Савтай бензин дэлбэрч, гэр бүлийн таван хүн түлэгджээ

Түгээх    
2017-03-20 07:37:51 - Хууль

2017 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн оройн 18-19 цагийн үед Увс аймгийн Завхан сумын нэгдүгээр багийн нутагт мал малладаг Ө.Лутбаяр гэх залуугийн гэр шатаж, гэр бүлээрээ түлэгдсэн харамсалтай хэрэг гарсан байна. Мал төллөөд эхэлсэн байсан учир тухайн үед Ө.Лутбаяр гадаа мал хуйгаа хараад явж байсан аж. Гэрт нь долоон сартай жирэмсэн эхнэр, гурав болон таван настай хоёр хүү, Ө.Лутбаярын аав 70 настай Өлзийтогтох нар байжээ.

Эмч нарын хэлж буйгаар 03-70 насны эдгээр хүмүүс 50-90 хувийн түлэгдэлттэй байгаа бөгөөд хоёр хүүгийн ээж Уранчимэг мөн долоон сартай жирэмсэн, сэтгэл санаа тогтворгүй, маш хүнд байдалтай байгааг бидэнд дуулгасан юм. Эдгээр хүмүүст туслахыг хүсвэл ХААН банк 5800812008, Төрийн банк 162200076763 тоот дансанд сэтгэлийн хандиваа өргөх боломжтой юм. Ө.Лутбаярын ах Ө.Батбаяр хэлэхдээ “Нутгийн уугуул иргэд болон Монголын нийт ард түмнээсээ ариун цагаан сэтгэлийн дэм хүсэж байна” гэсэн юм. Бид түүнээс цөөн зүйл тодрууллаа.

Ө.БАТБАЯР: ГЯЛГАР ЦААС НЬ ХАЙЛААД БОРОО ШИГ ДУСАЛЖ БАЙСАН ГЭСЭН

-Яагаад гал гарах болов оо. Хөдөөний айл учир цахилгаан хэрэгсэлээс болоогүй байх гэж бодож байна?

-Гурван настай хүүхэд нь гадаа байсан ундааны савтай бензиныг гэртээ оруулаад тавьчихсан байсан юм байна. Тэрнийг нь анзаарахгүй гадаа мал хуй гэж явж байгаад орж ирээд даараад галаа хүчтэй түлчихсэн юм билээ. Гэтэл өнөөх савтай бензин халуунд тэлж дэлбэрээд гэрийн дотор тал тэр чигтээ гал авалцаад шатаж эхэлсэн юм билээ. Аавын хэлж байгаагаар манай хэд орондоо ороод хэвтэцгээчихсэн байсан учраас гарах гэж цаг алдсан бололтой юм. Гал маш хурдтай тархаж, гэрийн дотор цаваг, бүрээс, борооноос хамгаалсан гялгар цаасанд тэр чигтээ гал маш хурдтай авалцсан нь ингэж гэр бүлээрээ маш хүнд түлэгдэхэд хүргэсэн байна. Хөдөөний айлууд цас, борооноос хамгаалаад гэрийнхээ дотор талд гялгар цаасаар битүүлсэн байдаг шүү дээ. Тэр нь гал авалцаад шатаж эхлэнгүүт борооны дусал шиг тал талд дусч эхэлсэн юм байна лээ.

-Хэдэн хувийн түлэгдэлттэй байгаа вэ?

-Ө.Лутбаяр гадаа малынхаа захад явж байгаад гэрт гэнэт гал гарч буйг мэдэн гүйж очиж эхнэр, хүүхэд, аавыг гаргасан байна. Гадна байсан тулдаа түлэгдэлт нь арай гайгүй, 50 хувьтай байгаа. Нөгөө дөрөв нь түлэгдэлт нэлээд ихтэй, ялангуяа хоёр жаахан хүү нь 80-90 хувийн түлэгдэлттэй маш хүнд байна. Бид ч яах учраа олохгүй болчихоод байж байна.

--Гал команд очсон юм уу?

-Сумынхаа төвөөс 70 км орчим хол байдаг болохоор гал команд очих ямар ч боломжгүй байсан юм билээ. Ө.Лутбаяр гэрийнхнээ гаргаж авч амжсан. Гэр нь юу ч үгүй шатсан байдалтай байна.

-НАЙМАН УДАА ХАГАЛГААНД ОРУУЛНА ГЭСЭН-

-Одоо ямар эмчилгээ хийлгэж байгаа вэ?

-Нэг хүү нь 90 хувийн түлэгдэлттэй. Нөгөөх нь 80 хувь. Эмч нарын хэлж байгаагаар найман удаа арьс шилжүүлэх, нөхөх хагалгаа хийх юм байна. Өдрөөс өдөрт муудаад, бид хэд сандраад л байж байна. Эхнэр нь бас долоон сартай жирэмсэн. Сэтгэл санаа нь тогтворгүй, уйлаад хэцүү байцгаана. Бид хандивын данс нээж, ард иргэдээсээ хандив гуйж байна. Одоогоор Завхан сумын нутгийн зөвлөл, ард иргэд нийт дөрвөн сая төгрөг цуглуулан өгч, нийт 6-7 сая төгрөг цуглараад байна. Таван хүний маань эмчилгээний зардал өдөртөө 2.6 сая төгрөгийн зардал гарч байгаа. Таван хүн тус бүр нэг нэг сахиуртай байна.

-Улаанбаатарт хэзээ ирсэн бэ?

-Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт ирээд найман цаг орчим байгаад Улаанбаатар луу яаралтай явуул гэсэн учраас бүгдийг нь онгоцоор Улаанбаатарт хүргэсэн. Тавуулаа Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байна.

Б.ЦЭЛМЭГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 14

Зочин (202.9.42.51)
2017-03-20 18:46:10
хэнэггүй байдлаас болжээ.

zochin (112.72.11.105)
2017-03-20 15:18:08
Yanaa ymar hetsuu ym be aimar ymaa. Ter neg mal yu gd hutsaad bgaan uwsuud ni handiwlana bz ch geh shig chamaas guisiimuu teneg ym chin humuus uheh gj bhad iluu ym hutsaad tus bolj chdhgui bl hutsalgui duugui bwal taariishd huuhduud ehner ni zugeer bolchoosoi. Uruwdultei ymaa

unshigch (202.70.46.230)
2017-03-20 15:01:38
Chi yamar muuhai um bichdeg um be iim uruwdultei hewtej bhad zurh chin uwduhgui bnm u haraad l nud haltirmaar bhad nud n haraad bn geh shig uneheer nyalh amitad uruwdmuur umene humuust mongolchuudaa tuslaarai

Зочин (66.181.189.242)
2017-03-20 14:28:48
UWS geed gaihuulaad baidag nuhduud negdeed handiv bosgooch.

Зочин (203.91.115.42)
2017-03-20 14:00:11
Нүд хальтирмаар байна.

Зочин (202.55.191.130)
2017-03-20 12:45:55
хүүхэд нь зүгээр л хараад хэвтэж байна шдээ

нэргүй (203.91.115.43)
2017-03-20 12:45:09
Хөдөө суманд гал команд бдг юмуу тэнэг юм асуухын эргүү сэтгүүлч, Монголчууд тусалнаа

Зочин (103.11.194.254)
2017-03-20 11:35:30
Манайхан дэндүү хариуцлагагүй, шатах дэлбэрэх юмаа хүүхэд хүрэх газар л тавьж байдаг. Аваад уучдаг ч тохиолдол гардаг ш дээ. Бусад хөлдүүнүд нь ийм юмнаас сургамж авч баймаар юм. Томчуудын хариуцлагагүйнх. 3 настай амьтан юугаа мэдэхэв.

Зочин (103.229.123.247)
2017-03-20 11:20:42
Yanaa yadaj baihad ger buleeree shuu.Neeree nutgiin udirdlaguud harj uzeh heregtei.Osol avaar tohioldson negendee tuslah heregtei.Jiremsen nyalh humuus baidag yasan ch hecuu yum.Hurdan edgeerei.Bolomjooroo handiv ugie

bi (103.10.22.58)
2017-03-20 10:28:32
tiim shvv nutgiin zuwlul ni dorvitoi ajillah heregtei

guest (202.9.40.139)
2017-03-20 10:01:21
Зөвөө,мессежээр мөнгө цуглуулах арга хэмжээ зохион байгуулахыг дэмжиж байна, тэгвэл хүмүүс мөнгө хандивлана шүү дээ...

Зочин (103.212.118.131)
2017-03-20 09:42:04
80 90 huvitai bol ongotsoor zooh baitugai ongorno. Tegeed ch 80 90 huvitai haragdahgui baina. Gehdee haramsaltai baina. Benzinee huuhed hureheergui hazard tavichihaj boldoggui yum uu

ХАА БАЙНА ТЭР НУТГИЙНХАН (202.170.80.25)
2017-03-20 09:32:09
БӨХЧҮҮДЭД БАЙР МАШИН ӨГӨӨД НУТГАРХАЖ ГҮЙГЭЭД БАЙДАГ ТЭР НУТГИЙН ЗОН ОЛОН, НУТГИЙН ЗӨВЛӨЛ, НУТГААС ТӨРӨН ГАРСАН ОЛОН БӨХЧҮҮД, УЛС ТӨРЧИД ХАА БАЙНА. ТЭД Л ИЙМ ХҮНД ҮЕД НУТГАА ГЭХ СЭТГЭЛЭЭ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ. ЭЛДЭВ ЯНЗЫН ШАВАР СУВРАГА БАРЬЖ БАЙХААР ХҮМҮҮСТ ЖААХАН Ч ГЭСЭН ТУС БОЛОХ ТАЛ ДЭЭР АНХААРАХ ХЭРЭГТЭЙ. МАНАЙ НУТАГ ГЭЭД ДАРВАЛЗААД БАЙДАГ НӨХДҮҮД ЁСТОЙ НУТАГ ГЭХ СЭТГЭЛЭЭ ОДОО Л ХАРУУЛАХ ХЭРЭГТЭЙ

EVII DEE (66.181.182.55)
2017-03-20 09:25:51
ШУУД МЭССЭЖЭЭР МӨНГӨ ЦУГЛУУЛДАГ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛААД ӨГӨӨЧ. МОБИКОМ ТЭГЖ ТУСЛААЧ. ОЛОН ХҮН ТУСЛАНА. ДАНСАНД МӨНГӨ ХИЙНЭ ГЭДЭГ ХҮНДРЭЛТЭЙ БАЙНА.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-07-20 19:20:01 - Шар
С.Баяр, М.Энхсайхан нарыг эгүүлэн татахыг МАН зөвшөөрсөнгүй
2017-07-20 19:10:59 - Нийслэл
60 тэрбумын бичлэгээс болж сонгуульд ялагдаагүй гэж Нийслэлийн МАН-ын хорооноос мэдэгдэв
2017-07-20 18:38:41 - Гадаад
Жон Маккейн тархины хавдартай гэж оношлогджээ
2017-07-20 18:19:19 - Орон нутаг
Булган аймгийн тариалангийн талбайн 20-40 метр ургацыг царцаа идэж сүйтгэжээ
2017-07-20 17:56:02 - Шар
Усайн Болт зодог тайлахаа мэдэгдлээ
2017-07-20 17:01:54 - Нийслэл
Хандивын барааг түймрийн голомтод хүргэхээр нислээ
2017-07-20 16:29:07 - Эдийн засаг
Үхрийн махны үнэ өсчээ
2017-07-20 16:27:14 - Эдийн засаг
ОУВС өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрөө зогсоох уу
2017-07-20 16:11:28 - Нийслэл
ФОТО: Монголын хуучны таван машиныг үзэсгэлэн болгон дэлгэжээ
2017-07-20 16:05:01 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга тахилгад оролцох 60 сая төгрөгийг хэмнэн, төлөөлөгчөө илгээхээр болжээ
2017-07-20 15:54:47 - Шар
С.Зоригийг хөнөөсөн хэргийг нээлттэй хэлэлцэхэд Ерөнхийлөгчөөс дэмжлэг хүслээ
2017-07-20 15:48:03 - Орон нутаг
Тосонцэнгэл чиглэлийн замд болгоомжтой зорчихыг зөвлөв
2017-07-20 15:42:12 - Шар
Л.Мөнхбаясгалан: Надад албан тушаал хэрэггүй
2017-07-20 15:41:29 - Орон нутаг
Сүм хөх бүрдийн музей нээгджээ
2017-07-20 15:28:36 - Хууль
63 настай иргэнийг дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарч, Цагаан давааны замыг хоёр хоног хаажээ
2017-07-20 15:23:38 - Нийслэл
Маргааш замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
2017-07-20 15:10:12 - Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрдэмтдэд илгээлт илгээв
2017-07-20 14:33:03 - Гадаад
Цагаан ордон алдаа гаргаж, Барак Обамагийн гарын үсэгтэй захидал илгээжээ
2017-07-20 13:51:56 - Хууль
Эхнэрээ гурван удаа хутгалаад зугтсан хэрэг гарчээ
2017-07-20 13:29:20 - Энтертайнмент
ВИДЕО: Б.Шижирбат “Авьяаслаг Америкчууд” шоуны хоёрдугаар шатнаас хасагдсан уу
2017-07-20 13:25:29 - Нийслэл
Чикагогийн монголчууд 1.1 сая төгрөгийн хандив илгээжээ
2017-07-20 13:14:07 - Эрүүл мэнд
Төрийн соёрхолт Б.Шаравт туслах аян эхэллээ
2017-07-20 13:03:56 - Шар
Монгол охин Холливудын алдартнуудтай хамтран ажиллаж байна
2017-07-20 13:01:52 - Нийслэл
Байгаль орчны байцаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
2017-07-20 12:55:58 - Улс төр
Зөвлөлдөх санал асуулга энэ сарын 24-нд болно
2017-07-20 12:44:34 - Энтертайнмент
“Ганжуур” судлаач олон улсын эрдэмтэд чуулж байна
2017-07-20 12:22:33 - Хууль
Чингэлэг ачиж яваад осол гаргасан машины жолоочид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна
2017-07-20 12:15:07 - Улс төр
Өнөөдөр Монгол Улсын их хурал үйл ажиллагаагаа эхэлсэн өдөр тохиож байна
2017-07-20 12:11:06 - Спорт
Алдарт жүдоч Илиас Илиадис монголчуудын амьдралтай танилцана
2017-07-20 11:47:17 - Нийслэл
Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Монгол Улсын Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлнэ
2017-07-20 11:39:25 - Байгаль Орчин
Д.Оюунхорол: Төрийн шийдвэрийг үл тоодог аж ахуйн нэгжтэй хатуу тэмцэнэ
2017-07-20 11:33:54 - Нийслэл
“МИАТ” ХК-ийн хамт олонд баярлалаа
2017-07-20 11:27:22 - Орон нутаг
Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагт хоёр түймэр ассаар байна
2017-07-20 11:21:34 - Спорт
Залуучуудын шигшээ баг Тайландтай тэнцлээ
2017-07-20 11:18:20 - Орон нутаг
Харангадаж үхсэн 3000 гаруй зээрийн тал нь дөнгөж төрсөн янзага гэв
2017-07-20 11:11:56 - Нийслэл
Шатахуун түгээгүүрийн зогсоолд гарсан галыг унтраалаа
2017-07-20 10:54:28 - Орон нутаг
11 түймрийг цурманд оруулжээ
2017-07-20 09:55:02 - Хууль
Нуух шалтгаантай мөнгийг оффшор дансанд байршуулдаг
2017-07-20 09:06:14 - Байгаль Орчин
Улаанбаатарт 28 хэм дулаан байна
2017-07-20 08:54:54 - Спорт
Б.Серик: Начны малгайгаа өмсөөд, тэмдгээ зүүгээд, бушуухан гарч барилдмаар санагдаад болохгүй байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-07-20 08:47:14 - Улс төр
У.Хүрэлсүхийг “сүхдэх” төлөвлөгөө ба МАН-ын хотын фракцийн Ц.Элбэгдоржтой хийсэн нууц уулзалт
2017-07-18 09:16:15 - Эрүүл мэнд
Л.Түмэндэмбэрэл: Эхийг нь эндүүлж, үрийг нь эрэмдэг болгочихоод цалингийн 20 хувиар шийтгэсэн гэж хэлсэн
2017-07-19 18:32:16 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-аас оффшор бүст байгаа Монголын хөрөнгийг эргүүлж авчрахад тусламж хүслээ
2017-07-19 09:05:56 - Энтертайнмент
Б.Шижирбат: АНУ, Британи, Франц, Герман, Азийн “GOT TALENT” шоунд оролцох санал ирсэн
2017-07-18 14:31:44 - Спорт
Ц.Ариунболд: Бөхчүүд хоорондоо хагаралдаж, үймээн ч дэгдэж магадгүй байна
2017-07-19 12:52:55 - Хууль
Ч.Саранзаяа: Дээд шатны прокурорт хандаад байна
2017-07-20 16:05:01 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга тахилгад оролцох 60 сая төгрөгийг хэмнэн, төлөөлөгчөө илгээхээр болжээ
2017-07-19 14:32:06 - Шар
Эмч нар эмэгтэйн нүднээс 27 ширхэг контакт линз гарган авчээ
2017-07-18 16:15:27 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга зэвсэгт хүчний анги, салбаруудаас хүч хэрэгсэл татах тухай зарлиг гаргалаа
2017-07-18 09:09:20 - Улс төр
Ч.Амарболд генералыг гадаадад консулаар томилох нь зөв үү