Зөрчилтэй барилгуудыг нурааж эхэлжээ

Түгээх    
2017-04-21 15:09:48 - Хууль

barilga

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас барилгын салбарт хяналт шалгалт хийжээ. Нийслэлийн Засаг даргын 2016 оны есдүгээр сарын 21-ний өдрийн А/669 дугаартай захирамжаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт хууль, тогтоомж зөрчиж барилга угсралтын ажил эхлүүлсэн барилга байгууламжид хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг  байгуулжээ. Шалгалтаар барилгын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй, архитектур төлөвлөлтийн даалгавар аваагүй, техникийн нөхцөлгүй, батлагдсан ажлын зураггүй, гүйцэтгэгч нь тодорхой бус, суурийн нүх ухаад орхидог зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн байна.

Нийслэлийн хэмжээнд нийт зөрчилтэй 23 барилга бүртгэгдсэн. Эдгээр барилгууд “Барилгын тухай” хуулийн 37, 40 дүгээр зүйлд заасан холбогдох бичиг баримт иж бүрдэл дутуу, зураг төсөл нь баталгаажаагүй, барилга угсралтын ажил эхлэх үргэлжүүлэх зөвшөөрөлгүй  байна. Энэхүү 23 барилгын барилга угсралтын ажил гүйцэтгэсэн аж ахуйн нэгж байгууллагын “барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл”-ийг Барилгын тухай хуулийн 20.8 дах заалтыг үндэслэн улсын байцаагчийн дүгнэлт үйлдэн цуцлуулах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүллээ.

Үүнээс гадна дөрвөн барилгыг албадан буулгах шийдвэрийг Нийслэлийн Засаг даргын Удирдлагын зөвлөлийн хурлаас гарсан байна. Үүнд:

1.Хан-Уул дүүргийн  11 дүгээр хороонд байрлах Ц.Оюунцэцэгийн орон сууцны барилга;


2.Хан-Уул дүүргийн  11 дүгээр хороо Зайсан толгойн баруун хойно баригдаж буй иргэн н.Баяндалайн захиалгатай 3 давхар үйлчилгээний барилга;


3.Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах иргэн Ц.Машбатын  үйлчилгээний хоёр давхар барилгын өргөтгөлийн хэсэг;


4.Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Эх мандал” ХХК-ны оффисийн барилгын өргөтгөлийг  буулгах шаардлагатай байна.

Нийслэлийн Засаг даргын Удирдлагын зөвлөлийн 11 дүгээр хуралдаан өнөөдөр болж, НМХГ-аас 2017 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр иргэн Ц.Машбатын Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах үйлчилгээний хоёр давхар барилгын  өргөтгөлийн хэсгийг буулгасан байна. Уг барилга нь  Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн баруун талд байрладаг. Тус барилгад хяналт шалгалтаар дараах зөрчлүүд илэрсэн байна. Үүнд:

-Эзэмшил газраасаа хэтрүүлэн өргөтгөл барьсан.

-Архитектур төлөвлөлтийн даалгаваргүй

-Эскиз, батлагдсан зураг төсөлгүй

-Барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүйгээр барилгын ажил гүйцэтгэсэн.

-Явган хүний зам талбай зорчих хэсгийг хаасан

-Инженерийн  шугам сүлжээ /2 худаг/ дээр баригдсан

Буулгах арга хэмжээ авснаар явган хүний зам талбай зорчих хэсэг чөлөөлөгдөж, инженерийн шугам сүлжээ худагт засвар үйлчилгээ хийх боломж нөхцөл бүрдэж, барилгын тухай хуулийн 37,40 дүгээр заалтууд хэрэгжиж буй юм.

Б.ЦЭЛМЭГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 25

bold (150.129.143.25)
2017-04-22 14:27:04
cartaar guilgee xiixed shuud tsaana n barimt not n shuud ordog bolmoor yum ter tsaasiig n avchaad oruulj chadalgui geesen xun zondoo l bgaa baix . cartaar tootsoo xiisen xunii medeelel ugaasa bgaagaaas xoish eldev yanziin budlian oroxgui shuude

zochin (150.129.143.25)
2017-04-22 14:08:20
galaxy tower -n zamiin esreg tald gazar uxaj xayaad olon jil bolloo dooroos n us garaad teriig xuraaj avaad zugeer mod tarichuul bolox yum da.

Зочин (182.160.37.237)
2017-04-22 10:38:59
батүүл нураана гэж дөвчигнэж гарч ирээд хахууль аваад таг болж билээ

Oogi (66.181.182.240)
2017-04-22 06:41:50
Mash zuv bayn zurh duureg nohoitoi hushuuni tsaana. Niitin ezemshilin ybgan huni talbai mun horoolol moskvarestroni urid zochid buudal bolon gelguur guanz gej met olon gazar bga mun suh gej ymar ch hereggui huni mungu idsen baiguulga bna uunig tatam buulgah ym uu taraah heregtei uunig ajil bolgovol man ig ajjl hiij bgaa ym gej olgono oo

zochin (202.9.40.186)
2017-04-22 01:00:23
zaisand barigdaj baigaa huuli bus barilguudaa nuraagaachee neg bol bogd uulaanhaa darhan tsaaziig boliul bi ch gesen gazar avch baishin barimaar bna engiin ardiig bitgii huuliar surduuleed bai huuliin umnu bugd tegsh erhtei gedef baihaa undui sundui hoeroo

Зочин (66.181.179.97)
2017-04-21 21:08:05
Tenges kino teatriin hajuud usan orgiluur barina gecheed huuhdiin amind hursen barilgiig nuraagaach

lenin (202.9.41.129)
2017-04-21 19:52:08
nuraaval taarna,stalin shig baih xeregtei,mynga ardchilal yariad xereggui.shuud KGB argaar evdej nuraaj xuuliig shand barimtlah estoi.manai xit tolovlolt mash buruu,bolj igvol bugdiig nuraa

Зочин (103.57.93.207)
2017-04-21 19:40:12
Энэ чинь ер нь юу гэсэн үг вэ? Хүний өчнөөн хөдөлмөр хөрөнгө шингэсэн барилга байшинг нураана гэдэг чинь энэ шаал буруу юм байгаан

Зочин (202.9.42.212)
2017-04-21 19:23:29
Цагаан хаалганы урд талын тэр байр чоогийтэй шуу

hahaha (188.64.243.212)
2017-04-21 19:11:07
me enhboldiin . gazariin naimaanii 2 r eelj . hoolondoo oroh.ni dee kkk

hahaha (188.64.243.212)
2017-04-21 19:11:07
me enhboldiin . gazariin naimaanii 2 r eelj . hoolondoo oroh.ni dee kkk

hahaha (188.64.243.212)
2017-04-21 19:11:07
me enhboldiin . gazariin naimaanii 2 r eelj . hoolondoo oroh.ni dee kkk

hahaha (188.64.243.212)
2017-04-21 19:11:06
me enhboldiin . gazariin naimaanii 2 r eelj . hoolondoo oroh.ni dee kkk

irgen (202.179.25.101)
2017-04-21 18:35:42
bugdiig nuraa malaas dor uhamsar doroi shunliin dev bolson hognuudiin buh zurchilte barilguudiig nuraah heregtei huuhai buzruud

зочин (103.229.123.123)
2017-04-21 18:11:38
Тэнгис кинотеатрын урд барьсан барилгыг нураалдаа усан оргилуур барина гээд оюутан хүүгийн аминд хүрэн барин улайран бариад байх юмаа өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэсэн үгтэй дээ.Ард түмэн харж байна.

зочин (103.229.123.123)
2017-04-21 18:11:37
Тэнгис кинотеатрын урд барьсан барилгыг нураалдаа усан оргилуур барина гээд оюутан хүүгийн аминд хүрэн барин улайран бариад байх юмаа өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэсэн үгтэй дээ.Ард түмэн харж байна.

зочин (103.229.123.123)
2017-04-21 18:11:37
Тэнгис кинотеатрын урд барьсан барилгыг нураалдаа усан оргилуур барина гээд оюутан хүүгийн аминд хүрэн барин улайран бариад байх юмаа өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэсэн үгтэй дээ.Ард түмэн харж байна.

зочин (103.229.123.123)
2017-04-21 18:11:37
Тэнгис кинотеатрын урд барьсан барилгыг нураалдаа усан оргилуур барина гээд оюутан хүүгийн аминд хүрэн барин улайран бариад байх юмаа өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэсэн үгтэй дээ.Ард түмэн харж байна.

Зочин (202.21.100.162)
2017-04-21 17:28:12
Яг нурааж байгаа юу

Зочин (202.21.100.162)
2017-04-21 17:28:11
Яг нурааж байгаа юу

Зочин (202.21.111.10)
2017-04-21 16:43:32
Tengis kinoteatryn hajuu dah barilga olon jil yarigdsan daa. Hunii amind hurtel hurch baisan. MANyhny harmaany barilga daa

Зочин (202.70.46.217)
2017-04-21 15:48:28
huuchin tsagaan haalgany jaahan zuun tiishee, zamynhaa urd tald,zam daguu neg baliar toosgon baishin bna...teriig buulgaach ee

Зочин (202.70.46.217)
2017-04-21 15:48:27
huuchin tsagaan haalgany jaahan zuun tiishee, zamynhaa urd tald,zam daguu neg baliar toosgon baishin bna...teriig buulgaach ee

zochin (66.181.178.160)
2017-04-21 15:39:15
TER BAYANDALAI CHINI GUNDALAIGIIN TERSEN DUU

зочин (49.0.214.196)
2017-04-21 15:29:40
Саяхан гал гарсан СХД-ийн 14 р хорооны нутаг дэвсгэрт " Балгас " нэртэй барилгыг нураах жагсаалтанд оруулаагүй юм уу Түүний эзэн гэж хэнд ч дийлддэгүй хүн юм аа Нураах жагсаалтанд оруулаад өгөөч ээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-04-26 16:40:33 - Улс төр
С.Эрдэнэ: Шинэ цагийн коммунистуудын эрин үе дуусах цаг удахгүй
2017-04-26 16:34:39 - Улс төр
Г.Уянга намын даргаасаа чөлөөлөгдлөө
2017-04-26 16:07:33 - Орон нутаг
Дорнод аймгийг “Сүхбаатарын одон”-гоор шагнажээ
2017-04-26 16:05:00 - Шар
Барак Обама 400 мянган ам.доллароор лекц уншина
2017-04-26 16:02:05 - Энтертайнмент
Нийслэлийн Соёл, урлагийн газар Оюуны өмчийн байгууллагуудтай хамтарна
2017-04-26 15:57:54 - Хууль
Х.Бадамсүрэн: Би гурван сая төгрөгийн цалин авч байгаа
2017-04-26 15:48:41 - Орон нутаг
Драмын театрынхан орон нутгаар тоглолт хийнэ
2017-04-26 15:42:35 - Улс төр
Тусгаар тогтнол эв нэгдлийн намын дүрэм болон даргын өөрчлөлтийг бүртгэв
2017-04-26 15:39:44 - Нийслэл
ШУУРХАЙ МЭДЭЭ: Улиастай чиглэлийн автозамд хөдөлгөөний ачаалал ихтэй байна
2017-04-26 15:32:43 - Гадаад
Японы сайд бодлогогүй үг хэлснийхээ төлөө огцорлоо
2017-04-26 15:30:34 - Нийслэл
МҮЭХ-ноос ирэх сарын нэгэнд жагсаал хийхээр болжээ
2017-04-26 15:28:15 - Хууль
Нүхтэд гарсан ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
2017-04-26 15:26:00 - Спорт
Буудлага спортын залуучуудын улсын аварга эхэллээ
2017-04-26 15:04:17 - Нийслэл
Сүхбаатарын талбайд эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлнэ
2017-04-26 15:01:00 - Нийслэл
Улсын хэмжээнд дунджаар шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
2017-04-26 14:52:21 - Улс төр
Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийг дэмжлээ
2017-04-26 14:37:59 - Нийслэл
Гэмт хэрэг шуурхай илрүүлсэн алба хаагчдыг шагнажээ
2017-04-26 14:27:02 - Хууль
Эрүүл ахуйн шаардлага хангаагүй борцны үйлдвэрийг хаав
2017-04-26 14:10:38 - Гадаад
Монголын түүх, соёлын дурсгалын цахим архив нээжээ
2017-04-26 13:57:12 - Нийслэл
Тэтгэврийн шинэчлэлийг иргэд рүү чиглүүлж эхлэв
2017-04-26 13:47:33 - Хууль
Зургаан иргэн архинд хордож, нэг нь нас баржээ
2017-04-26 13:45:32 - Нийслэл
Нийгмийн даатгалын лавлагааг ТҮЦ машинаас авдаг боллоо
2017-04-26 13:33:01 - Спорт
“Хүлгүүд" багийн сагсчид 29-р тусгай сургуулийн хүүхдүүд дээр зочилжээ
2017-04-26 13:07:16 - Хууль
АТГ-ын ажлын хэсэг Цагдаагийн ерөнхий газарт ажиллаж байна
2017-04-26 13:04:10 - Шар
LIVE: Хуулийг ингэж баталж байна
2017-04-26 12:52:44 - Хууль
Ирэх сарын 1-нээс АВТОМАШИН, ХАДГАЛАМЖ, ТАМХИ-ны татвар нэмэгдэнэ
2017-04-26 12:39:01 - Гадаад
ОХУ-аас агаарын довтолгооноос хамгаалах цэргийн хүчнийг зэвсэглэхэд туслахыг хүсэв
2017-04-26 12:26:20 - Нийслэл
“Су.Батболдыг Э.Бат-Үүлээс муу ажиллаж байна” гэж дүгнэлээ
2017-04-26 12:17:39 - Улс төр
ЗӨРЧЛИЙН ХУУЛЬ: Хэвлэл, Facebook, Twitter-ээр гүтгэвэл 10-100 сая төгрөгийн торгууль ногдуулна
2017-04-26 12:15:51 - Хууль
С.Зоригийг хөнөөсөн ялтнуудыг чанга дэглэмтэй хорих анги руу шилжүүллээ
2017-04-26 12:06:14 - Спорт
Ж.Мөнхбат аваргын нэрэмжит өсвөрийн чөлөөт бөхийн тэмцээн болж байна
2017-04-26 12:03:30 - Орон нутаг
Хилийн цэргийн анги, заставуудын алба хаагчдыг эмчийн үзлэгт хамруулжээ
2017-04-26 11:48:06 - Боловсрол
ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл эхэллээ
2017-04-26 11:38:35 - Нийслэл
Маргааш шилжилт хөдөлгөөнийг зогсооно
2017-04-26 11:36:47 - Хууль
29 дүгээр сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөллөө
2017-04-26 11:28:57 - Орон нутаг
Өмнөговь аймагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ
2017-04-26 09:19:24 - Байгаль Орчин
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2017-04-26 08:59:15 - Хууль
Ж.Баярцогт: “Аав аа, таны хөл яасан юм бэ” гэвэл юу гэж хариулах вэ
2017-04-26 08:44:40 - Эдийн засаг
Тавантолгойн хэлэлцээр зогсчээ
2017-04-26 08:41:36 - Улс төр
МАН, АН, МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд хэн, хэн нэр дэвших вэ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй