- ӨМНӨХ 7 ХОНОГТ:
- БААСАН
04.20 - ПҮРЭВ
04.19 - ЛХАГВА
04.18 - МЯГМАР
04.17 - ДАВАА
04.16 - НЯМ
04.15 - БЯМБА
04.14
Өнгөрсөн лхагва гаригт Сөүл хотын Цагдаагийн газраас Өмнөд Солонгос дахь АНУ-ын цэргийн баазаас цэргийн зориулалттай автомашинуудыг хулгайлж, энгийн иргэдэд худалдан борлуулах гэж байсан бүлэг этгээд, тэдний дотор нэг америк цэргийг баривчлан саатуулсан талаар “Yonhap” мэдээлжээ.
Нийт зургаан этгээд 2016 оны 6-9 дүгээр сард АНУ-ын баазаас тус бүр нь 40-70 сая воны үнэтэй “Humvee” загварын гурван автомашин хулгайлсан байна. Цагдаа нар “Өмнө нь манай улсад цэргийн зориулалттай тээврийн хэрэгсэл хулгайлж байсан тохиолдол гарч байгаагүй. Сэжигтнүүд эдгээр автомашиныг ашиглалтаас гарсан гэж актлаад баазаас гаргасныг илрүүллээ” хэмээн мэдэгджээ.
Гурван автомашины нэгийг нь Өмнөд Солонгосын 54 настай иргэн кино зураг авалтад ашиглах гэж 11 сая воноор худалдан авсан аж. Цагдаа нар, үлдсэн хоёр автомашиныг хил давуулж, Монгол ба Шри-Ланкад худалдах гэж байсан сэжигтнүүдийг баривчилсан байна. Цагдаагийнхан тэднийг мөн хил давуулан наймаалах өөр бусад хэрэгт холбоотой эсэхийг шалгаж буй юм байна.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ