Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртлэх автозамын хөдөлгөөнийг 19 цаг хүртэл хязгаарлана

Түгээх    
2017-05-20 10:32:17 - Нийслэл

marapon

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ‘Автомашингүй өдөр” буюу “Улаанбаатар марафон-2017’ өдөрлөг өнөөдөр болж байна.  Дэлхийн улс орнууд жил бүр автомашингүй өдрийг уламжлал болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жишгийн хүрээнд нэг ч гэсэн өдөр утаагүй, эрүүл агаараар амьсгалж, явган алхаж эрүүл мэнддээ анхаарахыг уриалан манай улс энэхүү арга хэмжээг найм дахь жипдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. “Улаанбаатар марафон-2017” олон улсын гүйлтийн тэмцээний үеэр зохион байгуулах үйл ажиллагааны хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Баруун дөрвөн замын уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, өглөөний 8-18 цаг хүртэл автомашин явуулахгүй байхаар болжээ.

Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намьяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун дөрвөн зам, Нарны гүүр, Зүүн дөрвөн замаар үйлчлэх өргөн чөлөөнии авто замын тодорхой хэсгийн хөдөлгөөн хаагдах тул тухайн өдөр троллөйбус үйлчилдэг “5 шар - Ботаник"," Ботаник-Вокзал", “3,4 хороолол-Офицеруудын ордон" чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслүүд үйпчилгээ үзүүлэхгүй болохыг иргэдэд анхааруулж байна. Мөн өнөөдөр иргэдэд зориулсан урлаг соёлын арга хэмжээ, төрөл бүрийн үзвэр үйлчилгээ, тэмцээн уралдаанууд зохион байгууллагддаг билээ. Харин томоохон зах худалдааны төвүүд амрах юм.

ЭНЭ ӨДӨР:

Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжны авто замын хөдөлгөөнийг  08:00-18:00 цагийн хооронд хязгаарлана. Иймд дээрх гудамж, авто замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 34 чиглэлийн 331 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд өөрчлөлт оруулна

ИНГЭХДЭЭ:

-Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явна. Хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар  үйлчилнэ. Т:2 "5 шар - Ботаник", Т:4 " Ботаник-Вокзал", Т:5 "3,4 хороолол-Офицеруудын ордон" чиглэлийн троллейбус үйлчилгээ үзүүлэхгүй.

-ШОНХОР, НАРАНТУУЛ, БАРС ЗАХУУД АМАРНА-

Мөн энэ өдөр томоохон зах, худалдаа үйлчилгээний төвүүдийг амраан, тухайн өдрийн ажлыг дараагийн долоо хоногийн амрах өдөрт шилжүүлэхээр төлөвлөсөн аж. Тухайлбал, энэ өдөр “Шонхор”, “Шөнийн зах”, “Өгөөмөр” техникийн зах болон “Бөмбөгөр-1”, “Бөмбөгөр-2”, “Содон”, “Алтжин бөмбөгөр”, “Нарантуул-1”, “Нарантуул-2”, “И март”, “Дүнжингарав”, “Сандэй плаза”, Баянзүрх-1”, “Баянзүрх-2”, “Меркури”, “Барс-1”, “Барс-2”, “Хархорин”, “Мишээл экспо” худалдааны төв, 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр амарна. Нийслэлийн төвийн чиглэлийн авто замуудын хөдөлгөөнийг хязгаарлаж, томоохон зах болон худалдаа үйлчилгээний төвүүдийг амраах учраас зарим чиглэлд авто замын хөдөлгөөн эрс нэмэгдэх тул ажил амралтын хуваарьтаа тодорхой байдлаар зохицуулалт хийхийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас ард иргэдэд зөвлөж байна.

Б.ЦОГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 7

Зочин (150.129.141.233)
2017-05-20 15:32:13
Бүхнийг муулж, баалдаг шизо өвчтэй хүмүүс Монголд мөн олон байх юм даа

Зочин (150.129.141.233)
2017-05-20 15:30:12
Харин ч чийглэг, агаар цэвэр, сэрүүхэн сайхан өдөр таарлаа. Тэнгэр хангайдаа талархъяа!

Зочин (66.181.184.196)
2017-05-20 14:22:09
Xexe. Shavhain dundaa zugaats geed tenger hangai zohitsuulaad baina.

Зочин (103.212.119.193)
2017-05-20 12:38:04
Yxэрyyд юугаа мэдэх вэ дээ.

USAN TENEG (202.21.106.118)
2017-05-20 12:32:09
бороо, салхитай, ёстой таарчихсан өдөртэй давхацуулах юм. Цаг агаарын прогноз харж арга хэмжээ зохиож байвал зүгээрсэн дээ

zochin (103.229.122.16)
2017-05-20 12:15:37
Ashgui

Зочин (122.201.22.145)
2017-05-20 11:32:39
zkk ashgui ashgui

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-05-23 09:17:00 - Байгаль Орчин
Улаанбаатарт 24 хэм дулаан байна
2017-05-23 09:04:42 - Энтертайнмент
С.Батболд: Автомашины улсын дугаарт англи, монголоор уншигддаг үсгүүд сонгож оруулна
2017-05-23 09:01:57 - Хууль
О.Алтангэрэл: УИХ Сангийн сайдын ганц бичгээр шийдвэр гаргаж болохгүй
2017-05-23 08:59:08 - Улс төр
Сонгуулийн өдөр иргэд ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ дээр төвлөрч чадах уу
2017-05-23 08:39:37 - Хууль
Эхнэр хүүхдүүдийнхээ аминд хүрээд, өөрийгөө егүүтгэсэн хэрэг гарлаа
2017-05-23 08:38:52 - Боловсрол
Сурагчид хонхны баяраа “Лимузинг”, “G glass” түрээслэн тэмдэглэж байна
2017-05-23 08:36:17 - Энтертайнмент
Өнөөдөр нохой өдөр
2017-05-22 19:57:01 - Хууль
Хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулсан багшийг торгожээ
2017-05-22 19:30:24 - Нийслэл
Хүүхдийн паркт гал гарлаа
2017-05-22 19:14:36 - Улс төр
Нэр дэвшигчдийн үнэмлэхийг бямба гаригт гардуулна
2017-05-22 19:04:33 - Орон нутаг
Монголд анх удаа хар заг тарьжээ
2017-05-22 18:47:09 - Энтертайнмент
Маргааш соёл урлагийн байгууллагууд төв талбайд цуглана
2017-05-22 18:25:36 - Нийслэл
Сөүлийн гудамжийг автомашингүй “Шөнийн гэрэлт гудамж” болгоно
2017-05-22 18:13:14 - Улс төр
АН-ын сонгуулийн штабын Ерөнхий менежерээр Я.Санжмятав ажиллана
2017-05-22 18:13:02 - Байгаль Орчин
Жуулчдыг ердийн хөсгөөр аялуулах зөвлөмж гаргалаа
2017-05-22 18:07:43 - Шар
"Apple" компанийн анхны компьютер 110 мянган еврогоор зарагджээ
2017-05-22 17:56:31 - Шар
Reuters: Популист Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө
2017-05-22 17:51:27 - Нийслэл
Мэдээлэл харилцаа холбооны статистик мэдээллийг нарийвчилна
2017-05-22 17:27:48 - Улс төр
“Нээлттэй засгийн түншлэл”-ийн форумыг Монголд зохион байгуулах хүсэлтээ илэрхийллээ
2017-05-22 17:25:28 - Нийслэл
Тавдугаар сургууль замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан жишиг сургууль боллоо
2017-05-22 17:17:59 - Орон нутаг
Автомашин мотоцикльтой мөргөлдөж, нэг хүн амиа алджээ
2017-05-22 17:17:06 - Нийслэл
Л.Төгөлдөр: МСҮТ-ийнхэн ЕБС-ийн сурагчдаас сурлага болон зан чанараар илүү
2017-05-22 17:16:55 - Эдийн засаг
Монголын уул уурхайд танигдсан HYUNDAI ЭКСКАВАТОРЫН хаа ч байхгүй лизингийн шинэ үйлчилгээ
2017-05-22 17:06:31 - Хууль
Д.Эрдэнэбатын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа
2017-05-22 17:02:35 - Улс төр
МАН-ЫН БҮЛЭГ: Монголбанкинд хийсэн шалгалтын зарим мэдээлэл төрийн нууцад хамаарч байна
2017-05-22 16:54:44 - Эрүүл мэнд
Элэгний С вирусын “Хепсинат -ЛП” эмийг хоёрын үнээр гурвыг авах боломжтой боллоо
2017-05-22 16:54:38 - Шар
Родриго Дутерте Монгол Улс АСЕАН-д нэгдэх ёстой гэжээ
2017-05-22 16:51:45 - Боловсрол
"Бөмбөгөр ногоон"-ы түүхийг тодруулсан номын нээлт боллоо
2017-05-22 16:49:05 - Улс төр
Төр тэргүүлэх хүнд боловсролоор нь босго тогтооё
2017-05-22 16:29:18 - Хууль
Сонгуулийн үеэр ажиллах тусгай чиг үүрэгтэй ажлын хэсэг байгуулжээ
2017-05-22 16:15:48 - Спорт
FIBA 3х3 “Ulaanbaatar Challenger” гранпри тэмцээн Монголд болно
2017-05-22 15:53:40 - Орон нутаг
Архангай аймгийн Өгийнуур суманд халдваргүйжүүлэлт хийлээ
2017-05-22 15:45:40 - Шар
Хойд Солонгос дахин баллистик пуужин туршив
2017-05-22 15:44:12 - Нийслэл
Б.Бат-Энэрэл хүү эмчилгээгээ хийлгэхээр Бээжинг зорилоо
2017-05-22 15:38:26 - Хууль
“Эрэл”-ийн Д.Эрдэнэбатыг шүүх хурал үргэлжилж байна
2017-05-22 15:19:16 - Нийслэл
Маргааш соёлын салбарынхны нээлттэй хаалганы өдөр болно
2017-05-22 15:18:17 - Спорт
Монголын үндэсний бөхийн “Их Эе” хуралдана
2017-05-22 15:15:00 - Улс төр
О.Баасанхүү: Хар тамхины хэргийг ялаас чөлөөлсөн байна
2017-05-22 15:06:59 - Нийслэл
ФОТО: Татварын нэмэгдэл иргэдийн амьдралд асар хүндээр тусч байна
2017-05-22 14:28:15 - Хууль
Модон гүүрэн дээрээс машин унаж дөрвөн хүн гэмтжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-05-22 10:38:44 - Гадаад
Францад алба хааж байсан монгол цэрэг амиа алджээ
2017-05-22 14:04:31 - Улс төр
ШУУРХАЙ МЭДЭЭ: Татварын нэмэгдлийг эсэргүүцэх гэсэн иргэдийг Цагдаа нар зогсоогоод байна
2017-05-20 16:11:45 - Шар
Пак Гын Хе-г “толин өрөө”-тэй байсан хэмээн шүүмжилжээ
2017-05-22 15:44:12 - Нийслэл
Б.Бат-Энэрэл хүү эмчилгээгээ хийлгэхээр Бээжинг зорилоо
2017-05-23 08:39:37 - Хууль
Эхнэр хүүхдүүдийнхээ аминд хүрээд, өөрийгөө егүүтгэсэн хэрэг гарлаа
2017-05-22 09:03:34 - Нийслэл
Тэрбум төгрөгийн татварын өртэй компани улсын газрыг эргүүлэн өгөхөөс татгалзжээ
2017-05-22 09:18:45 - Эдийн засаг
“Эрдэнэт үйлдвэр”-ийн бүрхэг ирээдүй ба хариуцах эзэнгүй Ш.Батхүүгийн өр
2017-05-20 19:05:34 - Энтертайнмент
“Cinema Awards”–ийг жүжигчид “Монголын Оскар” гэсний учир ба одод чуулсан онцгой үдэш
2017-05-22 10:20:53 - Эдийн засаг
НӨАТ-ЫН СУГАЛАА: 19 азтан 4 сая төгрөг хожжээ
2017-05-22 09:39:07 - Эдийн засаг
Д.Гарамжав: Оюу толгойд зураг хийсэн өдөр их хүйтэн байсан