Иргэдийн ухамсаргүй байдлаас үүдэж байгалийн эко систем алдагдаж байна гэв

Түгээх    
2017-05-19 12:01:07 - Байгаль Орчин

Засгийн газраас Ганга, өгий нуурын хамгаалах шийдвэрийг гаргасантай холбогдуулан БОАЖ-ын сайд энэ сарын 15-ны өдөр дээрх шийдвэрийн биелэлтийг хангах зорилгоор А/126 тоот тушаал гаргасан. Энэхүү тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Өгий нуурын экосистемийн тэнцвэрийг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох жишиг төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах мэдээлэл” сэдэвт уулзалтыг БОАЖЯ-нд хийлээ.

Уулзалтад БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргал, Байгаль орчин, уур амьсгалын сангийн захирал Х.Ганбаатар, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн захирал Г.Номин, “Өгий сан” ТББ-ын гүйцэтгэх захирал н.Мөнхсайхан, Өгий нуурын сумын Засаг дарга Л.Алтангэрэл, Орхон-Чулуут голын сав газрын захиргааны мэргэжилтэн Ч.Эрдэнэтуяа, Гидроком байгууламж ХХК-ийн захирал Г.Чулуун, ШУТИС-ийн багш доктор Т.Улаанбаатар, Шувуу судлалын нийгэмлэгийн захирал, МУИС-ийн багш, доктор С.Гомбобаатар болон яамнаас гаргасан ажлын хэсгийн бусад гишүүн оролцсон юм.

Энэ үеэр орон нутгаас ирсэн төлөөлөгчид иргэдийн ухамсаргүй байдлаас болж нуурын ойр орчим хог хаягдал ихээр нэмэгдэж, хөрсний бохирдол үүсэн улмаар нуур бохирдож байгааг онцолж байсан юм. Цаашлаад залуучууд моторт завиар сэлгүүцэх нь ихэссэнээс болж энэ нууранд ирдэг байсан ховор төрлийн шувууд дайжихад хүрч тэднийг зөвхөн үзэхээр ирдэг байсан жуулчдын цуваа тасарч байгааг эрдэмтэд онцолсны дээр нуурын ёроолд байх загасны торонд загаснууд заламгайгаараа орооцолдож үхэж байгаагаас гадна шумбагч шувууд ч ихээр эндэж байгаа аж.

-ӨГИЙ НУУРЫГ ХАМГААЛАХЫН ТУЛД ОЛОН УЛСТАЙ ХАМТАРЧ БАЙНА-

Өгий нуурын сумын Засаг дарга Л.Алтангэрэл энэ үеэр “Сүүлийн жилүүдэд дэлхийн дулааралын нөлөөгөөр уур амьсгалын өөрчлөлт, хүний хүчин зүйл нөлөөлж ган, зуд, цөлжилт, шар шороон шуурга байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж, Гадаргын усны тэжээлийн хомсдол, ууршилт явагдаж нуурын усны түвшин багасаж гаралтгүй болж экосистем алдагдаж хөрс, ус бохирдох, ургамал бүрхэвч доройтож олон салаа зам гарч нүүдлийн шувууд болон ан амьтдын үржих орчин хязгаарлагдаж усны оролт багасаж гаралтгүй болоод байна.

Өгий нуурын экосистемийг хадгалахын тулд 2006 оны 4-р сарын 27-ны өдрийн Сумын ИТХ-ын тогтоолоор Орон нутгийн хамгаалалтанд авч Өгийнуурыг хамгаалалтын 3 бүсэд хувааж бүсийн журмыг батлан хэрэгжүүлж байна.Өгийнуур сум нь цөлжилтийг сааруулах, хөрсний доройтлоос хамгаалах зорилгоор Солонгос улсын хөрөнгө оруулалттай Ногоон Ази Төрийн Бус Байгууллагатай хамтран 50 га газрыг хашиж, 2015, 2016 онуудад 70000 ширхэг мод тарьж ногоон төгөл байгуулсан. 

Өгий нуурын эрэгт “Өгий сан” ТББ хамтарч 1000 ш модыг тарьж цаашид Өгийнуурын эргэн тойронд тухайн орчинд амьдрах чадвартай мод бут сөөгийн тариалалтыг нэмэгдүүлэх зорилготой байна. Өгий нууранд жилд дундажаар нийт 9000 орчим жуулчид ирдэгээс 8000 нь дотоодын жуулчин, 1000 орчим гадаадын жуулчид ирж амарч байна. Өгий нуурыг түшиглэн үйл ажиллагаа явуулж байгаа 4 жуулчны бааз, 18-21 эко гэрүүд үйл ажиллагаа явуулж байна. Өгий нуурын усны түвшинг нэмэгдүүлэх зорилгоор “Өгий сан” ТББ, Өгийнуур сумын ЗДТГ хамтран нуурны оролтыг сайжруулах үүднээс Хөгшин Орхон голын оролтыг нэмэгдүүлж гаралттай болгох суваг татах техник эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулан ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна” хэмээсэн юм.

-ХҮН МАЛ ТӨВЛӨРЛӨӨС ҮҮДЭЖ НУУРЫН ШУВУУД ДАЙЖИЖ БАЙНА-

Орхон-Чулуут голын сав газрын захиргааны мэргэжилтэн Ч.Эрдэнэтуяа ярихдаа “Өгий нуур онцгой хамгаалалтын, хамгаалалтын, аялал жуулчлалын 3 бүстэй. Дэлхийн 100 гаруй орны хамтарсан IBA байгууллагаас сонгосон жишгээр Нүүдлийн шувуудад чухал газарт тооцогдсон байгаа. Ази номхон далайн бүс нутгийг хамарсан нүүдлийн шувуудыг хамгаалах бодлогын хүрээнд хэрэгжиж буй Галуу нугасны хувьд Олон улсын ач холбогдолтой газар юм. Өгий нуурын орчинд 129 зүйлийн шувуу бүртгэгдсэнээс 51 зүйл нь нуурын орчинд үржих боломжтой боловч хүн малын төвлөрөл, орчин нөхцлийн хомсдлоос шалтгаалан үржлийн амжилтын хувь жилээс жилд буурсаар байна” гэлээ.

-ӨГИЙН НУУРЫН УСЫГ ТЭЖЭЭХ ГУРВАН АРГА БОЛОВСРУУЛААД БАЙНА-

Гидроком байгууламж ХХК-ийн захирал Г.Чулуун: -Сүүлийн жилүүдэд цаг уурын дулаарал, хуурайшилт, Хархорины сувгийн уснаас тэжээгдэхээ болисон зэргээс шалтгаалаад Хөгшин Орхон голын урсац зарим үед тасарч нуур тэжээгдэлгүй болдог байна. Тиймээс Хөгшин Орхон голын урсацыг нэмэгдүүлэх 3 хувилбараар нуурыг тэжээх боломжтой гэж үзэж байна. Нэгдүгээрт Хархорин сумын төвийн хойноос Хөгшин Орхон голруу чиглэсэн хуучин голдрилыг сэргээж урсацтай болгох, Хоёрдугаарт Одоо байгаа услалтын системийн гол суваг болон аж ахуйн сувгийн урсацыг нэмэгдүүлж, Хөгшин Орхон голын усны хэмжээг нэмэгдүүлэх, Гуравдугаарт Өгий нуур сумын орчмоос Орхон голоос Хөгшин Орхон гол руу 15-16 км шороон суваг байгуулж, Хөгшин Орхон голын урсацыг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна. 

 -НУУРЫН УСНЫ 30 ХУВЬ НЬ ХӨХ НОГООН ЗАМАГТАЙ БОЛСОН-

ШУТИС-ийн багш доктор Т.Улаанбаатар: -Тайванийн эрдэмтэдтэй хамтарч хийсэн судалгаагаар нуурын усны 30 орчим хувь нь хөх ногоон замагтай болсон гэдэг дүгнэлт гарсан. Замаг тодорхой хэмжээгээр нуур, цөөрөмд байх ёстой ч ихэсвэл аюултай. Өгий нуурын хувьд замаг ихтэйд тооцогдож байна. Нутгийнхны ярьж байгаа шиг хогоос болж хөрс бохирдож, хөрснөөс болж нуурын ус бохирдож байна. Үүнээс ньболоод янз бүрийн нян бактери илэрч байна. Тиймээс хогны асуудлыг шийдэхийн тулд хог хаясан иргэд, аж ахуйн нэгжүүдийн төрийн үйлчилгээнд хамрагдах эрхийг нь хязгаарлах аргаар асуудлыг шийдэх бүрэн боломжтой шүү дээ. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын жишээ шүү дээ, энэ бол. 

-ШУВУУДЫН ҮРЖЛИЙН ҮЕД БУЮУ 5-9-Р САРУУДАД ЗАГАС АГНУУРЫГ ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ-

Шувуу судлалын нийгэмлэгийн захирал, МУИС-ийн багш, доктор С.Гомбобаатар: -Нуурын баруун хэсэгт шувууд их ирдэг. Нүүдлийн шувуудаас эхлээд дэлхийд ховорхонд тооцогдох шувууд маань сүүлийн үед дайжих болсон шалтгаан нь мэдээж хүний хөл их байгаагаас болсон. Жуулчид 1500 ам.доллар төлөөд ч хамаагүй усны шонхор гэж Монголд л байдаг шувууг үзэх гэж Өгий нуурыг зорьж байна. Монголдоо ганцхан Өгий нуурт л байдаг шувуу. Гэтэл энэ шувуу одоо энэтхэг рүү дайжиж байна. Саяхан чиглэлийг нь судалж, Өгий нуурт 7 хоночихоод л Энэтхэг рүү ниссэн байхыг тогтоосон. Энэ мэтчилэнгээр хүний нөлөөнөөс болж ховор шувууд маань “дүрвэж” байна. Үүний эсрэг арга хэмжээ авах хэрэгтэй. Нуурын баруун талыг хашаалахаас эхлээд шувуудад зориулалтын амьдрах орчин бий болгох ёстой.

Б.ЦОГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 3

irgen (202.179.25.246)
2017-05-19 13:10:25
nuuriin eregt tulgaad mashinaa tavij,maihan baridgiig boliulah heregtei,eregt het tulsan mashin zamuudiig haah heregtei. 50 metr s dotogsh,mashin tehnik,maihan sav buu oirtuul.niitiin jorlon hed hediig bariachee.amragchdaas tatvar,huraamj av,

Зочин (43.250.126.90)
2017-05-19 12:28:10
тийм шшүү амралтын газруудыг эсвэл сайн стандарчилж, байгаль сүйтгэхгүй байлгах талаас нь анхаарах хэрэгтэй. хаана сайхан байгаль байна тэнд очиж амралт зугаалга байгуулаад нэг хоёр жилийн дараа байгальчгүй юучгүй болсон байдаг. одоо тэр уу-булан хичнээн сайхан газар байлаа. хүмүүс битүү очоод л амралт нь ямар ч байгаль хамгаалах тал дээр ажил хийгээгүй тэгээд нэг сайхан газар сөнөж байгаа юм даа. тьэр байгаль хэзээ сэргэх вэ мэдэхгүй юм маш харамсалтай байна.э

zochin (202.179.26.115)
2017-05-19 12:19:47
Oir orchimiin bolson boloogui eldev amraltiin baazuudiig xaax xeregtei.Mongonoos oir yum medexee bsan baigali suitgesen novshnuud

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-05-23 18:45:21 - Хууль
Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв
2018-05-23 18:32:21 - Энтертайнмент
Архангайн бөхчүүдийн “Арын хангайн түрлэг” дуун цэнгүүн болно
2018-05-23 17:49:20 - Энтертайнмент
"Харанга" хамтлаг 30 жилийн ойн тоглолтоороо хайрыг түгээнэ гэв
2018-05-23 17:36:15 - Шар
Вилл Смит “Хөлбөмбөгийн ДАШТ 2018”-ын албан ёсны дууг дуулна
2018-05-23 17:07:00 - Нийслэл
100 айлын авто машины замыг өргөтгөнө
2018-05-23 16:28:09 - Гадаад
Пхеньян АНУ-ын албаны хүмүүсийг цөмийн туршилтын талбайн хаалтын ёслолдоо урьсангүй
2018-05-23 16:15:02 - Хууль
Монгол Улсын виз олгох журмыг хөнгөвчиллөө
2018-05-23 16:10:01 - Улс төр
Ц.Цогзолмаа: Би багш нарынхаа төлөө зэмлүүлээд л ажиллаж байна
2018-05-23 15:59:26 - Нийслэл
Эмч, эмнэлгийн ажилтнууд ОУВС-гийн байрны гадаа суултаа үргэлжлүүлэв
2018-05-23 15:50:09 - Улс төр
Ц.Нанзаддорж, Г.Туулхүү, н.Буяндэлгэр нарыг ҮХЦ-ийн гишүүнээр томилохыг дэмжив
2018-05-23 15:42:03 - Гадаад
И Мён Баг-д холбогдох авлигын хэргийн шүүх хурал болж байна
2018-05-23 15:01:07 - Шар
Америк, Англи, Орос, Хятадын сэтгүүлчид Хойд Солонгост очжээ
2018-05-23 14:38:43 - Улс төр
Г.Занданшатар: Хөрөнгийн бирж, МИАТ зэрэг компаний тодорхой хувийг хувьчилна
2018-05-23 14:31:41 - Улс төр
Элчин сайд Дэвид Уиллиам Спрул УИХ-ын дарга М.Энхболдод бараалхлаа
2018-05-23 14:27:32 - Гадаад
Монгол Улсын нууцыг сайн мэдэх Х.Жекей Казахстан улсыг төлөөлж ОХУ-д болсон цэргийн хуралд оролцжээ
2018-05-23 14:25:44 - Улс төр
Ч.Хүрэлбаатар: 50 саяас доош орлоготой ААН нэг хувийн татвар төлнө
2018-05-23 14:04:11 - Энтертайнмент
Их Дүйчэн өдөр зуны эхэн сарын шинийн 15-нд тохионо
2018-05-23 13:55:03 - Улс төр
С.Эрдэнэ: Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарын асуудлаар ҮХЦ-д хандана
2018-05-23 13:49:07 - Энтертайнмент
“Л.Галмандах” сангийн нээлт боллоо
2018-05-23 13:42:26 - Нийслэл
О.Бямбадэлгэр: Нефтийн хаягдал, шаар шавхрууг Монгол Улсад шатахуун болгон оруулж ирдэг
2018-05-23 13:08:21 - Нийслэл
НДЕГ нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна
2018-05-23 12:54:46 - Шар
Улсын заан Б.Пүрэвсайхан допинг хэрэглэсэн нь тогтоогджээ
2018-05-23 12:52:45 - Хууль
Тэтгэврийн насны хоёр хөгшнийг зодож гэмтээсэн хэрэг гарчээ
2018-05-23 12:44:02 - Шар
Дуучин Э.Чулуунчимэг Б.Болдод зориулан дахин шүлэг бичжээ
2018-05-23 12:28:39 - Нийслэл
Зам, тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх аяныг эхлүүллээ
2018-05-23 12:16:44 - Орон нутаг
Ачааны машин осолдсоны улмаас нүүрс хүчлийн хий алдагджээ
2018-05-23 12:13:45 - Хууль
Ерөнхийлөгчийн нэрээр ташаа мэдээлэл тараасан асуудлыг шалгуулна
2018-05-23 11:58:48 - Хууль
Тэсэлгээний бодисыг хууль бус олборлолт, гэмт хэрэгт ашиглах эрсдэл үүссэн гэв
2018-05-23 11:55:27 - Улс төр
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна
2018-05-23 11:52:02 - Хууль
Вьетнам засварын газрууд аюулгүй байдлын шаардлага хангахгүй байна
2018-05-23 11:40:58 - Байгаль Орчин
Нийт 264.5 мянган га-д тариалалт хийжээ
2018-05-23 11:31:27 - Хууль
О.Баасанхүү гишүүний биед гэмтэл учирсныг шүүх эмнэлэг тогтоожээ
2018-05-23 10:55:54 - Нийслэл
Зургаан дүүрэгт цахилгаан түр хязгаарлана
2018-05-23 10:51:50 - Улс төр
Засгийн газрын хуралдаанаар МИАТ-ийн хувьчлалыг хэлэлцэж байна
2018-05-23 10:49:19 - Улс төр
Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
2018-05-23 09:46:21 - Байгаль Орчин
Улаанбаатарт 23 хэм дулаан байна
2018-05-23 09:37:49 - Энтертайнмент
Д.Ган-Од: Монголчуудын зохион бүтээсэн шиг олон төрлийн модультай ухаалаг цүнх дэлхийд байхгүй
2018-05-23 09:13:50 - Эдийн засаг
Эзгүй суудалтай, хөрөнгө оруулагчгүй “Эдийн засгийн форум”
2018-05-23 08:51:17 - Улс төр
С.Баярын биеийн байдал эрс муудаж, явж чадахгүй байгаа юу
2018-05-23 08:43:14 - Эрүүл мэнд
Ц.Ариунбаяр: Эмэгтэйчүүдийн эмч нар түрүү булчирхайн үрэвсэл тархахад нөлөөлж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-05-23 12:44:02 - Шар
Дуучин Э.Чулуунчимэг Б.Болдод зориулан дахин шүлэг бичжээ
2018-05-21 08:55:22 - Улс төр
Х.Нямбаатар: С.Батболд хармаандаа 69 хүн хийчихээд, улайраад байна
2018-05-22 12:02:45 - Хууль
Сураггүй алга болсон Б.Ариунзаяа гэх эмэгтэйг эмнэлгээс олсон гэв
2018-05-21 11:00:33 - Байгаль Орчин
АНХААРУУЛГА: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2018-05-22 16:18:21 - Шар
Улсын харцага Г.Ганхуяг: Надад үүнээс өөр олон ан хийх үеийн зураг бий
2018-05-21 18:12:28 - Хууль
Б.Батдэлгэрийг цагаатгалаа
2018-05-21 18:20:06 - Гадаад
Монгол Улсын Ерөнхий сайдыг хүлээж авах бэлтгэл хангагдаагүй гэж мэдэгджээ
2018-05-23 08:51:17 - Улс төр
С.Баярын биеийн байдал эрс муудаж, явж чадахгүй байгаа юу
2018-05-23 08:43:14 - Эрүүл мэнд
Ц.Ариунбаяр: Эмэгтэйчүүдийн эмч нар түрүү булчирхайн үрэвсэл тархахад нөлөөлж байна
2018-05-21 18:25:42 - Шар
Г.Бямбасүрэн: Э.Эрдэнэжамъян, Уламбаяр нар О.Баасанхүү гишүүний элэг рүү өшиглөж зодсон