- ӨМНӨХ 7 ХОНОГТ:
- ПҮРЭВ
04.19 - ЛХАГВА
04.18 - МЯГМАР
04.17 - ДАВАА
04.16 - НЯМ
04.15 - БЯМБА
04.14 - БААСАН
04.13
Өнөөдөр “Энхрий үрс халуун сэтгэл” ТББ-аас “Энхрий үрсээ халуун сэтгэлээр өлгийдөцгөөе” хүмүүнлэгийн аяны талаар мэдээлэл хийлээ. Энэхүү аяны хүрээнд Монголын сор болсон уран бүтээлчид буюу Ардын жүжигчин, гавьяатууд нэгдэж, хамтарсан тоглолт зохион байгуулах гэж байгаа юм байна. Улс орон даяар өрнүүлж буй энэхүү сайн үйлсийн аян нь барилгын ажил нь царцсан 100 ортой, IV төрөх эмнэлгийн барилгын ажлыг урагшлуулах, тус эмнэлгийг ашиглалтад оруулж, үйл ажиллагааг хэвийн явуулах хүртэлх бүхий л боломжийг хангах, Монголын мянга мянган эх, ээжийг эрүүл саруул, эсэн мэнд амаржих орчныг бүрдүүлэх зорилготой.
Тоглолтод Ардын жүжигчин Ч.Мөнхшүр, А.Долгор, МУГЖ Э.Бүрнээбаяр, Ц.Үенч, Д.Батсүх, Д.Жагдаг, У.Далантай, Х.Үнэнхүү, зохиолч, яруу найрагч О.Ичинхорлоо нар ирээдүйн үрс, эхчүүд, хүүхдүүдийн эрүүл мэндэд уран бүтээлээрээ дэм өгч, томоохон хөрөнгө оруулалт хийх юм.
Мөн уран нугаралтын “Дэлбээ” хамтлаг, “Шилмэл загвар” хувцас загварын үзүүлбэр, “Мoon dance” цэнгээнт бүжгийн хамтлаг, ХААИС-ийн “Хатан туул” цэнгээнт бүжгийн хамтлаг, СУИС-ийн үндэсний язгуур урлагийн “Тэнгэр” хамтлаг, ХБК-ийн Морин хуурын чуулга, симфони найрал хөгжмийн хамтлаг оролцоно.
Тоглолт Монгол Бөхийн өргөөнд энэ сарын 26-нд болно. Энэхүү хүмүүнлэгийн аянд албан байгууллага, хувь хүмүүсийг идэвхтэй оролцохыг зохион байгуулагчдын зүгээс уриалж байна.
Б.ГЭРЭЛ