“Хүннү молл”-д Монголд байхгүй 20 гаруй төрлийн амьтан иржээ

Түгээх    
2017-04-18 10:01:07 - Энтертайнмент

amitan

Энэ сарын 11-ний өдрөөс эхлэн “Хүннү молл” худалдаа үйлчилгээний цогцолборт “Харилцааны зоопарк” үүд хаалгаа нээжээ. Энэхүү амьтны хүрээлэнд Монголд байхгүй, Африкийн сонин хачин, өмнө нь нутаглуулж байгаагүй нийт 20 гаруй төрлийн амьтан ирсэн байна. Тусгай тэжээвэр бүхий сургуулилттай дээрх амьтдыг ОХУ-аас хүүхэд багачууд болон амьтан сонирхогч хэн бүхэнд зориулан авчирч, тэднийг хооллох, цуг зургаа авахуулах, нэг өдрийг хамтдаа өнгөрүүлэх боломжийг бүрдүүлжээ. Энд ОХУ-аас ирсэн орос мэргэжилтэнүүд, тусгай мэргэжлийн эмч, амьтдын мэргэжилтэн болон монгол амьтан сургагч, тэжээгч нар 24 цагийн турш ажиллаж байгаа аж.

Энэхүү амьтдын ихэнх нь махчин бөгөөд удаан хугацааны туршид цуглуулсны эцэст тусгай зөвшөөрлийн дагуу оруулж иржээ. Амьтад өдөртөө жимс ногоогоор, оройн цагаар тусгай бэлтгэсэн өөхгүй үхрийн шинэ махаар хооллодог байна. Мөн тэдэнд амьтанд хэрэгтэй кальци болон тэжээлийг стандартын дагуу өгдөг ажээ.

“Харилцааны зоопарк” нээлтээ хийгээд удаагүй байгаа хэдий ч хүний хөл тасрахгүй байв. Хүүхэд багачууд болон том хүмүүс амьтдыг сонирхон зургийг нь авч, илж, тэднийг хооллож, тайлбарлагчаас элдвийг асууж байлаа. Хүүхдүүд дээрх амьтдыг хайрлан тэвэрч, сонирхож байв.

Амьтны хүрээлэнд америк тивийн махчин хамарт илбэнх, үен (махчин бөгөөд жижиг биетэй амьтан барьж иддэг), сурикат (африкийн зурам буюу хүүхэлдэйн киноны баатар  тимон), үнэг, загас, бидэрт мангуст, энгийн мангуст (махчин, сүргээрээ том амьтан барьж иддэг), үмхий хүрэн, хэрэм, туулай, үхэр зараа, усан гахай (дэлхий дээр байдаг хамгийн том мэрэгч амьтан), одой гахай (хамгийн жижиг өсдөггүй гахай), хярст үнэг (цасны үнэг), үхэр зараа зэрэг амьтад иржээ.

amitan

-ЦААШИД Ч ХОВОР СОНИН АМЬТАД ДАХИН АВЧИРНА-

Харилцааны зоопаркийн захирал М. Нармандахтай цөөн хором ярилцлаа.

-Та энэхүү амьтны хүрээлэнг яагаад нээх болсон юм бэ. Нийт хэдэн төрлийн амьтан байна вэ?

-Би хүүхэд багачууд Монголдоо чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, үзэж харах танин мэдэхүйн хүрээгээ тэлж, амьтдыг хооллож, тэдэндээ харьцаж хайрлаж байгаасай гэсэн үүднээс энэхүү “Харилцааны зоопарк”-аа нээсэн. Нийтдээ 20 гаруй нэр төрлийн амьтан байгаа. Манай Монголд бодит ийм амьтны хүрээлэн байхгүй, бас хүүхдүүд ихэвчлэн утас оролдож, харгислалтай тоглоом тоглож, кино үзэж байна. Хүүхдүүд энд ирээд амьтдыг хайрлаж, хооллож байгаа нь тэдний төлөвшил болон хүмүүжилд сайнаар нөлөөлнө. “Харилцааны зоопарк” нь хүүхэд рүү чиглэсэн төсөл хөтөлбөр юм. Энэхүү орчин тэр чигтээ хүүхдэд зориулагдсаныг та харж байгаа байх. Хүүхдийн дуу эгшиглэж байгаа. Өнөөдөр хүүхдүүд амьтан хайрлаж сурвал маргааш найзаа хайрлаж, цаашлаад муу зүйл хийхгүй болж хүмүүждэг. Тийм учраас энэхүү зоопаркаа хүүхдийн чөлөөт цагаа зөв боловсон, үр дүнтэй өнгөрүүлэхэд зориулсан.

-Амьтдаа цуглуулахад хэр хугацаа зарцуулав?

-Бүгдийг нь цуглуулах амаргүй байсан. Нэг дороос аваагүй. Энд тэндээс авсан. Усан гахай, ишиг, хурга, туулайг бол Монголоосоо авсан. Амьтдын ихэнх Москва хотоос ирсэн байгаа. Заримыг нь Европын хотоос авчирсан. Үхэр зараа Африкийнх, илбэнх гэхэд л зөвхөн Америкид байдаг. Эдгээр амьтад төрөлхийн зоопаркийн амьтад юм. Бараг гадны амьдрал мэдэхгүй. Анхнаасаа сургуулилттай өссөн. Ийм амьтдыг зориулалтын дагуу зөвшөөрлөөр нь оруулж ирсэн байгаа.

-Цаашид Монголдоо үржүүлж, нутагшуулах боломж бий юу?

-Боломж байгаа байх. Гэхдээ бид анхнаасаа үржүүлэх зорилготой оруулж ирээгүй. Магадгүй зарим нэг амьтад маань үр төлөө гаргах юм бол мэдээж хүлээж авна. Тусгай байр барьж, тусгаарлан, шаардлагатай зүйлийг нь тухай бүрт нь хийнэ дээ.

-Мэргэжлийн хүмүүс тэжээж байгаа юу?

-Тийм ээ, нийтдээ хоёр ээлжээр арав гаруй хүмүүс ажиллаж байна. Мөн Орос улсаас мэргэжлийн хүмүүс ирж бидэнд заавар зөвлөгөө өгч байна. Эдгээр амьтдыг бид их цаг хугацаа, маш их хөдөлмөр хөрөнгө зарцуулж байж холоос авчирсан болохоор сайн харахгүй бол болохгүй шүү дээ. Энэхүү зоопаркийг нээхийн тулд маш их зүйл хийсэн учраас эдгээр амьтдаа хараа хяналтгүй байлгах маш эрсдэлтэй.

amitan

-Амьтдынхаа эрүүл мэндийг хэрхэн хамгаалж байна вэ?

-Гадааддаа эдгээр амьтад бүгд вакцинд хамрагдсан гэсэн, энд авчраад дахин вакцинжуулж байгаа. Мөн долоо хоног бүр эмчийн нарийн үзлэгт хамруулж байна.

-Амьтны хүрээлэнгийн үнэ тарифаа сонирхуулахгүй юу?

-Хүүхэд 12  мянга, том хүн 15 мянга, 3 хүртлэх насны хүүхэд үнэгүй. Мөн бид хугацаа заагаагүй. Хүссэнээрээ амьтадтай тоглож, зургаа авхуулж, хооллож, сонирхож болно.

-Цаашид өөр амьтад ирэх болов уу?

-Цаашид сонин содон, Монголд байхгүй амьтдыг авчрах төлөвлөгөөтэй байгаа. Одоогийн байдлаар амьтдын 70 орчим хувь нь ирсэн, цаашид үлдсэнийг нь авчрах тал дээр ажиллаж байна.

У.УРАНЦЭЦЭГ

amitan

amitan

amitan

amitan

amitan

amitan

amitan

amitan

amitan

amitan

amitan

amitan

amitan

amitan

amitan

amitan

amitan

amitan

amitan

amitan

amitan



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 76

Зочин (66.181.189.182)
2017-04-30 18:58:40
Амьд амьтантай холбоотой юм хийж байгаа бол эхлээд амьтдад таатай орчин бий болгож, хамгаалах хэрэгтэй шүү дээ. Ямар чихмэл тоглоом байгаа биш дээ. Шилэн хоргонд хийсэн нь бараг дээр, чимээ шуугиан, бохир гарнаас тусгаарлаад.

Амьтан тамладаг газар (66.181.189.182)
2017-04-30 18:54:35
Чих дүжирдэм чимээ шуугиан дотор хөөрхий амьтдыг зүгээр байлгахгүй зулгааж, торыг нь цохиж тамлаж өгдөг газар байна лээ. Хоёр гурван л ажилтан хэдэн амьтад дээр зогсчихсон, бусад хөөрхий амьтад ямар ч хараа хяналтгүй, дуртай хүүхэд нь тэвэрч, зулгааж харагдсан. Ядаж байхад ихэнх нь зулзган амьтад, ийм байдалтай байвал удахгүй үхэх байх даа.

mko (76.217.231.41)
2017-04-21 03:10:04
zyitei.zuv.amitaniig xairlax gedeg chini ninjin setgel suudag.zerleg niigemd chuxal yum boljee

mko (76.217.231.41)
2017-04-21 03:09:57
zyitei.zuv.amitaniig xairlax gedeg chini ninjin setgel suudag.zerleg niigemd chuxal yum boljee

пурэв (103.229.123.245)
2017-04-20 21:45:57
Дургуй байгаа дуракуудаа ямар байна гэж хуухдээсээ асуулдаа. Оороо зурам ч хараагуй дуракаа

Зочин (103.212.116.12)
2017-04-20 19:46:53
honogiin hooloo diilehgui baigaa humuusee bodoj unee zohioj baildaa tasartsan baychuudad uych bish baih jiriin ailiin huuhduud bas uzhiig husdeg l baigaa shdee ymarch biznesiin bodloggui mongo l olj baibal gesen buzaruud

kkk (202.70.36.182)
2017-04-20 11:12:21
vnheer hvvhed bagchuudad zoriulsan yum bol vne hanshaa neg harmaar yum da unuudur mongold amidral ymar bga bilee amidraliin bolomj bololtsoo taaruu ailiin hvvhedvvd vzej chadahgvil yum bn

Ккк (202.5.196.34)
2017-04-20 09:49:22
Усан гахай, үнэг хярс, хурга ишиг монголд байж л байдаг. Манай нохойн зураг хүртэл явж байна шд. Ийм юманд хүмүүс хуурагдахаа больсон.

Зочин (103.26.195.178)
2017-04-19 22:26:40
Unetei bgan bol tgd uzehee bolioch

Hun (202.9.41.207)
2017-04-19 19:14:18
Huurhii amitdiiig ingej tamlaj yaah ni uu deee, novshnuuud chini

Зочин (202.55.191.42)
2017-04-19 16:25:44
heden zolbin amitantaigaa umhiirch uheesei hunnu moll,yun unetei yum

Хэлэхгүй (27.123.214.120)
2017-04-19 15:36:38
Дажгүй л бнашдээ юу хүсээд бган өөр

Зочин (66.181.187.173)
2017-04-19 11:56:31
Neg muu vzliin maakhchin amitan tejeekh gej baakhan saikhan vkhrvvdee nyadalj dee. Neg amiar nuguug ...Daakhgvi nokjoi buluu khuraana gej neg goyo vg baidagdaa

f (66.181.189.64)
2017-04-19 10:44:02
hen uzeh yum be,araatnuudaa gej,dandaa haldvart uvchun teegj amtad bndaa,1000t,500t bhd bolndoo,yun 12,15 garag anduursan sdk uu chi,

hmm (70.89.164.61)
2017-04-19 06:21:32
UIH deer zundii amitad bii, tend ochij uzvel bas sonin. Nileed heden hugshin burhinuud, zalt unegnuud, ovoo tom akuluud bii. za olon ch gahainuud bii dee.

Зочин (202.9.40.31)
2017-04-19 05:24:11
Нэгл их хотын хүмүүс уг нь бүгд л хөдөөний улсууд шүү дээ монголчууд

shal balaa iin (112.72.9.138)
2017-04-19 03:15:39
xeden zuram awchirchxaad yuun svrti reklamddiin be mongolchuudiig maani ym vzeegvig aimar dalimduulj bnaa mongolchuudiig maani t1 gj bodsiin bxadaa ene xeden duraakuud

Зочин (202.9.43.35)
2017-04-19 01:22:10
Дээд доодгүй мөнгөний төлөө үхэх юм том 5000хүүхэд 3000 бхад болно сэтгэл алгаа энэ луйварчидад

Зочин (103.23.51.3)
2017-04-19 01:09:36
Бүгд л үнэтэй байна гэж бичиж байна.Хэн та нарыг нийтээр чинь ядуу гуйлгачин болгож байгааг ухаардаггүй үхэрнүүд юм. Олигтойхон улсад бол 15к юу ч бишээ ОРКуудаа!

үзэе гэж бодож байлаа (59.153.87.14)
2017-04-19 00:31:23
Үзэе гэж бодож байгаад үнийг нь уншаад шууд больлоо. намайг үзүүлэхийн тулд дээрхи үнээ 75хувь хямдруул

Зочин (150.129.142.48)
2017-04-18 21:38:53
neg muu oros tosgony delguur

Зочин (182.160.1.80)
2017-04-18 19:49:07
une bol medeej shuu dee. uunii tsaana turees tatvar hool hund ajilchid geed mash olon huni hudulmur. Amitand bol togloom bish ted eh delhiidee taivan taavaaraa amidrah yostoi. hun turluhtun bidend zugaagaa gargah olon zuil bgaa.

Цэцэг (202.9.41.21)
2017-04-18 18:45:44
Тв -ээр амьтадын тухай маш сонирхолтой нэвтэрүүлэг зөндөө л гардаг

зочин (103.9.91.40)
2017-04-18 18:42:51
оросууд өөрсдийн эмч,мэргэжилтэнг авчирдаг юм байз.манай талаас хэн хянах вэ.гаднын хүмүүст итгээд суухуу.

Цэцэг (202.9.41.21)
2017-04-18 18:42:20
Аливаа амьтад байх байх газараа л амьдарах нь юугаар ч солишгүй зөв амьдрал нь байдаг ийм бизнес цаашид хол явахгүЙ Манай ороны нөхцөл байдалд ч тохирохгүй

Зочин (27.123.214.113)
2017-04-18 18:19:56
Odoogiin zaluus yadaj neg udaa gadagsh yavaad nud tailchihsan bga. Teged mongold ireed eh orond min gadniih shig goyo amitnii hureelen ch bhgui gd huvi zayanda gomdoj suugaa zaluus olon. Edgeer zaluust chiglej arai tomovtor hureelen coffee shop nogoon baiguulamj usan aquarium ene tertei ni baiguulaa ugchvul hen hendee ashigtai l da. Gadaadad bga yum shig baival zaluus shuurna. Yun odriin 15000, odriin 30000 bsn ch olnooroo bainga orj kaif avna.

Зочин (202.126.89.199)
2017-04-18 17:52:55
Yun aimaar unetei yum be dee

Зочин (202.131.247.23)
2017-04-18 17:50:59
amitadiinh ni harts ter yasan ch orovdoltei yum

zochin (182.160.37.186)
2017-04-18 16:23:14
Huurhii Amitad zovooson iim gazar hereggui ee! Zui yosoor ni yadahdaa tom talbai, Baigalid bailgah heregtei, Setgel uvduud l garsan daa.

Зочин (150.129.142.48)
2017-04-18 16:23:08
Amitny hureelen geed Mongolooroo bich l dee

Зочин (103.9.90.130)
2017-04-18 16:13:26
ХЭТ ҮНЭТЭЙ. 1 ХҮН 15,000. ЭРҮҮЛ АХУЙН ШААРДЛАГА ХАНГАХ ХЭРЭГТЭЙ.

Зочин (119.40.97.120)
2017-04-18 15:46:51
chihuahua biluu nohoi mongold baiddaguui amitan yum uu ahahahahah

zochin (202.9.42.224)
2017-04-18 15:35:47
arai l vnetei bainalee, bid 6 xvvxedteigee ochood vniig ni diilexgvi butsav.

зочин (202.179.23.201)
2017-04-18 15:32:07
Байгальд нь хөтлөөд нар салхинд гаргаад авчраад өгч болох болов уу.

Зочин (182.160.36.106)
2017-04-18 15:23:29
Амьтан тамлаад байх юмаа эргүү Үхэрнүүд

Зочин (182.160.36.106)
2017-04-18 15:23:29
Амьтан тамлаад байх юмаа эргүү Үхэрнүүд

Зочин (182.160.36.106)
2017-04-18 15:23:29
Амьтан тамлаад байх юмаа эргүү Үхэрнүүд

Зочин (182.160.36.106)
2017-04-18 15:23:29
Амьтан тамлаад байх юмаа эргүү Үхэрнүүд

Зочин (182.160.36.106)
2017-04-18 15:23:29
Амьтан тамлаад байх юмаа эргүү Үхэрнүүд

Зочин (182.160.36.106)
2017-04-18 15:23:28
Амьтан тамлаад байх юмаа эргүү Үхэрнүүд

Зочин (66.181.182.51)
2017-04-18 15:14:19
Үнэ нь өндөр бишээ, хэн дуртай нь эдгээр амьтдад бохир заваан гараараа хүрч самардаж малтаж маажлаад байвал дороо үхээд өгнө шүү дээ. Эсвэл хоргонд байршуулаад үнийг нь хямдруулж шилний наанаас үзүүл. Ердөө 2 зам байна.

Иргэн (122.201.23.66)
2017-04-18 15:10:25
Янз бүрийн өвчин дамжуулаад авчирчихваа.

zochin (203.91.115.42)
2017-04-18 15:09:43
Хөөрхий дөө харахаар л өрөвдөөд байх юм Нүдийг харахаар өрөвдөөд байх юм. Амьтадаа байгальд нь байлгав дээр байхдаа

Зочин (150.129.143.128)
2017-04-18 14:58:17
Халдвартай

Зочин (202.21.106.110)
2017-04-18 14:19:54
Бээжинд зоопарк үзэхэд 15 юань - 5000 төгрөг, усан аквариум үзэхэд 90 юань - 31,500 төгрөг төлдөг. Энэ жижиг үзмэр арай үнэтэй байна.

Зочин (66.181.185.54)
2017-04-18 14:16:03
Han uuld bii

Зочин (202.21.106.110)
2017-04-18 14:15:39
Монголд Зоопарк нээх цаг нь болсон. Хөөрхий амьдралын боломж муутай хүүхдүүд хотоосоо ч гарж чадахгүй байна. Тэдэндээ зориулаад цагаан баавгай, арслан, бар, заан, матар, сармагчин, усны үхэр, хирс, гиена, анааш, тэмээн хяруул, кенгуру, пингвин, акул, халим, дельфин, динозавр, годзилла зэрэг амьтдыг авчирж зоопарк байгуулж үзүүлэх хэрэгтэй штээ. Мөн Монголынхоо тахь, хулан, баавгай, зээр, чоно мэтээ ч үзүүлэх хэрэгтэй.

zochin (124.158.109.232)
2017-04-18 13:48:33
arai unetei baisan shuu. bas jaahan zohion baiguulalt muutai baina lee huuhed 12.000 geheer arai baina lee 7-8000 baival bolomjiin sanagdsan shuu. iil ni amitan hunii hoorondiin hariltsaag oirtuulah uudnees gargasn saihan sanaa baian lee l dee.

лло (5.172.255.87)
2017-04-18 13:48:01
архинаас хямд унэтэй бна хуухдууд узэж байг

Зочин (150.129.142.48)
2017-04-18 13:44:42
Amitny hureelengiin tuhaid bol tysad ni uur gazar asuudlyg tsogtsoor ni shiidsen bol buur l goyo bh bj...za yahav ehelj bgaa ni sain yumdaa...neeh ih shuumjleed yahav

Зочин (150.129.142.48)
2017-04-18 13:41:38
Hunnu gesenees, neg hogiin oros delguur neegdsenees hoish nuguu anhny goyo Hunnu tsogtsolbor bgui bolsoon...ter orchin morchin yag Narantuul...ter haviin orshin suugchidyn tav tuh buur bgui bolson...mashin zam buun tugjree..Hunnu mall-yn baishingiin ungu turhiin neeh muuhai tom, deerees ni avtsaldaagui baliar ulaan unguur end tendgui Absolute geed bichtsen bichig ni hamag suriin daraad hayachihsan...baliar delguuriig haaval taarna...

Зочин (66.181.177.31)
2017-04-18 13:33:35
Амьтан зовоосон юм л бна. Ийм төрлийн зоопарк ухаантай юмыг хориод эхэлсэн байх шүү

zochin (202.179.27.185)
2017-04-18 12:58:25
manaid goe zoopark heregtei baigaa ene bol ehlel ni gej bodoj b.a sain l b.a shdee harin amitadiin bied hureh demii baihaa tanij medehgui gazar irsen amitad yamar gunigtai hartstai yum be uruvdchihluu bitgii gar hurch ailgaad bai l daa nud baysaj setgel sergene haraad l boloo shd

jasan unetei (202.9.40.214)
2017-04-18 12:38:43
mongol hun chanar alga aimaar unetei. mongol hun jduu

zochin (203.91.119.102)
2017-04-18 12:36:12
Юм үзэж нүд тайлахад мөнгө хэрэгтэй. Ямартаа аавын бийд үз гэдэг биз дээ. Аавтай нь ааваасаа мөнгө авч байгаад үзэж дээ

Зочин (112.72.15.218)
2017-04-18 12:33:25
Сүүл үед энэ муусайн зөвхөн монголдоо гэж цээжээ дэлдсэн хогнууд бусдын юуг сонирхож, танин мэдэж, ойлгож, ухаарч, үнэт зүйлээн болгохыг хүртэл зааж зааварладаг болжээ. Нэртэйгээр нь монголд зөвхөн малчид байх хэрэгтэй, эрдэмтэн, инженер, эмч, архитекторын мэргэжил хэрэггүй гээд хэлчихээч. Юм уншдаггүй, сонирхдоггүй, ярьдаг зүйл нь зөвхөн секс, мөнгө хоёрт эргэлддэг хогнуудад хэлэхэд чиний өдий зэрэгтэй яваа чинь дэлхийн бусад орны эрдэмтэдийн бүтээсэн эм, эмчилгээний практик мэдлэг, шинжлэх ухаан технологийн ололт дээр тулгуурлагддаг юм. Унаж яваа машин нь японых, өмсөж байгаа хувцас нь хятадынх, барьж яваа утас нь солонгосынх, хэрэглэж байгаа интернет, компьютерын үйлдэлийн систем нь америкийнх хэвтэж байж зөвхөн монголдоо хэмээн солиорох санаатай.

зочин (203.91.118.180)
2017-04-18 12:27:11
үнэ нь яасан өндөр юм бэ арай бага болгооч ээ

202.5.196.42-д (112.72.15.218)
2017-04-18 12:22:49
Би хотынх, хотынх дотроо 40 мянгатынх. 5 хошуу малаа мэднэ.. Монгол хүн гэхээрээ зөвхөн сүүгээр бойжигчдын ангийн битүү туурайт 1, салаа туурайт 4 зүйл амьтаныг мэдээд бусад амьтныг сонирхохгүй, мэдэхгүй байх ёстой юмуу. Ёстой битгий тэнэглэ гэж хэлье. Хүнд сонирхол гэж нэг зүйл байдаг юм. Магад чиний сонирхолын хүрээ чинь архидах, айрагдах, бөх үзэх, ямаа самнах, охид хүүхэнтэй унтаж хэвтэх, бөх, морь үзэх төдийгөөр хязгаарлагддаг байж болно. Тэглээ гээд бусад нь чиний ижил сонирхолтой байх албагүй. Монгол хүн африк тивийн анааш, өмнөд америкийн ягуарунди, европ тивийн атлантын яргай загас, шинэ зеаландын киви шувуу, одооноос 300-аад сая жилийн өмнө амьдарч байсан горгонопсидоос авахуулаад 10 хэдэн мянган жилийн өмнө амьдарч байсан смилодон, 40 сая жилийн өмнө амьдарч байсан эндрюзархус гээд бүгдийг сонирхох мэдэх таних эрхтэй. Чам мэтээр юу сонирхохоо заалгахгүй шүү!

Зочин (76.121.230.81)
2017-04-18 12:04:11
Яах аргагүй сайхан юм. Хөдөөнийхөн малаа л ярих юм. Мал мэдэхгүй хэн байдаг юм. Яагаад өөр газар орны амьтан үзэж харж болохгүй гэж. Зоопаркгүй хэвтэж орчин үеийн хот бий болгоно гэж битгий солиор. Харин амьтдыг хүссэнээрээ хооллож болно гэдэг буруу шүү! Амьтад чинь үхнэ. Хөдөөнийхөн үзэхгүй бол цаашаа. Нутгаа явж хониныхоо бөгсийг дага.

Зочин (76.121.230.81)
2017-04-18 12:04:05
Яах аргагүй сайхан юм. Хөдөөнийхөн малаа л ярих юм. Мал мэдэхгүй хэн байдаг юм. Яагаад өөр газар орны амьтан үзэж харж болохгүй гэж. Зоопаркгүй хэвтэж орчин үеийн хот бий болгоно гэж битгий солиор. Харин амьтдыг хүссэнээрээ хооллож болно гэдэг буруу шүү! Амьтад чинь үхнэ. Хөдөөнийхөн үзэхгүй бол цаашаа. Нутгаа явж хониныхоо бөгсийг дага.

IRGEN (202.179.23.38)
2017-04-18 12:03:35
KKK GZARIIN MUHART DELGUUR NEETSEN HYN ORHGUI HYNEE TATAH GEJ UILEE YZEJ BNA DAAA.HUMUUS MINI HAAYA OCHIJ BAILDAA

Зочин (183.202.232.131)
2017-04-18 12:00:36
avchirahad ih zardal.orson bolohoor iim unetei bgaa yum bailgui dee.

Irgen (27.123.214.106)
2017-04-18 11:57:41
Hotin ger horoololiin bolon huduunii borchuudaas tansag amidaltai amitad ym mglin tejeever geshuud darga nariin dansaglaliig arial guucehgui ymaadaa yduu borchuudtai zuurilehgui amitad bn

Зочин (59.153.87.18)
2017-04-18 11:53:21
yamar unetei uym heterhii uym bee une togtooj meddeggui mongo boddog malnuud mongold zov ajilldag uym gej neg ch alga

Зочин (202.126.94.142)
2017-04-18 11:52:12
Энэ зургийг нь харвал нээх сүртэй үзчихмээр амьтан харагдахгүй л байх юм. Гахай, Усан гахай, Үнэнг, Нохой ч байх юув дэ?

Зочин (103.9.89.234)
2017-04-18 11:44:00
hir unetei yum boldoo

Зочин (202.55.180.103)
2017-04-18 11:39:39
Энийг битгий үзээрэй. Хайран мөнгөний гарлага амьтан тамалсан.

Сараа (112.72.11.104)
2017-04-18 11:33:05
Ингэж амьтан тамлах хэрэггүй ш дээ.Тэгээд дээр нь зориулалтын тусгай байранд биш, олон хүн цугларсан битүү байгууламжинд амьтан ч тамлаад , элдэв мэдэх мэдэхгүй өвчин гарах вий дээ

Зочин (64.33.91.170)
2017-04-18 11:23:19
Амьтан зовоогоод яах нь вэ дээ? Хүүхдүүд эхлээд таван хошуу малаа нас зүсээр нь ялгаж сурах хэрэгтэй байгаам даа. Амьтдын хүрээлэн гэдэг амьтдын шорон л гэсэн үг, дээр нь тэдэнд хүний гар хүрэхийг зөвшөөрөх юм бол улам л ядарна даа тэд. Гарын хор гэдгийг амьтад л мэдэх байх хүмүүс бид мэдрэх биш. Тэдэндээ бол асар их ядаргаатай хортой эд л дээ. Дөнгөж төрсөн хүн зүүгээр юм оёхоор зүүний хор ороод гараа даахгүй болчихдогоор л төсөөлөхөд бэрх эд ш дээ.

аиь (27.123.214.118)
2017-04-18 11:21:54
Ямар сэжгиин юм бэ Дэлгүүрт.хорио цээр гэж байнуу Хаа бнаа нөгөө мэргэжлиин хяналт үндэснии аюулгүй байдал майдал

Зочин (202.5.196.42)
2017-04-18 11:12:23
эхлээд таван хошуу малаа таньдаг болъё

зочин (103.9.89.234)
2017-04-18 11:06:44
үнэтэй юм билээ

Зочин (203.15.208.23)
2017-04-18 11:03:07
Shal heregui balai yum. Ter Africt amidrah amitang end avchiraad yun saihan baihav de.

Зочин (103.9.90.227)
2017-04-18 11:01:15
Санаа сайхан зүйл хийж байгаа бололтой , Эрсдэл их шүү дээ. Тэр тусмаа монголд огт байхгүй байгаагүй амьтад гэсэн нь эрүүл ахуй, вирус гээд юм юм гаргах байхдаа...

Зочин (182.160.3.20)
2017-04-18 10:55:42
Хэтэрхий үнэтэй байна.

Зочин (202.21.124.17)
2017-04-18 10:29:42
Saihan saihan huuhded heregtei uil bn amjilt husie..

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-04-20 12:32:20 - Спорт
Хөлбөмбөгийн ДАШТ-ний талбайд гарах Монгол хүүхдийг шалгаруулна
2018-04-20 12:31:59 - Улс төр
Ерөнхийлөгч Бөхийн холбоо үл ойлголцлоо зогсоохгүй бол бөхчүүдийн цолыг хураах хүртэл арга хэмжээ авна гэжээ
2018-04-20 12:12:31 - Орон нутаг
Орхон аймагт хүүхэд, ахмадуудад зориулсан эмнэлэг байгуулагдана
2018-04-20 12:10:07 - Улс төр
Кадастрын тухай хуулийг өргөн барихаар судалгаа хийгдэж байгаа гэв
2018-04-20 12:04:08 - Улс төр
С.Бямбацогт: “78 Ерөнхий сайд”-тай болчихсон гажуудлыг засах ёстой
2018-04-20 11:54:37 - Хууль
Маргааш нийгмийн даатгалын нээлттэй өдөрлөг болно
2018-04-20 11:42:05 - Хууль
Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн алба хаагчдад хүний эрхийн сургалт явуулж байна
2018-04-20 11:23:01 - Нийслэл
Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх аян эхлүүлнэ
2018-04-20 11:16:46 - Эрүүл мэнд
Элэг шилжүүлэн суулгах 47 дахь мэс заслыг амжилттай хийлээ
2018-04-20 11:11:57 - Улс төр
Ерөнхий сайд мэдээлэл хийнэ
2018-04-20 11:08:34 - Улс төр
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын бүтцийг өөрчилнө
2018-04-20 09:02:05 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 хэм дулаан байна
2018-04-20 08:51:20 - Улс төр
Я.Содбаатар: Монгол Улс Оюутолгойн 34 хувиас татгалзах ёстой
2018-04-20 08:44:22 - Орон нутаг
С.Гансэлэм: В.Рэнцэндорж өөрөө л намайг цохих гэж байгаад сарвуугаа гэмтээсэн
2018-04-20 08:42:29 - Орон нутаг
Хөвсгөлийн Эрдэнэбулган суманд 192 хүн өдөр шөнөгүй ажиллаж, аюулт түймрийг цурманд орууллаа
2018-04-20 08:32:09 - Нийслэл
Үзэмж муутай ч Нийслэлчүүдийг хуйлруулж чаддаг шатахуун түгээх газрын нууц юунд байна вэ
2018-04-20 08:28:09 - Эдийн засаг
Ногоон санхүүжилтийн II чуулган амжилттай болж өндөрлөлөө
2018-04-20 08:25:37 - Энтертайнмент
Өнөөдөр морь өдөр
2018-04-19 17:44:48 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Азийн сангийн Ерөнхийлөгчтэй уулзлаа
2018-04-19 17:21:10 - Улс төр
Баяжуулсан хүнсний туухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
2018-04-19 17:10:33 - Эдийн засаг
Шатахуун импортлогч компаниудыг тус бүр 5 сая төгрөгөөр торгожээ
2018-04-19 17:05:42 - Байгаль Орчин
“Аялал жуулчлал ба чөлөөт бүсийн хөгжил” зөвлөгөөн боллоо
2018-04-19 16:44:16 - Хууль
С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булганыг яллагдагчаар татлаа
2018-04-19 16:43:58 - Улс төр
Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ
2018-04-19 16:14:45 - Нийслэл
Дахин төлөвлөлтөд орсон 24 байршилд орон сууц барина
2018-04-19 15:54:20 - Шар
Монгол банхар дөрвөн настай хүүгийн амийг авраагүй, худал ташаа мэдээлэл гэв
2018-04-19 15:04:13 - Нийслэл
Баянзүрх дүүргийн нутагт байрлах 13 давхар байранд гал гарчээ
2018-04-19 15:00:50 - Улс төр
А.Сүхбат: Б.Бат-Эрдэнэ гишүүн ээ, та хууль зөрчсөн үйлдлээ зогсоо
2018-04-19 14:54:41 - Нийслэл
СӨХ-ны гүйцэтгэх захирлуудын 70 хувь нь тэтгэвэрт гарсан хүмүүс гэв
2018-04-19 14:52:36 - Улс төр
Л.Болд: Ардын намын гишүүдэд хууль үйлчилдэггүй зарчим байгаад байна
2018-04-19 14:43:23 - Улс төр
С.Бямбацогт: Ард түмэндээ амласан амлалтаа биелүүлэх ёстой шүү
2018-04-19 13:50:28 - Хууль
Таксины жолооч бие хамгаалах чадваргүй болтлоо согтсон эмэгтэйг хүчирхийлжээ
2018-04-19 13:48:43 - Спорт
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадам ирэх сард болно
2018-04-19 13:24:44 - Хууль
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК шөнийн тарифыг тэглэх хугацааг нэг сараар урагшлуулж иргэдийг хохироожээ
2018-04-19 13:12:55 - Байгаль Орчин
Сав газрын талуудын анхдугаар уулзалт, олон талт оролцоог идэвхжүүлэх сургалт болж байна
2018-04-19 12:53:01 - Боловсрол
12300 оюутан дотуур байранд амьдарч байна
2018-04-19 12:21:19 - Гадаад
БНХАУ-д зорчихдоо хөдөлмөр эрхлэхгүй байхыг анхааруулав
2018-04-19 12:19:32 - Эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчнийг дур мэдэн эмчлэхгүй байхыг зөвлөж байна
2018-04-19 12:08:09 - Хууль
Хоёр шүүгчид сануулах, нэг шүүгчид огцруулах шийтгэл ногдуулжээ
2018-04-19 11:53:33 - Орон нутаг
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд гарсан түймрийг унтраахаар 168 хүн ажиллаж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-04-19 08:32:24 - Хууль
Бусадтай зодолдох гэж такси хөлслөн байж гүйцэж очоод зодуулж амиа алджээ
2018-04-19 16:44:16 - Хууль
С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булганыг яллагдагчаар татлаа
2018-04-17 08:41:12 - Хууль
Иргэд 60 сая төгрөг төлөөд алтны уурхайд арав хоног ажилладаг гэх мэдээллийн мөрөөр
2018-04-17 08:39:06 - Улс төр
С.Баяр, С.Анхбаяр, Ё.Отгонбаяр, Ч.Тамир нарын оронд ямар томилгоо хийгдэх бэ
2018-04-19 13:50:28 - Хууль
Таксины жолооч бие хамгаалах чадваргүй болтлоо согтсон эмэгтэйг хүчирхийлжээ
2018-04-18 15:26:05 - Шар
Б.Мөнхжаргалын гэрээс “Эрдэнэт”-ийн нууц гэрээ олджээ
2018-04-17 11:35:44 - Спорт
Д.Мөнх-Эрдэнэ: Асуудал Бөхийн өргөө гэсэн барилгад биш, цаана нь нуугдсан их мөнгөнөөс болсон биш үү гэсэн хар төрөөд байна
2018-04-20 08:32:09 - Нийслэл
Үзэмж муутай ч Нийслэлчүүдийг хуйлруулж чаддаг шатахуун түгээх газрын нууц юунд байна вэ
2018-04-18 17:27:24 - Нийслэл
Хотын захиргааны байр “Голомт файнэншл групп” ХХК-ийнх болох нь
2018-04-18 16:47:41 - Хууль
С.Зориг агсны эхнэр Б.Булган ТЕГ-т дуудагджээ