Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив

Түгээх    
2017-04-20 18:31:50 - Улс төр

byambatsogt

Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.04.20) үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цаг 16 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцлээ. Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулав.

Тэрээр танилцуулгадаа, 1992 онд батлагдсан Үндсэн хуулийн үзэл баримтлал, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн Улсын Их Хурлаас 1993 онд Прокурорын байгууллагын тухай хуулийг баталжээ. 2002 онд эрх зүйн тогтолцооны шинэчлэл, нийгмийн харилцааны өөрчлөлттэй холбоотойгоор Прокурорын байгууллагын тухай хуулийг шинэчлэн баталсан нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Энэ хугацаанд найман удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хуулийн байгууллагуудын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгож, иргэдэд чирэгдэлгүй, ялгаваргүй, тэгш шударга үйлчлэх тогтолцоог цогцоор нь бүрдүүлнэ хэмээн тусгасан байдаг. Түүнчлэн 2017 оны хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад Прокурорын байгууллагын тухай хуулийг шинэчлэн найруулахаар тусгаж, шүүх эрх мэдлийн байгууллагуудын шинэчлэл, нийгмийн харилцааны хувьсал өөрчлөлт, эрүүгийн хэрэг, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгддэг гол хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан одоо мөрдөж байгаа Прокурорын байгууллагын тухай хуулийг шинэчлэх, үзэл баримтлал, зохицуулалтыг өөрчлөх зайлшгүй шаардлага тулгарсан гэдгийг онцлов.

Уг хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр прокурорын байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчим, Прокурорын байгууллагын тухай хуульд заасан зарим нэр томъёог оновчтой болгох,  Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн эрүүгийн хууль тогтоомжийн төслүүдтэй уялдуулах, прокурорын байгууллагын харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийг харьцуулан дүгнэж, үйл ажиллагааны хариуцлагатай байдлыг хангах, бусад байгууллагатай хамтран ажиллах эрх зүйн үндсийг бий болгох, прокурорын үүргээ гүйцэтгэх нөхцөл, баталгааг дээшлүүлэх, албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын тогтолцоо зэргийг тодорхой зохицуулсан гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хуулийн төсөлд тус байгууллагын үйл ажиллагаанд мөрдлөг болгох зарчмууд нь хүний эрх, эрх чөлөөг хангахад суурилсан, хэрэгжихүйц байхаар, байгууллагын тогтолцоог хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр, прокурорын зэрэг дэвийг албан тушаал, ажилласан жил, ур чадвараас хамаардаг байхаар тусгасан гэдгийг салбарын сайд танилцуулгадаа дурдлаа. Үргэлжлүүлэн Хууль зүйн байнгын хорооны 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцсэн Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулав.

Байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Хуулийг шинэчлэн сайжруулж болох боловч гол асуудал нь хуулийн хэрэгжилт, хэрэгжүүлж байгаа албан тушаалтнуудтай холбоотой юм. Өөрөөр хэлбэл, хуульдаа биш хүндээ байгааг анхаарах шаардлагатай” гэсэн санал гаргажээ. Мөн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Прокурорын эрх, үүргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөлд тодорхой зааж өгч байгаа бөгөөд хэлэлцүүлгийн явцад дээрх хуулийн төслүүдийн уялдаа холбоог хангах нь зүйтэй” гэсэн бол УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Прокурор үйл ажиллагаагаа явуулахдаа аливаа нөлөөнд автахгүй, хараат бус, бие даан ажиллах талаарх зохицуулалтыг төсөлд тусгах асуудлыг хэлэлцүүлгийн явцад анхаарч ажиллах шаардлагатай” гэсэн саналуудыг гаргажээ.  Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал болон холбогдох бусад хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан болон Ажлын хэсгийн холбогдох албаны хүмүүс оролцов. Хуулийн төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, О.Баасанхүү, Ц.Нямдорж, С.Чинзориг, О.Батнасан, Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан, М.Билэгт нар Ажлын хэсгийнхнээс асуулт асуулаа. Гишүүдийн олонхи нь одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Прокурорын тухай хуулийн хэдэн хувийг өөрчилж байгаа болон шинэчилсэн найруулгын төсөлд цоо шинэ зохицуулалт оруулсан эсэхийг лавлав. Мөн хуулийн төсөлд прокурорын байгууллагын ажилтнуудын нийгмийн халамжийн асуудлыг хэрхэн шийдсэн, хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад прокурорын байгууллагын оролцоо хэр байгааг илүүтэй сонирхож байлаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хариултдаа, Шинэчилсэн найруулгын төсөлд прокурорын байгууллагынхны цалин хөлс, нийгмийн баталгааг шүүхийнхэнтэй адилтгахаар өөрчилсөн байсан. Гэвч эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан нийгмийн халамжийн асуудлыг өнөөгийн түвшинд хэвээр үлдээсэн гэж байлаа. Харин Ажлын хэсгийнхэн хариултдаа, Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Прокурорын тухай хууль 53 зүйлтэй бол шинэчилсэн найруулгын төслөөр 69 зүйлтэй болсон. Товчоор хэлбэл, одоо мөрдөж байгаа хуулийн нийгмийн халамжаас бусад зүйл, заалт буюу 80 орчим хувьд нь нэмэлт, өөрчлөлтийг оруулсан. Түүнчлэн шинэчилсэн найруулгын төсөлд прокурорын үйл ажиллагааг зарчмаас нь эхэлж өөрчилж байгаа. Ялангуяа нийтийн эрх ашиг, хүний эрх, эрх чөлөөг хамгаалсан зохицуулалт болон прокурорын оролцох ажиллагаа, хяналт тавих арга, хэлбэрийг тодорхой тусгасан гэж байв.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Х.Нямбаатар, Ө.Энхтүвшин, Л.Мөнхбаатар, О.Баасанхүү, Д.Лүндээжанцан нар санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Ингээд Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал болон холбогдох бусад хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 78 хувь нь хэлэлцэх нь зүйтэй гэсэн учир хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 
 


Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 1

Зочин (66.181.185.54)
2017-04-20 23:06:04
Eronhiig eronhii l hiideg huul batal

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-11-25 15:42:47 - Спорт
Шатрын улсын аварга маргааш тодорно
2017-11-25 15:37:04 - Спорт
Г.Отгонжаргал, Э.Гантуяа нар ДАШТ-ий медальтан боллоо
2017-11-25 15:24:45 - Нийслэл
Нийслэлийн төсвийг өргөн барилаа
2017-11-25 15:15:39 - Эрүүл мэнд
Агаарын бохирдолд таваас доош насны хүүхэд, 60-аас дээш насны ахмадууд хамгийн их өртдөг гэв
2017-11-25 14:52:20 - Шар
Б.Бат-Эрдэнэ: Бид тансаг хэрэглээний уралдааны хөлд чирэгдэж, үрэгдэж байна
2017-11-25 13:46:18 - Нийслэл
16 настнууд маргааш иргэний үнэмлэхээ гардаж авна
2017-11-25 13:37:14 - Орон нутаг
Нийт нутгийн 60 орчим хувьд цасан бүрхүүл тогтсон учир улсын нөөцөд өвс, тэжээл худалдаж авна
2017-11-25 13:29:18 - Эрүүл мэнд
Энэтхэг эмч нар ирэх сард үнэ төлбөргүй үзлэг хийнэ
2017-11-25 13:15:21 - Спорт
Улс тунхагласны баярт зориулсан 256 бөхийн барилдаан болно
2017-11-25 13:09:18 - Хууль
Монгол улс амиа хорлолтын түвшингээр Ази тивд II байранд оржээ
2017-11-25 12:58:37 - Нийслэл
Японы зах зээлд ноолууран бүтээгдэхүүн татваргүй гаргах боломжтой гэв
2017-11-25 12:48:49 - Гадаад
Жефф Безосын хөрөнгө нэг өдрийн дотор 100 тэрбум ам.долларт хүрчээ
2017-11-25 12:27:06 - Нийслэл
Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган болно
2017-11-25 12:11:18 - Шар
“Ларьдма-2” киноны зураг авалт үргэлжилж байна
2017-11-25 11:50:43 - Шар
Финланд улсад хатаасан хүрэлзгэнтэй талх худалдаанд гарчээ
2017-11-25 11:24:20 - Байгаль Орчин
Цас орж, салхи шуургатай хүйтэн байна
2017-11-25 10:18:37 - Улс төр
Г.Майцэцэгээр өнгөлж, У.Хүрэлсүхээр шинэчлэгдсэн МАН-ын 28-р Их хурал
2017-11-25 10:12:08 - Улс төр
Ц.Баатархүү: МАН-ын хагарал тэмцэл НИТХ дээр ирчихээд ажил явуулахгүй байна
2017-11-25 10:05:31 - Нийслэл
33 дугаар сургуулийн нийтийн эзэмшлийн талбайг зарсан уу
2017-11-25 09:51:13 - Энтертайнмент
С.Мөнгөнцэцэг: Дуурийг хүчээр биш хүсч үздэг болсон нь гайхалтай
2017-11-25 09:28:26 - Эрүүл мэнд
М.Энхтуяа: Хүүхэд дөнгөж төрөөд уйлаад, эхийн сүүгээ хөхөж байгааг харах үнэхээр сайхан
2017-11-25 09:27:05 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2017-11-24 19:06:09 - Гадаад
Долоо хоногийн хугацаанд гадаадад амьдарч буй 12 монгол иргэн гэмт хэрэгт холбогдож, нэг хүн нас баржээ
2017-11-24 17:44:56 - Эдийн засаг
2021 он дуусахад Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 100 тэрбум төгрөг болгоно
2017-11-24 17:41:50 - Нийслэл
С.Чинзориг:Мэргэжилтэй ажилчин бусдаас дутахгүй сайхан амьдарч болно
2017-11-24 17:38:27 - Энтертайнмент
“Төөрдөг байшин” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ
2017-11-24 17:02:35 - Улс төр
Үржлийн бус бог мал экспортлохыг зөвшөөрөв
2017-11-24 16:55:30 - Хууль
Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад цол, шагнал гардууллаа
2017-11-24 16:49:31 - Хууль
“Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл-III боть” хэвлэгдлээ
2017-11-24 16:26:04 - Орон нутаг
Хөвсгөл аймагт авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн дэд зөвлөл ажиллаж эхэллээ
2017-11-24 16:19:32 - Боловсрол
“Монгол хүүхэд” эрдэм шинжилгээний хурал боллоо
2017-11-24 16:09:16 - Хууль
Компаниудыг нэгтгэн, бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчилж, давхар бүртгэлийн журмыг батлав
2017-11-24 16:09:09 - Энтертайнмент
”Бортгонд нуусан амь” номын нээлт болно
2017-11-24 16:05:28 - Боловсрол
Шинжлэх ухааны салбарын шилдгүүдээ шагналаа
2017-11-24 16:05:12 - Шар
А.Баасандорж: Үнсний сав, караокений удирдлага гэх мэт гартаа таарсан зүйлээрээ зодсон
2017-11-24 15:59:18 - Нийслэл
Цэргийн штабын мэдээллийн аюулгүй байдлын офицеруудын сургалт болж байна
2017-11-24 15:46:10 - Спорт
Гандболын 2017 оны Улсын аваргын тэмцээн болно
2017-11-24 15:42:30 - Улс төр
Засгийн газрын хуралдаан болж байна
2017-11-24 15:40:33 - Улс төр
Ерөнхийлөгч ҮАБЗ-ийг хуралдууллаа
2017-11-24 15:27:08 - Нийслэл
Автобусанд өндөр настны картаар зорчдог 288 иргэнийг илрүүлжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-11-24 07:44:00 - Хууль
Эхнэр, гурван хүүхдийнхээ аминд хүрээд амиа хорлосон этгээд дагавар охиноо дөрвөн жил хүчирхийлсэн нь тогтоогджээ
2017-11-24 10:38:27 - Хууль
Алга болсон 13 настай охиныг олжээ
2017-11-24 16:05:12 - Шар
А.Баасандорж: Үнсний сав, караокений удирдлага гэх мэт гартаа таарсан зүйлээрээ зодсон
2017-11-24 08:02:57 - Эдийн засаг
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ядуу монголыг дахин нэг сүлжээний бизнес идэхээр зэхэж байна
2017-11-23 16:11:48 - Нийслэл
Д.Цогтбаатар Б.Хурцыг шүүхэд өгөхөө мэдэгдэв
2017-11-23 10:41:17 - Орон нутаг
Д.Сэржмядаг охины эрлийн хүрээнд Замын-Үүдийн үйлчилгээний байгууллагуудын хяналтын камерыг шалгажээ
2017-11-22 12:18:52 - Шар
А.Баасандоржийн багшийг тойргийн барилдаан хариуцсан даргын суудлаас чөлөөлжээ
2017-11-22 09:17:59 - Хууль
Авлигын шинжтэй 20 сая төгрөгийг хураан авч, холбогдох этгээдүүдийг шалгаж байна
2017-11-22 12:50:07 - Боловсрол
129-р цэцэрлэгийг эрхлэгч Ө.Алдармаагийн эсрэг 500 эцэг эх нэгджээ
2017-11-22 11:26:37 - Гадаад
НҮБ Хойд Солонгосоос оргосон цэргийн бичлэгийг бүрэн эхээр нь дэлгэв