Дэлхийд тэрбумаар үнэлэгдсэн туйванч М.Анхцэцэгийн дүүд тусалцгаая

Түгээх    
2017-05-18 17:23:36 - Спорт

ANHTSETSEG

Эх орноо мөнгөөр солиогүй эгч нь дүүгээ эмчлүүлэх итгэл дүүрэн явна

-ДЭЛХИЙД ТЭРБУМААР ҮНЭЛЭГДСЭН ТУЙВАНЧ М.АНХЦЭЦЭГИЙН ДҮҮД ТУСАЛЦГААЯ-

2016.07.20-нд Рио Де Жанейрогийн зуны олимпид оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах арга хэмжээн дээр "М.Анхцэцэг эгч шигээ хүндийг өргөлтийн мундаг тамирчин болоод, олимпид оролцох юмсан" хэмээн битүүхэн мөрөөдөж, эгчээрээ бахархан зогсож байсан М.Номин-Эрдэнэ ердөө хоёр сарын дараа сургууль дээрээ түлэгджээ. Есдүгээр сарын 1 дөхөх тусам ангийнхантайгаа уулзах гэж, сургуульдаа очихоор яаран цүнх дүүрэн дэвтэр, хичээлийн хэрэгсэл зэхүүлсэн охин хичээл дөнгөж эхлээд байхад ангийнхныхаа хоолыг (20-ын кострюльтай хоол) өргөж яваад өөр дээрээ алдаж түлэгдсэнээр энэ жил хичээлдээ яваагүйгээс гадна сая төгсөлтийн зургийн цомогтоо ч зургаа авахуулж чадаагүй юм.

Багш нар нь боломжоороо гэрээр нь ирж, түүнд хичээл зааж байсан учраас охин удахгүй есдүгээр анги төгсөх улсын шалгалтаа өгөх гэж байгаа. Тухайн үед монгол эмч нар эхний арга хэмжээ авч, арьс нөхөх хагалгаа хийсэн ч өнгөрсөн найман сарын турш М.Номин-Эрдэнэ "Хүйтэнд даарч, халуунд халж болохгүй" гэсэн эмчийн захиасыг ягштал биелүүлж, 21 хоног тутамд ургаж төлжсөн арьсаа зөөллөх 10 өдрийн курс эмчилгээнд орсоор өнөөг хүрчээ. Түлэгдсэнээсээ хойш охин уургаа маш ихээр алдах болсон тул амархан ядарч сульдан, юм л бол ямар нэг өвчинд өртчих гээд байнга эмнэлэгт хэвтэх болжээ. 

anhtsetseg

"Охин минь урьд нь тариа гэхээс үнхэлцгээ хагартал айдаг байв. Шүдний эмнэлэгт очоод, өвчин намдаах тариа хийлгэх гэж бөөн юм болоод, шүдээ ч авахуулж чадалгүй ааваараа үүрүүлэн гэртээ ирж байсан хүн шүү дээ. Гэтэл одоо тариа байтугай, олон зүйлийн ард гарч чадахаар их тэвчээр хатуужилтай болсон. Охиноо яаж тэвчээр гаргаж байгааг нь харахаар хурдхан мэс засал хийлгээд, цоо эрүүл болгох юмсан гэж яардаг" хэмээн ээж Д.Мөнхчимэг нь ярилаа. БНСУ-ын "Ханган сү" эмнэлгийнхэн охины түлэгдлийн шарх сорвийг ор мөргүй эмчлэхэд 65 сая төгрөг шаардлагатай гэсэн хариу өгчээ.

Түлэгдсэнийх нь дараахан нэг өнжөөд 150 мянган төгрөгийн боолт хэрэгсэл сольдог, байсхийгээд 300 мянган төгрөгийн үнэтэй дусал хийлгэдэг амаргүй цаг хугацааг туулсан ар гэрийнхнийх нь хувьд бол бүр ч ярвигтай байсан нь лавтай. Аав Ч.Мөнхжанцан нь Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн захирагчийн орлогч, ерөнхий инженерээр ажилладаг бөгөөд охиныхоо эмчилгээний зардлын хагас хугасыг ч болсон бүтээхээр Афганистаныг зорьж, энхийг дэмжих ажиллагаанд оролцож буй.

Саяхан Солонгосын эмнэлгээс "Зургадугаар сарын 15-ны дотор хагалгаандаа орох хэрэгтэй" гэсэн албан бичиг ирүүлснээр цаг хугацаа улам давчуу болжээ. Охиныхоо эрүүл мэндийг бодоод, сарын 400 мянган төгрөгөөр байр түрээслэн амьдарч буй тэд хашаа, байшингаа зарах тухай хүртэл бодож амжсан ч "Тэгээд зургуулаа хаачдаг билээ" гэсэн бодолд ээрэгдээд, одоохондоо шийдвэр гаргаагүй байгаа аж.

anhtsetsegТөрөлжсөн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургуулийн зүгээс хариуцлагаа хүлээж, дөрөвдүгээр сарын 20 гэхэд М.Номин-Эрдэнийн эмчилгээний зардлын тал хагасыг ч болов олж өгөхөөр амалжээ. Тэд Сүхбаатар дүүргийн Боловсролын газартай хамтран, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хандсан бөгөөд өнгөрсөн хугацаанд зургаа орчим сая төгрөг цуглажээ. Гэвч энэ нь Солонгост түлэгдсэн арьсыг нөхөн засах хагалгааны зардлынх нь 10 орчим хувьтай дүйх мөнгө юм. Өгье гэвэл ганцаасаа, уйлъя гэвэл сохроосоо гэдэг шиг Сүхбаатар дүүргийн 25 дугаар тусгай сургуулийн сурагчид хүртэл халуун сэтгэлээр охинд 74 мянган төгрөг цуглуулж өгсөн нь одоо түрхэж буй сорвины нэг тосоо авах мөнгө гээд бодохоор ямархуу зардал гардаг нь ойлгомжтой.

Хүндийг өргөлтийн залуучуудын болон оюутны дэлхийн аварга М.Анхцэцэгийг өнгөрсөн жил гадаадын орнууд тэрбумаар үнэлэн, өөрийн улсын тамирчин болох санал тавьж байсныг манайхан санаж буй биз. Зөвхөн БНСУ л гэхэд сар бүр 12 мянган ам.доллар, гэрээний төлбөрт 500 сая вон амласан. Хэрэв солонгосчуудын тавьсан тэр саналыг М.Анхцэцэг хүлээн авсан бол магадгүй өнөөдөр М.Номин-Эрдэнэ аль хэдийнэ эмчлүүлчих байв. Гэхдээ тэр үүнд харамсаагүй, харин ч дүүгийнхээ хагалгааны зардлыг бүтнэ гэдэгт итгэл дүүрэн яваа.

Эх орноо мөнгөөр солиогүй гайхамшигт охиныг өдий зэрэгт хүргэхийн тулд 2012 оноос хойш аав, ээж нь мөн ч олон удаа цалингийн зээл авч, гадаадын томоохон тэмцээн уралдаанд орох зардлыг нь босгож байсан гэдэг. 2013 онд М.Анхцэцэг хүнд бэртэхэд эмч нар түүнийг суумгай болно гэж байсан ч аав, ээж нь зургаан сая төгрөгийн цалингийн зээл авч, Хайлаар руу эмчилгээнд явснаар охиноо хөл дээр нь босгосон түүх ч бий. Харин одоо монголчууд бид 15 настай дүүд нь халуун сэтгэлээр тусалж, цэцэг цэврүү шиг охинд хиргүй цагаахан, гэрэлтсэн инээмсэглэлийг нь дахин бэлэглэвэл ямар вэ. Нэгэн цагт тэр харин мөрөөдлөө биелүүлж, Анхаа эгч шигээ хүндийг өргөлтийн шилдэг тамирчин болох болтугай.

Туслахыг хүссэн хүмүүс ЭЭЖ Д.Мөнхчимэгийнх нь нэр дээр нээлгэсэн (ХААН банк 5071320523), (Худалдаа хөгжлийн банк 451038475) тоот хандивын дансанд хандив өргөх боломжтой.

Холбоо барих утас: 88063018

Б.ГЭРЭЛanhtsetseg



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 15

buya (202.55.191.194)
2017-05-21 15:20:15
khun gedeg amitan zovlong bol daana kharin jargaliig bol khetsuu shuu...ekh oron ekhend,ta bid daraa ni shuu...iim ukhamsartai okhiniig toruulsen eej aavd bayrlalaa...khukh tenger shigee tenuun setgeltei minii ard tumen mine ene okhind tuslatsgaay.

Зочин (202.70.46.233)
2017-05-20 08:15:22
Одоогийн энэ цаг үёд улс төрчдөөс илүү ухаалаг тархитай шилдэг тамирчин охины дүүд боломжоороо туслая мөнгөтэй чадалтай захирал боссууд нэг удаагийнхаа шоуны мөнгийг хандивлахад л их том хөрөнгө босно доо

dashaa (103.10.21.36)
2017-05-19 01:27:15
eh ornoo mongoor soliogui duudee amjilt.humuusee ene ohind ger buld tuslaya yaraltai

Зочин (202.70.46.228)
2017-05-18 23:17:34
Egchiih ni mongoloo eh ornoo gesen setgel ymar aguu we ene emegtei shig eh ornoo toloolj ywah baitgua eh orondoo 1 nemer bolohgvi hvn hed bilee chadhaaraa tusalnaa edgene gedegt itgeltei bna dvv mini egch shigee hvchtei baigaarai amijilt

Монгол (202.9.41.244)
2017-05-18 22:55:44
Боловсролын яам энэ хуухдийг эмчлэх зардалыг толох ёстой! Хариуцлагагуй багш ажилчид яахаараа хуухдээр хоол зоолгодог юм !

Зочин (66.181.182.20)
2017-05-18 22:11:55
Eh oron chini chamaig bodohgui bol bitgii eh ornoo bod! Gadaadyn irgen bolson ni deer

Зочин (66.181.182.20)
2017-05-18 22:10:08
Eh oron chini chamaig bodohgui bol bitgii eh ornoo bod! Gadaadyn irgen bolson ni deer

Зочин (202.21.106.116)
2017-05-18 20:44:37
Одоол сонсож байна удаж байгаа юм байна шдээ

Хари (202.9.42.194)
2017-05-18 20:07:59
Туслах томоохон байгууллага олох хэрэгтэй. Хугацаа нь одоохон юм байна шүүдээ

Оля (202.9.43.52)
2017-05-18 18:49:01
Солонгосчуудын саналыг аваад амар жимэр амьдраххэрэгтэЙ шүү дээ эх орноободлоо гээд төрөөс төмөр тэмдэг л өгөх байхдаа төмөр тэмдэгээр а ьдарч ар гэрээ тэжээх юмуу нас залуу чадалтай байгаа дээхээ тэрбумаар үнэлэгдэж байгаа дээрээ бодлоо өөрчлөх хэрэгтэй

Зочин (202.72.244.221)
2017-05-18 18:38:12
Эх орны чинь төр засаг чамайг бодоод дүүд чинь тусалбал чи эх орныхоо төлөө морь нохой мэт зүтгэ, эс тусалбал чи дүүгийнхээ төлөө гадаад улсын нэр дээр дүүгийнхээ төлөө морь нохой мэт зүтгэдээ өөр арга алга даа бодож үзээрэй

Zochin (172.58.41.214)
2017-05-18 18:18:59
byraa hauulsan shigee odoo uhaalag shiidveree tsag aldalgui garga ard tumen bituuhendee ondor une amalsan ulsiin neriin omnoos orgo gej l hen hungui bodoj baigaa ,unendee ekh oron chine yaduu baina bas teneg togtoltsoo , luivarchin erh barigchidtai baihad minii duu ger bulee bod ooriigoo bod

Zochin (172.58.41.214)
2017-05-18 18:13:58
duu n Ankhaa egcheesee iluu amjilt garganaa Ankhaa duugeeree baharhah tsag irnee minii duu , harin ondor tsalin amalsan ulsiin neriin omnoos orgoh zugeer shuu,mongiig n sain hamj ekh orondoo avchrah bas iim saihan bolomjooroo duugee emchil yamar ter ulsiin haryalal avah gej baigaa bish tsaad dotorh alt n manai mongoliinh shuu dee, duugee iim sanal huleen avhad mongoliin ard tumen zov l gej uzne shuu,tsag bol alt nas bol udiin nar bushuu duu mine tsag hoj

Намжилцогт (43.242.242.59)
2017-05-18 18:10:56
Би өөрийнхөө хэмжээнд 20000 төгрөг өгч тусална. Тэвдэж явах үед тэвэнгээр тусласан ч том тус болдог гээ биз дээ.Энэ сайхан гэр бүлд бүгдээрээ туслая. Хамтын хүчээр энэ бэрхшээлийг даван туулнаа монголчууд аа. Бид цөөхүүлээ учир бие биендээ тус дэм болж явах учиртай шүү.

Зочин (59.153.114.94)
2017-05-18 17:33:56
Хүмүүсээ бүгдээрээ боломжийнхоо хэрээр тусальяа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-10-22 19:06:34 - Хууль
ОБЕГ-аас сураггүй болсон 19 иргэний талаар мэдээлэл өгөв
2017-10-22 18:31:13 - Гадаад
Японд ээлжит бус сонгууль болж байна
2017-10-22 18:19:57 - Хууль
Отгонтэнгэр ууланд 19 иргэн сураггүй алга болжээ
2017-10-22 13:34:27 - Орон нутаг
Бага насны хүүхдэд зориулсан явган хүний гарц хийжээ
2017-10-22 12:34:53 - Нийслэл
Сөүл Улаанбаатар хотын харилцаа шинэ шатанд гарлаа
2017-10-22 12:30:10 - Хууль
Өнөөдөр цэргийн жинхэнэ албаны II ээлжийн татлага дуусна
2017-10-22 10:03:49 - Байгаль Орчин
ИНФОГРАФИК: Агаарын бохирдлыг бууруулахад жил бүр олон тэрбум зарцуулдаг ч үр дүнгүй байна
2017-10-22 09:58:07 - Технологи
Бохир усыг ундны ус, эрчим хүч болгон хувиргах жорлон
2017-10-22 09:52:13 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 хэм дулаан байна
2017-10-22 09:49:03 - Энтертайнмент
Өнөөдөр морь өдөр
2017-10-21 16:50:50 - Нийслэл
Өнөөдөр Орбитын эцэст бөхийн клуб нээлтээ хийлээ
2017-10-21 16:25:23 - Хууль
Гадаадын 30 иргэнийг албадан саатуулжээ
2017-10-21 16:18:20 - Нийслэл
Хүйтний улирлын хувцсанд шилжлээ
2017-10-21 14:52:41 - Нийслэл
Охид, эмэгтэйчүүд хүчирхийллийн эсрэг масктай жагсаал хийж байна
2017-10-21 14:37:28 - Гадаад
Хойд Солонгост газар хөдөлжээ
2017-10-21 13:47:33 - Спорт
МУГТ О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээн болно
2017-10-21 12:28:52 - Хууль
Фэйсбүүкээр танилцаж, бусдыг дээрэмддэг бүлэг этгээдийг илрүүлжээ
2017-10-21 12:10:26 - Эдийн засаг
Биткоины ханш анх удаа 6000 ам.доллар давлаа
2017-10-21 12:00:24 - Нийслэл
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг явагдаж байна
2017-10-21 10:23:19 - Байгаль Орчин
Нойтон цас орж, халтиргаа гулсаа үүсч болзошгүйг анхааруулж байна
2017-10-21 09:55:56 - Хууль
П.Хишигбаяр: Ажилд ороод зургаан сарын дараа МАН сонгуульд ялснаар ажлаас халагдсан
2017-10-21 09:39:09 - Энтертайнмент
Өнөөдөр могой өдөр
2017-10-21 09:31:44 - Орон нутаг
Баян-Өлгийн Цэнгэл сумын сурагчид “балгас"-нд амьдарч байна
2017-10-21 08:55:09 - Улс төр
Амлалт дүүрэн шинэ Засгийн газар “бяртай” байж чадах уу
2017-10-21 08:49:57 - Улс төр
О.Баасанхүү: Засгийн газар 15 биш 45 сайдтай бүрдлээ
2017-10-20 21:57:16 - Шар
“Монгол Хятадын хэл соёл боловсролын сан” оюутан, сурагчидад тэтгэлэг гардууллаа
2017-10-20 18:31:08 - Хууль
Ц.Нямдорж ЦЕГ-ын удирдлагуудад үүрэг даалгавар өглөө
2017-10-20 18:10:18 - Энтертайнмент
Өндөр гэгээн Занабазарын сор бүтээлүүд дэлгэгдэнэ
2017-10-20 18:02:05 - Улс төр
Л.Энх-Амгалан УИХ-ын дэд даргад дэмжигдэв
2017-10-20 17:59:31 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Куба улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
2017-10-20 17:47:26 - Шар
Жүжигчин Г.Ундармаагийн үсний мөнгөн даруулга 3.5 сая төгрөгөөр зарагдав
2017-10-20 17:45:27 - Байгаль Орчин
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргааш нойтон цас орж, сэрүүснэ
2017-10-20 17:41:04 - Эдийн засаг
Дулааны цахилгаан станцууд нүүрсний 14-17 хоногийн нөөцтэй байна
2017-10-20 17:31:56 - Нийслэл
ӨМӨЗО-ы “Тэнгэрлэг аян” ТББ-аас “Эрдэм” асрамжийн төвд 18 сая төгрөг хандивлалаа
2017-10-20 16:51:33 - Хууль
Албаны эрх мэдлээ урвуулан дипломат, албан паспортыг энгийн иргэнд олгосон байжээ
2017-10-20 16:47:46 - Хууль
АТГ Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт шалгалт хийлээ
2017-10-20 16:43:41 - Хууль
ДУЧТ-ий гагнуурын төрөлд Ж.Жанлав-Ойдов шагналт байранд шалгарлаа
2017-10-20 16:37:00 - Хууль
Цэрэг татлага эхэллээ
2017-10-20 16:31:31 - Нийслэл
Санхүүгийн зохицуулах хороо бүх аймгийн төлөөлөгчдөө хүлээн авч уулзлаа
2017-10-20 16:25:30 - Энтертайнмент
Бүх нийтийн санал хураалт улс орон даяар явагдаж байжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-10-20 10:44:27 - Хууль
Эрх мэдлээ урвуулж, 1,5 тэрбум төгрөг завшсан албан тушаалтнуудыг баривчилжээ
2017-10-20 16:15:26 - Хууль
Хүчиндүүлсэн гэх таван настай охины ээж хүүхдээ асран хамгаалахаас татгалзжээ
2017-10-20 10:55:05 - Шар
Буудуулж нас барсан монгол иргэн АНУ-д гэр бүлийн хамт амьдардаг байжээ
2017-10-20 09:00:07 - Хууль
Цэцэрлэгийн гурван давхрыг түрээслэж, хувьчилж, хашаанд нь сургууль барьсан эрхэм БСШУ-ы дэд сайдаар ажиллаж байжээ
2017-10-21 09:55:56 - Хууль
П.Хишигбаяр: Ажилд ороод зургаан сарын дараа МАН сонгуульд ялснаар ажлаас халагдсан
2017-10-20 09:00:01 - Улс төр
БАЙР СУУРЬ: Шинэ сайд нар халаа сэлгээ хийх талаар юу хэлэв
2017-10-22 19:06:34 - Хууль
ОБЕГ-аас сураггүй болсон 19 иргэний талаар мэдээлэл өгөв
2017-10-20 18:31:08 - Хууль
Ц.Нямдорж ЦЕГ-ын удирдлагуудад үүрэг даалгавар өглөө
2017-10-20 08:59:57 - Нийслэл
СУРВАЛЖЛАГА: “Их хотын хямдрал” 10-60 хувьд хүрч байна
2017-10-20 15:04:07 - Шар
Хойд Солонгосын парламентын гишүүд Австралийн эрх баригчдад захидал илгээжээ