Б.Жавхлан: Нефтийн үйлдвэр бол маш чухал стратегийн үйлдвэрлэлийн салбар

Түгээх    
2017-03-20 15:11:48 - Эдийн засаг

jawhlan

Бид сүүлийн 20 жил Газрийн тосоо боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр байгуулна гэж ярьж мөрөөдөж, хэд хэдэн газар үйлдвэрийн шав хүртэл тавьсан. Гэвч өнөөдөр нефтиэ нэрж, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын хэрэглээнийхээ тодорхой хувийг хангачих нэг ч үйлдвэр байгуулагдаагүй л байна. Харин саяханаас БНЭУ-ын Эксим банкны нэг тэрбум ам.долларын зээлийг Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахад зарцуулахаар Засгийн газраас шийдвэрлээд байгаа. Тэгвэл үйлдвэр байгуулснаар эдийн засаг сэргэхэд хэрхэн нөлөөлөх, ямар үр ашиг өгөх талаар УИХ-ын гишүүн Б.Жавхлантай ярилцлаа.

-Засгийн газраас нефть боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэр гарлаа. Хөрөнгө оруулалтаа ч шийдсэн. Тэгвэл үйлдвэр байгуулснаар эдийн засагт ямар эерэг үр дүн авчирах вэ?

-Аливаа улс гүрнүүдэд нефтийн бүтээгдэхүүн үндэсний эдийн засгийн аюулгүй байдлын гол хүчин зүйл нь болж, энэ асуудал улам хурц болж байна. Ялангуяа манай орон хоёр том хөрштэй, далайн тээвэрлэлтээс хол, алслагдсан орны хувьд нефтийн бүтээгдэхүүнээрээ хараат байна гэдэг бол эдийн засгийн хувьд маш хэврэг болж, өрсөлдөх чадварыг бууруулж байна гэсэн үг. Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17-18 хувьд хүрч байх үед бид жилдээ 1.2-1.5 тэрбум ам.долларын шатахуун импортоор авч байсан. Өөрөөр хэлбэл бид энэ хэмжээний валютыг гадагшаа урсгадаг. Энэ хэмжээгээр гадаад валютын нөөцөд хасах дүн авчирна. Энэ хирээр бидний өрсөлдөх чадварийг сулруулна. Тэгэхээр бид газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж, дотооддоо нефтиэ боловсруулах нь дээрх байдлаас гарах гэж байгаа зорилт шүү дээ. Нефтийн маш олон бүтээгдэхүүн байдаг. Гэхдээ бидний гол хэрэглэдэг нь шатахуун. Тиймээс шатахуунаа дотооддоо үйлдвэрлэнэ гэдэг эдийн засагт эерэг нөлөө авчирах гол суваг юм. Өөрөөр хэлбэл, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулснаар бид гадаад валютын урсгал тал дээр хэмнэлт хийнэ. Мөн эдийн засгийн хараат бус байдлаа олон улсын санхүүгийн зах зээлд баталгаажуулна.

-Монгол Улс өрийн дарамтанд байгаа. Өмнөх авсан зээлүүд эргээд хөрөнгө оруулалтаа нөхөхгүй салбарт зарцуулагдсан гэх шүүмжлэл дагуулсаар байна. Харин энэ зээлийн зарцуулалт хөрөнгө оруулалтаа нөхөх төсөлд зарцуулагдаж байгаа гэдгээрээ арай давуу талтай юм шиг санагдах юм. Та үүнийг хэрхэн харж байна вэ?

-Чингис бонд гэхэд 5-10 жилийн хугацаатай байсан. Бид энэ бондын мөнгөний дийлэнхийг дэд бүтэц, замын хөрөнгө оруулалтад оруулсан байна. Зам аливаа улс орны хөгжлийн гол суурь мөн учраас үүнд хөрөнгө оруулалт хийх нь зөв. Гэхдээ бид ямар эх үүсвэрээр хөрөнгө оруулалт хийх вэ гэдгээ тооцоолох хэрэгтэй байсан. Чингис бонд өөрөө харьцангуй богино хугацаатай, үнэтэй эх үүсвэр. Тэгэхээр үүнийг богино хугацаанд эргээд өгөөжөө өгөх, валютын урсгалыг тэтгэх, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх, валютын дотогшлох урсгалыг дэмжих үйлдвэрийн салбаруудад оруулах хэрэгтэй байсан. Үүнд Нефть боловсруулах үйлдвэр хамгийн тохиромжтой байсан. Учир нь бид өөрсдөө нефтийн асар их нөөцтэй гэдгээ тогтоочихсон байж боловсруулахгүй түүхийгээр нь экспортлоод байна шүү дээ. Харин бид нөөцдөө тулгуурлан боловсруулах үйлдвэр барих юм бол маш богино хугацаанд өгөөжөө өгч эхэлнэ. Ядаж л бид жилдээ нэг тэрбум ам.доллар төлж авдаг импортын шатахуун хэрэггүй болно. Тиймээс БНЭУ-аас авч буй зээлийг нефтийн үйлдвэрлэлийн төсөлд оруулах нь хамгийн оновчтой шийдэл.

Иймд богино хугацаанд үр өгөөжөө өгөх энэ үйлдвэрийг байгуулах төсөл хөтөлбөрүүдийг ойрын хугацаанд санхүүжүүлж, үйлдвэрээ байгуулж ашиглалтанд оруулах нь маш чухал.

-Хөрөнгө оруулалтаа богино хугацаанд хэрхэн нөхөх вэ?

-Зам барихад оруулсан хөрөнгө оруулалт 30-аас дээш жилд өртөгөө нөхөж, эдийн засагт үр өгөөжөө өгч эхэлдэг. Харин нефтийн үйлдвэр бол 2-3 жил бариад, ашиглалтанд орж үйлдвэрлэл эхэлсэн цагаасаа эдийн засагт давхар давхар эерэг нөлөөллүүдийг гаргаж ирдэг. Тиймээс нефть боловсруулах үйлдвэр харьцангуй богино хугацаанд үр өгөөжөө өгнө. Энэ нь манай улсын хувьд бүр хүчтэй мэдрэгдэнэ. Бид эдийн засаг уналттай байгаа энэ үед ч жилдээ 600-700 сая ам.долларын шатахуун импортлож авч байна шүү дээ. Энэ мөнгийг хэмнэх хэрэгтэй. Тэгэхээр нефтийн үйлдвэр нь стратегийн маш чухал үйлдвэрлэлийн салбар.

-Мөн үнийн хөөрөгдөл үүсгэгч валютын ханшийг чөдөрлөх нэг хүчин зүйл болж өгөх нь?

-Импортыг орлож, экспортыг нэмэгдүүлэх бүтээгдэхүүнтэй болно гэдэг маань валютын гадаад урсгалд хяналттай болно гэсэн үг. Энэ хэрээр валютын нөөц нэмэгдэж, энэ хирээр эдийн засагт нийлүүлэгдсэн төгрөгийн худалдан авалт сайжирна.

-Нефтийн үйлдвэрийг дагаад жижиг дунд үйлдвэр хөгждөг олон улсын жишиг бий. Харин манайд энэ жишгээр явах боломж нь хэр байдаг вэ?

-Хүнд үйлдвэрүүд жижиг дунд үйлдвэрээ дагуулж хөгждөг модельтой үйлдвэрлэл. Тиймээс олон улсын жишгээр маш олон үйлдвэр бий болох нь дамжиггүй.

-Таны бодлоор манайхыг боловсруулах үйлдвэртэй болох асуудалд хоёр хөрш хэрхэн хандах бол?

-Манайхыг бараг тоохгүй биз дээ. ОХУ нефть импортлогч маш том улс. Манай улсын шатахууны жилийн хэрэглээ ОХУ-ын импортлож байгаа шатахууны 0.5 хувьд нь ч хүрдэггүй. Тэгэхээр стратегийн хувьд өрсөлдөхүйц, борлуулалтад нь нөлөөлөхүйц хэмжээний хэрэглээг бид бий болгож чадахгүй. Тиймээс эдийн засгийн талаасаа энэ асуудалд айх зүйлгүй гэж бодож байна.

Харин геополитик, улс төрийн бусад бодлогын хувьд зарим асуудал байхыг үгүйсгэхгүй.

-Бид үйлдвэр байгуулах асуудлыг маш олон жил ярьж байна. Ажил хэрэг болсон зүйл өнөөдрийг хүртэл алга. Газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулаагүй байгаа шалтгаан нь юу юм бол?

-1990 оноос хойш улс төрийн сонгууль бүрээр газрын тос боловсруулах үйлдвэртэй болох асуудал яригддаг. Сүүлийн жилүүдэд зүүн аймгуудын зүүн бүс нутагт нэлээд яригдлаа. Дарханд бүр үйлдвэр байгуулах шав тавьсан тохиолдол ч бий. Харин энэ асуудалд зоригтой улс төрийн шийдвэр гаргаад, шаардлагатай хөрөнгө санхүүжилтийг босгоод энэ үйлдвэрийг байгуулах боломж байсан гэж би хардаг. Тэгэхээр сэтгэл гаргаж хийгээгүй л байхгүй юу. Мөн нөгөө талд нь зарим хүмүүсийн бизнесийн ашиг сонирхолын зөрчил үүссэн байх. Үүнийг даваад улс төрийн зоримог шийдвэр гаргах байсан.

Тиймээс бид улс орныхоо нийтлэг эрх ашгийг харж, ирэх дөрвөн жилийн хугацаанд нефть боловсруулах үйлдвэрийг тодорхой түвшинд бодит ажил болгох ёстой. Магадгүй дөрвөн жилийн дотор барьж амжихгүй байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ дөрвөн жилд заавал нефть боловсруулах ажлыг эхлүүлэх ёстой гэж бодож байна.

УИХ-аар баталсан Засгийн газрын хөтөлбөрт энэ асуудал маш тодорхой орсон. Үүнийг ажил болгох ёстой. Ажил болгохыг УИХ Засгийн газраас шаардах ёстой.

-Мэргэжлийн Засгийн газар энэ ажлыг хийж чадна гэдэг та итгэлтэй байна уу?

-Бид Засгийн газраа итгэж байгуулсан. Тиймээс УИХ-ын зүгээс энэ үйлдвэрийг байгуулах ажилд хяналт тавьж, шахаж ажиллана.

-Үндэсний аюулгүй байдлын баталгаа гэдэг утгаараа нефть боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг Ерөнхий сайдыг дэргэдээ авч ажил хэрэг болгох ёстой талаар ярилцах боллоо. Ингэх шаардлагатай юу?

-Санал нэг байна. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах нь Засгийн газрын хэлэлцэх ёстой чухал асуудлын тэргүүн эгнээнд байх ёстой. Тиймдээ ч бид энэ дөрвөн жилд нефть боловсруулах үйлдвэрт тодорхой үр дүн гаргаж ажиллах болно.

Н.БАЯР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 20

baagii (203.91.112.62)
2017-03-22 04:30:47
idej uusan ni ongorch newtiin uildwerbarih yum bol ediin zasag mash saijirnaa barih l heregtei

Зочин (59.153.87.166)
2017-03-21 18:34:08
Монгол банкийг үе үеийн дарга нар нь сайхан цөлмөх юм даа, энэ этгээд бас идсэн л байх даа

зочин (202.9.40.144)
2017-03-21 14:58:03
Үйлдвэр барихийг ард олон хүсэн хүлээж байна,эсэргүүцэх хүн байгаа үүнийг даван туулах хэрэгтэй та нарынхаа бүтээн байгуулах ажилд амжилт хүсье,

зочин (202.9.40.144)
2017-03-21 14:58:03
Үйлдвэр барихийг ард олон хүсэн хүлээж байна,эсэргүүцэх хүн байгаа үүнийг даван туулах хэрэгтэй та нарынхаа бүтээн байгуулах ажилд амжилт хүсье,

mongol (103.10.21.22)
2017-03-21 12:14:43
nebtee hurdan barimaar bna hun buhen shaardah heregte

Зочин (43.228.129.53)
2017-03-21 08:43:57
Дэлхийгээс зайл,биеэ тоосон хөгийн авилгач сда. өөрийгөө л сайн баяжуулсан байх улс оронд юу хийсийн, худлаа шоудахаас өөр шидгүй тэнэг

Зочин (66.181.165.17)
2017-03-21 07:58:39
xudlaa yarixaas tsaashgui dee.moroodoxoo boli! ug ni gazriin tosnii uildver barix ni negen ulsiin xuvid mash amarxan zuil shuu dee!!!!!!

Зочин (99.100.111.145)
2017-03-21 04:45:49
Газрын тосны үйлдвэрийн байгуулах асуудлыг хойш татдаг хүмүүс бол Оюунгэрэл тэргүүтэй газрын тос импортлогч МАН ын гарууд л шүү дээ.Мөн ч олон жил Монголын хөгжилтийг хойш татлаадаа.

medeejiin yumiig ... (202.21.106.147)
2017-03-20 22:01:46
medeejiin yumiig dandaa l chalchihiin hiih huseltei gazar ni zuvshuurliig ni ugchihuuch

Зочин (182.160.1.18)
2017-03-20 21:10:08
Хурдан хийгээч ээ .

Зочин (103.229.121.30)
2017-03-20 20:48:15
mia ikh zantai maliig songoson darkhaniihan mal

Irgen (202.21.106.167)
2017-03-20 19:37:06
Ardchilaliihan eh oron ard tumnii toluu ajilsan buhniig haraaj zuhej doromjilj bdag zerleguud zangaa gargaj bn

Halh (172.58.44.238)
2017-03-20 16:03:53
oo uuchlaarai harvtsan gar baina sh dee hoorhii gej ooroo l tenegtehgui bol oroold horgui tal harvaach baina

Zochin (172.58.44.238)
2017-03-20 16:01:18
ene duhduultsan parekiig hun medehgui baina geed ustei hun shig oortoo itgeltei aygui niigemsheed yu ch hamaagui yarij bainaa pareknaas davtsan yum yariad bainaa naizaa tegsend orvol1 nudendee davhraa hiilguul harin tsagdaagiin Sainjargaltai enduurch baysgana daa chamaig gehdee yahav ee oortoo itgeltei sain zaluu baina

Зочин (182.160.34.233)
2017-03-20 15:43:19
heregjuulvel yariangui zov shiidel

Зочин (202.9.43.21)
2017-03-20 15:39:42
Энэ нөхөр Монгол банкинд ажиллаж байсан Гэтэл Эрдэнэтийн 49%_г хэлэлцэх үед зугатаасан шүү ,Эрдэнэтийн 49д оролцоотой хүн дээ Нямдорж ах аа Шалгах л хэрэгтэй

Зочин (202.9.43.21)
2017-03-20 15:37:48
Энэ нөхөр Монгол банкинд ажиллаж байсан Гэтэл Эрдэнэтийн 49%_г хэлэлцэх үед зугатаасан шүү ,Эрдэнэтийн 49д оролцоотой хүн дээ Нямдорж ах аа Шалгах л хэрэгтэй

Зочин (59.153.87.166)
2017-03-20 15:32:26
Энэ этгээд яаж хөрөнгөжсөн юм бол, ямар нэгэн бизнес байхгүй мөртлөө их мөнгөтэй. Монгол банкны дарга байхдаа их мөнгө идэж уусан биз. өөр хүний нэр дээр оффшортой новш байж мэднэ. шалгах хэрэгтэй

Зочин (116.84.121.240)
2017-03-20 15:14:51
Zoljargaltai niilj banknii salbaraas hanshnii zuruunuus mungu hiisen gar. Hariutslaga huleelgeh hergetei

Зочин (116.84.121.240)
2017-03-20 15:14:51
Zoljargaltai niilj banknii salbaraas hanshnii zuruunuus mungu hiisen gar. Hariutslaga huleelgeh hergetei

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-05-23 09:17:00 - Байгаль Орчин
Улаанбаатарт 24 хэм дулаан байна
2017-05-23 09:04:42 - Энтертайнмент
С.Батболд: Автомашины улсын дугаарт англи, монголоор уншигддаг үсгүүд сонгож оруулна
2017-05-23 09:01:57 - Хууль
О.Алтангэрэл: УИХ Сангийн сайдын ганц бичгээр шийдвэр гаргаж болохгүй
2017-05-23 08:59:08 - Улс төр
Сонгуулийн өдөр иргэд ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ дээр төвлөрч чадах уу
2017-05-23 08:39:37 - Хууль
Эхнэр хүүхдүүдийнхээ аминд хүрээд, өөрийгөө егүүтгэсэн хэрэг гарлаа
2017-05-23 08:38:52 - Боловсрол
Сурагчид хонхны баяраа “Лимузинг”, “G glass” түрээслэн тэмдэглэж байна
2017-05-23 08:36:17 - Энтертайнмент
Өнөөдөр нохой өдөр
2017-05-22 19:57:01 - Хууль
Хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулсан багшийг торгожээ
2017-05-22 19:30:24 - Нийслэл
Хүүхдийн паркт гал гарлаа
2017-05-22 19:14:36 - Улс төр
Нэр дэвшигчдийн үнэмлэхийг бямба гаригт гардуулна
2017-05-22 19:04:33 - Орон нутаг
Монголд анх удаа хар заг тарьжээ
2017-05-22 18:47:09 - Энтертайнмент
Маргааш соёл урлагийн байгууллагууд төв талбайд цуглана
2017-05-22 18:25:36 - Нийслэл
Сөүлийн гудамжийг автомашингүй “Шөнийн гэрэлт гудамж” болгоно
2017-05-22 18:13:14 - Улс төр
АН-ын сонгуулийн штабын Ерөнхий менежерээр Я.Санжмятав ажиллана
2017-05-22 18:13:02 - Байгаль Орчин
Жуулчдыг ердийн хөсгөөр аялуулах зөвлөмж гаргалаа
2017-05-22 18:07:43 - Шар
"Apple" компанийн анхны компьютер 110 мянган еврогоор зарагджээ
2017-05-22 17:56:31 - Шар
Reuters: Популист Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө
2017-05-22 17:51:27 - Нийслэл
Мэдээлэл харилцаа холбооны статистик мэдээллийг нарийвчилна
2017-05-22 17:27:48 - Улс төр
“Нээлттэй засгийн түншлэл”-ийн форумыг Монголд зохион байгуулах хүсэлтээ илэрхийллээ
2017-05-22 17:25:28 - Нийслэл
Тавдугаар сургууль замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан жишиг сургууль боллоо
2017-05-22 17:17:59 - Орон нутаг
Автомашин мотоцикльтой мөргөлдөж, нэг хүн амиа алджээ
2017-05-22 17:17:06 - Нийслэл
Л.Төгөлдөр: МСҮТ-ийнхэн ЕБС-ийн сурагчдаас сурлага болон зан чанараар илүү
2017-05-22 17:16:55 - Эдийн засаг
Монголын уул уурхайд танигдсан HYUNDAI ЭКСКАВАТОРЫН хаа ч байхгүй лизингийн шинэ үйлчилгээ
2017-05-22 17:06:31 - Хууль
Д.Эрдэнэбатын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа
2017-05-22 17:02:35 - Улс төр
МАН-ЫН БҮЛЭГ: Монголбанкинд хийсэн шалгалтын зарим мэдээлэл төрийн нууцад хамаарч байна
2017-05-22 16:54:44 - Эрүүл мэнд
Элэгний С вирусын “Хепсинат -ЛП” эмийг хоёрын үнээр гурвыг авах боломжтой боллоо
2017-05-22 16:54:38 - Шар
Родриго Дутерте Монгол Улс АСЕАН-д нэгдэх ёстой гэжээ
2017-05-22 16:51:45 - Боловсрол
"Бөмбөгөр ногоон"-ы түүхийг тодруулсан номын нээлт боллоо
2017-05-22 16:49:05 - Улс төр
Төр тэргүүлэх хүнд боловсролоор нь босго тогтооё
2017-05-22 16:29:18 - Хууль
Сонгуулийн үеэр ажиллах тусгай чиг үүрэгтэй ажлын хэсэг байгуулжээ
2017-05-22 16:15:48 - Спорт
FIBA 3х3 “Ulaanbaatar Challenger” гранпри тэмцээн Монголд болно
2017-05-22 15:53:40 - Орон нутаг
Архангай аймгийн Өгийнуур суманд халдваргүйжүүлэлт хийлээ
2017-05-22 15:45:40 - Шар
Хойд Солонгос дахин баллистик пуужин туршив
2017-05-22 15:44:12 - Нийслэл
Б.Бат-Энэрэл хүү эмчилгээгээ хийлгэхээр Бээжинг зорилоо
2017-05-22 15:38:26 - Хууль
“Эрэл”-ийн Д.Эрдэнэбатыг шүүх хурал үргэлжилж байна
2017-05-22 15:19:16 - Нийслэл
Маргааш соёлын салбарынхны нээлттэй хаалганы өдөр болно
2017-05-22 15:18:17 - Спорт
Монголын үндэсний бөхийн “Их Эе” хуралдана
2017-05-22 15:15:00 - Улс төр
О.Баасанхүү: Хар тамхины хэргийг ялаас чөлөөлсөн байна
2017-05-22 15:06:59 - Нийслэл
ФОТО: Татварын нэмэгдэл иргэдийн амьдралд асар хүндээр тусч байна
2017-05-22 14:28:15 - Хууль
Модон гүүрэн дээрээс машин унаж дөрвөн хүн гэмтжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-05-22 10:38:44 - Гадаад
Францад алба хааж байсан монгол цэрэг амиа алджээ
2017-05-22 14:04:31 - Улс төр
ШУУРХАЙ МЭДЭЭ: Татварын нэмэгдлийг эсэргүүцэх гэсэн иргэдийг Цагдаа нар зогсоогоод байна
2017-05-20 16:11:45 - Шар
Пак Гын Хе-г “толин өрөө”-тэй байсан хэмээн шүүмжилжээ
2017-05-22 15:44:12 - Нийслэл
Б.Бат-Энэрэл хүү эмчилгээгээ хийлгэхээр Бээжинг зорилоо
2017-05-23 08:39:37 - Хууль
Эхнэр хүүхдүүдийнхээ аминд хүрээд, өөрийгөө егүүтгэсэн хэрэг гарлаа
2017-05-22 09:03:34 - Нийслэл
Тэрбум төгрөгийн татварын өртэй компани улсын газрыг эргүүлэн өгөхөөс татгалзжээ
2017-05-22 09:18:45 - Эдийн засаг
“Эрдэнэт үйлдвэр”-ийн бүрхэг ирээдүй ба хариуцах эзэнгүй Ш.Батхүүгийн өр
2017-05-20 19:05:34 - Энтертайнмент
“Cinema Awards”–ийг жүжигчид “Монголын Оскар” гэсний учир ба одод чуулсан онцгой үдэш
2017-05-22 10:20:53 - Эдийн засаг
НӨАТ-ЫН СУГАЛАА: 19 азтан 4 сая төгрөг хожжээ
2017-05-22 09:39:07 - Эдийн засаг
Д.Гарамжав: Оюу толгойд зураг хийсэн өдөр их хүйтэн байсан