Ж.Эрдэнэбат: Ачааны хүнд, ачааллын их Монгол төрийн албат та бүхэн дээр эхэлж бууна

Түгээх    
2017-03-20 12:58:33 - Улс төр

erdenebatМонгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат төрийн захиргааны төв болон захиргааны байгууллага, төрийн өмчит улсын үйлдвэрийн газрын удирдлагуудтай уулзаж, үүрэг даалгавар өглөө. Тэрээр "Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод 8 сар, манай Засгийн газар танхимаараа бүрдээд 7 сар гаруй болжээ. Өнгөрсөн хугацаанд хийснээ, амжуулсан ажлаа харвал манай танхим субботникийн Засгийн газар байлаа гэж би хувьдаа дүгнэж байгаа. Энд би бүгдийг нь биш, гуравхан жишээ хэлье.

-МАНАЙ ТАНХИМ СУББОТНИКИЙН ЗАСГИЙН ГАЗАР БАЙЛАА-

Нэгдүгээрт,

Манай улс сүүлийн дөрвөн жилд таван өөр төсөвтэй явж ирснийг нэгтгэж нэг төсөвтэй, санхүүгийн нэг дүрэм, сахилга баттай болголоо. Биднийг ажил авахад Монгол Улсын төсвийн алдагдал дэлхий олон орны хувьд тааруухан жишээ болгон ярьгдаж байлаа.

Энэ бол Монгол Улсын мөнгө, ард түмний төлсөн татварыг талаар нэг тарааж, хяналтгүй, дур зоргоороо цацаж ирсний гор юм. Үнэ тогтворжуулах хөтөлбөр, зорилго, зориулалтдаа ахадсан гоё сайхан нэртэй бондууд, концесс нэрийн дор ард түмний татвар, авчирсан зээл, хэвлэсэн  маш их мөнгөө ямарч хяналт, тооцоо судалгаагүйгээр зарцуулж цацсан байна.

Жишээ нь 2012-2016 онд Архангай, Хөвсгөл аймгийн төвд автозам тавьжээ. Хөвсгөл аймгийн төвд долоон км замыг долоон тэрбум төгрөгөөр тавьсан байхад, үүнтэй яг адилхан нөхцөл, хэмжээтэй 7 км замыг Архангай аймагт 3 дахин их өртгөөр буюу 21 тэрбум төгрөгөөр тавьсан байх жишээтэй! Үүний зөрүү мөнгө хаачсан, хаашаа орсон бэ?  Увс аймагт гэхэд 8 тэрбум төгрөгийн өртөг бүхий замыг төр, засгийн  ямарч шийдвэргүй,  гэрээ хэлцэлгүй барьсан байна. Монголын төр шийдвэрээ гаргаагүй байхад 8 тэрбум төгрөгийн ажил хэний зөвшөөрлөөр, яаж гарав аа! 

Бид ажил авсны дараагаас эдийн засгаа сэргээх, төсөвт хэмнэлт хийх, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлогыг шат дараатай хэрэгжүүлж эхэлсэн. Үр дүн ч гарсан. 2016 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэлээр 2012 оноос хойш 4 жилийн турш тасалдаж ирсэн төсвийн орлого анх удаа 504 тэрбум төгрөгөөр даван биелж, алдагдалтай явсан  гадаад худалдаа 1.6 тэрбум доллараар ашигтай, гадаад валютын нөөц сүүлийн 4 жилд мөн анх удаа  өсөлттэй гарсан нь манай Засгийн газрын хүлээж авсан хүнд үеийн хямарсан эдийн засагтай харьцуулахад чамлахааргүй үзүүлэлт юм. Энэ бол сэтгэл, зүтгэл байгаад гар, сэтгэл нийлбэл богино хугацаанд бага ч гэлээ эерэг үр дүн гаргаж болдгийн жишээ юм.  

Хоёрдугаарт,

2017 оны 3 дугаар сард төлөх ёстой 580 сая долларын хугацаа тулсан өр зээлээ Монгол Улс төлж чадах уу, чадахгүй дампуурлаа зарлуулах уу гэсэн ард түмэн болон олон улсынхны эргэлзээ тээнэгэлзээн дунд бид анх ажил авсан. Харин өнөөдөр Монгол Улс хугацаа тулсан бондын өргүй болж, 580 сая долларынхаа өрийн асуудлыг бүрэн шийдэж, улмаар жолоо цулбуургүй мэт уруудаж явсан эдийн засагтаа ч, итгэл алдраад гараад явчихсан гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө ч ногоон гэрэл асааж чадлаа. Энэ бол хоосон яриа, улс төрийн PR биш нь ердөө хэдхэн хоногийн өмнө олон улсын санхүүгийн зах зээл дээр гаргасан Засгийн газрын 124 сая долларын захиалгатай бондод гадаадын хөрөнгө оруулагчид 3.3 тэрбум долларын санал ирүүлснээс бэлээхэн харагдаж байна.

 Гуравдугаарт,

Бид удахгүй, энэ сардаа багтаад БНХАУ-ын “Чалько” компанид Монгол Улс удтал төлж ирсэн  нүүрсний сунжирсан өрийг бүрэн барагдуулж дуусгана. Ингэснээр Монголын ард түмнийг хэдэн арван жил тэжээх Тавантолгойн ордын өрөм нь болох Зүүн Цанхийн нүүрс долоон жилийн дараа Монгол Улсдаа, Монголын ард түмний мэдэлд эргэн ирж байна. Зүүн Цанхиас олборлож борлуулсан нүүрсний ашиг одоо Монгол Улсынхаа төсөвт орно.

Манай Засгийн газрыг байгуулагдаж байх үед Тавантолгойн нүүрсний үнэ 27 доллар байсан. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ одоо өсч байгаа нь үнэн. Гэхдээ нүүрсний үнэ өнөөдрийнхөөс ч өндөр байхад тонн нүүрсээ 33 доллараар өгөөд сууж байсан 2 жилийн өмнөх алдааг давтах эрх бидэнд байгаагүй. Тийм учраас бид нүүрсний үнийн өсөлтөд бүхнээ даатган гар хумхин зүгээр суулгүй Тавантолгойн ордын нүүрс борлуулах дуудлага худалдааг ил тод, нээлттэй явуулж, үр дүнд нь Монгол Улсын түүхэнд хамгийн өндөр буюу нэг тонн нүүрсээ 72.5 ам.доллараар борлууллаа. Энэ бол үнийн өсөлтөөс гадна зөв менежмент үр дүн юм.  Цаашид ч өрсөлдөөний энэ зарчмаа баримтална. 

-ОУВС МОНГОЛЧУУД БИДНИЙ ХУВЬД ШИНЭ ОЙЛГОЛТ, ШИНЭ НЭР БИШ-

Сая дурдсан гурван ажлын эхлэл, бас түүх нь манай Засгийн газартай шууд хамааралгүйг та бүхэн мэднэ. Гэвч монгол төрийн залгамж чанараар эдгээр ажлыг нугалах, өр дарах менежментийг ч, субботникийг ч манай Засгийн газар хийж ард нь гарлаа. Манай Засгийн газар ажлаа эхэлж байсан үетэй харьцуулахад бидний өмнөх замд гэрэл сүүмэлзэж, Монголын ард түмэн, Монголын Засгийн газар бодит зорилготой, явах тодорхой зүгтэй боллоо. Улсаа автомашинтай, эдийн засгаа шатахуунтай нь зүйрлэбэл асаад удчихсан бензинийх нь шар гэрэл унтарсан. Гэхдээ манай улсын эдийн засаг эмнэлэгийн сэхээнээс гарч, ердийн тасагт шижлэснээс бус,  хүнд үе нь дуусаагүй байна. Харин ч  шийдвэрлэх олон алхмын өмнөх босгон дээр бид байна.

Одоо ачааны хүнд, ачааллын их нь монгол төрийн албат та бүхэн дээр эхэлж буух гэж байна. Эдийн засгаа сэргээх,  эргэлтийн үеийн хамгийн хүндийг үүрэх их ажил, төр өөрөө бүсээ чангалахаас, төрийн албаныхан та бид хэмнэхээс, төрийн тансаглалыг зогсоохоос эхэлнэ. Эх орныхоо төлөө эр зориг гаргах, өргөсөн тангарагтаа үнэнч байж,  ард түмнийхээ өмнөөс тэвчээр заах ээлж монгол төрийн албатууд та бидний өмнө ирж байна. Төр бол ард түмэндээ нийтэд нь үйлчлэх, нийгмийн зорилтот хэсгээ халамжлах үүрэгтэй. Тэр үүргээ биелүүлэх хүрээнд манай Засгийн газар ахмадууддаа 500 мянга хүртэлх төгрөгтэй тэнцэх Насны хишиг олгож байна. Одоо манай ахмадууд тэтгэврээ хүүтэй зээлэх биш, хүүгүйгээр урьдчилж авч болдог болсон.  Хувийн хэвшлээ дэмжиж импортыг орлох нэр бүхий дөрвөн салбарын аж ахуйн нэгжүүдийг нэг хувийн татвартай болголоо.

Оюутан залуус маань гэр бүлд нь хамгийн их дарамт болдог сургалтын төлбөрөө төгсөөд ажил хийж олсон орлогоосоо 10 жилийн турш цувуулж төлөх болзол бүхий сургалтын зээлийн сантай болсон. УИХ-ын сонгуульд амлаж, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхийн нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс төлж, Цалинтай ээж хөтөлбөр хэрэгжүүлэх,  эхчүүдийн улсад ажилласан жилийг төрүүлсэн хүүхдийн тоогоор 1.5 жилээр нэмэгдүүлж тооцохоор боллоо. Нийтийн төлөө нийгмийн шинжтэй эдгээр арга хэмжээний зарим нь хэрэгжээд эхэлсэн.

Манай улс эдийн засгаа хямралаас гаргах ОУВС-ийн дэмжлэгтэй, хөтөлбөртэй, эдийн засгаа сэргээх, тогтворжуулах товлосон цаг хугацаатай болно. ОУВС монголчууд бидний хувьд шинэ ойлголт, шинэ нэр биш. ОУВС Монгол Улсын эртний сайн түнш. Манай улсад олон удаа хөтөлбөр хэрэгжүүлсэн. Анх 1991 онд манай иргэд хувьдаа өмчгүй, хадгаламжгүй, дэлгүүрийн лангуунд давснаас өөр бараагүй байсан үед ОУВС  “Монголд хандивлагчдын” хөтөлбөрийг анх хэрэгжүүлсэн. Амжилттай хэрэгжүүлсэн энэ хөтөлбөрийн үр дүнд манай улсын эдийн засаг сэргэж,  хандив хүлээн авагч орноос хандивлагчийн эгнээнд шилжсэнийг бид мэднэ. Монголын эдийн засаг өнөөдөр гүн хямралтай байгаа ч гэсэн  бид эргээд хандив хүлээн авагч орон болтлоо уруудан доройтчихоогүй байна. Хамгийн сүүлд 2009 онд дэлхийн  эдийн засгийн хямралын үед ОУВС манай улсад  “Стэнд бай” хөтөлбөрөө хэрэгжүүлсэн. Үр дүнд нь дэлхийн нийтийг хамарсан эдийн засгийн хямрал дундаас Монгол Улс бараг ганцаараа эдийн засгийн 17  хувийн өсөлт үзүүлсэн.

-МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДУУДАЖ АВЧРАХ БОЛОМЖ ӨНӨӨДӨРТӨӨ УУЛ УУРХАЙД Л БАЙНА-

Өнгөрсөн түүхийг харахад санхүүгийн сахилга бат сайтай,  эдийн засаг нь өсөлттэй явсан он жилүүд болох Д.Бямбасүрэн, П.Жасрай, Н.Энхбаяр, С.Баяр, С.Батболд нарын Засгийн газрын үед манай улс ОУВС-гийн дэмжлэгийг авч, хөтөлбөр хэрэгжүүлсэн байна.  Гэхдээ Монгол Улс өнөөдөр  ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдснаар бүх юм сэргээд, тэндээс бөөн мөнгө гэнэт цутгаад, төсвийн алдагдлыг нөхөөд явчих юмшиг санавал эндүүрэл болно.  Хэдийгээр ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдлаа ч бидний саяхны мэдэх 17 хувийн өсөлт манай эдийн засагт ирэхэд дэндүү хол байна. Яагаад гэвэл өнгөрсөн жилүүдэд манай эдийн засаг унаж, хямарч болох хамгийн доод төвшиндөө хүртэл, үүнээс цааш газар үгүй болтлоо унасан. Тийм учраас манай Засгийн газар ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ цаг ямагт ухамсарлаж, алдах эрхгүйгээр ажиллах ёстой. Хямрал, өрийн энэ ангалаас бид өөрсдийн чармайлт оролдлогоороор гарч, эдийн засгаа эрүүлжүүлэх, улмаар эргүүлэн сэргээхэд ОУВС-гийн дэмжлэг, хамтын ажиллагаа бидэнд хэрэгтэй. Энэ боломж нь юуны түрүүнд ОУВС өөрийнхөө хөтөлбөрөөр Монголд хөрөнгө оруулагчдад баталгаа өгч байгаагаар эхний үр дүнгүүд харагдана. Гадаадын хөрөнгө оруулагчдыг  хуурч авчраад хөөдөг, хөрөнгийг нь улсад хурааж олон улсад найдваргүй түншид тооцогдсон ангиллаас Монгол Улс ОУВС-ийн батлан даалтаар гарах гэж байна. Хөтөлбөр хэрэгжснээр сар, улирал, хагас жилийн дараа ОУВС ээлжит дүгнэлтээ гаргаж, Монгол Улсын засаглал, санхүү, банкны систем хэрхэн сахилгажиж, зөв урагшилж байгааг олон улсад тайлагнана.

Ингэснээр Монгол Улсын рейтинг, зээлжих зэрэглэл олон улсын санхүүгийн зах зээл дээр сэргэнэ, дагаад хөрөнгө оруулалт нэмэгдэнэ, хувийн хэвшлийнхний бизнес, ажил үйлсэд бодитой ахиц, эерэг өөрчлөлт гарч эхэлнэ. Манай танхим хөрөнгө оруулагчдаа хуурдаг, хөөдөг биш, харин эрх ашгийг нь хамгаалдаг Засгийн газар байх болно. Тийм үүрэг бүхий Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяанд байгуулан ажиллуулж байна.

Монголд хөрөнгө оруулалтыг дуудаж авчрах боломж өнөөдөртөө зөвхөн уул уурхайд л байна. Газрын баялгаа хамтарч ашиглаж, тэндээсээ мөнгө олж л дутуугаа нөхөж, дундыгаа дүүргэнэ. Бидэнд баялаг нь байвч мөнгө, технологи байхгүй. Хожмын өдөр технологитой үлдэхийн тулд мөнгө хэрэгтэй. Хойч үе мөнгөтэй болохын тулд технологи сурах учиртай. Энэ гурван сонирхол гурвуулаа нийлэхээс л өөр замгүй. Хэрвээ манай улс дэлхийгээс мөнгө татаж хөгжих нь үнэн л юм бол бид дэлхийн стандарт бүхий төсөв, санхүүгийн дэг журамтай байх ёстой. Ийм стандартыг тогтооход ОУВС-гийн хөтөлбөр, хамтын ажиллагаа тус болно.

Монголчууд бид саалиа бэлдэхээр саваа бэлдэхийг эрхэмлдэг ухаант ард түмэн. Хэрвээ гадаадын хөрөнгө оруулалтыг “сааль” гэж үзвэл түүнийг шингээх “сав” болох таатай орчин нь дэлхийн стандарт бүхий төсөв, санхүүгийн дэг журам, сахилга бат юм. Газраа ухахын оронд боловсролоо хөгжүүлж, өндөр технологи нэвтрүүлж хөгжсөн нь  дээрээ гэж зарим иргэд маань ярьдаг.  Гэтэл иргэдээ боловсролтой болгоход их мөнгө, өндөр технологитой болгоход үлэмж их хэмжээний хөрөнгө хэрэгтэй. Тийм хэмжээний мөнгийг өнөөгийн нөхцөлд ганц  уул уурхайгаас л олно. Хүнээ эрүүлжүүлж сайхан амьдаръя, урт наслая, сайн эмч нар бэлдэе, гадаадад эмчлүүлэх гэж  хамаг хөрөнгөө  зөөдгөө больё гэж бүгдээрээ ярьдаг үүнтэй санал нэг байна. Гэтэл агаар бохирдуулахгүйн тулд  хямд цахилгаан хэрэглэхээс эхлээд, эрүүл амьдрах, сайн эмч бэлдэхэд мөнгө хэрэгтэй. Тэр их мөнгийг бид 60 сая малаа  бүр 120 сая болгож шууд зараад ч олохгүй. Харин хөдөө аж ахуйгаа ашиг шимээ өгдөг шинэ цагийн бизнесийн салбар болгон хөгжүүлэх  нь манай улсын ирээдүйн орлогын найдвартай эх үүсвэр байх болно. Ингээд  л бидний бүх хүсэл мөрөөдөл бүхэн, сайхан зорилго болгон ганцхан  мөнгөн дээр ирээд гацаж байгаа бөгөөд мөнгөний эрэл нь уул уурхайн ирмэгт тулаад зогсож байна.  Уул уурхай нь орчин цагийн технологи, хүчирхэг хамтрагч нэхэж байгаа.

-БИД ШУДАРГА ЁСНЫ ҮНЭЛЭМЖГҮЙ, САНХҮҮГИЙН САХИЛГА БАТГҮЙ ИЙМ Л НИЙГЭМД АМЬДАРЧ БАЙНА-

Өнгөрсөнтэйгөө холбохгүйгээр өнөөдрийг дүгнэх аргагүй, өнөөдрийн шалтгааныг өчигдрөөс эрэхээс өөр замгүй гэдэг. Өнөөдөр манай улс мөнгөгүйн зовлондоо  эдийн засгаа сэргээж чадахгүй байгаа бол, анх мөнгөтэйн зовлондоо цатгалдаж  одоогийн  хямралд хүрсэн нь гашуун үнэн. Үүнийг хувь заяаны шоглоом ч гэж болох. Өнөөгийн хямрал бидний эдийн засагч бус сэтгэлгээнээс үүдсэн хямрал юм. Хэдэн төгрөгний бараа хараад олсноо баруун, солгойгүй цацаж, хавьтсантайгаа муудалцан хүнээ байсан мулгуугийн үлгэрийг л бид давтсан.  Бид олсноо үрээд, хуваагаад дууссан ба эцэст нь хоосорсон эдийн засаг, улстөржиж талцсан олон түмэн хоёр л үлдсэн.

Гэхдээ “Өнгөрсөн түүхийн ололт ч миний багш, алдаа ч миний багш” хэмээн мэргэд сургасан. Олон түмэн юуг илүүтэй хүсч байна вэ?. Иргэд амьдралдаа сэтгэл хангалуун байна уу? гэдэг асуулт бидний өмнө байна. Төр мөнгөтэй байж гадаадын хөрөнгө оруулалтыг татахад эдийн засгийн таатай орчноос дутуугүй чухал өөр нэгэн хүчин зүйл бол нийгмийн шударга ёсны асуудал юм. Монголын ард түмэн шударга нийгэм, хүчтэй төрийг мөнгөнөөс илүүтэй хүсч байгааг би Ерөнхий сайдын хувьд ч, энэ улсын иргэний хувьд ч  мэдэрч байна. Энд би хүчтэй төр гэж олон зуун цэрэг цагдаагаар хамгаалуулах, хэн нэгэн рүү төрийн сүр хүчийг үзүүлэх тухай яриагүй ээ. Ардчилсан нийгэмд төрийн  хүч  олон түмний итгэл, хүндлэлээр илэрхийлэгддэг. Олон түмний итгэлийг дааж, хүндлэлийг хүлээж чаддаг төр л хүчтэй байдаг. Өнөөдөр олон хүн бондын их мөнгө хаачсныг, хаашаа орсныг асууж байна. Ард түмэн нийгмийн шударга ёсыг нэхэж байгаа нь энэ юм. Хэрвээ төр энэхүү нэхэлд, иргэдийнхээ энэ асуултад шударгаар хариулж чадвал олон түмний итгэлийг хүлээнэ, хүчтэйгээ харуулна.

Бид шударга ёсны үнэлэмжгүй, санхүүгийн сахилга батгүй ийм л нийгэмд амьдарч байна. Одоо бүгдээрээ энэ бодит байдалтайгаа эвлэрцгээе, асуудлаа шийдэцгээе. Шударга ёсыг PR-аар тогтоохгүй, ер нь Монголын асуудлыг тойрч зугтаад, эсвэл  хоосон PR-даж гүйгээд шийдэхгүй. Одоо асуудалтайгаа нүүр тулж, өвчнийхөө голомтыг олж барьж авч, онож эмчилье. Та бүхэн надтай санал нийлэх байх. Манай Засгийн газар, танхим шинэ замаар хуучин цагийн дуу аялж цааш алхахгүй, явахгүй. Бид нийтээрээ, нийгмээрээ маргаашийнхаа төлөө өнөөдрөөс зүтгэж эхлэхгүй бол оройтоно. Бид хийхгүй бол гадны улс орноос хэн нэгэн ирж хийж өгөхгүй. Тийм учраас хууль нь шударга үйлчилдэг, санхүүгийн сахилга баттай шинэ нийгэм бүтээхийг төр, төрийнхөн та бүхэн манлайлна. Хамгийн түрүүнд ард түмэн биш, харин Монголын төр өөрөө бүсээ чангална.

Монголын хууль цааз бүсээ чангална.

Монгол төрийн сахилга бат бүсээ чангална.

Та бүхэн “төрдөө зүтгэнэ” хэмээн андгай өргөж албанд орсон төрийн хүмүүс учраас нийгэмд та бид үлгэрлэх үүрэгтэй. Энэ алхам төрийнхөө төлөө ард түмнээсээ илүү ачааг үүрдэгээрээ бахархдаг албан хаагчдын хувьд эхлүүлэхэд төвөггүй. Харин  албадлагаар, хэн нэгний татаас, шахаагаар дарга болсон, хүчинд автаж юмуу, хууртаж албан тушаалд томилогдсон хүн байвал тэрийгээ хэлээд одоо явж болно. Хэрвээ та мөнгө хийх гэж байгаа бол төрд биш, бизнесийн салбарт зүтгэ. Тийм хүмүүс одооноос эхлээд Төрийн ордноор, яамдын байраар эргэлдэх хэрэггүй. Төрийн албанд өнөөдрөөс эхлээд боловсрол, мэргэжлийн дипломоос гадна чадвар, сэтгэл, ёс зүйг эрхэмд тооц. Төрийн мөнгөөр шинэ тавилга, шинэ унаа машин авахгүй байхыг үүрэг болгож байна. Хэрвээ тавилга нь гологдож, албаны унаа нь тухгүй санагдаж байвал тэр хүн өөрөө ажилдаа гологдож байна гэж ойлго. Тэнд таныг хувийн бизнесээ хийгээд илүү тансаг өрөөнд ажиллах таатай очрныг бүрдүүлэхийн төлөө бид харин энд зүтгэе.

-ТӨРИЙН ТОМИЛОЛТОРР ГАДААДАД ОНГОЦООР ЗОРЧИХ ХҮМҮҮС ЭНГИЙН ХЯМД ТИЙЗЭЭР ЗОРЧ-

Маргаашаас эхлээд, төрийн томилолтоор гадаадад болон дотоодод онгоцоор зорчих хүмүүс энгийн суудалд, хамгийн хямд тийзээр зорч. Татвар төлөгчдийн хөрөнгөөр,  ердийн тийзнээс  2-6 дахин өндөр үнэ төлж бизнес ангилалд тухалж явдаг төрийнхний тансаглалыг  өнөөдрөөс тасалбар болгоорой. Үүнд Засгийн газрын ХЭГ-ын дарга Ж.Мөнхбат та хяналт тавьж ажлаарай. Хэрвээ тэр хүн заавал нэгдүгээр зэрэглэлийн суудалд сууж явмаар байгаа бол үнэ, тарифын зөрүүг нь өөрөө, хувиасаа  төлөөд яв.

Ерөнхий сайд миний томилолт, айлчлалыг аль болох бага зардлаар, цомхон хийж байх талаар төрийн ёслолын журамд өөрчлөлт оруулж, шийдэрлүүлэхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт үүрэг болгож байна. Эхний ээлжинд Ерөнхий сайдыг орон нутагт ажиллахад хэд хэдэн жип машин хөлөглөн аймаг, сумынхаа хилийн зааг дээр угтдаг, үддэгийг өнөөдрөөс зогсоо. Аймгийнхаа төв, сумынхаа хаалган дээр нь цомхон бүрэлдэхүүнтэй зохион байгуулахад болохгүй зүйл байхгүй. Энэ нь зочдоо угтах, үдэх ёсоо үгүйсгэж байгаа юм ерөөсөө биш. Хэд хэдэн жип хөлөглөн орон нутгийнхаа хилийн зааг хүртэл хэдэн зуун км давхиж ашиггүй зардал гаргадагийг л больё гэж байгаа юм.

Төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн захирлууд байгууллагаа ашигтай ажиллуулж чадахгүй бол чаддаг хүнд нь ажлаа өгөөрэй. Засгийн газар байгуулагдсаныхаа дараахан төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн захирлуудын цалин, урамшууллыг 30-60 хувь бууруулсан. Одоо бусад хангамж, илүүдэл зардалд боломжит хэмнэлт, таналт хийж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг  Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргад үүрэг болгож байна.

Ерөнхий сайдын хувьд миний бие ард түмнийхээ өмнө болон УИХ-ын өмнө Засгийн газрынхаа ажлыг бүрэн хариуцаж, хуулийн хэрэгжилтийг хангаж ажилладаг. Тийм үүрэгтэй, тийм хуультай. Үүнтэй нэгэн адилаар тухайн салбарын ажлын алдаа оноог  Ерөнхий сайдын өмнө салбарын сайд хариуцна. УИХ, Ерөнхий сайдаас хариуцлага нэхэхтэй адил Ерөнхий сайдын хувьд би салбарын сайдаас л хариуцлага нэхэж ажиллана. Энэ бол Үндсэн хууль, бусад хуулиар Ерөнхий сайд болон салбарын сайдад олгосон хэнтэй ч үл хуваалцах эрх мэдэл, бас үүрэг хариуцлага. Ямарч эрх мэдлийг үүрэг хариуцлага дагаж байдаг. Тийм учраас салбарын сайдтайгаа ойлголцохгүй, хамтарч ажиллаж чадахгүй байгаа яамдын бусад удирдлагууд, салбарын байгууллагын албан тушаалтануудтай хариуцлага яригдана гэж ойлгох хэрэгтэй. Төрийн байгууллага, төрийн хууль иргэддээ энэрэнгүй байх ёстой болохоос хууль зөрчсөн, хуулиас давсан эрх мэдэл эдэлсэн хувь хүн, үйлдэлд хатуу байх ёстойг санаж ажилла.  

-ТАЛЦАЛ ХУВААГДАЛ ОДОО МОНГОЛ УЛСАД МААНЬ ХЭРЭГГҮЙ-

Би дахиад хэлье. Эдийн засгийн сэргээх бодлогын, хямралыг зогсоох хөтөлбөрийн гол ачааны хүнд нь төрийн албаныхан та бидэнд ирнэ. Та бид хамтдаа үүрч гарна. Юуны өмнө төрийн албаны тансаглал, илүү зардлаас татгалзана. Туйлширч, улсын наадмаа таслах нь хаашаа юм, гэхдээ л төсвөөс санхүүжүүлэх, татвар төлөгчдийн хөрөнгөнөөс тэтгэх бүхий л найр наадмаас түр татгалзана. Шат, шатны дарга нар ачаалал нь бага, ажил нь давхардсан илүү орон тоогоо хэмнэ. Ард түмний орлого нэмэгдэх хүртэл  төрийн албан хаагчдын цалин нэмэгдэхгүй гэдэг үнэнтэй эвлэрэхээс өөр гарц бидэнд байхгүй. Ард түмний худалдан авах чадвар нэмэгдтэл төрийн элдэв нэмэлт хангамж сэргэнэ гэж байхгүйг энд анхааруулъя.

Ард түмнээ харин  бүсээ чангалах дэглэмд бус, хэрэглээний шинэ сахилга бат, хямгач сэтгэлгээнд суралцаж дадахыг уриалж байна. Нийгмийн эмзэг хэсэг буюу төрийн халамж анхаарал зайлшгүй шаардлагатай хэсгээ олон түмэнд ойлгомжтой, ил тод шалгуураар халамжилна. Аль ч төр, ямарч үед ийм алхам хийсээр ирсэн. Аливаа улс орны хямралын эсрэг үндэсний  тэмцэл нь өөрийн үзэл сурталтай, чин эрмэлзэлтэй байж гэмээнэ сая амжилтад хүрдэг. ОУВС-гийн  хамгийн түрүүнд тавьж байгаа шаардлага бол санхүүгийн сахилга бат бий болгож мөрдөх явдал юм. Гэтэл санхүүгийн сахилга батыг улс төрийн сахилга батгүйгээр тогтоох аргагүй. Эдийн засгийн хямралыг эв нэгдэл, төр засгийн тогтвортой бодлогоор л давна. Магадгүй, эв нэгдлийн эсрэг аливаа хуйвалдаан, хатгаас, ялангуяа эх орон, үндэстний эрх ашиг, шударга ёс зэрэг бидний ариун нандин бүхний нэрийг барьж хагалах бутаргах, нураахтай хатуу тэмцэх цаг бас ирж байна. Учир нь улс төрийн тусгаар тогтнолын багана нь эдийн засгийн тусгаар тогтнол мөн гэдэгтэй хэн ч маргах аргагүй юм.

Хямралтай тэмцэнэ гэдэг нь хямралд хүргэсэн бүхэнтэй, популизмтай, санхүүгийн болон улс төрийн сахилгад тэрслэх бүхий л оролдлогуудтай , ард түмний нэр барьж ард түмний эрх ашигтай тэрслэхтэй тэмцэнэ гэсэн үг. Тийм учраас өнөөдрийн улстөр хийгч болгон “Чи хямралын талд байна уу, Монголын талд байна уу” гэсэн асуултад хариулах ёстой. Нэг нам нь өр тавьдаг, нөгөө нам нь өр дардаг хуучин замаар бид хол явахгүй. Хямралыг зогсоох, эдийн засгаа аврах энэ тэмцэл бол улс үндэстнийхээ ирээдүйг аврахын төлөө гэдэг утгаараа тусгаар тогтнолоо хамтаараа хамгаалахаас ялгаагүй юм.

Ийм онцгой үед монголчууд бид улсаараа, парламент бүтнээрээ, Засгийн газар танхимаараа, энд сууж байгаа та бүхэн бид бүгд цулаараа зорилгоо ухамсарлан нэг баг болж зүтгэх ёстой, бас үүрэгтэй.  Ингэж чадаж байж гэмээнэ бид улсаараа нэг зүгт харж, алхаж чадна.Нэг зорилгын төлөө нэг зүгт яваа багийн эв нэгдлээр л бид хамтдаа хямралаа ч давна, эдийн засгаа ч өсгөнө, зорьсон газартаа ч хүрнэ. Үүний тулд төрд зүтгэж байгаа та бид үйлчлүүлэх гэж ирсэн иргэдээ угтаж, ардчиллыг гутааж, төрийг сульдааж байгаа авлигаас зугтааж явах ёстойг хатуу сануулъя. Эдийн засгийн хямралыг ч, авлигыг ч бид заавал ялах ёстой. Ялж байж  монгол айл болгоны, монгол хүн бүрийн амьдралын чанарт ахиц, өөрчлөлт гарна. Тэрхүү ялалтыг манлайлах тугч нь төрд зүтгэж байгаа та бүхэн.

Манай намын эх орон, танай намын эх орон гэж байхгүйтэй адил манай, танай гэсэн талцал хуваагдал Монгол Улсад маань одоо хэрэггүй. Монголчууд бид нэг л эх оронтой, нэгдмэл ард түмэн.  Эх орон, ард түмэн маань биднээс хамтын эв нэгдэл, хамтын ойлголцол, хамтын зүтгэл, тогтвортой байдлыг л хүсч байна. Түүнээс бус, монголчууд бүгдээрээ улстөрч, УИХ-ын гишүүн болж Төрийн ордонд сууя, таны, миний албан тушаал дээр ажиллаж үзье гэж байгаа юм тэдэнд ердөө ч байхгүй.

Ард түмэн маань тунгалаг төрөөр үйлчлүүлж, шударга нийгэмд тайван амьдрахыг л хүсч байна. Энэ хүсэл, хүлээлтийнх нь төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэж улстөрчид бид саналыг нь авсан, төрийн албаныхан та бүхэн тангараг өргөсөн гэдгээ  ухамсарлаж,  сэтгэл, зүтгэл гаргаж ажиллахыг та бүхнээс хүсье. Монголын төр тунгалаг байж, Монгол түмний минь заяа буян нь дэлгэрэх болтугай гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 45

Иргэн (202.21.106.122)
2017-03-23 21:11:44
Зөв байр суурин дээр байна. Чанга гараар үзэх хэрэгтэй. Элбэгдоржийн "Тусгай хангамж"-ийг устгах лозунг энэ засаг л 20 гаруй жилд анх удаа хэрэгжүүлж эхлэх нь байна.

ЗОЧИН (202.179.31.6)
2017-03-21 19:06:40
МОНГОЛЫН ЗАВХАРАЛ ЗАДРАЛЫГ ЯАРАЛТАЙ ЦЭГЦЛЭХ, ТУСГААР ТОГТНОЛООН ,АВРАХ СЭРГЭЭХ ,БОДЛОГО ЗОРИЛТЫГ АРД ТҮМЭН 100/ ДЭМЖИЖ БАЙГАА ХУРДТАЙ АЖИЛ АМЖИЛТ

зочин (202.9.41.7)
2017-03-21 18:05:50
өрөө төлөөгүй хоошлуулсан юм бишүү одоо авах зээлээс болоод санхүүгээ гадаад хүмүүсээр бариулах болоод байгаа юм бишүү 8 заалт чинь ард түмнии нуруун дээр бууж байгаа юм бишүү та нар өөрсөниихаа татаврииг нэмээч тусалхуудаа чөөрүүлээч бид чинь 26 жил бүсээ чангалж ирлээ шүү дээ та нар тарглаад бид тураад тун хүнд байна назуудаа өөдөн бараа харуулахгүй юм байна л даа

Зочин (139.5.218.67)
2017-03-21 12:28:45
татвар нэмж эсвэл дахин нэмж өр зээл тавьж өрөө төлж тэнэгтэхээ болиоч улсаа цөлөмсөн Офшорчингуудтайгаа авилгал хахуульчидтайгаа тэмцэж өрөө дараачээ

Зочин (103.206.195.163)
2017-03-21 09:38:59
55-аас дээш насны МАН-ын угшилтай 10 гаруй жил дарга, захирал хийсэн хүмүүсээсээ хурдан ангижраач ээ, тэднийг хурдан солиоч ээ. Зарим бүр шүүхийн шийдвэрээр 2-3 удаа ажилдаа эргүүлэн тогтоогдоод, бусад хүмүүсийг ажлаас халаад шүүхдээд л, юу ч хийхгүй зөвхөн дарамтлах ажил хийгээд л лантуу мэт сууж байгааг яах вэ?

bayaraa (203.91.115.37)
2017-03-21 09:34:48
Зөв байр суурь, зөв эхлэл байна. Амжилт

ИДЭВХТЭН (66.181.183.238)
2017-03-20 21:03:27
Зарчмын хувьд бол зөв байнаа.Урьд засгийн газруудын тавьж байсан өрнүүдийн 70 гаруй хувийг МАН-ынханы тавьсан өр юм шүү.Гэхдээ хийсэн ажлын 70 гаруй хувь нь сүүлийн 4 жилийнх байгаа.Шинэ ерөнхий сайд:"Энэнээс илүү яах юм бэ" гэхээр сайхан илгээлт дэвшүүлжээ.Юм сайн муу хоёр талтай байдаг.Өөрсдийнх нь буруу үйлдлийг шүүмжлэгчийг оппортнист..... энээ тэрээ... гэж хэлмэгдүүлдэг Намынхаа муу уламжлалыг давтах бий.Улс төрчид сайхан ярьж,сайн завшдаг заншлыг энэ залуу сайд ямар нэг хэмжээгээр эвдэж чадах болов уу даа.Ээ дээ.Ардын намынхан юу л бол??

ИДЭВХТЭН (66.181.183.238)
2017-03-20 21:03:26
Зарчмын хувьд бол зөв байнаа.Урьд засгийн газруудын тавьж байсан өрнүүдийн 70 гаруй хувийг МАН-ынханы тавьсан өр юм шүү.Гэхдээ хийсэн ажлын 70 гаруй хувь нь сүүлийн 4 жилийнх байгаа.Шинэ ерөнхий сайд:"Энэнээс илүү яах юм бэ" гэхээр сайхан илгээлт дэвшүүлжээ.Юм сайн муу хоёр талтай байдаг.Өөрсдийнх нь буруу үйлдлийг шүүмжлэгчийг оппортнист..... энээ тэрээ... гэж хэлмэгдүүлдэг Намынхаа муу уламжлалыг давтах бий.Улс төрчид сайхан ярьж,сайн завшдаг заншлыг энэ залуу сайд ямар нэг хэмжээгээр эвдэж чадах болов уу даа.Ээ дээ.Ардын намынхан юу л бол??

Mgl (27.123.214.108)
2017-03-20 19:02:26
Suuliin heden jil iim yum sonsooguim bna amjilt husie

Зочин (202.179.31.9)
2017-03-20 18:02:09
Зөв ярьжээ,сайн байна,болж байна,одоо үүнийгээ ажил болгох хэрэгтэй.Аргагүй эдийн засагч хүний амнаас гарах,хэлэх үг мөн байна,амжилт хүсье.Үүнийгээ арай эртнээс хэлж ярьж хэрэгжүүлсэн бол иргэдийн таашаалд ихэд нийцэх байлаа,гэхдээ оройтоогүй.Бидний энэ хямрал төсөв,мөнгө, санхүүгийн сахилга,хариуцлагагү н зуд нүүрэлсэнтэй холбоотой,энэ бол дээр дооргүй тийм болсон,яаж өөртөө жаахан юм унагах вэ гэдэг зарчмаар татварын,иргэдийн мөнгөөр тоглосоноос болсон.Бүүр багийн ЗД,цэцэрлэгийн эрхлэгчээс өгсүүлээд л мөнгөн дээр ажилладаг байсан шүү дээ.Одоо үүндээ цэг тавих хэрэгтэй.Ленин "Бүртгэл тооцоо бол коммунизм байгуулах нэг зэвсэг" гэсэн нь одоо л үнэ цэнэ гарч байна уу гэлтэй.

зочин (202.131.243.190)
2017-03-20 16:46:48
Ингэж үнэхээр чадвал сайн л байна. Манай дарга нар ч сайхан яриад хэрэгжүүлэх гэж хулхиддаг улсууд шүүдээ.Одоо төрийн толгойд байгаа хүмүүс ихэнэх нь л өчнөөн жил төр барьж идэж ууж хөлжсөн хүмүүс байх юм. Итгэхэд хэцүү л юм. Гэхдээ гарцгүй болчихсон улс төрчид яах ч аргагүй байгаа болохоор энэ бичсэн зөв зүйлээ хэрэгжүүлэх байх гээд харж суух л үлдэх шив.

Зочин (119.40.98.162)
2017-03-20 16:04:02
Мөнгө төлөөд албан тушаал авсан улсуудаа эхлээд зайлуулчих тэгвэл олон түмэнд итгэл төрж эхэлнэ

Монголын хууль цааз бүсээ чангал (119.40.98.162)
2017-03-20 16:01:38
Монголын хууль цааз бүсээ чангал, Монгол төрийн сахилга бат бүсээ чангал гэдэг нь яг юу гэсэн үгүү. Шүүх эрх мэдлийн хумина гэсэн үгүү

r.jargal (103.212.118.19)
2017-03-20 15:58:37
Sain medee duullaa Odoo hunii eeriin gej ylgalgui hachig huvalzaasaa salah chuhal Bid odoo tunhag urialga bish ajal ur din amjilt

Mgl (182.160.0.60)
2017-03-20 15:55:14
MAN- ULGEREE YARIAD EHELJEE... ULGER HEZEE DUUSAHIM ERDENEBAT AA? MAN- TURIIN DANHAISAN BUTETSEE 30%- TANAHAD TA NARIIN ZUGEER TARAAJ HAYSAN 580 say $- n URIIG ZUGEER L DARCHIHIIM SHDE. ? OUBS- n. HAMGIIN MUU HUTULBURUUR ARD TUMEN BIDENIIGEE ZOBOOHOOR NEGENT SHIIDECHEED " baatarlag) UIL HIICHHSEN UM UU ????????

Зочин (119.40.100.222)
2017-03-20 15:09:24
эхлээд Баяр, оффшор, хулгайчдаа цэгцлээд дараа нь хүний тархи угаадаа. 7 төрлийн татвар нэмэхээр төр бүс чангалж ард түмэн бүс сулардаг юмуу мал аа, тэнэг гэж олон түмнийг бүү басаарай.

Зочин (103.212.118.156)
2017-03-20 14:58:04
Zia yah be buhel buten neg yamiig samarch duusaj baigaa said, gazriin darga 2g odoo yah be? Suuldee saidiin umnuus yavdaggui ajluudiig yavdag bolgoh zutgesen humuus ni ehneesee burhan bolj baina, zarim hesgiig ni ajlaa yasan unen ch hiideg yum shorond hiih ni holgui bolj baina???? Bid yamar niigemd amidraar baina aaaa?

Иргэн (119.40.100.222)
2017-03-20 14:55:57
Сайхан санаа санлууд байна.Дэмжиж байна.

энхмонх (119.132.109.30)
2017-03-20 14:55:48
Их зов сэтгэлгээтэй сайн залуу. Амжилт хусэе

энхмонх (119.132.109.30)
2017-03-20 14:55:48
Их зов сэтгэлгээтэй сайн залуу. Амжилт хусэе

Зочин (103.23.51.4)
2017-03-20 14:49:09
тэтгэвэрийн нас нэмэхгүй байх ард түмнээсээ татвар татаас авахгүй бай.энэ хямарлаа ЗГ өөрсдөө зөв шийд.

Зочин (66.181.181.217)
2017-03-20 14:42:42
Yag bodit unenig helehed mongolin E.Z-n jaajan hyamral uussenig davahad zuvhun turin alban haagchdin ontsin shaardlagagui ajlin achalalgui oron toonudig hemnehed hangalttai. Engeh avaas ard tumnu tatvarar daramtlahguiger 2 jilin dotor E.Z sergeh bolomjtoi. Odogin udirdlagudin uhaani hure bag bna

Зочин (66.181.176.96)
2017-03-20 14:37:31
Hunii naimaa yagaad parlamentaas gardag

Зочин (5.136.177.93)
2017-03-20 14:29:35
БАГА СОЛИОР , АРЧААГҮЙ ЧАДВАРГҮЙ БАС ДАРГА БОЛОХ ӨВЧТЭЙ , ЧАДЛАА МЭД МАЛАА

Зочин (202.9.42.40)
2017-03-20 14:02:46
Тэтгэвэрийн нас нэмэх гэж байгаа чадамжгүй ЗГ огцрох ёстой.

Зочин (202.21.115.150)
2017-03-20 14:02:43
Tansaglalaas tur salay ... genee

Зочин (150.129.143.9)
2017-03-20 14:01:11
намуудыг тараа. их хурлыг тараа. хулгайчгүй болцгоое. Дараа нь их хурлыг шинээр эмхэл

зочин (66.181.183.219)
2017-03-20 13:51:10
Энэ хулгайч төрд бгаа хувалзнуудаа цомхотгож тансаг хэрэглээ хангамжийг үгүй хийж жирийн иргэн дорж бат нар шиг болгох нь аль эртэнээс хийх ажил шүү . ард иргэд татвар төлөөсөө дийлэхгүй хүнд хэцүү байдалд орох хүсэл алгаа.энэ хямарсан гээд бгаа хариуцлагаа хямараасан хариуцлагагүй новшнуудаар үүрүүлж ялын эдэлүүл.

Балт (103.212.117.75)
2017-03-20 13:50:57
Сайн бна .талцал анархизм.эцэс төгсгөлгүй шунал.хээл хахууль .зохион байгуулалттай гэмт хэрэг.хар тамхи.янхандалт. ЗЭРЛЭГ КАПИТАЛИЗМЫН АЛЬ МУУ БҮХЭНИИ ТУСГАЛ МОНГОЛД ОРЖ ИРЖ ҮРЭЭ СУУЛГАЖ СОЁОЛУУЛСАН . ЭНЭ БУЗАР БУЛАЙГ .ЗҮГЭЭР НЭГ ӨРӨӨНД .ХУРАЛЫН ТАНХИМД ЯРИАД ШИИДЭХГҮЙ. Төр төмөр нүүр гаргаж аливаа хууль бус.үйлдэлд хатуу цохилт өгч байж сална.ХҮНИИ ЭРХИИН ЗАРИМ ЗААЛТААС ТАТГАЛЗАХ Ч ШААРДЛАГА БАЙНА. ЗОЛИОС ГАРНА ГАРЦААГҮЙ ГЭСЭН Ч ...ЯААЯ ГЭХЭВ ..УЛС ГЭР ТАЙВАН БОЛЖ БАЙВАЛ ТЭР ЗЭРГИИН ЮМ Ч ЯАМАЙ

Балт (103.212.117.75)
2017-03-20 13:50:41
Сайн бна .талцал анархизм.эцэс төгсгөлгүй шунал.хээл хахууль .зохион байгуулалттай гэмт хэрэг.хар тамхи.янхандалт. ЗЭРЛЭГ КАПИТАЛИЗМЫН АЛЬ МУУ БҮХЭНИИ ТУСГАЛ МОНГОЛД ОРЖ ИРЖ ҮРЭЭ СУУЛГАЖ СОЁОЛУУЛСАН . ЭНЭ БУЗАР БУЛАЙГ .ЗҮГЭЭР НЭГ ӨРӨӨНД .ХУРАЛЫН ТАНХИМД ЯРИАД ШИИДЭХГҮЙ. Төр төмөр нүүр гаргаж аливаа хууль бус.үйлдэлд хатуу цохилт өгч байж сална.ХҮНИИ ЭРХИИН ЗАРИМ ЗААЛТААС ТАТГАЛЗАХ Ч ШААРДЛАГА БАЙНА. ЗОЛИОС ГАРНА ГАРЦААГҮЙ ГЭСЭН Ч ...ЯААЯ ГЭХЭВ ..УЛС ГЭР ТАЙВАН БОЛЖ БАЙВАЛ ТЭР ЗЭРГИИН ЮМ Ч ЯАМАЙ

зочин (66.181.183.219)
2017-03-20 13:50:16
Энэ хулгайч төрд бгаа хувалзнуудаа цомхотгож тансаг хэрэглээ хангамжийг үгүй хийж жирийн иргэн дорж бат нар шиг болгох нь аль эртэнээс хийх ажил шүү . ард иргэд татвар төлөөсөө дийлэхгүй хүнд хэцүү байдалд орох хүсэл алгаа.энэ хямарсан гээд бгаа хариуцлагаа хямараасан хариуцлагагүй новшнуудаар үүрүүлж ялын эдэлүүл.

Балт (103.212.117.75)
2017-03-20 13:49:29
Сайн бна .талцал анархизм.эцэс төгсгөлгүй шунал.хээл хахууль .зохион байгуулалттай гэмт хэрэг.хар тамхи.янхандалт. ЗЭРЛЭГ КАПИТАЛИЗМЫН АЛЬ МУУ БҮХЭНИИ ТУСГАЛ МОНГОЛД ОРЖ ИРЖ ҮРЭЭ СУУЛГАЖ СОЁОЛУУЛСАН . ЭНЭ БУЗАР БУЛАЙГ .ЗҮГЭЭР НЭГ ӨРӨӨНД .ХУРАЛЫН ТАНХИМД ЯРИАД ШИИДЭХГҮЙ. Төр төмөр нүүр гаргаж аливаа хууль бус.үйлдэлд хатуу цохилт өгч байж сална.ХҮНИИ ЭРХИИН ЗАРИМ ЗААЛТААС ТАТГАЛЗАХ Ч ШААРДЛАГА БАЙНА. ЗОЛИОС ГАРНА ГАРЦААГҮЙ ГЭСЭН Ч ...ЯААЯ ГЭХЭВ ..УЛС ГЭР ТАЙВАН БОЛЖ БАЙВАЛ ТЭР ЗЭРГИИН ЮМ Ч ЯАМАЙ

зочин (66.181.183.219)
2017-03-20 13:49:20
Энэ хулгайч төрд бгаа хувалзнуудаа цомхотгож тансаг хэрэглээ хангамжийг үгүй хийж жирийн иргэн дорж бат нар шиг болгох нь аль эртэнээс хийх ажил шүү . ард иргэд татвар төлөөсөө дийлэхгүй хүнд хэцүү байдалд орох хүсэл алгаа.энэ хямарсан гээд бгаа хариуцлагаа хямараасан хариуцлагагүй новшнуудаар үүрүүлж ялын эдэлүүл.

зочин (66.181.183.219)
2017-03-20 13:48:28
Энэ хулгайч төрд бгаа хувалзнуудаа цомхотгож тансаг хэрэглээ хангамжийг үгүй хийж жирийн иргэн дорж бат нар шиг болгох нь аль эртэнээс хийх ажил шүү . ард иргэд татвар төлөөсөө дийлэхгүй хүнд хэцүү байдалд орох хүсэл алгаа.энэ хямарсан гээд бгаа хариуцлагаа хямараасан хариуцлагагүй новшнуудаар үүрүүлж ялын эдэлүүл.

зочин (66.181.183.219)
2017-03-20 13:48:06
Энэ хулгайч төрд бгаа хувалзнуудаа цомхотгож тансаг хэрэглээ хангамжийг үгүй хийж жирийн иргэн дорж бат нар шиг болгох нь аль эртэнээс хийх ажил шүү . ард иргэд татвар төлөөсөө дийлэхгүй хүнд хэцүү байдалд орох хүсэл алгаа.энэ хямарсан гээд бгаа хариуцлагаа хямараасан хариуцлагагүй новшнуудаар үүрүүлж ялын эдэлүүл.

зочин (66.181.183.219)
2017-03-20 13:47:58
Энэ хулгайч төрд бгаа хувалзнуудаа цомхотгож тансаг хэрэглээ хангамжийг үгүй хийж жирийн иргэн дорж бат нар шиг болгох нь аль эртэнээс хийх ажил шүү . ард иргэд татвар төлөөсөө дийлэхгүй хүнд хэцүү байдалд орох хүсэл алгаа.энэ хямарсан гээд бгаа хариуцлагаа хямараасан хариуцлагагүй новшнуудаар үүрүүлж ялын эдэлүүл.

зочин (66.181.183.219)
2017-03-20 13:47:34
Энэ хулгайч төрд бгаа хувалзнуудаа цомхотгож тансаг хэрэглээ хангамжийг үгүй хийж жирийн иргэн дорж бат нар шиг болгох нь аль эртэнээс хийх ажил шүү . ард иргэд татвар төлөөсөө дийлэхгүй хүнд хэцүү байдалд орох хүсэл алгаа.энэ хямарсан гээд бгаа хариуцлагаа хямараасан хариуцлагагүй новшнуудаар үүрүүлж ялын эдэлүүл.

зочин (66.181.183.219)
2017-03-20 13:46:31
Энэ хулгайч төрд бгаа хувалзнуудаа цомхотгож тансаг хэрэглээ хангамжийг үгүй хийж жирийн иргэн дорж бат нар шиг болгох нь аль эртэнээс хийх ажил шүү . ард иргэд татвар төлөөсөө дийлэхгүй хүнд хэцүү байдалд орох хүсэл алгаа.энэ хямарсан гээд бгаа хариуцлагаа хямараасан хариуцлагагүй новшнуудаар үүрүүлж ялын эдэлүүл.

Зочин (103.229.178.10)
2017-03-20 13:35:46
уг нь ном ёсоороо бол тийм л байх ёстой, гэтэл бодит байдал дээр эсрэгээрээ байгаад байдаг. төрийн албанд ажиллах гэж, ялангуяа албан тушаал авах гэж яаж улайрч үхэн хатан зүтгэж байна, хүмүүс !?? хүнд ачаа үүрэх гэж дурласандаа л лав биш байхаа

ЗОЧИН (202.179.31.35)
2017-03-20 13:32:04
намууд тарж байж л талцал намжина орон нутагт хувийн хэвшлээ татан буулгах нийгэмчлэх асуудал яригддаг болсон ж нь дорноговьд

Зочин (66.181.160.104)
2017-03-20 13:31:15
Иим замаар хол явахгүй

amjilt (202.21.124.17)
2017-03-20 13:30:19
Erunhii said maani saihan uzel barimtlal gargajee heregjuuleh l gol n doo. Ul toogch nar n daach ugend n oroh bolbuu? Yamartaitai ch amjil husie!

Зочин (150.129.143.22)
2017-03-20 13:09:16
unuudriin medee bol daralt ihesgej baina shuu darga naraa. Ene medeenees chin bolj heden hun emnelegt daraltaar hurgegdej baigaag emch nar medeeleerei.

Зочин (150.129.143.22)
2017-03-20 13:07:12
Tgd turiin albaa tsomtsotgoj, zardlaa hemneechee. ND durtaid n taraaj baidag buyanii mungunii huudii bish bizdee. ahmaduud, aldart ehchuud, malchid, tamirchid, huuhed geed eldev taraaj baigaa halamjiin mungiig bidnii 55, 60 hureed avah gej baigaa tetgevrees avch taraadaggyu gedgiig n shalgah heregtei baina. Halamjiin mungu taraah durtai bol taraana l biz, bidnii zovj olson mungunuusuu ireeduid avah yumdaa gej tulj baigaa ND mungiig yagaad bidend hurteehgyu geed nas nemeed baigaan be. Bid 65 hurch naslaj chadahiig hen medeed baigaan. Zohitsuulj chaddaggyu yum bol huviin tetgevriin daatgald hamragdaya.

Offshorchidoos mungu olj iree (91.231.169.123)
2017-03-20 13:02:46
MAH-ulger yariad hereggui bolson.Offshorchidod dain zarlaj Mongoloos hulgailsan buh alt erdenes mungu tugrugiig olj irj ter tavisan gaitai uriig ni tuluul!!! Ternii tuluu Mongoliin ard tumen MAH-g songoson chadahgui bol zasagiin gazriig ih huraltai ni hamt tartal ni temtsehees uur songolt odoo baihgui.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-11-25 13:37:14 - Орон нутаг
Нийт нутгийн 60 орчим хувьд цасан бүрхүүл тогтсон учир улсын нөөцөд өвс, тэжээл худалдаж авна
2017-11-25 13:29:18 - Эрүүл мэнд
Энэтхэг эмч нар ирэх сард үнэ төлбөргүй үзлэг хийнэ
2017-11-25 13:15:21 - Спорт
Улс тунхагласны баярт зориулсан 256 бөхийн барилдаан болно
2017-11-25 13:09:18 - Хууль
Монгол улс амиа хорлолтын түвшингээр Ази тивд II байранд оржээ
2017-11-25 12:58:37 - Нийслэл
Японы зах зээлд ноолууран бүтээгдэхүүн татваргүй гаргах боломжтой гэв
2017-11-25 12:48:49 - Гадаад
Жефф Безосын хөрөнгө нэг өдрийн дотор 100 тэрбум ам.долларт хүрчээ
2017-11-25 12:27:06 - Нийслэл
Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган болно
2017-11-25 12:11:18 - Шар
“Ларьдма-2” киноны зураг авалт үргэлжилж байна
2017-11-25 11:50:43 - Шар
Финланд улсад хатаасан хүрэлзгэнтэй талх худалдаанд гарчээ
2017-11-25 11:24:20 - Байгаль Орчин
Цас орж, салхи шуургатай хүйтэн байна
2017-11-25 11:19:43 - Спорт
Өнөөдөр хоёр бөх хүрэл медалийн төлөө барилдана
2017-11-25 10:18:37 - Улс төр
Г.Майцэцэгээр өнгөлж, У.Хүрэлсүхээр шинэчлэгдсэн МАН-ын 28-р Их хурал
2017-11-25 10:12:08 - Улс төр
Ц.Баатархүү: МАН-ын хагарал тэмцэл НИТХ дээр ирчихээд ажил явуулахгүй байна
2017-11-25 10:05:31 - Нийслэл
33 дугаар сургуулийн нийтийн эзэмшлийн талбайг зарсан уу
2017-11-25 09:51:13 - Энтертайнмент
С.Мөнгөнцэцэг: Дуурийг хүчээр биш хүсч үздэг болсон нь гайхалтай
2017-11-25 09:28:26 - Эрүүл мэнд
М.Энхтуяа: Хүүхэд дөнгөж төрөөд уйлаад, эхийн сүүгээ хөхөж байгааг харах үнэхээр сайхан
2017-11-25 09:27:05 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2017-11-24 19:06:09 - Гадаад
Долоо хоногийн хугацаанд гадаадад амьдарч буй 12 монгол иргэн гэмт хэрэгт холбогдож, нэг хүн нас баржээ
2017-11-24 17:44:56 - Эдийн засаг
2021 он дуусахад Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 100 тэрбум төгрөг болгоно
2017-11-24 17:41:50 - Нийслэл
С.Чинзориг:Мэргэжилтэй ажилчин бусдаас дутахгүй сайхан амьдарч болно
2017-11-24 17:38:27 - Энтертайнмент
“Төөрдөг байшин” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ
2017-11-24 17:02:35 - Улс төр
Үржлийн бус бог мал экспортлохыг зөвшөөрөв
2017-11-24 16:55:30 - Хууль
Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад цол, шагнал гардууллаа
2017-11-24 16:49:31 - Хууль
“Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл-III боть” хэвлэгдлээ
2017-11-24 16:26:04 - Орон нутаг
Хөвсгөл аймагт авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн дэд зөвлөл ажиллаж эхэллээ
2017-11-24 16:19:32 - Боловсрол
“Монгол хүүхэд” эрдэм шинжилгээний хурал боллоо
2017-11-24 16:09:16 - Хууль
Компаниудыг нэгтгэн, бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчилж, давхар бүртгэлийн журмыг батлав
2017-11-24 16:09:09 - Энтертайнмент
”Бортгонд нуусан амь” номын нээлт болно
2017-11-24 16:05:28 - Боловсрол
Шинжлэх ухааны салбарын шилдгүүдээ шагналаа
2017-11-24 16:05:12 - Шар
А.Баасандорж: Үнсний сав, караокений удирдлага гэх мэт гартаа таарсан зүйлээрээ зодсон
2017-11-24 15:59:18 - Нийслэл
Цэргийн штабын мэдээллийн аюулгүй байдлын офицеруудын сургалт болж байна
2017-11-24 15:46:10 - Спорт
Гандболын 2017 оны Улсын аваргын тэмцээн болно
2017-11-24 15:42:30 - Улс төр
Засгийн газрын хуралдаан болж байна
2017-11-24 15:40:33 - Улс төр
Ерөнхийлөгч ҮАБЗ-ийг хуралдууллаа
2017-11-24 15:27:08 - Нийслэл
Автобусанд өндөр настны картаар зорчдог 288 иргэнийг илрүүлжээ
2017-11-24 15:21:38 - Нийслэл
Маргаашнаас охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аян эхэлнэ
2017-11-24 15:06:28 - Хууль
Х.Баттулга: Хүүхдийг хүчирхийлж, зэрлэгээр амь насанд нь халдсан этгээдийг цаазаар авах ялыг сэргээх ёстой
2017-11-24 14:49:56 - Эдийн засаг
Алмас ба Би
2017-11-24 14:43:13 - Нийслэл
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжаас зулгаах эрүүл хүн олон гэв
2017-11-24 14:17:40 - Улс төр
Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд 26 тэрбумын алдагдалтай ажиллажээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-11-24 07:44:00 - Хууль
Эхнэр, гурван хүүхдийнхээ аминд хүрээд амиа хорлосон этгээд дагавар охиноо дөрвөн жил хүчирхийлсэн нь тогтоогджээ
2017-11-24 10:38:27 - Хууль
Алга болсон 13 настай охиныг олжээ
2017-11-24 16:05:12 - Шар
А.Баасандорж: Үнсний сав, караокений удирдлага гэх мэт гартаа таарсан зүйлээрээ зодсон
2017-11-24 08:02:57 - Эдийн засаг
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ядуу монголыг дахин нэг сүлжээний бизнес идэхээр зэхэж байна
2017-11-23 16:11:48 - Нийслэл
Д.Цогтбаатар Б.Хурцыг шүүхэд өгөхөө мэдэгдэв
2017-11-23 10:41:17 - Орон нутаг
Д.Сэржмядаг охины эрлийн хүрээнд Замын-Үүдийн үйлчилгээний байгууллагуудын хяналтын камерыг шалгажээ
2017-11-22 12:18:52 - Шар
А.Баасандоржийн багшийг тойргийн барилдаан хариуцсан даргын суудлаас чөлөөлжээ
2017-11-22 09:17:59 - Хууль
Авлигын шинжтэй 20 сая төгрөгийг хураан авч, холбогдох этгээдүүдийг шалгаж байна
2017-11-22 12:50:07 - Боловсрол
129-р цэцэрлэгийг эрхлэгч Ө.Алдармаагийн эсрэг 500 эцэг эх нэгджээ
2017-11-22 11:26:37 - Гадаад
НҮБ Хойд Солонгосоос оргосон цэргийн бичлэгийг бүрэн эхээр нь дэлгэв