Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ мэндчилгээ дэвшүүллээ

Түгээх    
2017-03-18 11:19:38 - Улс төр

Монгол Улсын Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, албан хаагчид аа!

Даян дэлхийн энхийн үйлсэд хүчин зүтгэж яваа цэнхэр дуулгатан офицер, ахлагч нар аа!

Дайнд оролцсон болон бэлтгэлд, чөлөөнд байгаа ахмад дайчид аа!

Монгол Улсын маань сүр хүч, эр зориг, сүлд хийморийн илэрхийлэл болсон Та бүхэндээ Монгол цэргийн өдрийн болон орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жилийн ойн баярыг тохиолдуулан Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна.

Эх нутаг, газар шороо, ард түмнээ харийн түрэмгийлэгчдээс хамгаалан, эх орон, төр засгийн итгэл, найдварыг хүлээж улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалах өндөр хариуцлага, нэр төртэй үүргийг гүйцэтгэж, түүнд ухамсарт амьдрал, бие сэтгэл, эрдэм чадвар бүхнээ зориулсан үе үеийн дайчдын гавьяат үйлсийг баярын энэ өдөр хүндэтгэн дурсахад таатай байна.

Батлан хамгаалах салбарынхан бид түүхт ойгоо амжилт бүтээлээр дүүрэн угтаж байна. Та бүхний сэтгэл зүтгэл, хичээл чармайлтын үр дүнд манай Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний ажил үйлс, амжилт бүтээл өрнүүн байлаа. Тухайлбал, олон жилийн турш салбартаа хүлээлт үүсгээд байсан батлан хамгаалахын эрх зүйн орчны шинэчлэл болох Батлан хамгаалахын багц хуулийг батлуулах томоохон ажлыг Та бүхэнтэйгээ хамтран хийж чадсанаа тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Улс орныг батлан хамгаалах нь өөрөө өргөн цар хүрээтэй, улс орны бүхий л салбарыг хамрахын зэрэгцээ иргэн бүрийн оролцоонд тулгуурласан цогц арга хэмжээ болохыг Улсын Их Хурал анхааран үзэж “Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай” хуулиар Батлан хамгаалах яамыг Ерөнхий чиг үүргийн яам байхаар баталлаа.

Мөн “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр”, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Батлан хамгаалах яамнаас авч хэрэгжүүлэх бодлогын зорилт, арга хэмжээг оновчтой тодорхойлох, “Батлан хамгаалах яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр”-ийг боловсруулан батлуулах, батлан хамгаалах төрийн бодлого, багц хуулийн хүрээнд “Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратеги-2030” баримт бичиг, “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийг Засгийн газрын хуралдаанаар батлуулах зэрэг ажлуудад голлон анхаарлаа. Түүнчлэн Монгол Улсын 2016 оны төсвийн тодотгол, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэлд батлан хамгаалахын сайдын төсвийн багцад тусгах саналыг нэлээдгүй сайн боловсруулан шийдвэрлүүлж чадлаа. Мөн цэрэг эрс тэдний гэр бүл, нийгмийн хамгаалалд онцгой анхаарал хандуулан ажилласны дүнд олон алба хаагч орон сууцтай боллоо. Гадаад харилцаа, хамтын ажиллагаа улам бүр хүрээгээ тэлж байгаагийн дотор хөрш болон бусад орнуудтай батлан хамгаалах салбарт харилцах хамтын ажиллагаанд ахиц гарч, энхийн төлөөх үйлсэд манай Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн үүргээ амжилттай гүйцэтгэж байна.

Батлан хамгаалах, Зэвсэгт хүчин Монгол Улсын түүхийн бүхий л үед чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Цаашид ч энэ байр сууриа хадгалж, залуу үеийн хүсэл мөрөөдлийн бодит илэрхийлэл, цэрэг эх оронч үзлийн төв ундарга, бие бялдар, сахилга хүмүүжлийн том сургууль, хүн ардынхаа өмөг түшиг, улс орныхоо тогтвортой хөгжлийн нэг баталгаа байх учиртай.

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойн баярын энэ өдрийг тохиолдуулан Батлан хамгаалах салбарын хамт олонд болон Зэвсэгт хүчнийг дэмжин хүндэтгэдэг, хамтран ажилладаг нийт байгууллага, ард иргэддээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Зэвсэгт хүчний маань яруу алдар мандан бадрах болтугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН 
 БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 21

Tseegii (66.181.185.163)
2017-04-11 18:14:54
Mundag noyon nuruutai hun shuu

10000 (52.69.21.156)
2017-03-20 09:23:29
элдвийг бичээд байгаа эрээгүй юмнууд ичиг ичиг

Зочин (103.10.22.11)
2017-03-19 10:40:37
ХООСОН ТОЛГОЙТОЙ БӨХИЙН НЭР ХҮНД ТӨРД ОРОЖ УНАХ ГЭЖ АВИЛГА АВСАН ГЭСЭН ШД

Зочин (103.10.22.11)
2017-03-19 10:40:36
ХООСОН ТОЛГОЙТОЙ БӨХИЙН НЭР ХҮНД ТӨРД ОРОЖ УНАХ ГЭЖ АВИЛГА АВСАН ГЭСЭН ШД

Зочин (103.10.22.11)
2017-03-19 10:38:54
бөхөөл дагаад явахгүй шунал авилгийн эцэг болсон шуналийн дэв худлаа шударга хүний дүр эсэгсэн луйварчин авилага авч байгаад баригдсан гэсэн шүү ард түмэн бодох л хэрэгтэй маш сайн шалгах естойл байгаа юм атг шударга бай сүлжээ манд тод л байна энэ засагийг унгаахестой бөөн оффшортонгууд ман д л байна ич баагий

Зочин (103.10.22.11)
2017-03-19 10:38:53
бөхөөл дагаад явахгүй шунал авилгийн эцэг болсон шуналийн дэв худлаа шударга хүний дүр эсэгсэн луйварчин авилага авч байгаад баригдсан гэсэн шүү ард түмэн бодох л хэрэгтэй маш сайн шалгах естойл байгаа юм атг шударга бай сүлжээ манд тод л байна энэ засагийг унгаахестой бөөн оффшортонгууд ман д л байна ич баагий

Зочин (103.10.22.11)
2017-03-19 10:38:52
бөхөөл дагаад явахгүй шунал авилгийн эцэг болсон шуналийн дэв худлаа шударга хүний дүр эсэгсэн луйварчин авилага авч байгаад баригдсан гэсэн шүү ард түмэн бодох л хэрэгтэй маш сайн шалгах естойл байгаа юм атг шударга бай сүлжээ манд тод л байна энэ засагийг унгаахестой бөөн оффшортонгууд ман д л байна ич баагий

Зочин (103.10.22.11)
2017-03-19 10:38:52
бөхөөл дагаад явахгүй шунал авилгийн эцэг болсон шуналийн дэв худлаа шударга хүний дүр эсэгсэн луйварчин авилага авч байгаад баригдсан гэсэн шүү ард түмэн бодох л хэрэгтэй маш сайн шалгах естойл байгаа юм атг шударга бай сүлжээ манд тод л байна энэ засагийг унгаахестой бөөн оффшортонгууд ман д л байна ич баагий

Монгол (85.2.97.62)
2017-03-18 20:40:59
Erguuld garch uzeegui barildsaaar bgaad hurandaa bolson hun dee. Nambariin huu uud n tataj toirog ugch bilee

Зочин (66.181.187.198)
2017-03-18 20:14:32
Alban yosnii MANguu !

zochin (188.64.243.212)
2017-03-18 18:25:27
hahaha ene hvn said geheer l . hahahah . surguuld . 10 jild . alhaj chaddaggvi . zaaj surgaad ch . huldvv dagz . baij bilee . surlag . 3 r angi hvrtleee . 10 hvrtel too toolsoor . 4 argiin tooch vgvi on jilvvdiig . ungruuj baisan dagz da . . mongol uls . sunuhiin tsondon

unshij bichej sursan l az bolson (103.57.93.15)
2017-03-18 17:08:08
ERDENETiin mongoor bosson hulgaichdaa bas eronhiilogch bolon geed l hogiin gar shuu

Зочин (66.181.191.201)
2017-03-18 14:23:49
Сайхан шаалтуур. Бөхчин байхад нь барилдаан нь новшийн уйтгартай байдаг байлаа.

Зочин (202.9.41.160)
2017-03-18 12:49:44
ЭНЭ ИХ ХYНИЙГ ЭЛДВЭЭР ХЭЛЖ БАЙГАА ХYMYYC ТУН ТУСГУЙ ЮМ ХИЙЖ БАЙГААГАА ОГТ МЭДЭРЧ ОЙЛГОДОГГУЙ БОЛ ЗАЯА ЧИНЬ Л ТЭР ГЭЖ ТОВЧХОН САНУУЛЬЯ

Зочин (122.201.31.38)
2017-03-18 12:43:16
Бас нэг шоучин гар багтахгүй жипэнд чихэлдэж явах ямар хэрэг байна зүгээр том машинаа уналдаа

Зочин (150.129.143.173)
2017-03-18 12:42:48
Мванага

Зочин (108.59.14.72)
2017-03-18 12:34:04
Оросуудад баярлаж яв!

Зочин (108.59.14.72)
2017-03-18 12:33:49
Орос цэрэгт баярлаж яв!

zochin (202.21.117.42)
2017-03-18 12:23:12
mundag noyon nuruutai xun shu.demjij yawdag shu.

Зочин (208.54.80.135)
2017-03-18 12:01:17
saihan shuu

zochin (66.181.185.128)
2017-03-18 11:44:40
Mundag hun

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-07-20 19:20:01 - Шар
С.Баяр, М.Энхсайхан нарыг эгүүлэн татахыг МАН зөвшөөрсөнгүй
2017-07-20 19:10:59 - Нийслэл
60 тэрбумын бичлэгээс болж сонгуульд ялагдаагүй гэж Нийслэлийн МАН-ын хорооноос мэдэгдэв
2017-07-20 18:38:41 - Гадаад
Жон Маккейн тархины хавдартай гэж оношлогджээ
2017-07-20 18:19:19 - Орон нутаг
Булган аймгийн тариалангийн талбайн 20-40 метр ургацыг царцаа идэж сүйтгэжээ
2017-07-20 17:56:02 - Шар
Усайн Болт зодог тайлахаа мэдэгдлээ
2017-07-20 17:01:54 - Нийслэл
Хандивын барааг түймрийн голомтод хүргэхээр нислээ
2017-07-20 16:29:07 - Эдийн засаг
Үхрийн махны үнэ өсчээ
2017-07-20 16:27:14 - Эдийн засаг
ОУВС өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрөө зогсоох уу
2017-07-20 16:11:28 - Нийслэл
ФОТО: Монголын хуучны таван машиныг үзэсгэлэн болгон дэлгэжээ
2017-07-20 16:05:01 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга тахилгад оролцох 60 сая төгрөгийг хэмнэн, төлөөлөгчөө илгээхээр болжээ
2017-07-20 15:54:47 - Шар
С.Зоригийг хөнөөсөн хэргийг нээлттэй хэлэлцэхэд Ерөнхийлөгчөөс дэмжлэг хүслээ
2017-07-20 15:48:03 - Орон нутаг
Тосонцэнгэл чиглэлийн замд болгоомжтой зорчихыг зөвлөв
2017-07-20 15:42:12 - Шар
Л.Мөнхбаясгалан: Надад албан тушаал хэрэггүй
2017-07-20 15:41:29 - Орон нутаг
Сүм хөх бүрдийн музей нээгджээ
2017-07-20 15:28:36 - Хууль
63 настай иргэнийг дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарч, Цагаан давааны замыг хоёр хоног хаажээ
2017-07-20 15:23:38 - Нийслэл
Маргааш замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
2017-07-20 15:10:12 - Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрдэмтдэд илгээлт илгээв
2017-07-20 14:33:03 - Гадаад
Цагаан ордон алдаа гаргаж, Барак Обамагийн гарын үсэгтэй захидал илгээжээ
2017-07-20 13:51:56 - Хууль
Эхнэрээ гурван удаа хутгалаад зугтсан хэрэг гарчээ
2017-07-20 13:29:20 - Энтертайнмент
ВИДЕО: Б.Шижирбат “Авьяаслаг Америкчууд” шоуны хоёрдугаар шатнаас хасагдсан уу
2017-07-20 13:25:29 - Нийслэл
Чикагогийн монголчууд 1.1 сая төгрөгийн хандив илгээжээ
2017-07-20 13:14:07 - Эрүүл мэнд
Төрийн соёрхолт Б.Шаравт туслах аян эхэллээ
2017-07-20 13:03:56 - Шар
Монгол охин Холливудын алдартнуудтай хамтран ажиллаж байна
2017-07-20 13:01:52 - Нийслэл
Байгаль орчны байцаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
2017-07-20 12:55:58 - Улс төр
Зөвлөлдөх санал асуулга энэ сарын 24-нд болно
2017-07-20 12:44:34 - Энтертайнмент
“Ганжуур” судлаач олон улсын эрдэмтэд чуулж байна
2017-07-20 12:22:33 - Хууль
Чингэлэг ачиж яваад осол гаргасан машины жолоочид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна
2017-07-20 12:15:07 - Улс төр
Өнөөдөр Монгол Улсын их хурал үйл ажиллагаагаа эхэлсэн өдөр тохиож байна
2017-07-20 12:11:06 - Спорт
Алдарт жүдоч Илиас Илиадис монголчуудын амьдралтай танилцана
2017-07-20 11:47:17 - Нийслэл
Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Монгол Улсын Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлнэ
2017-07-20 11:39:25 - Байгаль Орчин
Д.Оюунхорол: Төрийн шийдвэрийг үл тоодог аж ахуйн нэгжтэй хатуу тэмцэнэ
2017-07-20 11:33:54 - Нийслэл
“МИАТ” ХК-ийн хамт олонд баярлалаа
2017-07-20 11:27:22 - Орон нутаг
Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагт хоёр түймэр ассаар байна
2017-07-20 11:21:34 - Спорт
Залуучуудын шигшээ баг Тайландтай тэнцлээ
2017-07-20 11:18:20 - Орон нутаг
Харангадаж үхсэн 3000 гаруй зээрийн тал нь дөнгөж төрсөн янзага гэв
2017-07-20 11:11:56 - Нийслэл
Шатахуун түгээгүүрийн зогсоолд гарсан галыг унтраалаа
2017-07-20 10:54:28 - Орон нутаг
11 түймрийг цурманд оруулжээ
2017-07-20 09:55:02 - Хууль
Нуух шалтгаантай мөнгийг оффшор дансанд байршуулдаг
2017-07-20 09:06:14 - Байгаль Орчин
Улаанбаатарт 28 хэм дулаан байна
2017-07-20 08:54:54 - Спорт
Б.Серик: Начны малгайгаа өмсөөд, тэмдгээ зүүгээд, бушуухан гарч барилдмаар санагдаад болохгүй байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-07-20 08:47:14 - Улс төр
У.Хүрэлсүхийг “сүхдэх” төлөвлөгөө ба МАН-ын хотын фракцийн Ц.Элбэгдоржтой хийсэн нууц уулзалт
2017-07-18 09:16:15 - Эрүүл мэнд
Л.Түмэндэмбэрэл: Эхийг нь эндүүлж, үрийг нь эрэмдэг болгочихоод цалингийн 20 хувиар шийтгэсэн гэж хэлсэн
2017-07-19 18:32:16 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-аас оффшор бүст байгаа Монголын хөрөнгийг эргүүлж авчрахад тусламж хүслээ
2017-07-19 09:05:56 - Энтертайнмент
Б.Шижирбат: АНУ, Британи, Франц, Герман, Азийн “GOT TALENT” шоунд оролцох санал ирсэн
2017-07-18 14:31:44 - Спорт
Ц.Ариунболд: Бөхчүүд хоорондоо хагаралдаж, үймээн ч дэгдэж магадгүй байна
2017-07-19 12:52:55 - Хууль
Ч.Саранзаяа: Дээд шатны прокурорт хандаад байна
2017-07-20 16:05:01 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга тахилгад оролцох 60 сая төгрөгийг хэмнэн, төлөөлөгчөө илгээхээр болжээ
2017-07-19 14:32:06 - Шар
Эмч нар эмэгтэйн нүднээс 27 ширхэг контакт линз гарган авчээ
2017-07-18 16:15:27 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга зэвсэгт хүчний анги, салбаруудаас хүч хэрэгсэл татах тухай зарлиг гаргалаа
2017-07-18 09:09:20 - Улс төр
Ч.Амарболд генералыг гадаадад консулаар томилох нь зөв үү