Байгаль хамгаалах бодлогын төлөв байдлын тайланг боловсруулжээ

Түгээх    
2017-05-18 14:38:36 - Боловсрол

БОАЖЯ-ныхан Монгол орны байгаль орчны сүүлийн 30 жилийн төлөв байдлын өөрчлөлтын талаар хийсэн судалгаа, шинжилгээний мэдээ, тоо баримтыг дүгнэж, Байгаль орчны төлөв байдлын 2015-2016 оны тайланг боловсруулснаа танилцуулж хэвлэлийн бага хурал хийлээ.

Хуралд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргал, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Г.Нямдаваа, Ногоон хөгжил, бодлого төлөвлөлийн газрын дарга Ч.Батсансар, Аялал жуулчлалын бодлого төлөвлөлтийн газрын дарга С.Бат-Эрдэнэ, Ойн бодлого зохицуулалтын газрын дарга М.Тунгалаг, Усны нөөцийн хэлтсийн дарга Л.Эрдэнэбулган, Хуулийн хэлтсийн дарга Ч.Раднаабазар нар оролцсон юм.

Д.Оюунхорол: Байгаль орчин доройтсон шалтгааныг оношлон, эмчлэхэд төр засаг, иргэдийн оролцоо чухал байна

Хурлыг нээж хэлсэн үгэндээ Д.Оюунхорол сайд “Манай яамны зүгээс эрдэмтэн судлаачидтай хамтран сүүлийн 30 жилийн хугацаанд Монгол орны байгаль орчны төлөв байдалд орсон өөрчлөлтийн тайланг гаргалаа. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, хүний зохисгүй хэрэглээ, үйлдвэржилт нэмэгдэхийн хирээр хүрээлэн буй орчин бохирдох, доройтох, байгалийн нөөц хомсдох явдал нь дэлхийн тогтвортой хөгжлийн тулгамдсан асуудал болоод байгаа энэ үед яамны зүгээс бодлого боловсруулахдаа хэрэглэх гарын авлага болгох зорилгоор энэхүү тайланг эрдэмтэн, судлаачидтайгаа хамтарсны үндсэн дээр бэлэн болгоод байна.

Монгол орны байгаль орчин өнгөрсөн 30 жилийн хугацаанд ямар шалтгааны улмаас яаж доройтсон оношийг нь энэхүү тайланд тусгасан гэж хэлж болно. Харин одоо хэрхэн эмчлэх вэ гэдэг шийдвэрийг гаргахын тулд энэхүү тайлан дээр үндэслэн гаргаж буй, гаргахаар төлөвлөж буй яамны бодлогыг төрийн өндөрлөгүүд хийгээд энгийн иргэдэд ухуулан таниулахад сэтгүүлчид та бүхний үүрэг маш өндөр. Тиймээс та бүхнийг байгаль дэлхийгээ хамгаалах их үйлсэд бидэнтэй хамтарна гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

Энэхүү тайланд байгаль орчны сүүлийн 30 жилийн төлөв байдлын өөрчлөлтийн мэдээ, тоо баримтыг нэгтгэн холбогдох дүгнэлтийн хамт гаргаж байгаагаар ихээхэн онцлогтой болсон юм байна. Дотроо 4 үндсэн хэсгээс бүрдэж байгаа энэхүү тайлангийн хэсэгт Цаг агаар, уур амьсгалын төлөв байдал, өөрчлөлтийн хандлага дараагийн хэсэгт байгалийн баялгийн нөөцийн хамгаалалт, ашиглалт, нөхөн сэргээлт гуравдугаарт байгаль орчны бохирдол, өөрчлөлтийн төлөв дөрөвдүгээрт байгаль орчны засаглалын төлөвшил, хөгжил гэсэн хэсгүүд багтаж байгаа юм байна.

Г.Нямдаваа: Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого 70 тэрбум төгрөгөөс дөнгөж 29 хувийг байгаль, нөхөн сэргээхэд зарцуулжээ

Тайланг боловсруулахад ахалж оролцсон БОАЖЯ-ын Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Г.Нямдаваа танилцуулга хийхдээ анхаарал татсан дараах асуудлуудыг онцолж байлаа.  

-Дэлхийн дулаарлын нөлөө манай оронд эрчимтэй ажиглагдаж 1940 оноос хойшхи цаг уурын байнгын ажиглалтын мэдээгээр агаарын дундаж температур сүүлийн 70 гаруй жилд 2,2°С-аар нэмэгджээ.

-1997-2001 онуудад хур тунадас маш бага, 30°С-ээс дээш халуун өдөр олон байснаас чийгийн баланс хасах утгатай болж сүүлийн 70 гаруй жилийн хамгийн хуурайшилтай үе болсон байна.

-2015 оны жилийн дундаж агаарын температурыг олон жилийн дундажтай харьцуулахад говь болон тал хээр, Орхон Сэлэнгийн сав нутгаар 1,2-1,3°С, Идэр Тэсийн сав нутаг, Хөвсгөлийн уулс, Дархадын хотгор орчмын нутгаар 1,6-1,9°С, Алтайн уулс, Их нууруудын хотгор, Төвийн нутгаар 1,5-1,7°С-аар дулаан байжээ. 2016 оны жилийн дундаж  агаарын температур олон жилийн дунджаас 0.4°С-аар дулаан, 2015 оныхоос 1°С-аар сэрүүн байжээ.  

-Сүүлийн жилүүдэд агаар мандлын гаралтай аюултай болонгамшигт үзэгдлийн тоо ихсэж, 1990-2000 онд жилд дунджаар 30 орчим аюултай үзэгдэл ажиглагддаг байсан бол 2001-2016 онд 2 дахин нэмэгджээ. Шороон шуургатай өдрийн тоо 2014 онд 37 байсан бол 2015 онд 47 болж өссөн байна. Монгол Улсын хүлэмжийн хийн нийт ялгарлын хэмжээ дэлхийн дунджаас бага боловч нэг хүнд ноогдох хүлэмжийн хийн ялгаралт нь 2014 оны байдлаар 6,08 тонн СО2-экв  байгаа нь дэлхийн дунджаас харьцангуй өндөр байна. Манай орны байгаль, нийгэм, эдийн засгийн салбарын уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн үнэлгээний дүнгээр мал аж ахуй, газар тариалан, ойн аж ахуйн салбарт үзүүлэх сөрөг нөлөөлөл нэмэгдэх хандлагатай байгаа юм.

-Уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн зохисгүй ашиглалт, уул уурхайн үйл ажиллагаа зэргээс үүдэлтэй газрын доройтол, цөлжилт эрчимтэй явагдаж нийт нутаг дэвсгэрийн 76.8% цөлжилтөд өртсөн байна. Аймгийн байдлаар авч үзэхэд Говь сүмбэр аймгийн 62,8%, Дорнод аймгийн 43,5%, Сүхбаатар аймгийн 31,1%, Дундговь аймгийн 27,9%, Өмнөговь аймгийн 17,5% тус тус цөлжилтөд хамрагдсан байна. 2016 оны гадаргын усны нэгдсэн тооллогын дүнгээр 774 булаг, шанд, 263 гол горхи, 346 нуур хатаж ширгэсэн дүн гарчээ.

-2016 оны байдлаар уул уурхайн зориулалтаар 27068 га талбай эвдрэлд орсноос 11375 га талбай буюу 42%-д техникийн нөхөн сэргээлт, 7425 га талбай буюу 27,4%-д биологийн нөхөн сэргээлт тус тус хийсэн байна. 2016 оны байдлаар 16 аймгийн 34 сумын нутаг 1637 га талбай бүхий 96 хэсэгт бичил уурхайн олборлолт явагдаж байна.

-Ойн сангийн 2016 оны үзүүлэлтийг 2013-2014 оныхтой харьцуулахад нийт талбай 137,8 мянган га-аар, нөөц 1948,1 мянган шоометрээр нэмэгдэж, ойрхог чанар 0,1%-иар өссөн байна. Хууль бус мод бэлтгэл, ойн түймэр, хортон шавжийн хөнөөлд өртөх замаар ойн нөөцийн хомсдол, доройтол нэмэгдэж байна.

-Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутаг 2000 онд нийт нутаг дэвсгэрийн 13,8%, 2014 онд 17,4%, 2017 онд 17,8% болж өссөн байна. 2016 оны байдлаар 21 аймгийн нийт 57,9 сая га газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байна.

-Сүүлийн жилүүдэд хот, суурин газрын хүн ам, автомашины тоо ихээхэн өсч, үйлдвэрлэл, үйлчилгээ нэмэгдэхийн хирээр агаар, хөрс, усны бохирдлын түвшин зөвшөөрөгдөх хэмжээнээс давах тохиолдол тогтмол гарч байна. Улаанбаатар хотын агаар дахь хүхэрлэг хийн жилийн дундаж агууламж хүлцэх агууламжаас 2015 онд 2,4 дахин, 2016 онд 3 дахин их гарчээ. Орон нутгийн хэмжээнд авч үзвэл Баянхонгор болон Даланзадгадад хүлцэх агууламжаас 1,6-1,8 дахин их байна.

-Түүнчлэн хот, суурин газрын хог хаягдлын хэмжээ өсч 2015 онд улсын хэмжээнд зөвшөөрөгдсөн 371 төвлөрсөн цэгт 2,3 сая тонн хог хаягдал тээвэрлэн хаясан байна. Нийт хог хаягдлын 90,9%-ийг ахуйн, 9,1%-ийг үйлдвэрлэлийн хог хаягдал эзэлсэн байна. Дахин боловсруулах боломжтой хог хаягдлын дөнгөж 0,31%-ийг дахин боловсруулжээ.

-Байгалийн нөөц ашигласны төлбөрөөс 2013-2016 онд жилд дунджаар 61,6 тэрбум төгрөг орон нутгийн төсөвт төвлөрсөн байна. 2016 онд байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого 70 тэрбум төгрөгөөс дөнгөж 29%-ийг байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулжээ. Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахаар 11 улстай Засгийн газрын түвшинд, 11 улстай яамдын түвшинд гэрээ, хэлэлцээр байгуулан ажиллаж байна. 2016 онд манай улсад 404 мянган жуулчин аялж, 312 сая ам долларын орлого оруулсан нь 2015 онтой харьцуулахад жуулчдын тоо 4,4%, орлогын хэмжээ 11,4%-аар тус тус өссөн байна. 

Дээрх тоо баримт, асуудал дээр тулгуурлан БОАЖЯ-ны мэргэжилтнүүд бодлого гаргаж, гаргахаар ажиллаж байгаа бөгөөд энэхүү бодлогыг нь төр засгийн хэмжээнд анхаарсны үндсэн дээр холбогдох шийдвэрээ гаргахыг сэтгүүлчдээр дамжуулан уриалж байгаа юм байна. Байгаль орчны салбарт одоогоор 27 хууль, 18 үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд олон улсын 12 конвенци, 5 протоколд нэгдэн, 30 гаруй улстай хоёр талт хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байгаа юм байна. Энэхүү тайланг холбогдох байнгын хороонд танилцуулсан бөгөөд яамны зүгээс одоо УИХ-ын чуулганд танилцуулахаар ажиллаж байгаа аж.

Б.ЦОГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-06-28 19:02:13 - Орон нутаг
Баянхонгор, Дорноговь, Сүхбаатар аймгийн наадмын товыг өөрчиллөө
2017-06-28 18:41:20 - Гадаад
“Google” компанид 2.43 тэрбум еврогийн торгууль ногдуулав
2017-06-28 18:24:06 - Орон нутаг
Баян-Өлгий аймагт 4.5 км хатуу хучилттай зам тавих ажил эхэлжээ
2017-06-28 18:05:53 - Эрүүл мэнд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нарших тохиолдол ихэссээр байна
2017-06-28 17:46:57 - Эрүүл мэнд
Тарвас болон жимс, жимсгэнэ худалдан авахгүй байхыг анхаарууллаа
2017-06-28 17:45:47 - Гадаад
НАТО Оросын арми хүчирхэгжиж буйд санаа зовниж байна
2017-06-28 17:40:16 - Улс төр
МоАХ-ны гишүүд дэмжигчид СЕХ-ны гадна жагсаж байна
2017-06-28 17:30:45 - Хууль
Эрх нь зөрчигдсөн, эрсдэлтэй нөхцөлд байгаа хүүхдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх төв нээлтээ хийлээ
2017-06-28 17:08:46 - Орон нутаг
Тарваган тахлын тандалт шинжилгээ хийжээ
2017-06-28 17:02:35 - Нийслэл
Долдугаар сарын 1-ний өдөр бүх нийтийн цэвэрлэгээтэй
2017-06-28 16:55:59 - Гадаад
Пхенъян Трампын бодлогыг “XXI зууны нацизм” гэжээ
2017-06-28 16:34:32 - Шар
Фэйсбүүк хэрэглэгчдийн тоо хоёр тэрбумд хүрчээ
2017-06-28 16:31:31 - Нийслэл
Үйлчилгээ явуулах зөвшөөрлийн материал авах хугацааг сунгалаа
2017-06-28 15:57:32 - Нийслэл
Сүхбаатарын талбайн урд хэсгийн машины зогсоол ашиглалтад оржээ
2017-06-28 15:54:35 - Улс төр
Дахин санал хураалтыг ирэх сарын 7-ны өдөр явуулахаар боллоо
2017-06-28 15:46:23 - Нийслэл
Ирэх сарын 3 хүртэл халуун ус хязгаарлах хуваарь гарлаа
2017-06-28 15:43:52 - Шар
Жиргээчид М.Оюунчимэг гишүүнийг саатуулах ёстой гэж үзэж байна
2017-06-28 15:20:10 - Нийслэл
Толгойтын автобусны чиглэлд өөрчлөлт орлоо
2017-06-28 15:14:45 - Шар
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат иргэн Г.Доржзодовыг "Дээрэмчин" гэж доромжилжээ
2017-06-28 15:02:23 - Улс төр
МоАХ дахин санал хураалтыг 6-нд явуулахыг шаардлаа
2017-06-28 14:42:33 - Гадаад
Кремлийн албан ёсны цахим хуудаст халджээ
2017-06-28 14:37:29 - Байгаль Орчин
Нийслэлийг түймрийн утаа бүрхээд байна
2017-06-28 14:32:34 - Нийслэл
Гандангийн дэнжийг аялал жуулчлалын цогцолбор болгох ажил эхэллээ
2017-06-28 14:25:04 - Улс төр
Сонгуулийн Ерөнхий хороо хуралдаж байна
2017-06-28 14:24:23 - Улс төр
МАН-аас Баян-Өлгий аймгийн саналыг дахин тоолох шаардлага хүргүүлнэ
2017-06-28 14:23:07 - Хууль
Бага насны хүүхэд хүчирхийлсэн этгээдэд 23 жилийн ял оноолоо
2017-06-28 14:16:00 - Гадаад
Токиогийн монголчууд ирэх сарын 4-ний өдөр саналаа дахин өгнө
2017-06-28 13:27:23 - Орон нутаг
Алба хаагчдыг нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэжээ
2017-06-28 13:24:37 - Хууль
Дорнод аймагт хоёр иргэн худагт унаж амиа алджээ
2017-06-28 13:21:25 - Технологи
Эрдэмтэд зөөлөн робот бүтээжээ
2017-06-28 13:08:33 - Хууль
Байлдагчаа есөн хуруугүй болтол дэглэсэн ахлагчид ял оноолоо
2017-06-28 13:01:49 - Орон нутаг
Сэлэнгэ аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
2017-06-28 13:00:49 - Нийслэл
Он гарсаар 44 хүн усанд осолдож амиа алджээ
2017-06-28 12:48:02 - Хууль
Согтууруулах ундаа хэрэглэсэн 22 жолоочийг саатууллаа
2017-06-28 12:32:37 - Байгаль Орчин
Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно
2017-06-28 12:32:14 - Энтертайнмент
ОХУ-ын Цэргийн их сургуулийг улаан дипломтой төгсөж буй монгол бүсгүй Кремлийн ордонд уригджээ
2017-06-28 12:20:50 - Спорт
Залуучуудын шигшээ баг, легионеруудыг хожлоо
2017-06-28 12:20:09 - Улс төр
Хаврын чуулганы түр завсарлага өнөөдрөөр дуусгавар болж байна
2017-06-28 12:13:12 - Гадаад
Венесуэлийн Дээд шүүхийн байр руу нисдэг тэрэгнээс халджээ
2017-06-28 12:11:55 - Эрүүл мэнд
Төв аймагт гемодиализын эмчилгээ хийдэг боллоо
Их уншсан
Их сэтгэгдэлтэй