С.Гантогоо: Би Солонгосын тайзан дээр гараад монголоороо мэндэлдэг

Түгээх    
2017-03-20 08:04:52 - Энтертайнмент

БНСУ-ын “Мунтант” хамтлагийн дуучин С.Гантогоотой ярилцлаа. Тэрээр Монголдоо ирээд удаагүй байгаа юм.

-ШҮҮГЧ PSY “ХӨӨХ, ХААНААС ИРСЭН БЭ” ГЭЭД ГАЙХАЖ БАЙСАН-

-Залуус таныг Солонгос хамтлагт дуулдагаар тань мэдэх байх аа. Магадгүй илүү дэлгэрэнгүй танилцах сонирхол байгаа болов уу?

-Намайг Сэргэлэнгийн Гантогоо гэдэг. Би Дорноговийн Сулин хээрийн заставт төрж, Хөвсгөл аймагт өссөн. Хөвсгөлийнхөө улсын тэргүүний гуравдугаар арван жилийг дүүргээд, Улаанбаатарт ирж, хуучнаар Улсын багшийн их сургууль одоогоор Монгол улсын боловсролын их сургуулийг газар зүйн байгаль шинжлэлийн заах арга зүйч, багш мэргэжлээр төссөн. 2007 онд сургуулиа төгсөөд, шууд Солонгос руу ажиллахаар явсан.

-Монголдоо ирээд телевизийн шоуд оролцож байгаа гэж сонслоо. Энэ талаараа ярихгүй юу?

-Одоо энэ талаар одоо ярих боломжгүй байна. Дугаар гарахаас өмнө энэ талаар хаана ч ярьж болохгүй гэсэн гэрээ хийсэн. Одоогийн байдлаар хоёр телевизэд ярилцлага өгсөн ч шоуны талаар юу ч яриагүй. Энэ шоу миний уран бүтээлийн эхлэл байж болох юм. Үүнээс өмнө эхлэх боломж зөндөө байсан л даа. Солонгос “Оддын хаан” нэвтрүүлгээр орсны дараа Монголоос над руу залгаад хүрээд ирээч, уран бүтээлийн санал байна гэж холбогдож байсан.

-Солонгост очсон зорилго тань биелээ юү?  

-Шударга хэлэхэд тийшээ гарч байгаа аавын хүү, ээжийн охидын адил ар гэрийнхэндээ санхүүгийн тусламж үзүүлэх, дүү нарынхаа сургалтын төлбөрийг олох, амьдралаа дээшлүүлэх гэж бусдын адилаар очсон юм. Таван жилийн хугацаагаар гэрээний ажилтнаар үйлдвэрт очиж ажилласан. Би багаасаа дуулдаг байсан. Арван жилд байхдаа сурагчдын дууны наадам, яруу найргийн наадам гэхчилэн их олон тэмцээнд ордог байсан. Тэмцээн уралдаанд ороход миний ээж их дэмждэг, миний “улаан” фен байлаа. Би Монголд байхдаа ямар ч хар ажил хийж үзэж байгаагүй. Харин Солонгост очоод олон үйлдвэрт ажиллаж хар ажил их хийсэн. Хилийн дээс алхсан хүмүүс их хөдөлмөрлөж, хүний нутагт зовж мөнгө олдог. Солонгост очиж ажилласан зорилго маань биелсэн. Дүү охидынхоо сургалтын төлбөрийг явуулж, ар гэрийн амьдрал ч сайжирсан. Дүү нар маань сургуулиа төгсөөд, бүгд ажил мэргэжилтэй сайхан амьдарч байна. Амьдрал сайхан байна. Анх ирсэн зорилгоо бүрэн биелүүлж чадсан болохоор “За ах нь одоо өөрийн дуулах хүсэл мөрөөдлөө хөөх хэрэгтэй байна” гээд уйгагүй тэмцээнд орж, өөрийгөө сорьж зүгээр суугаагүй. Эхэндээ дандаа хасагддаг байсан. Дуугаа хүнд сайн хүргэж чадахгүй, ямар ч дуу дуулж байгаагаа сайн мэдэхгүй, хэл нь их муу болохоор хасагддаг байсан. Гэхдээ би энэ дуулж байгаа дуугаа солонгос хүмүүс сонсоод ойлгодог болтол, яг солонгос хүн шиг дуулдаг болно. Энэ дуугаа хүмүүст хүргэх ёстой гэж маш их зүтгэсэн.

-Монгол залуу Солонгос хамтлагт дуулж байна гэхээр сонин бөгөөд сайхан байна л даа. Та хэрхэн “Мунтант” хамтлагт дуулах болсон тухай дурсамжаасаа хуваалцахгүй юү? 

-Солонгост тухайн үед (2010 онд) маш том дууны тэмцээн болсон. Манайхаар бол “Universe best songs” шиг хэмжээний тэмцээний гурав дахь удаагийн шалгаруулалтад ороод, хоёр сая гаруй оролцогчоос шилдэг 48-д үлдэж байсан. Тэр тэмцээний шүүгч  уянгын дууны хаан гэж яригддаг Ли Шин Чол, Gang Nam style дуулдаг PSY нар ажилласан. Тэд намайг дуулсан чинь “Хөөх, хаанаас ирсэн бэ” гэж асууж, гайхаж байсан. Монголоос ирсэн гэсэн чинь маш сайн байна. Чи “С” үсгээ хэлэхдээ муу байна. Үүнийг хэлээд сурчихвал үнэхээр сайн дуулж байна “Гурван тэнцлээ” гэж байсан. Би тэгэхэд хэмжээлшгүй их урам авч, дэлхийн том одоор магтуулж, тэр их хүнээс шалгарч, маш том тайзан дээр гарна гэдэг ямар сайхан юм бэ, энд дуугаараа мөрөөдлөө биелүүлэх боломжтой юм байна гэж бодсон.

-МИНИЙ ӨЧҮҮХЭН АМЖИЛТЫГ БАТАТГАСАН ОН ЖИЛҮҮД БАЙЛАА-

-Энэ хүртэл амжилт гаргахад багагүй хөдөлмөр шаардагдсан байх?

-Мэдээж тийм. Би маш их зүтгэсэн. Ганц ч өдөр зүгээр суугаагүй. Тэгж явж байгаад  ажиллах гэрээний хугацаа дуусахын даваанд фэйсбүүкээр “Дуучин шалгаруулж авна” гэсэн зар хараад анкет бөглөсөн юм. Маш азтай. Тэнцээд гэрээний ажилтныхаа визийг урлагийн ажилтны визээр солиулсан хамгийн анхны тохиолдол болсон. Гэхдээ би сайн дуулдаг гээд зүгээр оруулдаг юм биш. Өмнө нь би гэрээгээр ажиллах хугацаандаа маш их тэмцээнд орж, өөрийгөө сорьдог байсан. Ерөөсөө зүгээр суухыг хүсээгүй. Би Солонгос хэлийг өөрөө сурсан, ажлаа тарж ирээд өдөрт нэг үг заавал цээжилнэ. Нэг жилд 365 үг сурсан байсан. Ийм хэмжээний үг сурсан байхад хүмүүстэй харилцахад амар болоод ирдэг юм.

-Маш олон тэмцээнд орж, ялагдаж байсан гэлээ. Тэр тоолонд өөртөө юу гэж хэлж, зоригжуулж байв?

-Би ямар ч урлагийн сургууль төгсөөгүй. Энд тэнд дандаа эрэл хайгуулж хийж, тэмцээнд очиж орж байсан ч ялахаасаа ялахгүй нь надад их байсан. Тэгээд би ялагдах болгондоо шантарч “Би болих хэрэгтэй” гэж ганц ч удаа бодож байгаагүй. Ялагдах болгондоо би дотроо “Ингэж байж юм сурна. Ингэж байж туршлага сууна” гэж байнга бодож байсан. Алдсан алдаанаасаа суралцаж, дараагийн удаа засаад байнга давтаад, хичээж ирсэн. Дахин тэмцээнд орохоор очлоо. “Чи сайжирсан байна шүү” гээд шагналт байранд орж эхэлсэн юм. Мөн нэгдүгээр байр, хоёрдугаар байраа эзэлж эхэлсэн дээ. Тэрнээс өмнө би байнга хасагдаад байдаг байлаа (инээв.сурв).

-Та хамтлагийнхаа тухай танилцуулахгүй юу?

-Тийм шүү. Энэ анкет өгөөд тэнцсэн урлагийн байгууллага дуунд дуртай хайртай гадаад иргэдийг шалгаруулаад, өөрийн улсаас түүж хамтлаг болгох зорилготой байсан. Шалгалтад тэнцээд, энэ хамтлагт анх орж байсан. Тэр байгууллагад тэнцэхэд гэрээний ажилтан гэсэн статус их хэрэг болсон. Хамтлагийн нэр “Мунтант”, тухайн урлагийн байгууллагынхаа нэрээр нэрлэгдсэн юм. Тэр хамтлагт маань өөр өөрийн гэсэн түүхтэй, орон бүрээс ирсэн маш олон өрсөлдөгчөөс өөрсдийн хүчээр тэнцсэн хүмүүс байсан учраас их үнэ цэнэтэй. Энэ байгууллага маань миний урлагийн сургууль болж их зүйлийг сургасан. Мөн орон орны залуус нэг дор цуглаж, нэг хамтлаг болох маш сонирхолтой. Хоорондоо солонгосоор ярина. Хэрэв солонгос хэл сайн мэдэхгүй бол англиар ярина. Энэ хамтлагт орсон завшаан бол өчүүхэн жоохон амжилтыг минь бататгасан он жилүүд байсан. Бүр илүү хөгжих, урлагаараа хоолоо олж идэх боломж ирсэн. Дуртай ажлаа хийж, мөнгө олж, өөрийгөө хөгжүүлэх боломж байсан.

-Нийт хичнээн гишүүнтэй вэ?

-Манай хамтлаг анх 2012 онд байгуулагдахдаа найман орны 13 дуучинтай байсан. Тодорхой шалтгааны улмаас гарч, одоо таван орны дөрвөн дуучинтай уран бүтээлээ хийгээд явж байна. Филиппин улсаас Эрик, АНУ-ын Плип, Индонез улсаас Адин, Солонгосын Су Ёон, Хятдаас И хуй, Юү Хи нарын бүрэлдэхүүнтэй. Манай байгууллага их тоглолт хийх гэж оролддоггүй. Харин сургалт зохион байгуулдаг. Жишээ нь, би өөрийн орны хүүхдийн дууг солонгос хүүхдүүдэд монгол хэлээр зааж, улсынхаа соёлыг танилцуулдаг. Би солонгос хүүхдүүдэд “Гацуурхан”, “Маамуу нааш ир”, “Зургийн хичээл”, “Гоёо Гоёо” гэх мэтчилэн олон дуу зааж, мөн дууны утгыг нь тайлбарлаж өгдөг байсан. Тэр сургалт надад маш их таалагддаг. Яагаад гэхээр би чинь багш мэргэжилтэй хүн шүү дээ. Би бусад дуучдаа бодвол заах арга тал дээрээ их сайн байсан. Сургалтын төлөвлөгөө тайлангаа гаргаад өгөхөөр манай хамтлагийн менежер “Чи яаж ингэж сайн хийдэг байна” гээд гайхдаг байсан. Би энэ тал дээрээ их азтай.

-Гэр бүлийнхэн тань таныг урлагийн хүн болно гэхэд хэрхэн хүлээж авсан бэ?

-Манай аав намайг урлагийн хүн болно гэхэд их дургүй байсан. Аав минь “Хүү минь наад дуулах авьяас чинь чамтай мөнхөд байна. Тийм болохоор аавынхаа үгийг дагаад өөр мэргэжил эзэмших хэрэгтэй” гэж хэлж байсан. Харин ээж маань би хүүгээ дэмжинэ, урлагийн хүн болох ёстой хүн гэж хэлдэг. Манай ээж их гоё хүн. Гэхдээ аав минь алсыг харсан байгаа юм. Сурсан юм хэзээ ч илүүдэхгүй, миний заасан хичээл хамгийн мундаг нь болж байсан. Би үнэхээр их азтай хүн. Гэхдээ аз гэдэг зүгээр сууж байгаад ирдэг зүйл биш юм. Хэн хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмцэж, хэцүү зүйлийг тэвчиж чадаж байна тэр хүнд аз ирнэ. Би аз ирээсэй гээд зүгээр суугаад байгаа хүнийг их гайхдаг. Байнгын уйгагүй хөдөлмөрлөх миний баримталж явдаг зүйл.

-Таныг анх солонгос хамтлагт дуулаад гараад ирэхээр хүмүүс хэрхэн хүлээн авч байсан бэ?

-Солонгост байгаа монголчуудын нэг гоё зан чанар юу гээч. Тэнд байсан бүх монгол нэг монгол хүн хамтлагт дуулаад ч юм уу, нэг монгол хүн тэмцээнд түрүүлэх, амжилт гаргахад онлайнаар маш их урам өгч дэмждэг, их үндсэрхэг хүмүүс. Гадаад орнуудаас Солонгос улсад хамгийн их монгол хүн байдаг шүү дээ. Тэнд байгаа монголчууд “Манай орны залуу бусад орныхоо дуучдыг бодвол их сайн байж чадаж байна” гэх зэргээр урамшуулж байсан. Би тэр болгонд маш их баярлаж, их урам авч, хөглөгдөж байлаа. Хүн чинь тэр үед илүү ихийг хийхийг боддог юм байна лээ. Заримдаа би их боддог. Энэ хүртэл ямар их хүнд хэцүү зүйлийг туулж ирсэн байна вэ. Ямар их зүйлийг тэвчиж ирсэн бэ гэдгийг тэр болгонд хүнд хэлэхгүй ч гэсэн би энэ хүртэл зүгээр суугаагүй шүү гэдгийн хэлмээр байгаа юм.

-УРЛАГАА ТӨРИЙН БОДЛОГООРОО ДЭМЖСЭН-

-Солонгос улс К поп урсгал, кино драм талдаа дэлхийд томоохон байр суурь хэдийнэ эзэлсэн, урлагийн маш том зах зээлтэй орон. Монголын урлагийн зах зээл болон Солонгос улсын урлагийн зах зээлийн талаар та юу хэлэх вэ?

-Солонгос улс бол дэлхийд гоо сайхны бүтээгдэхүүн, К поп урсгал, урлагаараа маш том зах зээлтэй орон. Хүмүүсээс Солонгос улсыг юугаар мэдэх вэ гээд асуухаар “кимчи нэг бол Ганг Нам Стайл” гэж хариулдаг. Зөвхөн тэр дуугаар л дэлхийд алдартай болсон байх жишээтэй. Манай улсын хувьд өөрсдийгөө дэлхийд хэрхэн таниулах вэ? ямар аргаар гэдгийг сайн бодох хэрэгтэй байх гэж би боддог. Тэр жижиг газар нутагтай орны хүмүүс ухаанаа ашиглаж, дэлхийг байлдан дагуулж чадаж байна. Ингэхийн тулд урлагаа төрийн бодлогоороо дэмжээд өгсөн байдаг. Жишээ нь, К поп урсгал гэхэд Азиас халиад, дэлхийд танигдсан байна. Солонгост урлагийн давалгаа гэж ярьдаг өрсөлдөөн маш их байдаг. Тэр утгаараа хүчтэй өрсөлдөөн дундаас чанартай бүтээгдэхүүн гарч ирнэ. Хоёрт, Солонгос том хамтлагийн дуу, бүжгийн хөдөлгөөн их хөнгөн. Хүмүүс дагаад хийхэд амар байдаг. Тэрнээс биш маш гүн утга агуулах, академик байлгах гэж хүчлээд байдаггүй. Манай үзэгч сонсогч юу сонсохыг хүсч байна, юуг илүүд үзэж байна гэдгийг мэддэг. Олныг хамарсан энгийн уран бүтээл хийдэг. Энэ нэгийн уран бүтээл төрийн бодлого нилээд маш сайн зохицож чаддаг.

Тийм болохоор манай улс заавал ч үгүй уул уурхай, газар шороогоо ингэж ухаж байхын оронд өөр үнэт зүйл байдаг шүү гэдгээ сайн хармаар байгаа юм. Монголд бусад орныг бодвол урлагийн асар их үнэт зүйлүүд бий. Жишээ нь, хөөмий, уртын дуу, морин хуур гэх мэтчилэн бүх түүхий эд байна. Энэ бүхнээ бодлогоор хөгжүүлээд явбал боломж маш их байгаа. Үүнийгээ сайн ашиглаж чадвал дэлхийг байлдан дагуулах боломжтой гэдэгт би итгэдэг.

-Та хамтлагтаа өөрийн монгол нэрээрээ дуулдаг уу?

-Миний нэр их урт учраас товчлоод Ганаа гэж дууддаг. Намайг хүмүүс Ганаа гэдгээр нь илүү мэднэ. Сэргэлэн овогтой Гантогоо гэвэл хүмүүс байнга юу гэнээ, дахиад хэл дээ гэдэг. Тийм учраас манай хамтлагийнхан бүгд өөрсдөдөө богино нэр өгөхөөр шийдсэн. Солонгосын цагаан толгой нь ГАНА-БА-РА-ДА гэж эхэлдэг. Бас “Ганаа оди кана” гэх юм бол урагшлах, явах гэсэн утгатай үг. Мөн Солонгос улсад Ганаа нэртэй алдартай шоколад байдаг. Солонгосчуудтай мэндэлж гар бариад нэрээ хэлэхээр шоколад уу? гэх зэргээр асуудаг(инээв.сурв). Харин солонгос хүмүүс зөрүүлээд Ганаа гэдэг чинь Монголоор ямар утгатай нэр вэ гэж асуудаг. Тэгэхээр нь би маш бөх бат төмөр гэсэн утга агуулгатай гэхээр бүтэн нэрээ тайлбарлаач гэдэг. Ган төмрөөр хийсэн тогоо гэхээр их шоолно. Бүгд бөх тогоог хэлж байгаа юм уу гээд инээцгээдэг. Би хариуд нь идээ будаагаар дүүрэн байхыг бэлгэдээд, ээж маань өгсөн их сайхан нэр гэдэг юм.

-Ямар урсгалаар, ямар хэлээр уран бүтээлээ туурвидаг вэ?

-Бид олон үндэстнээс бүрдсэн хамтлаг учраас “этник“ чиглэрээр дуулдаг. Бид Солонгосын алдартай хамтлагийн дууг өөрсдийн “Мунтант” хэлбэрт оруулж найруулж шинээр, өвөрмөцөөр дуулдаг. Монголоор ковер дуучид гэж хэлдэг. Бас манай хамтлаг шинэ дуунууд хийдэг. Цомог гаргасан байгаа. Түүнчлэн тус тусын орны хамгийн алдартай дууг сонгон авч, өөрсдийн хэв маягт оруулж дуулдаг. Монголоосоо “Жалам хар” дууг сонгоод, хамтлагаараа дуулсан. Тэр дуу хамтлагийн маань хамгийн сайн хүмүүст хүрдэг дууны нэг болсон. Тухайн дуу морины төвөргөөны аятай болохоор их гоё болсон. Тэр дуугаа хамтлагаараа “Оддын хаан” нэвтрүүлэгт орж байхдаа үндсэрхэг үзэлтэй хүн учраас би дуулсан.

-Ер нь Солонгосын тэр том тайзан дээр дуулна гэж бодож байв уу?

-Тухайн нэвтрүүлэгт орж байхад Ганг Нам Стайл од болж байсан үе л дээ. Тэр үед энэ морины бүжиг чинь манай Монголоос гаралтай шүү дээ гээд харамлах сэтгэл төрж байлаа. “Оддын хаан” нэвтрүүлэгт оролцож байхад хөтлөгч нь надад “Чи Монголоо сурталчлах нэг юм хийгээрэй” гэхээр нь би “Жалам хар” дуугаа дуулж, бүжгийг нь бүжиглэсэн юм. Бүжгийг нь хүмүүс их сонирхож байсан. Ганг нам стайлын бүжигтэй төстөй. Тийм учраас нэвтрүүлгийн доод талд “Уба нь Монгол стайл” гэж гараад сайхан байсан. Би үүгээрээ маш их бахархдаг. Чи бодоод үз л дээ, хар ажил хийх гэж очсон хүн Солонгосын том ододтой тэр том тайзан дээр дуулж бүжиглэнэ гэж зүүдлээ ч үгүй байсан.

-Таны хувьд ёстой зүүдэнд ч ороогүй мөрөөдөл чинь биелсэн байна шүү дээ?

-Харин тийм ээ. Үнэхээр зүүдэнд ч ороогүй явсан мөрөөдөлдөө хүрч чадсан. Маш том зорилго тавиад, түүнийхээ араас тууштай явахад тэр зорилго бүрэн биелэхгүй ч гэсэн маш их хөдөлмөрлөсөн учраас тэр хүн ямар нэг зүйлтэй л үлдсэн байдаг. Тийм болохоор том зорилго тавь, түүнийхээ араас бүхнээ дайчлах хэрэгтэй гэж хэлмээр байна.

-МОНГОЛ ГЭХЭЭР ЧИНГИС ХААН УУ ГЭЭД АСУУХ ТЭР МЭДРЭМЖ ИХ ГОЁ-

-Солонгосын хамтлагт дуулаад гарч ирэхэд таньд ямар мэдрэмж төрж байв. Солонгос хүмүүс хэрхэн хүлээж авч байсан бэ?

-Би чинь өөрөө төрөлхийн ийм төрхтэй учраас хүмүүс монгол хүн гэж хардаггүй байсан. Би монгол хүн гэхээр итгэхгүй, “Монголоор ярь даа” гэнэ. Солонгосчууд намайг Японоос ирсэн үү гэж асуудаг. Тэгэхээр нь би монгол хүн гэнэ. Бас нэг гоё бахархмаар зүйл нь “Би Монгол хүн” гэхээр “Чингис хаан” гэж асуудаг. Бид үнэхээр их агуу түүхтэй орон болохоор үнэхээр их сайхан байдаг. Омогшоод л, сэтгэл хөөрөөд ирдэг тэр мэдрэмж их гоё. Тайзан дээр гарч ирээд солонгосоор дуулаад эхлэхээр “Хөөх, гадаад хүн манай хэлээр ийм сайн дуулж байх гэж” хэмээн гайхдаг. Би гадаад хүн манай хэлээр ийм сайн дууллаа гэж эхний ээлжинд хэлүүлсэн бол дараагийн ээлжинд дуучин гэдэг утгаараа танигдаж хүлээн зөвөөрөгдөх хүртэл нь өөрийгөө бэлдэнэ гэсэн зорилготой байгаа. Угаасаа л би анхнаасаа нойлоос нь бүгдийг эхэлсэн юм чинь, чадна.

-Таныг энэ хүртэл явахад хэн их тус дэм болж байсан бэ?

-Хэн ч тулах цэг болж байгаагүй. Өөрийгөө л маш ихээр дайчилж, уйгагүй хөдөлмөрлөж, нэг ч цагийг зүгээр өнгөрөөж болохгүй шүү гэж зүтгэсэн дээ. Гэхдээ хамгийн их туслан дэмжиж, хайр халамжаа харамгүй хайралсан хүн бол мэдээж миний сайхан ээж. Юу ч болж байсан миний талд, миний “улаан” фен хүн. Ээж минь утасны цаанаас “Миний хүү мундаг шүү гээд залгана, хурцлана. Өдий болтол ээжийнхээ сургаалиар л явж ирлээ.

-Анх хилийн дээс алхаад хүний нутагт очиход ямар санагдаж байсан бэ?

-Хилийн дээс алхсан л бол эргэж иртэлээ хүний хүн болно. Хамгийн гол нь хүний нутагт өөрийн улсын нэрийг, цаашлаад гэр бүлийн нэрийг бодох хэрэгтэй шүү дээ. Тэнд анх очоод ажилд авах хүн ирж унаанд суулгаад, хөдлөөд л гоё том хотын дундуур явж сайхан газар ажиллах нь дээ гэж бодож байтал явсаар байгаад нэг тосгонд очоод хоёр тайланд залуутай үйлдвэрт ажиллаж эхэлсэн. Тэгэхэд арай ч дээ л гэж бодож байсан. Харин сүүлийн үед Солонгос улсад гэмт хэрэгт холбогдсон гадаад иргэдийн тоогоороо манай монголчууд тэргүүлж байна. Тэрийг нь хараад ичиж, харамсах сэтгэл төрдөг. Үүнийг харах болгондоо залуучууд хүний газар нэрээ бодоосой гэж хүсдэг. Иймэрхүү зүйл харах сонсох болгондоо залуучууд руу хандсан зөв мессэж өгсөн уран бүтээл хийх юмсан гэж их боддог юм.  

-Арван жил Солонгост ажилласан байна. Энэ хугацааны дараа нутагтаа ирэхэд ямар сэтгэгдэл төрөв? Таныг явах үетэй харьцуулбал залуусын сэтгэлгээ өөрчлөгдөж үү?

-Их өөр болж, их сайхан хөгжсөн байна. Гэхдээ залуучууд хөдөлмөрлөх хэрэгтэй гэж бодогдож байна. Хүн болгон өөрөөсөө л эхлэх хэрэгтэй. Хэн нэгэн хүнд өөрийнхөө буруу үйлдлээ нялзааж, тэр ийм юм чинь би тэгсэн гээд байх хэрэггүй. Би юу хийж чадах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Би Солонгосын тайзан дээр гарах болгондоо эхлээд монголоороо “Сайн байцгаана уу. Монголоос ирсэн Гантогоо байна гэдэг. Тэр олон хүний урд том тайзан дээр гарч монгол хэлээрээ мэндлээд таниулаад явж байгаадаа өөрөөрөө бахархах үе байдаг. Залуучууд маань хүний нутагт сэтгэлийн тэнхээтэй, ухаантай байгаасай гэж хүсдэг.

-Удтал уулзаагүй болохоор гэрийнхэн чинь ихэд догдлон хүлээсэн байх?

-Би Монголдоо яг битүүний өдөр ирсэн. Ээждээ гэнэтийн бэлэг бархыг хүссэн. Би очно гэдгээ ганцхан дүү охиндоо хэлсэн байсан. Ээж, ахад битгий хэлээрэй гэсэн. Гэтэл манай нагац дүү мессэж уншаад, ээжид хэлчихсэн байсан. Тэгсэн манай охин дүү “Үгүй ээ, зүгээр тоглож байсан юм” гээд хэлсэн чинь “Та нар ийм юмаар тоглоод байхдаа яадаг юм бэ” гээд уйлсан гэсэн. Тэгээд зөнгөөрөө юм бэлдээд эхэлсэн байсан. Би олон жил ээжтэйгээ цагаан сарын шинийн 1-ний өглөө золгож чадаагүй. Энэ жил харин зорьж байгаад золгосон юм. Залуучууддаа хандаад “Аав, ээжийгээ амьд байхад нь хайрлаж яваарай” гэж хэлмээр байна. Би Солонгост байхдаа хайртай аавыгаа алдсан. Миний аав хорт хавдраар өнгөрсөн нь маш харамсалтай. Хүн ер нь өнгөрсөн хойно нь л харамсдаг юм байна лээ гэдгийг маш сайн ойлгосон. Тийм учраас аав, ээждээ хайртай гэдэг үгийг харамгүй хэлж байгаарай. Бидний аав, ээж их юм хүсдэггүй. Зүгээр л хайртай гэдэг үгийг сонсож, холбоотой байхыг л хүсдэг юм билээ.

-МОНГОЛДОО УРАН БҮТЭЭЛЭЭ ХИЙЖ, ГАНТОГОО ХЭН БЭ ГЭДГИЙГ ҮЗҮҮЛНЭ-

-Таньд Монголдоо уран бүтээл хийх бодол байдаг уу. Байдаг бол хэзээнээс эхлэх төлөвлөгөөтэй байна вэ?

-Байлгүй яах вэ. Хамтлаагаараа уран бүтээл хийж болсон. Одоо ганцаараа уран бүтээл хийх бодолтой байна. Би учиргүй од болох гэж зүтгэдэггүй. Яагаад гэхээр хийх дуртай зүйлдээ тууштай зүтгээд явахад аяндаа нэр алдар дагаад хүрээд ирдэг юм. Зарим хүмүүсийн хувьд нэр алдрын төлөө зүтгэсээр хийсэн зүйл нь юу ч үгүй мартагдаад алга болдог. Өөрийн чинь зорилго юу вэ? Чиний дотор байгаа чи яг юу хүсэж байна гэдгээ сонсоод хийхээр аяндаа мөнгө, нэр алдартай болгоно гэж боддог. Ямар ч байсан энэ оноос өөрийн уран бүтээлээ хийж эхэлнэ. Би өөрөө Pop R and B  урсгалаар дуулах сонирхолтой. Тиймээс ганцаарчилсан, нийгэм руу хандсан уран бүтээл хийж, Гантогоо гэж хэн бэ гэдгээ уран бүтээлдээ тусгахаар төлөвлөн ажиллаж байна. Одоогийн байдлаар оролцож байгаа телевизийн шоугаа дуусгаад, өөрийн уран бүтээлийн ажлаа эхлүүлнэ. Мөн Солонгост албан ёсны урлагийн сургуульд магистрын зэрэг хамгаалах зорилготой байна. Уран бүтээлээ цаашдаа тасралтгүй хийнэ.

-“Мунтант” хамтлагтай байгуулсан албан ёсны гэрээ хэзээ дуусах вэ? Хэзээ хүртэл хамтлагтаа дуулах бодолтой байна вэ?

-Гэрээ цаашид хийгдэнэ. Гэхдээ аливаа зүйлд гоё тал болон сул тал гэж байдаг шүү дээ. Хамтлагт дуулсаар байгаад өөрийн хувийн уран бүтээл гэж байхгүй болдог. Уран бүтээлээ гаргаж, үнэ цэнээ мэдэрмээр байдаг. Гэтэл хамтлагаараа дуулж байгаа учраас нэг нь орилоод байх боломжгүй. Нэг дууг олон хоолой хослуулж байж гоё уран бүтээл гардаг учраас өөрийгөө хааяа дарах ч юм уу, эвдэх үе байдаг. Тийм учраас Гантогоо гэдэг үнэт зүйл мартагдаад эхэлнэ. Одоо миний дотроос өөрийн уран бүтээлээ хийгээч гэх нэг юм хатгаад байгаа. Хүн байнга хөгжиж байх хэрэгтэй гэж боддог. Үүнийг хийж чадсан юм чинь дараагийн шатанд гарах ёстой, яг тэр шатандаа ирсэн байна. “Мунтант” хамтлагт би маш их зүйл сурч, мэдэж авсан. Солонгосын зах зээлд өшөө илүү шатанд гарч ирэх үүд хаалга ч байсан байж болно шүү дээ. Залуусын сэтгэл битгий ханаасай, илүүг хийх гэж тэмүүлдэг байгаасай.

-Солонгост анх очоод хамгийн түрүүнд юу бодогдож байсан вэ?

-Нэг юмыг үнэнээр нь хэлэхэд Солонгос кинонд царайлаг жүжигчид, гоё газрууд гардаг. Яг амьдрал дээр очиход шал өөр, инээдтэй шүү дээ. Үүнийг сонссон солонгосчууд гомдох байх даа. Ерөнхийдөө манай монголчууд их царайлаг. Манай ээж Солонгост очоод “Нөгөө гоё хүмүүс нь хаагуур байна гэж асууж байсан (инээв.сурв). Анх хаяг рекламны үйлдвэрт ажиллаж байсан. Хамгийн гол нь би маш их хүнд хэцүү ажил хийж байсан ч гэсэн тэрийгээ хүнд хэцүү гэж бодож байгаагүй. Би өөрийн хүчээр мөнгө олж, гэр бүлийнхэндээ явуулдаг байхдаа эсрэгээрээ аз жаргалтай байсан. Энэ зэргийн юм юу ч биш гэж боддог байсан. Ажил хийж байхдаа хүнд бэртсэн ч үе бий. Гэхдээ би зүгээр ээ сайхан байна л гэж боддог байсан. Намайг хүн харааж байсан ч тэдэнтэй хэрэлдэхгүй. Хэрэлдэх юм бол тэдэнтэй адилхан болно. Намайг дээрэлхэж “Чи муу монгол” гээд харааж гадуурхаж байсан тэр хүмүүс дараа нь зурагтаар хараад залгаж “Манай үйлдвэрт од ажиллаж байсан байна шүү дээ” гэж ярьдаг байсан. Аяндаа цаг хугацаа бүхнийг харуулдаг юм билээ.

-Таныг ганц бие гэж сонссон. Хэзээнээс амьдралаа зохиох төлөвлөгөө байна вэ?

-Одоогоор ойрын хэдэн жилдээ тийм бодолгүй байгаа. Өөрийн хийх ёстой, хийхийг хүссэн зүйлээ хийчихээд, дараа нь бодно доо. Яагаад гэхээр би хөгширсөн хойноо харамсаж амьдармааргүй байна. Бүтсэн ч бай, бүтээгүй ч бай хийгээд оролдоод л үзэх хэрэгтэй. Харин дараа нь би ч муу үгүй оролдож үзсэн харамсахгүй байна гээд сууж баймаар байна. Ингэхийн тулд хамаг хүчээрээ хичээнэ. Надаас тос гарах нь уу, ус гарах нь уу тэрийг үзнэ дээ. Монголдоо өөрийн гэсэн уран бүтээлээ гаргасан үедээ дахин чамтай ярилцлага хийгээд сууж байвал гоё байна. Магадгүй их сайхан уран бүтээлийн яриа өрнөх байх.

-Ярилцсанд маш их баярлалаа.Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

-Баярлалаа, шоуны эхний дугаар гарах өдөр эргэн уулзъя.

У.УРАНЦЭЦЭГ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: М.ГҮНБИЛЭГТ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 56

zochin (122.201.26.130)
2017-04-04 17:26:27
mundag zaluu umaa baharhaj bn

амжилт (66.181.160.112)
2017-04-03 00:48:34
мундаг хөдөлмөрч залуу байна. солонгос тв.р дуулж байхыг нь үзэж байсан,солонгос хүмүүс маш таатай хүлээж авч байсан. цаашдын уран бүтээлийн ажилд өндөр амжилт хүсье.монголоороо гоёж байгаарай...

амжилт (66.181.160.112)
2017-04-03 00:48:21
мундаг хөдөлмөрч залуу байна. солонгос тв.р дуулж байхыг нь үзэж байсан,солонгос хүмүүс маш таатай хүлээж авч байсан. цаашдын уран бүтээлийн ажилд өндөр амжилт хүсье.монголоороо гоёж байгаарай...

Зочин (124.50.66.46)
2017-03-23 10:56:20
Их хөдөлмөрч залуу юм аа. Ямар ч хүнтэй эелдэг зөв харьцдаг зан нь их таалагдсан. Жлам их амжилт гаргаарай~

тогоо (27.123.212.131)
2017-03-23 01:32:27
Маш мундаг залуу бна даа монголийнхоо нэрийг улам мандуулж яваарай амжилт

Ганаа (59.153.114.88)
2017-03-21 20:06:34
Үнэхээр эх оронч гэж ийм хүнийг л хэлнэ

Зочин (202.70.42.26)
2017-03-21 09:57:40
ямар сайхан яриа хөөрөө зорилго вэ. үүнийг уншээд энэ залуугийн ажлаа хийж хөлсөө урсгэж байгаа нь, загнуулж дээрэлхүүлээд шазуур зууж байгаа нь хүртэл нүлэнд харагдэх шиг болж бна Эсэн мэнд эх орондоо бүрмөсөн ирээрэй Бид мэдэхгүй л болохоос ийм залуус олон байгаа БИД МУУ МУУХАЙГАА ӨӨРСДӨӨ СУРТАЛЧИЛАХАА БОЛЬЦГООЁ

Martaa (43.242.243.94)
2017-03-21 08:02:05
Энэ хүн өнөөдөр маргаашийн бахархал болох жинхэнэ монгол залуу байна

zochin (175.193.251.181)
2017-03-21 00:37:51
Amjilt. Ganaa gantsaaraa duulsan duugaa gargasan biz de yagaad duu gargasan gedgee yarisangvi ve esvel bi dutuu unshchihsan u

Mundag (202.70.46.210)
2017-03-20 22:45:45
Vneheer iim l zaluuchuud mobgold heregtei bn shvv dee.Vneheeriin mundag zaluugaar baharhalaa.Mundag

Зочин (182.160.0.59)
2017-03-20 21:14:11
Yostoi mundag zuv bodoltoi zaluu bn. Amjilt

Zochin (122.201.21.160)
2017-03-20 20:30:07
Mundag saihan uhaantai zaluu bna amjilt hvcie

Оч (202.179.31.13)
2017-03-20 20:21:07
Өөрийн чадлаар амжилт гаргаж байгаа чамд амжилт хүсье ямар шоу гэдгийг бараг гадарлачихлаа амжилт хүсье

g (122.201.24.93)
2017-03-20 19:40:07
yostoi zov bodoltoi uhaalag zaluu yum ulam ih amjilt husye

Batuk (82.145.210.236)
2017-03-20 19:10:45
Mundag zaluu bn amjilt

zochin (202.21.113.190)
2017-03-20 18:22:14
sain saihaniig husie

зочин (110.70.54.218)
2017-03-20 17:35:54
Хар ажил гэж битгий ярьж бай. Ажил хийхэд өнгө байх уу.

Tumenbayar (202.131.246.42)
2017-03-20 17:02:43
amjilt husie duudee

kkk (202.70.46.229)
2017-03-20 16:13:40
voice yumu yag tvvn shig shound orj bgam bnda kkk mundg amjilt

zochin (202.179.25.119)
2017-03-20 15:51:40
Hiisen zuiltei uhaalag zaluu bn lee. amjilt husie

bayar hurgye! (103.26.195.226)
2017-03-20 15:12:49
eh orniihoo tsarai dur torh bolj saihnaar haruulj yavaa zaluudaa ulam ih amjilt husye! Eruul enh baigaarai.

Монгол Дайчин (202.70.34.115)
2017-03-20 14:25:50
Үнэхээр сайхан хүнд урам өгмөөр ярилцлага болсон байна. Залуучууд маань зарим нь бэлэн сайхан амьдрал хайж явахаар өөрсдөө хичээх хэрэгтэй.

зочин (202.180.220.172)
2017-03-20 14:25:42
Хөдөлмөрч маш ухаалаг залуу байна. Урлагийн ажилд чинь амжилт амьдралд чинь аз жаргал, гэрэл гэгээ бүхнийг хүсье. Хүнлэг сэтгэл, хөдөлмөр бүхний цаана сүүн цагаан зам амжилт нээлттэй байдаг шүү дүү минь.

zochin (202.70.46.207)
2017-03-20 14:25:20
mendiin 3 ugneesee hun tanigddag gej unen shuu zuv bodoltoi mundag zaluu bn amjilt hisie

зочин (202.131.225.141)
2017-03-20 14:06:51
Зөв бодолтой, зорилгодоо хүрэхийн тулд ямар ч бэрхшээлийг давдаг, үлгэр жишээ болгомоор залуу байна. Амжилт хүсье. Монголчуудыг зөв залаад өгчих юо бол мөн ч их юм дуулгана даа. Даан ч ...

Tai gin irgen (202.9.41.200)
2017-03-20 13:46:34
Mash mundag zaluu bn aa. Mel uldhiin bvgd zaluus bvgd xudulmurluj dirge bodol sanaatai zorison zorilgin tuluu zvtgebel a jilt irdegiin tom vlger jishe bn ,tsaashidiin ajild ni amjilt xvsie, xubiin amidraliig in xoish tanii Demi shvv

Зочин (66.181.188.138)
2017-03-20 13:44:14
Amjilt husy

иргэн (103.9.90.66)
2017-03-20 12:58:19
энэ залуу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3дугаар арван жилийн дунд сургуульд сурдаг байсан. Бидний дээд ангид. Яриа хөөрөөтэй, гоё дуулдаг дажгүй залуу. Сүүлд Fb тааралдахад ч гэсэн таньж л байна лээ. Эерэг зөв бодолтой ийм хүмүүс олон байхад Монгол Улс хөгжинө. Чамд амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

Nek (203.91.115.35)
2017-03-20 12:52:27
Saihan yriltslaga bna.mundag zaluu bna.Amjilt husie.jinhene hudulmuruur humuujsen uhaalag zaluu bna.

Зочин (103.229.121.48)
2017-03-20 12:40:52
Монголын нэрийг муугаар гаргаад ичихгүй гавьяа байгуулсан юм шиг ирдэг тэнэгүүдэд сайн сургамж ав.

Зочин (103.229.121.48)
2017-03-20 12:38:04
Хүний газар нэрээ бодож улс орныхоо нүүр царай болсонд баярлалаа

Bravo (66.181.186.117)
2017-03-20 12:03:59
Yostoi ih demjdeg shu. Ulam ih amjiltiig husch bn!!

Urnaa (202.179.4.150)
2017-03-20 11:54:37
Uhaalag zaluud amjilt husie.

Зочин (106.37.96.89)
2017-03-20 11:44:08
Зев хvн зев амьдардаг. Зев ч ярьдаг. Хvн муулах ч зев хvний хийдэг ажил биш, сайн унш залуучууд!

Мундаг (43.242.242.32)
2017-03-20 11:41:37
Чи ёстой мундаг шүү нээрэн л нэг мөч хормыг ч зүгээр өнгөрүүлээгүй сайн хүү байна.

Ард (66.181.190.116)
2017-03-20 11:07:22
Ёстой эр хүний тэвчээр хатуужилтай залуу бна. Иймдээ ийм том амжилтанд хүрчээ . Баяр хүргэе.

иргэн (103.14.36.54)
2017-03-20 11:00:33
Үнэхээр бахархаж байна.

зочин (202.179.31.126)
2017-03-20 10:50:05
Ёстой мундаг залуу байна. Зөв бодолтой,өөдрөг ийм залуугаар бахархаж байна.Амжилт хүсье.

zochin (202.179.25.0)
2017-03-20 10:36:27
bvh zaluuchuud ene zaluu shig daichin baigaasai,mundag zaluu baina amjilt hvsey

zochin (202.9.42.234)
2017-03-20 10:27:00
80 heden ond Sergelen geed oficer baisan tuunii huu bololtoi.Amjilt husie.

Мундаг (66.181.182.55)
2017-03-20 09:37:26
ИЙМ БАЙВАЛ БОЛЖ БАЙНА. ОВОО УХААЛАГ ЗАЛУУ ЮМАА.

Зочин (183.202.232.36)
2017-03-20 09:33:52
sain zaluu bna. amjilt huseye. iim zaluus olon bval Mongol uls min hogjino

зочин (103.10.22.39)
2017-03-20 09:33:03
ХӨДӨЛМӨРЧ МУНДАГ ХҮҮ БНА БАЯР ХҮРГЬЕ. ЗАЛУУ ХҮН ИЙМ Л БАЙХ ЁСТОЙ ХУВЬ ЗАЯАНДАА ЖИНХЭНЭ ЭЗЭН НЬ БОЛЖ ЧАДСАН БАЙНА ЗАЛУУСАА ЭНЭ ХҮҮГЭЭС ДУТАХ ЮУ БАЙХ ВЭ УРАГШАА

zochin (27.123.214.103)
2017-03-20 09:30:42
Setguulchee Dundgovi aimagt sulin heeriin zastav gej baidag ym uu

Zochin (66.181.182.162)
2017-03-20 09:28:43
Mash saihan yariltslaga bna. Anh Gantogoog Solongosiin telebiziin "Odod"-iin haan shoygaar harj bilee. Ter yed ene chini Mongol hun shuu gej baharhaj bilee. Duud amjilt husie.

Зочин (103.57.93.104)
2017-03-20 09:28:14
Dundgoviin Sulinheer gej haana baidgiin, setguulchee. Yum bichih durtai yum bol boditoi yum bichij bai! Lalaraa.

yahav de ...l (66.181.179.185)
2017-03-20 09:18:03
nileen hiitei yariatai zaluu sanagdsan.bi gadaadad 10 jil bolson uchraas jaahan ayalgatai baij magadgui ch geh shig..10 jil baitugai 20,30 jil gadaadad amidardsan hun tegj heldeggui baihgui yu,bayarhaad baiugaa yumu gaihuulaad baigaa yum ch gedeg shig l..ineedtei sanagdsan.

Гантогоод (202.179.26.72)
2017-03-20 09:13:52
Энэ чинь харин... Жинхэн айхтар залуу байна даа. Сайхан ч ярьж .Шудрага ч хүн шиг байна. Их амжилт хүсье

suya (202.179.2.18)
2017-03-20 09:07:08
zorilgot erch huchtei tsoglog zaluu bnoo. boljiishdee,, hdn tugrug uzeed biye togrog harad biye togogui, huhene rguulj huhed hij hayagui est sain bn, urlagiin burhan tenger iveeg

hhhhhh (202.72.243.212)
2017-03-20 08:47:00
ямар мундаг юм бэ манай залуучууд ийм байгаасай

zochin (103.229.120.56)
2017-03-20 08:45:50
sain bn uurtuu itgeltei busdiin bichsen surug setgegdliig bitgii toogooroi amjilt chi chadnaa

Зочин (64.121.114.108)
2017-03-20 08:45:11
АМЖИЛТ ХҮСЭЕ!!!

Зочин (139.5.216.63)
2017-03-20 08:30:47
erguu uher min uusiin uuval yosiin dagana gedeg hamaagui devreed end tend gadaad gedgee haruulaad bh shaardlaga bhgui, demii hiirhel gej.

Зочин (202.21.106.154)
2017-03-20 08:29:23
Ийм залуус олон байвал Монгол маань амархан хөгжинөө

монгол хүн (203.91.115.38)
2017-03-20 08:20:31
Сайн байна.Сайхан ярилцлага байна.Амжилт хүсье.

Зочин (59.153.114.63)
2017-03-20 08:16:35
Гоё

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-11-25 13:29:18 - Эрүүл мэнд
Энэтхэг эмч нар ирэх сард үнэ төлбөргүй үзлэг хийнэ
2017-11-25 13:15:21 - Спорт
Улс тунхагласны баярт зориулсан 256 бөхийн барилдаан болно
2017-11-25 13:09:18 - Хууль
Монгол улс амиа хорлолтын түвшингээр Ази тивд II байранд оржээ
2017-11-25 12:58:37 - Нийслэл
Японы зах зээлд ноолууран бүтээгдэхүүн татваргүй гаргах боломжтой гэв
2017-11-25 12:48:49 - Гадаад
Жефф Безосын хөрөнгө нэг өдрийн дотор 100 тэрбум ам.долларт хүрчээ
2017-11-25 12:27:06 - Нийслэл
Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган болно
2017-11-25 12:11:18 - Шар
“Ларьдма-2” киноны зураг авалт үргэлжилж байна
2017-11-25 11:50:43 - Шар
Финланд улсад хатаасан хүрэлзгэнтэй талх худалдаанд гарчээ
2017-11-25 11:24:20 - Байгаль Орчин
Цас орж, салхи шуургатай хүйтэн байна
2017-11-25 11:19:43 - Спорт
Өнөөдөр хоёр бөх хүрэл медалийн төлөө барилдана
2017-11-25 10:18:37 - Улс төр
Г.Майцэцэгээр өнгөлж, У.Хүрэлсүхээр шинэчлэгдсэн МАН-ын 28-р Их хурал
2017-11-25 10:12:08 - Улс төр
Ц.Баатархүү: МАН-ын хагарал тэмцэл НИТХ дээр ирчихээд ажил явуулахгүй байна
2017-11-25 10:05:31 - Нийслэл
33 дугаар сургуулийн нийтийн эзэмшлийн талбайг зарсан уу
2017-11-25 09:51:13 - Энтертайнмент
С.Мөнгөнцэцэг: Дуурийг хүчээр биш хүсч үздэг болсон нь гайхалтай
2017-11-25 09:28:26 - Эрүүл мэнд
М.Энхтуяа: Хүүхэд дөнгөж төрөөд уйлаад, эхийн сүүгээ хөхөж байгааг харах үнэхээр сайхан
2017-11-25 09:27:05 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2017-11-24 19:06:09 - Гадаад
Долоо хоногийн хугацаанд гадаадад амьдарч буй 12 монгол иргэн гэмт хэрэгт холбогдож, нэг хүн нас баржээ
2017-11-24 17:44:56 - Эдийн засаг
2021 он дуусахад Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 100 тэрбум төгрөг болгоно
2017-11-24 17:41:50 - Нийслэл
С.Чинзориг:Мэргэжилтэй ажилчин бусдаас дутахгүй сайхан амьдарч болно
2017-11-24 17:38:27 - Энтертайнмент
“Төөрдөг байшин” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ
2017-11-24 17:02:35 - Улс төр
Үржлийн бус бог мал экспортлохыг зөвшөөрөв
2017-11-24 16:55:30 - Хууль
Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад цол, шагнал гардууллаа
2017-11-24 16:49:31 - Хууль
“Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл-III боть” хэвлэгдлээ
2017-11-24 16:26:04 - Орон нутаг
Хөвсгөл аймагт авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн дэд зөвлөл ажиллаж эхэллээ
2017-11-24 16:19:32 - Боловсрол
“Монгол хүүхэд” эрдэм шинжилгээний хурал боллоо
2017-11-24 16:09:16 - Хууль
Компаниудыг нэгтгэн, бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчилж, давхар бүртгэлийн журмыг батлав
2017-11-24 16:09:09 - Энтертайнмент
”Бортгонд нуусан амь” номын нээлт болно
2017-11-24 16:05:28 - Боловсрол
Шинжлэх ухааны салбарын шилдгүүдээ шагналаа
2017-11-24 16:05:12 - Шар
А.Баасандорж: Үнсний сав, караокений удирдлага гэх мэт гартаа таарсан зүйлээрээ зодсон
2017-11-24 15:59:18 - Нийслэл
Цэргийн штабын мэдээллийн аюулгүй байдлын офицеруудын сургалт болж байна
2017-11-24 15:46:10 - Спорт
Гандболын 2017 оны Улсын аваргын тэмцээн болно
2017-11-24 15:42:30 - Улс төр
Засгийн газрын хуралдаан болж байна
2017-11-24 15:40:33 - Улс төр
Ерөнхийлөгч ҮАБЗ-ийг хуралдууллаа
2017-11-24 15:27:08 - Нийслэл
Автобусанд өндөр настны картаар зорчдог 288 иргэнийг илрүүлжээ
2017-11-24 15:21:38 - Нийслэл
Маргаашнаас охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аян эхэлнэ
2017-11-24 15:06:28 - Хууль
Х.Баттулга: Хүүхдийг хүчирхийлж, зэрлэгээр амь насанд нь халдсан этгээдийг цаазаар авах ялыг сэргээх ёстой
2017-11-24 14:49:56 - Эдийн засаг
Алмас ба Би
2017-11-24 14:43:13 - Нийслэл
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжаас зулгаах эрүүл хүн олон гэв
2017-11-24 14:17:40 - Улс төр
Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд 26 тэрбумын алдагдалтай ажиллажээ
2017-11-24 14:00:18 - Хууль
Мөрдөн байцаах албаны алба хаагчдад цагдаагийн цол олгов
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-11-24 07:44:00 - Хууль
Эхнэр, гурван хүүхдийнхээ аминд хүрээд амиа хорлосон этгээд дагавар охиноо дөрвөн жил хүчирхийлсэн нь тогтоогджээ
2017-11-24 10:38:27 - Хууль
Алга болсон 13 настай охиныг олжээ
2017-11-24 16:05:12 - Шар
А.Баасандорж: Үнсний сав, караокений удирдлага гэх мэт гартаа таарсан зүйлээрээ зодсон
2017-11-24 08:02:57 - Эдийн засаг
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ядуу монголыг дахин нэг сүлжээний бизнес идэхээр зэхэж байна
2017-11-23 16:11:48 - Нийслэл
Д.Цогтбаатар Б.Хурцыг шүүхэд өгөхөө мэдэгдэв
2017-11-23 10:41:17 - Орон нутаг
Д.Сэржмядаг охины эрлийн хүрээнд Замын-Үүдийн үйлчилгээний байгууллагуудын хяналтын камерыг шалгажээ
2017-11-22 12:18:52 - Шар
А.Баасандоржийн багшийг тойргийн барилдаан хариуцсан даргын суудлаас чөлөөлжээ
2017-11-22 09:17:59 - Хууль
Авлигын шинжтэй 20 сая төгрөгийг хураан авч, холбогдох этгээдүүдийг шалгаж байна
2017-11-22 12:50:07 - Боловсрол
129-р цэцэрлэгийг эрхлэгч Ө.Алдармаагийн эсрэг 500 эцэг эх нэгджээ
2017-11-22 11:26:37 - Гадаад
НҮБ Хойд Солонгосоос оргосон цэргийн бичлэгийг бүрэн эхээр нь дэлгэв