МИАТ: Зорчигч үйлчилгээний “Amadeus Altéa” системийг нэвтрүүлж эхэллээ

Түгээх    
2017-08-03 15:06:54 - Эдийн засаг

MIAT

-ШИНЭ СИСТЕМ НЭВТРҮҮЛСНЭЭР ЭДИЙН ЗАСГИЙН ХЭМНЭЛТ ҮҮСНЭ ГЭВ-

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ төрийн өмчит хувьцаат компанийн зүгээс “Amadeus IT Group S.A.” компанитай хамтран Зорчигч үйлчилгээний цогц системийг шинэчлэх хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажил өнөөдөр боллоо.  Гарын үсэг зурах ёслолд МИАТ төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Ц.Тамир, “Amadeus IT Group S.A.” компанийн төлөөллүүд оролцлоо.

Испанийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Amadeus IT group SA компани нь дэлхий даяар 15200 орчим ажиллагсадтай ба 190 гаруй улс оронд бизнес эрхэлдэг, дэлхийн аялал жуулчлалын салбар болон тээвэрлэгчдэд хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлэх үйлчилгээ үзүүлдэг тэргүүлэгч компани юм байна. Тус компанийн зүгээс МИАТ төрийн өмчит хувьцаат компанитай хамтран,  Amadeus Altéa системийг нутагшуулахаар ийнхүү өнөөдрөөс  ажлаа эхлүүлж байгаа аж.

МИАТ төрийн өмчит хувьцаат компанийн хувьд ирэх арванхоёрдугаар сарын 1-ний өдөр гэхэд зорчигч үйлчилгээний цогц системийг шинэчлэх ажлаа дуусгахаар төлөвлөсөн байна. Системийг шинэчлэн суулгаснаар зорчигчийн бүртгэл, үйлчилгээ нислэгийн удирдлага, нислэгийн менежмент зэрэг процессийг өндөр түвшинд хянаж, эдийн засгийн  хэмнэлтийг үүсгэх боломж бүрдэж байгааг гарын үсэг зурах ёслолын үеэр холбогдох албаныхан онцолж байлаа.

Amadeus IT Group S.A.” компанийн Amadeus Altéa системийнхээ  талаар “Агаарын тээврийн орлогын менежмент, тийзийн интернэт борлуулалт, хэрэглэгчийн хэрэгцээ, боломжид нийцсэн зорчигч үйлчилгээний цогц систем” хэмээн тодотгосон юм.


MIAT

Ц.ТАМИР: НИСЛЭГИЙН СҮЛЖЭЭГЭЭ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖ НЭЭГДЭНЭ

Гарын үсэг зурах ёслолын үеэр МИАТ төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Ц.Тамираас дараахи тодруулгыг авлаа.

- Amadeus Altéa системийн гол давуу талыг та бүрэн хэрхэн харж байна?

-Өнөөдөр МИАТ төрийн өмчит хувьцаат компани “Amadeus IT Group S.A.” компанитай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. 1987 оноос хойш манай компани Ашидатай хамтарч ажилласаар ирсэн. Харин өнөөдөр өөр компанитай гэрээгээ шилжүүлэн байгуулж байна. Хамтын ажиллагааны бэлтгэл өнгөрсөн оноос эхэлсэн. Энэ оны сүүлээр Amadeus Altéa системд бүрэн шилжих юм. Програмын гол давуу тал нь зорчигч үйлчилгээний цогц тогтолцоотой систем байгаа. Энэ нь манай компанийн үйл ажиллагаанд маш том ахиц дэвшлийг гаргаж, үйлчилгээнийхээ чанрыг сайжруулах чухал алхам болж байна. Хамгийн наад захын жишээ дурдахад, нислэгийн саатал үүссэн тохиолдолд автоматаар тохиргоо хийгдэж, зорчигчийг дараачийн нислэгт хувиарлах үйлдлийн системтэй. Энэ мэтчлэнгээр бүх зүйл бүрэн автомат болоод ирэхээр хүний оролцоогүйгээр ажил үйлчилгээ технологийн өндөр түвшинд явагдах боломж бүрдэх юм.

-Системийг нэвтрүүлснээр зорчигчид руу чиглэсэн үйлчилгээний ямар давуу талууд үүсэх бол?

-Технологийн чадамжаас болоод саатаж, удааширч байсан үйлчилгээний нөхцлүүд илүү хурдан шуурхай болно.Гол нь зорчигч нарт хандсан үйлчилгээний нөхцлүүд илүү боловсронгуй болно гэсэн үг. Энэ программыг Дэлхийн 134 орчим компаниуд ашигладаг. Энэ тогтолцоо бид шилжсэнээр хамтын ажиллагаа илүү өргөн хүрээнд яригдаж, боломжууд нээгдэх юм. Зарим гэрээ хэлэлцээр, тарифуудаа шинэчлэх боломжууд бүрдэж байна.

-Эдийн засгийн хувьд ямар үр өгөөжтэй  вэ?

-Хүнээс хамааралтай зарим үйлчилгээний төрлүүдийг систем рүү шилжүүлснээр эдийн засгийн хувьд асар их хэмнэлт гарна. Хэмнэлт үүсгэсэн мөнгөөрөө бид эргүүлээд зорчигчдын ая тухтай үйлчилгээнд зарцуулахаар төлөвлөсөн байгаа. Цаашлаад хумигдмал мухар сүлжээгээ тэлэх зорилго тавьж байна. Өөрөөр хэлбэл, зарим компанитай нислэгийн тийз хамтран эзэмших замаар чиглэлүүдээ олшруулна гэсэн үг. Үйлчилгээг амжилттай нэвтрүүлснээр зорчигчийн тийзний үнэнд нэлээд хэмнэлт үүснэ гэж харж байгаа.

Ж.МЯДАГБАДАМ

MIAT

MIAT

MIAT



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 22

нэг (202.9.42.134)
2017-08-06 02:58:37
МИАТ ын хамт олонд ажлын амжилт хүсье. Тамир захирал салбараа мэддэг залуу сайн удирдагч. Шударга бдлд нь ажилчид нь ам сайтай бдг шүү. МИАТ ыг улс төржүүлэхгүй ажлыг нь хэвийн явуулах хэрэгтэй л дээ. Саалийн үнээ шиг ашигладагаа л болих хэрэгтэй ЗТЯ ТӨХ

Зочин (203.169.49.96)
2017-08-04 05:20:47
Онгоцны паркаа нэмэх хэрэгтэй!

Зочин (173.11.58.81)
2017-08-04 01:21:03
Hund uilchileye gesen setgel baihgui gazar yamar ch sain system baigaad nemergui.

Ichdeg bai (203.91.115.38)
2017-08-04 00:27:30
Busad kompaniar nisej bgaa bailgui miat bol ulsiinh baival mongoliin agaariin teever hugjihgui. achigch teeverlegvh, nisegch ntr ni bur aimaar bas mash unetei. bilet ni oldohgui. nisej bhdaa uneheer aidag ogtsom hudlult gardag. achigch ni zorchigchidiin achaag urgelj shideed tavtsangaasaa unaad l bh um neg negeer bish bur buunduj shideed bdg. minii mash unetei chemodan neg bulan dotogshoo orchihood evdersem bsn unduruus umagaasan gesen ug. shine buudaltai bolohoor gants miat bvl hezeech hugjihgui.. !! er ni miat huvichlah heregtei!! er ni bodlog ntr ni bishee

Зочин (66.181.185.84)
2017-08-04 00:26:26
erdenetiin ongotsnuu buudal yavdag zamiig hatuu huchilttai bolgoj ongots nisdeg bolgooch

zochin (213.127.41.217)
2017-08-03 22:34:17
Manai bilet neeree mash unetei .

Зочин (66.181.187.94)
2017-08-03 22:30:32
Суудал олдохгүй алалцаад байхад үнэ буулгана гэж байх уу? Эрэлтээ дагаж үнэ тогтдог зах зээлийн хууль байдаг биш бил үү! Ачаалал ихтэй зуны улиралд үнээ улам нэмэх хэрэгтэй.

Зочин (66.181.176.251)
2017-08-03 21:58:51
Une nehdeggui mori unasaar bgaad bur unegui yumnd l suuh geed bdg malnuud olon bh yumaa.

Зочин (138.197.148.150)
2017-08-03 21:07:26
Ene neg Hurts Elbegdorj in mal hezee soligdoh yum be

okej (182.160.5.145)
2017-08-03 19:02:04
undesnii kompania muu heleed baigaa um bish. Humuus ni gadaad dotood ih yvaad um uzej nud tailchaad, busadtai haritsuulaad sanaa zovsondoo eh ornoo hairlasandaaa , helj bainaa. Ue ueiin udirdlagauud idej uuhiinhaa orond ali heden jiliin umnu hiij baihgui yasan um. Yamar undur unetei bilee, deer ni buhel buten , nooluurin eh oron bj , naad zahiin ugdug buteelegee made china bish , made ni mongolios hudaldaj avch boldoguui umuu zahiin jisheenees avahuulaad yamar balair avilgaltai ni meddeg shdee.

Монгол (62.167.93.99)
2017-08-03 18:07:35
Хувийн хампаанаас өндөр үнэтэй түлш авдаг орчин үеийн зохион байгуулалт байхгүй хоноцын хэдэн бөгс бөөрний хэдэн алчуурууд нь хутгалж амьдардаг цаашдаа насгүй болсон газар.

ZOCHIN (122.201.23.226)
2017-08-03 17:55:37
та нар болиочээ эх орныхоо ганц хөл дүүжилэх унаагаа юунд дандаа муулж байдгиийм бусад авиа компанийн онгоцонд орохоороо жижигхэн амьтан дуу нь гарахаа болино тэгээд өөрийнхөө онгоцонд суухаараа нэг л их том пээдгэр болдог зарим хүмүүс ичиж амьдармаар юум Хаана байсан даруу төлөв юум үзэж нүд тайлсан даруу төлөв хүмүүсээс суралцмаар юум МИАТ-ийн үйлчилгээ дэлхийд нэг их доогуур орохгүй харагддаг шүү Юум бүхнийг их мэдэгч нар өөртөө дүгнэлт хиймээр юум ИХ мөрөн дөлгөөн эрдэмт хүн даруу гэж ........

ZOCHIN (27.123.212.136)
2017-08-03 17:32:45
MIAT-d ereesee oligtoi udirdlaga tabigdahgui um daa, Dan hudlaa yrisan umnuud Odoo ene Tamiriig solimoor bna bas l ybahguin dee, Tiiznii une ender hetsuu umaa

Зочин (66.181.187.110)
2017-08-03 17:22:18
orosyn haraat baidlaasaa salaagui tsagt une hyamdarna gej hetsuu dee

Зочин (27.123.214.120)
2017-08-03 16:07:41
Билет н зээл н үйлчилгээ гэнүү хуцана биз. Эхлээд үнээ буулга. Чадахгүй бол чицага царайлаад чаддаг авиа компанид нь зайгаа тавьж өг. Миат, KAL 2 г зогсооё.

Зочин (27.123.214.119)
2017-08-03 15:52:48
2 3 хамгийн багадаа гадаад явна. ИНЕГ ийн дарга нар долдого полдогонууд бүгд машин унана. Тэрийгээ хувий юм шиг унахыг яана. Арчаагүй шаарнууд одоо тэнд дарга хийж байна даа.

Зочин (27.123.214.125)
2017-08-03 15:48:04
Миат н дарга нар гэж бүгд машин унасан, гадуур үнэтэй газар хоолонд орсон, томилолтоор жилд 2-3 удаа гадагшаа явсан амьтас байдаг гэсэн. Дарга нарыг нь дахин цөөрүүлчүүл билет сая руу бууж магадгүй шүү.

Зочин (27.123.214.125)
2017-08-03 15:45:00
Үнээ буулга. Улаан-үүд с Сөүл рүү 1150 р 2 талдаа нисээд болоод байна цаана чинь. Миат болохоор 1500-c дээш байдаг. Зай нь хол л гэж битгий хэлээрэй дэ. Манай бүдүүн дарга нар ирж очих замаас нь хумсалсаар байгаад ийм үнэтэй болчдог юмуу. Пиз..а нараа наад үнээ буулгаачээ. Ядуу монголчуудаа бүр шимж сороод давраад байх лал..д юмаа.

Зочин (182.160.34.248)
2017-08-03 15:38:38
Унээ буулгаа аюулгуй байдлаа ханга

Зочин (202.131.245.243)
2017-08-03 15:34:52
hunnu air ene systemiig nevtruuleed udaj bna daa

Зочин (182.160.2.254)
2017-08-03 15:31:25
Дэмий юм ярьж хүмүүсийн тархийг угаах гэж оролдож байхаар үнээ буулгаж дэлхийн жишигт нийцүүл.

Зочин (202.179.25.205)
2017-08-03 15:28:54
Hutsalgui unee buulgaachee

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-19 18:10:07 - Байгаль Орчин
Хөвсгөл, Горхи Тэрэлжийн бүсийн даац хэтэрсэн тул дахин тусгай зөвшөөрөл олгохгүй гэв
2018-10-19 17:52:05 - Эдийн засаг
1072 хувьцаатай холбоотойгоор зөвлөмж гаргажээ
2018-10-19 17:47:32 - Хууль
“Намянгжү Монголын боловсролыг дэмжих сан” оюутнуудын тэтгэлгээ зогсоож байгаагаа мэдэгдэв
2018-10-19 17:24:43 - Нийслэл
Засгийн газраас Хүүхдийн ордонд 200 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ
2018-10-19 17:02:58 - Нийслэл
Нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлд өөрчлөлт орлоо
2018-10-19 16:43:26 - Хууль
Найз залуугийнхаа гэрт гал тавьсан эмэгтэйг саатуулжээ
2018-10-19 16:35:58 - Улс төр
Баруун таван аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбоно
2018-10-19 15:21:17 - Хууль
Согтуурсан үедээ өөрийн төрсөн ээж, хойд эцгийгээ хутгалжээ
2018-10-19 14:11:23 - Улс төр
Стратегийн ордуудын орлогыг Монгол банкаар дамжуулах хуулийг дэмжлээ
2018-10-19 13:59:02 - Гадаад
БИДНИЙ ТУХАЙ: Япон, Хойд Солонгосын тагнуулын төлөөлөгчид Монголд нууцаар уулзжээ
2018-10-19 13:38:05 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд хэмжээний уулзалтын нээлтэд оролцож, үг хэллээ
2018-10-19 13:35:33 - Шар
Жастин Бибер нууцаар гэрлэжээ
2018-10-19 13:33:01 - Эрүүл мэнд
18-аас дээш насныхныг урьдчилан сэргийлэх үзлэгт ҮНЭГҮЙ хамруулж байна
2018-10-19 13:31:09 - Улс төр
Хүссэн хүүхэд бүрт мөнгө олгох хууль дэмжигдлээ
2018-10-19 13:12:24 - Эдийн засаг
ХХБанк Д.Сүхбаатарын нэрэмжит 2-р дунд сургууль болон Өмнөговь аймгийн 5-р бүрэн дунд сургуулиудын номын санг тохижуулж өглөө
2018-10-19 12:56:41 - Улс төр
Германы Батлан хамгаалахын сайд маргааш манай улсад айлчилна
2018-10-19 12:53:34 - Шар
Дам тамхидалт илүү хортой болохыг тогтоожээ
2018-10-19 12:38:57 - Хууль
Амиа алдсан цагдаагийн ар гэрт 76 сая төгрөг олгохоор болжээ
2018-10-19 12:38:27 - Хууль
Дуучин С.Чулуунбаярт хар тамхины хэргээр шүүхээс ял оноолоо
2018-10-19 12:28:42 - Шар
Сонгууль ойртох тусам улс төрчдийн энэ ажиллагаа улам эрчээ авна
2018-10-19 12:25:21 - Боловсрол
Сурагчид шинжлэх ухааны ертөнцөөр аялав
2018-10-19 12:00:49 - Хууль
Хуурамч 20 мянган төгрөгийн хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байна
2018-10-19 11:59:10 - Улс төр
Ерөнхий прокурорын мэдээллийг УИХ-ын гишүүд сонсоно
2018-10-19 11:49:44 - Улс төр
З.Нарантуяа: Хүүхэд хамгаалах төсвийг бууруулж байгаа нь оновчтой бодлого биш
2018-10-19 10:37:10 - Спорт
Б.Шоовдор, Э.Даваачимэг нар хэсгээ тэргүүлэн барилдана
2018-10-19 10:20:50 - Байгаль Орчин
Баруун болон төвийн аймгуудын нутгаар цасан шуургатай
2018-10-19 10:20:05 - Улс төр
Х.Баттулга ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель нар уулзав
2018-10-19 10:17:03 - Спорт
Г.Ануужин “Оюутны ДАШТ”-ээс мөнгөн медаль хүртлээ
2018-10-19 09:55:29 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн 11 гишүүнийг баталгаажууллаа
2018-10-19 09:45:46 - Хууль
ФОТО: Цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханыг эцсийн замд нь үдлээ
2018-10-19 09:43:05 - Улс төр
Чуулганаар Валютын зохицуулалтын хуулийг хэлэлцэнэ
2018-10-19 08:53:20 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 хэм дулаан байна
2018-10-19 08:43:04 - Энтертайнмент
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Хүүхэд насанд хүргэж өгдөг “Ахмадын өдөр өнжүүлэх” төв
2018-10-19 08:25:38 - Эдийн засаг
“Оюу толгой”-н орлогыг Монголбанкаар дамжуулах ганц боломж буюу Валютын зохицуулалтын тухай хууль
2018-10-19 08:16:17 - Энтертайнмент
Б.Март: “Нүүдэлчдийн өрхийн эмч” киногоо мэргэжлийн Оскарт илгээгээд хариуг нь хүлээж байна
2018-10-19 08:11:15 - Хууль
Согтуугаар жолоо барьж хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилж, 480-960 мянган төгрөгөөр торгоно
2018-10-19 07:56:46 - Энтертайнмент
Байгалийн үзэсгэлэнт газар хамгийн хямдаар алжаалаа тайлах боломжийг “БАЯНХАНГАЙ” олгож байна
2018-10-19 07:49:49 - Энтертайнмент
Өнөөдөр бич өдөр
2018-10-18 17:43:43 - Нийслэл
“TSETSERLEG UB” аппликэйшний сургалт боллоо
2018-10-18 17:42:28 - Нийслэл
Эрдэнэт үйлдвэрийн соёлын өдрүүд Улаанбаатар хотноо болж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-18 15:08:23 - Нийслэл
Яармагийн замд ноцтой осол гарчээ
2018-10-18 11:29:30 - Хууль
Булган аймгийн хэсгийн төлөөгч нас барсан хэргийг ЦЕГ-ын ажлын хэсэг шалгаж эхэлжээ
2018-10-18 11:39:16 - Орон нутаг
Ослын үеэр уурхайд байсан 821 хүнээс үлдсэн 316 хүний мэдээлэл тодорхойгүй байна
2018-10-16 08:10:06 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөөгч нар картаар тооцоо хийсэн 19 иргэнд зургаан сая төгрөгийн хохирол учруулжээ
2018-10-18 17:24:37 - Шар
Шойгу Монголын Ерөнхий сайдад бараалхахдаа шүлгийн мөрөөс эш татав
2018-10-18 10:39:26 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой" компанийн Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг сонгожээ
2018-10-16 08:33:51 - Боловсрол
Тэтгэврийнхээ мөнгийг тэр чигээр нь монголчуудад зориулдаг УЛИ МИНДЕР-тэй ярилцлаа
2018-10-16 16:21:51 - Хууль
Хэрэгт холбогдогчийг эрүүлжүүлэх явцад нас баржээ