Хулгайн загасчид байгаль хамгаалагчдын байшинг санаатай шатаасан байж болзошгүй гэв

Түгээх    
2017-08-10 09:01:37 - Хууль

-ЦОНХ ХАГАРСАН, ХААЛГАНЫ ЦООЖ НЬ ЭВДЭРСЭН БАЙСАН ГЭВ-

Энэ сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Ринчинлүмбэ сумын нутаг дэвсгэр, Монгол улсын хойт хязгаар гэгддэг Тэнгисийн гол, Шишгэдийн орчимд байрлах байгаль хамгаалагчдын байрыг санаатайгаар галдан шатаажээ. Гал гардаг өдөр байгаль хамгаалагчдын байшинд хүн байгаагүй бөгөөд хулгайгаар загасчилсан, завьтай 3-4 иргэний араас хоёр хоногийн турш хоёр байгаль хамгаалагч завьтайгаар болон морьтой явсан эзгүй байжээ.

Долдугаар сарын 30-ны өглөө 6:30 цагт байгаль хамгаалагч руу “Танай байшин шатаж байна” хэмээн утас цохисон байна. Байгаль хамгаалагч нар дуудлагын дагуу очиход байшин нь юу ч үгүй шатаж үнсэн нурам үлдсэн байжээ.

Шатсан байшинд байгаль хамгаалагчдын станц болон хувцас, эд зүйл, долоон сая төгрөгийн үнэ бүхий хоёр мотоцикль, зурагт, эмээл, радио зэрэг эд зүйл байсан нь бүрэн шатсан байна.

Байгаль хамгаалагчдын байшин 5х8 хэмжээтэй 25 сая төгрөгийн өртөгөөр улсаас хөрөнгийг гаргаж барьж өгч байсан аж. Түүнчлэн тухайн шатсан байшинд дотроосоо гал гарах ямар боломжгүй, ямар нэгэн цахилгаан хэрэгсэл ашиглаагүй, тоггүй, гал түлээгүй удсан байжээ.

Зураг: Байшин шатахаас өмнө 

Одоогийн байдлаар байгаль хамгаалагчид зөвхөн өмссөн хувцастай хоцорсон учраас тус аймгийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамт олны зүгээс хувцас болон бусад хэрэгтэй зүйлээр туслаж сэтгэлийн дэм үзүүлжээ. Мөн байгаль хамгаалагч залуус морины саравчинд хоноглож байгаа юм. Харин тэдэнд жижиг байшин барьж өгөхөөр тусгай хамгаалалттай газрын дарга ажиллаж байгаа талаар мэдээлэл өгөв.

Байгаль хамгаалагчдын хэлж буйгаар, байшинг санаатайгаар хулгайн загасчид шатаасан байж болзошгүй. Учир нь шатсан байшин төмөр дөрвөн хаалганы айлаас далд баруун талын гаднах хаалганы цоожийг эвдэж орсон байсан. Хөдлөн даруул төмөр нь унжиж унасан. Зүүн талын цоож цоожлоотой, хүн хүрээгүй хэвээрээ шатаж, шууд хөндлөнгөөрөө унасан байсан.

Мөн дөрвөн цонхны бүх даруулга төмөр хаалттай байсан. Гэтэл ямар ч эд хошил байхгүй өрөөнөөс гал гарсан. Тэр өрөөний гадна түгжээтэй хаалганы төмөр түгжээ эвдэрсэн байсан юм. Мөн цонхны шил шатахдаа огт хагарахгүй шууд урссан байсан. Гэтэл баруун урд цонхны шилний зарим хэсэг нь байшингын гадна 150см хол бөгөөд цонхны байрлалаас баруун тийш 60см зайтай унасан байсан. Энэ нь цонх хагалж хүнгүй өрөөнд гал тавьсан байж болзошгүй байгаа юм гэв.

Энэхүү хэргийн талаар Хөвсгөл аймгийн Ринчинлүмбэ сумын хэсгийн төлөөлөгчөөс  тодруулахад: Долоон сарын 30-ны өдөр дуудлагийн дагуу 13 цагийн үед цагдаагийн дөрвөн хүний бие бүрэлдэхүүн хэргийн газарт очсон. Тухайн байшин биднийг очиход бүрэн шатаад дууссан, нурам үлдсэн байсан.

Дээврийн төмөр нурманд дээр унасан байдалтай байсан. Харин хаалга цоож бүрэн бүтэн, санаатайгаар шатаасан ул мөр олдоогүй. Байшингийн дотор боломжгүй төмөр цоожтой байсан. Одоогоор гал санаатайгаар тавьсан байж болзошгүй хэргээр тус сумын хоёрдугаар багийн таван хүнээс байцаалт авч эхэлсэн байгаа гэв.

-БАЙГАЛИЙН ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗРЫГ ХУЛГАЙН АНЧИД СҮЙТГЭЖ БАЙНА-

Хөвсгөл аймгийн нутаг Тэнгэсийн Хишигтийн тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт малчид цөөхөн, харин хулгайн анчид, тодруулбал хууль бус орос болон монгол загасчид ихээр суурьшиж загасчилдаг байна. Уг нь байгаль хамгаалах тухайн хуулийн дагуу тусгай зөвшөөрлийн дагуу цөөн тооны загасыг барьж, эргүүлэн усанд тавих журамтай байдаг аж.

Гэтэл Тэнгэсийн голд тул, зэв, хадран төрлийн загас ихтэй учраас хууль бусаар загасчлах явдал гаарч, сүлжээ шиг болсон байдаг аж.

Мөн байгалийн үзэсгэлэнт газар учраас олон төрлийн ховор ан амьтдыг хулгайн анчид ихээр агнаж бараг амьтадгүй болсон талаар байгаль хамгаалагчид хэлж байна. Түүнчлэн дархан цаазат тайгад ногоон хаш элбэг байдаг бөгөөд түүнийг хулгайн анчид түүж нэг килограммыг нь 50-200 мянган төгрөгөөр борлуулдаг байна.

Энэхүү байгалийн тусгай хамгаалалт бүхий газраас олон төрлийн ан амьтан, загас, байгалийн чулуу, ургамал зэргийг хууль бусаар түүж, агнаж борлуулах асуудалд зөвхөн байгаль хамгаалагчид хөөцөлдөж, байгалиа авч үлдэхийн төлөө зүтгэдэг. Харин энэ газарт ямар ч хяналт, төрийн ямар ч зохицуулалт байдаггүй аж.

Хоёр байгалийн тусгай хамгаалалттай газар, нэг байгалийн цогцолбор газар нийлж нийтдээ 1,6 сая га газрыг 39 байгаль хамгаалагч хамгаалдаг байна.

Мөн 2013 онд Хөвсгөл аймгийн Улаан-Ус сумын нутаг дэвсгэрт байрлах байгаль хамгаалагчдын нэвтрэх цэгийг шатаасан хэрэг гарч байсан байна. Тухайн үед гал тавьсан эзэн холбогдогч олдоогүй үндэслэлээр хэргийг хааж байжээ. Түүнчлэн тус нутагт байгаль хамгаалагчдыг дарамтлах, байшингийн цонхыг удаа дараа хагалах, биед нь гэмтэл учруулах, мотоцикл эд хогшлыг шатаах явдал байнга гардаг байна. Гэсэн хэдий ч байгаль хамгаалагч залуус байгалиа авч үлдэхийн тулд ажилласаар байгаа юм.

У.УРАНЦЭЦЭГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 15

Зочин (43.242.243.186)
2017-08-11 06:27:09
Хэцүү ажил даа. Эх орноо гэх сэтгэлгүй муу төмсөгний бүтээлүүд ингээд энд тэнд гай тариад явах юм аа.

Зочин (59.153.85.115)
2017-08-10 22:17:24
Hamgaalakh osteo oor gazar bol Selengiin Buganat bna. Tend alt ukhaad baigaliig aimshigtai suitgej bna. Tur zasag haana bna!!!

Зочин (122.201.22.4)
2017-08-10 19:40:14
Голцуул нутгийнхан байгаа ш дээ

Зочин (59.153.87.11)
2017-08-10 18:59:24
МАН АН б,гаа цагт энэ б,дал хэзээч өөрчлөгдөхгүй хувь тавилантайгаа эвлэрэх л болж дээ.

Монгол эх орон (62.167.93.99)
2017-08-10 18:32:17
Байгаль хамгаалагч нар жоохон идэвхитэй бай зурагт радиогоор ярилцлага өгч хэрэгтэй юмнуудаа нуулгүй хэлэх хэрэгтэй тэгэхгүй бол яамны дарга нар гутал руугаа хардаггүй юм

Зочин (202.55.191.130)
2017-08-10 14:24:20
aimar yum be

Зочин (103.229.178.10)
2017-08-10 13:28:24
ИЛҮҮ ИХ ЭРХ МЭДЭЛ ӨГӨӨ, АЖЛЫН НӨХЦӨЛ БАГАЖ ХЭРЭГСЭЛИЙГ НЬ УЛАМ САЙЖРУУЛ ... ОРОН ТОО НЭМНЭ ... УЛС ГҮРНЭЭРЭЭ ӨӨДГҮЙ МУУСАЙН ПАРАЗИТ ХУЛГАЙН АНЧИДАД ИНГЭЖ ДОРОМЖЛУУЛЖ АРАЙ Ч БОЛОХГҮЙ БАЙХ. ШААРДЛАГАТАЙ БОЛ БУУДАХ ЭРХЙИГ НЬ ӨГСӨН Ч ЯАДГИЙН. ТЭГЭХГҮЙ БОЛ АРАЙ Л ДЭНДҮҮ ДАВАРЧ БАЙНА Ш ДЭЭ.

БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ (202.179.4.250)
2017-08-10 12:18:37
ХӨДӨӨ СУМДЫН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ НАР НАР АЛБАНЫ ГЭСЭН ЯМАРЧ УНАА, ХУВЦАС БАГЖГҮЙ БАЙНА. ГЭТЭЛ САЙД ДАРГА НАР НЬ СҮҮЛИЙН ҮЕИЙН ТАНСАГ ЖИЙПГҮҮД ХӨЛӨГЛӨӨД Л БАЙХ ЮМ. ЗАРИМ НЭГ ЖИЖГ ГАЗРЫН ДАРГА НАР ХҮРТЭЛ ЛАНД УНАХ БОЛЛОО. ТЭДЭНД ХӨДӨӨ ГАДАА ЯВАХ ЯМАРЧ ШААРДЛАГАГҮЙ БӨГӨӨД АЖИЛ ГЭРИЙН ХООРОНД СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХЭД ЗӨӨЖ БАЙНА.

зочин (103.10.23.102)
2017-08-10 12:12:13
Нэг бол амийг нь хороочихдог үгүй бол орох оронгүй болгодог болжээ. Байгал хамгаалагчидийн биед халдсан бол шууд буудаж алах эрхийг нь өгчихмөөр юм дөө. Тэгэхгүй бол хулгайч нар нь илүү давуу эрхтэй байдаг болж дээ.

Зочин (202.9.42.140)
2017-08-10 12:11:09
Хишигтийн биш Шишгидийн ТХГНутаг, Улаан-Ус сум биш Улаан уул сум

Зочин (122.201.31.171)
2017-08-10 10:07:12
Ter hujaaa enkhamgaland hel

Зочин (66.181.183.214)
2017-08-10 10:02:17
Naad nutgaasaa garsan ih hurliin gishuuddee handaachee. Yah gej songosiin

Зочин (202.70.42.26)
2017-08-10 09:56:28
баригдана даа баригдана Барихыг хүсвэл шүү дээ цагдаа нь

Зочин (103.212.117.100)
2017-08-10 09:44:11
Миний үед сумын нутаг дэвсгэрт ямар ямар гадны хүмүүс ирж байгааг хамгийн түрүүн мэдээд тандалт хийдэг байлаа

Зочин (103.212.117.100)
2017-08-10 09:42:24
Хэсгийн төлөөлөгч юу хийж байнаа ажилгүй болчихсон юмаа одоогийн залуус

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-12-14 17:48:43 - Гадаад
АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ 0,25 хувиар нэмжээ
2017-12-14 17:04:03 - Эдийн засаг
Мөнгөний бодлогын зөвлөл маргааш хуралдана
2017-12-14 16:49:56 - Улс төр
Л.Оюун-Эрдэнэ: Цагаатгах ажил хэзээ дуусах вэ
2017-12-14 16:48:31 - Байгаль Орчин
Монголын байгаль орчны талаар нэгдсэн ойлголт өгөх таван боть ном гарлаа
2017-12-14 16:48:27 - Улс төр
Зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав
2017-12-14 16:41:48 - Эдийн засаг
Шинэ орон сууцны 1м.кв-ын үнэ 2.2 сая төгрөг байна
2017-12-14 16:27:00 - Гадаад
Путин 13 дахь удаагийн хэвлэлийн бага хурлаа хийж, сэтгүүлчдийн асуултад хариулна
2017-12-14 16:23:59 - Улс төр
Зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав
2017-12-14 16:06:26 - Нийслэл
Барилга, хот байгуулалтын сайдтай ажил хэргийн уулзалт хийлээ
2017-12-14 16:05:43 - Орон нутаг
Тост, тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргаа байгуулахаар боллоо
2017-12-14 16:03:48 - Эрүүл мэнд
Дүүргийн хүүхдийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байна
2017-12-14 15:58:50 - Эрүүл мэнд
Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг мэс заслын тасагтай боллоо
2017-12-14 15:29:54 - Нийслэл
Тээврийн хэрэгслийн албан татварыг онлайнаар төлөх цахим систем нэвтрүүллээ
2017-12-14 15:03:54 - Эдийн засаг
Япон Улсаас гурван сая ам.долларын буцалтгүй тусламж авахаар боллоо
2017-12-14 14:59:51 - Энтертайнмент
Хүүхэлдэйн театрынхан “Гайхамшигт хайрцаг” гала тоглолт хийнэ
2017-12-14 14:43:16 - Нийслэл
Улаанбаатар хотод өдөртөө 930 гаруй автобус иргэдэд үйлчилдэг
2017-12-14 14:32:57 - Энтертайнмент
Дуурийн дуучин Э.Анхбаярт 24 сая төгрөгийн шагнал олгоно
2017-12-14 14:32:26 - Гадаад
Цөмийн бөмбөгийг халах дэлбэлэгч дрон дэлхийг айдаст автуулж байна
2017-12-14 13:53:15 - Байгаль Орчин
Н.Цэрэнбат: Ойн нөөцөө хамгаалах, нэмэгдүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулна
2017-12-14 13:44:33 - Улс төр
Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг баталлаа
2017-12-14 13:29:58 - Нийслэл
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: "Би шүүхийн шийдвэрийн дагуу мөнгөө төлөөч гэсэн шаардлага тавьж байна"
2017-12-14 13:29:35 - Шар
Дуэйн Жонсон Холливудын “Алдрын гудамж”-нд нэрээ мөнхөлжээ
2017-12-14 12:51:44 - Эдийн засаг
Хасбанкны гүйцэтгэх захирал М.Болдоо “Оны шилдэг эдийн засагч”-аар тодорлоо
2017-12-14 12:40:24 - Улс төр
21 аймгийн удирдлагуудыг хамруулсан цахим хуралдаан болов
2017-12-14 12:20:12 - Эдийн засаг
ХААН Банк, АХБ, Зээлийн батлан даалтын сантай хамтран ЖДБ эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгоно
2017-12-14 12:07:55 - Хууль
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр, торгуулийг oнлайнаар төлөх боломж бүрдлээ
2017-12-14 12:04:38 - Хууль
Арван настай охиныг мөргөсөн иргэнийг 100 мянган төгрөгөөр торгожээ
2017-12-14 12:03:45 - Улс төр
Л.Болд: Бүлэглэлийн захиалгаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байна
2017-12-14 11:58:11 - Гадаад
БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин Хятадад айлчилж байна
2017-12-14 11:32:30 - Улс төр
С.Эрдэнэ: Иргэдийн нуруун дээрх ачааг хөнгөлдөггүй юм гэхэд татвараар битгий дарамтал
2017-12-14 11:12:13 - Боловсрол
Ой тогтоолтын тэмцээнийг албан ёсны олимпиадын жагсаалтад оруулна
2017-12-14 11:03:21 - Улс төр
Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийнэ
2017-12-14 10:59:50 - Улс төр
“Цалинтай ээж” хөтөлбөрийн журмыг баталлаа
2017-12-14 10:58:28 - Орон нутаг
Баянхонгор аймгийн Зэвсэгт хүчний 339-р анги цас цэвэрлэх төхөөрөмж хийжээ
2017-12-14 10:51:11 - Улс төр
Б.Хурцтай холбоотой гомдол гаргасан иргэд нээлттэй сонсгол хийнэ
2017-12-14 10:43:27 - Хууль
Пиротехникийн хэрэгсэл хууль бусаар худалдвал хариуцлага тооцно
2017-12-14 10:39:22 - Гадаад
Зүрх нь цээжнийхээ гадна ил гарсан охин мэндэлжээ
2017-12-14 10:38:24 - Орон нутаг
Эцэг эх нь архидан согтуурсны улмаас дөрвөн настай охин осгов
2017-12-14 10:22:02 - Хууль
Эрчим хүчний удирдлагуудад хамааралтай 15.5 тэрбум төгрөгийн зөрчлийг шалгаж эхэлжээ
2017-12-14 10:21:34 - Хууль
АТҮТ-ийн хэлтсийн дарга Д.Батбаярыг суллав
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-12-12 07:33:55 - Хууль
Хэдэн зуун сая төгрөг гэртээ нуучихаад хэнээс авснаа тайлбарлаж чадахгүй байна
2017-12-14 08:44:37 - Хууль
ШӨНИЙН СУРВАЛЖЛАГА: Зөвшөөрөлгүй зочид буудлуудыг хааж лацадлаа
2017-12-13 08:19:38 - Эрүүл мэнд
Монгол бадарчин Амай: Өвчтэй байгаа хэдий ч зовлон яримааргүй байна
2017-12-14 13:29:58 - Нийслэл
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: "Би шүүхийн шийдвэрийн дагуу мөнгөө төлөөч гэсэн шаардлага тавьж байна"
2017-12-14 09:38:28 - Улс төр
С.Баярыг Элчин сайдаас эгүүлэн татахаар болжээ
2017-12-14 08:52:05 - Улс төр
О.Баасанхүүгээр МАХН-ыг “самруулах” төлөвлөгөө хэнийх байв
2017-12-12 07:39:49 - Улс төр
С.Ганбаатар: О.Баасанхүү эздийнхээ захиалгыг биелүүлэх гээд толгойгүй болсон
2017-12-14 08:31:16 - Эдийн засаг
Хятад улс Монголоос мах импортлохыг хоригложээ
2017-12-14 09:35:04 - Шар
Таван настай охиныг хүчирхийлсэн хойд эцэгт 18 жилийн ял оноолоо
2017-12-13 12:19:49 - Хууль
Гарцан дээр 10 настай охиныг мөргөсөн жолооч буруугаа хүлээжээ