Галбын говийнхон Орхоноос ус татахыг хүлээж сууна

Түгээх    
2017-05-18 12:39:24 - Орон нутаг

gobiУсны тухай хуулийг хэрэгжүүлэх үүднээс манай улсад усны тооллого хийж, ус ашиглалтад хяналт тавьж судалгаа мониторинг хийж байх үүрэг бүхий Сав газруудын захиргаадыг 2012 онд байгуулжээ. Саяхан Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд Галба-Өөш, Долоодын говийн сав газрын зөвлөлийн хурал болов.

Тус хуралд оролцсон сумын иргэдийн зүгээс “Бусад сумыг бодвол манайд том том уул уурхай ихтэй, лиценз олон учир уурхайнууд гүнийн ус хэрэглэж ус их ховордож байна. Тиймээс гүнийн ус ашиглаж байгаад хэр хяналт тавьж байна вэ? Манай нутгийн Шанхайн эцэс Есөн булгийн эхийг хамарч хайгуулын лиценз зөвшөөрөл өгчихсөн байх юм. Үүнийг болиулаач. Уг нь иргэд бид тэр хавийг хамгаалж мод хүртэл тарьж байсан юм гэсэн асуултууд тавьж, албаныхан хариулав.

Өмнөговь аймгийн Байгаль, орчин, аялал жуулчлалын газрын дарга Д.Пүрэвтулга: -Аймгийн хэмжээнд ус, худгийн тооллого хийсэн. Энд олон нийтийн буюу иргэд та бүхний оролцоог хангаж хамруулсан. Ус, худгийн зургийг сумдад хүргэсэн. Тоологдсон худгуудын тоо харилцан адилгүй байгаа. Учир нь 1990-ээд оноос хойш их олон худаг сүйдсэн, Усны газар дахин байгуулагдаж хүртэл бүртгэл, тооллого ташаа явагдсан. Тиймээс энэ бүхнийг залруулж судалгаа-тооллого хийж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Өмнөговь аймгийн хэмжээнд 556 булаг, 843 гүн өрмийн худаг, дөрвөн мянга шахам энгийн худаг, бетонон хашлагат худаг 328 байна. Шанхайн хувьд ямар компани ажиллаж байгааг сайн мэдэхгүй байна. Зөвшөөрөл лицензийг нийслэлээс АМХЭГ-аас ирүүлдэг. Ирүүлсэн саналыг аймаг, орон нутгийн ИТХ хэлэлцэж шийддэг. Энэ талын нарийн мэдээлэл өгвөл бид судалья.

Галба-Өөш, Долоодын говийн сав газрын зөвлөлийн дарга А.Баяраа: -Бид гүнийн усны ашиглалтад хяналт тавьж байгаа. Шууд мэдээлдэг онлайн техник технологи хэрэглэдэг. Нэг ёсондоо усны ашиглалтад мониторинг, хяналт тогтоох гэсэн ажлуудыг хийдэг. Ус, худгийн зургийг авч худаг бүрийн жагсаалтыг гаргасан. Говийн бүсэд гадаргуугын ус хумигдаж гүнийн ус хэрэглэж байна. Усыг ашиглахаас өөр аргагүй, гэхдээ гол нь зөв ашиглах нь л чухал. Энэ талын мэдээлэл олон нийтэд нээлттэй байгаа гэв.

Зөвлөлийн хурлын үеэр Дэлхийн банкны дэргэдэх Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр (“Минис”)-өөс Орхон голын усыг хуримтлуулж, говь рүү татах төслийн талаар “Престиж” ХХК-ийн инженер н.Далайцэрэн танилцуулсан нь нилээд анхаарал татав. Юугаар гэхээр говийнхан Орхон голын усыг хүлээж байна. Өнөөдөр биш гэхэд маргааш тэд Орхон голын усыг говь руу татах төслийг дэмжихэд бэлэн байна. Учир нь Өмнийн говьд ус гэдэг чандмань эрдэнэ гэдэг утгаараа үйлчилдэг.

Өнөөдөр бараг гадаргуугийн усгүйгээс уул уурхайн томоохон үйлдвэрлэл болж, гүнийн усны нөөцдөө орсон говийнхан Орхон голоос говийн бүс рүү татах усыг хүлээж сууна. Дэлхийн банкнаас санхүүжиж байгаа Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих "Минис" хөтөлбөрийн хүрээнд “Орхон гол дээр усан сан байгуулж хуримтлуулан говь рүү татах төсөл"-ийн анхан шатны судалгаа болон ТЭЗҮ, байгаль орчины үнэлгээ боловсруулах ажил эхлэх гэж байна.

Энд нэг зүйлийг сонирхуулахад, Сүхбаатар аймгийн нутаг дахь Ганга нуур нь Галба-Өөш, Долоодын говийн сав газарт ордог юм байна. Тиймээс Ганга нуурын тусгай хамгаалалтын газрын төлөөлөл Ц.Оюунгэрэл нуурын өнөөгийн байдлын талаар танилцуулсан юм. Хааяа нэг жилдээ олгодог төсөв болон олон нийтийн тусламжийн мөнгөөр нуурыг хашиж хамгаалдаг. Ийм жил Ганга нуур өмнөхөөс жаахан ч атугай сэхэж сэргэдэг байна. Гэтэл мөнгөндөө таарсан хашаа хороо нь төдөлгүй муудаад эхлэхээр нуур малын хөлд харагдаж Ганга нуур дахиад амьсгал хураахад хүрдэг гэж байлаа. Малын тоо ихэсч нуурт мал их орж, буцаж гардаггүйгээс шавар үүсдэг, мөн Молцог элсэнд бут ургамал их идэгдэж байгаагаас нуурын усанд муугаар нөлөөлдөг аж.

Сав газрын зөвлөлийн хуралд оролцож сурвалжилсан сэтгүүлчид замдаа Даланзадгад хотод байрлах Алтайн Өвөр говийн сав газрын захиргаагаар орсон юм. Энд сэтгүүлч биднийг нэг зүйл анхаарал татсан нь тус газрын оруулж ирсэн усны жижигхэн шүүлтүүр. Уг шүүлтүүрийг айл өрх, албан газрын усны цоргонд эргүүлдэж хийгээд гожуулахад усыг 80 хувь хэмнэдэг байна.

Гэтэл ийм сайхан зүйлийг манайд яагаад өргөн нэвтрүүлж хэрэглэхгүй байна вэ? БНСУ-ын их үнэтэй эд гэнэ дээ. Гэхдээ л манайхны хувь, хувьсгалаараа унадаг данхар жийп машинуудтай харьцуулахад юу ч биш. Үтэр түргэн хэрэглэхгүй бол мөддөө юу гэдэг билээ, ойрын ирээдүйд ус ч үгүй, жийп ч үгүй болох вий гэсэн аюул бидэнд бий. Тиймээс дэлгэрүүштэй зүйл байна лээ.

Тодруулга: Өнөөдөр манай улсад Алтайн Өвөр говийн, Галба, өөш, Долоодын, Онги голын, Умард говь, халхын дундад талын гэсэн усны сав газрын дөрвөн захиргаа байгуулагдан ажиллаж байна. Нэг сав газрын захиргаа нэжгээд аймгийн нутгийг хамардаг.

Б.БОЛДgobi

gobi

gobi



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 8

зочин (203.91.118.180)
2017-05-18 18:21:39
хэрлэн голоос урагш дорноговь руу, орхон голоос урагш өмнийн говь руу ус татах хэрэгтэй, зүгээр л урсаад хил гараад явчихаж байгаа усыг эх орондоо үлдээх, нуур цөөрөм олныг байгуулах хэрэгтэй, тэгж байж цөлжилтийг багасгаж, түүнийг дагааж аялал жуулчлал, үйлдвэрлэл хөгжиж, хотын төвлөрөлийг ч шийдэх гарч бий болно

Зочин (203.169.49.124)
2017-05-18 18:02:15
Усаа хааш нь урсгах вэ гэж 2 хөрштөйгөө эв түнжин тасрах толгойны өвчин эхэлж байна. Ухаантай, дипломат бодлогог барихгүй бол аль нэгнийх нь заналд орно шүү.

Цэцэг (202.9.41.77)
2017-05-18 14:32:28
Яаж урсахаар бүтээгдсэн байна түүгээрээ л урсана өөр урсгал гаргаж урсгана гэж мөрөөдөх хэрэггүй тэгэж төрлөх байгалыг сүйтгэдэг тэнэг улс манайхаас өөр алга бүгд л төрлөх байгалаар байлгахыг хичээж байна

Батбагана (43.242.242.59)
2017-05-18 13:59:56
Орхон голын усыг татах нь маш зөв шийдвэр. Бид маш үнэтэй усаа ямар ч үнэгүйгээр Орос руу урсгаад гаргачихаж болохгүй. Энэ их усыг ядахдаа 20 хувийг нь нутагт нь шингээж цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, тал хээрийн бүсэд ургамлын нөөцийг хамгаалах мал сүрэг нь өвс ногоогоор дутагдахгүй байх зэрэг олон талын ач холбогдолтой юм. Ганц Орхон ч биш үүн дээр нэмээд Онон гол, Хэрлэн гол, Булган гол, Туул голын усны тодорхой усыг нугийнхаа гүн рүү явуулж өөрсдөө ашиглах хэрэгтэй.

Зочин (107.167.103.145)
2017-05-18 13:45:38
унгасан дотороос тэвнэ олох гэдэг үлгэр бишүү.Монгол оронд наалдахгүй уул уурхайг дэмжээд ус нутгийн иргэдээ хохироогоод байх уу.

Зочин (107.167.103.145)
2017-05-18 13:44:54
унгасан дотороос тэвнэ олох гэдэг үлгэр бишүү.Монгол оронд наалдахгүй уул уурхайг дэмжээд ус нутгийн иргэдээ хохироогоод байх уу.

Зочин (66.181.176.177)
2017-05-18 13:22:36
ГАДНЫХАНД ЗОРИУЛЖ ОРХОНЫГ ҮЙЛДВЭР ЛҮҮ НЬ ТАТАХ БОЛЖ БАЙНА УУ? ЭХЛЭЭД ОРХОНОО АЛТНЫХНААС ХАМГААЛЧААД ДАРАА НЬ ЯРЬ.ГҮНИЙ УСЫГ НЬ СОРЧООД ОДОО ОРХОНЫГ УРСГАХ ГЭНЭ.

Зочин (103.206.195.163)
2017-05-18 13:20:17
Ингэж болох юмуу? Орхон голыг үгүй хийх гэж байгаа юмуу?

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-11-25 15:42:47 - Спорт
Шатрын улсын аварга маргааш тодорно
2017-11-25 15:37:04 - Спорт
Г.Отгонжаргал, Э.Гантуяа нар ДАШТ-ий медальтан боллоо
2017-11-25 15:24:45 - Нийслэл
Нийслэлийн төсвийг өргөн барилаа
2017-11-25 15:15:39 - Эрүүл мэнд
Агаарын бохирдолд таваас доош насны хүүхэд, 60-аас дээш насны ахмадууд хамгийн их өртдөг гэв
2017-11-25 14:52:20 - Шар
Б.Бат-Эрдэнэ: Бид тансаг хэрэглээний уралдааны хөлд чирэгдэж, үрэгдэж байна
2017-11-25 13:46:18 - Нийслэл
16 настнууд маргааш иргэний үнэмлэхээ гардаж авна
2017-11-25 13:37:14 - Орон нутаг
Нийт нутгийн 60 орчим хувьд цасан бүрхүүл тогтсон учир улсын нөөцөд өвс, тэжээл худалдаж авна
2017-11-25 13:29:18 - Эрүүл мэнд
Энэтхэг эмч нар ирэх сард үнэ төлбөргүй үзлэг хийнэ
2017-11-25 13:15:21 - Спорт
Улс тунхагласны баярт зориулсан 256 бөхийн барилдаан болно
2017-11-25 13:09:18 - Хууль
Монгол улс амиа хорлолтын түвшингээр Ази тивд II байранд оржээ
2017-11-25 12:58:37 - Нийслэл
Японы зах зээлд ноолууран бүтээгдэхүүн татваргүй гаргах боломжтой гэв
2017-11-25 12:48:49 - Гадаад
Жефф Безосын хөрөнгө нэг өдрийн дотор 100 тэрбум ам.долларт хүрчээ
2017-11-25 12:27:06 - Нийслэл
Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган болно
2017-11-25 12:11:18 - Шар
“Ларьдма-2” киноны зураг авалт үргэлжилж байна
2017-11-25 11:50:43 - Шар
Финланд улсад хатаасан хүрэлзгэнтэй талх худалдаанд гарчээ
2017-11-25 11:24:20 - Байгаль Орчин
Цас орж, салхи шуургатай хүйтэн байна
2017-11-25 10:18:37 - Улс төр
Г.Майцэцэгээр өнгөлж, У.Хүрэлсүхээр шинэчлэгдсэн МАН-ын 28-р Их хурал
2017-11-25 10:12:08 - Улс төр
Ц.Баатархүү: МАН-ын хагарал тэмцэл НИТХ дээр ирчихээд ажил явуулахгүй байна
2017-11-25 10:05:31 - Нийслэл
33 дугаар сургуулийн нийтийн эзэмшлийн талбайг зарсан уу
2017-11-25 09:51:13 - Энтертайнмент
С.Мөнгөнцэцэг: Дуурийг хүчээр биш хүсч үздэг болсон нь гайхалтай
2017-11-25 09:28:26 - Эрүүл мэнд
М.Энхтуяа: Хүүхэд дөнгөж төрөөд уйлаад, эхийн сүүгээ хөхөж байгааг харах үнэхээр сайхан
2017-11-25 09:27:05 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2017-11-24 19:06:09 - Гадаад
Долоо хоногийн хугацаанд гадаадад амьдарч буй 12 монгол иргэн гэмт хэрэгт холбогдож, нэг хүн нас баржээ
2017-11-24 17:44:56 - Эдийн засаг
2021 он дуусахад Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 100 тэрбум төгрөг болгоно
2017-11-24 17:41:50 - Нийслэл
С.Чинзориг:Мэргэжилтэй ажилчин бусдаас дутахгүй сайхан амьдарч болно
2017-11-24 17:38:27 - Энтертайнмент
“Төөрдөг байшин” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ
2017-11-24 17:02:35 - Улс төр
Үржлийн бус бог мал экспортлохыг зөвшөөрөв
2017-11-24 16:55:30 - Хууль
Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад цол, шагнал гардууллаа
2017-11-24 16:49:31 - Хууль
“Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл-III боть” хэвлэгдлээ
2017-11-24 16:26:04 - Орон нутаг
Хөвсгөл аймагт авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн дэд зөвлөл ажиллаж эхэллээ
2017-11-24 16:19:32 - Боловсрол
“Монгол хүүхэд” эрдэм шинжилгээний хурал боллоо
2017-11-24 16:09:16 - Хууль
Компаниудыг нэгтгэн, бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчилж, давхар бүртгэлийн журмыг батлав
2017-11-24 16:09:09 - Энтертайнмент
”Бортгонд нуусан амь” номын нээлт болно
2017-11-24 16:05:28 - Боловсрол
Шинжлэх ухааны салбарын шилдгүүдээ шагналаа
2017-11-24 16:05:12 - Шар
А.Баасандорж: Үнсний сав, караокений удирдлага гэх мэт гартаа таарсан зүйлээрээ зодсон
2017-11-24 15:59:18 - Нийслэл
Цэргийн штабын мэдээллийн аюулгүй байдлын офицеруудын сургалт болж байна
2017-11-24 15:46:10 - Спорт
Гандболын 2017 оны Улсын аваргын тэмцээн болно
2017-11-24 15:42:30 - Улс төр
Засгийн газрын хуралдаан болж байна
2017-11-24 15:40:33 - Улс төр
Ерөнхийлөгч ҮАБЗ-ийг хуралдууллаа
2017-11-24 15:27:08 - Нийслэл
Автобусанд өндөр настны картаар зорчдог 288 иргэнийг илрүүлжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-11-24 07:44:00 - Хууль
Эхнэр, гурван хүүхдийнхээ аминд хүрээд амиа хорлосон этгээд дагавар охиноо дөрвөн жил хүчирхийлсэн нь тогтоогджээ
2017-11-24 10:38:27 - Хууль
Алга болсон 13 настай охиныг олжээ
2017-11-24 16:05:12 - Шар
А.Баасандорж: Үнсний сав, караокений удирдлага гэх мэт гартаа таарсан зүйлээрээ зодсон
2017-11-24 08:02:57 - Эдийн засаг
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ядуу монголыг дахин нэг сүлжээний бизнес идэхээр зэхэж байна
2017-11-23 16:11:48 - Нийслэл
Д.Цогтбаатар Б.Хурцыг шүүхэд өгөхөө мэдэгдэв
2017-11-23 10:41:17 - Орон нутаг
Д.Сэржмядаг охины эрлийн хүрээнд Замын-Үүдийн үйлчилгээний байгууллагуудын хяналтын камерыг шалгажээ
2017-11-22 12:18:52 - Шар
А.Баасандоржийн багшийг тойргийн барилдаан хариуцсан даргын суудлаас чөлөөлжээ
2017-11-22 09:17:59 - Хууль
Авлигын шинжтэй 20 сая төгрөгийг хураан авч, холбогдох этгээдүүдийг шалгаж байна
2017-11-22 12:50:07 - Боловсрол
129-р цэцэрлэгийг эрхлэгч Ө.Алдармаагийн эсрэг 500 эцэг эх нэгджээ
2017-11-22 11:26:37 - Гадаад
НҮБ Хойд Солонгосоос оргосон цэргийн бичлэгийг бүрэн эхээр нь дэлгэв