ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Г.Цагаандарьд хашаа байшин, шинэ гэрийг нь хүлээлгэн өглөө

Түгээх    
2017-04-20 15:38:49 - Нийслэл

-Г.ЦАГААНДАРЬ ТУСАЛСАН БҮХ ХҮМҮҮСТЭЭ БАЯРЛАСНАА
НУЛИМС ДУСЛУУЛАН ИЛЭРХИЙЛЖ БАЙВ-

Өнөөдөр Г.Цагаандарь гэх хоёр хүүхэдтэй эмэгтэйд шинэ гэр болон хашаа байшинг нь албан ёсоор гардуулж өглөө. Тэрээр сарын өмнө хоёр охины хамтаар амьдрах газаргүй болж, Толгойт өртөөний вокзалд хоног төөрүүлж байсныг “Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ын тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ туслаж, хандивын аян эхлүүлснээр нийтдээ 17 сая төгрөг сайхан сэтгэлт хүмүүсээс цугларч, 13 сая төгрөгөөр хашаа байшин худалдан авчээ. Мөн түүнд “Хужирт Эко гэр” ХХК-ийн захирал Ж.Уранмандах таван ханатай иж бүрэн шинэ гэр бэлэглэсэн байна.

Өнөөдөр Г.Цагаандарьд туслах сайн үйлсийн аян албан ёсоор өндөрлөж буй бөгөөд олныг хамарсан хандив түүнийг хоёр хүүхдийн хамтаар санаа зовох зүйлгүй амьдрах гэр, хашаа байшин, ажлын байртай болгожээ. 

Г.Цагаандарь энэ сарын 24-нөөс эхлэн ИНЕГ-т долоон айлын газрыг харах харуулын ажлыг сарын 650 мянган төгрөгийн цалинтай хийхээр дөрвөн жилийн гэрээ байгуулжээ. Удахгүй ажлаа хийхээр ИНЕГ-ын хашаанд шинэ гэрээ барихаар болсон байна. Харин хашаа байшингаа бүрэн засварлаж, түрээслэн мөнгөн хадгаламж нээхээр төлөвлөсөн байна.

Биднийг очиход бүрэн тавилгатай шинэ гэр барьж, хашаа байшинг засварлах ажил өрнөж байсан юм. Энэхүү хашаа байшин засварлан янзлах, шинэ гэр барих ажилд Хууль сахиулахын сургуулийн ахлагчийн сургуулийн цагдаа дамжааны нийт 150 гаруй сонсогч гурван өдрийн турш хичээлийн бус цагаараа ажилласан байна. Одоогийн байдлаар байшингийн дотор заслын ажлыг 6-8 сонсогч гардан, ямар ч үнэ хөлсгүйгээр хийж гүйцэтгэж байна. Байшин засах ажил маргааш дуусах аж.

Албан ёсоор хашаа байшин, шинэ гэр гардуулах ёслолд гэр болон тавилга бэлэглэсэн компанийн удирдлагууд, "Итгэл сэтгэлийн гүүр" сангийн тэргүүн, байшингийн халаалтыг бүрэн шийдэхэд 50%-ийн хөнгөлөлт үзүүлсэн компаний захирал, Хууль сахиулахын их сургуулийн сонсогчид, Г.Цагаандарийн төрсөн дүү болон сэтгэлээрээ тусласан хүмүүс хүрэлцэн ирж түүнд баяр хүргэлээ.

Г.Цагаандарийг хоёр хүүхдийн хамт хашааны хаалгаар орж ирэх үеэр хүрэлцэн ирсэн хүмүүс алга ташин угтаж авсан юм. Тэрээр шинэ барьсан гэртээ орж тусалсан хүмүүстээ баярласан сэтгэлээ нулимс дуслуулан илэрхийлж, анхны цайгаа чанасан юм.

Г.Цагаандарь: -Надад үнэхээр хэлэх үг олдохгүй байна. Тусалсан бүх хүндээ баярлалаа. Цаашид маш сайхан амьдрах итгэл дүүрэн байна. Сайхан амьдрана гэж бодож байна. Үнэхээр сайхан байна (уйлав сурв).

-ӨВДӨХ ӨВЧИНГҮЙ, ЗОВОХ ЗОВЛОНГҮЙ САЙХАН АМЬДРААРАЙ-

"Итгэл сэтгэлийн гүүр" сангийн тэргүүн Ц.Сувд-Эрдэнэтэй цөөн хором ярилцлаа. 

-Би өмнөөс нь гэртэй болсон мэт маш их баярлаж байна (уйлав сурв). Миний дүү олон хүний итгэлийг дааж, өвдөх өвчингүй, зовох зовлонгүй сайхан амьдраарай гэж хэлмээр байна.

-Та энэхүү сайн үйлсийн аянг өрнүүлж, Г.Цагаандарийг хоёр хүүхдийн хамтаар орох оронтой болголоо. Өнөөдрийг хүртэл ямар ямар ажил хийсэн талаараа ярихгүй юу?

-Өнөөдрөөс 20 хоногийн өмнө энэхүү аян амжилттай өрнөж, албан ёсоор үүргээ гүйцэтгэж, албан ёсоор өндөрлөж байна. Би хамгийн анх энэ бүсгүй хонох газаргүй, гадуур хоног төөрүүлж байна гэсэн мэдээг авч очсон юм. Ямар ч байсан дулаан газар хонуулах бодолтой л байсан. Гэтэл сайхан сэтгэлт монголчууд өлгийдөн авч, эмнэлэгт хэвтүүлэн эмчилж, орон гэр болон бүх тавилга бэлэглээ. Мөн олон түмний минь хандивласан мөнгө цуглаж, нийт 17 сая төгрөгт хүрсэн байгаа. Тэр мөнгөнөөс хашаа байшин болон хэрэгтэй бүх зүйлийг нь худалдан авч өглөө. Нийт тусалж дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа.

-Анх хамтарсан баг ажиллаж хүүхдүүдийг нь сувилалд хэвтүүлж байсан шүү дээ?

-Тийм шүү. Гэр бүл хүүхэд залуучуудын төвийнхөн маань маш шуурхай ажиллаж, хүүхдүүдийг нь улсын төв сувилал болон "Өнөр бүл" хүүхдийн төвийн цэцэрлэгт өгч, ээжид нь эмчилгээ хийлгэх боломж олгосон байгаа. Мөн байшин аваад засах ажлыг хийхэд Хууль сахиулахын их сургуулийн сонсогчид туслан, гурван хоног ажилласан байгаа. Сургуулийн удирдлагууд маш сайхнаар хүлээн авч бидэнд мэндчилгээ илгээсэн юм.

-Нийтдээ энэхүү аянд хэдэн хүн оролцсон бэ?

-Мөнгө өгсөн хүн нийтдээ 947 хүрсэн байна. Гар, бие оролцож, эд материалын тусламж үзүүлж, засвар хийх гээд нийтдээ 1500 орчим хүн тусалсан байна. Мөн гадаадаас их хүн мөнгө явуулсан байгаа. Сайхан сэтгэлтэй бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна.

У.УРАНЦЭЦЭГ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.АНХБАЯР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 85

Зочин (122.201.24.254)
2017-04-23 21:24:42
Миний ард түмэн ухаалаг шүү. энэ охины өмнөөс баярлаж байна. Монголчууд хүчтэй энэрэнгүй

ЗОЧИН (202.131.243.190)
2017-04-21 17:38:30
МОНГОЛ УЛСАД НЭГ Ч БОЛОВ МОНГОЛ ХҮН ХЭРЭГТЭЙ.МОНГОЛ ХҮНЭЭ САЙН САЙХАН АЖИЛЛАЖ АМЬДРАХ НӨХЦӨЛӨӨР ХАНГАЖ ӨГӨХГҮЙ БАЙГАА ТӨР ДЭЭР НЬ ЭНЭ НИЙГЭМ ХОЁРТ АСУУДАЛ БАЙНА.СОЦИАЛИЗМЫН ҮЕД МОНГОЛЧУУД ИЙМ МУУ ЗОЛБИН НОХОЙ ШИГ АМЬДАРЧ БАЙГААГҮЙ ҮНЭТЭЙ МАШИН ҮНЭТЭЙ ЭДЭЭР ӨРСӨЛДӨХГҮЙ БҮГД ТЭГШ АЖИЛТАЙ ЦАЛИНТАЙ БОЛООД БАЙСАН ЮМ.

Зочин (202.21.125.2)
2017-04-21 14:32:08
Ямар сайхан мэдээ вэ? Энэ зарим хүмүүс яагаад Цагаандарийг буруутгаад байгаан бэ? Эцэг эх муутайдаа энэ хүн хэцүү бэрхийг туулсан байх. Ер нь энэ сөрөг юм бичээд байгаа хүмүүс сайн эцэг эхийн буянд гайгүй явж байгаагаа юу гэж бодоод энэ хүүхдийг буруутгаад байгаан.Гараа сайн бол бариа сайн гэдэг байхаа.

Zochin (202.70.47.90)
2017-04-21 14:22:57
Suwd.Erdened bayr hvrgie byant vilsed amjilt nutgiin hvvhed bn aaw eejn sain hcmvvs bsan daa

zochin (124.158.93.44)
2017-04-21 13:45:12
Suvd-Erdened bayar hurgiye. 2 huuhediin buyn zaya tushij jargaltai bgaa ni saihan sanagdaj bn

Zochin (124.158.77.50)
2017-04-21 11:11:17
Ireedvin amidrald ni sn shaniig hvsiye. Shan amidraarai

Айраг (202.72.242.178)
2017-04-21 08:33:37
Энэ ээдрээтэй бусармаг муу бүхэн нь дийлчэхээд байдаг орчлонд энэ 3 амь халуун бүл ингэж сэтгэл амар амьдрах боломж бүрдэх гэж, сайхан сэтгэлийн үзүүрт тос гэдэг үг байдаг биздээ. Одоо харин нь өнөө шалз шиг хаяад явчихсан нөхөр шүү юм нь ирчэхсэн сууж байх вий дээ. Уг нь хүнд ичэх нүүр гэж байдаг биз гэвч одоо цагт шир болоо биздээ. 1 бол нөгөө талаас нь харахад ингэж зовлон нэрээр жүжиг найруулсан байхыг үгүйсгэхгүй ямарч байсан бүхнийг цаг хугацаа харуулах биз.

манан зайл (202.9.41.74)
2017-04-21 08:24:34
аз нь таарсан ганц нэгдээ туслаад хөөрцгөөх яахав.тэнэгүүдийн дотор гэнэн бөгөөд уужуу сайхан.цаана нь оффшорын бүх мөнгийг авчирч өгөөд ч барахааргүй ёроолд унагсад байна.даяаршсан капитализмд шигдсэн бүх дэлхийд ч бас ийм байгаа гэвэл, худлаа,амэрикт гэхэд өөрсдөө ядуу байх хоббитой цөөхөн хэд бий гэх биз.тархиа өөрсдөө угаагсад.цаана нь амэрик шампунь ийгл,монгол баабар үнэгүй байгаа.монголчууд дэлхийг сэрээх ээлжит цаг боллоо.чи үнэхээр чингисийн удам мөн бол фэсбүүкээр хэргийн эзэн,хэнгэргийн дохиур амэрикаас угаалгасан оюун,дээрэмдүүлсэн эд баялагаа нэгэн зэрэг нэхэх бүх дэлхийн хөдөлгөөн эхлүүл,залуучууд аа,боолын ба капиталын нийгмээс өөр юм үзээгүй хөөрхийст жинхэнэ чингис занграгаар замыг зааж өгцөгөө,монголчууд аа.хурдан морь,цэцэт нум сумаар бус,билэг,суу залиа хөвчлөн дэлхийг төвшитгөх их гарааг эхлүүлэх цаг боллоо.монголчуудаас өөрүүд-суумлууд эхлүүлэж чадахгүй болой

... (88.207.134.45)
2017-04-21 06:30:36
uul n ingeh albagyil dee... ene baitugaig davj garch baigaa olon saya mongol emegteichyyd baina. Yuruusuu l uuriinh n hariuchlagiin asuudal, ersdelee buruu tootson, nuhurt hezee ch bitgii itgej bai. Uuruu tejeej chadah chadahgyigee bodoj hyyhed gargaj bai

Зочин (24.130.115.88)
2017-04-21 03:41:02
Сайхан сэтгэлтнүүд муу санаат муу хүмүүсээсээ олон байдаг гэдгийн баталгаа энэ бизээ,Энэ Сувд-Эрдэнэ шиг хүмүүс монголд олон байх болтугай гэж ерөөе,харин жирийн ард түмнээ ядуурлаас ангижруулж,Цагаандар шиг хүмүүсийг дахин битгий бий болгооч гэж Монголын төр,ихэс дээдсээс шаардах байна

Зочин (83.144.115.43)
2017-04-21 01:22:53
одоо тэгээд хүмүүсийн итгэлийг дагаад сайхан амьдрах хэрэгтэйшдээ

Зочин (202.70.46.222)
2017-04-21 00:52:52
сайхан сэтгэлтэй монголчууд олон байгаад сайхан байна.зовох цагт чамайг хаясан хүн жаргах цагт хэрэггүй шүү.хүүхэдэд эцэг нь хэрэгтэй гэж өөрийгөө золих хэрэггүй.дүүтэйгээ,ох идуудтайгаа сайхан амьдраарай.аз жаргал хүсье

Narantuya (103.57.93.231)
2017-04-21 00:27:19
Vgvi neeree hvnii saihan setgelee gej iim saihan buyntai vils hiij baigaa hvmvvs sain saihan ervvl enhiig hvsie dee .....ene olon hvvhdvvddee

Зочин (103.229.122.60)
2017-04-21 00:21:23
Одоо нэг нехер олоод егчих дее

С.Бямбацогт (49.0.165.12)
2017-04-20 23:17:35
энэ бүсгүйд аз жаргал эрүүл энхийг хүсье.шантарч болохгүй шүү урагшаа.

aagii (103.57.94.144)
2017-04-20 23:02:04
Mongol uls mini mandan badarch yawah boltugai

Irgen (203.169.50.218)
2017-04-20 22:38:24
Sain uils, saihan setgel, Itgel zutgel

Монгол (62.167.93.99)
2017-04-20 20:50:15
Сайхан ажил сайхан гэр орон сайхан хамт олонтой боллоо . Одоо аав дутуу байна. Хүүхдүүдийн аав үүнийг уншиж байгаа бол хурдан гэртээ очоорой эхнэр чинь үр хүүхэд чинь гэр орон чинь эзнээ хүлээж бн шүү. Уншаад шууд гараарай. Гэр дүүргэсэн аав минь гэгээ таттал гэртээ яваад очоорой

ERCHVVDEE (117.111.8.15)
2017-04-20 20:38:11
HVNII SAIHAN OHINIIG ABCH EH BOLGOJ EEJ AABAAS HOLDUULAAD SAIHAN AMISRANA GEJ ABCH YBCHAAD BITGII ZOBOOLDOO MANAIHAAN SAIHAN ERCHVVDEESEE SURALTSAARAI ENE BVSGVIN BURUU HEJ YU BAIHAB TSAANA CHIN GARSAN VREE HOGON DEER HAYDAG BALAI HVVHNVVD BNA SHVV DEE

цэцэг (202.9.41.41)
2017-04-20 20:19:08
Энэ охин чинь сурлага сайтай сайн илтгэл тавидаг гэж байсан харуулын ажилд олон жил барьж байхаар сонирхолын дагуу их сургульд сургаа ч ирээдүйдээ үр хүүхдэд нь хэрэгтэй өөрт нь ч хэрэгтэй энэ амьдралд ч хэрэгтэй л байх

Monhoo (150.129.142.218)
2017-04-20 20:05:31
Amni hishigtei nuuriin buyantai busgui yumaa. Az jargal husie.

Monhoo (150.129.142.218)
2017-04-20 20:05:09
Amni hishigtei nuuriin buyantai busgui yumaa. Az jargal husie.

Зочин (202.179.25.140)
2017-04-20 19:53:36
Odo nohor n ichih nuurgui guigeed irnee

Зочин (45.117.32.6)
2017-04-20 19:52:45
баярлалаа

Зочин (103.229.121.215)
2017-04-20 19:48:50
Оюун - Эрдэнэ сайн бна. Гэхдээ мөнгөний тайлан мэдээгээ нэг ил гаргаж тайлагнаарай.

Зочин (59.153.112.121)
2017-04-20 19:44:29
Энэ Сувд эрдэнэ гэж мундаг бүсгүй байнаа. Өчнөөн хүмүүсийг гэр оронтой болгож байна .Хулгайчид офшоорчид төрийг сандайлсан луйварчдаас дээр .Улам их амжилт хүсий

Me (173.76.235.221)
2017-04-20 19:44:01
Тархиний тураалтай хүмүүсийн бичсэнийг уншаад инээд ч хүрэх шиг, гунигтай юмдаа. Гэхдээ олонхи нь сайхан гэгээлэг зүйл бичижээ. Хүүхдээр жалганий хог цэвэрлүүллээ гэж уурлаж,харин хүүгээ сайн зүйл хийлээ гэж урам өгөх байтал. Сувдэрдэнийг буруутгаж хэн нэг нь. Битгий ингэж хүнд тус болж яваа нэгнийхээ сэтгэл үрү угаадас цацаж урамыг нь хугалж үзээч, гуйж бна. Бусдад тусалж чадахгүй бол хар,хороо дарж явж сураа.

Зочин (112.72.11.111)
2017-04-20 19:40:57
Ovgon porter avnaa zasvartai bj bolnoo jenj bish utas 96008469

Зочин (112.72.11.111)
2017-04-20 19:35:52
Hooe chi noxor bolon ter archaagui aavin ah duu eej n ym bish biz de buu ataarh da

Зочин (103.229.122.60)
2017-04-20 19:18:21
Энэ арчаагуй хуухэнээр шоудчих юмаа зайлуул

Зочин (178.193.103.199)
2017-04-20 19:17:06
Gants ch gesen emegtei huniig harj uzej oroh oron, ideh hool, amidralaa zalguulah ajiltai bolgosond tusalsan buh hund gun talarhal ilerhiilye. Tehdee door bichsen humuustei neg talaar sanal neg bnaa. Manai ohid huvguud yu yu ch boloogui baij baahan huuhed tsuvuulah yum. Tegeed l neg hunii tuluu amidarch, huuhed gargasan yum shig tur zasagaa haraatsgaah yum. Uuriiguu zasaj baij geree zas, geree zasaj baij turuu zas gej Chingis haanii helsen ug baidaggui biluu? Ehleed uuriiguu bolovsruulj, yadaj amidralaa zalguulahtaigaa bolj baij ur huuhed gargadag boltsgoovol yasan yum? Deedeh bundguruuruu doodoh erhtenee zahirch surval yun turuund uursdund chini l heregtei baih shuu

Хоогий (202.131.233.94)
2017-04-20 19:16:26
сайхан мэдээ байна. Тусалсан бүх хүмүүсд маш их баярлалаа, сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Монгол (62.167.93.99)
2017-04-20 19:10:32
2уут боорцог гэхээр хүн болгон 25гр боорцог амандаа хийжээ. Овоо юм амандаа хийж манай ядарсан сонсогч нар. Хамгийн сүүлд намбарын хүүг ачихад ийм олон цагдаа эгнээд зогсож бснсан

Jessica (103.10.21.79)
2017-04-20 19:07:12
Ene olon humuusd tusalj bga Subd-erdene.de bayrllaa. Sainii hajuugaar saar gej eldbiin muu humuusiin setgegdel bas baina uursdu uych chadhagui tegsen baij hund tuslahaar uulj goochildog erguu baliar amitad baih uma ene busguin iitgel setgeliin guur turiin bus baiguulgiin dans shilen um bn.le buh tusalsan humuusiin ner us heden tugrug shiljuulsen uy uynd zartsuulsan ged buh dans tootsoo.n bga orood shalgaj bolno erguu malnuud min za uur taiban.da

zochin (202.21.113.190)
2017-04-20 18:46:20
tusalsan buh hund ni bayrlaa

hun (119.40.98.162)
2017-04-20 18:35:53
saihan medee bna

Зочин (202.131.243.190)
2017-04-20 18:33:21
Итгэл сэтгэлийн гүүр сангийн тэргүүн Сувд Эрдэнэд аз жаргал эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье ЯМАР МУНДАГ БҮСГҮЙ ВЭ. Цаашид энэ сайхан үйлс нь түм бум болж үржих болтугай

zochin (182.160.34.187)
2017-04-20 18:29:03
bayar hurgie!Mongolchuud yadarsan negendee tuslaad saihan umaa.Ene heden luivarchdaas salchihval saihan b,na.

Badam (103.57.94.243)
2017-04-20 18:26:10
Hurai hurai hurai.minii mongoliin ard tumen setgel negdeheeree iim l bh estoi ym daa.ta nart uneheer talarhaj bna

Зочин (202.70.46.216)
2017-04-20 18:24:42
Сайхан мэдээ бнаа. Гэхдээ манай охидууд гэр бүл.төлөвлөлт гэж нэг юм мэдэж бмаар юмаа. Нэг хар юмтай танилцавуу гүү юу баахан хүүхэд гаргахын. Энэ олон түмэн энэ хүүхнийг биш нялх хүүхдүүд өрөвдөж л хандив өгсөн блгүй. Одоо бушуухан спирал тавиулсан нь дээр. Мэдлэггүй боловсролгүй, өөрийн гэсэн юучгүй, олигтой нөхөр ч бхгүй баахан хүүхэд чирсэн хүүхнүүд

ЗОЧИН (150.129.142.83)
2017-04-20 18:18:29
ТЭНЭГ ХАДАМ НОХОР ХОЕР НЬ ИРЖ ГСЙ БОЛОХВИЙДЭЭ.

Зочин (27.123.214.123)
2017-04-20 18:17:15
Миний монголын ард түмэн үнэхээр сайхан сэтгэлтэй хүмүүс юмаа цагаан дарьдаа баяр хүргээд олон түмнийхээ хайр хүдэтгэлийг дааж эрүүл энх эрч хүчтэй сайхан амьдраарай

zochin (180.149.93.14)
2017-04-20 18:17:09
mundag hvmvvs ymaa amijilt

Зочин (103.11.194.166)
2017-04-20 18:14:40
Sain saihan uils delgereh boltugai.

Зочин (103.229.123.231)
2017-04-20 17:52:27
saihan zuil urgelj uchirch baih boltugai az jargal husey

Зочин (202.179.23.88)
2017-04-20 17:47:01
superrr.

Зочин (202.72.242.5)
2017-04-20 17:44:16
ЗӨВ ЯВБАЛ ЗӨӨЛӨН ЗӨӨЛӨН ЗАМБУУЛИН

Зочин (202.72.245.122)
2017-04-20 17:21:21
Тусалсан бїх хїмїїст баяр хїргэе.Аливаа зїйлээс сайныг нь олж харахгїй дандаа л шїїмжилж байх юмаа.Аз жаргалтай сайхан амьдрана гэдэгт итгэж байна.2 нялх хїїхдийн буруу гэж юї байхав дээ.Дїї нартаа аз жаргал хїсье.

таня таня (202.9.42.124)
2017-04-20 17:17:19
Энэ Цагаандарь үнэхээр сэтгэл сайтай эмэгтэй байхаа... ажил үйлс нь маш сайхан, хурдан сэтгэлчилэн бүтлээ ш дээ. нөгөө балай нөхөр шүү ухаантай юм нь эргээд ичихгүй зууралдах вий дээ.. зовох цагт нөхрийн чанарыг таньсан юм чинь. нэг сэтгэлийн үзүүрт 2 үрийнхээ төлөө сайхан амьдарч, олны буяныг даагаарай.. АЗ ЖАРГАЛ САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ.

Зочин (66.181.190.34)
2017-04-20 17:12:06
Saihn medee bn. Suvderdene gaihaltai ajil hergjuulj bnaa. Cagaandarid amjilt husy. Eruul bj ohidoo duugee sain hun bolgooroi. Tusalsan buh hund talarhj bn.

Zochin (122.43.172.167)
2017-04-20 17:11:48
Баяр хүргэе😎⚘ Олон юм яриад байгаа улсууд жаахан ч гэсэн өөрсдийгөө оронд нь тавьж үзээрэй. Хүүхэд нь субботник хийгээ л биз ажил сураг. Нэг өдрийн өлгийдөж дааж сураг тэр тусалсан хүмүүс. Иймхэн юманд юунд бухимдана вэ. САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭГ😎⚘ БАЯРЛАЛАА ТУСАЛСАН САЙХАН СЭТГЭЛТЭЙ ХҮМҮҮС ДЭЭ⚘⚘⚘⚘

БИБИ (27.123.214.85)
2017-04-20 17:10:06
Гавьяа байгуулаагүй ч буянтай л бүсгүй.Зөв үйлдэлтэй хүний бүхий л зүйл хурдан бүтээмжтэй байдаг

Zochin (92.255.185.41)
2017-04-20 17:08:58
Yadarsan hund tuslah reklam yavj bga. Ene Suvd INEG-iin darga 2 ireh UIHd ner devshuulj ni todo rhos.

kkk (202.70.36.182)
2017-04-20 17:06:42
odoo manai niigemd neg buruuu jishig togtjee hvnii omnoos amidraad bga yumuu haashaa yum amidralaa awch ywj chadahgvi bj neg ih olon hvvhed torvvleed tegeed tor zasgaas yum neheed tuslamj guigaad bdag.Harin uls eh orondoo yum hiisen gawya baiguulsan ydruuhan amidarch bga olon azai buuraluud bga shvvv de ter hvmvvsdee tuslah heregtei shvv de

zochin (150.129.140.169)
2017-04-20 16:46:32
Id geed ogsniig 80 uulaa batlah bailgui de. Er ni alba ymuu ymar gayiya shagnal baiguulsan ym. Bidnii buruu ymuu haishaan

tushig (172.56.42.238)
2017-04-20 16:31:47
80 dulii humuus ajilluulsan yum baina 2kg boortsog ogood harjii gesiimuu id gesiimuu erguu mine

tushig (172.56.42.238)
2017-04-20 16:28:57
sembeger excel zarna shuu utas utas99093891

zochin (150.129.140.169)
2017-04-20 16:28:55
Энэ нэг Сувдаа гээд хүүхэн болиочээ. Хүүхдийг минь хичээлээс нь тарангуут нь авч яваад 3 цаг бүүр захын хорооллын жалганы хог шороо цэвэрлүүлсэн байгаан. Хаа байгаа хотын хамгийн захд шүү. Шалгадаг газар нь байвал шалгаачээ хүмүүсээс ингэж хандив авах ёстой юмуу. 80 сонсогчийн дунд 2 кг боорцог ид гэж өгсөн арай юмаа ер нь хууль журмаараа ярина шүү. Бүүр тэр хавийн жалганы хог цэвэрлүүлдэг хэн бээ холбогдох бүх газар нь ярих болно

Зочин (112.72.8.66)
2017-04-20 16:28:44
sywd erdene bolon ajlin bair gargaj ugsun nrgenii nusehiin gazar hashaa baishing ni yanzalj zaswarlaj bgaa hyyli sahuylahin zalyychyyd geed shan setgeltei demjij tysalsan buh humuuseer uneheer baharhaj bna .amni hishigtei 2 huurhun ur ni eejdee oron bair ajiltai bolgoloo shuu de tsagaan dari duu mini itgel daaj amidraarai az jargal husie

Zochin (172.56.42.238)
2017-04-20 16:27:29
odoo neg gaigui chih zoolontei zonog bish ch nas togtson byrtai nohor olood ogchih huneer deerlehuulehgui oort n ch sain halamjtai yum yumand sain er oloochee teneg shaarnuudaa

зочин (202.131.225.205)
2017-04-20 16:24:21
гялалзсан сайхан онгоцны үйлчлэгч болоорой чи чадна амжилт,ИНЕГ нэг юм бодно байгаадаа,,

Зочин (202.179.26.96)
2017-04-20 16:24:18
yamar gavya baiguulsan hun um boldoo huurhii sain oilogsongui.

Zochin (103.229.123.19)
2017-04-20 16:23:56
МОНГОЛЫН БАХАРХАЛ ТА БҮХЭН

Зочин (202.21.106.126)
2017-04-20 16:20:31
Болоошдээ

Зочин (103.212.119.15)
2017-04-20 16:20:12
тэр авилгагчидын гэр бүлээрээ гадаадад зугаалдаг, оффшорт хийсэн мөнгө чинь хичнээн айлыг орох оронтой болгох мөнгө байгаа ш дээ. хараад ичих ч үгүй л дээ.

anxaarch unshina yy? (27.123.214.105)
2017-04-20 16:14:42
Shunaltai nuxruus sain bolgoomjtoi bgarai. Shunaltai xar nuxur tsaashid ene bvx baishin, ger, xashaatai gazar, ym zergee xvnd zarwal bvr yaduurna. Sain bolgoomjtoi bgarai. Dagawar xvvxded ix xairlaj chaddag shine sxan nuxurtei bolwol bolno shvvdee. Eswel gants bie xvvxdvcdteigee amidarch yawsan ni deer. Az jargal xvsie.

anxaarch unshina yy? (27.123.214.105)
2017-04-20 16:14:41
Shunaltai nuxruus sain bolgoomjtoi bgarai. Shunaltai xar nuxur tsaashid ene bvx baishin, ger, xashaatai gazar, ym zergee xvnd zarwal bvr yaduurna. Sain bolgoomjtoi bgarai. Dagawar xvvxded ix xairlaj chaddag shine sxan nuxurtei bolwol bolno shvvdee. Eswel gants bie xvvxdvcdteigee amidarch yawsan ni deer. Az jargal xvsie.

Bolorerdene (202.70.46.226)
2017-04-20 16:14:33
Tsagaandarid tuslax ayan urnuulsun Suvd-Erdene busguigeere baxarxaj bnaa. Unexeer mundag setgeltei busgui bna. Bas tusalj demjsen mongolchuudAmraa baxarxaj bnshu. Ta bugdiin buyan zaya delgerch yavax boltugai.

Зочин (202.70.46.226)
2017-04-20 16:12:34
Tsagaandarid tuslax ayan urnuulsun Suvd-Erdene busguigeere baxarxaj bnaa. Unexeer mundag setgeltei busgui bna. Bas tusalj demjsen mongolchuudAmraa baxarxaj bnshu. Ta bugdiin buyan zaya delgerch yavax boltugai.

Монгол хүн (128.199.63.237)
2017-04-20 16:07:46
МИНИЙ АРДЫН СЭТГЭЛ ЦАГААН ГЭЖ ҮНЭХЭЭР ҮНЭН ЮМАА...

амжилт хүсье (66.181.178.143)
2017-04-20 16:07:39
Тусалсан монголчууддаа байр хүргье. Монголчууд цөөхүүлээ, бие бие дээ туслаж явбал бид урагш хөгжинө дөө

Зочин (27.123.214.105)
2017-04-20 16:06:54
Bayar xvrgej az jargal xvsie. Jaaxan uilaw suraw.

zochin (202.131.252.217)
2017-04-20 16:05:15
duurtsen tolgoitoi yumnuud baih yumaa gegeen saihan zuils bichij bgui yumuu az jargal husoe

Соко (202.179.23.69)
2017-04-20 16:04:34
Өнчин өрөөсөн хэлээд ярих эцэг эх байхгүй хүн яахав дээ. Муу хүн таарчихаж. Гэхдээ л амны хишигтэй юм. Олон юм хуцаад битгий буруутгаад бай. Өөрсдийгөө оронд тавиад үзээч.

g (183.81.171.135)
2017-04-20 16:01:27
нэг хар юм ирээд суучих вийдээ энэ хүмүүс нь эргэж тойрч хэлж зөвлөж байгаасай өөрөө ухаантай байгаасай

irgen (202.70.33.242)
2017-04-20 15:59:37
Одоо нэг том ажил байна да.ЭмэгтэйчүүдийН ЭМНЭЛЭГ дагуулж аваачиж спирал тавиулбал таарна. Нас биед хүрсэн хүн төлөвлөж байж төрж, сайн таньж мэдэж байж нөхөртэй болоход яана да. Нэг юмтай таарангуутаа л хүүхэд гаргахаа түрүүлэх юм.

zochin (202.21.117.98)
2017-04-20 15:59:29
Olniihoo itgeliig daaj ulam shan amidarch eruul saruul bj ur huuhduuddee sain hun bolgoj osgoorei amjilt

Зочин (202.70.34.38)
2017-04-20 15:58:04
Sanaa zuv bol zaya zuv gej ene shuu

Зочин (103.212.119.15)
2017-04-20 15:55:51
хөөрхөн нүүрний буянтай хүүхдүүд байна аа. 2 хүүхэд нь.

ИРГЭН (103.14.36.54)
2017-04-20 15:54:44
Сайхан залуухан 22 хон насандаа сураад, ажлаад толгойгоо цэнэглээд. Хүнтэй үерхсэн ч хамгаалалт хэрэглээд шөнийн жаргалыг биш ирээдүйн жаргалыг харж амьдрахгүй яав даа. 2-ын 2 эцэггүй, эдийн засгийн баталгаагүй энэ хүүхдүүдийн ирээдүй бүрхэг байнаа.

Зочин (103.57.95.238)
2017-04-20 15:54:04
Арай энэ байшинг ачаад явчихгүй байлгүй дээ

Зочин (202.9.43.12)
2017-04-20 15:53:09
баяр хүргэе

Зочин (202.21.100.138)
2017-04-20 15:51:13
Ямар сайхан мэдээ бэ.Хууль сахиулах сургуулийн хамт олонд баяр хүргэж,сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.Сайхан залуучууд байна.

Зочин (202.131.243.14)
2017-04-20 15:49:33
yoo ene neg shouchin huuhen bhiimaa ene huuhnii sanhuug shalgah hergtei ene olon hun handiw ogj bhad hezee ch ner ustai ni olond zarlahguiyiin ydarsan amitadaar shou hiisen huuhen bid ch gesen honogiihoo hool omh zusem talhnii mongonoosoo l handiwlasan bgaa shuudee

zochin (66.181.164.144)
2017-04-20 15:47:35
odoo teneg nohor ni hureed ireh we

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-04-26 16:40:33 - Улс төр
С.Эрдэнэ: Шинэ цагийн коммунистуудын эрин үе дуусах цаг удахгүй
2017-04-26 16:34:39 - Улс төр
Г.Уянга намын даргаасаа чөлөөлөгдлөө
2017-04-26 16:07:33 - Орон нутаг
Дорнод аймгийг “Сүхбаатарын одон”-гоор шагнажээ
2017-04-26 16:05:00 - Шар
Барак Обама 400 мянган ам.доллароор лекц уншина
2017-04-26 16:02:05 - Энтертайнмент
Нийслэлийн Соёл, урлагийн газар Оюуны өмчийн байгууллагуудтай хамтарна
2017-04-26 15:57:54 - Хууль
Х.Бадамсүрэн: Би гурван сая төгрөгийн цалин авч байгаа
2017-04-26 15:48:41 - Орон нутаг
Драмын театрынхан орон нутгаар тоглолт хийнэ
2017-04-26 15:42:35 - Улс төр
Тусгаар тогтнол эв нэгдлийн намын дүрэм болон даргын өөрчлөлтийг бүртгэв
2017-04-26 15:39:44 - Нийслэл
ШУУРХАЙ МЭДЭЭ: Улиастай чиглэлийн автозамд хөдөлгөөний ачаалал ихтэй байна
2017-04-26 15:32:43 - Гадаад
Японы сайд бодлогогүй үг хэлснийхээ төлөө огцорлоо
2017-04-26 15:30:34 - Нийслэл
МҮЭХ-ноос ирэх сарын нэгэнд жагсаал хийхээр болжээ
2017-04-26 15:28:15 - Хууль
Нүхтэд гарсан ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
2017-04-26 15:26:00 - Спорт
Буудлага спортын залуучуудын улсын аварга эхэллээ
2017-04-26 15:04:17 - Нийслэл
Сүхбаатарын талбайд эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлнэ
2017-04-26 15:01:00 - Нийслэл
Улсын хэмжээнд дунджаар шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
2017-04-26 14:52:21 - Улс төр
Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийг дэмжлээ
2017-04-26 14:37:59 - Нийслэл
Гэмт хэрэг шуурхай илрүүлсэн алба хаагчдыг шагнажээ
2017-04-26 14:27:02 - Хууль
Эрүүл ахуйн шаардлага хангаагүй борцны үйлдвэрийг хаав
2017-04-26 14:10:38 - Гадаад
Монголын түүх, соёлын дурсгалын цахим архив нээжээ
2017-04-26 13:57:12 - Нийслэл
Тэтгэврийн шинэчлэлийг иргэд рүү чиглүүлж эхлэв
2017-04-26 13:47:33 - Хууль
Зургаан иргэн архинд хордож, нэг нь нас баржээ
2017-04-26 13:45:32 - Нийслэл
Нийгмийн даатгалын лавлагааг ТҮЦ машинаас авдаг боллоо
2017-04-26 13:33:01 - Спорт
“Хүлгүүд" багийн сагсчид 29-р тусгай сургуулийн хүүхдүүд дээр зочилжээ
2017-04-26 13:07:16 - Хууль
АТГ-ын ажлын хэсэг Цагдаагийн ерөнхий газарт ажиллаж байна
2017-04-26 13:04:10 - Шар
LIVE: Хуулийг ингэж баталж байна
2017-04-26 12:52:44 - Хууль
Ирэх сарын 1-нээс АВТОМАШИН, ХАДГАЛАМЖ, ТАМХИ-ны татвар нэмэгдэнэ
2017-04-26 12:39:01 - Гадаад
ОХУ-аас агаарын довтолгооноос хамгаалах цэргийн хүчнийг зэвсэглэхэд туслахыг хүсэв
2017-04-26 12:26:20 - Нийслэл
“Су.Батболдыг Э.Бат-Үүлээс муу ажиллаж байна” гэж дүгнэлээ
2017-04-26 12:17:39 - Улс төр
ЗӨРЧЛИЙН ХУУЛЬ: Хэвлэл, Facebook, Twitter-ээр гүтгэвэл 10-100 сая төгрөгийн торгууль ногдуулна
2017-04-26 12:15:51 - Хууль
С.Зоригийг хөнөөсөн ялтнуудыг чанга дэглэмтэй хорих анги руу шилжүүллээ
2017-04-26 12:06:14 - Спорт
Ж.Мөнхбат аваргын нэрэмжит өсвөрийн чөлөөт бөхийн тэмцээн болж байна
2017-04-26 12:03:30 - Орон нутаг
Хилийн цэргийн анги, заставуудын алба хаагчдыг эмчийн үзлэгт хамруулжээ
2017-04-26 11:48:06 - Боловсрол
ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл эхэллээ
2017-04-26 11:38:35 - Нийслэл
Маргааш шилжилт хөдөлгөөнийг зогсооно
2017-04-26 11:36:47 - Хууль
29 дүгээр сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөллөө
2017-04-26 11:28:57 - Орон нутаг
Өмнөговь аймагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ
2017-04-26 09:19:24 - Байгаль Орчин
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2017-04-26 08:59:15 - Хууль
Ж.Баярцогт: “Аав аа, таны хөл яасан юм бэ” гэвэл юу гэж хариулах вэ
2017-04-26 08:44:40 - Эдийн засаг
Тавантолгойн хэлэлцээр зогсчээ
2017-04-26 08:41:36 - Улс төр
МАН, АН, МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд хэн, хэн нэр дэвших вэ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй