БСШУСЯ-аас 116-р сургуулийн шаардлагад хариу хүргүүллээ

Түгээх    
2017-04-20 15:16:16 - Боловсрол

yam“Хараагүйчүүдийн үндэсний холбоо”-ны Ерөнхийлөгч Д.Гэрэл нар хэвлэлийн бага хурал хийж, хараагүй хүүхдүүдийн 116 дугаар сургуультай холбоотой шаардлагуудыг БСШУС-ын яаманд хүргүүлсэн билээ. Тэдний зүгээс, Хараагүй хүүхдүүдийн асуудалд сэтгэлгүй хандаж буй БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах, Холбогдох хуулийн дагуу Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургуулийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяанаас гаргаж, БСШУС-ын шууд харьяанд шилжүүлэх, Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургуулийн сургалтын орчин,шаардагдах тонгог төхөөрөмж,сургалтын хэрэглэгдэхүүнд зохион журмын дагуу сайжруулж,  шинээр олгох өгөх, Асуудлаа мэддэггүй, чадваргүй өнөөгийн удирдлагыг өөрчлөх  гэсэн шаардлагуудыг тавьсан юм.

Харин БСШУСЯ-ны зүгээс, шаардлагын хариуг хүргүүлж, 116 дугаар тусгай сургуультай холбоотой хэд, хэдэн асуудлыг тусгасан байна.

 “Сургуулийн харьяалал өөрчлөх” тухайд:

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хууль 2016 онд батлагдсантай холбоотойгоор Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, Бага, дунд боловсролын тухай хуульд өөрчлөлт орж, ерөнхий боловсролын тусгай сургууль, цэцэрлэгийг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд байхаар хуульчилсан. Тус яамнаас нийслэлийн өмчийн тусгай сургууль, цэцэрлэгийг төрийн өмчид шилжүүлэх, харьяаллыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Хууль, тогтоомжид заасны дагуу орон нутгийн өмчийг төрийн өмчид шилжүүлэх талаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас шийдвэр гаргах ёстой. Тус яамнаас Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад уг асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг 2017 оны хоёрдугаар сард хүргүүлсэн. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гарсны дараа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хандаж төрийн өмчид бүртгэх асуудлыг зохион байгуулна.

“Сургуулийн удирдлагыг өөрчлөх, ингэхдээ сургуулийн захирлаар хараагүй хүнийг томилох” тухайд:

“Сургуулийн удирдлагыг өөрчлөх, ингэхдээ сургуулийн захирлаар хараагүй хүнийг томилох” шаардлагыг тавьжээ. Ийм үндэслэлээр тус сургуулийн захирлыг чөлөөлөх, томилох хууль эрх зүйн зохицуулалт байхгүй байна. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.14 дүгээр заалт, 30.1.15 дугаар заалтад заасны дагуу тус сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх асуудал нь одоогоор Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарч байна. Нийслэлийн ерөнхий боловсролын тусгай 116 дугаар сургуулийн талаар тавьсан хүсэлт, шаардлагад хариу өгч байгаатай тохиолдуулан тус сургуулийн талаар хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дурджээ. Тухайлбал, Ерөнхий боловсролын 116 дугаар тусгай сургуулийн төсөв 2016 онд 673.9 сая төгрөг байсан бол 2017 оны төсвийг 829.4 сая төгрөг болгож, 155.5 сая төгрөгөөр нэмэгдүүлсэн. Тус сургуулийн үдийн цай/хоолны төсвийг өнгөрсөн оноос 34.4 сая төгрөгөөр, туслах багшийн орон тоог 10-аар нэмэгдүүлж 111.1 сая төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн. Өнгөрсөн онд 1-5 дугаар ангийн сурагчид үдийн цайны зардлаар халуун хоолны үйлчилгээтэй байсан бол энэ оноос 1-12 дугаар ангийн бүх сурагчдыг хамруулж байна. Тус сургуулийн 2017 оны төсөвт хичээл, практикийн  зардалд 5.8 сая, урсгал засварын зардалд 4.4 сая төгрөг тусгасан.  БСШУСЯ тусгай сургуулиудын суралцагчийн үдийн хоолны зардлыг хүүхдийн нас хүйс, эрүүл мэндийн байдал, хөгжлийн онцлогоос хамааруулж нэг өдөрт 2400 төгрөг байхаар тооцон төсөвлөж, Засгийн газарт өргөн мэдүүлээд байна. Үдийн хоолны нэг өдрийн төсөв нь дотуур байрны хүүхдийн нэг өдрийн /3 удаагийн халуун хоол, 2 удаагийн цай/ хоолны төсөвтэй тэнцүү хэмжээтэйгээр тусгагдсан болно.  Тусгай сургуулиудын 1602 суралцагчдийн үдийн хоолны зардалд өдөрт 2400 төгрөгөөр тооцож санхүүжүүлэхэд жилд 746,9 сая төгрөг зарцуулагдах бөгөөд энэ зардал 2017 оны улсын төсөвт тусгагдсан болно.

Мөн ерөнхий боловсролын тусгай 116 дугаар сургуулийн сурагчид болон хараагүй иргэдэд зориулан Брайль үсгээр, Дейзи форматаар ном сурах бичиг хэвлэх 2015 оны улсын төсвийн 99.870.340 төгрөгийн хөрөнгө оруулалттай ажлыг Танай холбоо буюу Монголын хараагүй иргэдийн үндэсний холбоогоор гүйцэтгүүлж ном, сурах бичгийг тус сургуульд болон Улаанбаатар хотын номын санд 2016 онд нийлүүлсэн. Энэ ажлын хүрээнд IX ангийн гурван нэрийн брайлын 168 сурах бичиг, DVD хэлбэрийн сонсдог 32 Дейзи номыг бүтээсэн.  Цаашид ерөнхий боловсролын тусгай сургуулийн сурагчдын сургалтын тусгай хэрэглэгдэхүүн, сургалтын материалын зардлыг сургуулийн төсөвт нь байнга, тогтвортойгоор тусгаж байх хууль, эрх зүйн зохицуулалтыг бий болгох асуудлыг  Боловсролын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төсөлд тусгаж байгаа болно. 2011 онд брайл принтер, хэвлэмэл материал уншигч төхөөрөмж, зөөврийн брайль дэлгэц, бичвэр томруулагч, харааны бэрхшээлтэй хөгжимчдөд зориулсан программ хангамж, график, томьёо зэргийг брайл руу хөрвүүлэгч программ, текст зургийг брайл руу хөрвүүлэгч программ, текстийг аудиогоор уншигч программ болон хөгжмийн сургалтад зориулсан 37 нэр төрлийн техник хэрэгслийг нийлүүлсэн. Үүнд 117.8 сая төгрөгийг зарцуулсан.

-2013 онд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан 26 хүний суудалтай  98.0 сая төгрөгийн үнэтэй автобусыг нийлүүлсэн.

-2014 онд 79.8 сая төгрөгийн өртөгтэй автобусны гарааш барьсан.

-2015 онд 30.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Багшийн хөгжлийн төв”-ийг байгуулж багш нарын болон сургалтын тавилга, техник, тоног төхөөрөмжийг нийлүүлсэн. 

-2015 онд сургуулийн цахилгааны засварт 11.0 сая төгрөг зарцуулсан.

-2016 онд 79.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сургуулийн сантехникийн засварыг гүйцэтгэсэн.

Тус сургуулийг 2006 онд бие даан байгуулсан цагаас эхлэн Япон Улсын Ротари байгууллага, АДРА олон улсын байгууллага, Италийн Олон улсын дэмжлэг туслалцааны байгууллага, ЮНЕСКО зэрэг олон улсын хөгжлийн болон тусламжийн байгууллагуудтай хамтран брайль хэвлэлийн цех байгуулах, брайль принтер, брайлын цаас бусад дагалдах хэрэгслийг хангах зэрэг ажлыг зохион байгуулж ирсэн. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах, тэднийг нийгэм, ахуйн баримжаатай болгож, бие даах чадварт сургах, тухайн хүүхдийн онцлогт тохирсон нөхөн засах, сэргээн сайжруулах, дэмжих орчинг бүрдүүлэн боловсролын үйлчилгээ үзүүлэх, улмаар амьдралд бэлтгэх, бие даан амьдрах, мэргэжил эзэмших, тасралтгүй суралцах адил тэгш боломжийг бүрдүүлэх бодлогыг баримталж ажиллаж байна. Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд Төрийн бус байгууллагуудтай нягт хамтран ажиллах болно гэжээ.

Б.ЦОГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-07-21 19:17:43 - Нийслэл
Улсын арслан Ц.Содномдоржид дэд хурандаа, начин Б.Серикд дэслэгч цол олгожээ
2017-07-21 18:57:04 - Орон нутаг
Баян-Өлгий аймгийн иргэд хос буган хөшөө цогцолборыг хамгаалах хүсэлт гаргажээ
2017-07-21 17:55:26 - Боловсрол
Олон улсын 100 гаруй эрдэмтэн чуулж, одон орон, геофизикийн талаар хэлэлцлээ
2017-07-21 17:40:17 - Нийслэл
Зарим замыг түр хугацаанд хаана
2017-07-21 16:47:43 - Хууль
Баяр наадмын өдрүүдэд ШТС дээрэмдсэн хэрэг гарчээ
2017-07-21 16:41:27 - Нийслэл
Скаутуудын майхант чуулга уулзалт долоон хоног үргэлжилнэ
2017-07-21 15:49:32 - Спорт
Б.Мөнх-Оргил Олимпийн XXIII наадмаас хүрэл медаль хүртлээ
2017-07-21 15:43:38 - Нийслэл
Горхи-Тэрэлжид ариун цэврийн цогцолбор байгууламж ашиглалтад оров
2017-07-21 15:12:01 - Улс төр
Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга үг хэллээ
2017-07-21 14:56:02 - Шар
Путины зүүж байсан цаг сая еврогоор зарагджээ
2017-07-21 14:53:51 - Нийслэл
ФОТО: Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлж, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн жагслаа
2017-07-21 14:45:12 - Спорт
Гимнастикч Ж.Номондалай АНУ-ын Иллиной мужийн аварга болжээ
2017-07-21 14:16:47 - Орон нутаг
Гол усанд осолдох аюулаас сэрэмжлүүлж байна
2017-07-21 13:41:40 - Хууль
Хуульч Н.Ариунболд: УИХ-ын Тамгын газрын дарга дэгийн тухай хууль зөрчиж байна
2017-07-21 13:39:39 - Эдийн засаг
Монголбанкинд 7.2 тонн алт тушаажээ
2017-07-21 12:46:09 - Нийслэл
Жолооны үнэмлэх 10 сараас хэвлэлтэд орно
2017-07-21 12:43:23 - Байгаль Орчин
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үүлэнд нөлөөлж бороо оруулж байгаа тул үер усны аюулаас сэргийлнэ үү
2017-07-21 12:35:06 - Спорт
Хакухо мэргэжлийн сүмогийн дээд амжилтыг хуваалцаж эхэллээ
2017-07-21 12:24:46 - Спорт
Австралид 77 настай эмэгтэй 90 кг-ын штанг өргөв
2017-07-21 12:15:08 - Шар
Сугалаанаас “Приус 20” автомашин хожжээ
2017-07-21 12:11:59 - Спорт
“Будапешт-2017” жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох бөхчүүдийн нэр тодорлоо
2017-07-21 11:18:07 - Хууль
Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Ерөнхий командлагчаа хүлээж авна
2017-07-21 11:05:22 - Улс төр
С.Баяр өнөөдөр Монголд ирэх үү
2017-07-21 10:49:02 - Боловсрол
Цэцэрлэгийн онлайн бүртгэл ирэх мягмар гаригт эхэлнэ
2017-07-21 09:32:21 - Нийслэл
Өвөрмонголчууд хандив өргөв
2017-07-21 09:22:37 - Нийслэл
“Хааны эрэлд 2017”-д 26 орны цэргийн албан хаагч оролцоно
2017-07-21 09:10:05 - Байгаль Орчин
Улаанбаатарт өдөртөө 26-28 градус дулаан байна
2017-07-21 08:54:37 - Технологи
Д.Ган-Од: Хөргөгч, телевиз, гар утас, интернэт, гэрэлтэйгээ аялж болох төхөөрөмж бүтээж байна
2017-07-21 08:44:52 - Гадаад
БИДНИЙ ТУХАЙ: Монголчууд “Приус”-т дуртай
2017-07-21 08:36:40 - Орон нутаг
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ: Хоёр удаа дэвсээд эхнэрийнхээ аминд хүрчээ
2017-07-21 08:31:46 - Энтертайнмент
Өнөөдөр тахиа өдөр
2017-07-20 19:20:01 - Шар
С.Баяр, М.Энхсайхан нарыг эгүүлэн татахыг МАН зөвшөөрсөнгүй
2017-07-20 19:10:59 - Нийслэл
60 тэрбумын бичлэгээс болж сонгуульд ялагдаагүй гэж Нийслэлийн МАН-ын хорооноос мэдэгдэв
2017-07-20 18:38:41 - Гадаад
Жон Маккейн тархины хавдартай гэж оношлогджээ
2017-07-20 18:19:19 - Орон нутаг
Булган аймгийн тариалангийн талбайн 20-40 метр ургацыг царцаа идэж сүйтгэжээ
2017-07-20 17:56:02 - Шар
Усайн Болт зодог тайлахаа мэдэгдлээ
2017-07-20 17:01:54 - Нийслэл
Хандивын барааг түймрийн голомтод хүргэхээр нислээ
2017-07-20 16:29:07 - Эдийн засаг
Үхрийн махны үнэ өсчээ
2017-07-20 16:27:14 - Эдийн засаг
ОУВС өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрөө зогсоох уу
2017-07-20 16:11:28 - Нийслэл
ФОТО: Монголын хуучны таван машиныг үзэсгэлэн болгон дэлгэжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-07-20 08:47:14 - Улс төр
У.Хүрэлсүхийг “сүхдэх” төлөвлөгөө ба МАН-ын хотын фракцийн Ц.Элбэгдоржтой хийсэн нууц уулзалт
2017-07-19 18:32:16 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-аас оффшор бүст байгаа Монголын хөрөнгийг эргүүлж авчрахад тусламж хүслээ
2017-07-19 09:05:56 - Энтертайнмент
Б.Шижирбат: АНУ, Британи, Франц, Герман, Азийн “GOT TALENT” шоунд оролцох санал ирсэн
2017-07-21 08:36:40 - Орон нутаг
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ: Хоёр удаа дэвсээд эхнэрийнхээ аминд хүрчээ
2017-07-21 11:05:22 - Улс төр
С.Баяр өнөөдөр Монголд ирэх үү
2017-07-20 16:05:01 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга уул, усны тахилгад оролцохгүй
2017-07-19 12:52:55 - Хууль
Ч.Саранзаяа: Дээд шатны прокурорт хандаад байна
2017-07-19 14:32:06 - Шар
Эмч нар эмэгтэйн нүднээс 27 ширхэг контакт линз гарган авчээ
2017-07-20 08:54:54 - Спорт
Б.Серик: Начны малгайгаа өмсөөд, тэмдгээ зүүгээд, бушуухан гарч барилдмаар санагдаад болохгүй байна
2017-07-19 15:30:28 - Шар
Г.Доржзодов: Тэр шөнө цагдаа нарын гар дээр зөвхөн МАН-ын энэ бичиг л байсан