- ӨМНӨХ 7 ХОНОГТ:
- БЯМБА
04.21 - БААСАН
04.20 - ПҮРЭВ
04.19 - ЛХАГВА
04.18 - МЯГМАР
04.17 - ДАВАА
04.16 - НЯМ
04.15
Өнгөрөгч амралтын өдөр буюу гуравдугаар сарын 18,19-ний өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 512 дуудлага иржээ. Осол, хэргийн улмаас 20 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн найм, мөргөлдсөн 16, онхолдсон нэг, үл хөдлөх зүйл мөргөсөн нэг осол бүртгэгдсэн байна. Зам тээврийн осолд явган зорчигч хэлбэрээр дөрвөн иргэн, зорчигч хэлбэрээр зургаан хүүхэд өртжээ.
Түүнчлэн Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 146 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна. Дээрх тоог өмнөх амралтын өдрүүдтэй харьцуулахад 1,8 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Сонгинохайрхан дүүргийн нутаг Толгойтын замд T.Prius маркийн автомашины жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Subaru Impreza маркийн автомашинтай мөргөлдөж, зорчиж явсан 1-8 насны таван хүүхэд гэмтсэн. Мөн Чингэлтэй дүүргийн нутаг Их дэлгүүрийн зүүн замд амины T.Vitz маркийн автомашины жолооч Э нь явган зорчигч арван настай Б-г мөргөж гэмтжээ.
У.УРАНЦЭЦЭГ