“Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” олон улсын хурал болж байна

Түгээх    
2017-04-21 17:33:49 - Эдийн засаг

“Шангри-Ла” зочид буудалд Монгол Улсад орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт татах зорилго бүхий “Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” олон улсын хурал хоёр дахь өдрөө Хөрөнгө оруулалт салбар хуралдаанаар үргэлжилж байна. Салбар хуралдаанд Үндэсний хөгжлийн газар (ҮХГ)-ын Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Дашдэмбэрэл Монгол Улсын хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчны талаар мэдээлэл өгөв.

Түүний хэлснээр, Монгол Улс 2016 онд хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн орчиндоо НҮБ болон Дэлхийн худалдааны байгууллагаар үнэлгээ хийлгэсэн бөгөөд “хангалттай сайн” гэсэн үнэлгээ авчээ.

Монгол улс өнөөдрийн байдлаар 44 улстай Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих хэлэлцээр, Япон улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулжээ. Энэ нь хууль, эрх зүйн орчин харьцангуй тогтворжиж буйн илрэл хэмээн Н.Дашдэмбэрэл онцлов.

Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалтыг татварын болон татварын бус хэлбэрээр дэмжиж, хамгаалах бодлого хэрэгжүүлж байгаа аж. Татварын дэмжлэгт хэд хэдэн төрлийн хөнгөлөлт багтдаг байна. Тухайлбал, хөрөнгө оруулалтын хэмжээ 500 тэрбум төгрөгөөс дээш бол Засгийн газартай гэрээ байгуулах боломж бүрддэг. Ингэснээр татварын хувь хэмжээ болон үйл ажиллагаа явуулах орчныг төсөл хэрэгжих хугацаанд тогтвортой байлгах юм байна.

Мөн татварын тогтворжуулах гэрчилгээ олгож, түүгээр Ашигт малтмалын нөөц ашигласан татвар, Гааль болон НӨАТ-ын хувь хэмжээг 5-18 жил тогтвортой байлгах аж. Эдийн засгийн чөлөөт бүст хөрөнгө оруулсан тохиолдолд таван жилийн хугацаанд үл хөдлөхийн татвараас чөлөөлөх, жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг гааль болон НӨАТ-аас чөлөөлөх хөнгөлөлт эдэлдэг байна.

Татварын бус дэмжлэгт инновацийн төслийг санхүүжүүлэх, экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд Засгийн газраас батлан даалт өгдөг. Мөн газрыг нэг удаа 60 хүртэлх жилээр ашиглах эрх болон Монгол Улсад зорчих олон удаагийн виз, байнгын оршин суух зөвшөөрөл олгодог аж. Түүнчлэн гадаадаас ажиллах хүч авах тоо хэмжээг нэмэх зөвшөөрөл өгдгийг онцлов.

Тэрбээр “Хөрөнгө оруулалт татахад тэргүүлэх ач холбогдолтой салбаруудаар дэд бүтэц, хөдөө аж ахуй, хөнгөн болон хүнд үйлдвэрлэл, аялал жуулчлал, уул уурхай хэмээн тодорхойлсон. Эдгээр салбаруудад хөрөнгө оруулалт татах урт болон дунд хугацааны хөтөлбөр боловсруулахаар ҮХГ ажиллаж байна. Засгийн газрын дэргэд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулсан. Ингэснээр хөрөнгө оруулагчдын итгэлийг хамгаалах, тэдний эрхийг зөрчсөн асуудлыг хууль, эрх зүйн орчинд шуурхай шийдвэрлэх боломж бүрдэж байгаа.

ОУВС-тай хамтран ажиллах болсон, Оюутолгой төслийн хоёрдугаар шат эхэлсэн, түүхий эдийн үнэ өсч байгаа зэргээс шалтгаалан 2017 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2.5 хувь байна гэсэн төсөөллийг Азийн хөгжлийн банк (АХБ) дэвшүүлсэн. Энэ бол харьцангуй өөдрөг төсөөлөл” гэв.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-02-20 14:48:59 - Улс төр
Ерөнхийлөгч орон нутгийн иргэдтэй уулзана
2018-02-20 14:23:09 - Гадаад
Оюутнууд Цагаан ордны гадна хэвтээ жагсаал хийв
2018-02-20 14:19:43 - Улс төр
Хууль зөрчин томилогдсон 33 албан тушаалтныг чөлөөлөв
2018-02-20 14:19:01 - Хууль
"Гэрэл тусгая" видео уралдааны шилдгүүд шалгарчээ
2018-02-20 13:53:42 - Орон нутаг
Зэрлэг амьтдад өвс тэжээл тавьж өгч байна
2018-02-20 13:51:14 - Нийслэл
Налайх дүүргийн ахмадуудад хүндэтгэл үзүүлэв
2018-02-20 12:38:39 - Улс төр
Ц.Даваасүрэн: Монголоос эрчим хүчээ авах ёстой гэсэн заалтыг түдгэлзүүлсэн гэрээг хүчингүй болгосон юм
2018-02-20 12:21:03 - Эдийн засаг
НӨАТ-ын буцаан олголтоо авч чадаагүй иргэд мэдээллээ засаад мөнгөө нөхөж авах боломжтой
2018-02-20 12:19:28 - Гадаад
Хойд Солонгос БНСУ-тай хамтран 2021 оны Азийн наадмыг зохион байгуулах сонирхолтой байна
2018-02-20 12:12:57 - Шар
Б.Бат-Эрдэнэ: Тэмцээнээс өмнө авсан зураг шүү дээ
2018-02-20 11:55:28 - Эдийн засаг
Б.Батзориг: Ургац алдсан ч гурилын үнээ тогтвортой байлгаж чадлаа
2018-02-20 11:33:03 - Орон нутаг
Орхон аймагт шүлхий өвчин гарчээ
2018-02-20 11:19:59 - Шар
Хакүхо М.Даваажаргал хуримын ойгоо тэмдэглэжээ
2018-02-20 10:58:14 - Спорт
Үндэсний аваргын төлөөх цуврал эхэллээ
2018-02-20 10:49:39 - Боловсрол
ЭЕШ-ын цахим бүртгэл дөрөвдүгээр сарын 16-ныг хүртэл үргэлжилнэ
2018-02-20 10:47:13 - Улс төр
Ерөнхийлөгч хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгохтой холбоотой УИХ-ын тогтоолын төсөл санаачилжээ
2018-02-20 09:48:17 - Нийслэл
Өнөөдрөөс Аргентин улс руу визгүй зорчино
2018-02-20 09:34:46 - Эдийн засаг
Д.Жигжиднямаа: УБТЗ-д Засгийн газрын дэмжлэг хэрэгтэй байна
2018-02-20 09:33:30 - Хууль
Замын цагдаагийн албанаас иргэдэд талархал илэрхийлж байна
2018-02-20 08:26:54 - Энтертайнмент
Н.Наранбаатар: Өв соёлоо хэдэн халтар юаниас өгдгөө болимоор юм
2018-02-20 08:07:57 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
2018-02-20 07:59:43 - Хууль
Ч.Саранзаяа: УИХ-ын гишүүн Д.Гантулга манай гэрээс зүгээр гараагүй нь тогтоогдчихлоо
2018-02-20 07:50:07 - Улс төр
Оффшорт данстай улс төрчдийн “ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮД”
2018-02-20 07:45:26 - Хууль
Арилжааны банкуудаас хагас тэрбум төгрөг залилсан эдийн засагчид найман жилийн ял оноолоо
2018-02-20 07:40:01 - Гадаад
"Путин эх орон, ард түмнийхээ төлөө маш их зүйл хийсэн”
2018-02-20 07:35:47 - Энтертайнмент
Өнөөдөр хонь өдөр
2018-02-19 17:16:35 - Технологи
Биеийн арьсаар дамжуулан мэдээлэл авах "дэлгэц” бүтээжээ
2018-02-19 16:57:40 - Энтертайнмент
Ц.Гэрлээ Монгол Улсын Соёлын элчээр томилогдов
2018-02-19 15:46:06 - Эдийн засаг
Ам.долларын ханш буурчээ
2018-02-19 15:37:23 - Гадаад
Тиллерсон Путинтэй уулзсан тухайгаа ярьжээ
2018-02-19 15:35:00 - Шар
Стивен Сигал Монголд шинэлжээ
2018-02-19 15:03:24 - Хууль
Авлигатай тэмцэх газар ХОМ-ын нэгдсэн дүнг гаргахаар ажиллаж байна
2018-02-19 15:03:20 - Шар
Эрдэмтэд "Жимсний шүүс аюултай" гэв
2018-02-19 15:01:13 - Эдийн засаг
Ө.Ганзориг Монголын банкны холбооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо
2018-02-19 14:49:18 - Хууль
Жолооч нарыг замын хөдөлгөөндөө соёлтой оролцохыг уриалж байна
2018-02-19 13:54:43 - Эрүүл мэнд
Даралт, зүрх судасны өвчин болон архитай холбоотой дуудлагууд их иржээ
2018-02-19 13:49:33 - Эдийн засаг
БИДНИЙ ТУХАЙ: Монголын засгийн газар Тавантолгойн цахилгаан станцын төслийг дэмжихээс татгалзав
2018-02-19 13:37:16 - Орон нутаг
Баярын өдрүүдээр орон нутагт зам тээврийн ослоор долоон хүн нас баржээ
2018-02-19 13:27:25 - Нийслэл
“Нарантуул”, “Хархорин” захууд амарч байна
2018-02-19 13:10:32 - Спорт
Сагсан бөмбөгийн үндэсний лигийн финалын тоглолт өнөөдөр эхэлнэ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй