Тагнуулын ерөнхий газраас зөвлөмж гаргалаа

Түгээх    
2017-05-18 16:18:51 - Хууль

TagnuulДэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа “WannaCrypt0r” нэртэй мэдээлэл барьцаалагч “ransomware” төрлийн хортой код дэлхийн олон оронд нэгэн зэрэг идэвхижиж, 100 гаруй орны 300 мянга орчим компьютер цахим халдлагад өртсөн талаар хэвлэлүүд мэдээлж байна. Уг цахим халдлага Монгол Улсын цагаар 2017 оны тавдугаар сарын 12-ны өдрийн 17:00 цагт болсон. “WannaCrypt0r” нэртэй хортой код нь компьютерийн дискэнд байрших мэдээллийг шифрлэн түгжиж, ойролцоогоор 300 ам.доллар төлөхийг шаардах, төлбөр төлсөн тохиолдолд түгжээг тайлах, төлөөгүй тохиолдолд тодорхой хугацааны дараа төлбөрийн хэмжээг өсгөх, цаашлаад файлаа алдах аюулд хүргэдэг байна.

Энэхүү хортой код нь Microsoft Windows үйлдлийн системийн алдааг ашиглан, богино хугацаанд өргөн хүрээг хамарсан гэж судлаачид үзэж байна. Харин Майкрософт корпораци уг програмын алдаагаа өнгөрсөн гуравдугаар сард засварласан тухайгаа олон нийтэд мэдэгдэж байжээ. Энэ удаагийн халдлагад дээр дурдсан засварыг хийгээгүй компьютерууд өртсөн бөгөөд цаашид энэ засварыг хийгээгүй, эсвэл хийх боломжгүй хэрэглэгчийн компьютерууд халдлагад өртөх эрсдэлтэй гэдгийг анхааруулж байна. Тиймээс ТЕГ-ын Төрийн мэдээлэл, холбооны газраас дараах зөвлөмжийг олон нийтэд хүргэж байна.

-Майкрософт корпорациас 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр гаргасан “MS17-010” дугаартай эмзэг байдлын засварыг зааврын дагуу авч хэрэгжүүлэх

-Дээрх засварыг авч хэрэгжүүлэхээс өмнө, эсвэл авч хэрэгжүүлэх боломжгүй тохиолдолд сүлжээний зарим хандалт /TCP 139, 445 порт/-ыг хааж, хорт кодын тархалтыг хязгаарлах

-Хууль сахиулах байгууллагуудад хандах, нотлох баримт болон бусад зүйлсийг гаргаж өгөх

-Барьцаанд нэхсэн төлбөрийг төлөхгүй байх, хэрвээ төлсөн тохиолдолд таны мэдээлэл сэргэх, цаашид тархахгүй байх гэсэн баталгаа байхгүй гэдгийг ойлгох

-Цахим орчны аюулгүй байдлын түвшинг өндөрсгөж, цахим аюул, заналын үед ажиллах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, найдвартай нөөцөөс мэдээллийг сэргээх, мэргэжлийн байгууллагад хандах гэх мэт

-Мэдээ, мэдээллээ нууцлал, ач холбогдол, үнэ цэнээр нь ялгаж нөөцлөх, нөөцийн аюулгүй байдалд хяналт тавих ажиллагааг зохион байгуулж хэвшүүлэх

-Компьютерийг удирдах, хэрэглэх эрхийг зааглан ялгаж, ердийн хэрэглэгчийн эрхийг хамгийн бага түвшинд байлгах зарчим баримтлах, эрхийн түвшинтэй уялдуулан мэдээ, мэдээлэлд хандах үйл ажиллагааг зохион байгуулах

-Цахим орчинд дайгдсан хорт кодыг эцсийн хэрэглэгчид хүрэхээс нь өмнө илрүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, сэжиг бүхий цахим шууданг нээхгүй байх, нээсэн тохиолдолд аюулгүй байдал хариуцсан ажилтанд яаралтай, үнэн зөв мэдэгдэх

-Оюуны өмч, зохиогчийн эрхийн зөрчилгүй үйлдлийн систем, хэрэглээний болон вирусын эсрэг програм хангамж ашиглах, үйлдвэрлэгчээс гаргасан аюулгүй байдлын шинэчлэлтийг цаг тухайд нь авч хэрэгжүүлж хэвших

-Цахим орчинд мэдээллээ алдах, ашиглах боломжгүй болох, хууран мэхлэгдэх, залилуулах зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдээс ажилтан, албан хаагчдыг урьдчилан сэргийлэхэд сургаж дадлагажуулах хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх

-Мэдээллийн сүлжээний аюулгүй байдлыг туршин шалгах ажиллагааг тогтмолжуулах хэрэгтэй юм.

Б.ЦОГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 5

Zoxhin (103.206.195.30)
2017-05-19 09:37:17
Medeelel

асуугч (202.9.40.239)
2017-05-19 04:00:52
тэрнмйг microsoft.com-оос татаад суулгаж болохгүй байна. худлаа айлгаж байхаар ХЭРХЭН СУУЛГАХ ЗААВРАА ТАВИАЧ...

асуугч (202.9.40.239)
2017-05-19 03:44:59
хаанаас хэрхэн татаж суулгах юм бэ

baagii (43.242.243.6)
2017-05-18 20:20:53
medmeer um bna

zochin (43.242.243.6)
2017-05-18 20:19:59
ok

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-09-20 16:28:13 - Нийслэл
Иргэдийг арван жил амьдарсан газраас нь албадан хөөж байна гэв
2017-09-20 16:15:29 - Орон нутаг
Байдрагийн гол, Бөөнцагаан нуур устаж үгүй болох аюул нүүрлээд байна гэв
2017-09-20 16:13:02 - Технологи
Iphone хэрэглэгчид "iOS 11" системээс дараах боломжуудыг эдэлнэ
2017-09-20 16:01:03 - Нийслэл
Д.Оюунхорол НЭЗТТ-ийн хандивлагчдын удирдах зөвлөлийнхөн болон зочид, төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2017-09-20 15:52:09 - Орон нутаг
Отроор намаржиж байгаа иргэний малаас гоц халдварт шүлхий өвчин илэрчээ
2017-09-20 15:51:54 - Улс төр
Х.Баттулга: Эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүс засагт сонгогдоосой
2017-09-20 15:46:42 - Гадаад
ФОТО: Мексикт газар хөдлөлтийн улмаас хохирогчдын тоо 248-д хүрчээ
2017-09-20 15:24:25 - Нийслэл
Автобусны зогсоолуудын тохижилтыг шалгажээ
2017-09-20 15:23:33 - Нийслэл
Зүүн, Өмнөд Азийн улс орнуудын эрдэмтэд Монголд чуулж байна
2017-09-20 15:20:45 - Боловсрол
П.Шүр-Эрдэнэ: Хүүхдүүдийн 69,3 хувь нь чөлөөт цагаа дэлгэцийн өмнө өнгөрүүлдэг гэж хариулсан
2017-09-20 15:18:17 - Хууль
Хууль зүйн туслалцаа үзүүлэх өдөрлөг зохион байгуулна
2017-09-20 15:02:39 - Нийслэл
Хог хаягдал дахин боловсруулах “Эко-Парк” төсөл хэрэгжүүлнэ
2017-09-20 14:14:10 - Улс төр
Х.Баттулга: Бүх төрлийн спортоор үндэсний баатрууд төрүүлэх ёстой
2017-09-20 14:06:39 - Улс төр
“Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал Х.Бадамсүрэн чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөгүй
2017-09-20 13:50:11 - Нийслэл
Багш нар Засгийн газартай албан ёсоор хөдөлмөрийн хамтын маргаан эхлүүлснээ мэдэгдлээ
2017-09-20 13:48:09 - Хууль
Согтуугаар жолоо барьж яваад хоёр машинтай мөргөлджээ
2017-09-20 13:41:31 - Хууль
Сургуулийн өмнөх насныханд өртөөчилсөн сургалт явуулж байна
2017-09-20 13:36:53 - Улс төр
Оффшорыг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулна гэв
2017-09-20 13:35:54 - Нийслэл
Жижиглэн худалдаачид өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ
2017-09-20 13:00:05 - Улс төр
Засгийн газар хуралдана
2017-09-20 12:31:20 - Эдийн засаг
Зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичгийн төсөл боловсруулахаар ажиллаж эхэллээ
2017-09-20 12:23:14 - Боловсрол
85 дугаар цэцэрлэгийн дүүжин тааз нуржээ
2017-09-20 12:21:38 - Нийслэл
"Хотын шийдэл" хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна
2017-09-20 12:13:00 - Нийслэл
БНСУ-аас нутаг буцаж буй иргэдэд ажил олгогчдоос найман сая 827 мянга 240 вон олгожээ
2017-09-20 11:52:38 - Эдийн засаг
Алт тушаалт 13.6 тоннд хүрчээ
2017-09-20 11:38:00 - Улс төр
М.Энхболд ээлжит бус чуулган зарлах шаардлагагүй гэсэн хариу илгээжээ
2017-09-20 11:33:26 - Хууль
“Иргэдийг орон сууцжуулах үндэсний сан” хоёр сая төгрөгөө буцаажээ
2017-09-20 11:29:52 - Эдийн засаг
Хуучин орон сууцны үнэ 1.2 хувиар буурч, шинэ нь 3.38 хувиар өсчээ
2017-09-20 11:21:41 - Энтертайнмент
Зорин хүрч, өнжин саатах ЗАЙСАН ХИЛЛ
2017-09-20 10:26:42 - Эдийн засаг
Төсвийн орлого их наяд давсан ч хүүхдэд өгөх мөнгө байхгүй
2017-09-20 08:54:47 - Байгаль Орчин
Улаанбаатарт 22 хэм дулаан байна
2017-09-20 08:43:02 - Улс төр
З.Нарантуяа: Банкны системээр тоглохыг хэнд ч хүлээн зөвшөөрч болохгүй
2017-09-20 08:35:36 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сар ч болоогүй байхад дахин долоон хүн амиа алдав
2017-09-20 08:31:26 - Гадаад
Худалч Аун Сан Су Чи-гаас Нобелийн шагналыг нь буцаан авах уу
2017-09-20 08:27:45 - Энтертайнмент
Өнөөдөр нохой өдөр
2017-09-19 17:40:54 - Нийслэл
“Намрын ногоон өдрүүдэд” дэлгэгдсэн хүнсний ногооны үнэтэй танилцаарай
2017-09-19 17:28:13 - Боловсрол
Багш нарын цалинг 30 хувиар нэмэхээ Засгийн газар мэдэгджээ
2017-09-19 17:19:40 - Спорт
Дэлхийн аварга сагсчид эх орондоо ирлээ
2017-09-19 16:45:35 - Хууль
Хяналтын постуудын үйл ажиллагааг эрчимжүүлж эхэллээ
2017-09-19 16:18:09 - Энтертайнмент
“Монголын дуурийн хан хүү” 90 нас хүрнэ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй