У.Баяртогтох: Намайг очиход хүүхдүүдийн амнаас цагаан хөөс гарсан, нүүр нь улайж хавдсан байсан

Түгээх    
2017-04-20 13:38:39 - Орон нутаг

 -ДОЛООН НАСТАЙ ХҮҮ ХОЁР ЖИЖГЭЭ УСНААС ТАТАЖ ГАРГАСАН ШИГ БАЙГАА ЮМ-

Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Цахир сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч У.Баяртогтох энэ сарын 16-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахдаа Цахир сумын Тэрхийн голын мөс цөмөрч, бага насны гурван хүүхэд хөлдсөн байдалтай байхыг олж, амь насыг нь аварсан тухай өмнө нь бид мэдээлсэн. Бид түүнтэй утсаар холбогдож, тухайн өдөр юу болсон талаар тодрууллаа.

-Юуны өмнө танд баяр хүргье. Та цагдаагийн байгууллагад хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?

-Баярлалаа. Би цагдаагийн байгууллагад 20 гаруй жил зүтгэж байна. Анх 1994 онд Архангай аймгийн цагдаагийн газар ажиллаж байгаад, 2006 оноос Нийслэлийн цагдаагийн газарт шуурхай албанд ажилласан. 2013 онд Архангай аймгийн Цэнхэр сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад, 2015 онд Цахир сумын хэсгийн төлөөлөгчөөр томилогдож очоод, өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

-Тухайн үед юу болсон талаар ярихгүй юу?

-Дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн оройн 18:00 цагийн орчимд эргүүлийн үүргээ гүйцэтгээд явж байтал дээд гол дээр нэг хүүхэд зогсож байгаа харагдсан. Өдийд гол дээр хүүхэд юу хийж байдаг билээ гэж бодоод яваад очтол нэг хүүхэд голын мөсөн дээр зогсчихсон, хоёр хүүхэд мөсөн дээр хэвтэж байсан. Хүүхдүүдийг дуудахад урдаас хариу өгөхгүй болохоор хөлдөж осгосон байна гэж бодоод ус руу орохоор болсон. Ингээд байж байтал нутгийн иргэн Г.Эрдэнэбат гэдэг залуу ус авахаар гол дээр ирээд над дээр ирсэн. Тэгээд мөсийг тойрч очих боломжгүй байсан учраас ус туулж хүүхдүүд дээр очсон. Мөсөн дээр хэвтэж байсан хоёр хүүхдийг өргөөд машиндаа оруулсан. Энэ үед Г.Эрдэнэбат мөн ус туулж, үлдсэн нэг хүүхдийг эрэг дээр гаргаж ирсэн.

-Хүүхдүүдийг аврах үед нэг хүүхэд ухаантай байсан гэсэн?

-Мөсөн дээр зогсож байсан долоон настай хүүхэд ухаантай байсан хэдий ч хүний үгэнд хариулахгүй, орчноо мэдрэх чадваргүй осгосон байдалтай байсан. Харин мөсөн дээр хэвтэж байсан хоёр хүүхэд ухаан алдсан байсан. Хүүхдүүдийн амнаас цагаан хөөс гарсан, нүүр ам нь хавдаж улайсан байсан. Гурван хүүхэд гурвуулаа норчихсон. Нойтон хувцас нь мөстэй наалдчихсан байсан. Тэр өдөр цаг агаар маш хүйтэн байснаас хөл, гар нь хадаж хөлдсөн байсан. Хүүхдүүдийг уснаас гаргаж аваад сумын эмнэлэгт хүргэсэн. Манай сумын эмч, сувилагч асрагч нар маш сайн ажилласан. Хөлдсөн хүний биеийг архиар угаагаад, массаж хийгээд байдаг юм байна. Хүүхдүүдийг хоёр шил архиар угааж, дөрвөн цаг ноцолдож байж эмч нар хүүхдүүдийн амийг аварсан.

-Одоо хүүхдүүдийн биеийн байдал ямархуу байгаа вэ?

-Эмнэлэгт хүргэснээс таван цагийн дараа хүүхдүүд ухаан орсон. Эмч нар үзээд бараг найдваргүй болчихсон байна гэж байсан. Ерөнхийдөө бага хүүхдийн биеийг их муу байна гээд эмч нар хэлж байсан ч босгоод ирсэн. Ухаан ороод, хөлдсөн бие нь хорссон уу яасан их уйлж байсан. Одоо хүүхдүүдийн биеийн байдал сайжирсан гэсэн. Амь насанд нь аюулгүй гэж байна лээ.

-Энэ гурван хүүхэд нэг айлын хүүхдүүд үү? Яагаад эцэг, эхгүйгээр гол руу явсан юм бол?

-Хүүхдүүдийн ээж, аав нь хөдөө байдаг юм байна. Долоон настай, дөрвөн настай хоёр хүүхэд нь нэг айлын хүүхдүүд юм билээ. Том нь сургуульд сурдаг, бага нь цэцэрлэгт явдаг. Таван настай нь өөр айлын хүүхэд. Тэднийг эмээ нь харж байсан. Өдөр 12 цаг өнгөрч байхад худгаас ус авна гэж яваад гол дээр оччихсон байж. Тэгээд 7 настай хүү усаа хутгаж байхад нь л мөс цөмрөөд урсчихсан юм шиг байна лээ. Мөсөн дээр хоёр жижиг нь гарсан байхыг бодвол долоон настай хүү л хоёр дүүгээ татаж гарган хэвтүүлсэн шиг байгаа юм.

-Гурван хүний алтан амь аварсан танд дахин талархал илэрхийлье?

-Баярлалаа. Энэ дашрамд хэлэхэд, надад ирж тусалсан Баянгол сумын засаг дарга Гармаагийн Эрдэнэбатад баярлаж буйгаа илэрхийлмээр байна. Мөн Цахир сумын хүн эмнэлгийн хамт олон, эмч сувилагч асрагч нарт нэр хүндтэйгээр хүлээсэн үүргээ биелүүлсэнд баяр хүргье. Цагдаагийн албаны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажилладаг Цахир сумын Засаг даргын тамгын газрын хамт олонд талархал илэрхийлмээр байна.

Б.ЦОГ

ЗУРАГ: Хүүхдүүдийн осолдсон Тэрхийн гол

ЗУРАГ: Дүү нараа уснаас татаж гаргасан долоон настай С.Цэрэнрандал

ЗУРАГ: Осгосон хүүхдүүдэд эмчилгээ хийж байна



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 104

зочин (202.131.243.190)
2017-04-26 23:05:55
өөрөө цөмрөөд үхэж болох байсан тэр үед өргөсөн тангарагаа л бодсон байхдаа. Мундаг ах байна. зөвхөн өөрийгөө дөвийлгөөд байлгүй тухайн үед байсан бүх хүнийг дурьдаж байна шүү авууштай сайхан чанар байнадаа.

Зочин (103.20.152.50)
2017-04-26 11:59:40
өргөсөн тангарагтаа үнэнч ажиллах нь цагдаагийн үүрэг. Гэхдээ гавьяа байгуулсан хүнийг алдаршуулах хэрэгтэй. Нутгийн ах-д амжилт хүсье

цагдаа (66.181.189.174)
2017-04-23 12:50:27
Цагдаа хийх ёстой ажлаа л хийсэн байна. Оччихоод хаяад явахгүй нь тэдээж шүү дээ битгий ингэж шоудаад байгаач

Нямаа (103.229.121.199)
2017-04-22 22:38:37
Пүрэв гэж луйварчин байсан юм Цагдаад хурааж авсан тарваганы арьс улаан мөнгөн ус гэх мэт бараа материалыг дэлгүүр нээгээд худалдах, Хятад Малайзруу гаргаж завшсан хэрэгт холбогдож Жасрай даргын хүчинд сугарч ял завшсан этгээд гэдэг.Түүний бий болгосон дүрэм цагдааг алуурчин яргачин болгох нөхцлийг бүрдүүлсэн Харин генерал цолд өгөөд мулталсан нь оносон Хүмүүжилгүй ухамсаргүй зарим цагдаа Пүрэвээгийн зааснаар явж шоронд орсон Харамсалтай.

АН-н ахмад (103.229.121.199)
2017-04-22 22:22:42
Хүн хэлмэгдүүлэн баривчлах ажиллагаанд хөөрч айлын хаалга андуурч храалга цонхыг хагалж шүүгээ диваныг хага цохиж эвдэж явдаг Цагдаа нар Баяртогтохоос ичээсэй Ямарч хамаагүй айлыг бусниулж байгааг нь харуулсан билээ Олсон айлындаа байсан УИХ-н гишүүдийг заримыг чирч давхиж хана мөргүүлсэн, 2-г нь диван дор оруулаад дээрээс дэвхцэж байна гэж боддоо Галзуурчихсан хүний ажил байгаа биз Ийм л Цагдааг бид хотод байдаг гэж ойлголоо

Mongol (202.179.31.3)
2017-04-22 21:54:25
Баяр хүргэе. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Зочин (202.9.41.189)
2017-04-22 13:36:23
Сvvлице vед цвгдаа нар овоо болж байгаач, реклам нь арай хэтрээд байх болж. Терд тангараг ергеед хийх естой ажлаа л хийж байгаа.

Зочин (202.126.91.96)
2017-04-22 12:11:09
дүү нараа татан гаргасан хүү ч мундаг байна. мөн сумын цагдаа, эмнэлгийнхэн үүргээ нэр төртэй бмелүүлжээ.монголыг ийм л энгмйн хүмүүс авч явдаг та нарт аз жаргал сайхан бүхнийг хүсье . харин сонгуулиар мөнгө цацаж гардаг чойжоо мэт нь авч явдаггүй л байхгүй юу.

Usa (108.197.20.92)
2017-04-22 10:11:05
Aztai huuhduud uma. Tuluulugch zaluu bolon tuslasan buh hund bayar hurgeye. Heleed barshgui bayar.!!! Huurhii 3 huuhed dahin tsag bolson bol uheh blaa shuu dee.

наранба (66.181.160.29)
2017-04-21 19:38:48
за юуны өмнө бшгдэд нь баяр хүргэе. Баяртогтох маш сайн ажиллаж албаныхаа нэр хүндийг өндөрт өргөсөн байна. Энэ хүнд өгөх ёстой шагнал албан ушаал юу байдаг бүгдийг нь өгөх хэрэгтэй

Зочин (202.70.43.246)
2017-04-21 18:24:21
Юу ч мэдэхгүй жаахан хүүхдүүдийг хүйтэнд яаж усанд явуулж чадаж байна аа Үнэхээр хэнэггүй ч юмуу тэнэг ч юмуу арай ч дээ

зочин (103.229.123.123)
2017-04-21 17:48:18
Бурхан ивээг үр удамаараа сайн явна аа та эрүүл энхийг хүсэе.

Tanya (202.179.31.116)
2017-04-21 17:09:41
ajilaa unen setgeleesee handdag hun l iim uil buteej baina.3 huuhdiin ami avarsan ene 2 hund uneheer bayarlaj baina.7 nastai huu yamar mundag hair hurem huu we aztai huuhduud bainaa

selenge (202.179.24.144)
2017-04-21 15:30:07
baharhmaar . uuriin erhgui hamriin samsaa sharhirch bn .

Зочин (202.72.245.165)
2017-04-21 13:27:43
Bayr hurgie

Tuwshinjargal (202.72.245.165)
2017-04-21 13:27:02
Hunii ami awarsan mundag humuust bayr hurgie

Зочин (202.72.245.165)
2017-04-21 13:26:02
Yamar mundag huuhed bee bayr hurgie

Enkhjargal (27.123.214.118)
2017-04-21 13:11:25
Za yostoi mundag GAVYA BAIGUULSAN TA BUGDEDEE bayar khurgey.Aztai huuhduud bna.

11111 (103.10.21.43)
2017-04-21 12:46:09
бурхан минь хамаг бие хөшчихлөө аймаар юм .

zochin (182.160.38.35)
2017-04-21 12:16:38
bayar hurgie1

зочин (202.72.245.122)
2017-04-21 11:39:12
Цагдаагийн ажилтан,эмч нарт баяр хүргэе.Эцэг,эх,өвөө,эм ээ,иргэд минээ хүүхдүүдэд тавих хараа хяналтаа эрс сайжруулаачээ.Аливаа болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцож байгаачээ.Хүүхдийг харах хамгаалах нь хамгийн их хариуцлага,сэтгэл зовниж байхыг шаарддаг гэдгийг түр ч гэсэн амс хийж умартаж болохгүй.

Зочин (172.58.86.168)
2017-04-21 11:32:16
ene tsagdaad General TSOL UGEED EMCH SUVLAGCH NART gavyat UGEE TER HUUHEDUUDED BAIR mashin ugee Emeed bair mashin ugsen ch yadiim

zochin (202.179.31.108)
2017-04-21 10:45:33
ugaasaa huduu sumd aild baina gedeg hetsvv sh de jaahan boortsog olj idhiin tuld ter ailiin hamag ymiig l hiij baij jaahan ym olj idne sh de usand yavahgvi bol oroi hoolgvi gej helee biz

Зочин (202.179.26.202)
2017-04-21 10:38:46
ТЭНГЭР БУРХАН МИНЬ ... АЮУЛ БОЛОХ Ч ШАХАЖ ДЭЭ.... ЦАГДАА ЗАЛУУД ЭРҮҮЛ ЭНХ САЙН САЙХАН АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЕ ЭЭ

иргэн (202.5.196.171)
2017-04-21 09:54:59
цагдаа, эмч сувилагч нар бүгдэд нь баяр хүргэж, сайн сайхныг хүсье, ажил, үүргээ маш сайн биелүүлжээ

Баяр хүргэе. (202.70.44.116)
2017-04-21 09:47:40
Та цагдаа хүний үүргийг жинхэнэ утгаар нь үлгэр жишээ гүйцэтгэж эрдэнэт Монгол хүний амийг аварч ирээдүйг бэлэглэсэн байна. Өөрөөрөө бахархаж яваарай. Цагдаагийн үүрэг бол хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг элдэв аюул ослоос хамгаалах гэж ойлгодог шүү. Монгол улсын төлөө үнэнчээр зүтгэдэг цагдаагийн нийт алба хаагчдад баяр хүргэе.

хүн (103.242.47.2)
2017-04-21 09:42:21
эмээ айлд цай уухаар л ороо биз дээ зайлуул

tsogtoo (202.9.43.31)
2017-04-21 09:35:20
saihan medee bn.amjilt hvsie.

Зочин (202.126.91.169)
2017-04-21 08:49:49
энэ цагдаад генарал цол байр өг тэр иргэн хүүхдүүдэд байр өг тэгвэл зохилтой хүний амь ямар үнэтэйг харъяа худлаа баярлалаа гэх яахав ерөнхий сайд, жанжин штабын дарга, батлан хамгаалах сайд нараа нөгөө нэг их нүцгэн хүүхнүүдэд мөнгө хаяаад байдаг монголын баялгийн хулгайч нар аа үүн шиг сайхан үйлс байхгүй хүний амь аврах эх орноо хамгаалхаас өөр ямар гавъяа байх юм бээ ямар сэрэмжтэй цагдаа вэ ямар овсгоотой хүү вэ иймэрхүү иргэд олон байгаасай урт наслаарай дүү нар минь

Зочин (128.180.98.141)
2017-04-21 01:04:01
Bugded ni talarxal ilerxiilie. Xuuxduudiig zaya ni tushjee

zochin (103.10.23.188)
2017-04-21 00:34:17
vneheer baharhmaar bn ajiliin ondor amijilt hvsie aztai hvvhdvvd bn hurdan edgeerei

zochin (103.10.23.188)
2017-04-21 00:34:17
vneheer baharhmaar bn ajiliin ondor amijilt hvsie aztai hvvhdvvd bn hurdan edgeerei

zochin (103.10.23.188)
2017-04-21 00:34:17
vneheer baharhmaar bn ajiliin ondor amijilt hvsie aztai hvvhdvvd bn hurdan edgeerei

zochin (103.10.23.188)
2017-04-21 00:34:17
vneheer baharhmaar bn ajiliin ondor amijilt hvsie aztai hvvhdvvd bn hurdan edgeerei

zochin (103.10.23.188)
2017-04-21 00:34:17
vneheer baharhmaar bn ajiliin ondor amijilt hvsie aztai hvvhdvvd bn hurdan edgeerei

зочин (43.242.241.86)
2017-04-21 00:32:38
Шударга журам өгөхгүй юм уу. ёстой буянтай залуу юм. ус уух хувьтай хүүхдүүд юм даа. азтай юм.Сайн сайхныг хүсье.

Зочин (66.181.185.54)
2017-04-20 23:05:02
Munhnaran eej

Зочин (66.181.160.43)
2017-04-20 22:45:31
Buyn zaya ni delgereg

Ganbat (202.131.252.213)
2017-04-20 22:20:49
Amjilt husie. Gemt heregtenguud l tsagdaag oilgohgui tenegtej yardag. Gehdee uhaantai Mongolchuud tsagdaagaa oilgoj hundetgedeg shuu

Зочин (27.123.214.104)
2017-04-20 21:30:23
Гурван хуухэдийн амь аварсан цагдаа эмнэлэгийн бас тэр малчин залууд эруул энх аз жаргал амжилт хусье.Тэр эмээ тийм нялх хуухэдуудийг усанд явуулчаад ирнэ гэж бодож байгаа юм байх даа чадал нь хурэхгуй бол эцэг эхэд нь хэлэх хэрэгтэй

Зочин (27.123.214.104)
2017-04-20 21:30:14
Гурван хуухэдийн амь аварсан цагдаа эмнэлэгийн бас тэр малчин залууд эруул энх аз жаргал амжилт хусье.Тэр эмээ тийм нялх хуухэдуудийг усанд явуулчаад ирнэ гэж бодож байгаа юм байх даа чадал нь хурэхгуй бол эцэг эхэд нь хэлэх хэрэгтэй

Зочин (66.181.176.214)
2017-04-20 21:29:52
бас засаг даргадаа долигноод авчээ.

Ч. Урианхай (66.181.184.143)
2017-04-20 21:23:43
Бусдын төлөө амь биеэ умартан зүтгэдэг цагдаагийн хамт олон, эрүүл амьдралын төлөө нойр хоол оо хугаслан байдаг эмнэлэгийн хамт олондоо ажлын амжилт сайн сайхан бүхнийг ерөөе.

Монгол (62.167.93.99)
2017-04-20 21:03:05
Цагдаа хүн ийм сонор явах ёстой хаана ч. Хөөрхий хүүхдүүд 12 цагт гараад 18 цаг болоод ирээгүй байхад тэр эмээ нь юу хийж бсан юм бэ? Цагдаа нарыг хурдан чадавхжуулж олон талаар бэлтгэж цалинг нь нэмэх хэрэгтэй бгаа бас хүн чанар ёс зүйг нь нээж мэдрүүлж өгөх хэрэгтэй. Гурван монгол хүүхдийн амь аварсан таны гэр бүлд сайн сайхныг хүсэе. Даргын бөгс долоож цүнх барьж гөлөг шиг яваа цагдаа нар энэ хүнээсээ урам аваарай

Zaluu (121.218.60.201)
2017-04-20 20:46:32
Ahmad Ahmad

Зочин (90.79.63.229)
2017-04-20 20:41:32
AR GERIINHEN ULSUUDAD HARIUTSLAGA TOOTSOOCHEE!!! UR HUUHED GARGASAN BOL ERUUL SARUUL OSGOH NI TEDNII UUREGSHUUDEE! 4TOI NYALH AMITANIIG 7TOI HUUHDED OGOOD MOSON DEEGUUR YAVUULAAD US AVCHRUULAAD SUUJ BAIDAG YASAN SANAA XOVDOGGUI EMGEN BE! ETSEG EHED NI HARIUTSLAGA TOOCHOOCHEEE!!!

Зочин (173.76.235.221)
2017-04-20 20:06:37
Цагдаа, эмнэлгийн ажилтнуудад аз жаргал хүсэн ерөөе. Энэ эмнэлгийн ажилтнууд хэн хүнгүй л хүүхүүдийн амийг аврахаар оролцожээ дэ, зурагаас нь хархад.

зочин (66.181.160.5)
2017-04-20 20:04:57
Ямар мундаг юм бэ Эрдэнэбат нь манай ангийн хүүхэд байна шүү дээ бахархаж байна шүү бас энэ сувилагч нь Мягмаа эгч байна

зочин (66.181.160.5)
2017-04-20 20:03:56
Ямар мундаг юм бэ Эрдэнэбат нь манай ангийн хүүхэд байна шүү дээ бахархаж байна шүү

Зочин (112.72.11.111)
2017-04-20 19:59:32
Ovgon porter avna zasvartai bj bolno chenj bish utas 96008469

Зочин (66.181.191.180)
2017-04-20 19:55:19
Bayrlalaa

zochi (103.26.195.189)
2017-04-20 19:40:39
Mundag zaluu bayar hurgey

Зочин (103.212.116.139)
2017-04-20 19:28:41
Баярлалаа ах

Зочин (202.126.91.93)
2017-04-20 19:15:48
Estoi mundag bna bayar hurgie iim l humuusee shagnaj uramshuulah heregtei sh dee

Зочин (122.201.24.161)
2017-04-20 19:04:01
Yamar sain khun be.

Зочин (202.9.41.107)
2017-04-20 18:55:43
Үүргээ сайн биелүүлсэнн цагдаагийн албан хаагч Баяртогтох. Эрдэнэбаатар болон эмнэлгийн ажилтнуудтаа баяр хүргье.

Zochin (202.70.46.219)
2017-04-20 18:49:06
Энд бүх хүний хүчин зүтгэл орсон байна. Цагдаа, Эрдэнэбат, эмнэлгийн ажилчид. Бүгдэд нь талархал илэрхийлбэл зохино. Хөөрхий эмнэлгийнхэн хүний амь аварлаа гэж хэвлэл мэдээллээр гараад ярилцлага өгдөггүй шүү дээ. Өдөр бүр хүний амь аварснаа яриад байвал хүмүүс яах бол?! Сайн сурталчилж байх хэрэгтэй тэгээд явж байх завтай хүн алга даа.

Зочин (122.192.14.11)
2017-04-20 18:40:54
Iimerhuu medee haaya gardag ni ashtaii yu

azaa (180.149.93.14)
2017-04-20 18:28:25
sain tsagdaa bna muu tsagdaa unduu bgaa

Иргэд (50.174.87.5)
2017-04-20 18:26:15
Эвийдээ эвий, хүний ах юм хойно 2 дүүгээ уснаас гаргаад ирж. Энэ буянтай хүн очоогүй жаахан цаг алдсан бол аймшиг болох байж шүү! Эцэг эхчүүд үргэлж сонор сэрэмжтэй байж хүүхдүүддээ хараа хяналт тавьж байлдаа, ялангуяа хөдөөний айлууд хэтэрхий хэнэггүй шдээ! Ямартаа ч энэ хүний заяа буян нь дэлгэрч яваг, эмч сувилагч нартаа сайхан бүхнийг хүсье. Ажлын хүнд нөхцөлд ажрахгүй ажилладаг Та нараараа ард түмэн чинь үргэлж бахархадаг шүү!

Зочин (66.181.183.122)
2017-04-20 17:53:44
сонор сэрэмжтэй л ажилтан байна цаг алдалгүй тусламж үзүүлсэн нь эцэг эхийг хагацал амсуулаагүй цагдаагийн үүргээ биелүүлсэнд баяр хүргье

Мягаа (103.9.90.195)
2017-04-20 17:50:44
Баяр хүргье. Сайн үйл үргэлж дэлгэрч байх болтугай

soko (103.50.207.150)
2017-04-20 17:46:43
aztai hvvhdvvd bna hvvhdiin zaya ni tvshij dee

d jawzandulam (202.126.91.218)
2017-04-20 17:40:28
uneheer gaihaltai tsagdaa bolon irgen emch suwilagch nart bayr hurgie buyntai uil hiisen bna amidraldan hamgiin sain saihaniig husie

Зочин (103.57.93.91)
2017-04-20 17:19:37
Ажил үүргээ сайн гүйцэтгэж, анхаарал болгоомжтой байсан цагдаад баярлалаа. Мөн тэр хамт усанд орж нэг хүүг нь гаргаж ирсэн тэр залуу д ч баяр хүргье.

Зочин (202.179.27.204)
2017-04-20 17:15:13
ард түмнии хүүхдииг хамгаалсан цагдаад ахмад цолыг өгөөч ээ

amjilt amjilt (202.21.106.124)
2017-04-20 17:15:03
ajilaa yaj hiideg ni haragdaj bna ene tsagdaagaas

Зочин (194.230.159.166)
2017-04-20 16:32:01
Huduunii psda nar huuhdiig malnaas dor uzdeg. Malaa l geed baihaas huuhdee anhaardaggui!!!

Ганаа (66.181.180.75)
2017-04-20 16:19:43
Хугацаанаас нь өмнө ахмад. Сувилагч асрагч 50%-ийн цалингийн нэмэгдэл

zochin (202.179.31.10)
2017-04-20 16:18:32
emee gj yamar ariltsan dotortoi hun be iim jaahan huuhduudiig yund ni naidaj usand yawuuldag bnaa yadaj ooroo tsug yawahgui dee

Архангайгаас (202.179.2.130)
2017-04-20 16:14:31
хүүхдүүдийн биеийн аль ч хэсэгт хөлдөлт байгаагүй шүү. Харин их осголттой байсан. Эмчилгээ хийгдсэн. Одоо 3-уулаа хэвийн болчихсон байгаа.

Зочин (202.131.238.54)
2017-04-20 16:02:04
Эвий эвий, тэр зогсож байгаа ахыг нь ээ. 7 нас гэдэг бас л нялх юм ш дээ. 2 дүүтэйгээ хамт осолдсон бол яана аа, эмч сувилагч нарт нь баярлалаа, анх олж харсан Цагдаагийн ажилтанд бас баярлалаа. Уншаад л сэтгэл өмөрч, уйлах гээд байна.

pkxny (103.10.22.84)
2017-04-20 15:52:26
монголын ард түмэн та нартаа баярлаж байгаа шүү !

Мягмаржав (103.212.117.124)
2017-04-20 15:49:47
Эвий дээ нулимс урсчихлаа бүүр ус уух тавилантай хүүхдүүд бна.Цас мөстэй үед хүүдээ явуулахгүй байвал др бгаам шдээ.Мөн борооны улиралд үертэй гол усру хүүхдүүдээ явуулахгүй байвал сайн бна шүү.Хүүхдүүдийн алтан амийг аварсан агуу төрийн цагдаад талархаж бна эвий дээ эвий

Зочин (203.91.112.62)
2017-04-20 15:31:37
эвий дээ.нялх амьтдыг усанд явуулж л байдаг, араас нь санаа зовдоггүй бас тэнэг хүмүүсээ

Zochin (66.181.179.22)
2017-04-20 15:23:48
Tsagdaad bayar hvrgie jinhene vvrgee gvitsedgej dee hotiin tsagdaa nar bol uruunusuu howhrono gej bhgvi 3iin 3 hvnii altan ahiig amarsan buyantai shan hvn bna da us uuh tawilantai l hvvhdvvd bna ene huduuniihun tsus oirtood bvr teneg boltson yumnud music tsumruh ayultaig medseer baij iim jaahan vrsiig yawuulj l bdag dvvrtsen teneg yumnud hvniig hvn chinee bodohoo baitsan

Зочин (202.131.227.50)
2017-04-20 15:19:55
Хүний амь их үнэтэй шүү,их сайн тусалсан байна.

Зочин (103.9.90.130)
2017-04-20 15:03:13
Хөдөөнийхөн үүнийг үзээд нэг юм бодмоор байгаа юм. Хүүхдүүддээ хайхрамжгүй ханддаг байдал алтан амийг нь авах шахсан байна. Азтай хүүхдүүд байна. Баяртогтоход баярлалаа

Зочин (103.194.176.98)
2017-04-20 15:00:00
3 хүүхдийн амь нас, 2 айлын амьдрал аварсан байна. Хөөрхийдөө. Хөдөөгийн хүүхдүүд гэдэг чинь хэрсүү, бяцхан биеэндээ баймгүй чадалтай, тэсвэр хатуужилтай байдаг юм

Эвий (139.5.218.15)
2017-04-20 14:57:11
Эвий хөөрхий нялх үрс юугаач мэдэхгүЙ . Хараа хяналт битгий алдаарай эцэг эхчүүд минь дээ

Зочин (202.70.46.209)
2017-04-20 14:56:22
Eej aab ni gej ymar malnuud baidag bnaa

зочин (203.91.118.180)
2017-04-20 14:51:46
Уг төрийн алба хаагдад бүгдэд нь ажлын амжилт хүсье. Сайн ажилласан байна.

Зочин (27.123.214.122)
2017-04-20 14:51:25
Er ni ene emee uvuu huuhed haruulah zuv uu buruu yu jaahan huuhed gereesee garaad olon tsag bolj bhd erel surag bolj hoino urdaas yawdaggui ter hun setgel bn uu

Зочин (202.179.25.171)
2017-04-20 14:50:05
Хүндэт Баяртогтох цагдаад баярлалаа. Хүүхдийг хүн гэж тоож харж, болзошгүй аюулыг тооцоолж, алтан амийг нь аварсанд талархаад баршгүй. Зарим томчууд хүүхдийг хүн гэж тоодоггүй шүү дээ. Хөөрхий 7 хон настай гэхээр жаахан амьтан шүү дээ. Эцэг эхчүүд минь үр хүүхдээ гараасаа салгалгүй шахам байж, насанд хүргэдэг юм шүү. Та минь ээ.

Зочин (202.9.43.35)
2017-04-20 14:48:32
конторт суугаад байдаггүй гадаа хээр ажиглалт хийж явдаг жинхэнэ ард түмний цагдаадаа баяр хүргэё үр хүүхдээ сайн анхаарч байлдаа эх эцэгүүд хэнэггүй юм

Зочин (203.15.208.23)
2017-04-20 14:40:39
End setgegdel bishsen humuus bayar hurgeye, evii evii gehees iluu yagaad ene huhdudiig hench hardagui yum be, ter harj hamgaalah yostoi etseg eh haana baina gej bichmeer yumaa. Emee gej hun 12 tsagt usand yavlaa gej garaad oroi 6 tsag bolj baihad haihgui sanaa zovohgui yum gej hench gaihahgui yumaa. Esvel tanariin oilgoltoor 4-7 nastai huuhdiig harj handah heregui, tom bolood bie daasan gej bododog yumuu? Ter emee geh hun nuguu huuhdiin etseg eh hariutslaga tootsoh heregtei.

Зочин (66.181.190.34)
2017-04-20 14:39:06
Evii2 amid yavj altan ayganaas us uuh huvitai l huuhdud bn daa. Emch suvilgch nar ch sain ajiljee. Hergtei yed us avhaar irse Erdenebatd talarhj bn.

зочин (202.179.8.82)
2017-04-20 14:38:40
хүүхдүүдийн заяа нь түшиж дээ. бяцхан үрсийн амийг аварсан хэсгийн төлөөлөгч, нутгийн залуу, эмч, сувилагч нарт бүгдэд нь баярлалаа.

Буян нь дэлгэрэг (209.95.56.221)
2017-04-20 14:36:13
Баяр хүргэе.

Буян нь дэлгэрэг (209.95.56.221)
2017-04-20 14:36:07
Баяр хүргэе.

Зочин (202.179.23.148)
2017-04-20 14:33:25
Томчуудаас гадна 7 настай хүүд л урам хайрлаж баяр хүргэмээр байна. Ёстой зоригтой мундаг хүү байнаа. Яаж 2 дүүгээ уснаас гаргаж чадваа.БАЯР ХҮРГЭЕ С.ЦЭРЭНРАНДАЛ ТОМ БОЛООД ХҮНД ТУСАЛДАГ ЦАГДАА БОЛООРОЙ.

999 (103.26.192.157)
2017-04-20 14:30:50
Эрхэм цагдаа танд баяр хүргье. Энэ цагдаагаа удирдлагууд нь шагнасан шиг шагнаасай.Хүний амийг бүр 3 амийг төр засаг маань яаж үнэлэх гэж байна даа.

Зочин (103.9.90.98)
2017-04-20 14:27:49
Баяртогтох оо чамд баярлаад баршгүй, нялх үрсийн амтийг ам мөлтөс аварсан байна шүү. Буян чинь дэлгэрэх болтугай. Бас Эмнэлгийн эмч сувилагч асрагч нарт чин сэтгэлээсээ баяр хүргэж, амжилт хүсье. Та нар байгаагүй бол, ийм оновчтой арга хэмжээ аваагүй бол хайран хүххдүшдд яах баясныг бодохын ч хэрэг алга. баярлалаа

Зочин (202.21.96.156)
2017-04-20 14:23:20
Huurhii mini, amid mend baigaa ni yasan sain hereg ve? Jaahan hotsorch ochson bol hetsuudeh bj shuu. Ene huurhii 3 huuhdiig avarsan mundag achtai buyantai hun bn aa. Ter emee ni tegeed huuhduudee irehgui udahaar ni sanaa ni zovj haidaggui yamar sonin yum be?

ганаа (43.250.126.90)
2017-04-20 14:20:51
баяр хүргье

G (183.81.171.135)
2017-04-20 14:20:27
Tsagdaa olj haraagui bol ter 3 huuhdiin am amidral burheg boloh baijee gar huluu hulduubul yana

G (183.81.171.135)
2017-04-20 14:20:27
Tsagdaa olj haraagui bol ter 3 huuhdiin am amidral burheg boloh baijee gar huluu hulduubul yana

Зочин (66.181.165.8)
2017-04-20 14:17:01
эвий эвий

Зочин (66.181.165.8)
2017-04-20 14:16:39
эвий эвий

Зочин (112.72.15.218)
2017-04-20 14:15:40
Мундаг цагдаа байна. Хүнд хэцүү нөхцөлд хууль ёс, эмх цэгцний нуруу болж байдаг хөдөө сумын цагдаа, эмч нар мундаг шүү.

hghg (122.201.23.190)
2017-04-20 14:14:13
ewii nyalh urs aztai hurdan awragdjee.tsagdaa ahd mash ih bayarlalaa

Зочин (122.201.22.162)
2017-04-20 14:06:24
Ээ эвий эвий ийм жаахан юмнуудаар ус зөөлгөх гээд явуулж байдаг мөс цөмрөх аюултайг нь мэдсээр байж явуулдаг эмээ бас уужуу тэнэгхүн ээ хүний хүүхэд болохоор нь зарж дээ

М.Ганбат (202.179.4.234)
2017-04-20 14:01:07
Сумын хэсгийн төлөөлгч залууд баяр хүргэе Алтан гартай эмч сувьлагч эмнэлгийн ажилттан нар мөн баяр хүргэе

Зочин (182.160.33.49)
2017-04-20 14:00:09
Eee ewii2

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-11-23 20:44:36 - Улс төр
МАН-ын Их хурал өндөрлөж, Бага хурлаа эхлүүллээ
2017-11-23 17:47:27 - Улс төр
Японд дадлагажигч илгээх 12 компанийн зөвшөөрлийг хүчингүй болголоо
2017-11-23 17:27:03 - Хууль
Мөнгө угаасан хэрэгт сэжиглэгдэн, Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Ч.Ганбат ОХУ-д баривчлагдсан уу
2017-11-23 17:12:40 - Эдийн засаг
Д.Хулан: “Lhamour” брэндийг Солонгос руу гаргахын тулд найман сар хөөцөлдсөн
2017-11-23 16:42:27 - Шар
УИХ-ын гишүүн О.Баасанхүү АТГ-т хандав
2017-11-23 16:36:42 - Нийслэл
“Мэдээллийн аюулгүй байдал”-ын сургалт зохион байгууллаа
2017-11-23 16:25:38 - Нийслэл
Япон, Монголын залуу судлаачид чуулж байна
2017-11-23 16:24:19 - Нийслэл
Монгол эрдэмтэн, гарааны компаниудын инновацийн бүтээгдэхүүнүүдийг танилцуулжээ
2017-11-23 16:13:49 - Орон нутаг
Байгаль хамгаалагчдад бартаат замын мотоцикль гардууллаа
2017-11-23 16:11:48 - Нийслэл
Д.Цогтбаатар Б.Хурцыг шүүхэд өгөхөө мэдэгдэв
2017-11-23 16:05:20 - Улс төр
“Янаг дэмий” биш үү, МАН-ын дарга аа
2017-11-23 15:58:30 - Орон нутаг
Хархоринчууд “Нүдээ нээ” үндэсний хөдөлгөөнд нэгджээ
2017-11-23 15:40:05 - Спорт
"Архангай Алтан Дорнод дайчид" багийн гайхалтай хожлууд үргэлжилсээр байна
2017-11-23 15:20:50 - Нийслэл
Вьетнам Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
2017-11-23 15:20:10 - Байгаль Орчин
Н.Цэрэнбат ЖАЙКА-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2017-11-23 15:10:10 - Эдийн засаг
“Жижиг дунд бизнесийн санхүүгийн хүртээмж 2017” форум боллоо
2017-11-23 15:07:23 - Улс төр
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчтэй уулзлаа
2017-11-23 15:07:04 - Хууль
Охидыг айлган сүрдүүлж хүчирхийлсэн этгээдэд найман жилийн ял оноожээ
2017-11-23 15:04:52 - Шар
Зураач С.Заяасайхан Монгол Улсын “Соёлын элч”-ээр томилогдов
2017-11-23 15:02:51 - Нийслэл
Өглөө, орой явах автобусны тоог нэмлээ
2017-11-23 15:00:23 - Улс төр
Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан нарыг Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр томиллоо
2017-11-23 14:52:20 - Эдийн засаг
ХасБанкны зэрэглэл сайжирлаа
2017-11-23 14:31:11 - Шар
МАН Бага хурлын гишүүдээ ч бүрдүүлж чадахгүйд хүрчээ
2017-11-23 14:14:22 - Нийслэл
Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдаж байна
2017-11-23 14:11:34 - Энтертайнмент
Хурд, Никитон хамтлагуудын "Нүргээн" болно
2017-11-23 13:54:27 - Нийслэл
"Дэлхийн Зөн" Олон Улсын төслүүдэд 1100 өрх, 4000 гаруй хүүхдүүд хамрагдана
2017-11-23 13:54:02 - Энтертайнмент
Дуурийн ханхүү, үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй нэг дор уулзах хувь тохиов
2017-11-23 13:34:22 - Нийслэл
Цахим орчинд залуучуудын дунд соёлтой хэрэглээ бий болгох сургалт зохион байгууллаа
2017-11-23 13:28:34 - Спорт
Улс тунхагласны баярт зориулсан бөхийн барилдаан болно
2017-11-23 13:19:37 - Хууль
Насанд хүрээгүй, жирэмсэн эмэгтэйн биеийг үнэлүүлж байжээ
2017-11-23 13:11:59 - Улс төр
"Оффшор бүсэд байршсан мөнгөн хөрөнгийг эргүүлэн татах боломжууд" сургалт, хэлэлцүүлэг болж байна
2017-11-23 12:54:55 - Нийслэл
ФОТО: Үндэсний музейн "Нээлттэй хаалганы өдөр" болж байна
2017-11-23 12:31:58 - Улс төр
МАН-ын Бага хурлын гишүүдийг сонгох санал хураалт болж байна
2017-11-23 12:02:23 - Эдийн засаг
Улаанбуудай, өвс тэжээлийн импортыг татвараас чөлөөлнө
2017-11-23 11:49:52 - Эдийн засаг
Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ нэмэх магадлал өндөр байна
2017-11-23 11:35:48 - Энтертайнмент
Сурагч Ц.Намуун бийрэн бичлэгийн анхны үзэсгэлэнгээ дэлгэв
2017-11-23 11:29:29 - Гадаад
Газар доорх тансаг зэрэглэлийн хоргодох байруудын борлуулалт өсчээ
2017-11-23 11:17:31 - Эрүүл мэнд
“Шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлье” үндэсний хэлэлцүүлэг болж байна
2017-11-23 11:02:27 - Нийслэл
Нэг зэрэг 12 автобус цэнэглэх хүчин чадалтай түгээх станц байгуулагджээ
2017-11-23 10:59:09 - Улс төр
Цэцийн дүгнэлтийг хэлэлцсэнээр чуулган өндөрлөлөө
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-11-21 09:14:38 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх намын даргын тамгаа гардан авлаа
2017-11-21 11:05:30 - Шар
Ричард Гир: Аугаа ард түмэн гуйлгачин сэтгэлгээнээсээ салах цаг болсон
2017-11-21 14:14:27 - Шар
Л.Болд гишүүн бичлэг цацахыг шаардлаа
2017-11-23 16:11:48 - Нийслэл
Д.Цогтбаатар Б.Хурцыг шүүхэд өгөхөө мэдэгдэв
2017-11-22 12:18:52 - Шар
А.Баасандоржийн багшийг тойргийн барилдаан хариуцсан даргын суудлаас чөлөөлжээ
2017-11-23 10:41:17 - Орон нутаг
Д.Сэржмядаг охины эрлийн хүрээнд Замын-Үүдийн үйлчилгээний байгууллагуудын хяналтын камерыг шалгажээ
2017-11-21 07:31:52 - Улс төр
Ч.Ганхуяг: У.Хүрэлсүхийн Засгийн газар ийм популист асуудал яримааргүй юм
2017-11-21 07:21:56 - Хууль
Лангуунаас архи авах ч насанд хүрээгүй оюутан, сурагчид хар тамхи хэрэглэгч болсоор байна
2017-11-22 09:17:59 - Хууль
Авлигын шинжтэй 20 сая төгрөгийг хураан авч, холбогдох этгээдүүдийг шалгаж байна
2017-11-22 12:50:07 - Боловсрол
129-р цэцэрлэгийг эрхлэгч Ө.Алдармаагийн эсрэг 500 эцэг эх нэгджээ