Майт Скайнлан: “Naadam” брэнд бий болгохоор Монголд 3 сая ам.доллартай ирж, 150 тн ноолууртай буцсан

Түгээх    
2017-08-09 09:04:31 - Энтертайнмент

“Naadam” гэх монгол нэрээр дэлхийн брэнд бий болгож буй энтерпрёнер залуусын талаар богино хэмжээний бичлэгийг та бүхэн олон нийтийн сүлжээнээс олж үзсэн болов уу. Гурван сая ам.доллар машиныхаа ард ачаад, Монголын говь нутгаар аялан, малчдын хотноос шууд ноолуур худалдан авч, бизнесээ эхлүүлсэн энэ залуусын “Naadam” кашмер брэнд өдгөө тав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.

Тэд одоо Нью-Йорк хотноо оффислож, нэрийн дэлгүүрүүд нь өдөр ирэх тусам амжилттай өргөжсөөр байгаа аж. www.Naadam.co албан ёсны сайт дээр нь Forbes, Vogue, Business insider зэрэг бизнесийн болон загварын томоохон сэтгүүлүүдэд өгсөн ярилцлага, нийтлэлүүд нь байх юм.   

-ГОВЬ РУУ 3 САЯ АМ.ДОЛЛАРТАЙ ЯВААД 150 ТОНН
НООЛУУРТАЙ ЭРГЭН ИРСЭН ТҮҮХ-

28 настай Майт Скайнлан 3 сая ам.долларыг бэлнээр, зүгээр л нэг дэлгүүрийн гялгар уутанд чихээд, говь руу явсан нь ноолууран бүтээгдэхүүн нийлэлтүүдийн гинжийг эвдэж, малчдад ашиг сайн хүртээх “Наадам” нэртэй шинэ бизнесээ үүсгэх анхны алхам нь байлаа. Скайнлан Монголын нийслэл Улаанбаатарын банк руу мөнгөө шилжүүлсэн боловч Нью-Йоркоос 20 цаг нисээд буухад нь түүний бүх мөнгийг нэг дор гаргаж өгөх банк байсангүй. Тиймээс зургаан өөр салбарт очиж теллерүүдээс уут уут дүүрэн бэлэн мөнгө авсан тухайгаа дурсан ярьжээ.

Ингээд Скайнлан авсан бүх мөнгөө бүгдийг нь “Ланд круизер”-ын ард чихээд, түүхий ноолуур зарах малчид руу шороон замаар 20 цаг давхив. Арын суудлаас машиныхаа ар хүртэл, шалнаас тааз хүртэл мөнгөө чихсэн бөгөөд арын цонхоороо харах ямар ч боломжгүй дүүрэн мөнгө чигжсэн байсан гэж Скайнлан хэлж байлаа.

“Наадам” загварын компанийн гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч тэрээр үнийг хөөрөгдүүлэгч, завсрын худалдаачдаас биш Монголын малчдаас ноолуурыг шууд худалдан авч, ноолууран эдлэлийн нийлүүлэлтийн гинжийг өөрчлөхөөр ийнхүү зориг шулууджээ.

Гурван жилийн өмнө Скайнлан нүүдэлчин малчдын дунд нэг сарыг өнгөрөөсөн ба тэгэхдээ 3000 жилийн түүхтэй ахуй амьдралтай танилцаж, ихэнх малчид өндөр цалинтай уурхайн ажил хийхээр хот руу дуртай дургүй явж байгааг олж ажиглажээ. Тиймээс уламжлалт аж ахуйгаа авч үлдэхийг хүсч байгаа тэдэнд туслахаар ямаа малласных нь ашиг шимийг өндрөөр хүртээж, илүүг төлж эхэлсэн байна. Учир нь одоо тэднээс ноолуурыг нь худалдаж авдаг хүмүүс маш багыг төлдөг тул амьдралаа залгуулахад хэцүү, тиймээс ч энэ ахуй амьдрал үргэлжилж чадахгүйд ч хүрч мэдэхээр байв.

Скайнлан анхнаасаа нийгмийн дунд алдартай загварын компани бүтээхийг зориогүй гэж хэлж болно. Нью-Йоркийн их сургуулийг төгссөн тэрээр Уолл стрийтэд ажилд ороод, хоёр жил гаруй ажилласан ч залхаж эхэлжээ. Дараагийн ажлаа олоогүй байсан хэдий ч Скайнлан ажлаасаа шалавлан гарч их сургуулийн найз Рижсэмустэй холбоо барив. Түүний найз Рижсэмус хожим нь түүний “Наадам” брэндийн хамтран үүсгэгч болсон билээ.

-НЭГ КГ НООЛУУРЫГ 20 АМ.ДОЛЛАРАА АВААД, 50 АМ.ДОЛЛАРААР ЗАРДАГ-

Өдгөө дэлхийн ноолууран эдлэлийн зах зээлд тэсрэлт болж, ноолууран цамц, даашинз, өмд, хүрмүүд тренд болж байна. АНУ, Европын улсуудад ноолуур “хаданд” гарч байхад Монголын малчид хамгийн чанартай ноолуур үйлдвэрлэдэг мөртлөө ашиг олж чаддаггүй хэвээр. Газар зүйн байршлын хувьд алслагдмал байдаг учраас брокерууд жилдээ ганцхан удаа Монголд очиж, ноолуурын худалдан авалт хийгээд, цаашаа дамлан худалддаг байна.  

Скайнлан хэлэхдээ брокерууд нэг кг ноолуурыг 20 ам.доллараар аваад, цаашаа олон улсад 50 ам.доллараар зардаг. Үүнээс харахад энэ үйлдвэрлэлийн хамаг л ажлыг хийж байгаа малчид хэтэрхий бага ашиг хүртэж байгаа төдийгүй брокерууд үнийн хөөрөгдөл үүсгэж байгаа нь эдийн засагт хор хөнөөлтэй байгаа юм. Гэхдээ малчин хэзээ ч энэ ялгааг мэддэггүй.

Энэ ялгааг мэдсэн Скайнлан, Рижсэмус хоёр ноолуураа шууд малчдаас авч, одоо авч байгаагаас нь илүүг төлж, түүнийг нь шууд бүтээгдэхүүн болгон зарах бизнесийн боломж байгааг олж харжээ. Тодруулбал, үнэ хөөрөгдөгчдийг худалдааны явцад оруулахгүй байснаар нийлүүлэлтийн гинжид хамгийн их ажил хийж байгаа хүмүүст ашиг өндөр өгөхийн зэрэгцээ одоо зах зээлд зарагдаж буй цамцуудыг хямдхан зарж, борлуулах боломжтой юм байна гэдгийг харсан аж. Нэг үгээр хэлбэл, “тариан талбайгаас шууд ширээн дээр”.

-НААДАМ БРЭНД ЭНЭ ЖИЛ 6 САЯ АМ.ДОЛЛАРЫН АШИГТАЙ
АЖИЛЛАХ ТООЦОО БАЙНА-

“Наадам” брэндийнхний анхны зорилго нь 20 мянган ам.доллар босгоод, 140-200 ам.долларын үнэтэй ноолууран цамц зах зээлд гаргах байв. Гэсэн ч энэ төсөл нь маш их амжилтад хүрч чадсан тул тэд 103.493 ам.доллар олж чадлаа. Энэ нь тэднийг нийлүүлтийн гинжээ бий болох бололцоог өгсөн.

Тэд одоо Монголд ирээд малчдаас нэг кг ноолуурыг 30 ам.доллар буюу бусад брокеруудаас 50 хувийг илүү төлж худалдан авч байна. Гэхдээ тэд худалдан авсан түүхий эдээ огт зардаггүй, харин Монгол, Итали зэрэг орнуудын үйлдвэрүүдэд ээрч цамц, малгай, бээлий зэргийг хийдэг байна. Одоо тэд Италид ээрсэн 100 хувь ноолууран цамцаа 99-200 ам.доллараар зарж байгаа нь ойролцоох чанартай бусад брэндүүдээс хамаагүй хямд тусч байгаа юм.  

Ингээд 2.5 жилийн дотор Скайнлан маш амжилттайгаар онлайн бизнес бий болгохын зэрэгцээ жижиглэнгийн болон хувийн дэлгүүрүүдэд бөөний худалдаа хийж, хөрөнгө босгож байна. Үнэ хөөрөгдөгч брокеруудыг нийлүүлэлтийн гинжээс хассанаар тэд өдгөө онлайн худалдаагаар 79 хувийн орлого, бөөний худалдаагаар 60 хувийн орлого, хувийн лэйблүүдээр 40 хувийн орлого олж байгаа нь зах зээлийн стандартаас хамаагүй өндөр байна.

Наадам брэнд энэ жил ойролцоогоор зургаан сая ам.долларын орлого олно гэсэн тооцоо гаргажээ. Мэдээж энэ тоо баримт нь монгол малчдаас хэдий хэр хэмжээний ноолуур худалдаж авах вэ гэдгийг илэрхийлж буй юм.

Б.ГЭРЭЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 47

ГАНБАА (59.153.113.137)
2017-08-10 23:41:56
ОДОО МАНАЙ ҮЙЛДВЭРҮҮД БҮГД Л НЭГ ДАВХАР ӨМНӨ ЗҮГИЙН ЭЗЭНТЭЙ БОЛСОН ГЭЖ ЯРИХ ЮМ.ТӨРӨӨС ҮЙЛДВЭРЛЭЛ ДЭМЖЛЭЭ ТАТААС ЗЭЭЛ ОЛГОЛОО ГЭХ ЮМ.ГЭТЭЛ ТҮҮХИЙ ЭДИЙГ НЬ БОЛОВСРУУЛЖ БҮТЭЭГДХҮҮН ХИЙХ ҮЙЛДВЭРҮҮД НЬ ЮУ ХИЙДЭГ ЮМ.УЛС ОРНООР ДҮҮРЭН ЦАЛИНГҮЙ АЖИЛГҮЙ ХҮМҮҮС БАЙНА.

зочин (59.153.113.137)
2017-08-10 23:35:35
Барууныхан ингээд олноороо мөнгөө ачаад ирвэл өрсөлдөөн бий больж эдийн засагт хэрэгтэй байх болов уу.нөгөө хэдэн жилийн өмнөөс ямаанд мөнгө өгөөд байсан ямар үр дүн гарсан болоо

Зочин (103.57.93.237)
2017-08-10 21:45:27
Ийм болохын тулд толгойгоо ажиллуулж сурах хэрнгтэй. Одоо бол эрчүүд нь махан биеэ, эмсүүд нь гөбсөн биеэ ажиллуулаад мөнгө олчдог гээд хуйларцнааж бна даа

Зочин (150.129.140.163)
2017-08-10 17:10:27
чадаж байгаа нь сайн байна. чадуулж байгаа нь хохино.

Зочин (150.129.140.163)
2017-08-10 17:10:14
чадаж байгаа нь сайн байна. чадуулж байгаа нь хохино.

Зочин (150.129.140.163)
2017-08-10 17:09:52
чадаж байгаа сайн байна. чадуулж байгаа нь хохино.

Зочин (202.70.46.220)
2017-08-10 16:44:50
Ийм юмнуудыг хееж гаргахгvй бол Монголын минь баялагийг хамаад дууслаа!! Яанаа!!

Jon Snow (202.70.34.107)
2017-08-10 09:25:21
Mongolchuud yaduu, gewch 60% ne hudulguunii dutagdaltai targan hvmvvs baidag

Зочин (27.123.212.134)
2017-08-10 08:15:38
Жинхэнэ эздүүд нь Монголчууд байдаг

зочин (210.204.158.153)
2017-08-10 00:22:22
манайхан чалчиж хүн муулахдаа сурамгай..бусдаас суралц..чадахгүй бол зүгээр л унш

Зочин (66.181.179.253)
2017-08-09 22:46:37
Zalhuu archaagui humuus ingej l hunii idesh boloh ym daa chaabas

Зочин (66.181.179.253)
2017-08-09 22:42:16
Hudlaa tenegtehee boli mashinihaa ard 3, sasya dollar achaad yabj baidag erguu gadaadin hun ter dundaa nariinaaraa hataj uhsen amerik hezee ch tegj yabahgui ee yadaj hun unemshih ym bicheechee

Lk (103.26.194.243)
2017-08-09 19:46:23
Ene muuhai nooluuriig bii bolgohiin tuld mongol ulsiin gazar nutag yamar ih tsuljiltend idegdej bgag yagaad neg ch hun yaridaggui yum be. Ashig honjoo harsan l baahan humuus. Hen ch baigali ehee hamgaalai yamasn surgiin toog limitation tei bolgoe gej yagaad neg ch hun yarihgui bga yum be. Unuudur humus nooluuraa zaraad mungu yahav olj bna. Nileen heden jiliin daraa busad honi uher geh met livestocks ni ideh uvsgui bolj uvul ni uhej uregdeh bolno. Turuus yagaad zohitsuulalt hiidehgui yum be.

Монгол эх орон (62.167.93.99)
2017-08-09 19:36:57
Монголд олон гое боломжууд бгаа даанч монголчууд залхуу өнөөдрийн хоолны төлөө явж бгаа

zochin (202.70.41.94)
2017-08-09 18:48:44
bid altan dr suusan guilgachid. oyun uhaan hoosn tul bolomj bololcoo olj harj chadahgui

Зочин (119.40.100.222)
2017-08-09 17:26:31
ШИнэ зах зээл дандаа байдагийг үзүүлсэн байна

Зочин (182.160.35.65)
2017-08-09 17:11:37
Ченжүүд Монголын хамаг ноосыг Хятадруу гаргаж байна. Төрийн бодлого гэж алга. Энэ хоёр залууд талархаж байна.

Зочин (182.160.35.65)
2017-08-09 17:09:25
Ченжүүдийг ингэж дарах хэрэгтэй

монгол (66.181.188.199)
2017-08-09 16:50:13
шаал гадны хүн ирээд бэлэн мөнгөөр баахан ноолуур аваад бүтэгдэхүүн хийгээд зах зээлд гаргачих юм даа...бүүр наадам нэртэй шүү...бидний олж хараагүй юмыг олж хараад хийчих юмөө...арчаагүй юмдаа бяднуус

Зочин (202.55.191.130)
2017-08-09 16:45:10
хорвоо дэлхий уужим, хийх ажил дуусахгүй гэдэг юм даа

Зочин (49.0.147.131)
2017-08-09 16:19:59
Manai zah zeel hen durtai ni orj ireed toglolt hoih bolomjtoi jinhene ardchilsan zah zeel gevch nuguu talaaraa negdsen bodlogo baihgui baigaagaas hyatad bolon busad gadaaduud ih ashig olood mongol uildveruud ezed ashig baga olj baij magadgui yum

Зочин (202.72.242.5)
2017-08-09 16:18:23
энэ жил нооолуурыг 69000р ченжүүд авсан даа марктинг нь юм байна

Зочин (203.91.115.38)
2017-08-09 15:04:06
нөгөө АН МАН -ы хулгайч алуурчид алчихаагүй нь их юм.

Зочин (203.169.49.96)
2017-08-09 14:39:29
Буянгийн Жагаа хэдээр авадаг юм бол?

Зочин (103.57.94.15)
2017-08-09 14:26:32
Esen mend butssan ni sain hereg. Ashigaa oloosoi doo. Huurhii

MGL (103.57.95.94)
2017-08-09 14:24:25
Xurungu oruulalt sain gol ni naadam gedeg neriig absan bna daa

Зочин (66.181.160.81)
2017-08-09 14:13:12
Энэ жил ноолуур 38$ хүрсэн Баянхонгорын 1 р өнгө 30$ хүрсэн монголын хамгийн муу бүдүүн ноолуур даа гэхдээ энэ залуус үнэ хүргэж ашиг олжээ маш сайн монгол менеджер сайн хүн таарч

Зочин (103.212.116.187)
2017-08-09 13:24:51
Ноолуурын чэнжүүд 20 доллараар авдаг бол эд нар мөн л 20 доллараар авна. Малчдад илүүг төлж байгаа гэдэг нь зүгээр л эдний маркетингийн ухаан. Өөр юу ч биш. Худлаа гэвэл 3 сая доллараа 150 тоннд хуваагаад үз. Тээврийн зардал өөр ямар зардал байдгийн, тэр бүгдийг нь оруулаад тооцвол 20 доллараас ч бага тоо гарна

Зочин (103.229.178.10)
2017-08-09 13:21:59
нэр нь Matt Scanlan

Za huduu harch heden aduu,honi (91.231.169.123)
2017-08-09 12:25:27
Za er ni heden mal avaad huduu amidrah ni hamaagui ireeduitei bolood yavchihlaa.Malchin bolvol zuvulguu uguh gazar surgalt,kurs damjaa baina uu? Holbogdoh utas hayg baival bicheeree sain setgelt humuus minee.

ji (94.254.135.246)
2017-08-09 12:04:17
NUGUU HUDUU AJ SHUIN YAM SHINJLEH UHAANII AKADEMIUUDAAS DEER BHA AA GERMANII MAX MARA BAS INGEJ SJILLADAG 4 EVRO KG TEMEENII NOOSOND TULUUD PALTO GEHED 3000 EVRO YNETEI GD BARIMTAT KINO YZEJ BAILAA TER UVUU EMEE 2 YAMAR HYND BAIDALD NOOSOO AVSAG GD GARCH BSAN GETEL 3000 EVRO HYRDEG YUM BNA RTSSIIN BYTEEGDEHYYN GD L....

Зочин (59.153.85.74)
2017-08-09 11:19:47
Манайхан бол хэзээ ч ингэж чадахгүй л дээ. Дундуур нь шат шатандаа лобби хийгээд авч идэхийн дон туссан гарууд. Ийм хөрөнгө оруулалт маш ихээр орж ирээсэй билээ.

Б.зочин (124.158.95.187)
2017-08-09 11:13:26
Зах зээлийн сэтгэлгээ сайтай алёыг зөв олж харсан мундаг залуус байна.Малчидад илүү орлого олгох боломжийг бий болгох нь маш зөв.Амжилт хүсье.Алс холын Америкаас ирээд энд ийм алхам хийж болж байхад энэ салбарт бизнес эрхэлж буй Монголчууд маань олж харсангүй дээ.Харамсалтай байна.

Зочин (202.9.43.12)
2017-08-09 11:09:16
Sain baina. Uhervvd bvv ataarh

Зочин (66.181.178.213)
2017-08-09 11:07:40
Иймэрхүү хөрөнгө оруулалтууд ахиухан орж ирээсэй. Манай хүнд суртал, авилгын тогтолцоог ийм хөрөнгө оруулалтууд л гэтэлж яадна.

Зочин (202.179.27.173)
2017-08-09 10:58:29
Боломжийг олж харна бас ажил болгоно гэж энийг л хэлж байгаа юм. Манайхан даанч өнөө маргаашнаас цаашаа харахгүй байх нь элбэг ...

Зочин (27.123.212.138)
2017-08-09 10:49:10
Bolj bn. Gol n malchidad ashigtai baival sain bn. Gehdee nooluur une n 50% geheer yamaanii too nemegdeed belcheer talhlagdah vii. Zohitsuulalt heregtei bn. Belcheeriin huuli heregtei bn.

Зочин (103.14.36.18)
2017-08-09 10:47:45
3,000,000/150,000 кг = 20 ам.доллар болж байна.

Зочин (202.21.106.162)
2017-08-09 10:04:51
za mongolchuud orsnoo hiij chadu bj dandaa bitgii iim muuhai uher zan gargaj baildaa

Zochun (74.96.146.145)
2017-08-09 10:04:27
Gobi iin orsoldogch garch irj bn daa manaih gadaad zah zeel deer vne hansh ni ynah biidee Monhol oos bvteegdehvvnee hyamd abaad

Zochun (74.96.146.145)
2017-08-09 10:04:26
Gobi iin orsoldogch garch irj bn daa manaih gadaad zah zeel deer vne hansh ni ynah biidee Monhol oos bvteegdehvvnee hyamd abaad

Зочин (202.21.106.162)
2017-08-09 10:03:59
mongoldoo zaruul bas yaahav ih mongo olohgui ch gsn 1 salbaraa neechuul

Gg (59.153.112.111)
2017-08-09 10:03:19
Gadniihan duraaraa togloh yum da mongoloor .mungutei gadaaduud duraaraa durgibal mongolchuud hohi ni bolnoshuu

Зочин (202.21.106.162)
2017-08-09 10:01:16
bolj bna shdee

Зочин (202.9.43.12)
2017-08-09 09:55:52
saihan medee baina. Battulga bitgii gain boloosoi

Зочин (202.179.27.183)
2017-08-09 09:38:45
Yamar mundag zaluus we bayar hurgii manai mongolin nooluurin bayachuud ednees omno ingeh bsiim

Зочин (66.181.178.213)
2017-08-09 09:34:17
Dajgui.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-08-18 09:36:09 - Энтертайнмент
Намрын Наран Экспо 2017-д Үнэ Хайллаа!
2017-08-18 09:23:27 - Байгаль Орчин
Улаанбаатарт 25 хэм дулаан байна
2017-08-18 09:05:40 - Улс төр
Ч.Гантулга: Энэ ганц Ц.Сандуй гэдэг хүний асуудал биш
2017-08-18 08:59:33 - Орон нутаг
Хятадууд зохиомол дараалал үүсгэж, монгол залуус 35 хэмийн халуунд дугаарлан зогсож байна
2017-08-18 08:41:29 - Хууль
Л.Ариунсан: Албан бичгээр хариу иртэл өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ
2017-08-18 08:36:22 - Байгаль Орчин
Сарын сүүлээр хөрсөн дээр 1-6 хэм хүрч, цочир хүйтэрнэ
2017-08-18 08:30:53 - Энтертайнмент
Өнөөдөр үхэр өдөр
2017-08-17 18:56:56 - Улс төр
Хөшигийн хөндийн нисэх буудал ажиллаж эхлэхэд 35 сая ам.доллар шаардлагатай
2017-08-17 18:53:46 - Улс төр
Цагаан хадны гаалийн хяналтыг зогсоох шийдвэр гаргалаа
2017-08-17 18:48:31 - Гадаад
“Сэлэнгэ-2017” цэргийн сургуулилтад ОХУ-ын 500 албан хаагч оролцоно
2017-08-17 18:46:30 - Технологи
Ерөнхий зориулалтын агаарын хөлгийг Монголдоо угсарч эхэллээ
2017-08-17 18:23:42 - Гадаад
Трамп Ким Чен Уныг сайшаав
2017-08-17 17:42:09 - Улс төр
Өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангахыг анхаарууллаа
2017-08-17 17:20:13 - Гадаад
Гватемалын эмнэлэгт буутай этгээдүүд халдаж, зургаан хүний аминд хүрчээ
2017-08-17 17:15:47 - Шар
“Херо”-гийн Б.Баатар прокурорт хандав
2017-08-17 16:44:52 - Хууль
Г.Доржзодовыг ТЕГ-аас дахин байцааж байна
2017-08-17 16:05:48 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн яруу найрагчдын их хуралд илгээлт илгээв
2017-08-17 15:59:53 - Нийслэл
Зөвшөөрөлгүй баригдаж буй 10 давхар барилгын ажлыг зогсоолоо
2017-08-17 15:28:33 - Нийслэл
Нийслэлд Шилэн тендерийн журам хэрэгжиж эхэлнэ
2017-08-17 15:25:20 - Нийслэл
Багш нар Засгийн газарт цалингийн доод хэмжээг 1.6 саяд хүргэх шаардлага хүргүүллээ
2017-08-17 14:34:35 - Хууль
Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс зөвлөж байна
2017-08-17 14:10:38 - Нийслэл
А.Ганбаатар: “60 тэрбум”-ын тухай уулзалт болсон уу гэвэл болсон
2017-08-17 13:44:23 - Хууль
Иргэний үнэмлэх, бусад бичиг баримтын хуулбарыг нотариатаар баталгаажуулах шаардлагагүй болжээ
2017-08-17 13:38:38 - Шар
Арьсны үзлийн эсрэг Обамагийн жиргээ "дээд амжилт" тогтоов
2017-08-17 13:11:16 - Улс төр
НИТХ дахь МАН-ын бүлгээс Ц.Сандуйг огцруулах бичиг өргөн барилаа
2017-08-17 12:44:34 - Нийслэл
СУРВАЛЖЛАГА: Хятадын элчингийн гадаа иргэд найм хоног хонон өнжин дугаарлаж байна
2017-08-17 12:39:43 - Энтертайнмент
Маш ховор төрлийн цагаан хандгайн дүрсийг хальсанд буулган авчээ
2017-08-17 12:31:19 - Улс төр
"60 тэрбумын" гэгдэх А.Ганбаатар анх удаа мэдээлэл хийх гэж байна
2017-08-17 12:16:53 - Орон нутаг
Гангийн үнэлгээ хийх ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
2017-08-17 12:14:08 - Нийслэл
Багш нар Засгийн газарт шаардлага хүргүүлнэ
2017-08-17 11:39:04 - Орон нутаг
"Эрдэнэс Тавантолгой"-н оператор нойтон өлсгөлөн зарлажээ
2017-08-17 11:26:44 - Улс төр
НИТХ-ын МАН-ын бүлгийн гишүүд Ц.Сандуйг хүлээж байна
2017-08-17 11:17:22 - Эдийн засаг
Ам.долларын ханш 87 төгрөгөөр өсөөд байна
2017-08-17 11:16:32 - Шар
Удирдах Зөвлөлийн хурал дээр У.Хүрэлсүх буулт хийжээ
2017-08-17 11:14:53 - Нийслэл
Улаанчулуутын хогийн цэгийг битүүмжлэн шалгаж байна
2017-08-17 10:28:22 - Боловсрол
Сурагч Б.Хангай Японы парламентаас зохион байгуулсан эссе бичлэгийн уралдаанд түрүүлэв
2017-08-17 10:16:16 - Нийслэл
Жолооч нарыг хурдаа тохируулж явахыг анхааруулж байна
2017-08-17 10:12:33 - Улс төр
Засгийн газар хуралдана
2017-08-17 09:26:01 - Байгаль Орчин
Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2017-08-17 09:17:06 - Шар
МАН-ын идэвхитэй жиргээч гишүүд компьютерийнхээ араас “цухуйхгүй” байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-08-16 14:23:13 - Орон нутаг
Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байсан охидын нэг нас баржээ
2017-08-16 16:43:32 - Улс төр
У.Хүрэлсүх: М.Энхболд оо, чи улс орныхоо төлөө зүгээр л явж үз
2017-08-17 12:44:34 - Нийслэл
СУРВАЛЖЛАГА: Хятадын элчингийн гадаа иргэд найм хоног хонон өнжин дугаарлаж байна
2017-08-16 19:07:14 - Улс төр
Ц.Сандуйг хөөх үндэслэлгүй, 60 тэрбум эвлүүлэг гэж үзжээ
2017-08-17 11:16:32 - Шар
Удирдах Зөвлөлийн хурал дээр У.Хүрэлсүх буулт хийжээ
2017-08-16 14:59:04 - Шар
МАН-ын дараагийн байгуулах Засгийн газрын сайдуудын нэр ил болсон уу
2017-08-17 11:14:53 - Нийслэл
Улаанчулуутын хогийн цэгийг битүүмжлэн шалгаж байна
2017-08-17 14:10:38 - Нийслэл
А.Ганбаатар: “60 тэрбум”-ын тухай уулзалт болсон уу гэвэл болсон
2017-08-15 09:12:33 - Орон нутаг
Г.Батноров: Жолооч нар Хятадын хилээс 160 км газарт дугаарлаад 14 хонож байна
2017-08-15 14:04:16 - Нийслэл
Зүүн гар тийш эргэхгүй байх зохицуулалттай өдрийг сурвалжиллаа