АТГ 19 нэр дэвшигчийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзжээ

Түгээх    
2017-04-20 13:21:25 - Хууль

atgАвлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба 2017 оны нэгдүгээр улиралд төрийн байгууллагуудаас ирүүлсэн Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэгт дүн шинжилгээ хийв. 2017 оны нэгдүгээр улиралд нийтдээ 3753 мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар хүлээн авсан байна. Эдгээрээс 824 нь өөр албан тушаалд шилжин томилогдох, 2164 нь албан тушаалын ангилал, зэрэг өөрчлөгдсөн, 112 нь эрхлэх асуудлын чиг үүрэг өөрчлөгдсөн, 591 нь нийтийн албанд шинээр томилогдох мэдүүлэг байв.

ТӨРИЙН АЛБАНЫ ТОМИЛГОО, ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН БАЯН-ӨЛГИЙ, ГОВЬСҮМБЭР АЙМАГТ ТОГТВОРТОЙ БАЙНА

АТГ хүлээн авч хянасан мэдүүлгийг байршлаар нь авч үзэхэд Нийслэл Улаанбаатар хотод томилогдох этгээдийн 2103, харин орон нутагт 1650 мэдүүлэг бүртгэгдсэн байна. Үүнээс 3162 нь өөр албан тушаалд шилжсэн, 591 нь нийтийн албанд шинээр томилогджээ.

Харин Завхан, Хэнтий, Дорноговь, Ховд, Төв, Хөвсгөл аймаг бусдаас олон мэдүүлэг ирүүлсэн бол Говьсүмбэр, Дархан-Уул, Баян-Өлгий аймгийнх бага байх ба 2017 оны нэгдүгээр улиралд харьцангуй тогтвортой байна гэж ойлгож болохоор ажээ.

19 НЭР ДЭВШИГЧИЙГ АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ ҮҮССЭН ГЭЖ АТГ ҮЗЖЭЭ

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх хуулийн зохицуулалттай.

3753 мэдүүлгийн 2796-д ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн хариу өгсөн бол 569-ыг нь ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болж болзошгүй байгааг анхааруулсан байна. Харин 19 этгээдэд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж хариу өгчээ.

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ТУШААЛД ХАМГИЙН ОЛОН ХҮН ТОМИЛОГДСОН БАЙНА

Төрийн захиргааны албанд 1307, төрийн улс төрийн албанд 968, төрийн тусгай албанд 625, төрийн үйлчилгээний албанд 376, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд 325, ажлын албанд 130 төрийн өндөр албанд 10, төрийн бус байгууллагад 9, энгийн албанд 3 хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулахаар тус тус ирүүлсэн байна.

Б.ЦЭЛМЭГ

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 1

Zochin (66.181.186.180)
2017-04-21 10:06:35
ilt ashig sonirhliin zorchiltei baisaar baital Bolivsroliin yamnii Unelgeenii tuviin dargaar J.Gan-erdene gegchiig tomilson l yum, ATG! iim bna shuu dee gesen orgodoliig tuhain ued ni ATG-t gadnaas ch tuhain baiguullaga dotroos ch ogson bdagg!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-04-29 16:04:23 - Улс төр
Зөвлөлдөх санал асуулгын 2, 4 дэх сэдвийг танилцуулав
2017-04-29 14:03:46 - Нийслэл
Сүхбаатарын талбайд мэргэжил сурталчлах өдөрлөг болж байна
2017-04-29 13:16:09 - Гадаад
Г.Ичинхорлоо ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос хариу автлаа эсэргүүцлээ үргэлжлүүлнэ гэв
2017-04-29 12:47:05 - Улс төр
Танхимаа өөрөө бүрдүүлэх эрхийг Ерөнхий сайдад олгох нь зөв үү
2017-04-29 12:02:53 - Спорт
Чөлөөт бөхийн “Mongolia Open-2017” тэмцээн болж байна
2017-04-29 11:39:10 - Улс төр
М.Энхболд: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард түмнийхээ саналд тулгуурлан хийх учиртай
2017-04-29 11:28:37 - Улс төр
Зөвлөлдөх санал асуулгын хоёрдугаар шат эхэллээ
2017-04-29 11:06:09 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” компани иргэдэд НОГДОЛ АШИГ ТАРААХГҮЙ
2017-04-29 10:59:27 - Байгаль Орчин
Улаанбаатарт 19 хэм дулаан байна
2017-04-29 10:55:20 - Байгаль Орчин
Э.Энхзаяа: Тавдугаар сарын эхээр уулархаг нутгаар нойтон цас орно
2017-04-29 10:52:44 - Гадаад
ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Үзэх юм алга. Монголын телевизүүд эфирээ хаалаа
2017-04-29 10:46:49 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хортой программ ашиглан иргэдийн фэйсбүүкт нэвтэрч байжээ
2017-04-29 10:43:11 - Улс төр
Улс төрийн намууд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ хэзээ тодруулах вэ
2017-04-29 10:40:37 - Энтертайнмент
Өнөөдөр нохой өдөр
2017-04-28 19:27:09 - Улс төр
ИЛ ЗАХИДАЛ
2017-04-28 18:36:06 - Улс төр
Д.Эрдэнэбат: Оффшорт холбогдсон Б.Дэлгэрсайхан, Д.Цогтбаатар нар мэдүүлгээ өг
2017-04-28 18:18:44 - Улс төр
Чуулганы ирц хүрэхгүй байна
2017-04-28 18:15:07 - Хууль
Замын хөдөлгөөний дүрмийг 280 сурагчид сурталчлав
2017-04-28 18:12:01 - Спорт
Улсын арслан Ц.Бадамсэрээжидийн нэрэмжит барилдаан болно
2017-04-28 18:05:25 - Энтертайнмент
Есөн настай хүү оюутнуудад түүхийн хичээлээр лекц уншиж байна
2017-04-28 17:41:48 - Нийслэл
Хуурамч цемент худалдан борлуулж байжээ
2017-04-28 17:39:37 - Эдийн засаг
Төвбанк нэг долоо хоногтой ТБҮЦ арилжлаа
2017-04-28 17:17:33 - Улс төр
Сангийн сайд 2018 оны төсвийн хүрээний мэдэгдлийг өргөн барилаа
2017-04-28 17:16:36 - Орон нутаг
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын иргэд өөрсдийн хөрөнгөөр гүүр барьжээ
2017-04-28 16:40:41 - Шар
Цагдаагийн хөл хазаж танхайрсан монгол залууст мөнгөн торгууль оноожээ
2017-04-28 16:36:57 - Энтертайнмент
“Эгшиглэнт чимээ” хамтлаг АНУ-ын хамтлагтай хамтарсан тоглолт хийв
2017-04-28 16:32:18 - Нийслэл
Б.Алтанцомыг ИНЕГ-ын тэргүүн дэд даргаар жинхэллээ
2017-04-28 15:38:41 - Нийслэл
МОНГОЛ ГЕНЕРАЛУУДЫН ӨДӨР: Цагдаагийн байгууллагын генералууд
2017-04-28 15:26:58 - Улс төр
УИХ-ын дарга М.Энхболд генералуудад мэндчилгээ дэвшүүлэв
2017-04-28 15:23:11 - Нийслэл
ШТС-ын талбай дээр хийгээр цэнэглэх станц байрлуулсан зөрчил илэрчээ
2017-04-28 15:22:30 - Гадаад
"АНУ, БНАСАУ хоорондын хурцадмал байдал томоохон мөргөлдөөнд хүргэж мэднэ"
2017-04-28 14:46:48 - Улс төр
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд чуулганы хуралдааныг орхин гарлаа
2017-04-28 14:22:54 - Шар
Трамп THAAD-ын зардалд Сөүлээс тэрбум ам.доллар авахыг хүссэн ч...
2017-04-28 14:16:48 - Хууль
БНСУ-ын Зохиогчийн эрхийн комисстой хамтран ажиллана
2017-04-28 14:11:32 - Технологи
Т. Бат-Эрдэнэ: Цахимаар визийн хүсэлт гаргаж, хариуг мессэж, мэйлээр авах боломж бүрдэнэ
2017-04-28 14:10:52 - Нийслэл
Ерөнхийлөгчийн сонгууль, Олигарх төлөвлөгөө, Авторитари дэглэмийн аюул
2017-04-28 13:48:46 - Улс төр
Элчин сайд М.Энхсайхан итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2017-04-28 13:43:49 - Хууль
“Лалын улс” бүлэглэлийн гишүүд манай улсад нэвтэрсэн байж болзошгүй гэв
2017-04-28 13:36:55 - Энтертайнмент
“НОМИН”-гийн бүх салбар дэлгүүрээс 125 секундэд цуглуулж чадсан бүхнээ ав
2017-04-28 13:32:29 - Хууль
"Мэн Гао" нэртэй цемент авахгүй байхыг анхаарууллаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-04-26 22:14:51 - Улс төр
Монголын телевизүүд эфирээ хааж эсэргүүцлээ илэрхийлэв
2017-04-27 08:42:44 - Хууль
"Чимээгүй хашгираан” нэвтрүүлэг гарсны дараа “Ална шүү” гэж утсаар заналхийлсэн
2017-04-26 11:28:57 - Орон нутаг
Өмнөговь аймагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ
2017-04-26 08:59:15 - Хууль
Ж.Баярцогт: “Аав аа, таны хөл яасан юм бэ” гэвэл юу гэж хариулах вэ
2017-04-26 18:46:48 - Шар
Монгол эмэгтэйчүүд “Гэртээ аваачин хэрэглэх гэж хулгай хийсэн” хэмээн мэдүүлжээ
2017-04-28 13:43:49 - Хууль
“Лалын улс” бүлэглэлийн гишүүд манай улсад нэвтэрсэн байж болзошгүй гэв
2017-04-28 08:39:52 - Хууль
“Сонжин групп” компани 18 тэрбумын хэрэгт унажээ
2017-04-28 08:40:04 - Боловсрол
Сайд Ж.Батсуурь: 29 дүгээр сургуулийн асуудал надад хамаагүй
2017-04-27 18:25:40 - Орон нутаг
Дорнод аймагт ажиллахаар ирсэн хятад иргэд нутаг буцалгүй суурьшин үлдэх болсон гэв
2017-04-26 08:41:36 - Улс төр
МАН, АН, МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд хэн, хэн нэр дэвших вэ