Ц.Элбэгдорж ҮБХИС, Цэргийн төв эмнэлэгт ажиллав

Түгээх    
2017-03-17 17:19:06 - Нийслэл

eronhiilogch

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойн босгон дээр буюу өнөөдөр Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Монгол Улсын Үндэсний батлан хамгаалахын их сургууль /ҮБХИС/, Тэмүүжин Өрлөг бүрэн дунд сургууль, Цэргийн төв эмнэлэгт тус тус ажиллав.

Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх А.Баттөр,  УИХ-ын гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Даваа, ҮБХИС-ийн захирал хошууч генерал Я.Чойжамц, Цэргийн төв эмнэлгийн дарга, ерөнхий эмч, хурандаа С.Батболд, Тэмүүжин Өрлөг бүрэн дунд сургуулийн захирал хошууч В.Дашпунцаг нар оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийг ҮБХИС-д хүрэлцэн ирэхэд хүндэт харуул жагсаж, Төрийн дуулал эгшиглүүлэн Төрийн хүндэт харуулын дарга Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчид илтгэл өгөв. Үүний дараа ҮБХИС-ийн захирал хошууч генерал Я.Чойжамц, Тэмүүжин Өрлөг бүрэн дунд сургуулийн захирал хошууч В.Дашпунцаг нар  сургуулийнхаа үйл ажиллагааны талаар танилцууллаа.

Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Монгол Улсын Үндэсний батлан хамгаалахын их сургууль нь 1921 онд Ардын цэргийн даргын сургууль нэртэйгээр байгуулагджээ. Түүхийнхээ хугацаанд олон мянган боловсон хүчин бэлтгэн гаргасны дотор Монгол Улсын баатар, төр, цэрэг, нийгмийн зүтгэлтэн олон арван алдартныг төрүүлсэн байна. ҮБХИС өнөөдөр зэвсэгт хүчин, аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагууд, иргэний байгууллагуудад хүний нөөц бэлтгэх, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, иргэний салбарт суурь болон хавсрага судалгаа явуулдаг цогц их сургууль болж үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжиж байгааг танилцууллаа. Тус сургууль саяхан Үндэсний их сургууль гэсэн тодотголтой болсон бөгөөд бүрэлдэхүүнд нь Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, Батлан хамгаалахын удирдлагын академи, Цэргийн нэгдсэн сургууль, Аюулгүй байдлын сургууль, Цэргийн хөгжмийн сургууль, Ахлагчийн сургууль, Тэмүүжин Өрлөг бүрэн дунд сургууль багтаж байна.

Тэмүүжин Өрлөг бүрэн дунд сургууль 2010 онд байгуулагдсан бөгөөд 300 гаруй сурагч бүрэн дунд боловсролын зэрэгцээ цэргийн эрдэмд шамдаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойг тохиолдуулан нийт бие бүрэлдэхүүнд хандан үг хэллээ.

Үүний дараа тэрээр Цэргийн төв эмнэлэгт хүрэлцэн ирлээ. Цэргийн төв эмнэлгийн нийт бие бүрэлдэхүүн байлдааны тугийн дор жагсч, эмнэлгийн дарга, ерөнхий эмч, хурандаа С.Батболд илтгэл өгч, байгууллагынхаа талаар танилцуулав.

Цэргийн төв эмнэлэг 1921 онд байгуулагдаж цэргийн албан хаагчдад төдийгүй ард иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлж ирсэн байна. Мөн 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд Монгол Ардын цэргийн бүрэлдэхүүнд оролцож үүргээ амжилттай биелүүлжээ. Өдгөө тус эмнэлэг цэрэг, цагдаа, төрийн тусгай албан хаагчид, тэдний гэр бүл, ахмад дайчид, нийслэлийн Баянзүрх, Налайх, Багахангай дүүргийн иргэдэд эрүүл мэндийн үзлэг хийж, эмнэлгийн тусламж үзүүлж байна. Мөн НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд давхардсан тоогоор 350 гаруй эмч, эмнэлгийн ажилтан оролцон үүрэг гүйцэтгэж иржээ. Галт зэвсэгт шархадсан, химийн болон ахуйн хорт бодист хордсон иргэдэд тус эмнэлэг эмнэлгийн яаралтай туслалцаа  үзүүлдэг юм байна. Мөн энэ 2017 оноос 50 ортой хүүхдийн эмнэлэгтэй болжээ. ОХУ, БНХАУ, Энэтхэг, Япон, БНСУ, ХБНГУ зэрэг оронтой хамтран ажиллаж эмч нарынхаа мэргэжлийг дээшлүүлдэг юм байна. Энэ онд эмнэлгийн цоо шинэ цогцолборыг хүлээн авч ашиглаж эхэлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж энэ үеэр Цэргийн төв эмнэлэг наад зах нь яаралтай гамшиг, газар хөдлөлт, халдварт өвчний үед 10 мянган ор дэлгэн иргэдэд үйлчлэх хэмжээний чадвартай болох, төсөл боловсруулан АНУ, ОХУ, БНХАУ, ялангуяа ХБНГУ зэрэг гаднын орнуудтай хамтарч орчин үеийн, өндөр ур чадвартай эмнэлэг болох нь чухал байгааг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж дагалдан яваа бүрэлдэхүүний хамт тус эмнэлэгт ашиглаж байгаа орчин үеийн багаж, тоног төхөөрөөмж болон шүд, эрүү нүүрний кабинет, рентген, MRI, CT, хагалгаа, дотрын тасгийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Мөн Бүгд Найрамдах Судан Улсад энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж байгаа Зэвсэгт хүчний цэргийн хээрийн II шатлалын эмнэлгийн цэргийн багийн захирагч, дэд хурандаа Наранхүү бие бүрэлдэхүүнийхээ өмнөөс теле мостоор харилцаж цагийн байдал харьцангуй тогтвортой, бие бүрэлдэхүүний биеийн байдал сайн, хангамж хамгаалалт хэвийн үүрэг гүйцэтгэж байгааг илтгэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж тэдэнд баярын мэнд дэвшүүлж, баяр хүргэлээ.

Үүгээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн ҮБХИС, Тэмүүжин Өрлөг бүрэн дунд сургууль, Цэргийн төв эмнэлэгт ажилласан үйл ажиллагаа өндөрлөв.

Б.ГЭРЭЛeronhiilogch

eronhiilogch

eronhiilogch

eronhiilogch

eronhiilogch



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 10

Зочин (150.129.140.117)
2017-03-18 09:30:17
Олон хуний хараал идэх юм даа хеерхий, ар гэр хуухдуудэд нь хэцуу л байдаг байх даа чааваас

kkkk (203.91.115.40)
2017-03-18 09:09:07
Бас л баахан духлаа шаагаа биз

Зочин (202.9.41.237)
2017-03-18 01:33:29
Kk ene baagii odoo bolno sh tee

Зочин (202.9.40.163)
2017-03-17 21:53:05
bas karakuli tavichihsaan

Зочин (59.153.114.194)
2017-03-17 19:46:19
surguuli deer ochood hogiin um yariad baisan. Helsen ug ni tsergiin hergiin talaar yamarch oilgoltgui ni uneheer haramsaltai.Tsergiin zoblohgui um chin argagui um daa

Зочин (202.179.26.91)
2017-03-17 19:17:31
Ц.ЭЛБЭГДОРЖ АРД ИРГЭДИЙН ДУНД ҮНЭХЭЭР НЭР НҮҮРГҮЙ БОЛЖДЭЭ.АРГАГҮЙ Ш ДЭЭ МОНГОЛДОО ХОНОЦЫН СЭТГЭЛЭЭР ХАНДАЖ ХУЛГАЙ ХИЙЖ ХУДЛАА ЯРЬЖ УДЛАА ШҮҮ ДЭЭ

Зочин (202.179.26.91)
2017-03-17 19:17:19
Ц.ЭЛБЭГДОРЖ АРД ИРГЭДИЙН ДУНД ҮНЭХЭЭР НЭР НҮҮРГҮЙ БОЛЖДЭЭ.АРГАГҮЙ Ш ДЭЭ МОНГОЛДОО ХОНОЦЫН СЭТГЭЛЭЭР ХАНДАЖ ХУЛГАЙ ХИЙЖ ХУДЛАА ЯРЬЖ УДЛАА ШҮҮ ДЭЭ

өө (103.212.118.60)
2017-03-17 18:13:21
үг хэлэхээс өөр юу бна 8 н жил юуч хийгээгүй байж одоол ухаарч үүрэг өгч гэнэ бэлэн үгт худалч нөхөрдөө манай ёрөнхийлөгч

зочин (202.179.4.110)
2017-03-17 18:00:00
чи үхээч новшоо далд орооч гай минь

зочин (202.179.4.110)
2017-03-17 17:58:07
элбэгээ хулгайч шоронд орохоороо очих эмнэлэгээ үзэж яваа юм бн үхээсэй

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-02-18 13:59:22 - Хууль
Баярын өдрүүдэд цагдаагийн газарт 1383 удаагийн дуудлага иржээ
2018-02-18 13:35:49 - Спорт
Д.Төмөрхүлэг, Н.Дагвасүрэн, Б.Тэмүүлэн нар Арабын нэгдсэн Эмират улсын легонер тамирчид болно гэв
2018-02-18 11:52:27 - Шар
Аав, хүү гурвуул Монгол Улсын төрийн дээд шагнал авсан анхны тохиолдол Булган аймгаас төрөв
2018-02-18 11:39:54 - Нийслэл
“Нарантуул” худалдааны төв хоёрдугаар сарын 23-ныг хүртэл амарна
2018-02-18 11:30:21 - Улс төр
ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг УИХ-ын төлөөлөгчид ажиглана
2018-02-18 11:21:33 - Нийслэл
АНУ-ын Н-2 ангиллын визийн материалыг ирэх сарын 1-нээс хүлээж авна
2018-02-18 11:17:09 - Спорт
Б.Ачбадрах 97, Ч.Отгонцэцэг 84 дүгээр байрт оржээ
2018-02-18 11:12:31 - Байгаль Орчин
Нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна
2018-02-17 15:38:49 - Энтертайнмент
ФОТО: Олны танил эрхмүүдийн сар шинийн гоёл
2018-02-17 15:11:33 - Байгаль Орчин
Мелбурн хотод Улаанбаатарын утааны гамшгийг үзүүлсэн ханын зураг бий болжээ
2018-02-17 14:35:58 - Хууль
Иргэдийн санал, гомдлыг тусгай дугаарт авч байна
2018-02-17 14:35:56 - Хууль
Гэмт хэрэг, түгжрэлгүй сар шинийн баяр болж байна
2018-02-17 14:32:01 - Орон нутаг
Хотоос гарах чиглэлийн замын хөдөлгөөн тээврийн хэрэгсэл ихтэй байна
2018-02-17 14:29:11 - Эрүүл мэнд
Хоолны хордлого, гэдэсний халдвараас сэргийлээрэй
2018-02-17 14:00:27 - Эдийн засаг
НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол маргааш болно
2018-02-17 11:34:12 - Нийслэл
Замын хөдөлгөөний ачааллыг гар утаснаасаа үзээрэй
2018-02-17 11:29:37 - Нийслэл
Их сургуулийн 700 сонсогч эргүүл, хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байна
2018-02-17 10:57:36 - Нийслэл
Нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилж байна
2018-02-17 10:51:46 - Байгаль Орчин
Өнөөдрөөс нутгийн зарим хэсгээр цасан шуургатай
2018-02-17 10:40:48 - Эрүүл мэнд
Халуурах, биеэр тууралт гарах шинж тэмдэг илэрвэл эмчид хандахыг зөвлөж байна
2018-02-17 10:33:56 - Нийслэл
Өнөөдөр Балжинямтай өдөр
2018-02-17 10:29:06 - Эдийн засаг
Өнөөдөр Төрийн банкны дараах салбарууд ажиллаж бусад банкууд амарч байна
2018-02-16 12:55:33 - Нийслэл
Цагаан сарын үеэр л юм даг
2018-02-16 12:06:59 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар ахмадуудын амар мэндийг айлтган золгов
2018-02-16 11:51:26 - Нийслэл
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд мэндчилгээ дэвшүүллээ
2018-02-16 11:07:09 - Энтертайнмент
ӨВӨРМОНГОЛЫН АХАН ДҮҮСТЭЭ хүргэх сар шинийн мэндчилгээ
2018-02-16 11:02:18 - Энтертайнмент
Б.Лхагвасүрэн: Монголын төр, түмэндээ баярласнаа илэрхийлэхийн ялдамд сар шинэдээ сайхан шинэлэхийн ерөөл дэвшүүлье
2018-02-16 10:23:37 - Улс төр
МЭНДЧИЛГЭЭ
2018-02-16 10:18:53 - Орон нутаг
Улсын аварга фермерт шагналыг нь гардуулав
2018-02-16 10:05:41 - Эрүүл мэнд
Эрүүл мэндийн байгууллагууд 24 цаг бэлэн байдалд ажиллана
2018-02-16 09:56:43 - Нийслэл
Энхтайвны өргөн чөлөө нэгдүгээр эгнээгээр зорчвол торгуульгүй
2018-02-16 09:09:09 - Энтертайнмент
Шороон нохой жилийн ЗҮГ, МӨР ГАРГАХ ЗУРХАЙ
2018-02-16 08:57:49 - Нийслэл
Хаврын тэргүүн сарын шиний нэгний нар мандлаа
2018-02-15 20:03:04 - Нийслэл
Маргаашнаас нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ
2018-02-15 19:58:51 - Шар
Энэ жилийн ХАМГИЙН ҮНЭТЭЙ, ХАМГИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ тоглолт болно
2018-02-15 19:34:01 - Спорт
Сар шинийн барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий түрүүллээ
2018-02-15 18:47:22 - Спорт
Ч.Санжаадамба аварга П.Бүрэнтөгсийг амлалаа
2018-02-15 18:32:50 - Спорт
Гэр хороолол дахь худгаар халуун ус түгээж эхлэв
2018-02-15 15:16:47 - Нийслэл
Замын хөдөлгөөний ачааллыг гар утаснаасаа үзээрэй
2018-02-15 15:00:53 - Хууль
Хуурамч мөнгөн дэвсгэртээс сэрэмжлүүлж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-02-17 15:38:49 - Энтертайнмент
ФОТО: Олны танил эрхмүүдийн сар шинийн гоёл
2018-02-16 12:55:33 - Нийслэл
Цагаан сарын үеэр л юм даг
2018-02-16 11:02:18 - Энтертайнмент
Б.Лхагвасүрэн: Монголын төр, түмэндээ баярласнаа илэрхийлэхийн ялдамд сар шинэдээ сайхан шинэлэхийн ерөөл дэвшүүлье
2018-02-18 11:52:27 - Шар
Аав, хүү гурвуул Монгол Улсын төрийн дээд шагнал авсан анхны тохиолдол Булган аймгаас төрөв
2018-02-18 13:35:49 - Спорт
Д.Төмөрхүлэг, Н.Дагвасүрэн, Б.Тэмүүлэн нар Арабын нэгдсэн Эмират улсын легонер тамирчид болно гэв
2018-02-16 11:07:09 - Энтертайнмент
ӨВӨРМОНГОЛЫН АХАН ДҮҮСТЭЭ хүргэх сар шинийн мэндчилгээ
2018-02-17 15:11:33 - Байгаль Орчин
Мелбурн хотод Улаанбаатарын утааны гамшгийг үзүүлсэн ханын зураг бий болжээ
2018-02-18 11:21:33 - Нийслэл
АНУ-ын Н-2 ангиллын визийн материалыг ирэх сарын 1-нээс хүлээж авна
2018-02-16 12:06:59 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар ахмадуудын амар мэндийг айлтган золгов
2018-02-17 14:32:01 - Орон нутаг
Хотоос гарах чиглэлийн замын хөдөлгөөн тээврийн хэрэгсэл ихтэй байна