СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хуурайшилт нэн аюултай зэрэглэлд хүрээд байна

Түгээх    
2017-05-18 10:48:26 - Байгаль Орчин

tuimerХуурайшилтын нэн аюултай зэрэгтэй байгаа тул нийслэлийн Онцгой байдлын газраас ой хээрийн түймрээс онцгойлон сэрэмжлүүлж байна.

2017 он гарсаар улсын хэмжээнд тавдугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод зургаан удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 39 суманд 53 удаа, нийт 59 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 38802,5 гай ой, 26842,5 га хээр, нийт 65645 га талбай түймэрт өртсөн байна.

Дээрх 59 удаагийн гал түймрийг унтраахад давхардсан тоогоор Онцгой байдлын байгууллагаас 1048 албан хаагч, 111 автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 127 албан хаагч, 9 автомашин, Зэвсэгт хүчний анги, байгууллагаас 10 албан хаагч, 2 автомашин, Цагдаагийн байгууллагаас 4 албан хаагч, орон нутгаас 2182 иргэн, 261 автомашин, 31 мотоцикль тус тус дайчлагдан ажилласан байна.

Түүнчлэн 2017 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 15-20 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 28-33 градус давж халсны улмаас ой, хээрийн түймрийн эрсдэл бүхий бүс нутгуудаар хуурайшилт ихэсч, аюултай буюу нэн аюултай зэрэглэлд хүрээд байна.

Иймд: Хуурайшилт ихтэй, салхи шуургатай үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж, ой, хээр болон ил задгай газар гал түлэхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.

Мөн иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд иргэдийн буруутай үйлдлээс болж гал гарсан бол дараах хариуцлагыг хүлээлгэдэг гэдгийг анхаарах хэрэгтэй.

Ойн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх заалтын дагуу гарсан ой хээрийн түймрийн шалтгаан, эзэн холбогдогчийг Цагдаагийн байгууллага шалгаж тогтоодог.

•Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь заалтын дагуу Ой, хээрийн түймэр гарч хүний бие махбодид хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон,их хэмжээний хохирол учирсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг.

•Ой, хээрийн түймэр санаатай тавьсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

•Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 251дэх заалтын дагуу Ой, хээрийн түймэр тавьсан, хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас тогтоосон журмыг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил гаргасан иргэнийг 1000-50.000, албан тушаалтныг 30.000-60.000, байгууллага, аж ахуйн нэгжийг 50.000-250.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

•Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6, 9.2.9 дэх заалтын дагуу ил задгай хог хаягдал шатаасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.7 дахь заалтын дагуу иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, /240.000 төгрөг/, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /480.000 төгрөгөөр/тус тус торгож хариуцлага хүлээлгэдэг журамтай гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-05-24 19:13:29 - Эдийн засаг
Монголбанк гурван их наяд төгрөгийн алдагдалд оржээ
2017-05-24 19:03:28 - Улс төр
Газрын тос боловсруулах үйлдвэрийн урьдчилсан ТЭЗҮ хийгдсэн гэв
2017-05-24 18:44:36 - Спорт
Монголын баг Японы шигшээтэй 19:00 цагт тоглоно
2017-05-24 18:30:48 - Энтертайнмент
“Ундраагийн Баярсайхан” цомог худалдаанд гарлаа
2017-05-24 18:28:55 - Шар
“Жеймс Бонд” таалал төгсчээ
2017-05-24 17:38:51 - Хууль
Эрдэнэзуугаас бурхан хулгайлсан этгээдүүдэд оногдуулсан ялыг хэвээр үлдээв
2017-05-24 17:35:57 - Эрүүл мэнд
Зүрхний хэм алдагдлын аблаци эмчилгээг амжилттай хийж байна
2017-05-24 17:35:55 - Нийслэл
Д.Ганбат: Зам, тээврийн салбарын бүтээн байгуулалтын ажлууд ирэх сараас эхэлнэ
2017-05-24 17:32:13 - Хууль
Хүн барьцаалсан Б.Мөнхбаярт оногдуулсан 7 жил хорих ялыг хэвээр үлдээв
2017-05-24 17:27:57 - Улс төр
Д.Цогтбаатар: Хэт үндсэрхэг, туйлширсан үзлийг хамгийн сайн барих үзэл бол зүүн төвийн үзэл баримтлал
2017-05-24 17:25:20 - Технологи
Эрүүл мэндэд хор нөлөөгүй хуванцар сав дотооддоо үйлдвэрлэж байна
2017-05-24 17:21:10 - Хууль
Цагдаагийн эрэлч нохой малын хулгайн хэргийг шуурхай илрүүлжээ
2017-05-24 17:13:42 - Эдийн засаг
ОУВС-гийн Захирлуудын зөвлөл Монголын цагаар шөнө хуралдана
2017-05-24 17:13:11 - Нийслэл
Сонгинохайрхан дүүрэгт 50-200 ортой эмнэлэг баригдахаар болжээ
2017-05-24 16:30:51 - Улс төр
Л.Пүрэвсүрэн, Ё.Отгонбаяр нар элчин сайдаар ажиллана
2017-05-24 16:22:35 - Хууль
Доён Болдыг шүүх хурал хойшиллоо
2017-05-24 16:14:52 - Нийслэл
Татвар нэмснийг эсэргүүцэж жагссаны төлөө цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ
2017-05-24 15:32:22 - Хууль
Иргэн О.Алтангэрэл Үндсэн хуулийн цэцэд хандлаа
2017-05-24 15:21:30 - Нийслэл
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Зам тээврийн яамны нээлттэй хаалганы өдөр маргааш үргэлжилнэ
2017-05-24 15:00:54 - Хууль
Соёмботой уулыг ухсан компанид газар нөхөн сэргээх үүрэг даалгавар өглөө
2017-05-24 14:51:53 - Нийслэл
Хог хаягдлыг дахин боловсруулах эко-парк байгуулахаар боллоо
2017-05-24 14:47:47 - Гадаад
Дутерте Путинээс орчин үеийн зэвсэг гуйв
2017-05-24 14:40:20 - Шар
О.Осоржамааг жүжигчний мэргэжлээр үнэ төлбөргүй суралцуулна
2017-05-24 14:12:24 - Нийслэл
Ирэх пүрэв гаригт бүх нийтээр амарна
2017-05-24 14:11:00 - Шар
ДЭМБ-ыг анх удаа африк хүн удирдахаар боллоо
2017-05-24 14:05:18 - Спорт
Ц.Батчулуун шатрын “Дэлхийн цом”-д оролцох эрхийг Монголд анх удаа авчирлаа
2017-05-24 13:54:25 - Эрүүл мэнд
Кувейт улс Түлэнхийн төвийг ашиглалтад оруулахаар 8 САЯ АМ.ДОЛЛАР хандивлав
2017-05-24 13:15:53 - Спорт
Жүдо бөхийн 2020 оны тивийн АШТ-ийг Монголд хийхээр боллоо
2017-05-24 12:52:43 - Гадаад
Манчестерт “Лалын улс” бүлэглэл халдлага үйлджээ
2017-05-24 12:34:57 - Спорт
Г.Мандахнаран, Э.Ням-Очир нарын бөхчүүд Якутад бэлтгэл хийхээр очив
2017-05-24 12:29:17 - Энтертайнмент
Ц.Төмөрхуяг: “Cinema Awards” уран бүтээлчдийн хүлээлтийг хэд дахин давж чадлаа
2017-05-24 12:21:49 - Энтертайнмент
“ӨРГӨӨ МИНИЙ НҮДЭЭР” гар зургийн уралдаан зарлаж байна
2017-05-24 12:21:24 - Шар
Трамп Ким Чен Уныг "цөмийн зэвсэгтэй солиот" гэж нэрлэжээ
2017-05-24 11:59:31 - Улс төр
Өнөөдөр ОУВС-гийн Захирлуудын зөвлөл хуралдана
2017-05-24 11:58:17 - Хууль
Туулын бургасанд буудаж танхайрсан этгээдийг шүүж байна
2017-05-24 11:54:01 - Нийслэл
Төв талбайд тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийж, улсын дугаар олгож байна
2017-05-24 11:50:15 - Нийслэл
Толгойт, Орбитын замыг зургаадугаар сард нээнэ
2017-05-24 11:40:41 - Байгаль Орчин
Г.Нямдаваа: Говийн уурхайнууд 100 хувь гүний ус ашиглаж байгаа нь усны нөөцгүй болох эрсдэл дагуулж байна
2017-05-24 11:34:27 - Улс төр
Монголбанкинд хийсэн шалгалтын дүнгийн тухай танилцуулна
2017-05-24 11:30:09 - Нийслэл
Зуслангууд ирэх сарын 10-наас хүүхдээ хүлээж авна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-05-23 08:39:37 - Хууль
Эхнэр хүүхдүүдийнхээ аминд хүрээд, өөрийгөө егүүтгэсэн хэрэг гарлаа
2017-05-24 08:53:17 - Хууль
“Хүчит шонхор”-ын удирдлагууд монголчуудад үхрийн булууны яс зарахыг хоригложээ
2017-05-23 08:38:52 - Боловсрол
Сурагчид хонхны баяраа “Лимузин”, “Жи класс” түрээслэн тэмдэглэж байна
2017-05-22 10:38:44 - Гадаад
Францад алба хааж байсан монгол цэрэг амиа алджээ
2017-05-24 09:24:17 - Энтертайнмент
Д.Мөнхчимэг: Миний охин маш харамсалтайгаар хүнд түлэгдсэн
2017-05-23 11:39:16 - Хууль
Охидын нөүтбүүк залилдаг гэх залууг шалгаж байна
2017-05-22 14:04:31 - Улс төр
ШУУРХАЙ МЭДЭЭ: Татварын нэмэгдлийг эсэргүүцэх гэсэн иргэдийг Цагдаа нар зогсоогоод байна
2017-05-24 14:12:24 - Нийслэл
Ирэх пүрэв гаригт бүх нийтээр амарна
2017-05-23 09:04:42 - Энтертайнмент
С.Батболд: Автомашины улсын дугаарт англи, монгол үсэг сонгож оруулна
2017-05-22 15:44:12 - Нийслэл
Б.Бат-Энэрэл хүү эмчилгээгээ хийлгэхээр Бээжинг зорилоо