Гадаад харилцааны яам дэндүү их зүйл шаардаж байна

Түгээх    
2017-05-19 13:00:38 - Сонгууль

songuuli2016 оны УИХ-ын сонгуулиар хилийн чанадад байгаа иргэд саналаа өгч чадаагүй. Харин Ерөнхийлөгчийн сонгуулиар гадаадад байгаа иргэд сонгууль өгөх боломжтой болсон. Ингэхдээ “Гадаадад байгаа эрх бүхий иргэд санал өгөх эрхтэй” гэсэн хуулийн дагуу Гадаад, харилцааны яам, Сонгуулийн ерөнхий хороо ОӨУБЕГ-ын төлөөлөлтэй, долоон хүний бүрэлдэхүүнтэй төв комисс  байгуулагдан ажиллаж байна. Үндсэндээ одоо иргэд эрхээ эдэлж, сонгуульд саналаа өгөх л үлдээд буй тухай Гадаад харилцааны яамны мэргэжилтэн тайлбарласан байх юм. Гэхдээ...?

Хилийн чанадад байгаа иргэд ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөхийн тулд маргааш буюу тавдугаар сарын 20-ны 18:00 цагийн дотор бүртгүүлэх ёстой. Бүртгүүлэхдээ Дипломат төлөөлөгчийн газарт биеэр очих болон шуудангаар, цахим шуудангаар, факсаар өгч болохоор сонголттой зохион байгуулдаг. Харин саналаа өөрийн биеэр очиж өгнө.

Тавдугаар сарын 15-ны байдлаар гадаадад ажиллаж буй нийт иргэдийн тоо 150 мянгад хүрээд байгаагаас 2455 хүн л бүртгүүлээд байна. Нийт 33 улсад 45 салбар комисс байгуулагдан 200 орчим хүний зардал мөнгийг гарган бүртгэл мэдээллийн ажил хийж байгаа боловч бүртгүүлсэн иргэдийн тоо хангалтгүй байна. Бүртгэлийн ажлыг хэдийгээр интернэт, факсаар шийдэж байгаа боловч Дипломат төлөөлөгчийн газар хэтэрхий хол байгаагаас иргэд сонгуульдаа оролцож чадахгүй хэмээн бүртгүүлэхгүй байна.

-ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР БАЙРШУУЛСАН 33 УЛСААС БУСАД УЛСАД СУУГАА ИРГЭД ЯАХ ВЭ-

Тухайлбал, Солонгост л гэхэд санал өгөх эрхтэй 30 гаруй мянган монгол амьдардаг гэхэд 500 гаруй иргэн (1-2%) нь сонгуульдаа оролцсон байсан. 2013 оны сонгуулиар ХБНГУ-д ажиллаж амьдарч буй иргэд нийслэл Берлин хотод суугаа Элчин сайдын яамандаа очиж сонгуулиа очиж өгөх учиртай байв. Гэтэл энэ хот Монголчуудын ихээр суурьшиж амьдардаг хотоос 600 км хол оршдог. Цөөн хэдэн төгрөг олохын төлөө зүтгэж яваа хүмүүст сонгууль өгөхийн тулд 600 км замыг туулж, нэг өдрийн ажлаа золиослон 3 минут саналаа өгчихөөд буцна гэдэг учир дутагдалтай. Нэг үгээр хэлбэл, төр иргэдийнхээ эрхийг эдлүүлэхийн тулд дэндүү их зүйл шаардаж байна. Салбарын яам энэ асуудлыг зохицуулж, тэдэнд боломж олгох асуудлыг бүтээлчээр бодолцож, шийдвэрлээгүй нь харамсалтай. Одоо ганцхан хоногийн дараа бүртгэл дуусна. Бүртгүүлээгүй л бол иргэд сонгуульд оролцох эрхгүй.

Яг үнэнийг хэлэхэд гадаадад байгаа иргэд сонгох эрх зүйн орчин огт бүрдээгүй байна. Дипломат төлөөлөгчийн газар байршуулсан 33 улсаас бусад улсад суугаа иргэдийн эрхийн тухай бүр яриад ч хэрэггүй. Гэтэл Герман, Америк зэрэг улсуудад “шуудангаар сонгууль өгөх” тогтолцоо, гар утсаар буюу интернэтээр дамжуулан парламентын сонгуульд оролцох боломжийг арав гаруй жилийн өмнө нэвтрүүлчихсэн. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, гадаадад суугаа иргэдэддээ зориулан гаргасан энэ тогтолцоог сонгуулийнхаа идэвхийг сайжруулах зорилгоор бүх хүнд нээлттэй болгосон байдаг.

Энэ мэт туршлагыг манай улс хэдэн жилийн дараа  авч хэрэгжүүлэх боломжтой юм бол? Аль 2009 онд л яригдаж байсан энэ асуудал өнөөдөр ч байж, үр дүн муутай, үргэлгэн ажил хийж, хилийн чанадад суугаа иргэдийнхээ бүртгэлийн хугацааг ийм шахуу байлгаж буй нь ч тун харамсалтай. 

Гадаадад байгаа санал өгөх иргэдийн бүртгэлийн үйл ажиллагаа тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 20 өдөр үргэлжилж байна. Гадаадад байгаа сонгогчид зургадугаар сарын 11, 12-ны өдөр саналаа өгнө.

Б.ГЭРЭЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 11

zochin (150.129.142.229)
2017-05-20 15:04:16
SAID MENHKORGIL TA ODOO JINHKENE MEREGJLIIN DIPLOMATCHDIIG L GADAAD OROND TOMILOOCHEE . ARAI DENDUU HKUMUUSIIG AMRALTAND /gadaadad/ YBUULJ BNA TER OTGONBAYAR, gehk met odoo boli

Auggdoug (50.205.4.66)
2017-05-20 03:05:16
ingeed teneg garuud durgyi hyrgeed baidag shd , huuli bus bain uu ? huuliin dagui orshin suuj baina uu ene chini songuulid sanalaa ogohod yamarch padgyi asuudal , hyn yer ni ooroo ooriigoo bolon ger ornoo avaad yavj baihadl bolj baigaamshd , gadaadad amidardag mongolchuudiin setgel zyrhend eh oron ni yrgelj setgeld uyatai , sanaa tavij baidag yum

Auggdoug (50.205.4.66)
2017-05-20 02:58:47
ogch boldog , shuudangaar bolon oron nutgiin zahirgaanii tovd avaachaad ogchihdog, minii bodloor ene asuudliig shiidverleh ih amarhan elchingiin website deer songuuli ogoh tsonh suulgaj ogood bytgyylsen hyn byrt ter ryy nevtreh tusgai code emaileer ni ogood sanalaa ogdog bolgoh, ene talaar neg bus elchingiin albanii hyntei yarij yzsenldee , hariuldag zyil ni ih hardamtgai oor hyn ter hynii omnoos sanalaa ogch songuulid noloolj magad , tegeed ch ene tiim naidvartai, nuutslaltai argachilal bish ch geh shig dandaa hardsan serdsen zyilee yarina, haa ochij gadaadad amidarch baigaa mongolchuud tuhain orniihoo huuli dyremd zohitsood amidraad surchihsan tiimerhyy hulhi zyilend yneheer durgyi bolchihson ulsuud goltsuu baidag yum

Auggdoug (50.205.4.66)
2017-05-20 02:52:41
Mongol ulsiin irgen byr songuulid sanalaa ogoh erhtei gevch ene erhiig Mongoliin tor zasag shalzan deer hayasan , yer ni bol irgedee yalgaj yzej baigaa gadaadad, eniig neg nam yumuu huvi hyn yndsen huuliin tsetsed ogvol taarna , Gadaadad yaj baina gehleer sanalaa ogohiin tuld byrtgyylne za yahav ene ni online-aar byrtgyylj boloh yum baina lee , tegsen mortloo sanalaa biyeer irj ogno gej tenegtdeg yum , jishee ni bi amerikd baidag haa baisan amerikiin toviin mujaas songuulid sanalaa ogoh gej dor hayj 300-1000$ zarlagadaad San Francisco yum uu DC, yavna gej yneheer baihgyi , tegehleer ene songuuliin huuliin dyrmeer gadaadad baigaa songogchidiig alag yzej baina gej shuud helj bolno , tuhain hotod baigaa hymyysd neg ih asuudal baihgyil baih , busad hotiinhon ni yah ve gedgiig yer bodoogyi manai toriin haralgan gargadag teneg shiidveryydiin negeehen jishee, amerikd uridchilsan songuuli gej

zochin (59.153.87.36)
2017-05-20 00:37:31
Иргэддээ тоон гарын үсгийн гэрчилгээ олгочихвол бүгд онлайнаар өгчихөж болно шүүдээ. Тэгэх гэж 2011 онд хэдэв арван сая доллараар иргэний ухаалаг үнэмлэх нэвтрүүлчихээд одоо ид шидийг нь үзэж тэр их зардлаа бага ч болов нөхөхийн оронд дахиад иргэдээ биеэр очиж өг гээд ухнадаж байдаг таарчдээ. УИХ-ын 2011 оны 61-р тогтоолоор иргэддээ үнэгүй ТООН ГАРЫН ҮСЭГ олгоно гээд заачихсан байдаг санагдана

zocin (83.9.65.19)
2017-05-19 22:16:30
gadaad yabdliin yam yyniig zohicuulah estoi ,erni holoos 1oder byrtgyyleh geed yawaad azilaa tasalna,nogoo oderni songuulid oroh geed holoos yawaad ohed oluulaa mongonoos ehleed azilaa taslah g,m zondool szaltgaan baigaa,elbegdorjid tegj 2udaa yawaad ogeed yamar yr dyn baina,naad3cini ugaasaa l adilhan,yamar cz yalgaa alga

Zuv udur (85.182.160.174)
2017-05-19 18:21:52
Tashaa medeelsen baina. Hiliin chanadad suugaa irged 6 dugaar saryn 10 bolon 11-nii udruuded sanalaa ugnu.

zochin (202.70.46.210)
2017-05-19 15:27:49
SONGUULIIN luivraa beldej bga yum bizde.Hen naadhiig chini hyanaad suuj baidiin.Bolij uz

Зочин (202.131.225.197)
2017-05-19 14:58:09
90 % нь хууль бусаар амьдрагсад, тэдний саналаар яахын, тийм л сонгууль гэхээр юм хүм нь хөдлөөд байдгийн бол ирээд өхгүй юу

Nergui (27.123.214.114)
2017-05-19 14:10:08
Gadaadad baidag geheer offshortoi gesen ug bish emchiluulj baigaa.surch baigaa elchind ajilaa hiij baigaa irgen tunii ar ger. Gereegeer ajillaj baigaa amidral-n erheer haraar ajillaj baigaa geh met olon engiin ard irged bas bnaa bna tsaana chin ted ch bas songulia uguh erhtei ter erhiig n hangaj chadahgui baigaa gadaad heregiin yam ajilaa hiildee...

зочин (202.179.6.110)
2017-05-19 13:57:59
Гадаадад суугаа хүмүүсээс санал авч яадаг байна аа. Саналаа өгч эрхээ эдэлмээр бол Монголдоо ирээд л өгнө биз.Бас л нэг булхай луйврын л нэг хэлбэр, дээрээс нь бөөн зарлага, иймэрхүү зориулалтаар мөнгө идэгч нар байж л байгаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-06-28 19:02:13 - Орон нутаг
Баянхонгор, Дорноговь, Сүхбаатар аймгийн наадмын товыг өөрчиллөө
2017-06-28 18:41:20 - Гадаад
“Google” компанид 2.43 тэрбум еврогийн торгууль ногдуулав
2017-06-28 18:24:06 - Орон нутаг
Баян-Өлгий аймагт 4.5 км хатуу хучилттай зам тавих ажил эхэлжээ
2017-06-28 18:05:53 - Эрүүл мэнд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нарших тохиолдол ихэссээр байна
2017-06-28 17:46:57 - Эрүүл мэнд
Тарвас болон жимс, жимсгэнэ худалдан авахгүй байхыг анхаарууллаа
2017-06-28 17:45:47 - Гадаад
НАТО Оросын арми хүчирхэгжиж буйд санаа зовниж байна
2017-06-28 17:40:16 - Улс төр
МоАХ-ны гишүүд дэмжигчид СЕХ-ны гадна жагсаж байна
2017-06-28 17:30:45 - Хууль
Эрх нь зөрчигдсөн, эрсдэлтэй нөхцөлд байгаа хүүхдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх төв нээлтээ хийлээ
2017-06-28 17:08:46 - Орон нутаг
Тарваган тахлын тандалт шинжилгээ хийжээ
2017-06-28 17:02:35 - Нийслэл
Долдугаар сарын 1-ний өдөр бүх нийтийн цэвэрлэгээтэй
2017-06-28 16:55:59 - Гадаад
Пхенъян Трампын бодлогыг “XXI зууны нацизм” гэжээ
2017-06-28 16:34:32 - Шар
Фэйсбүүк хэрэглэгчдийн тоо хоёр тэрбумд хүрчээ
2017-06-28 16:31:31 - Нийслэл
Үйлчилгээ явуулах зөвшөөрлийн материал авах хугацааг сунгалаа
2017-06-28 15:57:32 - Нийслэл
Сүхбаатарын талбайн урд хэсгийн машины зогсоол ашиглалтад оржээ
2017-06-28 15:54:35 - Улс төр
Дахин санал хураалтыг ирэх сарын 7-ны өдөр явуулахаар боллоо
2017-06-28 15:46:23 - Нийслэл
Ирэх сарын 3 хүртэл халуун ус хязгаарлах хуваарь гарлаа
2017-06-28 15:43:52 - Шар
Жиргээчид М.Оюунчимэг гишүүнийг саатуулах ёстой гэж үзэж байна
2017-06-28 15:20:10 - Нийслэл
Толгойтын автобусны чиглэлд өөрчлөлт орлоо
2017-06-28 15:14:45 - Шар
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат иргэн Г.Доржзодовыг "Дээрэмчин" гэж доромжилжээ
2017-06-28 15:02:23 - Улс төр
МоАХ дахин санал хураалтыг 6-нд явуулахыг шаардлаа
2017-06-28 14:42:33 - Гадаад
Кремлийн албан ёсны цахим хуудаст халджээ
2017-06-28 14:37:29 - Байгаль Орчин
Нийслэлийг түймрийн утаа бүрхээд байна
2017-06-28 14:32:34 - Нийслэл
Гандангийн дэнжийг аялал жуулчлалын цогцолбор болгох ажил эхэллээ
2017-06-28 14:25:04 - Улс төр
Сонгуулийн Ерөнхий хороо хуралдаж байна
2017-06-28 14:24:23 - Улс төр
МАН-аас Баян-Өлгий аймгийн саналыг дахин тоолох шаардлага хүргүүлнэ
2017-06-28 14:23:07 - Хууль
Бага насны хүүхэд хүчирхийлсэн этгээдэд 23 жилийн ял оноолоо
2017-06-28 14:16:00 - Гадаад
Токиогийн монголчууд ирэх сарын 4-ний өдөр саналаа дахин өгнө
2017-06-28 13:27:23 - Орон нутаг
Алба хаагчдыг нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэжээ
2017-06-28 13:24:37 - Хууль
Дорнод аймагт хоёр иргэн худагт унаж амиа алджээ
2017-06-28 13:21:25 - Технологи
Эрдэмтэд зөөлөн робот бүтээжээ
2017-06-28 13:08:33 - Хууль
Байлдагчаа есөн хуруугүй болтол дэглэсэн ахлагчид ял оноолоо
2017-06-28 13:01:49 - Орон нутаг
Сэлэнгэ аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
2017-06-28 13:00:49 - Нийслэл
Он гарсаар 44 хүн усанд осолдож амиа алджээ
2017-06-28 12:48:02 - Хууль
Согтууруулах ундаа хэрэглэсэн 22 жолоочийг саатууллаа
2017-06-28 12:32:37 - Байгаль Орчин
Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно
2017-06-28 12:32:14 - Энтертайнмент
ОХУ-ын Цэргийн их сургуулийг улаан дипломтой төгсөж буй монгол бүсгүй Кремлийн ордонд уригджээ
2017-06-28 12:20:50 - Спорт
Залуучуудын шигшээ баг, легионеруудыг хожлоо
2017-06-28 12:20:09 - Улс төр
Хаврын чуулганы түр завсарлага өнөөдрөөр дуусгавар болж байна
2017-06-28 12:13:12 - Гадаад
Венесуэлийн Дээд шүүхийн байр руу нисдэг тэрэгнээс халджээ
2017-06-28 12:11:55 - Эрүүл мэнд
Төв аймагт гемодиализын эмчилгээ хийдэг боллоо
Их уншсан
Их сэтгэгдэлтэй