Б.Баяраа: “Чи явж болохгүй шүү” гэж нэг ч тамирчинд хэлээгүй, энэ бол тэдний эрхийн асуудал

Түгээх    
2017-04-20 08:48:54 - Спорт

bayaraa

Өнгөрсөн зун болж өнгөрсөн “Рио 2016” зуны олимпийн наадмын үеэр чөлөөт бөхийн Монголын анхны медалийг хууль бусаар алдлаа хэмээн дэлхий нийтийн өмнө, олимпийн дэвжээнээ хувцсаа тайлан эсэргүүцлээ илэрхийлсэн дасгалжуулагч багш Б.Баяраатай ярилцлаа.

Тэдний энэ үйлдлийг Монголын чөлөөт бөхийн холбооноос ёс зүйгүй үйлдэл хэмээн үзэж, хоёр дасгалжуулагчийн дасгалжуулах эрхийг хоёр жилээр хассан байдаг. Гэсэн ч шигшээ багийн хуучин багш нар нийлж “Монголын чөлөөт бөхийн үндэсний академи” байгуулан, академид ирсэн тамирчдын бэлтгэл сургуулилтыг чамбайруулж байгаа юм. Чөлөөт бөхийн улсын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан, Олон улсын хэмжээний мастер, доктор Бямбаренчингийн Баяраатай ярилцлаа.

-БИЕИЙН ТАМИР, СПОРТЫГ НИЙТИЙН ҮЙЛ ХЭРЭГ БОЛГОХ СУДАЛГАА,
ТӨСЛИЙН АЖЛАА ЭХЛҮҮЛЭЭД БАЙНА-

bayaraa-Б.Баяраа багш ойрдоо их нам гүмхэн байлаа. Энэ хугацаанд та юу хийж амжуулав?

-Судалгааны ажил хийж байна. Хийж буй энэ судалгаагаараа хөтөлбөр боловсруулаад, төсөл болгохоор төслийн баг бүрдүүлээд явж байгаа. Мөдхөн олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж оролцохоор бэлтгэл ажлаа хийгээд ачаалал ихтэй байгаа. Монгол залуусын бие бялдар, эрүүл мэндийн төлөө би энэ ажлыг хийж байгаа бөгөөд академийнхаа үйл ажиллагааг ч цаашид яаж боловсронгуй болгох вэ, олон улсын стандартад хэрхэн нийцүүлж, хэрхэн өндөр зэрэглэлийн академи болгох вэ гэдэгт төлөвлөрөн ажиллаж байна даа.

-Нууц биш бол ямар судалгааны ажил хийж байна вэ?

-Монгол улсын хуулинд заасанчлан Биеийн тамир спортыг нийтийн үйл хэрэг болгох, дунд болон их дээд сургуулиудын биеийн тамир спортын сургалтыг тэргүүлэх чиглэл болгоно гэж заасан байдаг. Иймд би эхний ээлжинд Монголынхоо их, дээд сургуулиудын оюутнуудын дунд судалгааны баг гаргаад судалгаа явуулж байна. Тухайлбал, 18-21 насны оюутан залуусын бие бялдрын ерөнхий хөгжил, эрүүл мэнд ямар түвшинд явж байгаа юм. Үүнийг олон улсын стандарт тесттэй харьцуулахад ямар түвшинд байгаа болохыг гаргана. Олон улсын стандартыг би Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 онд гаргасан стандарттай тест, Европ, Англи, ЗХУ, АНУ, Япон зэрэг улсуудын стандарт тесттэй харьцуулан дундажлаад, албан ёсны стандарт тест гаргаж байгаа юм. Энэ тестээрээ нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх буюу Монгол хүмүүсийн эрүүл мэндийг нийтийн биеийн тамираар дамжуулан нас насанд нь хэрхэн хөгжүүлэхийг дүгнэнэ. Өнөөдөр гарсан байгаа судалгаанаас харахад залуус хөдөлгөөний дутагдалтай, бие бялдрын хөгжил муутай, биеийн ачаалал авахад ямар ч бэлтгэлгүй явж байна. Тэднийг эрүүлжүүлэхийн тулд яах ёстой вэ, ЕБС-иас их, дээд сургууль болон ажлын байран дээр гараад хүмүүс нийтийн биеийн тамирыг хэрхэн хийх вэ гэдэг системийг өөрчлөхөөр ажиллаж байгаа юм. Ингэж судалгаагаа хөтөлбөр болгон олон улсын эрдэм шинжилгээний хурал дээр танилцуулж, батлуулаад томоохон төсөл болгоно доо. 

-Тэгэхээр танай академитай энэ ажил хэрхэн холбогдох вэ?

-Энэ академид зөвхөн өндөр зэрэглэлийн тамирчдыг бэлтгэх биш, нийтийн биеийн тамирыг дэмжих зорилгоор бид бие бялдраа эрүүлжүүлэх гэсэн хүмүүсийг ч сургана гэсэн үг юм. Энгийн сургалт, өндөр зэрэглэлийн тамирчин болох өндөржүүлсэн бэлтгэл бүхий сургалт, дасгалжуулагч багш нарыг бэлтгэх сургалт гээд олон төрлийн сургалт байна. Энэ төлөвлөлтөө хийгээд, төслөөрөө дамжуулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

bayaraa

-СУДАЛГАА, ТӨСЛӨӨ ХОЁР ЖИЛИЙН ХУГАЦААНД ГҮЙЦЭТГЭНЭ-

-Ажилчдыг бэлтгэхийн тулд ч нийтийн биеийн тамир хэрэгтэй гэлээ. Та дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юу? 

-Бид эхлээд 606 оюутны дунд судалгаа явуулсан. “SPSS” гэдэг программд оруулж Г маягийн график болгож байна. Үүнээс харахад судалгаанд оролцогчдын 34.9 хувь биеийн тамирын хичээлээс гадна бие дааж биеийн тамирын дасгал хийдэггүй гэж хариулсан бол 39.7 хувь нь 1-2 удаа, 9.5 хувь нь гурваас дээш удаа хичээллэдэг гэж хариулсан нь биеийн тамирын хомсдолд орсныг харуулж байна. Мөн ирээдүйд эзэмших мэргэжилд тохирсон бие бялдрын хөгжилд таарах дасгалууд хийх хэрэгтэй эсэхийг лавлахад 85.9 хувь нь хэрэгтэй гэж үзсэн байна. Тухайлбал, зарим инженерүүдийн ажиллах орчин хэт өндөрт, эсвэл гүний уурхайд байдаг бөгөөд энэ орчинд хүчилтөрөгчийн сийрэгжилттэй байдаг. Тэнд хүчилтөрөгчгүй нөхцөлд ажиллах чадварын бэлтгэлжилтгүйгээр ажиллах юм бол оюун ухааны чадвар муудна, хүчилтөрөгчийн хангамж муудсанаас зүрх судасны үйл ажиллага хямарна, тооцоо судалгаан дээрээ алдана. Гэтэл тэнд нэг л алдаа гаргавал инженер хүний үүрэх хариуцлага өндөр шүү дээ.

-Нас насны ангилалд бие бялдрын хөгжил ийм түвшинд байгааг олж мэдсэний дараа яах вэ?  

-Ерөнхийлөгчийн баталсан долоон сорилоор 2009, 2011, 2012, 2017 онд хүүхдүүдийг хоёр сарын зайтай хэмжихэд хүүхдүүд хоёр сарын турш долоо хоногт нэг удаа нийтийн биеийн тамираар хичээллэхэд биеийн үзүүлэлтүүд нь маш хурдан хугацаанд сайжирч байна. Энэ л сорилын дүнгүүдээ дээр дурдсан олон улсын стандарттай харьцуулснаар ямар дасгал хөдөлгөөн хийж, яаж биеийг эрүүлжүүлэх вэ гэдэг тэр хөтөлбөрийг гаргах юм шүү дээ. Бүх зүйл стандартын дагуу, нарийн тооцоо шинжилгээн дээр явагдана.

-Тухайлбал?

-Тухайлбал, 8-12 насны хүүхэд ямар ачаалалтай бие бялдрын дасгал хийх вэ, 12-15, 16-18, 18-25 насны хүмүүсийн хөтөлбөрийг боловсруулж бүх багш нарт тэр хөтөлбөрийг өгнө. Ийм насны хүүхдэд ийм л даацаар ажиллана, наадуул чинь зүрх судас, амьсгалын систем нь хөгжөөгүй учраас чи зүрхний цохилтыг нь ийм хэмжээнд хүргэж болохгүй нь байна шүү, тэгвэл хэт ачаалалд оруулаад хүүхдийг доголдолтой зүрхтэй болно. Тиймээс яг энэ стандартыг барьж хичээлээ заана шүү гээд л заана. Ингэснээр хүүхдүүдийг ЕБС-д байхад нь сонгон шалгаруулалт явуулж, түүнийг бага залуугаас нь бэлдэж чадах юм. Харин Мандахаа шиг өндөр зэрэглэлийн өндөр тамирчдад “За нөхөд минь олон улсын стандарт ийм байна, та нарын энэ энэ чинь стандартад хүрэхгүй байна, 2000 онд миний авч байсан тест энэ байна, тэр үед та нар ийм чадвартай байсан, одоо харин ямар байна, олон улсын стандартад яаж очих юм. Уян хатан, анхаарал, сэтгэл зүй, эрчимтэй үйл ажиллагаа, хүчилтөрөгчгүй нөхцөлд ажиллах чадвар, ур чадвар гэх мэтээр томоохон шаардлагуудаа тавьж явна. Энэ стандартад хүрсэн хүн манайд хамгийн өндөр зэрэглэлийн тамирчинд тооцогдох ёстой, бүх зүйл шударга ил тод байна. Хүүхдүүдийг энэ амжилтад хүрэхэд нөгөөтэйгүүр санхүүгийн хөшүүрэг байна, тэр өндөр стандартад хүрч чадсан тамирчин л санхүүжилт авна. Тиймээс хүүхдүүд тэр өндөр стандартад хүрэхийн тулд чармайна шүү дээ.

-Та судалгааны ажлаа хэзээ дуусгана гэсэн зорилготой байгаа вэ?

-Маш хүнд, нямбай ажил тул хоёр жилийн дотор багтаана гэсэн зорилготой байгаа.

bayaraa

-ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО БОЛ ОЛОН ЖИЛИЙН МИНЬ ХӨДӨЛМӨРИЙН ҮНЭ ЦЭНЭ БАЙСАН-

-Саяхан дэгдсэн чөлөөтийнхөн ААШТ, ДАШТ-д оролцож чадахааргүй болсон тухай мэдээллийг та харсан болов уу. Тамирчид бэлтгэл сургуулилтаа ирж хийхгүй байгаа гэж байсан?

-Хүүхдүүд яагаад тэдэн дээр очихгүй байгаа вэ гэдгийг таамаглахад тэдний ур чадварыг үнэлэхгүй байна шүү дээ. Маш олон жил их өндөр классын бэлтгэлээр бэлтгэгдэж, тэр заах арга зүйгээр сургагдчихсан, тэр их нягтралтай бэлтгэлийг хийчихсэн, өөртэй нь тэгж их тулж ажилладаг бэлтгэлээр өөрийнх нь эрэлт хэрэгцээ, юу хүсээд ирж байгаа түүнийх нь дагуу дор дор нь ажиллаад сурчихсан хүүхдүүд чинь яваад очихоор багш нарынх нь хэлж ярьж байгаа, үйлдэж байгаа үйлдэл, заах арга зүй, хамт олныг бүрдүүлж байгаа уур амьсгал, сэтгэл зүй харьцаа гээд тэр хүнийг үнэлж буй бүх юм нь хүүхдүүдэд гологдоод байна шүү дээ. Тийм болохоор хүүхдүүд тийш явахаас цааргалаад, биднийг хаана бэлтгэл хийж байна тэр газрыг бараадаад бэлтгэл сургуулилт хийгээд явж байна. Нэг талаар энэ чинь хүний эрх, эрх чөлөө шүү дээ. Нөгөө талаар, тэд өнөөдрийн дасгалжуулагчдын бүрэлдэхүүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болоод явчихаж байгаа юм. Гуравдугаарт, энэ хүүхдүүд өөрсдөө дэлхийгээс медаль авчихсан, гавьяат болчихсон, олон улсын тэмцээнд маш олон удаа оролцоод нүд нь нээгдчихсэн, спортын мастер болчихсон байхад нэгдүгээр зэрэг, эсвэл спортын мастер байхгүй хүнээр юу заалгах вэ. Хүүхдүүдийн энэ байдлыг багш нар нь мушгиад бид нар руу гүтгээд байгаа болов уу. Би үүнд нь нэг ч үг дугарахгүй байгаа, цаг хугацааны шалгарлаар шалгарах байхаа.

-Танд Чөлөөт бөхийн холбоо хэр үнэ цэнэтэй байсан бэ?

-Миний хувьд Чөлөөт бөхийн холбоо бол энэ олон жилийн хөдөлмөр, оюунаараа гаргаж ирсэн топ багийн амжилт юм. Энэ хүч хөдөлмөрөө цаашид авч явсаар дэлхийн топын топ баг болгохсон, зогсохгүй юмсан гэж бодож байсан ч хүчээр зогсоолоо.

-Академи байгуулагдаад, тамирчид тэмцээнд оролцоод эхэлчихлээ. Академи одоо ямар хуваарилалтаар хэрхэн үйл ажиллагаагаа явуулж байгаа вэ?

-Бид академийнхаа ажлыг хуваарилаад авчихсан. Тухайлбал, Ц.Цогтбаяр маань тодорхой хэмжээний сургалт дасгалжуулалтад орж байгаа ч гэсэн ерөнхий зохион байгуулалт, санхүүжилт хариуцаж байхад, О.Пүрэвбаатар сургалт дасгалжуулалт, техникийн ур чадвар, бие бялдрын хөгжлийг хариуцаж байна. Харин Л.Энхбаяр өдөр тутмын бүх үйл ажиллагааг хянах, тамирчдын сахилга бат, дэг журмыг хангаж байна. Миний хувьд бие бялдрын өндөр зэрэглэлийн ур чадвар, сургалт дасгалжуулалтын төлөвөлтөн дээр ажиллахаас гадна энэ судалгааны ажил дээр ажиллаж байна.

bayaraa

-"ЧИ ЯВЖ БОЛОХГҮЙ ШҮҮ" ГЭЖ НЭГ Ч ТАМИРЧИНД ХЭЛЭЭГҮЙ-

-Тамирчдынхаа бэлтгэлийг маш өндөр түвшинд хийж байгаа болов уу? Хэрхэн ажиллаж байгаа вэ?

-Бид энэ жилийн Азийн болон дэлхийн аварга хүртэл төлөвлөлтөө нарийн гаргасан байгаа. Бид хамгийн өндөр ачаалал авах үе буюу яг тийм өндөр ачаалалтай нөхцөлд ур чадвараа хэрэгжүүлэх бэлтгэлээ өмнөх долоо хоногт хийгээд дууслаа. Энэ долоо хоногийн эхний хагаст сэргэлт явж байна. Тэр өндөр ачааллаас шууд бууж болдоггүй, нэг хэсэг жаахан буучихаад, тэр өндөр ачаалалдаа эргээд очоод, эргэж сэргээгээд явах гэх мэт нарийн төлөвлөгөөтэйгээр явдаг. Хэрэв хэт өндөр ачаалал аваад сурчихсан зүрхийг юу ч хийлгэхгүй гэнэт сул зогсоох, эсвэл үргэлжлүүлсэн их ачаалал өгөөд байвал тамирчид гэдэг тамирчид биш өвчтөн болж хувирна. Гэтэл яг энэ өндөр ачаалал явж байгаа нарийн процесс дээр багш нар нь бидэнтэй нийлээч ээ, одоо манай барилдаан явах гэж байна гэдэг. Гэтэл манайд тэр өндөр зэрэглэлийн ачааллыг аль хэдийнэ авчихаад дуусчихсан байхад тэнд ахиад эхлэх гэж байна. Тэнд ачааллаа өгчихсөн байхад ахиад тэр ачааллыг өгөх юм бол хүүхдүүд сэхэхгүй унана шүү дээ. Анхнаасаа сургалт, арга зүйгээ бид ярилцаж, ямар тэмцээн уралдаанд оролцохоос шалтгаалан төлөвлөгөөгөө гаргадаг байх хэрэгтэй.  

-Ер нь шигшээ багийн тамирчин заавал Спортын төв ордны зааланд очиж бэлтгэл сургуулилт хийх ёстой байдаг уу?

-Би бол үүнийг хүний өөрийнх нь асуудал гэж боддог. Өнөөдөр би тамирчдаас “Чи явж болохгүй шүү” гэж хэнийг ч хэлээгүй. Бидэнд итгээд, бидэнтэй хамтарч ажиллана гэвэл хамтарч ажилла, дунд нь хэсэг явчихаад ирмээр байвал яв. Гол нь ингэхдээ дээр ярьсан төлөвлөлт, ачааллын зөрүүнүүдээс болж алдах вий, багш нар нь түүнийг нарийн тооцож чадсан уу, үгүй юу гэдэг л байна. Энд би нэг зүйлийг нэмж хэлэхэд миний маш их харамсаж явдаг зүйл бол бид Монголын олимпийн хүрэл медалийн төлөө тэмцсэн. Тэр хүрэл медалийн төлөөх тэмцэл Монголын чөлөөт бөхийн холбооны үйл ажиллагаатай зорилго нэг л байх ёстой. Гэтэл эд нар маань яагаад үүний төлөө явахгүй, үүний төлөө явсан багш нараа ингэж байгаа юм. Бүр гадны улс орнуудын тэмцээнд оролцуулдаггүй юм байж, Монголдоо яагаад хүүхдүүдийнхээ тэмцээн дээр очоод мэддэг чаддагаа хэлж яриад, урмыг нь өгөөд тэмцээнд оролцож болохгүй гэж.

-Тийм шийдвэр гарлаа гэхэд түүнийг нь хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин байдаг юм болов уу?

-Өдөр тутмын бэлтгэл сургуулилтын дасгалжуулалт хийхэд тэд хорихгүй байна. Гэхдээ тэмцээн дээр Цогоог хөөгөөд л, буланд суулгахгүй байгаа зэрэг байдлууд нь их л харамсалтай санагдсан. Хүүхдүүдийн сэтгэл санаанд ч муу шүү дээ. Хүрэл медалийнхаа төлөө зүтгэсэн энэ хоёр хүнийг яагаад ад үзээд байгаа юм, яагаад бидэнд ийм мэхүүдийг зааж өгөөд энэ хоолонд хүргээд, амжилтад хүргэсэн улсын эрхийг хасаад байгаа юм бэ гэж бодож л байна. Эд маань хэлж өмөөрөхгүй ч гэсэн үйлдлээрээ өмөөрөөд, бидний талд зогсоод байна шүү дээ, хөөрхий. Тэгээд хүчээр, цалингаар, эрх мэдлээр тийшээ бариад байгаа юм байх.

bayaraa

-БАЙРАНДАА ЗОГСОЖ БОЛОХГҮЙ, ЮУГААРАА ТОП БАЙСАН,
ТҮҮГЭЭРЭЭ ХӨДӨЛМӨРЛӨНӨ-

-Баяраа багш аа, энэ асуулт тантай тийм холбоотой биш ч шигшээ багийн дасгалжуулагч олон жил хийж байсны тань хувьд асууя. Саяхан манай тамирчид ААШТ, ДАШТ-д оролцох боломжгүй болох шахлаа. Тамирчдын мэдүүлгийг хоцроосон энэ асуудал дасгалжуулагчийн хариуцлагатай л холбоотой байдаг уу?

-Цэвэр дасгалжуулагчийн хариуцлага шүү дээ. Дасгалжуулагч дотооддоо ямар шийдэл байна, юу байна гэдгээс үл хамааран Монгол улсыг төлөөлөн гадаадтай харилцах эрх мэдэлтэй байгаа учраас тэр л ажлаа хариуцлагатай хийх ёстой. Гэтэл саяын тэмцээнд жин тус бүрд нэг тамирчны нэр өгсөн гэсэн. Бид өмнө жин тус бүрт хоёр хүний нэр өгдөг байсан. Энэ нь сургалт дасгалжуулалт болон гэнэтийн осол аваарь, эрсдэлийг тооцоолж байгаа хэрэг. Гэтэл УАШТ-д түрүүлсэн долоон тамирчны нэрийг мэдүүлэгт оруулсан уу гэтэл “Оруулаагүй ээ” гээд хариулсан байгаа юм. Хоёрдугаарт, мэдүүлэгт хоёр тамирчны нэр өгч болдог биз дээ гэж асуухад эхлээд “Өгч болно” гэж хариулсан. Тэгснээ дараа нь нэг шинэ журам мөрдөгдөж эхэлсэн тухай яриад, өмнө нь нэрс өгөөд өөрчилж болдог байсан бол одоо нөхцөл байдал өөр болсон гэх юм. Тэгээд яг өгч болох юм уу, болохгүй юм уу гэдэг нь тодорхойгүй. Нэг хүний нэр өгчихөөд түүнийг баллаж, сохолж өөрчлөхгүйгээр анхнаасаа л хоёр хүний нэр өгчих хэрэгтэй шүү дээ. Бас өгч болно гэчихээд “Би оруулаагүй” гэж байна. Энэ үйлдэл ямар зорилготой вэ гэдгийг би ойлгохгүй байгаа. Би энэ хугацаанд юу ч дуугарсангүй, гэтэл биднийг буруутай юм шиг олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж байгаад харамсаж байна.

-Тамирчид та бүхэн дээр очиж бэлтгэлээ хийгээд байгаагаас болж ийм явдал болсон юм болов уу?

-Би шигшээ багийн дасгалжуулагчаар маш олон жил ажилласан. Тэр ойлгомжтой. Ажиллах хугацаандаа тэр хүмүүсээс ямар шүүмжлэл авдаг вэ гэхээр “Чи гарын шавьгүй шүү дээ” гэдэг. Гэтэл энэ Монгол улс даяар нэгдүгээр зэрэг, хоёрдугаар зэрэг, спортын мастер, олон улсын хэмжээний мастер болсон тэр бүх хүүхдийг бид энэ олон жил бэлтгэж явсаар дэлхийн хэмжээнд аваачлаа. 22 жил зургаахан медаль авдаг байсныг гуравхан жил дэлхийн зургаан медаль авдаг амжилтад хүргэсэн. Гэтэл тэдгээр нөхөд  намайг “Чи хүүхдүүдтэй ажиллаж үзээгүй” гэж байгаа юм. Ингэж хэлж байгаа хүний шавийг ч тэр, бүгдийг нь л би алагчилж үзэлгүй өнөөдрийн хоолондоо хүрэхэд нь гар, бие оролцчихсон шүү дээ. Гэхдээ юм ойлгодог хүмүүс, хүүхдүүд өөрсдөө мэдэж байгаа гэдэг утгаараа чимээгүй өнгөрөөлөө. Өнөөдөр чөлөөт бөхийн улсын шигшээ баг бүрдэж чадахгүй эд нар хэвлэл мэдээллээр гоншигоноод, хаа байсан эрдмийн ажил, судалгааны ажил, жижиг бизнес хийгээд, өөрийнхөө тааваараа бэлтгэл сургуулилт дээр очоод явж байгаа хүмүүсийг “Энэ Баяраа, Цогтбаяр хоёр шигшээ багийг бүрдүүлэхгүй, хүүхдүүдийн сэтгэл санааг урвуулаад байна, үүнээс болж шигшээ баг бүрдэхгүй байна” гээд ярьж, тархийг нь угааж, дахиад бид хоёрыг буруутай юм шиг яллаад байгаа нь харамсалтай. “Гарын шавьгүй” гэх сэтгэл гонсойлгом тодорхойлолт, хүүхдүүдийн сэтгэл санааг урвуулаад байна гэх энэ хэл амны хажуугаар би өөртөө “Байрандаа зогсож болохгүй, хэл амаар хэрэлдэх биш, оюунаараа, хөдөлмөрөөрөө, хоёр гараараа юу чаддаг, юугаар топ байсан түүгээрээ ажиллая, судалгаа, эрдэм шинжилгээний ажил, олон улсын хуралд хэлэлцүүлж, үнэлэмжээ аван баталгаажуулж, үүнийгээ төсөл болгож, бүтээн байгуулалт хийнэ” гэж амлаад байна.

bayaraa

-МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО БИДЭНТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХ ЁСТОЙ-

-Одоо академийн бэлтгэлийн байр хаана байгаа вэ?

-Төв аймагт байгаа. Бид одоогоор 40-60 хүүхдийн хоол байр гэх мэт зардлыг гарган академиа аваад явж байна. Харин цаашдаа нийтийн биеийн тамирын салбар болгон үйл ажиллагаагаа өргөжүүлэх болно.

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе.

-Яг үнэнийг хэлэхэд монголчууд бие биенээ битгий буруутгаасай гэж хүсч байна. Тэртэй тэргүй тэр шүүгчид бидний эсрэг шүүгээд, шийдвэрээ бидний эсрэг гаргаад байхад, бид хоёр хувцсаа тайлснаас болж хожигдсон юм шиг. Яагаад энэ логик дэс дарааллыг ойлгохгүй байна вэ гэдгийг гайхаад байна. Буруу шүүсэн, буруу шүүлтээс болж буруу шийдвэрт хүрсэн, буруу шийдвэрээс болж Г.Мандахнаран хожигдож, Монголын медалийг байхгүй болгосон. Үүнийг эсэргүүцэж бид хоёр хувцас тайлсан. Гэтэл олон нийтэд яг эсрэгээр нь ойлгуулаад байна. Хувцас тайлснаас болж буруу шүүгээд, буруу шүүснээсээ болж Г.Мандахнаран хожигдоод, Г.Мандахнаран хожигдсоноос болоод Монголын нэр хүнд унасан гээд байх юм. Яагаад ингэж өөр талаас нь тайлбарлаж, монголчууд монголчуудынхаа тархийг угаагаад байгааг гайхаж байна. Дэлхийн бөхийн холбоо энэ буруу шүүлтийн талаар албан ёсны хариулт одоо болтол өгч чадаагүй байхад бид хоёр аль хэдийнэ шийтгэлээ авчихсан сууж байна. Бид хоёрыг бүдүүлэг гэж хэлж болох ч цаад логик нь Монголынхоо төлөө байсан юм шүү дээ. Тиймээс цаашид монголчууд маань битгий талцаж, нэг нэгнээ гүтгээсэй, дэмжих цагтаа дэмжиж, буух цагтаа бууж, нэгдэх цагтаа нэгдэж, нэг зүйлийн төлөө яваасай.

-Маш харамсалтай зүйл болсон ч та дараагийн ажилдаа ханцуй шамлан орсон байна шүү дээ?

-Тийм ээ, илүү өргөн хүрээтэй ажиллахаар шийдэж байна. Магадгүй манай академиас Монголын анхны олимпийн аварга төрнө гэж найдаж байна. Ингэхийн тулд одоо ажиллаж байгаа Монголын чөлөөт бөхийн холбоо бидэнтэй хамтарч ажиллах ёстой.

Б.ГЭРЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 69

Зочин (202.70.46.208)
2017-05-06 09:45:18
tenegvvd mini ene hvniig demjiheesee aigaad baigaa chin vnen bizdee ta nariin mini zob geh chadbargvi dabgadorjiin daguulud bayraagaas uuchlal gyuigaach

Зочин (122.201.28.7)
2017-04-28 19:13:55
Ээ зайлуул аа, энэ тайчигчийн мэдрэлд нь юм орчихож, ийм хүмүүс их ухаантай юм ярьдаг ч хийхдээ эсрэгээр хийдэг болчихдог юм шиг

Зочин (202.131.243.186)
2017-04-24 11:28:10
Ямар ч байсан дэлхийн дэвжээнд монголчууд шударга ёсны төлөө,шударга шүүлтийн төлөө тэмцсэнд монголчууд баярлах хэрэгтэй. Мундаг байсан шүү. Атаархагчид их л шаналж байгаа байх.

Зочин (188.168.21.209)
2017-04-24 00:02:18
Энд нэг хэдэн хун зохион байгуулттай баярааг гутгэж ба энэ баяраа ид наймааны уед орсод чолоот бохийн дасгалжуулагчаар сурч бсан ирээд л чолоот бохтэй ажилаж эхэлсэн тэр уеээс овоо л залуу юм ба сэтгэл зурхээ огдог хун ба гэж бодоод хундлэх сэтгэл торж байлаа мчбхолбоонд хогшин нохой аятай хэдэн шуналтай овгон хэдэн чбхлбооны нэр торийг гадаад ашиглаж явдаг хэдэн золбин зальтай хувийн эрх ашигаа холбооны эрх ашигаас ч дээгуур тавдаг хортой улсуудаасаа холдож бж л цаашидаа явна

Gerch (112.72.9.150)
2017-04-23 21:47:17
Баяраа чи шавь нараа өөрийн үеийн хөгшин авгай нартай шоудуулж "багшид нь болон та нарт ирээдүйд хэрэгтэй, спонсор болно" гэж турхурч биеийг нь үнэлүүлж байсан бузар новш шүү дээ чи !!!

Gerch (112.72.9.150)
2017-04-23 21:44:29
Баяраа чи шавь нараа өөрийн үеийн хөгшин авгай нартай шоудуулж "багшид нь болон та нарт ирээдүйд хэрэгтэй, спонсор болно" гэж турхурч биеийг нь үнэлүүлж байсан бузар новш шүү дээ чи !!!

Зочин (112.72.11.106)
2017-04-23 16:37:25
A.suhbat hogiin er hun dee hunii hodolmor unelj mededgui egee l ard tumenteigee hamtarj ajilna geel uilj unjaad yvj baihad n monch ih zovlogoo ogj tusalsan daa getel ter hunii helj ogsniig ooroo helsen bolj yrial...ter neg nagats ahinh n bichsen unend durtai geh nom n nuli aldaa hetruulegch gej jigteihen nairuulga zuin mash ih aldaatai..iim muuhai humuus cholootiin holboog udirdana gej baihgui ee...uneniig l helie

Зочин (103.212.119.20)
2017-04-21 20:56:08
enenees oligtoi zuil garahgui l dee

Зочин (150.129.143.93)
2017-04-21 11:53:00
Баяраа баяраа аяандаа чи минь яаж хорвоог туулна даа

Зочин (202.9.41.126)
2017-04-21 10:17:26
Гоё шаана ш дээ энэ нөхөр

Зочин (150.129.141.229)
2017-04-21 02:11:19
Shoychin deer hvvhemseg olon hvvhed unchvvvlsen yibaigvi gardaa hudlaa yarihaas tsaashgvi iim yumaar udirduulsan buhchvvd huurhii huurhii

Зочин (202.9.40.205)
2017-04-21 00:39:03
Chuluut buh mongold uurgee bieluulj odoo boloo.ulsaas munge ureh hereggui bolj.taraagaad uur sport demjeed garga.iim huvchilj avah umchileh sanaatai humuus bol hol yavdaggui yum.biigii uvchin tussan baina.bid chadna busad n chadahgui ene bol suirel.shigsheegees yavsan humuustei hariutslag tootsood turuus uzuuldeg uramshiliig n has bidnii tatvariin munge heregtei bol Bayraagaas av.Iim hagalgan butlagch mongoliig suiruulj baigaa yum.

Зочин (27.123.214.114)
2017-04-21 00:00:17
Баттулгын гавяатыг булаагаад авсан хүн дээ

Zochin (112.72.11.102)
2017-04-20 23:47:37
Авгай сольж архи эргүүлсэн новш шүүдээ энэ нөхөр

Зочин (202.9.42.123)
2017-04-20 23:18:23
Ene heden erguunuud iin tolgoilogch n aguu ih iin demiirliig Tussan bashuu yum 6 olimpd chuluut buhiig tolgoilson Ene Erhem neg ch medal avhuulaagui atlaa Tetegvert garch 65 nas hursen hoinoo (bi ajilsan bol olimpiin 2altan medal avah Bsn yum) gj Negen sonin deer soliorch bna lee hutsdag haltar bashuu bhdaa bagaar n visanii naimaa hj temtseend yvhaaraa buudaliin uruund n (0bish) baaj sheej haa yvsan gazraa arihdaj shivshgee Tarij 30 jil zuvhun gantsaara shuugch hj Olon shavi naraasaa avliga avdag n Sayhan ganbold shavi n 5000$ ugsunuu ilchilsen

Зочин (122.201.22.119)
2017-04-20 22:21:48
Hugiin gar bagsh shavi 2iig hagaralduulan butargadag archaagyi gar

Tsogoo (202.9.42.123)
2017-04-20 22:03:48
Purevbaatar tsogoo Bayraa ta3 2jiliin umnuus galzuursan 2jiliin umnu delhiin avraga t 3medal avsan uyees galzuursan Ene amjilt zuvhun bid3iin amjilt uur Hend ch hamaagui geed l.... Ene bol ta 3soliorliin ehlel bailaa 3medaliin beheegiin hurel medal A. Enheegiinh, unuruugiin medal Halzan Bayraa bagshiinh ta nar gants 2sar beltgel hiisen Bolood l heden bagsh nariin 10,20jiliin hudulmuriig bulaagaad avchihsan ta3 2jil showdlaa odoo Boloh uzee ta nariig buh hun medej bga shd

Зочин (202.9.42.123)
2017-04-20 21:42:09
Ene Bayraa geed zaluu ichich amidraach chi hen yum be yu hj buteesen gj urvulzuud bga yum be chinii hajuud hiisen buteesen yumtai Heleh ugtei humuus buu urvulz horhoi mn Ted chmtai temtsehed chi heterhii jul bna horhoi mn

Зочин (202.9.42.123)
2017-04-20 21:36:07
Ene bayraad avah yum baigaa hunii hudulmuriig Uuriin met haragduuldag hunii shavi nariig uuriin bolgoj urvuuldag gaviya shagnaliig gaihamshigtai huutsulduj avdag avaagui medaliig avsan met hureegui amjiltiig hursen met yridag showddag ene bs aviyas shuu

Зочин (202.9.42.123)
2017-04-20 21:30:02
Bayraa chamd gants ch shavi bhgui chi battulgiin heden shavi nariin amjiltiig uur deeree avch uuruu huutsulduj deer doorgyi guij bj gaviyat avsniig buh hun Medne chinii nuguu shinjleh uhaan innovation olimpiin uyeer haa odson beee???????!!!!!!

Zochin (202.9.42.123)
2017-04-20 21:23:53
Olimpid oroltsson 6 tamirchnaas neg ch ylalgui 5 n shivshigteigeer ehnii toirogtoo ylagdaj adag suuld n uldsen gants mandahmanarangiin shivshigtei ylagdlaar showdaj delhiin niitiin shivshig Bolson ta2 g delhiin huuliar 3jileer buh erhii Chn hassand bayrla nasaar Chn hasaaguid bayrla nasaar Chn hasah bsniig dagvaa avraga Yrij 3jil bolgoson Gesen Ene Hund zalbirch amidar

зочин (202.179.31.44)
2017-04-20 21:19:53
Бүгдээрээ дуугүй байвал юу болох вэ. Үнэний төлөө дуугарч байгаа хүмүүсээ дэмжиж, урам өгч байяа.

Bayraa (202.9.42.123)
2017-04-20 21:16:49
Mongolian buh iin tuuhend ogt barildaj bgaagui S.Magsar gedeg hun delhiin avraga 3 iiig turuulj mngliin bagiig delhiin hamgiin shildeg bag bolgosniig tuuh martaagui tsogoo bayraa purevbaatar erguu 3malaa sanaj yv!!!

Зочин (103.212.119.62)
2017-04-20 21:05:07
Ер нь үнэний төлөө явсан болгон хохирч байдаг хорвоо шүү дээ. Уг нь зөв зүйлийн төлөө л яваад байх шиг байхын

zochin (139.5.219.203)
2017-04-20 20:17:34
Ene sportoor hicheellej bsan olon zaluus bgaa shuu dee ta 3-iig demjij bgaa shuu uil ajillagaagaa olon niited surtalchilaad choloot bohiin odorlog hiigeech bas sanhuugeer demjih humuus ch garch ireh bh

zochin (103.26.195.189)
2017-04-20 19:37:21
Ta 3t ajliin amjilt. AASHTd tamirchdiinhaa neriig buren yvuulj chadahgui bj yaj shigsheegiin dasgaljuulagch hiinee. Ichij amidaraach. Ner tor hooson MAN-n Miyegiin uheriin doodohiig dolooson novsh l biz. Ichih bulchirhaitai ym bol ajlaa og. SPORTOD durtai ym bol STOrdnii teverlegch hii. Dotnii and chin omnoos chin ichij uhlee

Зочин (122.201.24.161)
2017-04-20 19:02:05
Ene yariltslaga ugsun khund itgekhgui bna. Bas l 1 shouchin gar bna. Olon ulsad yaj shivshig tarilaa. Aliva zuild sakhilga bat es zui gj bdag. Buduuleg kharankhui uls bnalei. Yu ch buteej yu ch khiij chadakhgui dee.

Зочин (122.201.24.161)
2017-04-20 19:01:21
Ene yariltslaga ugsun khund itgekhgui bna. Bas l 1 shouchin gar bna. Olon ulsad yaj shivshig tarilaa. Aliva zuild sakhilga bat es zui gj bdag. Buduuleg kharankhui uls bnalei. Yu ch buteej yu ch khiij chadakhgui dee.

Unshigch (82.243.95.248)
2017-04-20 18:53:25
Amjilt husie

нн (66.181.182.158)
2017-04-20 18:44:32
ЭНЭ БАЛКАН БАЯРАА ГЭЖ УЛАЙХГҮЙ ШААДАГ ГАР ГАНЦ БАЙНАА ЭНЭ НӨХРИЙН БЭЛДСЭН ЯДАЖ ГАНЦ БӨХ БАЙНА УУ багш шавь нарын хооронд яс хаяж тархи эргүүлэхээс өөр ямар шид байнаа шоучин гар даа

Зочин (27.123.214.114)
2017-04-20 18:32:51
Академи төв аймагт уу хүүхдүүдээ төв аймагруу шилжүүлэх үү

Баяраа болио. (49.0.135.172)
2017-04-20 18:18:53
Академид гац иүүдээд байгаа хүн бол Б.Баяраа.Энэ одоо судаллаа юу?Хүний тамирчинг өөрийн болгох аргаар ДОКТОР болсон хүн дэ

Зочин (202.9.41.126)
2017-04-20 17:58:36
Шоучин Баяраа

Зочин (202.9.41.126)
2017-04-20 17:57:26
Сайхан шаах юмаа хүүхдүүдийн толгой эргүүлсэн хорчин

Зочин (202.9.41.82)
2017-04-20 17:19:17
Bayaraa gedeg hun mongoliin chuluut buhiig hugjuuleh uhaantai medlegtei hun tuuniig dagaad ajlii amjilt garguulii gsn hed hefen bagsh dasgaljuulagchid odoo uyed bna daanch mash haramsaktai bna

Зочин (202.70.46.216)
2017-04-20 16:55:17
iim humuusee huuj yvuuldag chuluut buhiin holboo ymar bodlogoor yvdag ym bol do mongol humuus udirddag ym uu esvel mongoliin esreg humuus udirddag ym bolov uu

Зочин (27.123.214.108)
2017-04-20 16:28:10
Баяраа Цогтбаяр Пүрэвбаатар Энхбаяр нар зүгээр л ажилаа өгөөд эр хүн шиг байгаач Басхүү ааваасаа хол бай

Зочин (27.123.214.108)
2017-04-20 16:20:29
Баяраа чи гое ярьж чаддаг. Мандахнаранг ямар хүн болговдоо багш гэдэг хүн тамирчинг сайн хүн нийгэмд хэрэгтэй хүн болгох хэрэгтэй. Мандах одоо цогоо та хоер буянаар зурагтаар нэх өрөвдүүлсэн шал худлаа ярьсан хүн болжээ. Та хоер багшийнхан буруу чамайг бид 2 алаад хаялаа гээд уучил гуйсан бол мандах зурагтаар ийм өрөвдөлтэй царай гаргаад ярихгүй байеандаа . 10" дутуу байхад шал үнссэн. 57" дээр дэвжээн дээр гарсан шүү дээ?? Уул нь цаг дуустал буландаа мандахнаранг удирдаад байсан бол өнөөдөр хүрэл медаль авсан гээд л зурагтаар өрөвдөлтэй амьтан гарахгүй шүү2- багш нь дэвжээний буланд суух ямар үүрэгтэйгээ мартчаэшүү

Зочин (27.123.214.108)
2017-04-20 16:02:27
Наад мэдрэл муутай хүнтэйгээ юу ярих юм вэ

Зочин (27.123.214.108)
2017-04-20 16:00:55
4- н сайхан залууг хөгшин авгай нартширээний залуу болгож өгч байлаа. Одоо 4- уулээ аймаг улс цолтлй бөхчүүд

Зочин (27.123.214.108)
2017-04-20 15:57:55
Балкан явсан газар балагтай Батган суусан газар өттэй

Зочин (37.171.89.13)
2017-04-20 15:50:48
Чөлөөт бөхийн холбоо гэж байнга л хэрэлдэж явцгаах юм. Ингэж их хэрүүл уруул хийгээд байхаар яаж урагшилнаа. Хэл амаа ололцоод явж болдоггүй юм байхдаа. Би чөлөөт бөх гэж мэдсэн цагаасаа л хэрүүл сонсож байна. Нэгдсэн байдалд жү-до бөх шигээ орж болдоггүй юм уу?

Ахмад тамирчин (27.123.214.123)
2017-04-20 15:34:13
МУ хеделмерийн баатар, ШБА-ны дарга Ч.Насантогтох багшийг элдвээр доромжилсон гэж сонсоод туйлын уур бухимдал хургэсэн. Ес зуйтэй бай Баяраа багш аа. Тэгэж байж шавь нар чинь амжилт гаргана.Сурган хумуужуулэх ухааны доктор гээ биз дээ, чи !!!

Amjilt (103.212.119.62)
2017-04-20 15:18:02
Teneg hun hunii tuluu yum hij duugarch yvahgui l bolovuu ene humuus uneheer uhaalag hunleg yumaa. Tsashdiin ajild ni hamgiin deed buhniig husue.Тууштай baigarai

bat (202.70.43.234)
2017-04-20 13:50:40
dolgorsurengiin dolir,solir huuhduud zailah heregtei

Зочин (103.212.119.20)
2017-04-20 13:39:08
Chi TENEG bohoor chinii l buruu

Зочин (202.70.46.229)
2017-04-20 13:17:43
Mongolig luivardsan neg hunig bish 3 say huniig doromjilson olimp bolson

Зочин (202.21.120.62)
2017-04-20 12:35:36
Ene hund ajliin amjilt husie

Зочин (59.153.87.18)
2017-04-20 12:21:54
Энэ доод талын пизда тамирчин хүн юу туулж яаж явж олимпод ордогыг мэдэхгүй чацага б,на дэлхий тэр чигээрээ харсан чам шиг тархиний тураал яаж ойлгохов.

ППШ (203.91.115.46)
2017-04-20 12:20:05
АМЕРИК ХҮРТЭЛ ДЭМЖИЖ ФУДВОЛЬК ГАРГАЖ БАЙХАД МАНАЙХАН Ч ЮУ ВЭ ИЧЭЖ СУРАХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ

Зочин (66.181.179.168)
2017-04-20 11:55:54
Хоергvй сэтгэлээр ажиллаж байгаа та 2т ажилын амжилт хvcье

Зочин (103.229.177.46)
2017-04-20 11:52:22
Хөндлөнгөөс харахад энэ хүн нэг ч хүүхэд дасгалжуулж гаргаж ирж үзээгүй юм шиг байна лээ.

Бөх (202.170.68.162)
2017-04-20 11:50:45
Холбоо яваандаа энэ 2-ыг гуйна л даа. Одоо шигшээгээс хэдэн тамирчин хэн хэн татгалзаад байгаа билээ

zochin (122.201.21.66)
2017-04-20 11:32:06
tand mash ih amjiltiig husie tanaar baharhaj bgaa shuu nas jind ni tohirson dasgal surguulilt ni mash zov tegehgui bol odoonii hicheellej bgaa duguilan sektsuud ni nas jin hamaarahgui dasgalsurguulilt hiigeed uuneesee bolj huuhduud ni het achaallaad naad zah ni yadargaand oroh tsaashilbal shormos ni sunaj oshoo zondoo ersdluud gardag yum bna lee bi ooroo huuhdee nasnii angilalgui segtsend yavuulaad huuhdee ovtgoson hun bolhoor helj bgaa yumaa

ЁА (122.201.23.162)
2017-04-20 11:21:44
ХЭРҮҮЛЭЭ БОЛЬ.

атл (27.123.214.126)
2017-04-20 11:15:37
Энэ нэг юмны эхнэр нь.яасан их зовдог бол Хэрүүлч наацан чавганц шиг

Зочин (202.9.40.71)
2017-04-20 11:12:50
Баяраа чамайг дэмждэг шүү,та нарын зөв гэдгийг цаг хугацаа батланаа!!! Амжилт хүсье,дээр бурхан тэнгэр бий шүү!!!

Зочин (202.9.40.71)
2017-04-20 11:12:39
Баяраа чамайг дэмждэг шүү,та нарын зөв гэдгийг цаг хугацаа батланаа!!! Амжилт хүсье,дээр бурхан тэнгэр бий шүү!!!

Зочин (43.228.130.66)
2017-04-20 11:04:50
ТА МУНДАГ ШҮҮ ТА 3-Н ЗӨВ ГЭДЭГТ ОЛОН МОНГОЛЧУУД ИТГЭЛТЭЙ БАЙСАН ДЭЛХИЙ НИЙТЭЭРЭЭ ХАРЖ БАЙСААН. УРАГШАА ЗӨВХӨН УРАГШАА

Зочин (124.158.112.29)
2017-04-20 11:02:24
тамирчдаараа боож хаах гэвэл чөлөөт бөх хэзээ ч хүнээр дутаж байгаагүй юм шүү дээ

Зочин (124.158.112.29)
2017-04-20 11:01:37
одоо боль доо баяраа цогтбаяр аа. хэдий болтол ингэж явах гэсэн юм.

Zochin (92.255.185.41)
2017-04-20 10:52:41
Shuult buruu baigaagui. Es surtahuungui zolignuud. Tolgoi muu bna daa. Eniigee odoo boltol oilgohgui zuruudleed bgaa umuu. Buhchuud er ni sportiinhon bolovsrol ih muutai umaa. Sportoosoo uur um unshij surcharge medeh heregtei dee

Asas (103.212.116.234)
2017-04-20 10:49:29
Та нартаа амжилт хүсье.

Зочин (202.179.26.96)
2017-04-20 10:41:43
zailuu tsaad tald denduu mingtei uls tur orson huviin ashig sonirholoor ajildag tom mafia ajillaj bgaaldaa.

zochin (202.70.34.238)
2017-04-20 10:31:04
Mongolchuud mini uursdiinhuu tuluu uursduu l neg biy setgeleer tsemtseh heregtei.

Алт (27.123.214.105)
2017-04-20 10:10:49
Мундаг мундаг ийм сэтгэлтэй хүмүүс л дутаад байна даа

G (183.81.171.135)
2017-04-20 09:58:20
Баяраа Цогтбаяр нарын зөв ш дээ илт буруу шийдвэр гаргахаар аргаа бараад тайлсан нь ойлгомжтой ш дээ. Та бүхнийг дэмжиж байнаа .

Зочин (202.9.41.250)
2017-04-20 09:48:35
Академийн залууст болон Баяраа багшид амжилт хүсье, та бүхнийг дэмжиж байгаа шүү

Зочин (64.121.114.108)
2017-04-20 09:07:03
Shuult buruu baisan gedegt ogtxon ch ergelzexgui baina. Dasgaljuulagchid ajliin ondor amjilt xusie

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-07-24 11:38:04 - Улс төр
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн хуралдаан болно
2017-07-24 11:33:59 - Нийслэл
Шугамын ажилтай холбоотой халуун ус тав хоног хязгаарлана
2017-07-24 11:26:42 - Боловсрол
Манай сурагчид олон улсын физикийн олимпиадаас хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ
2017-07-24 11:20:32 - Орон нутаг
Малчид, ард иргэдийг үер уснаас сэрэмжлэхийг анхаарууллаа
2017-07-24 11:05:36 - Нийслэл
Энхтайваны өргөн чөлөөний замын нэгдүгээр эгнээг хаагаад байна
2017-07-24 10:56:40 - Энтертайнмент
ВИДЕО: “Авьяаслаг Америкчууд” шоунд дахин нэг монгол залуу оролцож, шүүгчдийг гайхшрууллаа
2017-07-24 10:43:52 - Спорт
Хакухо 1050 давж, түүхэн амжилтыг эвдлээ
2017-07-24 08:58:08 - Байгаль Орчин
Улаанбаатарт 23 хэм дулаан байна
2017-07-24 08:56:30 - Эдийн засаг
“Корэйн Эйр”-ийн монопольчлол онгоцны билетийн үнийг буулгахгүй байна гэв
2017-07-24 08:48:47 - Нийслэл
ФОТО: Чойжин ламын сүм музейн дээврээс дусаал гоожиж, түүхийн үнэт үзмэрүүд сүйджээ
2017-07-24 08:41:39 - Хууль
Д.Мөнхбаатар: Чингэлэг унаж бүгд хүнд бэртсэн ч гэр бүлээрээ амьд үлдлээ
2017-07-24 08:36:37 - Энтертайнмент
Өнөөдөр хулгана өдөр
2017-07-23 16:25:39 - Энтертайнмент
Өнөөдөр УДБЭТ 54 дэх улирлаа хааж “Чингис хаан” дуурийг эгшиглүүлнэ
2017-07-23 16:14:04 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга “Хааны эрэлд-2017”-г нээж үг хэллээ
2017-07-23 15:09:27 - Нийслэл
Энхтайваны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээг хаана
2017-07-23 14:46:23 - Эдийн засаг
Япон улсаас 143.3 сая ам.долларын автомашин импортолжээ
2017-07-23 13:58:15 - Энтертайнмент
Хурд хамтлаг хандивын тоглолтоо ирэх сарын таванд хийнэ
2017-07-23 13:36:56 - Спорт
Усан сэлэлтийн тамирчид ДАШТ-нд өрсөлдөнө
2017-07-23 13:12:33 - Энтертайнмент
“Авьяаслаг америкчууд” шоунд Б.Баттулга эр, бяраа гайхууллаа
2017-07-23 12:27:14 - Гадаад
Хөх хотын “Найрамдал” эмнэлгийн үйл ажиллагааг бүрэн зогсоожээ
2017-07-23 11:47:36 - Эрүүл мэнд
Мориноос унаж бэртсэн хүү ГССҮТ-д эмчлүүлж байна
2017-07-23 11:42:40 - Хууль
Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ
2017-07-23 10:42:27 - Байгаль Орчин
Ирэх долоо хоногт ихэнх нутгаар БОРОО орно
2017-07-22 17:13:31 - Орон нутаг
Архангай аймагт усанд осолдох хэрэг гарсаар байна гэв
2017-07-22 16:37:00 - Спорт
“Чимээгүй олимп”-оос Б.Наваанжамц хүрэл медаль хүртлээ
2017-07-22 16:24:16 - Спорт
Төвийн бүсийн хурдан морины уралдаан Хүй долоон худагт болно
2017-07-22 16:01:28 - Гадаад
Япон улсын эмч нар тэтгэвэрийн нас 75 болох санал гаргажээ
2017-07-22 15:38:08 - Орон нутаг
Хөвсгөл нуурт ёс зүйтэй аялах дүрэм хэрэгжиж эхэлжээ
2017-07-22 15:03:41 - Хууль
1046 жолоочийн зөрчлийн оноо дуусчээ
2017-07-22 14:30:03 - Орон нутаг
Газар тариалангийн олон бүсэд хөрсний чийгшил хангалтгүй байна
2017-07-22 14:13:07 - Шар
Дэлхийд анх удаа хоёр гар шилжүүлэн суулгуулсан хүү бейсбол тогложээ
2017-07-22 13:26:55 - Нийслэл
Шинэ ургацын төмс 1000-1600 төгрөгийн үнэтэй байна
2017-07-22 13:07:57 - Нийслэл
“ПРИУСНЫ БОСС” тодорлоо
2017-07-22 12:48:36 - Спорт
Ө.Пүрэвсүрэн өсвөр үеийн Азийн аварга боллоо
2017-07-22 12:37:46 - Нийслэл
Гаальд хураагдсан автомашинуудыг дуудлагаар худалдана
2017-07-22 12:31:02 - Орон нутаг
Мориноос унасан хүүхдийг онгоцоор тээвэрлэхийг А.Цогцэцэг сайдаас хүсчээ
2017-07-22 12:21:15 - Ажлын зар
Өнөөдөр ихэнх нутгаар бороо орж байна
2017-07-22 09:23:36 - Нийслэл
Ган болж, гал гарахаас өмнө борооны үүлээ яагаад буудаж болоогүй юм бэ
2017-07-22 09:13:04 - Эдийн засаг
ОУВС-гийн шинжээчид “Хүүхдийн мөнгө”-ийг ЗОГСООХЫГ ШААРДЖЭЭ
2017-07-22 09:08:17 - Гадаад
BBC: Чингис хааны бунхан яагаад олддоггүй вэ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй