Г.Мөнхбаяр сайд нийслэлийн дүүргүүдэд ажиллав

Түгээх    
2017-03-20 14:01:42 - Улс төр

Ерөнхий сайдын захирамжийн дагуу Засгийн газрын гишүүд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн дүүргүүдэд албан томилолтоор ажилласан юм. Энэ хүрээнд Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргүүдэд ажиллав. Г.Мөнхбаяр сайдын хувьд  Хотын даргаар ажиллаж байсан учраас дүүрэг бүрийн тулгамдсан асуудлыг сайтар мэдэж, гарцаа тодорхойлж шийдлээ гаргаж чадаж байсан. Тиймээс ч ажилласан дүүргүүдийнх нь иргэд “Мэргэжлийн хүний хувьд тэр л асуудлыг шийдэж чадна” гэсэн найдлага тавьж өөрийн дүүрэгт нь ажиллах болсонд баярлаж хамгийн “халуун цэг”-тээ аваачиж шийдэл гаргуулахыг хүсч байлаа.

БХБ-ын сайд Г.Мөнхбаярын хамт Хотын ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагын төлөөлөл дээрх дүүргүүдэд очиж ажилласан юм.Түүний очсон эхний дүүрэг нь Баянгол дүүрэг байв. Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа уг барилга бол “Грийн Ресурс констракшн” ХХК-ийн барьж гүйцэтгэж буй 112 айлын орон сууц юм. 2015 оны зургаадугаар сараас барилгын ажил эхэлжээ. Нийт 24 айлын газар чөлөөлсөн бөгөөд эхний ээлжийн 112 айлын энэхүү орон сууцыг энэ оны намар ашиглалтад оруулахаар төлөвлөж байгааг танилцууллаа. Орон сууцны барилгын ажил дуусах шатандаа орсон ч дэд бүтцийн асуудал бүрэн шийдэгдээгүй байсан байна.

Сайд Г.Мөнхбаяр “Үүнд гол шийдэл нь яагаад дэд бүтцээ шийдээгүй байж барилгын ажлаа эхлэв гэдгээс болсон. Одоо энэ алдааг засахын тулд хөрөнгө оруулалт олж түүгээрээ дэд бүтэц, газар дорх байгууламжаа шийдэж байж энэ барилга ашиглалтад орох ганцхан гарц байгааг сайд мэргэжлийн талаас нь тайлбарлаад гарцыг бүгдээрээ олсон тул шийдэхийн төлөө хамтдаа ажиллая” гэв.

“Грийн Ресурс констракшн” ХХК-ийн хяналтын инженер Д.Ариунзаяа хэлэхдээ “Манай компани 2014 онд төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, батламж, захирамжаа гардсан. Энэ барилга бол хамгийн эхний блок. Тулгамдсан асуудлын хувьд гадна инженерийн шугам сүлжээний шийдэл байхгүй байсан. Өнөөдөр Баянгол дүүрэгт Барилга хот байгуулалтын сайд ажиллах үеэрээ дулааны дэд станцын асуудлыг анхааралдаа авч, дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийллээ. Бид үүнд талархаж байна.” хэмээн ярилаа.

Г.Мөнхбаяр сайдыг хүлээж байсан дараагийн дүүрэг нь Сонгинохайрхан дүүрэг байлаа. Энэ дүүргийн “шүдний өвчин” нь Москва хорооллын барилгын чанар муудаж оршин суугчдын аюулгүй байдал, тав тух алдагдаж хүнд байдалд ороод байгаа нөхцөл байдал байв. Тиймээс ч сайд, түүнийг дагалдан яваа нийслэлийн мэргэжлийн хяналт, нийслэлийн онцгой байдал зэрэг байгууллагын төлөөллийг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн нар угтлаа. “Зарубежстрой” ХХК-ийн барьсан энэ “Москва” хорооллын энэ барилгыг 2009-2011 онд ашиглалтад өгсөн гэх боловч улсын комиссын акт зэрэг техникийн бичиг баримтыг ашиглагч талд хүлээлгэж өгөөгүй байтал “Москва” хорооллын барилгыг “бүрж” байсан хятад тоосгууд эмтэрч, эгээ л сонгинын хальс шиг ховхорсоор оршин суугчид хэзээ нурах бол гэж айдастай  амьдарсаар Онцгой байдлын газрын хамгаалалтынхныг гаднаа сойчихоод байгаа нь энэ.

Тухайн үед техникийн бичиг баримтыг дутуу дулимаг хийсний буруу гэдэг нь хэнд ч ойлгомжтой боловч төрийн үүрэг учраас Засгийн газар, нийслэл, дүүргийн удирдлагууд хамтын уялдаатай ажиллаж оршин суугчдын аюулгүй байдлыг хамгаалах ёстой гэдгийг сайд Г.Мөнхбаяр дуулгаснаар оршин суугчдын төлөөлөл төр, захиргааны байгууллагуудад итгэж тайван хүлээхээс өөр гарцгүй юм байна гэсээр үлдсэн юм. Дараа нь сайд дүүргийн Засаг дарга, ИТХ-ын төлөөлөлтэй уулзаж тулгамдсан асуудлын талаар санал солилцлоо. Тэдний тавьсан асуудлын хувьд гол нь зарим барилга, дэд бүтцийн ажлыг гүйцэд дуусгахад шаардлагатай төсвийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг уламжилсан.

Хан-Уул дүүрэг. Барилгын хот байгуулалтын сайдыг угтсан дараагийн өртөө нь “Нэхмэлийн шар” гэгддэг хуучны барилгууд, тэдгээр барилгын оршин суугчид байв. Улс орноо, нийслэлээ хөгжүүлэхэд насаараа зүтгэсэн ахмад голдуу оршин суугчид яг дэргэд нь толгой эргэм сүндэрлэх орон сууцны барилгаар өөртөө байгаа орон гэрийнхээ буурийг солих уу яах вэ, сольсон нь хууртагдаж мэхлэгдсэн байх юм, яавал дээр вэ гэдэг асуудлыг тавилаа. Сайд тэдгээр иргэдэд дүүрэг, хорооныхоо удирдлагууд болон ТОСК, хотын ерөнхий төлөвлөгөөний газрын төлөөлөл, болон “Нэхмэлийн шар”-ын оршин суугчдыг орчин үеийн шилдэг шийдэлтэй, цэлгэр саруул орон сууцтай болгохоор ажиллаж буй “Нутгийн буян групп” ХХК-ийнхантай нягт уялдаатай байх, харилцан итгэлцэх, итгэлийг нь дааж ажиллахыг сануулав. “Нутгийн буян групп” ХХК-ийнхны хувьд мөн л дэд бүтцийн хөрөнгө оруулалтын ажил үл саатах аваас оршин суугчдын итгэлийг дааж чанарын өндөр түвшинд орон сууцны барилгыг хүлээлгэн өгөх бүрэн боломжтой гэж ярьж байна. Тиймээс төрөөс, салбарын яамнаас бодлогын хийгээд төсөв хөрөнгийн хувьд дэмжлэг авах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.  ТОСК-ийн зүгээс энэ дүүрэгтэй холбоотой нэг асуулт тавьсан нь 2015 онд улсын комисст хүлээлгэн өгсөн240 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг одоо хүртэл ашиглаагүй  асуудлыг хэрхэн шийдэх вэ гэсэн юм.

“Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ нь Улаанбаатар хотын бага, дунд орлоготой иргэдэд зориулан “Буянт-Ухаа 2” цогцолбор хороололыг барьж ашиглалтанд оруулахаар төлөвлөснөөс эхний ээлжийн 1620 айлын орон сууцны 30 барилга, 240 хүүхдийн 1 цэцэрлэгийг барьж 2015 оны 12 дугаар сард ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэн өгсөн аж. Гэвч бүрэн ашиглалтад орсон энэхүү цэцэрлэгийн ашиглалтыг хариуцах байгууллага өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаагаас шалтгаалан ТОСК нь дулаан, цахилгаан, харуул хамгаалалтын зэрэг төлбөрүүдийг барагдуулж, үргүй зардал ихээр гарах нөхцөл болж байна. “Буянт-Ухаа 2” хороолол нь ойр орчимдоо сургууль, цэцэрлэггүй бөгөөд цэцэрлэгийн насны хүүхэд олонтой, шинэ суурьшлын бүс учироршин суугчдаас цэцэрлэгийг ашиглалтанд оруулж, хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах санал, хүсэлтийг байнга ирүүлсээр байгаа аж.

Энэхүү цэцэрлэгийн асуудлаар Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн боловсролын газар, Хан-Уул дүүргийн Засаг дарга зэрэг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад удаа дараа хандсаны дүнд Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2017.01.04-ний өдрийн 3/05 албан тоотоор хариу ирүүлж, Буянт-Ухаа 2 хорооллын 240 хүүхдийн цэцэрлэгийг Нийслэлийн өмчид бүртгэн авч, үйл ажиллагааг эхлүүлэх боломжтойг дурьдсан байна. Тиймээс БХБ-ын сайд ч мөн зээлийн график тохиролцож хөрөнгийн асуудлыг шийдэх нь зүйтэй. Ашиглалтад авсан цэцэрлэгийг ажиллуулж эхлэх талаар санаачилгатай ажиллаарай гэсэн юм. Хаа сайгүй нүүрлээд байгаа хөрөнгө оруулалтын хомсдол амлахад амаргүй ч гарц хайсан, зөв шийдэл олсон байхад тийм ч шийдвэрлэж болшгүй асуудал биш гэдгийг сайд сануулж тухайн хувийн хэвшлийн байгууллага болон санаа зовинож асуулт тавьсан иргэдийн асуулт бүрд бүрэн дүүрэн хариулт өгсөн юм.

Сүхбаатар дүүрэг. Барилга хот байгуулалтын сайдын хамгийн сүүлд ажиллаж, хамгийн том бэлэг өгчихсөн энэ дүүргийнхэн азтай байлаа. Эхлээд “Алдарт” Түрээсийн орон сууцны барилгад газраа чөлөөлж өгсөн иргэдийн асуудал яах бол гэсэн түгшүүр дүүрэн угтсан. Иргэд нь ч хорооныхоо удирдлагуудыг хүлээсний дараа сайдын амнаас үг сонсохсон гэсэндээ оройтсон ч гэсэн хүлээсээр байв. Сайд Г.Мөнхбаяр уулзалтын эхэнд Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа, хорооны Засаг дарга Цэцэгээ нар болон нийслэлийн Хотын ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газар хоорондын уялдааны талаар ярьж барилгын ажлыг гүйцэтгэж буй нэр хүнд бүхий барилгын компаниудын ажил яагаад ийнхүү гацаанд орсон талаар өнөөх л мэргэжлийн хэлээрээ ярилаа. Өнөөх л Баянгол, Хан-Уул дүүрэг дээрх нөхцөл байдал яг давтагдаж, цахилгааны болон дулааны шугам сүлжээ, ерөнхийдөө газар дорх байгууламж, дэд бүтцийн ажлыг огт анхаарахгүйгээр “маш яаралтай” газар дээрх барилгын ажлаа эхэлсэн алдаа давтагджээ.

Мөн тэрээр “Улстөржсөн ямар нэг үзэл бодол шингээгээгүй юм шүү, өнгөрснөө шүүмжлээд юу ч өөрчлөгдөхгүй, урагшаа харж ажиллая. Гэхдээ мэргэжлийн хүний үүднээс би НИТХ-д байхдаа ч өмнөх даргад сануулж байсан. Гэвч өнөөдөр ийм байдалд хүрлээ” хэмээн яг л гацаанд  хамтдаа орсон мэт гунигтайхан ярьж сууснаа гэнэтхэн “Гэхдээ би Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооныхонд дуулгах сайн мэдээтэй ирсэн. Танай дүүргээс сонгогдсон гишүүдийн хичээл зүтгэлээр яг энэ гацчихаад байгаа дэд бүтцийг сайжруулах зорилгоор БНХАУ-ын Засгийн газраас 50 сая ам.долларын буцалтгүй тусламжийг олгохоор болсныг дуулгая. Энэ бол хүүтэй мөнгө биш. Тулгамдсан асуулыг шийдэх хичээл зүтгэлийн дүнд заавал энэ хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг үргэлжлүүлэх ажлын хүрээнд тус улсын Ерөнхий сайд өнгөрсөн удаад Монгол Улсад айлчлахдаа амласаныг нь хөөцөлдсөөр байгаад ирэх сард олгохоор очиж уулзах боллоо гэсэн юм. СБД-ийн 7 дугаар хорооны иргэдийн төлөөлөл уухайлж хурайлан талархсанаа илэрхийлж “Зөв сонголт хийсэндээ баяртай байна. Гэхдээ зөвхөн манай дүүрэгт 19 барилга, нийслэлийн дүүргүүдэд маш олон барилга яг таны хэлсэнчлэн дэд бүтэцгүй байшин босгочихоод байгаа алдааг засахад мэдлэг туршлага, хувь нэмрээ оруулаарай” хэмээн захисан юм гэж Барилга хот байгуулалтын яамнаас мэдээлэв.



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 2

Зочин (103.229.122.49)
2017-03-20 18:16:44
Зайлаа чи, хотын дарга байхдаа юу хийсэн юм бэ ,чи.

Зочин (103.229.121.111)
2017-03-20 14:05:55
Alban yosnii MANguu !

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-11-23 20:44:36 - Улс төр
МАН-ын Их хурал өндөрлөж, Бага хурлаа эхлүүллээ
2017-11-23 17:47:27 - Улс төр
Японд дадлагажигч илгээх 12 компанийн зөвшөөрлийг хүчингүй болголоо
2017-11-23 17:27:03 - Хууль
Мөнгө угаасан хэрэгт сэжиглэгдэн, Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Ч.Ганбат ОХУ-д баривчлагдсан уу
2017-11-23 17:12:40 - Эдийн засаг
Д.Хулан: “Lhamour” брэндийг Солонгос руу гаргахын тулд найман сар хөөцөлдсөн
2017-11-23 16:42:27 - Шар
УИХ-ын гишүүн О.Баасанхүү АТГ-т хандав
2017-11-23 16:36:42 - Нийслэл
“Мэдээллийн аюулгүй байдал”-ын сургалт зохион байгууллаа
2017-11-23 16:25:38 - Нийслэл
Япон, Монголын залуу судлаачид чуулж байна
2017-11-23 16:24:19 - Нийслэл
Монгол эрдэмтэн, гарааны компаниудын инновацийн бүтээгдэхүүнүүдийг танилцуулжээ
2017-11-23 16:13:49 - Орон нутаг
Байгаль хамгаалагчдад бартаат замын мотоцикль гардууллаа
2017-11-23 16:11:48 - Нийслэл
Д.Цогтбаатар Б.Хурцыг шүүхэд өгөхөө мэдэгдэв
2017-11-23 16:05:20 - Улс төр
“Янаг дэмий” биш үү, МАН-ын дарга аа
2017-11-23 15:58:30 - Орон нутаг
Хархоринчууд “Нүдээ нээ” үндэсний хөдөлгөөнд нэгджээ
2017-11-23 15:40:05 - Спорт
"Архангай Алтан Дорнод дайчид" багийн гайхалтай хожлууд үргэлжилсээр байна
2017-11-23 15:20:50 - Нийслэл
Вьетнам Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
2017-11-23 15:20:10 - Байгаль Орчин
Н.Цэрэнбат ЖАЙКА-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2017-11-23 15:10:10 - Эдийн засаг
“Жижиг дунд бизнесийн санхүүгийн хүртээмж 2017” форум боллоо
2017-11-23 15:07:23 - Улс төр
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчтэй уулзлаа
2017-11-23 15:07:04 - Хууль
Охидыг айлган сүрдүүлж хүчирхийлсэн этгээдэд найман жилийн ял оноожээ
2017-11-23 15:04:52 - Шар
Зураач С.Заяасайхан Монгол Улсын “Соёлын элч”-ээр томилогдов
2017-11-23 15:02:51 - Нийслэл
Өглөө, орой явах автобусны тоог нэмлээ
2017-11-23 15:00:23 - Улс төр
Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан нарыг Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр томиллоо
2017-11-23 14:52:20 - Эдийн засаг
ХасБанкны зэрэглэл сайжирлаа
2017-11-23 14:31:11 - Шар
МАН Бага хурлын гишүүдээ ч бүрдүүлж чадахгүйд хүрчээ
2017-11-23 14:14:22 - Нийслэл
Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдаж байна
2017-11-23 14:11:34 - Энтертайнмент
Хурд, Никитон хамтлагуудын "Нүргээн" болно
2017-11-23 13:54:27 - Нийслэл
"Дэлхийн Зөн" Олон Улсын төслүүдэд 1100 өрх, 4000 гаруй хүүхдүүд хамрагдана
2017-11-23 13:54:02 - Энтертайнмент
Дуурийн ханхүү, үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй нэг дор уулзах хувь тохиов
2017-11-23 13:34:22 - Нийслэл
Цахим орчинд залуучуудын дунд соёлтой хэрэглээ бий болгох сургалт зохион байгууллаа
2017-11-23 13:28:34 - Спорт
Улс тунхагласны баярт зориулсан бөхийн барилдаан болно
2017-11-23 13:19:37 - Хууль
Насанд хүрээгүй, жирэмсэн эмэгтэйн биеийг үнэлүүлж байжээ
2017-11-23 13:11:59 - Улс төр
"Оффшор бүсэд байршсан мөнгөн хөрөнгийг эргүүлэн татах боломжууд" сургалт, хэлэлцүүлэг болж байна
2017-11-23 12:54:55 - Нийслэл
ФОТО: Үндэсний музейн "Нээлттэй хаалганы өдөр" болж байна
2017-11-23 12:31:58 - Улс төр
МАН-ын Бага хурлын гишүүдийг сонгох санал хураалт болж байна
2017-11-23 12:02:23 - Эдийн засаг
Улаанбуудай, өвс тэжээлийн импортыг татвараас чөлөөлнө
2017-11-23 11:49:52 - Эдийн засаг
Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ нэмэх магадлал өндөр байна
2017-11-23 11:35:48 - Энтертайнмент
Сурагч Ц.Намуун бийрэн бичлэгийн анхны үзэсгэлэнгээ дэлгэв
2017-11-23 11:29:29 - Гадаад
Газар доорх тансаг зэрэглэлийн хоргодох байруудын борлуулалт өсчээ
2017-11-23 11:17:31 - Эрүүл мэнд
“Шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлье” үндэсний хэлэлцүүлэг болж байна
2017-11-23 11:02:27 - Нийслэл
Нэг зэрэг 12 автобус цэнэглэх хүчин чадалтай түгээх станц байгуулагджээ
2017-11-23 10:59:09 - Улс төр
Цэцийн дүгнэлтийг хэлэлцсэнээр чуулган өндөрлөлөө
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-11-21 09:14:38 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх намын даргын тамгаа гардан авлаа
2017-11-21 11:05:30 - Шар
Ричард Гир: Аугаа ард түмэн гуйлгачин сэтгэлгээнээсээ салах цаг болсон
2017-11-21 14:14:27 - Шар
Л.Болд гишүүн бичлэг цацахыг шаардлаа
2017-11-23 16:11:48 - Нийслэл
Д.Цогтбаатар Б.Хурцыг шүүхэд өгөхөө мэдэгдэв
2017-11-22 12:18:52 - Шар
А.Баасандоржийн багшийг тойргийн барилдаан хариуцсан даргын суудлаас чөлөөлжээ
2017-11-23 10:41:17 - Орон нутаг
Д.Сэржмядаг охины эрлийн хүрээнд Замын-Үүдийн үйлчилгээний байгууллагуудын хяналтын камерыг шалгажээ
2017-11-21 07:31:52 - Улс төр
Ч.Ганхуяг: У.Хүрэлсүхийн Засгийн газар ийм популист асуудал яримааргүй юм
2017-11-21 07:21:56 - Хууль
Лангуунаас архи авах ч насанд хүрээгүй оюутан, сурагчид хар тамхи хэрэглэгч болсоор байна
2017-11-22 09:17:59 - Хууль
Авлигын шинжтэй 20 сая төгрөгийг хураан авч, холбогдох этгээдүүдийг шалгаж байна
2017-11-22 12:50:07 - Боловсрол
129-р цэцэрлэгийг эрхлэгч Ө.Алдармаагийн эсрэг 500 эцэг эх нэгджээ