Өвөрмонгол иргэний химийн бодисын үйлдвэрт ажилчид нь уух ус ч байсангүй

Түгээх    
2017-04-21 08:45:49 - Хууль

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр, Өвөрмонгол иргэн химийн хорт бодис хууль бусаар хадгалаад байна гэх иргэнээс ирсэн гомдлын дагуу өчигдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тухайн газар дээр очиж ажиллав. 

Сонсголонгийн зам дагуу байрлах химийн бодис хадгалах уг газрыг Т.Алтангадас гэх өвөрмонгол иргэн түрээсэлж “Талын торгоны зам” гэх компани үйл ажиллагаа явуулдаг юм байна. Улмаар тэндээ хоёр төрлийн химийн бодис хадгалдаг аж. Мэргэжлийн хяналтын байцаагчид тухайн бодисуудын ямар учиртайг шалгаж тодруулахад барилгын бетон зуурмаг, цемент барьцалдуулахад ашигладаг бодис байсан бөгөөд Байгаль орчны яамнаас авсан зохих зөвшөөрлийн дагуу БНХАУ-аас оруулж ирдэг аж.

Хэдийгээр зохих зөвшөөрөлтэй байгаа боловч “Химийн хорт болон аюултай бодисыг хадгалах, тээвэрлэх, устгах журам”, "Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй", "Химийн хорт болон аюултай бодисын шошго анхааруулах тэмдэг MNS 5029:2011 стандарт", "Химийн хорт болон аюултай бодисын бүтээгдэхүүний агуулах ерөнхий шаардлага MNS 6458:2014 стандарт", "Агаарын тухай хуулийн холбогдох заалтуудыг тус тус зөрчсөн байна.

-АГААРТ ДЭГДЭМХИЙ ХОРТ БОДИСЫН ДЭРГЭД ТҮҮХИЙ НҮҮРС ТҮЛЖ 
ГАЛ ГАРАХ ЭРСДЭЛ ҮҮСГЭЖЭЭ-

Шалгалтаар дараахь зөрчлүүд илэрлээ.

-Тус газар ажиллагсад хүн амьдрах зориулалтгүй химийн агуулахад амьдарч, эрүүл мэнддээ ноцтой хохирол үзүүлэх эрсдэлийг бий болгосон байна.

-Агуулах анхнаасаа химийн бодисын агуулахын стандарт хангаагүй, гэрэлтүүлэггүй, чийгтэй, агааржуулагчгүй байна.

-Тус байрны тааз суулт өгч бороо, цасны ус нэвтрэх нөхцөл бүрдсэн байна.

-Химийн бодис хадгалах байранд мэргэжлийн химич, хими-технологич, ургамал хамгааллаар мэргэшсэн мэргэжилтэн огт ажилладаггүй,

-Химийн хорт болон аюултай бодистой харьцан ажиллах үеийн аюулгүй ажиллагааны зааварчилгаагүй, өөрсдийгөө хамгаалах хувцас, хамгаалах хэрэгсэл ашигладаггүй

-Агаарын чанарын хоёрдугаар бүсэд, дэгдэмхий бодисны дэргэд түүхий нүүрс түлж байгаа нь гал гарах нөхцлийг бүрдүүлж байна.

Г.УДВАЛ: НААД ЗАХ НЬ АЖИЛЧИД НЬ УУХ ЦЭВЭР УС Ч БАЙГААГҮЙ

Бид тус газарт шалгалт хийсэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Удвалаас дараахь зүйлсийг тодрууллаа.

-Яг ямар нэртэй химийн бодисууд байсан бэ?

-Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд даргын төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу, иргэнээс ирсэн гомдол мэдээллийн дагуу шалгалт хийлээ. Энэ сарын 14-нд импортолж оруулж ирсэн 10000кг бодис. Уг химийн бодис нь полигарбоксилийн хүчил, глюконат натри гэдэг хоёр бодис байна. Энэ бодисыг хольж ус багасгагч бодис болгоод бетон зуурмагийн үйлдвэрүүдэд хүргүүлдэг юм байна. Шалгалтаар Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэд хэдн зөрчил илэрлээ. Иймд “Талын торгоны зам” ХХК-ийн химийн бодисын агуулахын үйл ажиллагааг 2017 оны дөрөвдүгээр сарын 19-ны өдрөөс эхлэн зөрчлөө арилгах хүртэл түр хугацаагаар зогсоож, битүүмжиллээ.

-Эдгээр бодисын хор хөнөөл хэр их вэ?

-Химийн бодис мэдээж хортой. Энд ажиллаж байгаа хүмүүсийн арьс салстад хүрвэл харшил өгч, нүд рүү нь орвол нүд нь гэмтэх, цаашлаад залгих юм бол бөөлжих, суулгах аюултай. Гэтэл энд халуун хүйтэн усанд ч холбогдоогүй. Хэрвээ дотор нь ажиллаж байгаа хүн ямар нэг хордлого аваад наад зах нь ус ууя гэхэд уух цэвэр ус байхгүй. Энгийн зууханд түүхий нүүрс түлээд агаарын бохирдолын тухай хуулийг зөрчсөн. Ер нь аюулгүй байдлын стандартаа дагаж мөрдөөд, хувцас хэрэглэлээ зохих ёсны дагуу ашиглавал тэгж айхтар хордоод байх зүйл байхгүй. Ямар ч байсан гаран дээр дусвал арьс салстыг гэмтээх цочроох гэх мэт аюул бий. Гэтэл анхны тусламж үзүүлж яаралтай угаах цэвэр ус байхгүй, саармагжуулах багаж техник, наад захын арга хэмжээ авах зүйл байгаагүй.

-Химийн хортой бодисыг албан ёсны шаардлага хангасан лабораторит хадгалах ёстой биз дээ?

-Тийм ээ. Энэ байрлаж байгаа газраа лаборатори гэж нэрлэж байгаа. Гэвч ямар ч шаардлага хангахгүй, аюулгүй ажиллагааны зааварчилгаа байхгүй. Лабораторийн шаадлага ерөөсөө хангаагүй агуулах маягийн байшин байгаа юм. Мөн химийн бодисын хаяг шошго нь хятад хэл дээр. Олон улсад химийн бодис оруулж ирдэг аж ахуй нэгжүүдээс юу шаарддаг вэ гэхээр химийн хорт болон аюултай бодис экспортлогч орныхоо эх хэл дээр хаяг шошго нь үйлдэгдсэн байхыг шаарддаг. Гэтэл энэ зааврыг зөрчсөн.

-Энд хэдэн ажилчин байна вэ?

-Эзэн нь гэх өвөрмонгол залуу, мөн нэг хятад хүн хоёулхнаа байна. Нэг монгол ажилчин байсныг саяхан ажлаас нь халсан гэж байна.

-Тусгай зөвшөөрөлтэй хоёр химийн бодисоос гадна зөвшөөрөлгүй гуравдагч бодис тэнд байгаа гэх мэдээллийг иргэнээс өгсөн гэсэн. Тийм зүйл илэрсэн үү?

-Бид газар дээр нь ирж шалгалаа. Өөрсдийнх нь зөвшөөрлийн дагуу оруулж ирсэн хоёр төрлийн бодис байсан. Түүнээс өөр бодис хууль бусаар хадгалж байсан эсэхийг манайх шалгахгүй. Цагдаагийн байгууллага шалгаж илрүүлнэ.

Б.ЦЭЛМЭГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 15

Зочин (103.229.122.60)
2017-04-23 15:31:17
Ажилчдад нь гэж бичдэг юм мал аа

зочин (202.9.40.147)
2017-04-22 10:27:41
за ашгүйдээ.нэг ч гэсэн хор бага ч гэсэн хохирол зөрчил арилж л байвал.хэлсэн нь сайн болж хяналтын газарт.

Уншигч (103.10.21.53)
2017-04-21 15:18:27
Хэн ч матсан бай бидний эх орон ард түмэн үр хүүхэд минь үлдэх газар шороо. Эрүүл аюулгүй амьдрах эрх зөрчигдөж хяналт шалгалт гэж байхгүй эх орны хилээр чухам юу ч орж ирж байгаагийн нэг энэ юм.Мөнгө л харвал эхийгээ зарахаас ч буцахгүй луйварчид төрд байгаагийн илрэл. Мэдэгдэж байгаа нь энэ болохоос бидний нүдний далд ямар ертөнц монгол оронд оршиж буйг хэн ч үл мэднэ.

Зочин (202.179.31.77)
2017-04-21 13:28:28
Мэдэгдсэн энэ болохоос биш, өөр юу хаана байгааг хэн мэдлээ. Мэддэг бол ил гаргах хэрэгтэй шүүМонголчууд бид л хохирно шүү

Зочин (202.179.23.82)
2017-04-21 12:52:49
manaihan durgui ni hurheeree baiguullagad baahan shalgalt oruuldag boljee dee mataas hiigeeel

Irgen (66.181.184.81)
2017-04-21 12:48:06
Iim yumiig odoo l medej bga bol yaaya gehev. Tesreh bodis hiigeed alan hyadah ajillagaa yavagdah bsan bol yaana. Zunduu hun uhej uregdsnii daraa alan hyadagchiig barih uu? Haa bn aa ter haraal idsen tagnuuliin tuv gazar, haa bn ter mergejliin hyanalt nar ni odoo l medej bdag

Өвөрлөгч (202.9.40.155)
2017-04-21 11:59:49
Өвөрлөгч нар ер нь хужаагаасаа дор хүмүүс байдаг. Бид л элгэмсүү болохоос. Хогийн муу хужаагаасаа дор новшнууд. Монголд хамгийн их хор хүргэж байгаа хүмүүс . Муусайн хужаа санаатай өвөрлөгч нар.

Энэ сав (202.131.226.86)
2017-04-21 11:28:05
Энэ цагаан савыг чинь усны сав гэж бодоод байсан үгүй юм уу? Зуслан дээр дулаарахаар авч тавих санаатай байгаа аюултай юм байна даа

Зочин (114.242.248.206)
2017-04-21 11:19:15
Ajlaas halagdsan hunii mataas buyu chadah gej baitsaagchtai niilj hariugaa avch bina daa hen ch unshsan oilgomjtoi

Зочин (202.9.40.163)
2017-04-21 11:07:55
Наад муу Хужаагаа сан шалга. Бөөн торгууль Тавиад хөөгөөд гарга. Наад Хортой бодисоо ХУЖААДАА л хийдэг юм байгаа биз.

k (66.181.165.17)
2017-04-21 11:01:51
Ovor mongol xun yum bna daa.zoolon shiitgej ogoosei...

Зочин (202.179.27.243)
2017-04-21 10:45:46
ajlaasaa halagdanguutaa matchijdee

Зочин (202.70.44.194)
2017-04-21 10:38:23
За нээх сүртэй бодис биш цемент нягтаршуулагч л байна шт.

Зочин (103.206.195.163)
2017-04-21 10:29:09
Ямар аймаар бохир заваан, аюултай орчин бэ? Асгарвал яана аа? Дэлбэрбэл яана аа? Бүү үзэгд цаашаа

Зочин (66.181.188.112)
2017-04-21 10:16:39
Импортоор оруулах Химийн бодис, материалыг хадгалах шаардлага хангасан агуулахтай аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрлийг холбогдох байгууллага, байгаль орчны яамнаас газар дээр нь шалгаж олгож байх журамд шилжих шаардлагатай. Хятадын, Гадаадын муу хөрөнгө оруулагчдыг дэмжигч, авлига хээл хахууль л ийм байдалд хүргэнэ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-11-25 15:42:47 - Спорт
Шатрын улсын аварга маргааш тодорно
2017-11-25 15:37:04 - Спорт
Г.Отгонжаргал, Э.Гантуяа нар ДАШТ-ий медальтан боллоо
2017-11-25 15:24:45 - Нийслэл
Нийслэлийн төсвийг өргөн барилаа
2017-11-25 15:15:39 - Эрүүл мэнд
Агаарын бохирдолд таваас доош насны хүүхэд, 60-аас дээш насны ахмадууд хамгийн их өртдөг гэв
2017-11-25 14:52:20 - Шар
Б.Бат-Эрдэнэ: Бид тансаг хэрэглээний уралдааны хөлд чирэгдэж, үрэгдэж байна
2017-11-25 13:46:18 - Нийслэл
16 настнууд маргааш иргэний үнэмлэхээ гардаж авна
2017-11-25 13:37:14 - Орон нутаг
Нийт нутгийн 60 орчим хувьд цасан бүрхүүл тогтсон учир улсын нөөцөд өвс, тэжээл худалдаж авна
2017-11-25 13:29:18 - Эрүүл мэнд
Энэтхэг эмч нар ирэх сард үнэ төлбөргүй үзлэг хийнэ
2017-11-25 13:15:21 - Спорт
Улс тунхагласны баярт зориулсан 256 бөхийн барилдаан болно
2017-11-25 13:09:18 - Хууль
Монгол улс амиа хорлолтын түвшингээр Ази тивд II байранд оржээ
2017-11-25 12:58:37 - Нийслэл
Японы зах зээлд ноолууран бүтээгдэхүүн татваргүй гаргах боломжтой гэв
2017-11-25 12:48:49 - Гадаад
Жефф Безосын хөрөнгө нэг өдрийн дотор 100 тэрбум ам.долларт хүрчээ
2017-11-25 12:27:06 - Нийслэл
Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган болно
2017-11-25 12:11:18 - Шар
“Ларьдма-2” киноны зураг авалт үргэлжилж байна
2017-11-25 11:50:43 - Шар
Финланд улсад хатаасан хүрэлзгэнтэй талх худалдаанд гарчээ
2017-11-25 11:24:20 - Байгаль Орчин
Цас орж, салхи шуургатай хүйтэн байна
2017-11-25 10:18:37 - Улс төр
Г.Майцэцэгээр өнгөлж, У.Хүрэлсүхээр шинэчлэгдсэн МАН-ын 28-р Их хурал
2017-11-25 10:12:08 - Улс төр
Ц.Баатархүү: МАН-ын хагарал тэмцэл НИТХ дээр ирчихээд ажил явуулахгүй байна
2017-11-25 10:05:31 - Нийслэл
33 дугаар сургуулийн нийтийн эзэмшлийн талбайг зарсан уу
2017-11-25 09:51:13 - Энтертайнмент
С.Мөнгөнцэцэг: Дуурийг хүчээр биш хүсч үздэг болсон нь гайхалтай
2017-11-25 09:28:26 - Эрүүл мэнд
М.Энхтуяа: Хүүхэд дөнгөж төрөөд уйлаад, эхийн сүүгээ хөхөж байгааг харах үнэхээр сайхан
2017-11-25 09:27:05 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2017-11-24 19:06:09 - Гадаад
Долоо хоногийн хугацаанд гадаадад амьдарч буй 12 монгол иргэн гэмт хэрэгт холбогдож, нэг хүн нас баржээ
2017-11-24 17:44:56 - Эдийн засаг
2021 он дуусахад Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 100 тэрбум төгрөг болгоно
2017-11-24 17:41:50 - Нийслэл
С.Чинзориг:Мэргэжилтэй ажилчин бусдаас дутахгүй сайхан амьдарч болно
2017-11-24 17:38:27 - Энтертайнмент
“Төөрдөг байшин” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ
2017-11-24 17:02:35 - Улс төр
Үржлийн бус бог мал экспортлохыг зөвшөөрөв
2017-11-24 16:55:30 - Хууль
Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад цол, шагнал гардууллаа
2017-11-24 16:49:31 - Хууль
“Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл-III боть” хэвлэгдлээ
2017-11-24 16:26:04 - Орон нутаг
Хөвсгөл аймагт авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн дэд зөвлөл ажиллаж эхэллээ
2017-11-24 16:19:32 - Боловсрол
“Монгол хүүхэд” эрдэм шинжилгээний хурал боллоо
2017-11-24 16:09:16 - Хууль
Компаниудыг нэгтгэн, бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчилж, давхар бүртгэлийн журмыг батлав
2017-11-24 16:09:09 - Энтертайнмент
”Бортгонд нуусан амь” номын нээлт болно
2017-11-24 16:05:28 - Боловсрол
Шинжлэх ухааны салбарын шилдгүүдээ шагналаа
2017-11-24 16:05:12 - Шар
А.Баасандорж: Үнсний сав, караокений удирдлага гэх мэт гартаа таарсан зүйлээрээ зодсон
2017-11-24 15:59:18 - Нийслэл
Цэргийн штабын мэдээллийн аюулгүй байдлын офицеруудын сургалт болж байна
2017-11-24 15:46:10 - Спорт
Гандболын 2017 оны Улсын аваргын тэмцээн болно
2017-11-24 15:42:30 - Улс төр
Засгийн газрын хуралдаан болж байна
2017-11-24 15:40:33 - Улс төр
Ерөнхийлөгч ҮАБЗ-ийг хуралдууллаа
2017-11-24 15:27:08 - Нийслэл
Автобусанд өндөр настны картаар зорчдог 288 иргэнийг илрүүлжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-11-24 07:44:00 - Хууль
Эхнэр, гурван хүүхдийнхээ аминд хүрээд амиа хорлосон этгээд дагавар охиноо дөрвөн жил хүчирхийлсэн нь тогтоогджээ
2017-11-24 10:38:27 - Хууль
Алга болсон 13 настай охиныг олжээ
2017-11-24 16:05:12 - Шар
А.Баасандорж: Үнсний сав, караокений удирдлага гэх мэт гартаа таарсан зүйлээрээ зодсон
2017-11-24 08:02:57 - Эдийн засаг
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ядуу монголыг дахин нэг сүлжээний бизнес идэхээр зэхэж байна
2017-11-23 16:11:48 - Нийслэл
Д.Цогтбаатар Б.Хурцыг шүүхэд өгөхөө мэдэгдэв
2017-11-23 10:41:17 - Орон нутаг
Д.Сэржмядаг охины эрлийн хүрээнд Замын-Үүдийн үйлчилгээний байгууллагуудын хяналтын камерыг шалгажээ
2017-11-22 12:18:52 - Шар
А.Баасандоржийн багшийг тойргийн барилдаан хариуцсан даргын суудлаас чөлөөлжээ
2017-11-22 09:17:59 - Хууль
Авлигын шинжтэй 20 сая төгрөгийг хураан авч, холбогдох этгээдүүдийг шалгаж байна
2017-11-22 12:50:07 - Боловсрол
129-р цэцэрлэгийг эрхлэгч Ө.Алдармаагийн эсрэг 500 эцэг эх нэгджээ
2017-11-22 11:26:37 - Гадаад
НҮБ Хойд Солонгосоос оргосон цэргийн бичлэгийг бүрэн эхээр нь дэлгэв