А.Бакей: Төрийн алба тогтворгүй, чадамжгүй, мэргэжлийн бус, улс төрждөг алба болсон

Түгээх    
2017-05-18 11:22:13 - Улс төр

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын гишүүдээс санаачилсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсан найруулгын төслийн талаар олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Төрийн албаны зөвлөл /ТАЗ/, Хуульчдын холбооны төлөөлөл, УИХ дахь Ардчилсан намын, МАН-ын бүлгийн гишүүд болон бусад албаныхан оролцов. Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн  Я.Санжмятав үг хэллээ. Тэрбээр “Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслиийн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаагийн хувьд тус хуулийн төслүүдэд анхаарал хандуулж ажиллаж байна” гэлээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын  гишүүдээс санаачилсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад Монгол Улсын Үндсэн Хууль болон бусад хуультай зөрчилдөж буй заалтууд нэлээд байгаа төдийгүй ТАЗ-ийн хараат бус байдалд нөлөөлөх Засгийн Газраас төрийн албаны томилгоо, сонгон шалгаруулалтад дам болон шууд нөлөөлөх нөхцөл байдлыг үүсгэхээр зүйл заалтууд олон байгааг эргэж харж, Мэргэжлийн байгууллага хүмүүсийн саналыг тусган өөрчлөн найруулах, олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг хийх шаардлагатай гэж үзсэн учир энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм.

Мөн хуулийн төсөлд Монгол Улсын Үндсэн хуулийн 46.2 дахь хэсэгт заасан  Монгол Улсын Төрийн жинхэнэ албан хаагч гэсэн агуулга томъёоллыг  орхигдуулсан, журам дүрмээр зохицуулах боломжтой олон зүйлийг хэт хавтгайруулан тусгасан, Төрийн албаны зөвлөлийн чиг үүргийг Засгийн газрын мэдэлд /ЗГХЭГ/  шилжүүлэн төвлөрүүлэхээр заасан байгаа нь Төрийн албаны зөвлөл,  төрийн алба хаагчийн хараат бус тогтвортой ажиллах нөхцөлд сөргөөр нөлөөлөхөөр байна гэж дүгнээд байгаа юм. Хэлэлцүүлгийн явцад  хуулийн төслийн шинэчилсэн найруулгын талаархи оролцогчдын байр суурийг хүргэж байна.

С.Батмөнх: Үндсэн хуулийн өөрчлөлтийн шинэчилсэн найруулгуудаа хийвэл яасан юм бэ

(УИХ-ын гишүүн асан, Төрийн албаны зөвлөлийн гишүүн асан)

-Эдгээр хуулийн төслүүд өргөн баригдсанаас хойш би тасралтгүй хөөцөлдөөд явж байгаа. Анх 1994 оны арванхоёрдугаар сард батлагдсан хуулийг санаачлагчдын нэг нь би. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн “ТАЗ-ийг төрийн хуулийн манаач болгоно” гэж хэлэхийг сонсохоор миний дуу цэхэртээд байх юм. Та “Стандарт хэмжилзүйн төвийн дарга н.Гантөмөрийг Стандарт хэмжилзүйн төвийн жижүүр болгож чадахгүй үүнтэй адил зүйл шүү дээ. Та манаачийг нь олж харахгүй байна. 1994 оны хуулийн төрийн албаны удирдлагын концепцийг олж хараагүй байгаа юм. Тэнд гурван шатны удирдлага байгаа.

Төрийн албаны ерөнхий удирдлагыг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар буюу одоогийн томъёоллоор Шүүхийн ерөнхий зөвлөл хэрэгжүүлнэ,Төрийн албаны зөвлөл стандартын удирлагыг хэрэгжүүлнэ, төрийн албаны шуурхай удирдлагыг байгууллагын удирдах албан тушаалтан хэрэгжүүлнэ хэмэээн гурав шаталсан байдаг. Түүнчлэн энэ хүрээнд төрийн албаны тухай Үндсэн хууль дээр сайхан зүйлүүдийг тусгаж өгсөн байсан.

Гэтэл Үндсэн хуулийн өөрчлөлтөөсөө өмнө Төрийн албаны тухай хуулийг батлах гэж байгаа нь ойлгомжгүй байна. Үүнийг нэг бодож үзнэ биз. Харин Ерөнхийлөгчийн өргөн бариад байгаа Төрийн албаны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь одоогийн хэрэгжиж байгаа хуульд байхгүй байгаа буюу дутуу байгаа зүйлүүдийг энд, тэнд нь нөхөөд оруулчихсан сайн төсөл. Тиймээс эхний удаад энэхүү хуулийг төслийг өөрчлөлтүүдийг хийчихээд, Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа эдгээр хийгдэх гээд байгаа шинэчилсэн найруулгуудаа хийвэл яасан юм бэ гэсэн зарчмын санал байна.

А.Бакей: Төрийн алба тогтворгүй, чадамжгүй, мэргэжлийн бус, улстөрждөг алба болсон

(УИХ-ын гишүүн асан, академич)

-Төрийн албаны тухай хуулийг сайжруулах ач холбогдлын хувьд маргаан байхгүй зүйл. Өнөөдөр Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийн асуудал бол Монгол Улсын хөгжилд саад болж байгаа гол хүчин зүйл болчихоод байгаа. Хоёрдугаарт, Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг зөрчиж байгаа хэрэгсэл болж хувираад байна. Учир нь төрийн алба маш тогтворгүй, чадамжгүй, мэргэжлийн бус, улс төрждөг алба болсон. Үндсэндээ төрийн алба улс төрчдийн тоглоом болж хувираад байна. Энэ байдал нь аль нэг намын буруугаас болсон гэж хэлэхэд хэцүү. Энэ байдлыг улам бүр даймжруулаад, улам утга учиргүй болгож байна. Тиймээс энэ асуудлыг маш их ач холбогдол өгч нухацтай хэлэлцэж, батлах ёстой хууль шүү. Миний бодож байгаагаар 2008 онд шинэчлэн найруулж, батлагдсан Төрийн албаны тухай хууль сайн хууль. Гэтэл энэ сайн хууль яагаад хэрэгжихгүй байгаа юм гэхээр төрийн албаны удирдах ажилтнууд, улстөрчид зөрчөөд байгаа юм. Түүнээс жирийн төрийн албан хаагч хууль зөрчиж байгаа зүйл бага. Тиймээс Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулга маягаар хууль баталж болохгүй. Өнгөрсөн дөрвөн жилд гишүүдийн шинэчилсэн найруулгын төсөл орж ирээд, бүтэн хоёр жил хэлэлцээд, сайжруулж, батлах гэж үзсэн. Тухайн үед сөрөг хүчин эсэргүүцсээр байгаад огт батлуулаагүй. Одоо энэ хуулийг батлах гэж байгаа бол 2008 онд батлагдсан одоогийн мөрдөж байгаа хууль дээр нэмэлт өөрчлөлт оруулах маягаар батлах ёстой. Шинэчилсэн найруулга дээр энэ 76 гишүүн их хурал дээр 200-300 санал гаргаад ирнэ. Улмаар сайжруулах биш харин ч бүр муу хууль гаргах байх. Тиймээс хэлбэрийн хувьд нэмэлт өөрчлөлт маягаар батлаасай гэж хүсч байна. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй холбоотойгоор дэмжиж болохгүй зүйл заалт олон байна. Тухайлбал, сонгон шалгаруулалтыг ЗГХЭГ-т өгөх нь зарчмын хувьд буруу. Харин ч ТАЗ хараат бус байх ёстой. Дахиад хэлэхэд, Төрийн албаны тухай хууль чинь хөнгөн гоомой шийдэж болохгүй түүхэн хариуцлага хүлээх хууль шүү гэдгийг хэлмээр байна. Ялангуяа МАН-ын бүлэг хэт олуулаа буюу УИХ-д 65-уулаа байгаа нөхцөлд маш болгоомжтой батлах ёстой

Н.Чадраабал: Монгол Улсын Төрийн албаны тухай хууль муу хууль биш

(Төрийн Албаны Зөвлөлийн гишүүн асан)

-Би энэ хуулийг анх батлагдан гарсан өдрөөс хойш нийтдээ 22 жил гартаа бариад, эргүүлж байгаа хүн. Тиймээс  ч энэ хуулийг маш зөв гаргаасай гэж бодож байгаа. Ашгүй намайг ажлын хэсэгт оруулсан байна. Эхний ээлжинд Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсвэл шинэчилсэн найруулга хийх эсэхээ шийдэх хэрэгтэй. Хэрвээ шинэчилсэн найруулга хийнэ гэвэл хуулийг үндсээр нь солих ямар шалтгаан байгаагаа маш сайн тодорхойлох ёстой. Харин Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл дээр уг хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн мэдүүлээд байгаа УИХ-ын 12 гишүүний саналыг оруулаад, шийдвэл бодитой болох байх гэж бодож байна. Ер нь Монгол Улсын Төрийн албаны тухай хууль муу хууль биш. Бидний яриад байгаа мэррит тогтолцоо ч байж л байгаа. Төрийн албаны тухай хуулийн 17 зүйлд суларсан ажлын байрыг дэвшүүлж нөхөх ёстой. Хэрвээ дэвшүүлээд нөхөх боложгүй бол төрийн жинхэнэ албан хаагчдаас шилжүүлэх, шилжүүлэх хүн байхгүй бол нөөцөөс хүн авах ёстой. Харин эдгээр байдлаар ажлын байрыг нөхөх боломжгүй бол ажлын байрыг нийтэд зарлах ёстой гээд заачихсан байгаа. Харин манайхан л улстөрийн сонгуулийн дараа өөрийнхөө хүмүүсийг ажилд оруулдаг. Манай ТАЗ-ийнхөн ч хуулийнхаа хүчин чадлыг бүрэн ашиглаж чадахгүй байгаа. Хамгийн гол нь ТАЗ-ийн гишүүд маань өөрсдөө улстөрийн шалгуураар орж ирээд байна. Цаанаасаа “дөнгөлүүлчихсэн” хүмүүс ажил хийж чадахгүй байгаа юм. Тиймээс ч хуулийн зөрчил хаана байгааг, заавал хуулийг өөрчлөх ёстой эсэхийг тодруулах нь чухал. Ер нь төрийн албанд улстөрийн нөлөө ороод байгаа учир бүх албан тушаалтнуудад хууль дээдлүүлэх зарчмуудыг баримтлуулаад, Үндсэн хуулийг л хангаж ажиллах хэрэгтэй байна.  

С.Ламбаа: ТАЗ нь ЗГХЭГ-тай хамтарч бүх зүйлээ хийхээр бие даасан байдал  нь алдагдана

(УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлах зөвлөх)

-Ер нь Төрийн албаны тухай хуулийг өөрчлөх болсон шалтгаан, төрийн алба тогтворгүй, хариуцлаггүй болсон нь хуультай холбоогүй. Зүгээр л улстөртэй холбоотой.  2008 оны Төрийн албаны тухай хууль дээр ажиллаж байсан хүний хувьд үнэхээр сайн хууль гэж хэлж чадна. Даанч хуулийг хэрэгжүүлээгүй. Одоо УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын гишүүдээс санаачилан өргөн бариад байгаа Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дотор хэрэгжихгүй байсан зүйлүүдийг баталгаажуулсан юм шиг заалтууд орсон байгаад санаа зовж байна. ТАЗ нь ЗГХЭГ-тай хамтарч бүх зүйлээ хийхээр бие даасан, хараат бус байдал нь алдагдана. Ядаж байхад ЗГХЭГ-ын дарга нь сайд байдаг тогтолцоотой учраас шууд улстөртэй холбогдоно гэж харж байна. Ер нь бол Ерөхийлөгчийн өргөн бариад байгаа хууль чинь мундаг сайн хууль. Өөрөөр хэлбэл, жинхэнэ төрийн албан хаагчдыг бодож, энгийн маягаар хийсэн хууль. Даанч бид өнгөрсөн дөрвөн жил маргалдсаар байгаад баталж чадаагүй. Тиймээс одоо гол зүйлийг нэмэлт өөрчлөлт маягаар оруулаад, батлах бол хаврын чуулганаар батлаж болох юм. Харин шинэчилсэн найруулга хийх бол хаврын чуулганаар хүч түрээд баталчихвал юу ч болж мэдэхээр олон заалт орчихсон байна. Тиймээс үүнийг сайн үзэж, харах хэрэгтэй. Шинэчилсэн найруулга дээр яаруу сандруу олон зүйлийг холиод, наачихсан байна. Сүүлийн үед энэ парламентаар батлагдан гарч байгаа зарим хуулиуд батлагдан гарсаныхаа маргааш “өөрчлөлт оруулах нь зүйтэй боллоо” гэдэг зүйл яриад байдаг боллоо. Тийм зүйл рүү л Төрийн албаны тухай хуулиа битгий оруулаарай  гэж хэлмээр байна.

М.Батчимэг: Үндэсний аюулгүй байдлын хамгийн том асуудал нь төрийн албаны чанар

(Улаанбатаар бодлогын судалгааны төвийн захирал, судлаач, УИХ-ын гишүүн асан)

-Үндэсний аюулгүй байдлын хамгийн том асуудал бол төрийн доройтол буюу төрийн албаны чанарын асуудал болоод байгаа. Төрийн алба улстөрчдийн талбар болоод хувирчихсан. Муухайгаар хэлбэл тэдний гарын шүүс болоод дуусч байна. Энэ нь төрийн албаны өөрийнх нь алдаа гэхээсээ илүү улс төрчидтэй шууд холбоотой. Төрийн албаны тухай хууль хэлэлцэж байгаатай холбоотой олон хэлэлцүүлэг болно гэж байна. Тиймээс төрийн алба гэх чухал зүйлийг хэлэлцэж байгаа учир томоохон хэмжээний энэ мэт олон хэлэлцүүлэг өрнүүлээсэй гэж хүсч байна.

Ийнхүү хэлэлцүүлгийн төгсгөлд Ажлын хэсгийн ахлагч  УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Я.Санжмятав “Өнөөдөр зөвхөн энэхүү хуулийн төслийг хэлэлцээд өнгөрөх биш. Монгол төрийн үнэмлэмж, бат бэх байх, төрийн алба, төрийн албан хаагчдын цаашдын  тогтвортой байдал болоод бусад асуудлыг энэхүү хуулиар зөв зүйтэй зохицуулахын тулд хэлэлцүүлэгт оролцсон үе үеийн ТАЗ-ийн дарга болон судлаачид, эрдэмтэд, хуульчдын холбоо, мэргэжлийн холбоодын төлөөллүүдийн хэлсэн байр суурийг ажил хэрэг болгохын төлөө ажлын хэсэг хуулийн төсөл санаачлагчидтай нягт хамтран ажиллах болно” гэдгээ илэрхийллээ.

Ж.МАРАЛ

Гэрэл зургийг Ц.ЭНХТАЙВАН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 23

eeeeee (66.181.180.60)
2017-05-18 18:35:04
Бакей лаборант авгайгаа ХХААЯамны мониторингийн газрын даргаар томилуулсан нь төрийн албыг "ЧАДАВХИЖУУЛСАН" нь тэр байна л даа.

zochin (202.179.31.58)
2017-05-18 18:32:44
khovd aimagt mergejliin bish medreliin alban tushaal bolson. odoo hurtel songon shalgaruulalt zarlaagui zabhruulj bna daa huurhii

зочин (66.181.188.57)
2017-05-18 15:18:50
Миеэ гэхэд Эрдэнэтийн 3 орлогчийг бугдийг боловсоролгуй УЯААЧДААР тавиман биздээ иймл нам иймл тор засаг байнадаа

хуульч (66.181.188.57)
2017-05-18 14:32:23
ТАЗ одоогын энэ алба бол маш чадваргуй дарга ХАР ЦОГОО л гэхэд ходооний нуур гараа ч угааж чаддаггуй усанд ч ордоггуй балиар хир буртаг ханхануулсан мэдлэг чадваргуй зовхон хулгайч Батхуугийн дохиураар ажиллах ухааны юм болдог ийм амьтан яаж энэ албыг авч явах вэ дээ.Тэр албанд ажилладаг миний танил Цогоо бол унэхээр чадваргуйгээс гадна маш бохир эвгуй унэр гаргаж явдаг сонин хун ядахдаа УСАНД САЙН ОРЖ БАЙМААР даа гадны болон хумуустэй уулзахад омноос нь ичдэг яриа хэл муутай тултираа ийм л хундээ гэж ярьж байсандаа.Энэ хунийг хурдан зайлуулаач.Авгай ОЮУНАА гэж бас усанд отдоггуй муухай умхий унэртэй хун ТЗ - ынхан тэгж яридаг юм билээ

зочин (202.9.42.194)
2017-05-18 14:13:52
Өнгөрсөн найман жилд мэдлэг боловсрол муу чадваргүй намын харьялал танил тал ах дүү хамаатан садангаар төрийн алба дүүрснийг цэгцлэж чадварлаг боловсон хүчнээр аль нэг намын биш харьялалгүй хүнээр бэхжүүлэх хэрэгтэй,

Иргэн (202.9.43.41)
2017-05-18 13:58:51
Танил талгүй, аль нэг намын гишүүн бус, хамаатан садан муутай бол төрийн албанд орно гэдэг гонжиинжоо. Жүжиг тавьцгаагаад л өөрсдөө дотор нь ороод гоё гоё юм яриад л, ард түмнээрээ тоглоод л байх юм. Бүгд мэдэж байгаа ш дээ. Сумын албан хаагчийг хүртэл намын харьяллаас нь болоод халаад л тэгээд юу боллоо доо. Бурхан минь ямар гээчийн нийгэмд амьдраад байна даа

Зочин (103.26.195.38)
2017-05-18 13:51:12
Өөрөө завхаруулахад гар бие оролчихоод юу хуцаад байгаа юм

Зочин (103.206.195.163)
2017-05-18 13:26:19
Мэргэжилгүй, мэдлэггүй, чадваргүй, тэмцэх аргументгүй, номхон хүлцэнгүй, худал үг тараадаг, хов хор найруулахдаа гаршсан, бялдууч, дарга захиралд таалагддаг хүмүүсийг төрийн албанд ажилд авдаг биш үү? Ийм болохоор төрийн алба одоо огт чадваргүй, мэргэжилгүй, дуугай үг дагадаг, аялдан дагалддаг, бялдууч хүмүүсээр дүүрсэн биш үү?

Зочин (202.179.27.39)
2017-05-18 13:09:49
Sda Nyamaagiin Enkhbold melziigeed suugaad baih hereggui. Aguu ihiin demiireltei hud avgai Tsogtsteseg chin turiin jinhene alban haagchdiig halj gudmjnaas baahan tsunh barigchdiig eruul mendiin yamand oruulj duuregsen shu sda mihn

Зочин (182.160.35.246)
2017-05-18 12:53:04
Энэ Бакей өөрөө төрийн албыг завхаруулахад оролцчихоод юу гэж хуцаад байгаа юм бол оо

Зочин (182.160.35.246)
2017-05-18 12:52:41
Энэ Бакей өөрөө төрийн албыг завхаруулахад оролцчихоод юу гэж хуцаад байгаа юм бол оо

Зочин (112.72.6.86)
2017-05-18 12:50:47
Өөрөө жинхэнэ самарч байсан одоо ингэж ярих гэж кккв Больж үз Бакей минь.

Зочин (202.70.46.211)
2017-05-18 12:43:08
Uls torchdiig demjij songuuliin uil ajilajillagaand oroltsson humuusiin shagnaliin helbert ni toriin alba bolson. Tsaashid songuuliin uil ajillagaand idevhtei ajillasan humuusiig tuhain songuuliin mochlogiin hugatsaand toriin jinhene alband orohiig horigloh estoi

Зочин (122.201.22.92)
2017-05-18 12:19:20
ТӨХ-ийг ийм ус болгох санаархалтай хүн чинь ХЭГ-ын дэд дарга Ш.Солонго шүү дээ өөрийнхөө эрх мэдлийг нэмэгдүүлэх гэж үнэндээ ХЭГ гэдэг чинь сайддаа биш Солонго гэж заваан авгайд байдгийг хүмүүс мэднэ дээ одоо бүр хуулийг гууль болгож тоглох нь л дээ ХЭГ-ын дарга ингэ гэсэн гээд л энэ авгай төрийн албыг самарч байгаа шдээ аймгийн тамгын дарга яамдын төрийн нарийн нэртэй мангаруудыг самруулж байгаа нь ХЭГ буюу Солонго авгай даа Та нар сайн анзаарайдаа наад хууль чинь хэн боловсруулж оруулж ирсэн бэ гэж

ZOCHIN (119.40.103.50)
2017-05-18 12:12:40
ХЭДЭН БАЙГУУЛЛАГЫН ДАРГА НАР БҮҮР ООДОРСОН БАЙГАА

Зочин (139.5.216.145)
2017-05-18 11:56:15
Дорнод аймгийн Засаг дарга Бадамсүрэн унтдаг авгай нараа хэдэн агентлагийн даргаар тавиад Төрийн албаар жинхэнэ тоглож суугаа хүндээ

Зочин (202.179.11.170)
2017-05-18 11:54:11
та нарын тарь сан балаг

100 (202.180.220.26)
2017-05-18 11:41:59
Н.Чадраабал, С.Батмөнх 2-ын саналыг маш сайн авах хэрэгтэй л дээ Энэ 2 бурхи чинь дээрээсээ ч татуулаагүй, дэргэдэхээ ч өргөөгүй энэ төрийн сайн сайхны төлөө зүтгэсэн одоо ч зүтгэж байгаа 2 буурай юм л даа Та 2 минь эрүүл мэндээ айн бодоорой

Зочин (202.9.42.73)
2017-05-18 11:41:52
Сүхбаатар аймгийн Цагдаагийн дарга байсан залууг Авлиг,Ашиг сонирхолын хууль ноцтой зөрчсөнийг Цагдаагийн байгууллагын дотоод хяналт шалгалтаар илрүүлж Цагдаагийн байгууллагаас халлаа гэж хэвлэл мэдээлэлээр мэдээлээд Баянгол гол дүүргийн Цагдаагийн хоёр дугаар хэлтсийн даргаар томилон ажлуулж байгаагаас төрийн алба ямар бохир болсоныг харж мэдэж болно Хууль сахиулах үүрэг хүлээсэн Цагдаагийн удирдлагууд нь хүртэл хууль завхаруулагч болсон

Зочин (202.179.10.22)
2017-05-18 11:40:26
ЗДТГ-ын дарга гэж бууны нохдууд байдаг Тэд өөрийн толгойгүй хүмүүс

irgen (202.179.25.237)
2017-05-18 11:38:53
Ene ch unen baih da iim l bolson haragdaad bga ym odoo Peng shu Ganbaatar erunhiilegch boloh geed neree devshuuleed baidag

Зочин (66.181.176.177)
2017-05-18 11:28:39
БАЯН-ӨЛГИЙД ТӨРИЙН АЛБА ҮНДСЭРХЭГ САЛАН ТУСГААРЛАХ ҮЗЛИЙН ҮҮР БОЛСОН.

Зочин (103.9.90.226)
2017-05-18 11:25:28
Чамайг Төрийн байнгын хороон дарга байхад ч тийм л байсан Танай авгайн дүү Нисэхийн Гаалийг архидалт Покерийн үүр уурхай болгож, тарааж хаяад л яваа биз дээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-05-23 18:45:21 - Хууль
Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв
2018-05-23 18:32:21 - Энтертайнмент
Архангайн бөхчүүдийн “Арын хангайн түрлэг” дуун цэнгүүн болно
2018-05-23 17:49:20 - Энтертайнмент
"Харанга" хамтлаг 30 жилийн ойн тоглолтоороо хайрыг түгээнэ гэв
2018-05-23 17:36:15 - Шар
Вилл Смит “Хөлбөмбөгийн ДАШТ 2018”-ын албан ёсны дууг дуулна
2018-05-23 17:07:00 - Нийслэл
100 айлын авто машины замыг өргөтгөнө
2018-05-23 16:28:09 - Гадаад
Пхеньян АНУ-ын албаны хүмүүсийг цөмийн туршилтын талбайн хаалтын ёслолдоо урьсангүй
2018-05-23 16:15:02 - Хууль
Монгол Улсын виз олгох журмыг хөнгөвчиллөө
2018-05-23 16:10:01 - Улс төр
Ц.Цогзолмаа: Би багш нарынхаа төлөө зэмлүүлээд л ажиллаж байна
2018-05-23 15:59:26 - Нийслэл
Эмч, эмнэлгийн ажилтнууд ОУВС-гийн байрны гадаа суултаа үргэлжлүүлэв
2018-05-23 15:50:09 - Улс төр
Ц.Нанзаддорж, Г.Туулхүү, н.Буяндэлгэр нарыг ҮХЦ-ийн гишүүнээр томилохыг дэмжив
2018-05-23 15:42:03 - Гадаад
И Мён Баг-д холбогдох авлигын хэргийн шүүх хурал болж байна
2018-05-23 15:01:07 - Шар
Америк, Англи, Орос, Хятадын сэтгүүлчид Хойд Солонгост очжээ
2018-05-23 14:38:43 - Улс төр
Г.Занданшатар: Хөрөнгийн бирж, МИАТ зэрэг компаний тодорхой хувийг хувьчилна
2018-05-23 14:31:41 - Улс төр
Элчин сайд Дэвид Уиллиам Спрул УИХ-ын дарга М.Энхболдод бараалхлаа
2018-05-23 14:27:32 - Гадаад
Монгол Улсын нууцыг сайн мэдэх Х.Жекей Казахстан улсыг төлөөлж ОХУ-д болсон цэргийн хуралд оролцжээ
2018-05-23 14:25:44 - Улс төр
Ч.Хүрэлбаатар: 50 саяас доош орлоготой ААН нэг хувийн татвар төлнө
2018-05-23 14:04:11 - Энтертайнмент
Их Дүйчэн өдөр зуны эхэн сарын шинийн 15-нд тохионо
2018-05-23 13:55:03 - Улс төр
С.Эрдэнэ: Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарын асуудлаар ҮХЦ-д хандана
2018-05-23 13:49:07 - Энтертайнмент
“Л.Галмандах” сангийн нээлт боллоо
2018-05-23 13:42:26 - Нийслэл
О.Бямбадэлгэр: Нефтийн хаягдал, шаар шавхрууг Монгол Улсад шатахуун болгон оруулж ирдэг
2018-05-23 13:08:21 - Нийслэл
НДЕГ нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна
2018-05-23 12:54:46 - Шар
Улсын заан Б.Пүрэвсайхан допинг хэрэглэсэн нь тогтоогджээ
2018-05-23 12:52:45 - Хууль
Тэтгэврийн насны хоёр хөгшнийг зодож гэмтээсэн хэрэг гарчээ
2018-05-23 12:44:02 - Шар
Дуучин Э.Чулуунчимэг Б.Болдод зориулан дахин шүлэг бичжээ
2018-05-23 12:28:39 - Нийслэл
Зам, тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх аяныг эхлүүллээ
2018-05-23 12:16:44 - Орон нутаг
Ачааны машин осолдсоны улмаас нүүрс хүчлийн хий алдагджээ
2018-05-23 12:13:45 - Хууль
Ерөнхийлөгчийн нэрээр ташаа мэдээлэл тараасан асуудлыг шалгуулна
2018-05-23 11:58:48 - Хууль
Тэсэлгээний бодисыг хууль бус олборлолт, гэмт хэрэгт ашиглах эрсдэл үүссэн гэв
2018-05-23 11:55:27 - Улс төр
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна
2018-05-23 11:52:02 - Хууль
Вьетнам засварын газрууд аюулгүй байдлын шаардлага хангахгүй байна
2018-05-23 11:40:58 - Байгаль Орчин
Нийт 264.5 мянган га-д тариалалт хийжээ
2018-05-23 11:31:27 - Хууль
О.Баасанхүү гишүүний биед гэмтэл учирсныг шүүх эмнэлэг тогтоожээ
2018-05-23 10:55:54 - Нийслэл
Зургаан дүүрэгт цахилгаан түр хязгаарлана
2018-05-23 10:51:50 - Улс төр
Засгийн газрын хуралдаанаар МИАТ-ийн хувьчлалыг хэлэлцэж байна
2018-05-23 10:49:19 - Улс төр
Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
2018-05-23 09:46:21 - Байгаль Орчин
Улаанбаатарт 23 хэм дулаан байна
2018-05-23 09:37:49 - Энтертайнмент
Д.Ган-Од: Монголчуудын зохион бүтээсэн шиг олон төрлийн модультай ухаалаг цүнх дэлхийд байхгүй
2018-05-23 09:13:50 - Эдийн засаг
Эзгүй суудалтай, хөрөнгө оруулагчгүй “Эдийн засгийн форум”
2018-05-23 08:51:17 - Улс төр
С.Баярын биеийн байдал эрс муудаж, явж чадахгүй байгаа юу
2018-05-23 08:43:14 - Эрүүл мэнд
Ц.Ариунбаяр: Эмэгтэйчүүдийн эмч нар түрүү булчирхайн үрэвсэл тархахад нөлөөлж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-05-23 12:44:02 - Шар
Дуучин Э.Чулуунчимэг Б.Болдод зориулан дахин шүлэг бичжээ
2018-05-21 08:55:22 - Улс төр
Х.Нямбаатар: С.Батболд хармаандаа 69 хүн хийчихээд, улайраад байна
2018-05-22 12:02:45 - Хууль
Сураггүй алга болсон Б.Ариунзаяа гэх эмэгтэйг эмнэлгээс олсон гэв
2018-05-21 11:00:33 - Байгаль Орчин
АНХААРУУЛГА: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2018-05-22 16:18:21 - Шар
Улсын харцага Г.Ганхуяг: Надад үүнээс өөр олон ан хийх үеийн зураг бий
2018-05-21 18:12:28 - Хууль
Б.Батдэлгэрийг цагаатгалаа
2018-05-21 18:20:06 - Гадаад
Монгол Улсын Ерөнхий сайдыг хүлээж авах бэлтгэл хангагдаагүй гэж мэдэгджээ
2018-05-23 08:51:17 - Улс төр
С.Баярын биеийн байдал эрс муудаж, явж чадахгүй байгаа юу
2018-05-23 08:43:14 - Эрүүл мэнд
Ц.Ариунбаяр: Эмэгтэйчүүдийн эмч нар түрүү булчирхайн үрэвсэл тархахад нөлөөлж байна
2018-05-21 18:25:42 - Шар
Г.Бямбасүрэн: Э.Эрдэнэжамъян, Уламбаяр нар О.Баасанхүү гишүүний элэг рүү өшиглөж зодсон