СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Оюутнууд багш нараасаа нууцаар архи ууж, нэг нь амиа алджээ

Түгээх    
2017-04-18 08:48:17 - Хууль

Зураг: Хэрэг явдал гарсан гэх амралтын газар. Бид тухайн амралтын газрын бизнесийн нэр хүндийг хамгаалах зорилгоор гэрэл зургийг бүдгэрүүлж, нэрийг нь нууцласан болно.

Өнгөрсөн бямба гаригт буюу дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хонхны баяраа тэмдэглэж явсан оюутан учир битүүлгээр амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Хэргийг тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр, Баянзүрхийн товчооноос цааш 15 км зайд байрлах амралтын баазад, Их засаг олон улсын их сургуулийн Эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн сургуулийн төгсөх курсын оюутан 23 настай Г.У гэх эмэгтэй нас баржээ. 

Энэхүү хэргийн тухай дуудлагыг тус амралтын газрын ажилтан цагдаагийн байгууллагад өгсөн гэх ба шөнийн 01:00 цагийн орчимд цагдаагийн алба хаагчид хэргийн газарт очиж ажилласан байна. Мөн Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвийн Баянзүрх салбарын эмч нар хэргийн газарт очсон боловч талийгаач эмэгтэйн биеийн байдал маш хүнд, зүрхний цохилт удааширсан байдалтай байснаас эмнэлгийн тусламж авч чадалгүй амьсгал хураажээ.

-ТАЛИЙГААЧ ЭМЭГТЭЙ ЕСӨН САРТАЙ ХҮҮХЭДТЭЙ БАЙЖЭЭ-

Дээрх хэргийг харъяаллын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, талийгаач эмэгтэйн биед гадны ил шарх сорви байхгүй байсан гэх ба архи согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн байж болзошгүй гэх урьдчилсан дүгнэлт гарчээ. Албан ёсны шинжилгээний хариу задлан шинжилгээний дараа буюу 14 хоногийн дотор гарах юм байна. Хэрэг гардаг өдөр Их засаг олон улсын сургуулийн Эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн сургуулийн төгсөх ангийн оюутнууд хонхны баяраа тэмдэглэхээр дөрөвдүгээр сарын 15-ны оройн 22:00 цагийн орчимд амралтын газарт очиж байрлажээ. Удалгүй амрагч оюутнуудын нэгний биеийн байдал муудсан тул түргэн дуудаж, түргэний эмч нарыг ирэхэд эмэгтэй нас барсан байж.

Амралтын газрын ажилтны ярьж буйгаар “Хагас сайн өдрийн нилээн оройхон манай амралтад хонхны баяраа тэмдэглэж яваа хоёр ангийн оюутнууд ирсэн. Тэд анги даасан багш болон ангийн дарга нарынхаа удирдлага доор байгаа гэж байсан. Хэрэг гарсан орой хүүхдүүд бужигнаж, нэг хүүхдийн бие муудсан гээд түргэний эмч нар ирсэн ч охиныг нас барчихлаа гэсэн. Удалгүй цагдаа нар ирээд охины цогцосыг аваад явсан. Тэр шөнөдөө сургуулийн захиргаанаас явж байгаа гээд удирдах багш нар нь мөн ирсэн байсан. Харин маргааш өглөө нь үлдсэн оюутнууд хоол цайгаа идэж уугаад амралтаас явцгаасан. Оюутнууд хонхны баяраа тэмдэглэж архи, пиво ууцгаасан байсан. Харин талийгаач охиныг архи уусан байсан эсэхийг мэдэхгүй байна” хэмээв.

Төгсөх курсын оюутнууд амралтад явахдаа анги даасан хоёр багшийн хамт явжээ. Амралтын газар очихдоо тэд багагүй согтолттой байсан гэдгийг тус газрын ажилчид хэлж байв. Мөн зарим оюутнуудын зүгээс багш нараасаа нууцаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэж байгаа боловч анги даасан эмэгтэй багш цагдаагийн газарт мэдүүлэхдээ“Хэрэг гарах үеийн процессыг сайн санахгүй байна, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан” хэмээн мэдүүлсэн байна.

Талийгаач оюутан Г.У нь тухайн өдөр бие муу байна, амралтад явж чадахгүй гэсэн ч олон нийтийн ажилд заавал оролцох шаардлагатай хэмээн ангийнхан нь амралтын газар луу явахыг ятгажээ. Мөн талийгаач эмэгтэй нь есөн сартай нялх хүүхэдтэй байсныг зарим эх сурвалж мэдээлж байна. 

Энэхүү хэрэг гарсны дараа ИЗОУИС-ийн захиргааны зүгээс яаралтай хурал хийж сургуулийн дотоод журам, гаргасан шийдвэрийг зөрчсөн зарим хүмүүст хариуцлага тооцох тухай ярьжээ. Учир нь өнгөрсөн гуравдугаар сард тус сургуулийн захиргааны зүгээс хонхны баяр тэмдэглэн зохион байгуулах арга хэмжээний талаар хуралдаж, хонхны баярын арга хэмжээ, аялал зугаалгыг архи согтууруулах ундаагүй тэмдэглэн өнгөрүүлэх тухай тушаал гаргасан байна. Мөн өдөр хонхны баярын арга хэмжээ эхлэх үеэр дээрх тушаалыг багш оюутнуудад уншиж танилцуулжээ.

Б.ЦОГ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.АНХБАЯР

amralt



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Шинэ мэдээ
2017-04-29 16:04:23 - Улс төр
Зөвлөлдөх санал асуулгын 2, 4 дэх сэдвийг танилцуулав
2017-04-29 14:03:46 - Нийслэл
Сүхбаатарын талбайд мэргэжил сурталчлах өдөрлөг болж байна
2017-04-29 13:16:09 - Гадаад
Г.Ичинхорлоо ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос хариу автлаа эсэргүүцлээ үргэлжлүүлнэ гэв
2017-04-29 12:47:05 - Улс төр
Танхимаа өөрөө бүрдүүлэх эрхийг Ерөнхий сайдад олгох нь зөв үү
2017-04-29 12:02:53 - Спорт
Чөлөөт бөхийн “Mongolia Open-2017” тэмцээн болж байна
2017-04-29 11:39:10 - Улс төр
М.Энхболд: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард түмнийхээ саналд тулгуурлан хийх учиртай
2017-04-29 11:28:37 - Улс төр
Зөвлөлдөх санал асуулгын хоёрдугаар шат эхэллээ
2017-04-29 11:06:09 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” компани иргэдэд НОГДОЛ АШИГ ТАРААХГҮЙ
2017-04-29 10:59:27 - Байгаль Орчин
Улаанбаатарт 19 хэм дулаан байна
2017-04-29 10:55:20 - Байгаль Орчин
Э.Энхзаяа: Тавдугаар сарын эхээр уулархаг нутгаар нойтон цас орно
2017-04-29 10:52:44 - Гадаад
ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Үзэх юм алга. Монголын телевизүүд эфирээ хаалаа
2017-04-29 10:46:49 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хортой программ ашиглан иргэдийн фэйсбүүкт нэвтэрч байжээ
2017-04-29 10:43:11 - Улс төр
Улс төрийн намууд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ хэзээ тодруулах вэ
2017-04-29 10:40:37 - Энтертайнмент
Өнөөдөр нохой өдөр
2017-04-28 19:27:09 - Улс төр
ИЛ ЗАХИДАЛ
2017-04-28 18:36:06 - Улс төр
Д.Эрдэнэбат: Оффшорт холбогдсон Б.Дэлгэрсайхан, Д.Цогтбаатар нар мэдүүлгээ өг
2017-04-28 18:18:44 - Улс төр
Чуулганы ирц хүрэхгүй байна
2017-04-28 18:15:07 - Хууль
Замын хөдөлгөөний дүрмийг 280 сурагчид сурталчлав
2017-04-28 18:12:01 - Спорт
Улсын арслан Ц.Бадамсэрээжидийн нэрэмжит барилдаан болно
2017-04-28 18:05:25 - Энтертайнмент
Есөн настай хүү оюутнуудад түүхийн хичээлээр лекц уншиж байна
2017-04-28 17:41:48 - Нийслэл
Хуурамч цемент худалдан борлуулж байжээ
2017-04-28 17:39:37 - Эдийн засаг
Төвбанк нэг долоо хоногтой ТБҮЦ арилжлаа
2017-04-28 17:17:33 - Улс төр
Сангийн сайд 2018 оны төсвийн хүрээний мэдэгдлийг өргөн барилаа
2017-04-28 17:16:36 - Орон нутаг
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын иргэд өөрсдийн хөрөнгөөр гүүр барьжээ
2017-04-28 16:40:41 - Шар
Цагдаагийн хөл хазаж танхайрсан монгол залууст мөнгөн торгууль оноожээ
2017-04-28 16:36:57 - Энтертайнмент
“Эгшиглэнт чимээ” хамтлаг АНУ-ын хамтлагтай хамтарсан тоглолт хийв
2017-04-28 16:32:18 - Нийслэл
Б.Алтанцомыг ИНЕГ-ын тэргүүн дэд даргаар жинхэллээ
2017-04-28 15:38:41 - Нийслэл
МОНГОЛ ГЕНЕРАЛУУДЫН ӨДӨР: Цагдаагийн байгууллагын генералууд
2017-04-28 15:26:58 - Улс төр
УИХ-ын дарга М.Энхболд генералуудад мэндчилгээ дэвшүүлэв
2017-04-28 15:23:11 - Нийслэл
ШТС-ын талбай дээр хийгээр цэнэглэх станц байрлуулсан зөрчил илэрчээ
2017-04-28 15:22:30 - Гадаад
"АНУ, БНАСАУ хоорондын хурцадмал байдал томоохон мөргөлдөөнд хүргэж мэднэ"
2017-04-28 14:46:48 - Улс төр
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд чуулганы хуралдааныг орхин гарлаа
2017-04-28 14:22:54 - Шар
Трамп THAAD-ын зардалд Сөүлээс тэрбум ам.доллар авахыг хүссэн ч...
2017-04-28 14:16:48 - Хууль
БНСУ-ын Зохиогчийн эрхийн комисстой хамтран ажиллана
2017-04-28 14:11:32 - Технологи
Т. Бат-Эрдэнэ: Цахимаар визийн хүсэлт гаргаж, хариуг мессэж, мэйлээр авах боломж бүрдэнэ
2017-04-28 14:10:52 - Нийслэл
Ерөнхийлөгчийн сонгууль, Олигарх төлөвлөгөө, Авторитари дэглэмийн аюул
2017-04-28 13:48:46 - Улс төр
Элчин сайд М.Энхсайхан итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2017-04-28 13:43:49 - Хууль
“Лалын улс” бүлэглэлийн гишүүд манай улсад нэвтэрсэн байж болзошгүй гэв
2017-04-28 13:36:55 - Энтертайнмент
“НОМИН”-гийн бүх салбар дэлгүүрээс 125 секундэд цуглуулж чадсан бүхнээ ав
2017-04-28 13:32:29 - Хууль
"Мэн Гао" нэртэй цемент авахгүй байхыг анхаарууллаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-04-26 22:14:51 - Улс төр
Монголын телевизүүд эфирээ хааж эсэргүүцлээ илэрхийлэв
2017-04-27 08:42:44 - Хууль
"Чимээгүй хашгираан” нэвтрүүлэг гарсны дараа “Ална шүү” гэж утсаар заналхийлсэн
2017-04-26 11:28:57 - Орон нутаг
Өмнөговь аймагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ
2017-04-26 08:59:15 - Хууль
Ж.Баярцогт: “Аав аа, таны хөл яасан юм бэ” гэвэл юу гэж хариулах вэ
2017-04-26 18:46:48 - Шар
Монгол эмэгтэйчүүд “Гэртээ аваачин хэрэглэх гэж хулгай хийсэн” хэмээн мэдүүлжээ
2017-04-28 13:43:49 - Хууль
“Лалын улс” бүлэглэлийн гишүүд манай улсад нэвтэрсэн байж болзошгүй гэв
2017-04-28 08:39:52 - Хууль
“Сонжин групп” компани 18 тэрбумын хэрэгт унажээ
2017-04-28 08:40:04 - Боловсрол
Сайд Ж.Батсуурь: 29 дүгээр сургуулийн асуудал надад хамаагүй
2017-04-27 18:25:40 - Орон нутаг
Дорнод аймагт ажиллахаар ирсэн хятад иргэд нутаг буцалгүй суурьшин үлдэх болсон гэв
2017-04-26 08:41:36 - Улс төр
МАН, АН, МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд хэн, хэн нэр дэвших вэ