СУРВАЛЖЛАГА: Хамгийн бяцхан нярай 700 грамм төржээ

Түгээх    
2017-04-21 09:16:55 - Эрүүл мэнд

turuh

-ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСАГТ  34 ХҮҮХЭД ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА-

Бид энэ удаа Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төвийн Нярайн эрчимт эмчилгээний тасгаас сурвалжлага бэлтгэлээ. Өнөөдрийн байдлаар энэхүү тасагт нийт 34 нярай хэвтэн эмчлүүлж байгаагаас хамгийн бага жинтэй нь 700 граммтай хорвоод мэндэлжээ.

Энэ тасгийн эмч, сувилагч нар 24 цагийн турш бяцхан хүүхдүүдэд ээжийнх нь ангир уургийг амлуулахын тулд, эрүүл монгол иргэний төлөө нойр, хоолоо хасан зүтгэж байна.

Эрчимт эмчилгээний тасгийнхан эхээс дутуу төрсөн, амьдрах чадвар сул хүүхдүүдийг өлгийдөн авч, орчин үеийн программаар эмчилгээг дэлхийн стандартын дагуу хийж гүйцэтгэдэг ажээ. Тухайлбал, өдөрт хэдий хэмжээний калори болон шингэн нөхөх шаардлагатайг нарийвчлан гаргаж, эмчилгээ хийдэг байна.

Хаалгаар нь орохуй нарийн дэг журамтай, ариун цэврийг дээд төвшинд сахидаг нь мэдрэгдэж байлаа. Бяцхан үрсийн сулхан уйлах дуу хадаж, эмч нар нь зав чөлөөгүй ажилласан, үрсээ тэврэх хүсэлтэй эхийн сэтгэл догдлуулам хүлээлт дүүрэн тасаг ажээ.

Эхээс дутуу төрсөн нярай дархлаа сул, хөхөх чадваргүй байдаг бөгөөд хурц гэрэл, чанга дуу авианы хамгаалалтад байх ёстой юм байна. Эхийнхээ хэвлийгээс хугацаанаасаа эрт гарсан тэдгээр нярай хүүхдүүдийг инкубатор буюу эхийн савны орчныг санагдуулам дулаан, чимээгүй, бүдэг гэрэл эмчилдэг аж.

turuh

Хэдийгээр ийнхүү чанга дэглэм дор эмчилгээ хийдэг ч өдөртөө ээжийг нь оруулж, ээжийн хайр энэрлийг мэдрүүлэн, эхийн элгэнд тэврүүлэн эх хүүхдийг хамт байлгадаг байна. Мөн хүүхдийн аав, гэр бүлийнхэнд эмчийн зөвшөөрлийн дагуу тусгай хувцас хэрэглэл өмсүүлж, гарын ариун цэврийг дээд зэргээр хангасны дараа хэсэг хугацаанд бяцхан хүүхэдтэйгээ байх боломж олгодог байна.

Нэг тасагт дөрвөн камер байх бөгөөд эмч нарын өрөөнөөс шилэн ханаар тусгаарлажээ. Учир нь шилэн хананы наанаас хүүхдийг эмч нар байнгын хяналтдаа байлгах бөгөөд нэг ээлжиндээ таван сувилагч бяцхан хүүхдүүдийг хооллон, эмчилж байнга асардаг байна.  

Хэт бага жинтэй төрсөн хүүхдийг эхийнх нь сүүгээр, гуурсаар хооллодог ажээ. Тэдгээр бяцхан зүрхүүд ээж, аавдаа эрүүл саруул очихыг тэмүүлж буй мэт харагдана. Алтан гартай эмч нар эхийн хэвлийгээс дутуу төрсөн хүүхдүүдийг хүлээн авч, хөхөө бүрэн хөхөж чадах чадвартай, баас шээсээ хэвийн гадагшлуулдаг болсон хойно, эх асрах итгэл бүрэн цагт гэрт нь гаргадаг байна. Тэрнээс наана эмчийн хараа хяналт дор эмчилсээр байдаг. Ийнхүү тус тасгийн эмч нар нэг ч гэсэн гэр бүлийг элэг бүтэн байлгах гэж бүхий л чадлаараа зүтгэж байгаатай танилцсан юм. Эмч сувилагчид бяцхан хүүхдүүдийн ээжийн оронд ээж болж, нүд цавчих эрхгүй өдөр шөнийг умартан ажиллаж байж олон мянган хүүхдүүдэд гэрэлт ирээдүй блэглэсээр байна. Тэдгээр хүүхдүүд эрүүл болж ээж аавдаа эргэн очих тэр л агшин үгээр хэлэхийн аргагүй сайхан байдаг хэмээн хуучлан суух эмч нарт өөрийн эрхгүй баярлалаа гэж хэлмээр.

Эмч нарын ачаар амьдралд хөл нийлүүлэх хувь тавилантай учирсан бяцхан хүүхдүүд миний ээж, миний аав, миний мэргэжил, миний эх орон хэмээн хэлэхээр өдөр хоногоор өссөөр байна.

turuh

turuh

-БИД ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАСААР БАЙНА-

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нярайн тасгийн хүүхдийн эмч Х.Энхжаргалаас тодруулга авлаа.

-Эх нялхасын төвд нийт хэдэн хүүхэд дутуу төрсөн гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна вэ?

-Өнгөрсөн онд нийтдээ 11190 нярай манай эмнэлэгт төрсөн байна. Үүнээс дутуу төрсөн нярай хүүхэд 2500-гаас доош жинтэй 1122, хамгийн бага жинтэй буюу нэг килограммаас доош жинтэй нярай 152 төрсөн байна. Энэ оны эхний улиралд 2733 нярай төрсөн. Үүнээс дутуу нярай 300, хэт бага жинтэй нэг килограммаас бага жинтэй нярай 33 төрсөн тоон баримт байна.

-Хэт бага жинтэй хүүхэд хэр хугацаанд эмчлүүлдэг бол?
-Манай эх хүүхдийн эрүүл мэндийн төв нярайн нэгдсэн гурван тасагтай юм. Тэр тасаг нь дотроо гурав хуваагддаг. Жишээлбэл, нярай судлалын тасагт дөнгөж эхээс төрсөн шинэ нярхай хүүхэд эхний арав хүртэлх хоногийн хугацаанд эмчлэгддэг. Тэгээд дараагийнхаа тасагт шилждэг. Хэрэв тухайн хүүхдэд хүчилтөрөгч шаардлагагүй бол нярайн эмгэг судлалын тасаг руу шилжинэ. Харин хүчилтөрөгч шаардлагатай байвал нярайн эрчимт эмчилгээний тасаг руу шилжинэ. Ер нь нярайн тасагтаа нэг хүүхэд 2-3 сар тасралтгүй эмчлэгдэнэ. Гүйцэд нярай хүүхэд 28 хоног хүртэл эмчлэгдэнэ. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь 36 долоон хоногоос доош төрсөн нярай хүүхдийг хоёр сар хянадаг. Тухайн хүүхдийн оюун ухааны хөгжил, нарийн шинжилгээнүүдэд хамрагдана. Биеийн бойжилт асаргаа сувилгаа ямар явж байна вэ гэдгийг бүрэн цогцоор нь мэргэжлийн эмч байнга хянаж байдаг. Тэр дотроосоо нүдний харааны өөрчлөлт, сонсголын өөрчлөлт, түнхний үений хөгжлийг бүхэл бүтэн том цогц нарийн аппаратаар хянадаг.

-Одоогийн байдлаар танай тасагт хэдэн хүүхэд эмчлүүлж байна вэ?

-Өнөөдрийн байдлаар манай эрчимт эмчилгээний тасагт 34 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс гүйцэд нярай хүүхэд долоо байна. Манайд бас гүйцэт нярай эмчлэгддэг. Ямар гүйцэд нярай вэ гэхээр ямар нэгэн эмгэг өөрчлөлттэй нярай хүүхдүүд ирж байна. Тухайлбал, зүрхний төрөлхийн гажигтай ч юм уу, сахарын өвчтэй ээжээс төрсөн хүүхэд хянагдаж байна. Төрөлхийн тархины усжилттай хүүхэд гэх мэт оноштой нярай байна. Мөн 24 дутуу нярай байна. Эдгээр хүүхдүүдээс хэт бага жинтэй буюу нэг килограммаас доош жинтэй таван хүүхэд байна. Хамгийн бага жинтэй нь 700 грамм хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

-Дутуу төрсөн нярайд ямар эмгэг болон өөрчлөлт байдаг вэ?

-Харааны хөгжил болон сонсгол, оюун ухааны хөгжил зэрэг өөрчлөлтүүд дандаа дутуу төрдөг буюу хөгжиж гүйцээгүй төрдөг учраас эдгээрийн цаашдын хөгжлийг хяналт хоёр сард тавьдаг юм.

turuh

turuh

-ЭХ ЦААШИД ЭРҮҮЛ МЭНДИЙН ШАЛТГААНААР ЖИРЭМСЭН БАЙХ
БОЛОМЖГҮЙ БОЛ ТАСАЛДАГ-

-Хамгийн бага буюу дутуу төрсөн нярай 450 грамм мэндэлж, эрүүл саруул одоо дөрвөн настай болсон гэсэн. Ер нь яг ямар шалтгаанаар хүүхэд хугацаанаасаа өмнө буюу дутуу төрдөг юм бэ?

-Шалтгаан бол янз бүр байдаг. Жишээлбэл, тухайн жирэмсэн эхийн биеийн байдал маш их нөлөөтэй. Мөн тухайн ээжийн эрүүл мэндийн боловсролоос шалтгаалж байна. Түүнчлэн жирэмсний үеийн хяналтаас хамаарч байна. Манайд Монгол улсын хэмжээнд дутуу төрөхөөр завдаж буй ээжүүд ирж төрөх хууль эрх зүйн акттай байдаг юм. Аймаг болон дүүргүүдээс заавал эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ирж төр гэсэн бичиг хийж өгөх буюу онош тогтоовол манайд ирж төрнө. Мөн бусад төрхүүдэд 34 долоо хоногоос өмнө төрөх гэж байгаа бол манайд ирнэ. Тээлтийн 34 долоон хоногоос доош хугацаанд төрөх гэж байгаа эх бүхэн энд ирнэ гэсэн үг. Дутуу төрөхийг завдаж байгаа бол дутуу төрүүлэхгүй байх тал дээр эмчилгээ хийдэг.

Хөдөө орон нутагт эхийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж, тээлтийг нь таслаж байгаа юм. Учир нь хожуу хордлогын хүнд хэлбэртэй, ээж нь цааш жирэмслэлтийг эрүүл мэндийн улмаас үргэлжлүүлэх боломжгүй болсон үед таслаж, хүүхдийг дутуу төрүүлдэг юм. Яагаад гэхээр жирэмслэлтийг цаашид үргэлжлүүлвэл ээжийн биед сөрөг нөлөөтэй учраас таслаж байгаа. Энэ тасагт хүүхэд өөрөө өвдөж төрөхөөс гадна эхийн биеийн байдал аюултай үед таслаж хүүхэд дутуу төрдөг. Дутуу төрөлт ийм хоёр ялгаатай. Одоогийн нийгэмд хүмүүс өөрсдийн биед анхаарал тавихгүй байгаа нь дутуу төрөх нэг үндэс болж байна. Дээрээс нь оюутан охид гэрийнхэндээ хэлэхгүй, хяналтдаа ороогүй удаан явсаны улмаас бас дутуу төрж байна.

-2-3 сар эмчилгээ хийлгэж гараад хэр хугацаанд хяналтад байдаг вэ?

-Тухайн хүүхэд ямар нэгэн суурь өвчингүй өсөж байгаа бол эх болон өрхийн эмнэлгийн хяналтад очно. Хоёр сар хүртэлх хугацаанд нүд болон сонсгол, өөр нэгэн эмгэг өвчин байна уу гэдгийг нь нарийн хянаж, хэрэв өөрчлөлттэй байвал өөр мэргэжлийн эмч нарт шилжүүлэн хянагдана. Дутуу төрж буй хүүхэд манай тасагт ирж, эхний арван хоногт энд эмчлэгдэж, дараагийн хоёр тасагт үргэлжлүүлэн шилжиж, дараа нь нярайн сувилал руу шилжинэ гэх мэтчилэн шаттайгаар эмчлүүлнэ.

-Та нярайн тасгийнхаа тухай танилцуулахгүй юу?

-Манай тасагт 2016 оноос шинээр тээлтийн 32 долоо хоногоос бага жинтэй амьсалын эмчилгээнд инвазив бус аргаар амьсгал удирдах арга түлхүү хэрэглэж ирсэн ба энэ нь сурфактантын эмчилгээ /уушги тэлэх/ хэрэглээг багасгах, аппаратын амьсгалтай холбоотой дараагийн хүндрэлүүд багассан сайн талтай болсон байна. Мөн бага жинтэй, амьсгалын дутагдалтай нярайн амьсгалыг төрөх өрөөнд СРАР-аар удирдаж эхэлсэн нь уушги гэмтэхээс сэргийлж чадаж байна.

Мөн нэг килограммаас бага жинтэй нярайг аппаратаас гаргахын өмнө амьсгал түгжихээс сэргийлж кофеин цитрат эмчилгээг судсанд хийж байгаа нь маш өндөр үр дүнтэй байна. Түүнчлэн нярайн хүйн судсанд гуурс тавьж эмчилгээ хийж эхэлсэн ба хүнд төрсөн нярайн эмчилгээг цаг алдалгүй хийх болон судсыг олон дахин хатгах, халдварын эрсдлээс сэргийлэх сайн талтай байна. Дутуу нярайг биеийн жингээс нь хамааран төрсөн эхний өдрөөс эхлэн бага илчлэгтэй аргаар хооллож эхэлдэг. Энэ нь хоол шингээх эрхтэний салст бүрхэвч хатингиршиж, хоол боловсруулах фермент, даавруудын идэвхиэс сэргийлж байгаа юм. Энэ нь дэлхийтэй хөл нийлүүлсэн аргаар эмчилгээ хийж байгаа гэсэн үг юм. Хэтэрхий жижиг биетэй нярай эхний гурван хоногт уушги тэлэх болон амьсгалын эмчилгээ хийж байгаа юм. Учир нь уушгинд байдаг эд эсийн бүрдэл сул байдагтай холбоотой юм.

У.УРАНЦЭЦЭГ

turuh

turuh

turuh

turuh



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 23

Zochin (41.190.239.121)
2017-04-27 05:49:05
32 doloo honogooos doosh dutuu tursun nyraid surfactant emchilgeee hiine gsn bn :-(, getel intermed emneleg minii buren teelttei tuluvluguut kesar hagalgaagaar tursun 4370gr huud mini 2,5 say tugrugniii unetei surfactant emchilgeegee hiine gej hashigchsaaar bgaaad surfactant emchilgeegee hiih gej zavdaaad bi huugeee aldsan, ymar Ikh haruusal, ymar Ikh gunig gutral-g ter negen nyrain emch nadad nomorgov oo!!!! Huugeee aldchihaaad guij baij amigui bolson huugeee ankh udaa engertee tevreeed tsuhiran uilj horvoooo ertsonts buhleeree homorson ter odriiig, hevliidee huugeee teej oroood, engerteee hooson, turdeg sandal deer turuuleeeed ter emnelegeees nulimsandaa hevchsen huvtsastai Garch yvhad, heev neg alkhah ter negen ulun nudtei nyrain emchiiig bi hezeeech martahgui!!!

ээгий (202.179.23.200)
2017-04-26 16:23:54
Ачтан эмч сувилагч нартаа баяр хургэе...

Зочин (202.179.27.189)
2017-04-24 14:23:20
ЭЭЖ, ААВДАА ҮР НЬ, ЭХ ОРОНДОО ИРГЭН НЬ БОЛОХ ГЭЖ ЭНЭ ХОРВООД МЭНДЭЛСЭН ЭНЭ БЯЦХАН АМЬТДЫГ БУРХАН ИВЭЭХ БОЛТУГАЙ. ЭРҮҮЛ САРУУЛ ӨСӨН БОЙЖИХЫН ЕРӨӨЛ ӨРГӨЕ.

Зочин (202.9.41.185)
2017-04-23 14:03:35
Эмч,сувилагч нартаа маш их баярлаж явдаг шүү.Ялангуяа сувилагч нартаа баярлалаа. Сувилагчид маш их ачаалалтай ажилладаг,бүх ажлыг нь хийж гүйцэтгэж байдаг юм байна лээ.Сувилагчдын цалинг нэмэх хэрэгтэй дээ. Миний охин 1000 гр жинтэй гараад, одоо 5 настай эрүүл саруул торниж байна.Та нартаа баярлалаа.

gantsetseg (202.70.46.222)
2017-04-22 13:36:01
Ex nyalhasin emch nar mundag shvv ta narta bayrlaj yedag shvv

Зочин (139.5.217.70)
2017-04-22 10:36:22
Sain muu ni hosolj bdag horwood manaih 3 huuhedtei turuud l emnelgees salahgui.ene bol jiremsen jiremslelt minii l nadaas shaltgaalah hariutslaga.deeshee tenger hol dooshoo gazar hatuu gedeg shig tsag uyed emch suwilagch asragch ta bugd l tusaldag.nen yalanguya hylh hyrai huuhduudtei ajilladag ta buhen mini ih hariutslagatai meregjil.minii ur huuhed eruul saruul esen mend usch bna huuhdin tasgin buh emch nartaa bayrladag

irgen (103.212.117.204)
2017-04-22 00:31:11
Mundad .mundag . 1 r turuhiin nyarain erchimt emchilgeenii emch nar . Ouyntsetseg emchde mash ih bayarlaj yavdag shu ta nar bugd mundag bsan suvilagch nar bas

az jargal (66.181.185.229)
2017-04-21 22:56:20
Byantai emch nar shu. Humuus yu ch gej muugaar helj baisan ug gej toogood hereggui e. Ubduhuuruu ted nar chini muulaad baidag emch naraa baraadaad l irne shdeee.

Зочин (66.181.182.152)
2017-04-21 19:41:05
eh nylhasiin emch suvilagchiin huvid mundag buh l chadlaaraa ajilladag mundag bayrlaj yvdag shuu, harin nyrain emgeg sudlaliin tasag gej baigaa emchilgee suvilgaa ni mash sain ch gesen tasgiin orchin nuhtsul mash hund eej nyrainuud 2 -3 sar hurtelh hugatsaand ene tasagt baidgiig helehuu uneheer ydardag yum bilee 1 eej nyraitaitaigaa bagtahgui uruund 2 eej 2 nyrai baidag 2 eej ornoosoo zereg bosohod murguldunu, 30-40n eejin dund 1 OO-n uruu geh met uneheer hetsuu eejuud huuhed min eruul bgaasai bi ch yahav geed teseed ungurdug, ene bol tsever nuguu huuhdiin emnelegiin hangalttgui baidagtai shuud holbootoi asuudal iim hund nuhtsultei tasag baidag gedgiig darga tsereg nar meddeggui bh, tanai site yag ene nyrain emgeg sudlaliin tasgiin talaar survaljlaga hiin humuust taniulaarai dunguj tursun eej nar nyrainuudtaigaa ih muu nuhtsuld emchlegdej suvialgdaj baidag yum bilee.

Зочин (121.190.56.200)
2017-04-21 15:12:47
Sarantuya geed emch mongo avahaas oor yu chaddiin bagduulsan gej helne dutuu torson niraad harj handah ni ih muu ednii tasag.ednii tasagt setgel dunduur yvdag da.minii huvid

Zochin (27.123.214.107)
2017-04-21 14:29:32
Eh nyalhasiin emch nart bayarlaj yabdgiima.800 gr tursun uriig min hun bolgoj ugsun buyantanguud. Ajliin nuhtsul ugaasa hetsuu. Dandaa deesen duruun deer bga huuhduudiig emchildeg. Manai emch subilagch nsr mundag chadbarlag bolson ble. Emnelgiin hucheer l hun bolson shuu huu min

Зочин (202.179.24.124)
2017-04-21 14:11:48
Emch suvilagch nartaa bayarlaj yvdag shuu bayarlalaa...minii byatshan ur eruul saruul 3 nas hureed yvj bn. Suvilagch nartaa mash ih bayarlaj yvdag shuu. Olon jaahan nyraig uneheer mundag asarch suvildag. Suvilagch nariin toog nemuul buur l olon nyrai avragdana bh. Ulam iluu hicheech buur olon byatshan zurhend amidral belegleh boltugai. Byatshan zurh ahij bitgii endeesee

Зочин (27.123.214.119)
2017-04-21 13:23:38
Xuurxun ymaa. Bayr xvrge. Ervvl enxiig xvsie.

Зочин (66.181.177.125)
2017-04-21 12:55:43
Mash ih bayrlaj ybdag shu huu min odoo 5 nas hursen eruul saruul boijij baiga

bogi (103.242.47.210)
2017-04-21 12:18:26
Eh nylhasin emch nart bayrladgaa heliy Anhaarah zuil gvel aimgiin emch sumin emch nar arai denduu hund surtaltai mongo avaad sursan humuus baidg ym. bi 2huuhde aldsan.emch nar hohchin gdg n unen

zochin (182.160.1.144)
2017-04-21 12:16:43
alivaa buruug xvn exleed uuruusuu xaix xeregtei.Jiremselne gedeg bie e beldej ix l ervvl baijeej l xvvxdiin asuudal yrix estoi.

Зочин (66.181.160.12)
2017-04-21 11:59:36
Za da barag hetsuuhen gazar da mongoor uilchildeg gazar sanagdsan.bi ch end huuhde emch suvilagchiin buruugaas bolj aldsan da.deer ni dahin huuhed gargahaargui bolgosond ni mash gomdoltoi bdag.onoodor ted nar yamarch hariutslaga uureegui zugeer l ajila hiij yavdag yum bile.gadagshaa garch torson ni deer yum shig sanagdsan tend yadaj l hariutslaga ondor hunii gar harahgui haritsaa mash sain yum bile.

Zochin (203.91.115.36)
2017-04-21 11:57:51
Mash ih bayrlaj yvdag shvv minii hvv odoo 10 nastai bolson mash ih bayrladag shvv ajiliin amjilt hvsii mundag shvv ta nar mini

Зочин (202.9.42.217)
2017-04-21 11:09:17
Ajlaa sain meddeg emch suvilagch nartaa bayarlaj yvdag. Orchin nuhtsuliin huvid mash sain yum bn le. Suvilagchiinhaa toog nemeh shaardlagatai sanagdsan.

z (202.9.42.85)
2017-04-21 10:58:11
Manai emegteichuud busdad buruu uguhuusuu umnu eruul mendee uursduu sain hamgaalj baival sainsan da.

Zochin (66.181.181.75)
2017-04-21 10:08:25
End dutagdaltai zuil mash ih bdg. Suwilagch emch nartaa zaawal bagahan hemjeenii mungu uguhgui bl ter eejiin huuhdiig haihrana gj bhgui. Emch nar n bugd shilen tsonhtoi oroondoo facebook uhaad suuj bdg. Huuhdee aldchihaad yaagad gj asuuhaar ugaasaa tanai huhed barag uhsen huuhed bsn. Barag dutuu turuulsneeree chinii buruu gj chanariin menejer n zagnadag. Huuhdiin zuwilagchiin ih bolgoh shaardlagatai. Suwilagch nar n hamgiin uruwdultei. 7-8 dutuu nyrain dund 1hen suwilagch ajildag. Emch nariin facebook uhaad heew neg suuj bdg n ystoi ewgui sanagdsan. Bi edniid 2 shn uree aldsan. Negent bosood irehgui amiig guigaagui dutuu nyrai ugaasaa hund bdgiig medne. Tghdee l dem uguhgui zagnaj haritsdag n eejuuded hundeer tusdag. Hun ymar ch shaltgaanaar dutuu turj bolno. Gtl emch nar n hohino gdg. Tsalin awj amidralaa tejeej bgaa emch nar n ajil bl ajil hiih ystoi gdgiig uhamsarlaad ajilaa hiimer bn

emch (202.70.46.211)
2017-04-21 09:59:06
Olon huniiiv eleg bvten uldeej bayrluulj bgaa emcg nartaaa baytlahgui bhiin argagui shuu. Hunii toloo humuus dee

A (202.9.40.157)
2017-04-21 09:49:54
Zaaval temtsej bgd sn hun bolooroi.bi ch end 2 uree aldsan da

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-04-29 16:04:23 - Улс төр
Зөвлөлдөх санал асуулгын 2, 4 дэх сэдвийг танилцуулав
2017-04-29 14:03:46 - Нийслэл
Сүхбаатарын талбайд мэргэжил сурталчлах өдөрлөг болж байна
2017-04-29 13:16:09 - Гадаад
Г.Ичинхорлоо ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос хариу автлаа эсэргүүцлээ үргэлжлүүлнэ гэв
2017-04-29 12:47:05 - Улс төр
Танхимаа өөрөө бүрдүүлэх эрхийг Ерөнхий сайдад олгох нь зөв үү
2017-04-29 12:02:53 - Спорт
Чөлөөт бөхийн “Mongolia Open-2017” тэмцээн болж байна
2017-04-29 11:39:10 - Улс төр
М.Энхболд: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард түмнийхээ саналд тулгуурлан хийх учиртай
2017-04-29 11:28:37 - Улс төр
Зөвлөлдөх санал асуулгын хоёрдугаар шат эхэллээ
2017-04-29 11:06:09 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” компани иргэдэд НОГДОЛ АШИГ ТАРААХГҮЙ
2017-04-29 10:59:27 - Байгаль Орчин
Улаанбаатарт 19 хэм дулаан байна
2017-04-29 10:55:20 - Байгаль Орчин
Э.Энхзаяа: Тавдугаар сарын эхээр уулархаг нутгаар нойтон цас орно
2017-04-29 10:52:44 - Гадаад
ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Үзэх юм алга. Монголын телевизүүд эфирээ хаалаа
2017-04-29 10:46:49 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хортой программ ашиглан иргэдийн фэйсбүүкт нэвтэрч байжээ
2017-04-29 10:43:11 - Улс төр
Улс төрийн намууд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ хэзээ тодруулах вэ
2017-04-29 10:40:37 - Энтертайнмент
Өнөөдөр нохой өдөр
2017-04-28 19:27:09 - Улс төр
ИЛ ЗАХИДАЛ
2017-04-28 18:36:06 - Улс төр
Д.Эрдэнэбат: Оффшорт холбогдсон Б.Дэлгэрсайхан, Д.Цогтбаатар нар мэдүүлгээ өг
2017-04-28 18:18:44 - Улс төр
Чуулганы ирц хүрэхгүй байна
2017-04-28 18:15:07 - Хууль
Замын хөдөлгөөний дүрмийг 280 сурагчид сурталчлав
2017-04-28 18:12:01 - Спорт
Улсын арслан Ц.Бадамсэрээжидийн нэрэмжит барилдаан болно
2017-04-28 18:05:25 - Энтертайнмент
Есөн настай хүү оюутнуудад түүхийн хичээлээр лекц уншиж байна
2017-04-28 17:41:48 - Нийслэл
Хуурамч цемент худалдан борлуулж байжээ
2017-04-28 17:39:37 - Эдийн засаг
Төвбанк нэг долоо хоногтой ТБҮЦ арилжлаа
2017-04-28 17:17:33 - Улс төр
Сангийн сайд 2018 оны төсвийн хүрээний мэдэгдлийг өргөн барилаа
2017-04-28 17:16:36 - Орон нутаг
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын иргэд өөрсдийн хөрөнгөөр гүүр барьжээ
2017-04-28 16:40:41 - Шар
Цагдаагийн хөл хазаж танхайрсан монгол залууст мөнгөн торгууль оноожээ
2017-04-28 16:36:57 - Энтертайнмент
“Эгшиглэнт чимээ” хамтлаг АНУ-ын хамтлагтай хамтарсан тоглолт хийв
2017-04-28 16:32:18 - Нийслэл
Б.Алтанцомыг ИНЕГ-ын тэргүүн дэд даргаар жинхэллээ
2017-04-28 15:38:41 - Нийслэл
МОНГОЛ ГЕНЕРАЛУУДЫН ӨДӨР: Цагдаагийн байгууллагын генералууд
2017-04-28 15:26:58 - Улс төр
УИХ-ын дарга М.Энхболд генералуудад мэндчилгээ дэвшүүлэв
2017-04-28 15:23:11 - Нийслэл
ШТС-ын талбай дээр хийгээр цэнэглэх станц байрлуулсан зөрчил илэрчээ
2017-04-28 15:22:30 - Гадаад
"АНУ, БНАСАУ хоорондын хурцадмал байдал томоохон мөргөлдөөнд хүргэж мэднэ"
2017-04-28 14:46:48 - Улс төр
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд чуулганы хуралдааныг орхин гарлаа
2017-04-28 14:22:54 - Шар
Трамп THAAD-ын зардалд Сөүлээс тэрбум ам.доллар авахыг хүссэн ч...
2017-04-28 14:16:48 - Хууль
БНСУ-ын Зохиогчийн эрхийн комисстой хамтран ажиллана
2017-04-28 14:11:32 - Технологи
Т. Бат-Эрдэнэ: Цахимаар визийн хүсэлт гаргаж, хариуг мессэж, мэйлээр авах боломж бүрдэнэ
2017-04-28 14:10:52 - Нийслэл
Ерөнхийлөгчийн сонгууль, Олигарх төлөвлөгөө, Авторитари дэглэмийн аюул
2017-04-28 13:48:46 - Улс төр
Элчин сайд М.Энхсайхан итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2017-04-28 13:43:49 - Хууль
“Лалын улс” бүлэглэлийн гишүүд манай улсад нэвтэрсэн байж болзошгүй гэв
2017-04-28 13:36:55 - Энтертайнмент
“НОМИН”-гийн бүх салбар дэлгүүрээс 125 секундэд цуглуулж чадсан бүхнээ ав
2017-04-28 13:32:29 - Хууль
"Мэн Гао" нэртэй цемент авахгүй байхыг анхаарууллаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-04-26 22:14:51 - Улс төр
Монголын телевизүүд эфирээ хааж эсэргүүцлээ илэрхийлэв
2017-04-27 08:42:44 - Хууль
"Чимээгүй хашгираан” нэвтрүүлэг гарсны дараа “Ална шүү” гэж утсаар заналхийлсэн
2017-04-26 11:28:57 - Орон нутаг
Өмнөговь аймагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ
2017-04-26 08:59:15 - Хууль
Ж.Баярцогт: “Аав аа, таны хөл яасан юм бэ” гэвэл юу гэж хариулах вэ
2017-04-26 18:46:48 - Шар
Монгол эмэгтэйчүүд “Гэртээ аваачин хэрэглэх гэж хулгай хийсэн” хэмээн мэдүүлжээ
2017-04-28 13:43:49 - Хууль
“Лалын улс” бүлэглэлийн гишүүд манай улсад нэвтэрсэн байж болзошгүй гэв
2017-04-28 08:39:52 - Хууль
“Сонжин групп” компани 18 тэрбумын хэрэгт унажээ
2017-04-28 08:40:04 - Боловсрол
Сайд Ж.Батсуурь: 29 дүгээр сургуулийн асуудал надад хамаагүй
2017-04-27 18:25:40 - Орон нутаг
Дорнод аймагт ажиллахаар ирсэн хятад иргэд нутаг буцалгүй суурьшин үлдэх болсон гэв
2017-04-26 08:41:36 - Улс төр
МАН, АН, МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд хэн, хэн нэр дэвших вэ