Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хоёр асуудал хэлэлцлээ

Түгээх    
2017-04-19 15:17:45 - Улс төр

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2017.04.19) хуралдаан 09 цаг 36 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцлээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд  П.Сэргэлэн мэдээлэл хийлээ

Хуралдааны эхэнд “Мал аж ахуйн салбарын хаваржилтын нөхцөл байдал”-ын талаар Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээллийн эхэнд,  2016-2017 оны намар цас эрт орж, ихэнх нутгаар битүү цасан бүрхүүл тогтож эхэлснээс хойш өвлийн турш зузаан цастай байж нягтарч хатуурсан цас, жиндүү хүйтний улмаас 14 аймгийн 85 сум цагаан зудтай, 13 аймгийн 62 сум зудархуу байдалтайөвөлжсөн. Өвөлжилтийн нөхцөл байдал, хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газрын таван удаа хуралдаж, 8.2 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэв.  Тухайлбал, цаг үеийн шинжтэй бусад асуудлыг шийдвэрлэхэд зориулж нийт 1.1 тэрбум төгрөгийг мөнгөн хэлбэрээр, сумдын эрүүл мэндийн төв, зарим аймгийн Онцгой байдлын газар, ХХААГ-т нийт 44 автомашин, улсын нөөцийн 8920 тонн өвсний үнийг 100 хувь, 7408 тонн тэжээлийн үнийг 50 хувь чөлөөлж, 41.8 сая төгрөгийн малын эм бэлдмэл өгсөн гэдгийг дурдлаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас онцгой байдлын албаны хүч хэрэгслийг нэмэгдүүлэн бэлтгэл бэлэн байдлын чадавхийг сайжруулах зорилгоор ОБЕГ-т 125-165 морины хүчин чадалтай 26 тракторыг шилжүүлсэн нь цас зайлуулах, түймрээс сэргийлэх зурвас гаргах, тариалангийн талбайд цас тогтоох зэрэг ажлын чадавхи нэмэгдсэн. Мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж 200-аас доош малтай, өрх толгойлсон эмэгтэй, олон хүүхэдтэй, өндөр настан, амьжиргааны нэг, хоёрдугаар зэрэглэлд байгаа зэрэг үзүүлэлтүүдээр 8459 өрхөд бэлэн мөнгө, хүнс, малын тэжээл, эм бэлдмэл, элгэвч, нэмнээ, хурганы уут зэрэг 4.1 тэрбум төгрөгийн тусламж хүргэгдээд байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас санаачилсан “Малчиддаа туслах сайн санааны аян”-ы хүрээнд 10 аймгийн тусламж хүрээгүй 36 суманд 370 тонн хивэг, 360 багц хүнс, дулаан хувцасны тусламж үзүүлсэн гэдгийг салбарын сайд онцоллоо.

Мал төллөлт  одоогийн байдлаар оны эхний нийт хээлтэгчийн 46.7 хувь буюу  12.2 сая хээлтэгч төллөж 12.0 сая төл буюу гарсан төлийн 97.7 хувь нь бойжиж байна. Үүнээс  30.0 мянган ботго, 72.7 мянган унага, 226.9 мянган тугал, 6.1 сая хурга, 5.6 сая ишиг бойжиж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам аймгуудтай байнгын холбоотой “Шуурхай штаб” ажиллуулж байгаа бөгөөд хаврын шар усны үер, салхи шуурга, мал төллөлтийн үеийн зөвлөгөө, зөвлөмжийг өгч байна гэдгийг П.Сэргэлэн сайд мэдээлэлдээ дурдав.

“Мал аж ахуйн салбарын хаваржилтын нөхцөл байдал”-ын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг, А.Сүхбат, Байнгын хорооны дарга Ц.Гарамжав нар асуулт асууж, санал хэлэв.Гишүүдийн хувьд Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулийн төслүүд ямар шатандаа явааг сонирхохын зэрэгцээ, малын халдварт, гоц халдвар өвчний вакциныг дотооддоо 100 хувь үйлдвэрлэх боломж байгаа эсэх, вакцины чанар, хадгалалт, тээвэрлэлтийн асуудалд хэрхэн хяналт тавьж байгаа болон устсан байсан малын халдварт өвчин дахин тархаж байгаагийн шалтгаан, ноолуурын талаар салбарын яамны баримтлах бодлого, үрийн нөөц хэр байгаа зэргийг тодрууллаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Д.Сэргэлэн, Малын халдварт өвчин тэр дундаа цэцэг өвчний асуудалд бид онцгойлон анхаарч ажиллаж байгаа. УИХ-д өргөн барьсан Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулийн төслүүдийг яаралтай батлуулж, малын эрүүл мэндийн асуудалд хандах хандлага,  арга барилаа өөрчлөх шаардлагатай байна. Эдгээр хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэж, батлуулахаар УИХ-ын Байнгын хороо болон салбарын яам дээр Ажлын хэсэг, дэд хэсэг гаран ажиллаж байгаа.

Вакцины чанарыг шалгахад үр дүн сайн гарсан. Бидний хувьд дотооддоо вакцин үйлдвэрлэхийн тулд Биокомбинат үйлдвэрт Унгар улсын дэмжлэгээр 25 сая ам долларын хөрөнгө оруулалт хийх гэрээ, хэлэлцээрийг хийж байгаа.Ноолуурын хувьд малчдаас ноолуурыг нь худалдан авч, олон улстай нэг цонхоор гарган борлуулах бодлогыг барьж байна. Иймд “Ноолуур хөтөлбөр”-ийг боловсруулан удахгүй Засгийн газарт танилцуулна. Энэ бодлогыг хэрэгжүүлэхэд 600 сая ам. долларын  асуудал яригдаж байгаа. Салбарын яамнаас Тариаланчдын улсын зөвлөгөөнийг хийж, уринш, намрын ургац, үрийн буудайны асуудлыг ярилцсан. Үрийн буудайны нөөц боломжийн байгаа. Бид БНХАУ-руу 10 мянган тонн үрийн буудай гаргах асуудлаар яриа, хэлэлцээр хийж байна гэж хариулж байв.

Харин Мал эмнэлэг, үржлийн газрын зүгээс, Малын гоц халдварт өвчин зүүн болон баруун аймгууд буюу БНХАУ-тай хил залгаа сумдын нутгаар амьтан, малын хөл, худалдаа, салхиар дамжин тархаж байна гэж олон улсын шинжээчдийн баг дүгнэлт гаргасан. Вакциныг зохих зааврын дагуу хадгалалт, тээвэрлэлт тусгай стандартын дагуу хяналтаа тавин ажиллаж байгаа гэж нэмж хариулав.

Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин мэдээлэл хийв

Үргэлжлүүлэн “Монгол орны нутгийн 2017 оны 4-5 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв”-ийн талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшиний мэдээллийг сонссон юм.

Тэрээр мэдээллийнхээ эхэнд, Зуны улирлын агаарын температур 2,4..4,2С-аар дулаарч, хур тунадасны хэмжээ 8-10 хувиар буурч байна. Монголын нутгийн төв хэсгээр энэ дулааралтын эрчим, хур тунадасны бууралт хамгийн эрчимтэй байна. Монгол орны нутгаар сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд газар орчмын агаарын температур 2,24С дулаарч, хур тунадас аажмаар буурч байгаа бөгөөд дулааралт газар нутаг, улирлаар өөр байна. Дөрөвдүгээр сарын эхний хагаст ихэнх нутгаар 1-12мм бороо хур тунадас орж, агаарын температур уур амьсгалын дунджаас дулаан, хуурайшилт их байгааг онцолсон юм.

Дөрөвдүгээр сарын 19-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 20-нд зүүн аймгуудын өмнөд хэсгээр, 22,26-нд төв, зүүн аймгуудын зарим нутгаар, 23-24,27-нд зүүн аймгуудын зүүн хэсгээр хур тунадас нойтон цас орох төлөвтэй. Энэ үеүдэд салхи говь, тал хээрийн нутгаар 12-14м/с, говийн нутгаар зарим үед 16м/с хүрч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байгаа аж.

Түүнчлэн агаарын температур 17,22-24-нд нутгийн зүүн хагаст, 18-19-нд ихэнх нутгаар сэрүүсч цас бүрэн арилаагүй байгаа нутгаар өдөртөө +3..+8С шөнөдөө -6..-11С, говийн бүс нутгаар өдөртөө 11..+16С шөнөдөө 0..+5С, бусад нутгаар өдөртөө +6..+11С шөнөдөө -3..-8С байна. Бусад хугацаанд бүх нутгаар дулаарч өдөртөө говийн бүс нутгаар 17..+22С бусад нутгаар +11..+16С байгааг Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга мэдээлэлдээ дурдав.

Харин тавдугаар сард уур амьсгалын дунджаар агаарын сарын дундаж температур уулархаг нутгаар +5..+10С, өмнөд говиор 15..+19С, бусад нутгаар +9..+15С, хур тунадас баруун ба говийн нутгаар 3-11 мм, бусад нутгаар 12-30мм ордог. Энэ сард Монголын ихэнх нутгаар агаарын температур уур амьсгалын дунджийн орчим, хур тунадас Баян-Өлгий, Увс, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Ховд, Баянхонгор, Төв, Хэнтийн хойд, Завхан, Хөвсгөл, Өмнөговийн зүүн, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын өмнөд сумдаар дунджаас ахиу, бусад нутгаар дундаж хэмжээний орчим, зөвхөн Алтайн өвөр хэсгээр дунджаас бага орох төлөвтэй байгаа аж.

 Уг мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Батзориг, А.Сүхбат, Байнгын хорооны дарга Ц.Гарамжав нар асуулт асууж, хариулт авлаа.  

Хуралдааны төгсгөлд Байнгын хорооноос Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хуралдааны тэмдэглэлээр үүрэг өгөв. Энэхүү тэмдэглэлд, Бүс хооронд үржлийн малын худалдааг хоёр жилийн хугацаанд хязгаарлах, хурдны зориулалттай адууны шилжих хөдөлгөөнийг замын постууд дээр хянаж, тухайн орон нутгийн мал эмнэлгийн шинжилгээний бичиг баримтыг үндэслэн нэвтрүүлэх, төл малын вакцинжуулалтын ажлыг төлөвлөгөөт хугацаанд нь чанартай гүйцэтгүүлэх, шүлхий өвчинтэй тэмцэх арга хэмжээний хүрээнд орон нутгаас гарсан зардлын асуудлыг яаралтай шийдвэрлэх, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бэлдмэл, халдвар хамгааллын хувцасны худалдан авалтыг шуурхай зохион байгуулах, шүлхий өвчний байгалийн халдварын болон вакцинжуулалтын дараах ийлдэс судлалын тандалт шинжилгээний ажлыг гүйцэтгэх” зэрэг саналууд тусгагдсан байв. Байнгын хорооны гишүүд хуралдааны тэмдэглэлд цаг агаарын заалтыг үнэн зөв болгох, цаг агаар, орчныг шинжлэхэл ашиглаж байгаа хоцрогдсон техник, төхөөрөмжийг шинэчлэх асуудлыг нэмж тусгахаар санал орууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 2

Зочин (202.131.231.50)
2017-04-19 17:32:20
Өөрсдөө хийж чадахгүй машинаас татвар авч байхаар малын хөлөөс бага ч гэсэн татвар авч билчээрийн даацаа зохицуул, суурин маллагаатай үхэр хонины аж ахуй байгуулахыг төрөөс дэмж билчээрийн доройтлыг одооноос анхаарч цэгцэл. ноос мах арьс ширний урамшууллыг зогсоо, зах зээлийн өрсөлдөөнд оруул тэгвэл ноос мах ноолуур ихтэй үүлдэр угсаа сайжруулах чиглэлд аяндаа өөрсдөө гүйнэ шүү Гарамжав даргаа Сэргэлэн сайдаа

Зочин (66.181.185.54)
2017-04-19 15:35:54
Belcheerees mongo av malchid too zohioson

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-04-29 16:04:23 - Улс төр
Зөвлөлдөх санал асуулгын 2, 4 дэх сэдвийг танилцуулав
2017-04-29 14:03:46 - Нийслэл
Сүхбаатарын талбайд мэргэжил сурталчлах өдөрлөг болж байна
2017-04-29 13:16:09 - Гадаад
Г.Ичинхорлоо ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос хариу автлаа эсэргүүцлээ үргэлжлүүлнэ гэв
2017-04-29 12:47:05 - Улс төр
Танхимаа өөрөө бүрдүүлэх эрхийг Ерөнхий сайдад олгох нь зөв үү
2017-04-29 12:02:53 - Спорт
Чөлөөт бөхийн “Mongolia Open-2017” тэмцээн болж байна
2017-04-29 11:39:10 - Улс төр
М.Энхболд: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард түмнийхээ саналд тулгуурлан хийх учиртай
2017-04-29 11:28:37 - Улс төр
Зөвлөлдөх санал асуулгын хоёрдугаар шат эхэллээ
2017-04-29 11:06:09 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” компани иргэдэд НОГДОЛ АШИГ ТАРААХГҮЙ
2017-04-29 10:59:27 - Байгаль Орчин
Улаанбаатарт 19 хэм дулаан байна
2017-04-29 10:55:20 - Байгаль Орчин
Э.Энхзаяа: Тавдугаар сарын эхээр уулархаг нутгаар нойтон цас орно
2017-04-29 10:52:44 - Гадаад
ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Үзэх юм алга. Монголын телевизүүд эфирээ хаалаа
2017-04-29 10:46:49 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хортой программ ашиглан иргэдийн фэйсбүүкт нэвтэрч байжээ
2017-04-29 10:43:11 - Улс төр
Улс төрийн намууд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ хэзээ тодруулах вэ
2017-04-29 10:40:37 - Энтертайнмент
Өнөөдөр нохой өдөр
2017-04-28 19:27:09 - Улс төр
ИЛ ЗАХИДАЛ
2017-04-28 18:36:06 - Улс төр
Д.Эрдэнэбат: Оффшорт холбогдсон Б.Дэлгэрсайхан, Д.Цогтбаатар нар мэдүүлгээ өг
2017-04-28 18:18:44 - Улс төр
Чуулганы ирц хүрэхгүй байна
2017-04-28 18:15:07 - Хууль
Замын хөдөлгөөний дүрмийг 280 сурагчид сурталчлав
2017-04-28 18:12:01 - Спорт
Улсын арслан Ц.Бадамсэрээжидийн нэрэмжит барилдаан болно
2017-04-28 18:05:25 - Энтертайнмент
Есөн настай хүү оюутнуудад түүхийн хичээлээр лекц уншиж байна
2017-04-28 17:41:48 - Нийслэл
Хуурамч цемент худалдан борлуулж байжээ
2017-04-28 17:39:37 - Эдийн засаг
Төвбанк нэг долоо хоногтой ТБҮЦ арилжлаа
2017-04-28 17:17:33 - Улс төр
Сангийн сайд 2018 оны төсвийн хүрээний мэдэгдлийг өргөн барилаа
2017-04-28 17:16:36 - Орон нутаг
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын иргэд өөрсдийн хөрөнгөөр гүүр барьжээ
2017-04-28 16:40:41 - Шар
Цагдаагийн хөл хазаж танхайрсан монгол залууст мөнгөн торгууль оноожээ
2017-04-28 16:36:57 - Энтертайнмент
“Эгшиглэнт чимээ” хамтлаг АНУ-ын хамтлагтай хамтарсан тоглолт хийв
2017-04-28 16:32:18 - Нийслэл
Б.Алтанцомыг ИНЕГ-ын тэргүүн дэд даргаар жинхэллээ
2017-04-28 15:38:41 - Нийслэл
МОНГОЛ ГЕНЕРАЛУУДЫН ӨДӨР: Цагдаагийн байгууллагын генералууд
2017-04-28 15:26:58 - Улс төр
УИХ-ын дарга М.Энхболд генералуудад мэндчилгээ дэвшүүлэв
2017-04-28 15:23:11 - Нийслэл
ШТС-ын талбай дээр хийгээр цэнэглэх станц байрлуулсан зөрчил илэрчээ
2017-04-28 15:22:30 - Гадаад
"АНУ, БНАСАУ хоорондын хурцадмал байдал томоохон мөргөлдөөнд хүргэж мэднэ"
2017-04-28 14:46:48 - Улс төр
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд чуулганы хуралдааныг орхин гарлаа
2017-04-28 14:22:54 - Шар
Трамп THAAD-ын зардалд Сөүлээс тэрбум ам.доллар авахыг хүссэн ч...
2017-04-28 14:16:48 - Хууль
БНСУ-ын Зохиогчийн эрхийн комисстой хамтран ажиллана
2017-04-28 14:11:32 - Технологи
Т. Бат-Эрдэнэ: Цахимаар визийн хүсэлт гаргаж, хариуг мессэж, мэйлээр авах боломж бүрдэнэ
2017-04-28 14:10:52 - Нийслэл
Ерөнхийлөгчийн сонгууль, Олигарх төлөвлөгөө, Авторитари дэглэмийн аюул
2017-04-28 13:48:46 - Улс төр
Элчин сайд М.Энхсайхан итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2017-04-28 13:43:49 - Хууль
“Лалын улс” бүлэглэлийн гишүүд манай улсад нэвтэрсэн байж болзошгүй гэв
2017-04-28 13:36:55 - Энтертайнмент
“НОМИН”-гийн бүх салбар дэлгүүрээс 125 секундэд цуглуулж чадсан бүхнээ ав
2017-04-28 13:32:29 - Хууль
"Мэн Гао" нэртэй цемент авахгүй байхыг анхаарууллаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-04-26 22:14:51 - Улс төр
Монголын телевизүүд эфирээ хааж эсэргүүцлээ илэрхийлэв
2017-04-27 08:42:44 - Хууль
"Чимээгүй хашгираан” нэвтрүүлэг гарсны дараа “Ална шүү” гэж утсаар заналхийлсэн
2017-04-26 11:28:57 - Орон нутаг
Өмнөговь аймагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ
2017-04-26 08:59:15 - Хууль
Ж.Баярцогт: “Аав аа, таны хөл яасан юм бэ” гэвэл юу гэж хариулах вэ
2017-04-26 18:46:48 - Шар
Монгол эмэгтэйчүүд “Гэртээ аваачин хэрэглэх гэж хулгай хийсэн” хэмээн мэдүүлжээ
2017-04-28 13:43:49 - Хууль
“Лалын улс” бүлэглэлийн гишүүд манай улсад нэвтэрсэн байж болзошгүй гэв
2017-04-28 08:39:52 - Хууль
“Сонжин групп” компани 18 тэрбумын хэрэгт унажээ
2017-04-28 08:40:04 - Боловсрол
Сайд Ж.Батсуурь: 29 дүгээр сургуулийн асуудал надад хамаагүй
2017-04-27 18:25:40 - Орон нутаг
Дорнод аймагт ажиллахаар ирсэн хятад иргэд нутаг буцалгүй суурьшин үлдэх болсон гэв
2017-04-26 08:41:36 - Улс төр
МАН, АН, МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд хэн, хэн нэр дэвших вэ