Үндэсний ментор бэлтгэх сургалт зохион байгуулж байна

Түгээх    
2017-04-21 15:10:40 - Эдийн засаг

Хомерийн алдарт “Одиссей” туульд, Одиссей хаан дайнд мордохдоо хүү Телемахаа найз Ментортоо даатган үлдээдэг. Хаан ширээ залгамжлагч Телемахыг ирээдүйн том албанд нь бэлтгэх чухал даалгавар Менторт оногджээ. Өнөө үед итгэлтэй мэргэн зөвлөхийг ментор хэмээн нэрлэх болсон бөгөөд “Тухайн хүний сайн сурч чадахгүй, эсвэл удаан сурах байсан, эсвэл бүр огт сурч чадахгүй зүйлийг зааж туслах хүнийг ментор гэнэ” гэх тодорхойлолт бий болжээ.

Түүнчлэн илүү мэдлэг туршлагатай, ур чадвартай нэгэн нь нөгөө хүндээ зөвлөгөө, мэдээлэл өгч, чиглүүлэхийг менторинг гэж нэрлэдэг байна.

Монголын бизнес инкубаторуудын үндэсний нэгдсэн холбооноос Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, “Хөгжлийн шийдэл” ТББ-тай хамтран Үндэсний ментор бэлтгэх гурван өдрийн сургалтыг өнөөдөр эхлүүлжээ. Энэхүү сургалтад Монголын бизнес инкубаторуудын үндэсний нэгдсэн холбооны 17 аймаг, есөн дүүрэг дэх гишүүн байгууллагын төлөөлөл оролцож байгаа бөгөөд оролцогчид санхүүгийн боловсрол, бизнес эрхлэлт, хувь хүний хөгжлийн чиглэлээр жижиг, дунд бизнес эрхлэгчид, бизнесийн гараагаа эхэлж буй иргэдэд мэдээлэл өгч, үйл ажиллагааг нь чиглүүлэх арга барилд суралцах юм байна.

Энэ удаагийн сургалтыг “Youth Business International” олон улсын байгууллагын тусгай хөтөлбөрөөр зохион байгуулж байгаа аж. “Youth Business International” олон улсын байгууллага жижиг, дунд бизнес эрхлэгчид, тэр дундаа бизнес эрхэлж буй залуучуудыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ментор бэлтгэх хөтөлбөр нь өөрийн гишүүнчлэл бүхий дэлхийн 60 гаруй оронд амжилттай туршигдсан ажээ. Монголын бизнес инкубаторуудын үндэсний нэгдсэн холбоо нь олон улсын арга туршлагыг нэвтрүүлж, нийслэл, орон нутгийн жижиг, дунд бизнес эрхлэгчид үйл ажиллагаа өргөжүүлэн сайжруулах, бизнесийн удирдлагын мэдлэг туршлага олж авахад нь туслах зорилгоор энэ удаагийн сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд менторингийн үйлчилгээгээр дэмжлэг үзүүлэн ажиллахаар зорьж байгаа аж.

Энэхүү сургалтаар бэлтгэгдэх ментор зөвлөхүүдийн тусламжтайгаар бизнес эрхлэгчид сургалт, зөвлөгөө мэдээллийн үйлчилгээ авч, цаашдаа бизнесээ эхлүүлэх, түүнийгээ амжилттай өргөжүүлэх олон улсын менторингийн аргачлалаар үргэлжлүүлэн дэмжлэг авах боломжтой болж байгаагаараа онцлогтой юм байна.

Ж.МАРАЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 2

Зочин (202.21.100.162)
2017-04-21 17:26:15
Энэ сургалтанд суух юмсан

Halh (172.56.42.238)
2017-04-21 15:52:46
za bolio yamar yuma bas sarmagchin shig surchaav yadaj bananii halis zov zadlaad surchaach mongolchuud mine hamgiin ehleed gadniihniig duuria tegvel hogjino sarmagchinguud chine bidnees uhaantai

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-07-20 19:20:01 - Шар
С.Баяр, М.Энхсайхан нарыг эгүүлэн татахыг МАН зөвшөөрсөнгүй
2017-07-20 19:10:59 - Нийслэл
60 тэрбумын бичлэгээс болж сонгуульд ялагдаагүй гэж Нийслэлийн МАН-ын хорооноос мэдэгдэв
2017-07-20 18:38:41 - Гадаад
Жон Маккейн тархины хавдартай гэж оношлогджээ
2017-07-20 18:19:19 - Орон нутаг
Булган аймгийн тариалангийн талбайн 20-40 метр ургацыг царцаа идэж сүйтгэжээ
2017-07-20 17:56:02 - Шар
Усайн Болт зодог тайлахаа мэдэгдлээ
2017-07-20 17:01:54 - Нийслэл
Хандивын барааг түймрийн голомтод хүргэхээр нислээ
2017-07-20 16:29:07 - Эдийн засаг
Үхрийн махны үнэ өсчээ
2017-07-20 16:27:14 - Эдийн засаг
ОУВС өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрөө зогсоох уу
2017-07-20 16:11:28 - Нийслэл
ФОТО: Монголын хуучны таван машиныг үзэсгэлэн болгон дэлгэжээ
2017-07-20 16:05:01 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга тахилгад оролцох 60 сая төгрөгийг хэмнэн, төлөөлөгчөө илгээхээр болжээ
2017-07-20 15:54:47 - Шар
С.Зоригийг хөнөөсөн хэргийг нээлттэй хэлэлцэхэд Ерөнхийлөгчөөс дэмжлэг хүслээ
2017-07-20 15:48:03 - Орон нутаг
Тосонцэнгэл чиглэлийн замд болгоомжтой зорчихыг зөвлөв
2017-07-20 15:42:12 - Шар
Л.Мөнхбаясгалан: Надад албан тушаал хэрэггүй
2017-07-20 15:41:29 - Орон нутаг
Сүм хөх бүрдийн музей нээгджээ
2017-07-20 15:28:36 - Хууль
63 настай иргэнийг дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарч, Цагаан давааны замыг хоёр хоног хаажээ
2017-07-20 15:23:38 - Нийслэл
Маргааш замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
2017-07-20 15:10:12 - Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрдэмтдэд илгээлт илгээв
2017-07-20 14:33:03 - Гадаад
Цагаан ордон алдаа гаргаж, Барак Обамагийн гарын үсэгтэй захидал илгээжээ
2017-07-20 13:51:56 - Хууль
Эхнэрээ гурван удаа хутгалаад зугтсан хэрэг гарчээ
2017-07-20 13:29:20 - Энтертайнмент
ВИДЕО: Б.Шижирбат “Авьяаслаг Америкчууд” шоуны хоёрдугаар шатнаас хасагдсан уу
2017-07-20 13:25:29 - Нийслэл
Чикагогийн монголчууд 1.1 сая төгрөгийн хандив илгээжээ
2017-07-20 13:14:07 - Эрүүл мэнд
Төрийн соёрхолт Б.Шаравт туслах аян эхэллээ
2017-07-20 13:03:56 - Шар
Монгол охин Холливудын алдартнуудтай хамтран ажиллаж байна
2017-07-20 13:01:52 - Нийслэл
Байгаль орчны байцаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
2017-07-20 12:55:58 - Улс төр
Зөвлөлдөх санал асуулга энэ сарын 24-нд болно
2017-07-20 12:44:34 - Энтертайнмент
“Ганжуур” судлаач олон улсын эрдэмтэд чуулж байна
2017-07-20 12:22:33 - Хууль
Чингэлэг ачиж яваад осол гаргасан машины жолоочид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна
2017-07-20 12:15:07 - Улс төр
Өнөөдөр Монгол Улсын их хурал үйл ажиллагаагаа эхэлсэн өдөр тохиож байна
2017-07-20 12:11:06 - Спорт
Алдарт жүдоч Илиас Илиадис монголчуудын амьдралтай танилцана
2017-07-20 11:47:17 - Нийслэл
Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Монгол Улсын Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлнэ
2017-07-20 11:39:25 - Байгаль Орчин
Д.Оюунхорол: Төрийн шийдвэрийг үл тоодог аж ахуйн нэгжтэй хатуу тэмцэнэ
2017-07-20 11:33:54 - Нийслэл
“МИАТ” ХК-ийн хамт олонд баярлалаа
2017-07-20 11:27:22 - Орон нутаг
Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагт хоёр түймэр ассаар байна
2017-07-20 11:21:34 - Спорт
Залуучуудын шигшээ баг Тайландтай тэнцлээ
2017-07-20 11:18:20 - Орон нутаг
Харангадаж үхсэн 3000 гаруй зээрийн тал нь дөнгөж төрсөн янзага гэв
2017-07-20 11:11:56 - Нийслэл
Шатахуун түгээгүүрийн зогсоолд гарсан галыг унтраалаа
2017-07-20 10:54:28 - Орон нутаг
11 түймрийг цурманд оруулжээ
2017-07-20 09:55:02 - Хууль
Нуух шалтгаантай мөнгийг оффшор дансанд байршуулдаг
2017-07-20 09:06:14 - Байгаль Орчин
Улаанбаатарт 28 хэм дулаан байна
2017-07-20 08:54:54 - Спорт
Б.Серик: Начны малгайгаа өмсөөд, тэмдгээ зүүгээд, бушуухан гарч барилдмаар санагдаад болохгүй байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-07-17 12:56:36 - Улс төр
Шинэ Ерөнхийлөгчийн зөвлөхүүд хэн байх вэ
2017-07-18 09:16:15 - Эрүүл мэнд
Л.Түмэндэмбэрэл: Эхийг нь эндүүлж, үрийг нь эрэмдэг болгочихоод цалингийн 20 хувиар шийтгэсэн гэж хэлсэн
2017-07-17 14:24:16 - Улс төр
МАН-ын даргад У.Хүрэлсүх, Ж.Эрдэнэбат нарын нэр яригдаж байна
2017-07-17 09:00:45 - Энтертайнмент
Б.Базаррагчаа: Цэргээс халахдаа намайг “Тайван цагт цэргийн албанд тэнцэхгүй” гэж бичсэн байсан
2017-07-20 08:47:14 - Улс төр
У.Хүрэлсүхийг “сүхдэх” төлөвлөгөө ба МАН-ын хотын фракцийн Ц.Элбэгдоржтой хийсэн нууц уулзалт
2017-07-19 18:32:16 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-аас оффшор бүст байгаа Монголын хөрөнгийг эргүүлж авчрахад тусламж хүслээ
2017-07-19 09:05:56 - Энтертайнмент
Б.Шижирбат: АНУ, Британи, Франц, Герман, Азийн “GOT TALENT” шоунд оролцох санал ирсэн
2017-07-18 14:31:44 - Спорт
Ц.Ариунболд: Бөхчүүд хоорондоо хагаралдаж, үймээн ч дэгдэж магадгүй байна
2017-07-17 12:35:50 - Улс төр
60 тэрбумын бичлэгт оролцсон гишүүддээ МАН хариуцлага тооцно
2017-07-19 12:52:55 - Хууль
Ч.Саранзаяа: Дээд шатны прокурорт хандаад байна