Хотын дарга “Наурыз 2017” хүндэтгэлийн арга хэмжээнд оролцлоо

Түгээх    
2017-03-20 15:53:46 - Нийслэл

niislelӨнөөдөр Казахстан Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой болон “Наурыз”-ын баярыг тохиолдуулан “Наурыз 2017” хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулав. Хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Х.Баделхан, УИХ-ын гишүүн асан Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, УИХ-ын гишүүн асан, академич А.Бакей, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон Монгол Улсад суугаа Казахстаны иргэд уригдан оролцсон юм.

Уг арга хэмжээг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Та бүхний эртнээс уламжлан ирсэн баяр болох Наурызын баярыг тохиолдуулан Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Ховд, Дархан-Уул, Орхон аймаг бусад хот суурин газарт оршин сууж, ажиллаж амьдарч буй нийт Казах иргэд та бүхэнд нийслэлчүүдийнхээ өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

Наурыз бол өвлийг өнтэй давж, удаан хүлээсэн хаврын урин цагтай учран золгосныг бэлгэдэн хотол олноороо амар мэндээ мэдэлцэх, ахмадуудаа хүндлэн, тэдний замналаас суралцаж, сургаалийг сонсох жил бүрийн өдөр шөнө тэнцсэн өдөр тохиодгоороо онцлог билээ.

Наурызын баярт дэлхий ач холбогдол өгч, бүх нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлэхээр зарласан. Энэ дагуу Монгол Улсын төр засаг, хэвлэл мэдээллийн байгууллага өндөр ач холбогдол өгснөөр баярын утга агуулга өргөжиж байгаа бөгөөд уламжлалт, шинэчилэлтийг хослуулан хот хөдөөд өргөн дэлгэр тэмдэглэх боллоо.

Монгол Улсын тэр дундаа Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, хөгжил дэвшил, шинэчлэлт, өөрчлөлтийн бүх цаг үед ажилч хичээнгүй авьяас билэгт зорьсондоо тууштай Казахын иргэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсаар ирсэн. Казах иргэдийн дотор Улсын болон Хөдөлмөрийн баатар цолтон хөдөө аж ахуй, аж үйлдвэр, уул уурхай, барилга, эрүүл мэнд, соёл урлаг, шийнжлэх ухаан боловсролын салбараас олноор төрөн гарсныг энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Монгол Улсад аж төрж амьдран суудаг казах иргэд хэл, соёл, ёс заншлаа үндэсний уламжлалт төрхөөр нь эрхэмлэн хадгалж хойч үедээ өвлүүлэн уламжилж, орчин үетэйгээ хослуулан хөгжүүлж байгаа нь Казахын ард иргэдийн хичээл зүтгэл Монгол Улсын Засгийн газраас үндэсний цөөнхийн талаар явуулж ирсэн зөв бодлогын үр дүн билээ.

Үндэсний уламжлалт Наурызын баяраа тэмдэглэж буй нийт Казах иргэд та бүхэн золгож буй шинэ жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байж санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэх өлзийтэй ерөөл дэвшүүлье” хэмээн хэллээ.

БНКазУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Калыбек Ибрагимулы Кобландин “Наурызын баярын хүрээнд түүх, хувь заяа нэгтэй хөрш Казахстан, Монголын харилцаа холбоо найдвартай түншийн түвшинд хөгжиж байгааг дурдах нь зүйтэй болов уу. Ирээдүйд ч хоёр орны маань хамтын ажиллагаа бэхжин гэдэгт итгэлтэй байна.

Өнөөдрийн арга хэмжээнд тусгайлан ирж, баярыг маань хуваалцаж, дуу хуураа өргөн барьж буй Бүгд Найрамдах Казахстан Улсын Дорнод Казахстан мужийн филармонийн хамт олон, концертыг хамтран зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Улаанбаатар хотын Засаг даргын тамгын газар, Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөл, “Зиг-Заг” компани болон бусад байгууллага, иргэдэд талархлаа илэрхийлье” гэв.

2010 оны хоёрдугаар сарын 19-нд Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблейн шийдвэрийн дагуу “Наурыз”-ыг олон улсын баяр болгон зарласан. Жил болгон дэлхийн олон орон, үүний дунд Монгол Улсад ч мөн Наурызын баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг билээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 4

Like (202.9.40.187)
2017-03-20 20:21:44
Sain goyo bna... ewtei bhtaa huchtei gj...

Зочин (27.123.214.123)
2017-03-20 16:39:05
Giiguulj de? Uyach MANguu !!!

Зочин (103.10.197.154)
2017-03-20 16:03:44
Зүүнгарын Ойрдууд мөхөж энэ хэдэн муухай Оспаний Казакууд Халхын нутагруу цөмрөн орж ирсэн.

Зочин (103.10.197.154)
2017-03-20 16:02:37
Казакууд ер нь хэнд хэрэгтэй юм бэ. Муухай НАЦИСТ үзэлтэй.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-12-15 21:33:34 - Энтертайнмент
“Болор цом 35”-ын тэргүүн байрын шүлэг: ИЖИЙДЭЭ НАС ГУЙЛАА
2017-12-15 21:25:00 - Энтертайнмент
“Болор цом 35”-ын эзнээр яруу найрагч М.Отгонбаяр тодорлоо
2017-12-15 19:53:31 - Улс төр
Чуулганы хаалттай хуралдаан үргэлжилж байна
2017-12-15 18:41:36 - Орон нутаг
Гашуун сухайт – Ганц модны хилийн боомтод тээвэр төлөвлөлтийг хэрэгжүүлж байна
2017-12-15 18:01:01 - Орон нутаг
Цагдаагийн гэр бүл галын аюулаас хүний амь аварлаа
2017-12-15 17:59:56 - Хууль
“Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй эхчүүд дараах материалыг бүрдүүлнэ
2017-12-15 17:45:41 - Хууль
Аравтай охиныг явган хүний гарц дээр мөргөсөн өвөөг 100 мянгаар торгожээ
2017-12-15 17:34:54 - Боловсрол
Гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудын багш, ажилчдын илүү цагийн мөнгийг олгоно
2017-12-15 17:13:58 - Шар
Ц.Элбэгдорж: Миний ард түмэн надад хайртай. Би ард түмэндээ хайртай
2017-12-15 16:53:39 - Хууль
Шүүхийн шилдэг тамгын газруудыг шалгарууллаа
2017-12-15 16:36:05 - Хууль
“Тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх" журмыг шинэчлэн баталжээ
2017-12-15 16:28:26 - Хууль
Монгол Улсын нийт шүүх энэ оны ажлаа үнэлүүлж, 2018 оны үр дүнгийн гэрээ байгуулав
2017-12-15 16:14:56 - Эрүүл мэнд
Манай улсад жилд 4,000 гаруй сүрьеэгийн тохиолдол бүртгэгддэг гэв
2017-12-15 16:10:08 - Улс төр
Сүлжээ унагагч ашиглан хаалттай хуралдаж байна
2017-12-15 15:33:38 - Технологи
Ирэх оноос их, дээд сургуулийн дипломын лавлагааг ТҮЦ машинаас авдаг болно
2017-12-15 15:30:51 - Нийслэл
Эрчим хүчний сайд асан Д.Зоригт, С.Отгонбаяр нарыг шалгаж эхэлжээ
2017-12-15 15:17:55 - Байгаль Орчин
Амьтанд ээлтэй иргэд, хамт олон тодорлоо
2017-12-15 15:12:52 - Эрүүл мэнд
Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг Чингэлтэйн иргэдэд үйлчлэхээр боллоо
2017-12-15 15:04:36 - Нийслэл
Авто тээврийн салбарт инноваци нэвтрүүлнэ
2017-12-15 14:39:54 - Шар
Трамп Путинд талархав
2017-12-15 14:31:25 - Орон нутаг
“Шилдэг хэсгийн төлөөлөгч” анхдугаар уралдааны ялагч “УАЗ-469” автомашинаар шагнууллаа
2017-12-15 14:27:14 - Хууль
Гадаадын иргэн харьяатын газарт прокурорын шаардлага, ШӨХТГ-т хугацаатай албан бичиг хүргүүлэхээр болжээ
2017-12-15 14:18:03 - Шар
Хууль зүйн сайд Ц.Нямдорж урсгал сөрөн давхиж хууль зөрчжээ
2017-12-15 14:05:04 - Эдийн засаг
Хасбанк харилцагч танд улам ойртсоор
2017-12-15 13:37:24 - Шар
“Golden Gobi” шоколад Япон Улсын зах зээлд албан ёсоор борлуулагдаж эхэлжээ
2017-12-15 13:26:48 - Улс төр
Ч.Хүрэлбаатар, С.Чинзориг, Д.Сарангэрэл нар ЭМД-ын үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдлоо
2017-12-15 13:20:39 - Улс төр
Сум болгонд малзүйч ажиллахаар боллоо
2017-12-15 13:16:33 - Энтертайнмент
Бяцхан Сантагийн бэлэг "Био" чацаргана
2017-12-15 12:54:01 - Гадаад
Японы компани ирэх жилээс ажилчдынхаа тал цалинг биткоиноор олгоно
2017-12-15 12:35:00 - Улс төр
Б.Батзориг: С.Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байж гадны хүнээс мөнгө авсан шүү дээ
2017-12-15 12:33:46 - Гадаад
Путин: Кимийн цөмийн хөтөлбөр болон АНУ-ын өдөөн хатгалгыг эсэргүүцэж байна
2017-12-15 11:59:01 - Хууль
Зоогийн газрууд хаяг шошгын зөрчилтэй хоол амтлагч хэрэглэж байжээ
2017-12-15 11:58:02 - Улс төр
Б.Хурцыг элчин сайдаар томилохыг дэмжлээ
2017-12-15 11:46:51 - Нийслэл
“Чингис хаан” Олон улсын нисэх буудлынхан 1,2 сая дахь зорчигчдоо угтаж авав
2017-12-15 11:43:20 - Улс төр
Б.Хурцын асуудлыг хаалттай хэлэлцэж байна
2017-12-15 11:40:56 - Улс төр
Б.Содномдаржаагийн ээж: С.Зоригийг алсан болгох ажлыг тагнуулын байгууллага хийсэн
2017-12-15 11:25:31 - Нийслэл
Хотын дарга зочиддоо үндэсний брэнд бэлэглэнэ
2017-12-15 11:07:56 - Хууль
Онцгой байдлынхан Азийн түншлэлийн хуралдаанд оролцож байна
2017-12-15 10:57:49 - Нийслэл
Төв талбайн сүлд модны гэрлийг өнөөдөр асаана
2017-12-15 10:47:20 - Нийслэл
"Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн даргад албан бичиг хүргүүллээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-12-14 08:44:37 - Хууль
ШӨНИЙН СУРВАЛЖЛАГА: Зөвшөөрөлгүй зочид буудлуудыг хааж лацадлаа
2017-12-15 11:40:56 - Улс төр
Б.Содномдаржаагийн ээж: С.Зоригийг алсан болгох ажлыг тагнуулын байгууллага хийсэн
2017-12-14 13:29:58 - Нийслэл
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: "Би шүүхийн шийдвэрийн дагуу мөнгөө төлөөч гэсэн шаардлага тавьж байна"
2017-12-13 08:19:38 - Эрүүл мэнд
Монгол бадарчин Амай: Өвчтэй байгаа хэдий ч зовлон яримааргүй байна
2017-12-15 07:40:32 - Хууль
Уул уурхайн сайд асны охин баячуудын хүүхдүүдийн хар тамхи, хүчингийн хэргийг илчлэв үү
2017-12-14 09:38:28 - Улс төр
С.Баярыг Элчин сайдаас эгүүлэн татахаар болжээ
2017-12-14 08:52:05 - Улс төр
О.Баасанхүүгээр МАХН-ыг “самруулах” төлөвлөгөө хэнийх байв
2017-12-14 08:31:16 - Эдийн засаг
Хятад улс Монголоос мах импортлохыг хоригложээ
2017-12-14 09:35:04 - Шар
Таван настай охиныг хүчирхийлсэн хойд эцэгт 18 жилийн ял оноолоо
2017-12-15 08:16:58 - Улс төр
Ц.Шаравдорж: О.Баасанхүү 850 сая төгрөгтэй хүн мөн үү