СУРВАЛЖЛАГА: Гүнтийн давааны УСЧ ХОЁР ИЛЖИГ өглөө бүр усандаа яваад, гэрээ олоод ирдэг

Түгээх    
2017-03-20 07:53:16 - Энтертайнмент

iljig

Бид энэ удаа хөгжилтэй, сонирхолтой нэгэн мэдээллийн мөрөөр сурвалжиллаа. Улаанбаатар хотын төвөөс хойш Жигжидийн зуслан өнгөрөөд, Гүнтийн давааны ойролцоо тусч, усч хоёр илжиг байдаг. Зам дагуу усаа зөөж яваа тэр хоёрыг тус чигт зусланд гардаг хүмүүс андахгүй. Илжиг тус бүр эзэнтэйгээ хамт худаг руу яваад, нийт 50 литр ус ганцаар зөөж, гэрээ төвөггүйхэн олоод ирдэг гэх. Хүн, машинаас айж, зугтахаа больчихоод, зогссон нэгэн дээр нь очиж эрхлээд, хоол унд хүртэл идчихээд явдаг тухай ойр хавийн хүмүүс хэлж байна.

Хурц ааш зан байхгүй, номхон дөлгөөн амьтан учраас хүүхэд хөгшид ч таатай ханддаг, өөрөө өөрийнхөөрөө нэр өгчихөөд дуудахад нь гүйгээд очдог тухай илжигний эзэд бидэнд хуучилсан юм.   

iljig

Бид илжигний эзэдтэй уулзан зарим зүйлийг тодрууллаа:

-ААВ МААНЬ ОЛОН ЖИЛ ТЭЖЭЭСЭН, БИД ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА-

-Танай хоёр илжиг энд хэр удаан хугацаанд амьдарч байгаа вэ?

-Бидний мэдэхээр энэ хоёр илжиг энд арав гаруй жил болж байгаа, аль дээр үеэс л байсан. Аав маань их олон жил тэжээж, ойр зуурын ажилдаа явуулдаг байсан юм. Одоо бид тэжээж байгаа.

-Усандаа яваад ирдэг гэсэн. Өөр ямар ямар ажилд тань тусалдаг вэ?

-Илжиг маш их чадалтай амьтан. Мориноос ч дутахгүй чадалтай учраас ахуйн бүх л хэрэгцээндээ ашиглаж болно. Гэхдээ бид нэг их зовоогоод байдаггүй юм. Өвс ноос зөөх, усандаа явах гээд их ажилсаг ч гэж хэлж болно. Өглөө босоод усандаа явна.

-Ганцаараа явдаг уу?

-Бид худаг руу хамт явна аа, усаа хийж өгөөд буцаахаар гэрээ олоод оччихдог юм. Хоёулаа эр илжиг, биеэр арай томыг нь өвс ноос зөөх гэх мэт томоохон ажилд, харин биеэр арай жижгийг нь ус зөөх ажилд дайчилдаг.

-Хүмүүсээс айж, зугтдаггүй юм байна. Ер нь ийм дөлгөөн амьтан уу?

-Тийм ээ. Энэ хавийн хүмүүс их хайрлана, машинтай өнгөрч байгаа хүмүүс ч хооллочихоод яваад өгнө, хүмүүст их эелдэг ханддаг учраас аюулгүй. Зун болохоор жижгийг нь хүүхдүүд ноолоод, унаад явж байдаг юм. Номхон дөлгөөн амьтад даа. Хүмүүс хүрч ирээд зураг хөргийг нь аваад, харж үзээд, хамтдаа зургаа даруулаад буцаж л байгаа харагддаг юм.

iljig

iljig

-ГОВЬ-АЛТАЙН УСЧ ИЛЖИГ УЛААНБААТАРААР-

Одоогоос 10 гаруй жилийн өмнө Сүхбаатарын талбай болон Тэнгис кинотеатрт “Саарал” нэртэй илжгээ хөлсөөр унуулж, олныг баясгаж явсан буурай Б.Палаанзын илжиг, таван жилийн өмнө Гацууртын ойролцоо Туул голын эргээр илжиг унуулах үйлчилгээ үзүүлж явсан Ш.Батбаяр нарын илжиг бүгд л Говь-Алтай аймгаас ирсэн байдаг.

Сонирхуулахад, Монгол улсад 2009 онд 228 илжиг тоологдсон байдаг бол 2013 онд 51 болтлоо буурчээ. Түүний ихэнх нь Говь-Алтай аймагт байдаг бөгөөд Говь-Алтайн усч илжиг гэдгээр нь хүмүүс андахгүй. Тэндэхийнхэн илжгээр зөвхөн усаа гэлтгүй хогоо зөөлгөнө. Хогийн цэгт хүрч хогоо асгачихаад хүрээд ирдэг, хаанаас ч тавьсан гэртээ хүрээд ирдэг ухаантай амьтан гэлцдэг.

Ер нь усч илжигний талаар дээр үеийн ном зохиолуудад ч их гардаг. Ш.Гаадамбын “Багын явдал” хошин тууж дээр “Ийрэл саарал” нэртэй ус зөөдөг илжгийг дэлдэн хүүхэдтэй зүйрлүүлэн бичсэн байдаг бол Ц.Мухарын “Илжиг унасан Гаваа” зохиол дээр ч хөгшин эзэндээ хөл, гар болдог усч илжигний тухай гардаг билээ.

Одоо харин усч илжиг байтугай илжиг хайж үзэхэд ч ховордсон цагт Улаанбаатарт ийм хоёр илжиг байгаа нь бидний анхаарлыг татсан юм. 

Боорцог, талх, ногооны хальс гээд юугаар ч хамаагүй хооллочихдог энэ амьтан “Хэрвээ би хөл сайтай байсан бол дэлхийг ч дааж чадна даа” гэж боддог тухай домог яриа бий. Тэгэхээр их л ачаа тээдэг болов уу.

Эзэд нь зовоодоггүйгээ дуулгасан нь таатай сайхан сонсогдож байв. “Илжиг шиг зөрүүд” гэдэг. Үнэхээр хөтлөөд алхах гэхээр явж өгдөггүй, зогсоод сонжих гэхээр хөдлөөд болдоггүй зөрүүд “саарлууд” Гүнтэд байна.

Б.ГЭРЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН

iljig

iljig



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 31

Зочин (212.253.239.71)
2017-03-21 07:10:38
hoorhon yum be.hvmvvs ailgaj zovoogood bdgvi ni ashgvi dee

Z (178.197.233.114)
2017-03-21 05:10:51
Sain xarj bai Xoorxon yum aa Ta nar emegteig ni olood niiluulee

Зочин (66.181.183.247)
2017-03-20 22:05:12
Манай танилууд байна. Ачаанд илжиг лут даа. Даачаа тэрэг тэнхлэгээ далдартал, илжиг туураа далдартал ачаа даадаг гэдэг эртний угтэй. Илжигний ороо ороод орилдох ногоо ажилдаа ч зэрлэг шуу юун секс залуус

Зочин (66.181.160.59)
2017-03-20 16:13:11
uchigderxun gunteer dawj ywaad xarsan xuurxun yumaa.

Зочин (103.14.36.6)
2017-03-20 16:11:05
Илжигний үр төлийг дудран, дурдрай гэнэ

Зочин (122.201.22.62)
2017-03-20 15:42:49
Дөнгөж гарсан дудрай ямар хөөрхөн гээч

Зочин (122.201.22.62)
2017-03-20 15:38:00
Илжигний зулзагыг дудран гэдэг

Зочин (202.179.8.6)
2017-03-20 15:03:34
Говь-Алтайнхан хонь хургалах үеэр нялх хургануудаа уутанд хийгээд илжгэндээ тохоод явуулдаг, гэртээ харьж хургануудаа буулгуулчихаад өөрөө эргээд ирдэг гэх юм билээ. Харин ачаагаа унагачихвал дэргэд нь сахиад зогсож байдаг их ухаантай амьтан гэсэн шүү.

Зочин (112.72.11.117)
2017-03-20 13:43:53
Xoorxon yumaa.

Zochin (122.201.21.130)
2017-03-20 12:48:42
Илжигний унага (гэх үү) хөөрхөн туучий байна лээ!

зочин (202.131.247.23)
2017-03-20 12:45:25
Хөөрхөн юмаа Овор сууж нас өндөр болждээ хөөрхийс

123 (122.201.20.178)
2017-03-20 11:25:26
ТӨРӨӨС ИЛЖГИЙГ БОДЛОГООР ӨСГӨХ ХЭРЭГТЭЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ГАЗАР ТАРИАЛАН МАЛЧДАД ВОНГО,ПОРТЕРЫН ОРОНД АШИГЛУУЛАХ ЗАМААР ТЭД НАРЫГ ДЭМЖЬЕ

Зочин (202.179.26.111)
2017-03-20 11:10:49
элбэгдоржоос л дээр юм бна

Зочин (103.26.193.60)
2017-03-20 10:51:13
ajil hiigegui uede terge salgad yadaj nurug n amrahad yana. Zovodoggui gej hudla baiha. Iljig uy daadgim gedeg ug bdag. Gehde mori uy daana iljig bier baga ch oiroltso gedgig medne. Harin uurer ih l orildog uym. 70-d ond Bayanhongorin 10 jild surch baihad iljig zundu baila todorhoi ezengui gudmaar yavj baidag bsan.

Зочин99 (202.72.242.22)
2017-03-20 10:35:42
Бензиний үнэ тэнгэрт хадвал илжиг тэмээ, морьд л аминд орно доо.

оогий (202.9.43.117)
2017-03-20 10:28:10
ижлийг нь олж өгвөл хөөрхөн дудрайнуудтай болно шд. Үнэхээр хөөрхөн бяцхан амьтад байдаг. Зунжингаа л харж өхөөрддөг дөө

Зочин (108.59.8.239)
2017-03-20 09:58:38
Амьтан зовоосон тэнэг залхуу Үхэрнүүд!

zochin (202.70.46.216)
2017-03-20 09:44:27
Ih huralin 74 ees hamaagui deer yum da he he

Зочин (202.9.43.201)
2017-03-20 09:41:29
Яасан хөөрхөн амьтад вэ .Удахгүй очиж нэг өдөрийг хамтадаа өнгөрүүлж хамт сайхан амарч их энерги авна

zochin (182.160.36.247)
2017-03-20 09:41:27
Yamar huurhun yum be, hair hurchihlee. Gehdee odoo achaag ni jaahan hunguluurei, amitan ch gesen hetsuu baidgiim shuu!!! 50L bish yadahdaa 30L us zuulguurei duu gej hicheenguilen guiya!!!!

ZOCHIN (202.126.91.97)
2017-03-20 09:36:34
Naad iljijnuud chini SEX-d durtai amitan Hereglel ni Azragnaas ch dutahgui tom baidag um tegeheer 2 er iljij yaj zohitsoh bna, em iljij olj eg, esbel nomhon gui baij bolno, tegeed haraarai

javhland ogoo ordon ruu unaj yav (66.181.180.49)
2017-03-20 09:34:35
JAVHLAND ogooch unaad ajiuldaa yavj baig

fhj (27.123.214.117)
2017-03-20 09:33:42
Хятадын 19 р зууны тээвэр одоо л монголд суурьшиж бндаа хөөрхии

Зочин (202.179.31.34)
2017-03-20 09:26:27
Булган аймаг болон сумдаар нь цөөн үзэгдэг шдээ.Баяннуур Дашинчилэн орчмоор

Зочин (139.5.216.60)
2017-03-20 09:18:35
хөөрхөн өрөвдмөөр юм бэ. хүн шоглочих вий дээ зайлуул. хойд насандаа хүн болж төрөөрэй. авилгагчид илжиг болж төрөөрэй.

irgen (202.179.29.214)
2017-03-20 09:02:19
ajilsag 2 iljig ymdaa

Зочин (66.181.178.17)
2017-03-20 08:59:00
НИЛЭЭДГҮЙ ХҮМҮҮСЭЭС ДЭЭР ХӨӨРХӨН АМЬТАН БАЙНА ДАА.

Зочин (64.121.114.108)
2017-03-20 08:48:18
Бас Цогт, Алтай сумууд байна. Зөндөө олон илжиг харсан. Хөөрхөн золигнууд байна лээ.

Зочин (103.26.195.189)
2017-03-20 08:43:49
Сайхан өсгөөд авахад буруудахгүй л юм бна

Зочин (202.21.106.154)
2017-03-20 08:30:28
Хөөрхөн Дудрайнууд вэ

zo (27.123.214.120)
2017-03-20 08:04:25
Govialtain tseel sumand mash olon malchinda tusaldag zende iljiguud bsan.odoo ch bga.ted mal teleltiin ued hurga ishigiig zeene.aaruuland durtai.us zeeh enuuhend...

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-05-29 18:21:27 - Улс төр
Тайландын вант улс Монгол улстай аялал жуулчлал хамтран хөгжүүлэх боломжтой гэв
2017-05-29 17:43:56 - Шар
Трампын лимузин Бельгийн хааны ордны хашааны хаалгаар багтсангүй
2017-05-29 17:39:02 - Нийслэл
Автобусны хөдөлгөөнд саад болохгүй байхыг анхаарууллаа
2017-05-29 17:27:22 - Хууль
Морьт болон нохойт эргүүл ажиллаж эхэллээ
2017-05-29 17:15:32 - Гадаад
Хойд Солонгосын хөөргөсөн пуужин Японы эдийн засгийн онцгой бүсэд унажээ
2017-05-29 16:47:37 - Хууль
Ялтнуудын ар гэрийнхэн Дээд шүүхийн хурлыг сонгуулийн дараа хийхийг хүсчээ
2017-05-29 16:33:29 - Хууль
"Шүүхийн үйлчилгээний шинэ стандарт”-ийг танилцуулав
2017-05-29 16:26:18 - Спорт
Р.Нямдорж: Би ажлаа өгье гэж байгаа, гэхдээ А.Сүхбат нарт биш
2017-05-29 16:08:06 - Орон нутаг
Баян-Өлгий аймгийн ИТХ дахь МАН-ын бүлэгт мэдэгдэл хүргүүллээ
2017-05-29 16:07:41 - Улс төр
Ч.Хүрэлбаатар: “Хөрөнгө оруулагч” гэдэг хоёр үгний ард мянга мянган ажлын байр бий
2017-05-29 16:07:21 - Нийслэл
“Wellmart”-ын хохирогчид хохирлоо барагдуулахыг шаардлаа
2017-05-29 15:57:48 - Спорт
“Супер цом 2017” тэмцээний Хойд бүсийн аваргаар Хамаг Монгол баг шалгарлаа
2017-05-29 15:57:43 - Улс төр
МАН-ЫН БҮЛЭГ: Монголбанкны асуудлаар УИХ-аас тогтоол гаргана
2017-05-29 15:30:54 - Эрүүл мэнд
Элэгний эмч нарын уулзалтыг Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулна
2017-05-29 15:24:29 - Нийслэл
30 га талбайг чөлөөлснөөр гэр хорооллын утааг багасгаж чадна
2017-05-29 15:20:55 - Улс төр
Д.Эрдэнэбат: Гэрээ байгуулж зээл авсан компаниудаас 98 хувь нь зээлээ эргэн төлсөн
2017-05-29 15:09:06 - Хууль
Найздаа нүдээ ухуулж хараагүй болсон залууд гэр бэлэглэлээ
2017-05-29 15:02:37 - Нийслэл
Улаанбаатар хотын захирагч С.Батболд Баянгол дүүрэгт ажиллалаа
2017-05-29 14:55:33 - Нийслэл
Нийт 16 сургуулийн орчинг аюулгүй болгоно
2017-05-29 14:52:55 - Нийслэл
Хүүхдийн баяраар 10 мянган хүүхдэд сүү бэлэглэнэ
2017-05-29 14:41:50 - Спорт
МҮБХ-ны тэргүүнээр Л.Чинбатыг сонгосон асуудлаар мэдээлэл хийлээ
2017-05-29 14:20:32 - Энтертайнмент
Худалдаа, хөгжлийн банкны хамт олон мод услах аянд 3 дахь жилдээ нэгдлээ
2017-05-29 14:17:13 - Шар
Эрдэмтэд: Антарктид тив ногоон болно
2017-05-29 13:58:27 - Нийслэл
Сургуулиудын захирлыг улс төрийн шалтгаанаар үндэслэлгүйгээр халж байна гэв
2017-05-29 13:47:52 - Гадаад
Монголын далбаатай хөлөг онгоц Сомалийн далайн дээрэмчдээс зугтаж амжжээ
2017-05-29 13:46:31 - Байгаль Орчин
Орхон голыг бохирдуулагч компаниудын үйл ажиллагааг зогсоолоо
2017-05-29 13:35:51 - Спорт
З.Занабазар Якутад түрүүлэв
2017-05-29 13:07:51 - Улс төр
Ерөнхийлөгч Казакстан улсыг зорино
2017-05-29 12:54:53 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цагдаад дуудлага өгсөн иргэнийг хутгалжээ
2017-05-29 12:43:05 - Хууль
Татвараа төлөөгүй жолооч нарыг 240 мянган төгрөгөөр торгохыг анхаарууллаа
2017-05-29 12:40:07 - Нийслэл
Эргүүлийн 42 автомашиныг таблет төхөөрөмжөөр тоногложээ
2017-05-29 12:34:19 - Нийслэл
Батлан хамгаалах яамны нээлттэй хаалганы өдөр болж байна
2017-05-29 12:28:05 - Эрүүл мэнд
Жүдогийнхон М.Анхцэцэгийн дүүд зургаан сая төгрөг хандивлалаа
2017-05-29 12:16:29 - Орон нутаг
Зам тээврийн ослын улмаас нэг хүн амиа алдаж, дөрвөн хүн гэмтжээ
2017-05-29 12:14:12 - Орон нутаг
Хөвсгөлийн баруун эргийн хэрэглэгчид төвлөрсөн эрчим хүчинд холбогдоно
2017-05-29 12:13:20 - Орон нутаг
Маргааш хилийн боомтууд ажиллахгүй
2017-05-29 12:07:11 - Шар
Мээдээ ялагчийн таван сая төгрөгөө сайн үйлсийн аянд хандивлана гэв
2017-05-29 11:55:46 - Хууль
Таван хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлжээ
2017-05-29 11:48:48 - Спорт
ААШТ-ий багийн төрөлд эрэгтэй, эмэгтэй жүдочид мөнгөн медаль хүртлээ
2017-05-29 11:40:16 - Улс төр
УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-05-27 11:12:24 - Хууль
Хятад эмэгтэйд хулгайлагдсан гэх охид хөгжилтэй зүйлс ярьж инээлдэж байсан гэв
2017-05-26 09:00:32 - Хууль
СУРВАЛЖЛАГА: Хүүхэд зодсон гэх 211-р цэцэрлэгийн багш ухаан алдан эмнэлэгт хүргэгджээ
2017-05-26 14:27:02 - Шар
Криштиану Роналду шоронд сууж магадгүй
2017-05-26 13:43:43 - Шар
Пак Гын Хе: Өнгөрсөн дөрвөн жил ядрахыг мэдэхгүй болтлоо ажилласан
2017-05-26 09:08:24 - Энтертайнмент
Д.Чингэл: Уокс биднийг хэргийн халуун мөрөөр оруулж, гэмт хэрэгтнийг үйлдэл дээр нь баривчилсан
2017-05-26 12:39:37 - Гадаад
АНУ хятад эмэгтэйд 150 жилийн ял төлөвлөж байна
2017-05-26 18:12:05 - Шар
Трампын инээсэн, Ромын папын дүнсгэр зураг трэнд болж байна
2017-05-29 12:54:53 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цагдаад дуудлага өгсөн иргэнийг хутгалжээ
2017-05-26 12:14:33 - Шар
М.Энхболдын хүү цагдаад ханджээ
2017-05-26 17:37:13 - Улс төр
Б.Чулуунбат: Х.Тэмүүжин АНУ-ын элчин сайдын яаманд мэдээлэл дамжуулдаг байсан