Х.Нямбаатар: Би 4-5 зөрчил дээр баривчлах шийтгэл бий болгосон

Түгээх    
2017-05-19 08:45:22 - Улс төр

nyambaatar

УИХ-ын гишүүн Х.Нямбаатараас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

-“ПРИУС” МАШИНЫ ТАТВАРЫГ ХӨНГӨЛӨХ АСУУДАЛ СОНГУУЛЬТАЙ
ЯМАР Ч ХОЛБООГҮЙ-

-Засгийн газрын хуралдаанаас таны хүргүүлсэн саналыг үндэслэн “Приус” машины татварын хэмжээг эргэж харах шийдэлд хүрлээ. Та Засгийн газрын газарт гаргасан хүсэлтийнхээ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Өнгөрсөн долоо хоногт Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсан. Энэ хуулийн төслийн агуулгад онцгой албан татварын хувь хэмжээг өөрчлөхтэй холбоотой УИХ-ын шийдвэрийн төслийг Засгийн газраас санал авах замаар боловсруулан ердийн журмаар өргөн мэдүүлэх хууль эрх зүйн боломж бүрдсэн юм. Тиймээс Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр Засгийн газраас санал авахаар бичгээ хүргүүлсэн. Засгийн газрын хуралдаанаар санал дэмжигдсэн байгаа. Энэ долоо хоногт өргөн барих бэлтгэл ажлаа хангаж байгаа юм билээ. Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хүрээнд одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй нефтийн албан татварын хувь хэмжээг Засгийн газар тохируулдаг зохицуулалт хийх боломжтой. Мөн дээр нь хос хөдөлгүүртэй автомашины онцгой албан татварын хувь хэмжээг ихэсгэх, багасгах, тэглэх хэмжээг Засгийн газарт үлдээх агуулгатай хуулийн төсөл юм.

-Хуулийн төсөлд татварыг хэрхэн буулгах талаар тодорхой тусгасан уу?

-Энэ эрх Засгийн газарт хадгалагдана. Засгийн газраас татварын хувь хэмжээнд ямар зохицуулалт хийх саналаа УИХ-д оруулж ирнэ гэсэн үг. Саналыг УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэх хүлээлттэй байна. Хэрэгжих хугацааны хувьд хууль батлагдсанаар гэж томъёолж өгөх болов уу.

-Засгийн газраас ОУВС-гийн шаардлагын дагуу татваруудыг нэмсэн гэх тайлбар өгдөг. Эргээд зарим төрлийн татварын хувь хэмжээг суулгах санал оруулахад Засгийн газраас танд ямар хариулт өгсөн бэ?

-Энэ талаар өргөн мэдүүлэхдээ дэлгэрэнгүй мэдээлэл өгье.

-Эрх баригч нам ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд татвар нэмэх асуудлыг бүлгээрээ хэлэлцэж нэгдсэн шийдвэрт хүрч байсан. Гэтэл ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө долоон татвараас зөвхөн “Приус” машины татварыг ярьж байгаа нь пиараа өсгөх гэсэн зорилт биш үү?

-“Приус” машины татварыг хөнгөлөх асуудал сонгуультай ямар ч холбоогүй. УИХ-ын гишүүдтэй “Приус” машины татварыг хөнгөлөх асуудлаар иргэний нийгмийн байгууллагууд өөрсдөө уулзаж, хүсэлт тавьсан. Бид судалж үзээд, Засгийн газарт хүсэлтээ хүргүүлсэн байгаа.

ЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ, ХУЛГАЙ, ТАНХАЙ, СОГТУУГААР ЖОЛОО БАРИХ ЗӨРЧЛҮҮДЭД БАРИВЧЛАХ ЗААЛТ НЭМЖ ОРУУЛСАН-

-УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль батлагдлаа. Хуулийн гол концепцийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Хэд хэдэн асуудалд эргэж харах ёстой зүйлүүд үлдлээ. Тухайлбал, 2015 онд энэ хууль батлагдахдаа шүүхийн шатнаас хэрэг прокурорт буцах зохицуулалттай байхаар батлагдсан. Засгийн газраас сая өргөн мэдүүлэхдээ буцахааргүй зохицуулалттай орж ирсэн. Ажлын хэсгийн түвшинд ажиллаж байхад дөрөвхөн тохиолдолд хэрэг буцдаг юм байна. Өөрөөр хэлбэл, хүний эрх, хохирогчийн эрх, зөрчигдсөн эрхийг сэргээх талаасаа авч үзэх ёстой гэсэн үг. Хэргийг буруу тусгаарласан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, яллаж байгаа прокурор нь буцаах, дахиж шалгах үндэслэл байгаа тохиолдолд хэргийг буцаадаг. Харамсалтай нь өнөөдөр санал хураалтын явцад хэрэг мөрдөн байцаалтын явцад буцахааргүй боллоо. Энэ нь хэд хэдэн сөрөг үр дагавартай.

-Тухайлбал?

-Хэрэгтнүүд ял завших сөрөг үр дагавартай. Өөрөөр хэлбэл, хүнийг хоёрхон шийдвэр гарга гэж байгаа. Мэдүүлэг, нотлох баримт зөрсөн, шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлгийн явцад мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлт зөрсөн тохиолдолд шүүх дээрээ нөхөн гүйцэлдүүлэх ажиллагаа явуулж чадахгүй. Ийм процесс бичээгүй юм чинь хэргийг буцааж байж мөрдөн байцаалтын шатанд нөхөн гүйцэлдүүлэх ажиллагааг явуулахаас өөр аргагүй. Хууль хэрэгжээд амьдрал дээр олон шалгуур тавигдана. Шүүхийн урдаас гарах шийдвэрийг бид хуулиар хоёрхон хувилбартай байна гэж эрх зүйн байдлыг нь дордуулж болохгүй. Шүүхээс буцахааргүй бол шүүх дээр зөрүүг арилгадаг нөхөн гүйцээх ажиллагаа явуулдаг журмаа анхнаас нь бичиж оруулж ирээгүй. Үүгээрээ олон хүмүүс ял завших байдал бий боллоо.

-Хууль Эрүү болон Зөрчлийн тухай хуулийг дагаад ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжих үү?

-Тэгнэ. Долдугаар сарын 1-нээс эрүүгийн эрх зүйн орчин өөрийн гэсэн хуультай байх орчин бүрдэж байна. Энэ хуулийг батлуулах явцад тодорхой бүлэг этгээдүүдээс гүтгэн доромжлох олон ажил явагдлаа. Төр өөрөө гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн чиг үүрэгтэй. Мөн гэмт хэрэг, эрх зүйн зөрчлөөс нийгмийг хамгаалах үүрэгтэй. Гэмт хэрэг, эрх зүйн зөрчлийн улмаас зөрчигдсөн эрх ашгийг сэргээх, хамгаалах үндсэн чиг үүрэгтэй. Уг хуулиуд энэ чиг үүргийг хэрэгжүүлдэг учраас хэн нэгнийг шагнана, урамшуулна гэсэн агуулгагүй. Гагцхүү хорьж, шийтгэнэ гэсэн агуулгатай байдаг учраас хүн бүрт аятайхан сонсогдохгүй байгаа байх. Энэ хууль магадгүй цаашид 10-20 жил үйлчлэх байх. Энэ хугацаанд гарч ирэх зөрчил, дутагдал, доголдол бүрт байнгын үйл ажиллагаатай парламент тухай бүрт нь засч залруулаад явах ёстой.

-Зөрчлийн тухай хуульд ирэх сард нэмэлт, өөрчлөлт оруулахаар боллоо гэх байр суурийг зарим гишүүн илэрхийлж байна. Та уг хуулийн Ажлын хэсгийн ахлагчаар ажилласан хүний хувьд энэ асуудалд ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байгаа. Яагаад гэвэл Зөрчлийн тухай хуулийг өргөн мэдүүлэхтэй зэрэгцэж өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд дээр зөрчилтэй холбоотой зохицуулалтууд хамт батлагдчихсан. Тийм учраас хуулиудын зөрчилдөөнийг арилгах ёстой гэж үзэн тогтоолын төсөл батлууллаа. Энэ хүрээнд зургадугаар сард багтаан Зөрчлийн хуулийг дагаж батлагдсан хуулиудын зөрчилтэй холбоотой харилцааг зохицуулах юм.

-Зөрчлийн тухай хуульд байцаагч, прокурорын эрхийг хэт өргөж өгсөн гэсэн шүүмжлэл гарч байна. Таныг өмгөөлөгч учраас энэ асуудалд эрх ашгийн сонирхол үүсгэлээ гэсэн хардлага ч дагасан?

-Би Зөрчлийн тухай хуулийг санаачлаагүй. Зөвхөн Ажлын хэсгийг нь ахалсан байгаа. Анх өргөн баригдсан утга агуулгаараа л батлагдсан. Прокурор зөрчлийн хэрэг бүртгэлд хяналт тавина гээд Засгийн газраас хуулийн төсөлдөө тусгагдаад ороод ирсэн. Яг энэ концепцийг ажлын хэсэг өөрчлөөгүй. Би 4-5 зөрчил дээр баривчлах шийтгэл бий болгосон. Эдгээрт, гэр бүлийн хүчирхийлэл, танхай, хулгай, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлүүд багтаж байгаа.

Ж.МЯДАГБАДАМ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 26

Зочин (66.181.188.115)
2017-05-19 22:01:26
Ямарч ял шийтгэл торгууль тухайн хэрэгтээ тохирсон нэгл заалттай баймаар.

ИРГЭН (202.180.220.172)
2017-05-19 16:56:09
ТЭНЭГ ХҮН Л АЙХАА МЭДДЭГГҮЙ ХҮНИЙ ГАР ХӨЛ БОЛДОГ. УДАХГҮЙДЭЭ... ХӨӨРХМЙ

Зочин (203.91.112.146)
2017-05-19 16:35:16
Энэ одоо үнэээр ярьж хэлж байгаа нь хууль эрх зүйн мэдлэггүй зүгээр нэг би гээр өвчилсөн сагсуу нөхөр гэнэт хаанаас гараад ирэвээ

Зочин (103.229.122.15)
2017-05-19 16:29:41
Sain zaluu bna ard tumnee gesen jaahan setgel bna shuu uhaad bodood uzvel zov zov shiidver gargaj bna tdag hugtsaa haruulna biz dee

Зочин (66.181.160.35)
2017-05-19 16:16:51
За за одоо бүүр 1 гишүүн хуулийн заалт өөрчлөөд бас бий болгоод явдаг болоо юу,эсвэл уихг нямбаатарын ярилцлагийг сурвалжлагч нь буруу тэмдэглээд гаргасан юм уу. би ч гэх шиг юу яриад байгаа юм.нээрээ 1 хүн суугаад бусад нь гэртээ харь.э/з-т хэмнэлттэй.

Зочин (124.158.110.82)
2017-05-19 15:58:59
зөвөө. гэхдээ бусдын гүтгэлгээр, буруутай нөлөөллөөс хэрэгт холбогдсон хүнийг ялгаж салгаж цагаатгах нь зөв. мэргэжлийн ур чадвар л чухал даа

zochin (103.26.193.221)
2017-05-19 13:09:31
Mash zov shvv ard tumenee bodson huuli bna. Prius mashiniig jiriin ard irgeded hamgiin heregtei unaa shvv . Gishuundee ajiliin amjilt husey

Зочин (27.123.214.107)
2017-05-19 12:58:47
Zuv shuu ard tumnee bodson bn

Зочин (103.26.192.62)
2017-05-19 12:30:23
Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэльеээ тэгээд Приусын татварыг буулгаж байгаа юм бол ХАОАТ бусад татвараач гэсэн буулгаач иргэдийг ялгаварлаад байгаан.

ардын элч (66.181.165.82)
2017-05-19 12:28:35
МАН намынхан сонгуулиар будлиан хийх бэлтгэлээ эртхэн хийж байгаагын нэг баримт нь эдгээр хуулийн өөрчлөлтүүд.Тэгээд эдгээр нь ҮНДСЭН ХУУЛЬтайгаа зөрчихөөр нь үндсэн хуулиа шинэчлэх нэрээр иргэдийн эрх чөлөөг дээдэлсэн бүх заалтууд хасч хаях гэж байна.Тэгэхээр сонгуулийн дараа үзэл бодлоо илэрхийлж жагсаал цуглаан зохион байгуулах нь таг хоригдож бид дуугарч чадахгүй болно.Эх орноосоо урвагч нарыг тэжээдэг нөхдүүдийн захиалгаар хийгээд байгаа юм биш үү.Энэ зүйл ангиа аваад хаячих,тэгээд бидэнд мэдээллээ дамжуулж байгаарай гэж байгаа юм шиг л харагдаад байна даа.

Зочин (66.181.176.135)
2017-05-19 12:16:22
Муу нохойг хэрэгуй сонголоо гайтай хуур вэ

Зочин (182.160.36.14)
2017-05-19 11:04:45
Muu pizdaaa chamaig songohgvieee

Иргэн (27.123.214.117)
2017-05-19 10:48:30
авилгачдыг шууд ......ддаг хууль бий болговол таарна

Иргэн (27.123.214.122)
2017-05-19 10:46:24
Энэ завхарсан эргэж буцсан шийдвэр гаргахаа болиочээ, тэгвэл нэмсэн бүх татвараа буцаагаад буулга. Танай нам худалч нам. Сонгууль дөхөхөөр санал авах гэж ийм шийдвэр гаргаж байгаа байлгүй.

Зочин (202.70.46.218)
2017-05-19 10:24:21
Би үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу ямарваа нэгэн томхон компаний талаар сэтгэгдлээ бичвэл компаний нэр хүнд бизнeсд сөрөг нөлөөтөй гээд л бөөн өрөнд орно.Энэ чинь одоо ардчилал уу.

Зочин (202.126.91.92)
2017-05-19 10:24:11
хүний эрх,эрх чөлөөний талаар энэ нөхөр яах аргагүй одоогийн ЭХ, ЭБШТХ-ийн коммунист чиг хандлагатай юм байна.Аливаа хүний эсрэг эрүүгийн хэрэг үүсгээд,шалгаад,шүүхэ д гэм буруутайг нь нотолж чадахгүй бол хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь хүний эрх эрх чөлөөг хамгаалж байгаа маш том шалгуур шүү дээ.Нөгөөтэйгүүр шүүх гэдэг чинь засгийн газрын агентлаг биш учраас цагдаа,прокурорын дураараа аашилдаг үйлдлийг ингэж л таслан зогсоох ёстой.Мөрдөгч нарын ажлыг үүгээр хэмжих хэрэгтэй

Зочин (202.179.26.146)
2017-05-19 10:13:50
Дүү минь Нямдорж Лүндээ 2 ийн үгэнд ор . ...

Zuv (103.229.120.152)
2017-05-19 10:12:55
Zaluu hun gehed mash sain ajillaj bna duugai suugaad baidag nuhuduudiig bodvol

Zuv (103.229.120.152)
2017-05-19 10:12:55
Zaluu hun gehed mash sain ajillaj bna duugai suugaad baidag nuhuduudiig bodvol

tre (66.181.190.152)
2017-05-19 10:09:50
Huviin surguuli tugssun sanaatai hulgaich tom huuliudad gar hureed yamar buduun zurhtei hulgaich ve

ЗОЧИН (202.179.31.122)
2017-05-19 10:07:55
шорон барьсан хүн шорондоо ордог гэдэг шиг өөрийгөө хичээгээрэй дээ

Зочин (103.26.194.144)
2017-05-19 10:07:31
Naad huulia tanilzuul irgeddee. Unendrr unshaad suudag hun hovor bolson shuu dee. Legalinfo.mn orohoor yu ch oilgogdohgui ta nar ch oorsdoo oilgohgui balai ug hellegtei baahan huuli

Зочин (119.40.100.222)
2017-05-19 09:45:23
sogtuugaar mashin joloodson toxioldold zaaval barivchlax xeregtei, sogtuugaar joloo barix ni xund xutga tulgasantai adil shuu.demjij baina. Ene 4 zorchil ni zov uom shig baina barivchilgaand bol

123 (43.228.131.180)
2017-05-19 09:43:04
энэ нөхөр чинь хууль бий болноод бусад нь гар өргөдөг бол ганцхан л гишүүнтэй байвал хямралын үед хэмнэлттэй юм байна бусад нь гэртээ харих хэрэгтэй

Үйлс (49.0.216.173)
2017-05-19 09:25:22
Би 4-5 зөрчил дээр баривчлах шийтгэл буй болгосон гэдэг чинь юу гэсэн үг юм бэ.Үүнийг чинь УИХ буй болгодоггүй,таны "Би" чинь буй болгодог юм уу.Бүх өвчин дотроос би-гийн өвчин бол мөд илааршдаггүй маш хүнд зэрэглэлийн аюултай өвчин шүү.Энэ өвчнөөсөө нэн дурай ангижрах хэрэгтэй дээ

mongolchuud (59.153.87.197)
2017-05-19 08:53:25
zuvuu zuv

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-12-14 17:48:43 - Гадаад
АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ 0,25 хувиар нэмжээ
2017-12-14 17:04:03 - Эдийн засаг
Мөнгөний бодлогын зөвлөл маргааш хуралдана
2017-12-14 16:49:56 - Улс төр
Л.Оюун-Эрдэнэ: Цагаатгах ажил хэзээ дуусах вэ
2017-12-14 16:48:31 - Байгаль Орчин
Монголын байгаль орчны талаар нэгдсэн ойлголт өгөх таван боть ном гарлаа
2017-12-14 16:48:27 - Улс төр
Зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав
2017-12-14 16:41:48 - Эдийн засаг
Шинэ орон сууцны 1м.кв-ын үнэ 2.2 сая төгрөг байна
2017-12-14 16:27:00 - Гадаад
Путин 13 дахь удаагийн хэвлэлийн бага хурлаа хийж, сэтгүүлчдийн асуултад хариулна
2017-12-14 16:23:59 - Улс төр
Зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав
2017-12-14 16:06:26 - Нийслэл
Барилга, хот байгуулалтын сайдтай ажил хэргийн уулзалт хийлээ
2017-12-14 16:05:43 - Орон нутаг
Тост, тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргаа байгуулахаар боллоо
2017-12-14 16:03:48 - Эрүүл мэнд
Дүүргийн хүүхдийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байна
2017-12-14 15:58:50 - Эрүүл мэнд
Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг мэс заслын тасагтай боллоо
2017-12-14 15:29:54 - Нийслэл
Тээврийн хэрэгслийн албан татварыг онлайнаар төлөх цахим систем нэвтрүүллээ
2017-12-14 15:03:54 - Эдийн засаг
Япон Улсаас гурван сая ам.долларын буцалтгүй тусламж авахаар боллоо
2017-12-14 14:59:51 - Энтертайнмент
Хүүхэлдэйн театрынхан “Гайхамшигт хайрцаг” гала тоглолт хийнэ
2017-12-14 14:43:16 - Нийслэл
Улаанбаатар хотод өдөртөө 930 гаруй автобус иргэдэд үйлчилдэг
2017-12-14 14:32:57 - Энтертайнмент
Дуурийн дуучин Э.Анхбаярт 24 сая төгрөгийн шагнал олгоно
2017-12-14 14:32:26 - Гадаад
Цөмийн бөмбөгийг халах дэлбэлэгч дрон дэлхийг айдаст автуулж байна
2017-12-14 13:53:15 - Байгаль Орчин
Н.Цэрэнбат: Ойн нөөцөө хамгаалах, нэмэгдүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулна
2017-12-14 13:44:33 - Улс төр
Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг баталлаа
2017-12-14 13:29:58 - Нийслэл
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: "Би шүүхийн шийдвэрийн дагуу мөнгөө төлөөч гэсэн шаардлага тавьж байна"
2017-12-14 13:29:35 - Шар
Дуэйн Жонсон Холливудын “Алдрын гудамж”-нд нэрээ мөнхөлжээ
2017-12-14 12:51:44 - Эдийн засаг
Хасбанкны гүйцэтгэх захирал М.Болдоо “Оны шилдэг эдийн засагч”-аар тодорлоо
2017-12-14 12:40:24 - Улс төр
21 аймгийн удирдлагуудыг хамруулсан цахим хуралдаан болов
2017-12-14 12:20:12 - Эдийн засаг
ХААН Банк, АХБ, Зээлийн батлан даалтын сантай хамтран ЖДБ эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгоно
2017-12-14 12:07:55 - Хууль
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр, торгуулийг oнлайнаар төлөх боломж бүрдлээ
2017-12-14 12:04:38 - Хууль
Арван настай охиныг мөргөсөн иргэнийг 100 мянган төгрөгөөр торгожээ
2017-12-14 12:03:45 - Улс төр
Л.Болд: Бүлэглэлийн захиалгаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байна
2017-12-14 11:58:11 - Гадаад
БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин Хятадад айлчилж байна
2017-12-14 11:32:30 - Улс төр
С.Эрдэнэ: Иргэдийн нуруун дээрх ачааг хөнгөлдөггүй юм гэхэд татвараар битгий дарамтал
2017-12-14 11:12:13 - Боловсрол
Ой тогтоолтын тэмцээнийг албан ёсны олимпиадын жагсаалтад оруулна
2017-12-14 11:03:21 - Улс төр
Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийнэ
2017-12-14 10:59:50 - Улс төр
“Цалинтай ээж” хөтөлбөрийн журмыг баталлаа
2017-12-14 10:58:28 - Орон нутаг
Баянхонгор аймгийн Зэвсэгт хүчний 339-р анги цас цэвэрлэх төхөөрөмж хийжээ
2017-12-14 10:51:11 - Улс төр
Б.Хурцтай холбоотой гомдол гаргасан иргэд нээлттэй сонсгол хийнэ
2017-12-14 10:43:27 - Хууль
Пиротехникийн хэрэгсэл хууль бусаар худалдвал хариуцлага тооцно
2017-12-14 10:39:22 - Гадаад
Зүрх нь цээжнийхээ гадна ил гарсан охин мэндэлжээ
2017-12-14 10:38:24 - Орон нутаг
Эцэг эх нь архидан согтуурсны улмаас дөрвөн настай охин осгов
2017-12-14 10:22:02 - Хууль
Эрчим хүчний удирдлагуудад хамааралтай 15.5 тэрбум төгрөгийн зөрчлийг шалгаж эхэлжээ
2017-12-14 10:21:34 - Хууль
АТҮТ-ийн хэлтсийн дарга Д.Батбаярыг суллав
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-12-12 07:33:55 - Хууль
Хэдэн зуун сая төгрөг гэртээ нуучихаад хэнээс авснаа тайлбарлаж чадахгүй байна
2017-12-14 08:44:37 - Хууль
ШӨНИЙН СУРВАЛЖЛАГА: Зөвшөөрөлгүй зочид буудлуудыг хааж лацадлаа
2017-12-13 08:19:38 - Эрүүл мэнд
Монгол бадарчин Амай: Өвчтэй байгаа хэдий ч зовлон яримааргүй байна
2017-12-14 13:29:58 - Нийслэл
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: "Би шүүхийн шийдвэрийн дагуу мөнгөө төлөөч гэсэн шаардлага тавьж байна"
2017-12-14 09:38:28 - Улс төр
С.Баярыг Элчин сайдаас эгүүлэн татахаар болжээ
2017-12-14 08:52:05 - Улс төр
О.Баасанхүүгээр МАХН-ыг “самруулах” төлөвлөгөө хэнийх байв
2017-12-12 07:39:49 - Улс төр
С.Ганбаатар: О.Баасанхүү эздийнхээ захиалгыг биелүүлэх гээд толгойгүй болсон
2017-12-14 08:31:16 - Эдийн засаг
Хятад улс Монголоос мах импортлохыг хоригложээ
2017-12-14 09:35:04 - Шар
Таван настай охиныг хүчирхийлсэн хойд эцэгт 18 жилийн ял оноолоо
2017-12-13 12:19:49 - Хууль
Гарцан дээр 10 настай охиныг мөргөсөн жолооч буруугаа хүлээжээ