Хөдөлмөрийн тухай хуульд цагийн ажлыг шинээр зохицуулав

Түгээх    
2017-04-21 14:17:26 - Улс төр

Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.04.21) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 26 минутад 51.3 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй танилцав

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг танилцуулав. 

Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт “Хяналтын шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгч оролцох эрхтэй ба уг этгээд энэ тухай хүсэлтээ бичгээр гаргасан бол заавал оролцоно.” гэж заасны “... шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгч оролцох эрхтэй ...” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “... өөрийгөө өмгөөлөх, ... шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, ... эрхтэй. ...” гэснийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ. Энэ асуудлаарх цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал томилогдож, маргаантай холбогдуулсан тайлбараа Үндсэн хуулийн цэцэд хүргүүлсэн байна.

Уг маргааныг хянан хэлэлцсэн Цэцийн дунд суудлын хуралдаанаас Улсын Их Хурлаас 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт “Хяналтын шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгч оролцох эрхтэй ба уг этгээд энэ тухай хүсэлтээ бичгээр гаргасан бол заавал оролцоно.” гэж заасны “... шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгч оролцох эрхтэй ...” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “... өөрийгөө өмгөөлөх, ... шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, ... эрхтэй. ...” гэснийг тус тус зөрчөөгүй байна гэсэн 03 дугаар дүгнэлт гаргасан байна.

Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 03 дугаар дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ц.Даваасүрэн, Ц.Нямдорж нар Хууль зүйн байнгын хороо болон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуулт асууж тодруулан хариулт авсан юм.

Туршилтын болон дагалдан ажиллуулах хугацаа, цагийн ажлыг шинээр зохицуулав

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг хийсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очирын санаачлан боловсруулж, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтжээ. 

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Л.Оюун-Эрдэнэ, О.Батнасан, М.Билэгт нарын асуултад Байнгын хорооны ажлын хэсэг болон төсөл санаачлагч гишүүн Д.Дамба-Очир, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр нар хариулт өгсөн юм.

Аливаа үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажил олгогч нь шинээр ажилд орж байгаа ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр түүнийг тодорхой хугацаагаар цалин хөлсгүй ажиллуулдаг зөрчил гаргадаг ч энэ талаар ямар нэг хариуцлага хүлээдэггүй. Иймээс төсөл санаачлагч хуулийн төсөлд “туршилтын болон сургалтын хугацаа”-тай холбоотой зохицуулалтыг нарийвчлан зохицуулах үүднээс Хөдөлмөрийн тухай хуульд “Туршилтын хугацаа”, “Дагалдан ажиллуулах хугацаа” гэсэн зүйлийг шинээр нэмэхээр тусгажээ.

Хуулийн шинэ зохицуулалтаар ажил олгогч нь ажилтныг мэргэжлийн ур чадвар, дадлага, туршлага эзэмшүүлэх зорилгоор дадлага, туршлагатай ажилтныг дагалдан ажиллуулж болох бөгөөд туршилтын хугацаа нь 3 сараас илүүгүй байхаар тусгасан байна. Мөн манай улсад Хөдөлмөрийн тухай хууль болон энэ талаарх бусад хууль тогтоомжид “цагийн ажил” гэсэн ухагдахуун зохицуулагдаагүй учраас хуулийн төсөлд “Цагийн ажил” гэсэн зүйлийг шинээр нэмэхээр тусгаж, тодорхой ажил гүйцэтгээд зарцуулсан цаг, хөдөлмөрийн бүтээмждээ тохирсон ажлын хөлсөө шууд авдаг байх, хөдөлмөрийн гэрээнд ажил үүрэг, ажлын цаг, хөдөлмөрийн хөлсийг талууд харилцан тохиролцож тусгахаар зохицуулжээ. Түүнчлэн ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг заавал бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэг хүлээх, хэрэв хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй бол ажил олгогчид тодорхой хариуцлага хүлээлгэхээр заасан байна.

Ингээд Байнгын хорооны саналаар Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 59.6 хувь нь дэмжиж баталлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 7

зочин (202.131.250.130)
2017-04-23 00:34:05
ШИНЭ ЗҮЙЛ БИШ ЭЭ.ТУРШИЛТЫН ХУГАЦАА 6 САР БАЙСНЫГ 3 САР БОЛГОЖ БАГАСГАСАН БНААА....ХАРИН ЦАГААР АЖЛЛАЖ ХИЙСНЭЭРЭЭ ЦАЛИН АВАХ НЬ ЗӨВ.ГЭХДЭЭ ҮҮНД ХӨДӨЛМӨР. ХАМГАААЛАЛ.ХӨДӨЛМӨРИ Н НӨХЦӨЛИЙГ ЯАЖ ЗОХИЦУУЛСНАААС ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХ ЗӨРЧИГДӨХӨӨӨС Л ХАМГААЛАЛТ ХЭРЭГТЭЙ......

АЖИЛЧИН АНГИ (202.131.243.190)
2017-04-21 17:05:52
ХУВИЙН АЖ АХУЙ НЭГЖҮҮД МОНГОЛ ХҮНЭЭ ТУРШИЛТЫН ХУГАЦАА ГЭДГЭЭР ХӨДӨЛМӨРИЙГ НЬ ШУЛАХАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ.ЯМАР Ч МЭРЭГЖИЛ ЭЗЭМШСЭН ХҮН АЖЛЫН ТАЛБАР ДЭЭРЭЭ ИРЭЭД Л ЖИНХЭНЭ МЭРГЭЖИЛДЭЭ ЭЗЭН БОЛДОГ.СОЦИАЛИЗМЫН ҮЕД БҮХ СУРГУУЛЬ ТӨГСӨГЧ НАР АЖЛЫН БАЙРАНДАА АЖИЛДАА ОРООД ЖИНХЭНЭ АЖИЛЧИН ГЭДГЭЭРЭЭ ЦАЛИНЖААД АЖЛАА ХИЙГЭЭД ӨСЧ ӨНДИЙДӨГ Л БАЙСАН ТЭР ХҮМҮҮС ОДООНЫ ЭНЭ НИЙГМИЙН БАЯЧУУДЫН ХУВЬЧИЛЖ АВСАН БҮХ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙГ БИЙ БОЛГОЖ АЖИЛЛУУЛЖ БАЙСАН ШҮҮ ДЭЭ.МОНГОЛ ХҮНЭЭ ЯМАГТ НЭГД БАЙЛГАЖ ҮНЭЛЖ СУРАХЫН ЗЭРЭГЦЭЭ ЦАЛИНГ ӨНДӨР БОЛГО. .СОЛОНГОС ЯПОН АМЕРИКТ МОНГОЛЧУУД ГОЛОГДОХГҮЙ АЖИЛЛАЖ ЧАДАЖ БАЙГАА НЬ ЦАЛИНДАА БАЙГАА ЮМ.

Зочин (182.160.36.227)
2017-04-21 16:58:06
Н.Учрал гэдэг малыг яаж Цэц тоож үзэх бэ,Ганц гомдол бичиж чадахгүй ийм,мэтмйн малнуудын буцааж татах эрхтэй болгооч?Бүх юмыг хэдэн төгрөгөөр үнэлж болохгүйг Учрал ойлгосон байх ?

Өлзий (45.117.34.6)
2017-04-21 16:26:37
Энэ бол зүгээр л ажил хийсэн нэр хийсэн дэмий ажил. Өнөөгийн хөдөлмөрийн харилцааг зохицуулах чадамжаа алдаж байгаа энэ хуулийг үндсээр нь өөрчлөх ёстой байтал социализмын үеийн харилцаагаа хэвээр хадгалах гэсэн МАН ын малнуудын тэнэглэл үргэлжилсээр...

Зочин (202.179.31.78)
2017-04-21 15:42:31
шал дэмий юм хийж суух гэж энэ хөдөлмөрийн хуулиа уг үндсээр нь өөрчлөөчээ

Зочин (119.40.100.222)
2017-04-21 14:37:46
ХАРИН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭ НЬ ЯМАР ХЭМЖЭЭНЭЭС БАГАГҮЙ БАЙХ ТУХАЙ ЗААЛТ БАС ОРООНГҮЙ НЬ БАС Л ДУТУУ ЗАЯАЛЖ ДЭЭ ЭНЭ ХҮМҮҮС

эба (202.70.46.238)
2017-04-21 14:27:47
УИХ н гишүүд цаг барина гэж бна уу цаг хоцорсон хурал тасалсан тохиолдолд ямар арга хэмжээ авдаг бол

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-04-29 16:04:23 - Улс төр
Зөвлөлдөх санал асуулгын 2, 4 дэх сэдвийг танилцуулав
2017-04-29 14:03:46 - Нийслэл
Сүхбаатарын талбайд мэргэжил сурталчлах өдөрлөг болж байна
2017-04-29 13:16:09 - Гадаад
Г.Ичинхорлоо ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос хариу автлаа эсэргүүцлээ үргэлжлүүлнэ гэв
2017-04-29 12:47:05 - Улс төр
Танхимаа өөрөө бүрдүүлэх эрхийг Ерөнхий сайдад олгох нь зөв үү
2017-04-29 12:02:53 - Спорт
Чөлөөт бөхийн “Mongolia Open-2017” тэмцээн болж байна
2017-04-29 11:39:10 - Улс төр
М.Энхболд: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард түмнийхээ саналд тулгуурлан хийх учиртай
2017-04-29 11:28:37 - Улс төр
Зөвлөлдөх санал асуулгын хоёрдугаар шат эхэллээ
2017-04-29 11:06:09 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” компани иргэдэд НОГДОЛ АШИГ ТАРААХГҮЙ
2017-04-29 10:59:27 - Байгаль Орчин
Улаанбаатарт 19 хэм дулаан байна
2017-04-29 10:55:20 - Байгаль Орчин
Э.Энхзаяа: Тавдугаар сарын эхээр уулархаг нутгаар нойтон цас орно
2017-04-29 10:52:44 - Гадаад
ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Үзэх юм алга. Монголын телевизүүд эфирээ хаалаа
2017-04-29 10:46:49 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хортой программ ашиглан иргэдийн фэйсбүүкт нэвтэрч байжээ
2017-04-29 10:43:11 - Улс төр
Улс төрийн намууд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ хэзээ тодруулах вэ
2017-04-29 10:40:37 - Энтертайнмент
Өнөөдөр нохой өдөр
2017-04-28 19:27:09 - Улс төр
ИЛ ЗАХИДАЛ
2017-04-28 18:36:06 - Улс төр
Д.Эрдэнэбат: Оффшорт холбогдсон Б.Дэлгэрсайхан, Д.Цогтбаатар нар мэдүүлгээ өг
2017-04-28 18:18:44 - Улс төр
Чуулганы ирц хүрэхгүй байна
2017-04-28 18:15:07 - Хууль
Замын хөдөлгөөний дүрмийг 280 сурагчид сурталчлав
2017-04-28 18:12:01 - Спорт
Улсын арслан Ц.Бадамсэрээжидийн нэрэмжит барилдаан болно
2017-04-28 18:05:25 - Энтертайнмент
Есөн настай хүү оюутнуудад түүхийн хичээлээр лекц уншиж байна
2017-04-28 17:41:48 - Нийслэл
Хуурамч цемент худалдан борлуулж байжээ
2017-04-28 17:39:37 - Эдийн засаг
Төвбанк нэг долоо хоногтой ТБҮЦ арилжлаа
2017-04-28 17:17:33 - Улс төр
Сангийн сайд 2018 оны төсвийн хүрээний мэдэгдлийг өргөн барилаа
2017-04-28 17:16:36 - Орон нутаг
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын иргэд өөрсдийн хөрөнгөөр гүүр барьжээ
2017-04-28 16:40:41 - Шар
Цагдаагийн хөл хазаж танхайрсан монгол залууст мөнгөн торгууль оноожээ
2017-04-28 16:36:57 - Энтертайнмент
“Эгшиглэнт чимээ” хамтлаг АНУ-ын хамтлагтай хамтарсан тоглолт хийв
2017-04-28 16:32:18 - Нийслэл
Б.Алтанцомыг ИНЕГ-ын тэргүүн дэд даргаар жинхэллээ
2017-04-28 15:38:41 - Нийслэл
МОНГОЛ ГЕНЕРАЛУУДЫН ӨДӨР: Цагдаагийн байгууллагын генералууд
2017-04-28 15:26:58 - Улс төр
УИХ-ын дарга М.Энхболд генералуудад мэндчилгээ дэвшүүлэв
2017-04-28 15:23:11 - Нийслэл
ШТС-ын талбай дээр хийгээр цэнэглэх станц байрлуулсан зөрчил илэрчээ
2017-04-28 15:22:30 - Гадаад
"АНУ, БНАСАУ хоорондын хурцадмал байдал томоохон мөргөлдөөнд хүргэж мэднэ"
2017-04-28 14:46:48 - Улс төр
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд чуулганы хуралдааныг орхин гарлаа
2017-04-28 14:22:54 - Шар
Трамп THAAD-ын зардалд Сөүлээс тэрбум ам.доллар авахыг хүссэн ч...
2017-04-28 14:16:48 - Хууль
БНСУ-ын Зохиогчийн эрхийн комисстой хамтран ажиллана
2017-04-28 14:11:32 - Технологи
Т. Бат-Эрдэнэ: Цахимаар визийн хүсэлт гаргаж, хариуг мессэж, мэйлээр авах боломж бүрдэнэ
2017-04-28 14:10:52 - Нийслэл
Ерөнхийлөгчийн сонгууль, Олигарх төлөвлөгөө, Авторитари дэглэмийн аюул
2017-04-28 13:48:46 - Улс төр
Элчин сайд М.Энхсайхан итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2017-04-28 13:43:49 - Хууль
“Лалын улс” бүлэглэлийн гишүүд манай улсад нэвтэрсэн байж болзошгүй гэв
2017-04-28 13:36:55 - Энтертайнмент
“НОМИН”-гийн бүх салбар дэлгүүрээс 125 секундэд цуглуулж чадсан бүхнээ ав
2017-04-28 13:32:29 - Хууль
"Мэн Гао" нэртэй цемент авахгүй байхыг анхаарууллаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-04-26 22:14:51 - Улс төр
Монголын телевизүүд эфирээ хааж эсэргүүцлээ илэрхийлэв
2017-04-27 08:42:44 - Хууль
"Чимээгүй хашгираан” нэвтрүүлэг гарсны дараа “Ална шүү” гэж утсаар заналхийлсэн
2017-04-26 11:28:57 - Орон нутаг
Өмнөговь аймагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ
2017-04-26 08:59:15 - Хууль
Ж.Баярцогт: “Аав аа, таны хөл яасан юм бэ” гэвэл юу гэж хариулах вэ
2017-04-26 18:46:48 - Шар
Монгол эмэгтэйчүүд “Гэртээ аваачин хэрэглэх гэж хулгай хийсэн” хэмээн мэдүүлжээ
2017-04-28 13:43:49 - Хууль
“Лалын улс” бүлэглэлийн гишүүд манай улсад нэвтэрсэн байж болзошгүй гэв
2017-04-28 08:39:52 - Хууль
“Сонжин групп” компани 18 тэрбумын хэрэгт унажээ
2017-04-28 08:40:04 - Боловсрол
Сайд Ж.Батсуурь: 29 дүгээр сургуулийн асуудал надад хамаагүй
2017-04-27 18:25:40 - Орон нутаг
Дорнод аймагт ажиллахаар ирсэн хятад иргэд нутаг буцалгүй суурьшин үлдэх болсон гэв
2017-04-26 08:41:36 - Улс төр
МАН, АН, МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд хэн, хэн нэр дэвших вэ