Нэн ховордсон мазаалай хамгаалах ажилд хувийн хэвшлийнхэн хамтарч байна

Түгээх    
2017-05-18 15:49:22 - Байгаль Орчин

Ганцхан Монголын говьд амьдардаг баавгайн нэгэн төрөл бол мазаалай. Гэвч тоо толгой нь сүүлийн жилүүдэд эрс багасч мөхлийн ирмэгт тулаад байгаа билээ. Тэр утгаараа нэн ховор амьтан мазаалайг аврахын тулд Байгаль орчин, аялал жуулчлалын яам тусгайлсан бодлого хэрэгжүүлэхийн зэрэгцээ ТББ-ууд, хувь хүн, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд ч санал санаачлага гарган ажилласаар байна.

Тэгвэл мазаалайг аврах, цаашид тоо толгойг нь нэмэгдүүлэх, олон нийтэд энэ ажилд идэвхитэй оролцохыг уриалж буй олон хувь хүн, ТББ, хувийн хэвшлийнхнийг энд дурдъя. Цаашид мөн мазаалай баавгайг хамгаалах, хадгалан үлдээх чиглэлд гадаад, дотоодыг олон байгууллагыг хамтран ажиллахыг энэхүү мэдээллээр дамжуулан уламжилъя. Жишээлбэл, “Монголын бартаат замын авто спорт холбоо” л гэхэд Хамгаалалтын захиргааны автомашинуудын ашиглалтын норм дууссан, эвдрэл гэмтэл гарч ажил үүрэг хэвийн явуулах боломж муу болсон тул гурван автомашиныг иж бүрэн засварлаж, мазаалай хамгаалахад бодитой хувь нэмэр оруулсан байдаг. Мөн тус холбооноос Говийн их дархан цаазат газрын хилийн тэмдэгжүүлэлт хийхэд шаардлатагай “Хязгаарлалтын бүс”, “Онгон бүс”, “Зөвшөөрөлгүй орохыг хориглоно” пайзуудыг 140 ширхэг, Дархан цаазат газрын мэдээллийн самбар 1-ийг тус тус хийж хүлээлгэн өгчээ.

Мөн мазаалай баавгайг хамгаалах, амьдрах орчныг тэтгэх, сурталчилан таниулах үйлсэд бодитой хувь нэмэр оруулан хамтран ажиллаж буй дараагийн байгууллага бол “Мобиком” ХХК юм. Тус компани нь сүүлийн жилүүдэд мазаалай баавгайг хамгаалах талаар санал санаачилга гарган ажиллаж, 2016 онд байршил нутагт хөв байгуулах, үүлэнд зориудаар нөлөөлөн хур тунадас нэмэгдүүлж амьдрах орчныг сайжруулах, автомат камер суурилуулан мэдээллийг авч олон нийтэд сурталчилах, идэш тэжээлийг нэмэгдүүлэх зорилгоор шинэ төрлийн тэжээл бэлтгэн, туршин үзэх зэрэг чухал шаардлагатай ажлуудыг санхүүжүүлэн 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байдаг.

Түүнээс гадна 2017 онд “Мобиком” ХХК, Бодь даатгал, “Витафит” групп, MCS групп зэрэг томоохон аж ахуй нэгжүүд энэхүү санал санаачилгад нэгдэн 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт босгож, Хамгаалалтын захиргаатай санал солилцож, тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэхээр боллоо. Үүнд:

1.Хуучин ашиглаж байсан Ламын тооройн худгийг сэргээн засварлаж, нарны өргүүр суурилуулах, Шар хулсаны баянбүрдэд 1 хөв байгуулах, 2 булгийн эх тохижуулах, Баруун тооройн нарны өргүүртэй худгийг хашиж хамгаалах

2.Мазаалай баавгайн иж бүрэн судалгаа /тоо толгойг тогтоох, амьдрах орчин, идэш тэжээлийн судалгаа г.м

3.3 цэгт байрлах үүлэнд зориудаар нөлөөлөх  генератор ажиллуулах түлшний нөөц бүрдүүлэх, ажиллуулахад шаардлагатай шатахууныг шийдвэрлэх

4.Нэмэлт тэжээл худалдан авах

5.Мазаалай баавгайг сурталчилан таниулах ажилд Монголын топ 20 аж ахуй нэгж байгууллагыг оролцуулан зохион байгуулж санхүүжилт босгох ажилд зарцуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Улмаар дээрх байгууллагуудтай уулзаж мазаалай судалгааны ажилтай газар дээр нь очиж танилцах, амьдрах орчин, байгалийн нөхцөл байдалд мониторинг хийж цаашид хийх ажлаа тодорхойлохын тулд энэ сарын 5-наас 7-нд дээр дурдсан байгууллагын төлөөллүүд Алтайн өвөр говьд ажиллажээ. Ажлын хүрээнд тавдугаар сарын 7-ны өглөө судалгааны багийн амьд баригчид бие гүйцсэн шармаахай үзэж, ирсэн төлөөлөгчид энэхүү амьтныг болон судалгааны ажлыг хэрхэн хийж буйг нүдээр харж сэтгэл өндөр буцаж, цаашид энэхүү амьтныг хамгаалах талаар хамтран ажиллахаа илэрхийллээ.

Б.ЦОГ

mazaalai



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 2

Зочин (66.181.190.75)
2017-05-20 11:58:56
энэ миний л бодол шүү манайд нэг мөхөс итгэлгүй хувийн ч юмуу шашины мунхаруулга ч юм уу хорьдог заагладаг ийм дархан цаазтай хориотой газар гэдэг ташаа ойлголт хүмүүстээ тулгаад байх юм ингэснээрээ хамгаалах биш мөхөх хүмүүст танин мэдэх хамгаалах мэдээллгүйгээс мэдэхгүй өнгөрөх тусламж туслалцаа оролцохгүй орхигдуулдаг болгодог ер нь ямарч улс оронд манайх шиг хорьж цагдаж биш хамтдаа л оршиж амьдардаг нь хамгаалах хамгийн зөв арга болдог шүү

батбагана (43.242.242.59)
2017-05-18 19:23:44
Дэлхийд ганцхан энэ амьтныг мөхөж алга болгуулчихгүй байх том хариуцлагыг Монгнолын төр ард түмэн хүлээж байна. Тийм болохоор төрийн бодлогоор хамгаалалтанд авч тоо толгойг нь өсгөх тал дээр гадаад дотоодын байгууллагуудтай хамтарч их аижл хийх хэрэгтэй болоод байна шүү дарга нараа. энэ амьтныг дэлхийд сайн суртчилах шаардлагатай байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-05-23 09:17:00 - Байгаль Орчин
Улаанбаатарт 24 хэм дулаан байна
2017-05-23 09:04:42 - Энтертайнмент
С.Батболд: Автомашины улсын дугаарт англи, монголоор уншигддаг үсгүүд сонгож оруулна
2017-05-23 09:01:57 - Хууль
О.Алтангэрэл: УИХ Сангийн сайдын ганц бичгээр шийдвэр гаргаж болохгүй
2017-05-23 08:59:08 - Улс төр
Сонгуулийн өдөр иргэд ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ дээр төвлөрч чадах уу
2017-05-23 08:39:37 - Хууль
Эхнэр хүүхдүүдийнхээ аминд хүрээд, өөрийгөө егүүтгэсэн хэрэг гарлаа
2017-05-23 08:38:52 - Боловсрол
Сурагчид хонхны баяраа “Лимузинг”, “G glass” түрээслэн тэмдэглэж байна
2017-05-23 08:36:17 - Энтертайнмент
Өнөөдөр нохой өдөр
2017-05-22 19:57:01 - Хууль
Хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулсан багшийг торгожээ
2017-05-22 19:30:24 - Нийслэл
Хүүхдийн паркт гал гарлаа
2017-05-22 19:14:36 - Улс төр
Нэр дэвшигчдийн үнэмлэхийг бямба гаригт гардуулна
2017-05-22 19:04:33 - Орон нутаг
Монголд анх удаа хар заг тарьжээ
2017-05-22 18:47:09 - Энтертайнмент
Маргааш соёл урлагийн байгууллагууд төв талбайд цуглана
2017-05-22 18:25:36 - Нийслэл
Сөүлийн гудамжийг автомашингүй “Шөнийн гэрэлт гудамж” болгоно
2017-05-22 18:13:14 - Улс төр
АН-ын сонгуулийн штабын Ерөнхий менежерээр Я.Санжмятав ажиллана
2017-05-22 18:13:02 - Байгаль Орчин
Жуулчдыг ердийн хөсгөөр аялуулах зөвлөмж гаргалаа
2017-05-22 18:07:43 - Шар
"Apple" компанийн анхны компьютер 110 мянган еврогоор зарагджээ
2017-05-22 17:56:31 - Шар
Reuters: Популист Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө
2017-05-22 17:51:27 - Нийслэл
Мэдээлэл харилцаа холбооны статистик мэдээллийг нарийвчилна
2017-05-22 17:27:48 - Улс төр
“Нээлттэй засгийн түншлэл”-ийн форумыг Монголд зохион байгуулах хүсэлтээ илэрхийллээ
2017-05-22 17:25:28 - Нийслэл
Тавдугаар сургууль замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан жишиг сургууль боллоо
2017-05-22 17:17:59 - Орон нутаг
Автомашин мотоцикльтой мөргөлдөж, нэг хүн амиа алджээ
2017-05-22 17:17:06 - Нийслэл
Л.Төгөлдөр: МСҮТ-ийнхэн ЕБС-ийн сурагчдаас сурлага болон зан чанараар илүү
2017-05-22 17:16:55 - Эдийн засаг
Монголын уул уурхайд танигдсан HYUNDAI ЭКСКАВАТОРЫН хаа ч байхгүй лизингийн шинэ үйлчилгээ
2017-05-22 17:06:31 - Хууль
Д.Эрдэнэбатын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа
2017-05-22 17:02:35 - Улс төр
МАН-ЫН БҮЛЭГ: Монголбанкинд хийсэн шалгалтын зарим мэдээлэл төрийн нууцад хамаарч байна
2017-05-22 16:54:44 - Эрүүл мэнд
Элэгний С вирусын “Хепсинат -ЛП” эмийг хоёрын үнээр гурвыг авах боломжтой боллоо
2017-05-22 16:54:38 - Шар
Родриго Дутерте Монгол Улс АСЕАН-д нэгдэх ёстой гэжээ
2017-05-22 16:51:45 - Боловсрол
"Бөмбөгөр ногоон"-ы түүхийг тодруулсан номын нээлт боллоо
2017-05-22 16:49:05 - Улс төр
Төр тэргүүлэх хүнд боловсролоор нь босго тогтооё
2017-05-22 16:29:18 - Хууль
Сонгуулийн үеэр ажиллах тусгай чиг үүрэгтэй ажлын хэсэг байгуулжээ
2017-05-22 16:15:48 - Спорт
FIBA 3х3 “Ulaanbaatar Challenger” гранпри тэмцээн Монголд болно
2017-05-22 15:53:40 - Орон нутаг
Архангай аймгийн Өгийнуур суманд халдваргүйжүүлэлт хийлээ
2017-05-22 15:45:40 - Шар
Хойд Солонгос дахин баллистик пуужин туршив
2017-05-22 15:44:12 - Нийслэл
Б.Бат-Энэрэл хүү эмчилгээгээ хийлгэхээр Бээжинг зорилоо
2017-05-22 15:38:26 - Хууль
“Эрэл”-ийн Д.Эрдэнэбатыг шүүх хурал үргэлжилж байна
2017-05-22 15:19:16 - Нийслэл
Маргааш соёлын салбарынхны нээлттэй хаалганы өдөр болно
2017-05-22 15:18:17 - Спорт
Монголын үндэсний бөхийн “Их Эе” хуралдана
2017-05-22 15:15:00 - Улс төр
О.Баасанхүү: Хар тамхины хэргийг ялаас чөлөөлсөн байна
2017-05-22 15:06:59 - Нийслэл
ФОТО: Татварын нэмэгдэл иргэдийн амьдралд асар хүндээр тусч байна
2017-05-22 14:28:15 - Хууль
Модон гүүрэн дээрээс машин унаж дөрвөн хүн гэмтжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-05-22 10:38:44 - Гадаад
Францад алба хааж байсан монгол цэрэг амиа алджээ
2017-05-22 14:04:31 - Улс төр
ШУУРХАЙ МЭДЭЭ: Татварын нэмэгдлийг эсэргүүцэх гэсэн иргэдийг Цагдаа нар зогсоогоод байна
2017-05-20 16:11:45 - Шар
Пак Гын Хе-г “толин өрөө”-тэй байсан хэмээн шүүмжилжээ
2017-05-22 15:44:12 - Нийслэл
Б.Бат-Энэрэл хүү эмчилгээгээ хийлгэхээр Бээжинг зорилоо
2017-05-22 09:03:34 - Нийслэл
Тэрбум төгрөгийн татварын өртэй компани улсын газрыг эргүүлэн өгөхөөс татгалзжээ
2017-05-20 19:05:34 - Энтертайнмент
“Cinema Awards”–ийг жүжигчид “Монголын Оскар” гэсний учир ба одод чуулсан онцгой үдэш
2017-05-22 09:18:45 - Эдийн засаг
“Эрдэнэт үйлдвэр”-ийн бүрхэг ирээдүй ба хариуцах эзэнгүй Ш.Батхүүгийн өр
2017-05-22 10:20:53 - Эдийн засаг
НӨАТ-ЫН СУГАЛАА: 19 азтан 4 сая төгрөг хожжээ
2017-05-23 08:39:37 - Хууль
Эхнэр хүүхдүүдийнхээ аминд хүрээд, өөрийгөө егүүтгэсэн хэрэг гарлаа
2017-05-22 09:39:07 - Эдийн засаг
Д.Гарамжав: Оюу толгойд зураг хийсэн өдөр их хүйтэн байсан