Төв талбайд хуулийн байгууллагынхан шуурхай үйлчилгээ үзүүлж байна

Түгээх    
2017-05-18 11:04:33 - Нийслэл

Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг энэ сарын 17-18-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болж байна. “Нээлттэй хаалга”-ны өдөрлөгөөр хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний 11 харьяа, агентлаг, байгууллага нийтдээ 50 гаруй төрлийн үйлчилгээг иргэдэд газар дээр нь олгож байгаа юм.

 Нээлттэй хаалганы өдөрлөгийн эхний өдөр буюу 17-нд  ХЗДХЯ, ХХЕГ, ОӨУБЕГ,  АЕГ, ХСИС, ХЗҮХ, Нотариат иргэдэд тодорхой төрлийн үйлчилгээ үзүүлсэн.  Тэгвэл өнөөдөр ЦЕГ, ШШГЕГ, ГИХГ, ШШҮХ, ХЗТТ, ТТАХНЭ зэрэг байгууллага иргэдэд үйлчилгээ үзүүлнэ.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗАР

-Иргэдэд архивын лавлагаа тодорхойлолт, хуулбарыг шуурхай олгох үйлчилгээ үзүүлнэ.

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилд орох болон сургалтын үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл өгч, гарын авлага тараана.

-Суллагдсан ялтны тодорхойлолт гаргаж өгөх, жирийн дэглэмтэй хорих ангид ял эдэлж буй ялтантай ар гэрийнхнийг нь утсаар яриулах үйл ажиллагааг зохион байгуулна.

-Иргэдэд өр төлбөртэй эсэх лавлагааг үнэ төлбөргүй олгох, хүмүүжигчийн гар урлалын бүтээлийг танилцуулж, худалдан борлуулах үйл ажиллагааг зохион байгуулна.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

-Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын Статистикийн хэлтсийн Лавлагааны сангаас ял шийтгэлтэй эсэх лавлагаа олгох,

-Цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагааны талаар иргэд, олон нийтээс гаргасан санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авах,

-Шинээр батлагдсан хууль тогтоомж, журмын талаар иргэд, олон нийтэд мэдээлэл, зөвлөгөө өгч, сурталчлан ажиллах,

-Цагдаагийн байгууллагад ажиллах хүсэл, сонирхолтой залуус, иргэд цагдаагийн албанд анх орох иргэнд тавигдах шаардлага, шалгуур, үзүүлэлтийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгнө.

-Цагдаагийн байгууллагаас олгодог тусгай зөвшөөрөл, лавлагаа /галт зэвсэг, сум, тусгай хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, аюултай ачаа тээвэрлэх, тусгай дуут дохио болон гэрлэн дохио... гэх мэт/-ны талаарх мэдээллийг өгнө.

-Жолоочийн бүртгэл, жолоодох эрх сэргээх лавлагаа олгох, жолоодох эрх сэргээх болон ангилал ахиулах сургалт явуулж шалгалт авах

-Хуучирч муудсан болон хүчинтэй хугацаа нь дууссан жолооны үнэмлэхийг солих, шинээр олгох,

-Хаясан гээсэн жолооны үнэмлэхийг нөхөн олгох, олон улсын жолооны үнэмлэх олгох, гадаадын иргэдийн жолоодох  эрхийн үнэмлэхийг үндэслэн Монгол улсын жолооны үнэмлэх олгох, ял шийтгэлтэй эсэх лавлагаа олгох зэрэг үйлчилгээ үзүүлнэ.

-Мөн иргэн та ирэхдээ цагдаагийн байгууллагын үе үеийн дүрэмт хувцас, техник, тусгай хэрэгслийн үзэсгэлэнг үзэж сонирхох боломжтой.

ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ

-Улсын өмгөөлөгчид иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгнө.

-Төлбөрийн чадваргүй яллагдагчийн өргөдөл хүлээн авч тухайн гэмт хэргийн харьяалалаар нь улсын өмгөөлөгч томилно.

ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН

-Иргэдийн гарын хээний дардсыг авч дурсгал болгон өгөх,

-Хуурамч мөнгөн тэмдэгт танилцуулах,

-Иргэний бичиг баримтын нууцлалыг танилцуулах, иргэдийн цусны бүлгийг тодорхойлох,

-Тус хэлтэст хийгддэг шинжилгээний талаарх зөвлөгөө өгнө.

ГАДААДЫН ИРГЭН ХАРЬЯАТЫН ГАЗАР

-Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин сууж буй гадаадын иргэдэд оршин суух зөвшөөрлийн баримт бичиг олгох,

-Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын харьяатаас гарсан иргэдэд тодорхойлолт олгох,

-Монгол Улсад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгосон олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газруудад гэрчилгээг нь олгох,

-Хоёрдмол харьяалал үүсгэсэн иргэдийг бүртгэх зэрэг үйлчилгээг үзүүлэх юм.

ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ХААГЧДЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ

-Иргэдэд даралт үзэх,

-Өндөр жин үзэх,

-Цусан дахь хүчилтөрөгч тодорхойлох үйлчилгээ үзүүлэх,

-Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, зөвлөгөө өгөх, гарын авлага тараах ,

-Витаминжуулах  арга хэмжээ зохион байгуулна.

Б.ГЭРЭЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-12-13 11:25:29 - Гадаад
"Apple" Калифорнийн түймрийн улмаас хохирогчдод сая доллар хандивлажээ
2017-12-13 11:21:10 - Улс төр
Гурван ээлжийн сургуулийн багш, сурагчид Ерөнхий сайдын “ивээл”-д орлоо
2017-12-13 11:12:50 - Энтертайнмент
“Алтан бөмбөрцөг” кино наадмын нэр дэвшигчдийг зарлалаа
2017-12-13 11:11:27 - Улс төр
Засгийн газрын хуралдаанаар утааны асуудлыг хэлэлцэнэ
2017-12-13 10:57:59 - Шар
“Ц.Цогзолмаа сайд ажил төрлөө фэйсбүүкийн чаатаар явуулдаг” гэжээ
2017-12-13 10:50:05 - Орон нутаг
Алга болоод 17 хоносон иргэнийг эрэн хайх ажиллагааг зогсоожээ
2017-12-13 10:46:56 - Гадаад
Дэлхийд өндрөөрөө хоёрдугаарт бичигддэг "Шанхай тауэр" нээлтээ хийв
2017-12-13 10:42:56 - Нийслэл
П.Баярхүү: Бага, дунд орлоготой иргэдэд зориулсан орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ
2017-12-13 10:40:50 - Улс төр
У.Хүрэлсүх: Цалин хөлс, тэтгэврийг шат дараатайгаар нэмэгдүүлнэ
2017-12-13 10:38:08 - Хууль
Агаарын бохирдол бууруулах төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт хуульд нийцэж байгаа эсэхийг шалгахаар боллоо
2017-12-13 10:29:56 - Эдийн засаг
Монголыг шатахууны хараат байдлаас гаргахыг эсэргүүцэхийн учир юу вэ
2017-12-13 10:28:51 - Хууль
С.Батболд, С.Баяр нарын оффшорын асуудлаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ
2017-12-13 09:50:14 - Эрүүл мэнд
Суданд гэмтсэн монгол цэргийг эх оронд нь авчирчээ
2017-12-13 09:37:38 - Улс төр
УИХ-ын байнгын хороод хуралдана
2017-12-13 08:34:43 - Улс төр
С.Эрдэнэ: Банкны зээлийн хүүгийн дээд хэмжээг 18 хувь байхаар хуулийн төсөлд тусгасан
2017-12-13 08:30:56 - Эрүүл мэнд
Ашиглалтаас гарсан батерейг дэлхий нийт баялаг гэж үздэг бол монголчууд хаягдалд тооцож, түүндээ хорддог
2017-12-13 08:24:45 - Энтертайнмент
Домогт“BoneyM” энэ сарын 30-нд Монголд тоглоно
2017-12-13 08:19:38 - Эрүүл мэнд
Монгол бадарчин Амай: Өвчтэй байгаа хэдий ч зовлон яримааргүй байна
2017-12-13 08:11:02 - Хууль
Айлын хашаанд орж нохойг нь буудсан гэх асуудлаар Хот тохижилтын газар цагдаад ханджээ
2017-12-13 08:00:48 - Энтертайнмент
Өнөөдөр нохой өдөр
2017-12-12 17:37:52 - Нийслэл
“Шинэ санаа-Шилдэг инноваци” сэргээгдэх эрчим хүчний төслийн уралдаан зарлалаа
2017-12-12 16:47:54 - Нийслэл
Хугацаа нь дууссан бараа, бүтээгдэхүүнээс болгоомжлохыг анхааруулав
2017-12-12 16:47:20 - Гадаад
ОХУ-ын тамирчид “Пёнчан-2018” өвлийн олимпод оролцох хүсэлтэй байгаагаа мэдэгджээ
2017-12-12 16:29:47 - Технологи
Автомашины хаягдал баттерейн хор уршгийн талаар хэлэлцүүлэг боллоо
2017-12-12 16:29:01 - Гадаад
Твиттерт ОХУ-ын олимпийн хоригийг эсэргүүцэн нэгдэж эхэлжээ
2017-12-12 16:18:24 - Хууль
МХЕГ-ын байцаагчдыг суллаагүй, цагдан хорих шийдвэр гаргажээ
2017-12-12 16:14:10 - Улс төр
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 33.7 хувиар өсчээ
2017-12-12 16:05:32 - Улс төр
Шадар сайд Ө.Энхтүвшин урчуудын төлөөлөлтэй уулзлаа
2017-12-12 16:02:28 - Хууль
Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаан болно
2017-12-12 15:57:01 - Гадаад
Путин Сириэс цэргүүдээ татах тушаал өгчээ
2017-12-12 15:24:13 - Улс төр
Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
2017-12-12 15:15:28 - Гадаад
Нью-Йоркт дэлбэрэлт үйлдсэн этгээд “Лалын улс” бүлэглэлд үнэнчээ хэлжээ
2017-12-12 15:10:29 - Энтертайнмент
“Монгол Улсын Филармони-45” баярын концерт болно
2017-12-12 15:08:38 - Нийслэл
“Эко дүүрэг” хог хаягдлаа ангилан, ялгах аян өрнүүлжээ
2017-12-12 14:39:40 - Спорт
Б.Мөнгөнтуул мөнгөн медаль хүртлээ
2017-12-12 14:21:08 - Улс төр
Оюу толгой, Эрдэнэс Таван толгойн үйл ажиллагаанд аудит хийнэ
2017-12-12 14:07:54 - Нийслэл
Улаанбаатар зам засвар, арчлалтын газрынхан “Хүүхэд нэг бүрийн төлөө” аянд нэгдлээ
2017-12-12 14:04:40 - Энтертайнмент
Бурханч лам Г.Пүрэвбат: Үндэсний урлаг, соёлоо ард түмэндээ таниулж сонирхуулъя гэсэн юм
2017-12-12 13:55:57 - Эдийн засаг
Импорт 825.1 сая ам.доллараар өсчээ
2017-12-12 13:50:21 - Нийслэл
Пиротехникийн хэрэгслийн аюулгүй байдлын хяналт шалгалт явагдаж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй