Дэлхийн банкнаас Монголд 79 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгоно

Түгээх    
2017-05-18 08:51:35 - Эдийн засаг

delhiin bank

Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацаас Монгол Улсад 2015-2017 онуудад хуваарилагдсан 79 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг олгох юм байна. Тодруулбал, өнгөрсөн лхагва гаригт Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод (2017.05.17) Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай” хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Тус “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн хүрээнд дээрх хэмжээний хөнгөлөлттэй зээлийг олгохоор болжээ.

Хөтөлбөрийн санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк хоорондын хамтын ажиллагааны стратегийн баримт бичигт тусгагдсан хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн дагуу ажил эрхлэлтийг дэмжих, макро эдийн засаг, төсөв, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, эрчим хүчний түгээх чадавхыг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчээр баруун бүсийн эрчим хүчний хэрэгцээг хангах зэрэг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Монгол Улсын Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дугаар заалтын дагуу гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын болон олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авах зээлийн ерөнхий нөхцөлийг тохирох хүрээнд Монгол Улсын Засгийн газар нь олон улсын банк, санхүүгийн байгууллагууд болон хоёр талт Австри Улс, ХБНГУ, БНСУ, БНХАУ гэх мэт хөгжлийн түншүүдтэй санхүүжилтийн хэмжээ, зээлийн ерөнхий нөхцөлийг тохиролцсон санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр байгуулж, тус ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг Засгийн газрын түвшинд хэлэлцэн байгуулдаг.

Иймд Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай 2013-2017 онуудад хамтран ажиллах стратегийн баримт бичгийн хүрээнд тус банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай 2017 онд хамтран ажиллах "Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр"-ийг 2017 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр байгуулсан байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 11

иргэн (66.181.187.48)
2017-05-21 18:01:43
Эргэж телех бололцоотой эзэнтэй теселд оруулаач.Дандаа тайлан бичээд хаачих юмнууд бна.

иргэн (43.228.129.227)
2017-05-18 17:53:19
ЭНэ өрөө болиоч Тажикын араас өрөө төлж чадахгүй газар нутгаа алдах дээрээ тулаад байна, өөрсдийнхөө боломжийг ашиглаач нүүрсээ зах зээлийн үнээр гэрээ хийгээд худалдахад л хэдэн тербум болно алт зэсний өсөлтөөс ч сан үүсгэж болно,офшорчдийн мөнгийг монголдоо оруулж ирхэд ч,оюунтолгойн хөрөнгөө монголоор дамжуулдаг болгоход л,ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчөө хувчилахад л , төрийн тансаглал дэд сайдаа танахад л хэдэн арван тербум орж ирнэ даанч төр тэгэх хүсэл алга өөрсдийн компануудаа концесоор зээл авч өгөөл л зөвхөн өөрсдийгөө л бодох юм ард түмэнээ гэсэн ганц ч сэтгэлгүй эрх чөлөөгүй Түвд ,Өвөр монгол шиг болгох гээд байх юм төрийн түшээд ээ

Зочин (66.181.188.229)
2017-05-18 14:19:31
Учиргүй өр тавиад байдаг нөхөртэй бол би л лав айсандаа салнаа. Амар заяа үзэхгүй шүү дээ нөгөө хүмүүс нь авлагаа нэхээд. Улс орон ч гэсэн үүнээс ялгаа юу байх вэ.

Зочин (103.206.195.163)
2017-05-18 13:10:39
Энэ их өрийг гуйсан хүмүүс нь төлөх үү? Ард түмний нуруун дээр энэ их өрөө ачаалах уу? Ухаангүй дарга захирал нар Монголчууд биднийг ийм их өрөнд унагасан уу? гэхдээ өөрсдөө хагартлаа баяжсан уу?

Зочин (202.179.25.137)
2017-05-18 12:53:52
76+3=79 oфшортои болж дээ маньд юу баидаггүи ээ

Зочин (103.23.51.4)
2017-05-18 12:20:44
өр тавиад байх юм энэ эх өрөө яаж төлөх юм. ашигтай өгөөжтэй ажиллаж чадах у? энэ үеийн улс төрчид эх орон ард түмэнээ бодохгүй өрөнд баригдаж өтөнд эдэгдэж дуусах юм сонгууль дөхөөд баахан шоовуудах юм.өр тавихаа болиод өнөөч тэнэгүүдээ.

зочин (202.131.243.190)
2017-05-18 11:41:50
Агуу өвөг дээдсийнхээ уламжлуулсан эх орныхоо эзэд нь байж баялагаа хямгадаж чадахгүй бусдаас гуйж гараа тос ч явах ч гэж. Энэ үеийн улс төрчид яалтчгүй түүхэнд хараар бичигдхээр зүйл их хийж байна даа. Өмнөөс нь үс босмоор л болох юмдаа.

Зочин (43.242.243.2)
2017-05-18 10:57:03
Энэ их өрнөөс яаж гарнаа. Өрийн сүлжээ аалзны шүлс шиг Эх орны маань үе удмаар нь ороочлооо.

Зочин (82.145.218.228)
2017-05-18 10:39:07
Yag l minii ergen toirni xumuus shig.turuuchinxige ogoogui bj mø nexne ør zeeltei bj uuj idne,unetei utas xuvcas xereglene.

зочин ... (202.70.46.225)
2017-05-18 10:33:15
өр өр өр яандаа бидний үр хүүхэд

Зочин (27.123.214.114)
2017-05-18 09:52:03
Baga baina

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-10-22 19:06:34 - Хууль
ОБЕГ-аас сураггүй болсон 19 иргэний талаар мэдээлэл өгөв
2017-10-22 18:31:13 - Гадаад
Японд ээлжит бус сонгууль болж байна
2017-10-22 18:19:57 - Хууль
Отгонтэнгэр ууланд 19 иргэн сураггүй алга болжээ
2017-10-22 13:34:27 - Орон нутаг
Бага насны хүүхдэд зориулсан явган хүний гарц хийжээ
2017-10-22 12:34:53 - Нийслэл
Сөүл Улаанбаатар хотын харилцаа шинэ шатанд гарлаа
2017-10-22 12:30:10 - Хууль
Өнөөдөр цэргийн жинхэнэ албаны II ээлжийн татлага дуусна
2017-10-22 10:03:49 - Байгаль Орчин
ИНФОГРАФИК: Агаарын бохирдлыг бууруулахад жил бүр олон тэрбум зарцуулдаг ч үр дүнгүй байна
2017-10-22 09:58:07 - Технологи
Бохир усыг ундны ус, эрчим хүч болгон хувиргах жорлон
2017-10-22 09:52:13 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 хэм дулаан байна
2017-10-22 09:49:03 - Энтертайнмент
Өнөөдөр морь өдөр
2017-10-21 16:50:50 - Нийслэл
Өнөөдөр Орбитын эцэст бөхийн клуб нээлтээ хийлээ
2017-10-21 16:25:23 - Хууль
Гадаадын 30 иргэнийг албадан саатуулжээ
2017-10-21 16:18:20 - Нийслэл
Хүйтний улирлын хувцсанд шилжлээ
2017-10-21 14:52:41 - Нийслэл
Охид, эмэгтэйчүүд хүчирхийллийн эсрэг масктай жагсаал хийж байна
2017-10-21 14:37:28 - Гадаад
Хойд Солонгост газар хөдөлжээ
2017-10-21 13:47:33 - Спорт
МУГТ О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээн болно
2017-10-21 12:28:52 - Хууль
Фэйсбүүкээр танилцаж, бусдыг дээрэмддэг бүлэг этгээдийг илрүүлжээ
2017-10-21 12:10:26 - Эдийн засаг
Биткоины ханш анх удаа 6000 ам.доллар давлаа
2017-10-21 12:00:24 - Нийслэл
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг явагдаж байна
2017-10-21 10:23:19 - Байгаль Орчин
Нойтон цас орж, халтиргаа гулсаа үүсч болзошгүйг анхааруулж байна
2017-10-21 09:55:56 - Хууль
П.Хишигбаяр: Ажилд ороод зургаан сарын дараа МАН сонгуульд ялснаар ажлаас халагдсан
2017-10-21 09:39:09 - Энтертайнмент
Өнөөдөр могой өдөр
2017-10-21 09:31:44 - Орон нутаг
Баян-Өлгийн Цэнгэл сумын сурагчид “балгас"-нд амьдарч байна
2017-10-21 08:55:09 - Улс төр
Амлалт дүүрэн шинэ Засгийн газар “бяртай” байж чадах уу
2017-10-21 08:49:57 - Улс төр
О.Баасанхүү: Засгийн газар 15 биш 45 сайдтай бүрдлээ
2017-10-20 21:57:16 - Шар
“Монгол Хятадын хэл соёл боловсролын сан” оюутан, сурагчидад тэтгэлэг гардууллаа
2017-10-20 18:31:08 - Хууль
Ц.Нямдорж ЦЕГ-ын удирдлагуудад үүрэг даалгавар өглөө
2017-10-20 18:10:18 - Энтертайнмент
Өндөр гэгээн Занабазарын сор бүтээлүүд дэлгэгдэнэ
2017-10-20 18:02:05 - Улс төр
Л.Энх-Амгалан УИХ-ын дэд даргад дэмжигдэв
2017-10-20 17:59:31 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Куба улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
2017-10-20 17:47:26 - Шар
Жүжигчин Г.Ундармаагийн үсний мөнгөн даруулга 3.5 сая төгрөгөөр зарагдав
2017-10-20 17:45:27 - Байгаль Орчин
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргааш нойтон цас орж, сэрүүснэ
2017-10-20 17:41:04 - Эдийн засаг
Дулааны цахилгаан станцууд нүүрсний 14-17 хоногийн нөөцтэй байна
2017-10-20 17:31:56 - Нийслэл
ӨМӨЗО-ы “Тэнгэрлэг аян” ТББ-аас “Эрдэм” асрамжийн төвд 18 сая төгрөг хандивлалаа
2017-10-20 16:51:33 - Хууль
Албаны эрх мэдлээ урвуулан дипломат, албан паспортыг энгийн иргэнд олгосон байжээ
2017-10-20 16:47:46 - Хууль
АТГ Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт шалгалт хийлээ
2017-10-20 16:43:41 - Хууль
ДУЧТ-ий гагнуурын төрөлд Ж.Жанлав-Ойдов шагналт байранд шалгарлаа
2017-10-20 16:37:00 - Хууль
Цэрэг татлага эхэллээ
2017-10-20 16:31:31 - Нийслэл
Санхүүгийн зохицуулах хороо бүх аймгийн төлөөлөгчдөө хүлээн авч уулзлаа
2017-10-20 16:25:30 - Энтертайнмент
Бүх нийтийн санал хураалт улс орон даяар явагдаж байжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-10-20 10:44:27 - Хууль
Эрх мэдлээ урвуулж, 1,5 тэрбум төгрөг завшсан албан тушаалтнуудыг баривчилжээ
2017-10-20 16:15:26 - Хууль
Хүчиндүүлсэн гэх таван настай охины ээж хүүхдээ асран хамгаалахаас татгалзжээ
2017-10-20 10:55:05 - Шар
Буудуулж нас барсан монгол иргэн АНУ-д гэр бүлийн хамт амьдардаг байжээ
2017-10-20 09:00:07 - Хууль
Цэцэрлэгийн гурван давхрыг түрээслэж, хувьчилж, хашаанд нь сургууль барьсан эрхэм БСШУ-ы дэд сайдаар ажиллаж байжээ
2017-10-21 09:55:56 - Хууль
П.Хишигбаяр: Ажилд ороод зургаан сарын дараа МАН сонгуульд ялснаар ажлаас халагдсан
2017-10-20 09:00:01 - Улс төр
БАЙР СУУРЬ: Шинэ сайд нар халаа сэлгээ хийх талаар юу хэлэв
2017-10-22 19:06:34 - Хууль
ОБЕГ-аас сураггүй болсон 19 иргэний талаар мэдээлэл өгөв
2017-10-20 18:31:08 - Хууль
Ц.Нямдорж ЦЕГ-ын удирдлагуудад үүрэг даалгавар өглөө
2017-10-20 08:59:57 - Нийслэл
СУРВАЛЖЛАГА: “Их хотын хямдрал” 10-60 хувьд хүрч байна
2017-10-20 15:04:07 - Шар
Хойд Солонгосын парламентын гишүүд Австралийн эрх баригчдад захидал илгээжээ