“Мен гао” нэртэй хуурамч цемент авахгүй байхыг анхааруулав

Түгээх    
2017-05-19 17:08:15 - Нийслэл

tsementӨнгөрсөн дөрөвдүгээр сард НМХГ-ын улсын байцаагчид барилгын материалуудад хяналт шалгалт хийж, “Мен гао” нэртэй савлагдсан цемент нь стандартын шаардлага хангахгүй, хаяг шошгын зөрчилтэй гэдгийг иргэдэд анхааруулж байсан билээ. Уг цементэд барилгын материалын чанарыг баталгаажуулсан гарал үүслийн гэрчилгээ, лабораторийн батламж байхгүй, стандартаар 50 кг байхаас 47.48 кг жинтэй савлагдсан зэрэг зөрчил илэрсэн юм. Ийнхүү өмнөх хяналт шалгалтынхаа мөрөөр нийслэлийн Мэргэжлийн хяналтынхан Эрүүгийн цагдаагийн газартай хамтран дахин шалгалт хийсэн байна.

Тавдугаар сарын 9-нд хийсэн уг шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо сүмийн 1-9 тоотод 40 тн-ын чингэлэгт үнс, 20 тн-ын чингэлэгт цемент хийсэн ноцтой зөрчил илрүүлжээ. Энэ талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга “БНХАУ-аас импортоор оруулж ирдэг “Мен гао” үйлдвэрийн цементийг Монгол Улсад 2016 оны долдугаар сараас хойш оруулж ирэхээ больсон.

Гэтэл уг цементийн сав баглаа боодлыг ашиглан цементийн орц найрлагад өөрчлөлт оруулж савлан худалдаалж байсан зөрчил илэрсэн. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах ”Би Эй Ди Эм Жи” ХХК-ийн хашаанд 40 тн-ын чингэлэгт үнс, 20 тн-ын чингэлэгт цемент авчран хооронд нь хольж “Мен гао” нэрийн уутанд хийж борлуулж байсан зөрчлийг илрүүллээ.

Мөн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн н.Даваасүрэнгийн хашаанд үнстэй хольсон цементийг савлаж байсныг илрүүлж тогтоосон. Урин дулааны цаг ирж буйтай холбогдуулан бүтээн байгуулалтад цемент маш ихээр ашиглагддаг. Тиймээс ард иргэд, аж ахуйн нэгжүүд цемент худалдаж авахдаа хаяг, шошго, импортоор оруулж ирээд лабораторийн шинжилгээний бичиг зэргийг сайтар харах шаардлагатай” хэмээв.

Иймд иргэд, аж ахуйн нэгж,  байгууллагууд цемент худалдан авахдаа чанар байдлыг тодорхойлсон сертификат, лабораторийн шинжилгээг үзэж  худалдан авах, бетон зуурмагийн үйлдвэрүүд “Мен гао” уутанд савлагдсан чанар байдал нь тодорхойгүй цемент худалдан авахгүй байх, үйлдвэрлэсэн бетон зуурмагийн марк, чанарыг тодорхойлсон лабораторийн шинжилгээг дагалдуулж байхыг анхааруулж  байна

Б.ГЭРЭЛtsement

tsement



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 4

Зочин (203.91.115.41)
2017-05-20 06:45:13
АНХААРУУЛААД ЯАДЫН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ ӨӨРСНӨӨ АЖЛАА ХИЙГЭЭЧ. ЗАМЫН ҮҮДИЙН ГААЛЬ ЭНЭ ТЭР ХАХУУЛЬ АВЧ ХУУРАМЧ БАРАА ОРУУЛДГЫН ГАЙШД. ШАЛ ХУДЛАА БУЯНЫГ ГАРГАХГҮЙ БУЗРЫГ ОРУУЛАХГҮЙ ГЭСЭН ЭСЭРГЭЭРЭЙ УРИАТАЙ

Зочин (202.9.43.247)
2017-05-19 22:47:51
Iim boloh zamiig ni neej ugsun ardchilaliinhand baishin barij ugvul yasii

Иргэн (66.181.178.180)
2017-05-19 20:53:55
Энэ бол иргэдийн амь нас эрүүл мэндийн эсрэг хамгийн аюултай гэмт хэрэг. Ийм цэмент ашиглаж барьсан барилга газар хөдлөлтөнд зүгээр л бутраад унана. Тийм учраас мөнгө олох зорилгоор хүмүүсийн амь нас эрүүл мэндийг золиослож байгаа этгээдийг шууд цаазлах хэрэгтэй. Хятадын Эрээн хотод чанар муудсан материалаар хоол үйлдвэрлэн хүмүүсийг хордуулсан этгээдийг шууд цаазалдаг юм билээ. Манайд ч гэсэн хүмүүсийн амь нас эрүүл мэндийн эсрэг санаатай хийсэн энэ мэт үйлдэлд цаазлах ялтай болох хэрэгтэй.

Зочин (66.181.177.120)
2017-05-19 19:17:57
mongoluudaa gej ulam lalar bolood bn

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-10-22 19:06:34 - Хууль
ОБЕГ-аас сураггүй болсон 19 иргэний талаар мэдээлэл өгөв
2017-10-22 18:31:13 - Гадаад
Японд ээлжит бус сонгууль болж байна
2017-10-22 18:19:57 - Хууль
Отгонтэнгэр ууланд 19 иргэн сураггүй алга болжээ
2017-10-22 13:34:27 - Орон нутаг
Бага насны хүүхдэд зориулсан явган хүний гарц хийжээ
2017-10-22 12:34:53 - Нийслэл
Сөүл Улаанбаатар хотын харилцаа шинэ шатанд гарлаа
2017-10-22 12:30:10 - Хууль
Өнөөдөр цэргийн жинхэнэ албаны II ээлжийн татлага дуусна
2017-10-22 10:03:49 - Байгаль Орчин
ИНФОГРАФИК: Агаарын бохирдлыг бууруулахад жил бүр олон тэрбум зарцуулдаг ч үр дүнгүй байна
2017-10-22 09:58:07 - Технологи
Бохир усыг ундны ус, эрчим хүч болгон хувиргах жорлон
2017-10-22 09:52:13 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 хэм дулаан байна
2017-10-22 09:49:03 - Энтертайнмент
Өнөөдөр морь өдөр
2017-10-21 16:50:50 - Нийслэл
Өнөөдөр Орбитын эцэст бөхийн клуб нээлтээ хийлээ
2017-10-21 16:25:23 - Хууль
Гадаадын 30 иргэнийг албадан саатуулжээ
2017-10-21 16:18:20 - Нийслэл
Хүйтний улирлын хувцсанд шилжлээ
2017-10-21 14:52:41 - Нийслэл
Охид, эмэгтэйчүүд хүчирхийллийн эсрэг масктай жагсаал хийж байна
2017-10-21 14:37:28 - Гадаад
Хойд Солонгост газар хөдөлжээ
2017-10-21 13:47:33 - Спорт
МУГТ О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээн болно
2017-10-21 12:28:52 - Хууль
Фэйсбүүкээр танилцаж, бусдыг дээрэмддэг бүлэг этгээдийг илрүүлжээ
2017-10-21 12:10:26 - Эдийн засаг
Биткоины ханш анх удаа 6000 ам.доллар давлаа
2017-10-21 12:00:24 - Нийслэл
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг явагдаж байна
2017-10-21 10:23:19 - Байгаль Орчин
Нойтон цас орж, халтиргаа гулсаа үүсч болзошгүйг анхааруулж байна
2017-10-21 09:55:56 - Хууль
П.Хишигбаяр: Ажилд ороод зургаан сарын дараа МАН сонгуульд ялснаар ажлаас халагдсан
2017-10-21 09:39:09 - Энтертайнмент
Өнөөдөр могой өдөр
2017-10-21 09:31:44 - Орон нутаг
Баян-Өлгийн Цэнгэл сумын сурагчид “балгас"-нд амьдарч байна
2017-10-21 08:55:09 - Улс төр
Амлалт дүүрэн шинэ Засгийн газар “бяртай” байж чадах уу
2017-10-21 08:49:57 - Улс төр
О.Баасанхүү: Засгийн газар 15 биш 45 сайдтай бүрдлээ
2017-10-20 21:57:16 - Шар
“Монгол Хятадын хэл соёл боловсролын сан” оюутан, сурагчидад тэтгэлэг гардууллаа
2017-10-20 18:31:08 - Хууль
Ц.Нямдорж ЦЕГ-ын удирдлагуудад үүрэг даалгавар өглөө
2017-10-20 18:10:18 - Энтертайнмент
Өндөр гэгээн Занабазарын сор бүтээлүүд дэлгэгдэнэ
2017-10-20 18:02:05 - Улс төр
Л.Энх-Амгалан УИХ-ын дэд даргад дэмжигдэв
2017-10-20 17:59:31 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Куба улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
2017-10-20 17:47:26 - Шар
Жүжигчин Г.Ундармаагийн үсний мөнгөн даруулга 3.5 сая төгрөгөөр зарагдав
2017-10-20 17:45:27 - Байгаль Орчин
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргааш нойтон цас орж, сэрүүснэ
2017-10-20 17:41:04 - Эдийн засаг
Дулааны цахилгаан станцууд нүүрсний 14-17 хоногийн нөөцтэй байна
2017-10-20 17:31:56 - Нийслэл
ӨМӨЗО-ы “Тэнгэрлэг аян” ТББ-аас “Эрдэм” асрамжийн төвд 18 сая төгрөг хандивлалаа
2017-10-20 16:51:33 - Хууль
Албаны эрх мэдлээ урвуулан дипломат, албан паспортыг энгийн иргэнд олгосон байжээ
2017-10-20 16:47:46 - Хууль
АТГ Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт шалгалт хийлээ
2017-10-20 16:43:41 - Хууль
ДУЧТ-ий гагнуурын төрөлд Ж.Жанлав-Ойдов шагналт байранд шалгарлаа
2017-10-20 16:37:00 - Хууль
Цэрэг татлага эхэллээ
2017-10-20 16:31:31 - Нийслэл
Санхүүгийн зохицуулах хороо бүх аймгийн төлөөлөгчдөө хүлээн авч уулзлаа
2017-10-20 16:25:30 - Энтертайнмент
Бүх нийтийн санал хураалт улс орон даяар явагдаж байжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-10-20 10:44:27 - Хууль
Эрх мэдлээ урвуулж, 1,5 тэрбум төгрөг завшсан албан тушаалтнуудыг баривчилжээ
2017-10-20 16:15:26 - Хууль
Хүчиндүүлсэн гэх таван настай охины ээж хүүхдээ асран хамгаалахаас татгалзжээ
2017-10-20 10:55:05 - Шар
Буудуулж нас барсан монгол иргэн АНУ-д гэр бүлийн хамт амьдардаг байжээ
2017-10-21 09:55:56 - Хууль
П.Хишигбаяр: Ажилд ороод зургаан сарын дараа МАН сонгуульд ялснаар ажлаас халагдсан
2017-10-20 09:00:07 - Хууль
Цэцэрлэгийн гурван давхрыг түрээслэж, хувьчилж, хашаанд нь сургууль барьсан эрхэм БСШУ-ы дэд сайдаар ажиллаж байжээ
2017-10-20 09:00:01 - Улс төр
БАЙР СУУРЬ: Шинэ сайд нар халаа сэлгээ хийх талаар юу хэлэв
2017-10-22 19:06:34 - Хууль
ОБЕГ-аас сураггүй болсон 19 иргэний талаар мэдээлэл өгөв
2017-10-20 18:31:08 - Хууль
Ц.Нямдорж ЦЕГ-ын удирдлагуудад үүрэг даалгавар өглөө
2017-10-20 15:04:07 - Шар
Хойд Солонгосын парламентын гишүүд Австралийн эрх баригчдад захидал илгээжээ
2017-10-20 08:59:57 - Нийслэл
СУРВАЛЖЛАГА: “Их хотын хямдрал” 10-60 хувьд хүрч байна