Вьетнам улс руу гүн хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүн экспортлоно

Түгээх    
2017-08-10 17:02:55 - Эдийн засаг

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын Комиссийн 16 дугаар хуралдаан 8-р сарын 8,9,10 өдөр үргэлжлэн, протоколд гарын үсэг зурах ёслолоор өнөөдөр /2017.08.10/ өндөрлөлөө. Монголын талыг Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайд, ЗГХК-ийн монголын хэсгийн дарга П.Сэргэлэн тэргүүлж, ХХААХҮЯ, ГХЯ, БСШУСЯ, УУХҮЯ, БХБЯ-ны болон албаны бусад төлөөлөгчид оролцов. Вьетнамын талыг Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд, ЗГХК-ийн Вьетнамын хэсгийн дарга Нгуен Суан Гыөнг тэргүүлж, ЗГХЭГ, ХААХХЯ, ГХЯ, БХЯ, ТХОЯ, АҮХЯ, МХХЯ-ны болон бизнесийн төлөөлөгчид оролцов.

Монгол, Вьетнамын хоорондын улс төр, дипломат харилцаа болон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, батлан хамгаалах, аюулгүй байдал, хөдөө аж ахуй, байгаль цаг уурын өөрчлөлт болон байгалийн гамшигтай тэмцэх, шинжлэх ухаан технологи, мэдээлэл сурталчилгаа, зам тээвэр, боловсрол, соёл, спорт, аялал жуулчлал, хөдөлмөр, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны томоохон асуудлуудыг авч хэлэлцэв. Монгол, Вьетнамын худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлж, хоёр тал 2020 онд худалдааны эргэлтийг 70 сая ам.долларт хүргэх талаар санал нэгдэв. Монголын тал  Вьетнам Улсад гүн хөлдөөсөн болон боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн, оёмол барааны түүхий эд, арьс ширэн бүтээгдэхүүн, ашигт малтмал, малын ясны гурил, хөлдөөсөн чацаргана, нэрс, аньс нийлүүлэх сонирхолтой байгааг илэрхийлэв.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн “Гурван өдрийн турш манай мэргэжилтнүүд болон холбогдох албан газрын байгууллагууд асуудлуудаа хамтарч хэлэлцээд, протоколд гарын үсэг зурлаа. Энэ протоколд Монгол Улсаас Вьетнам Улсад гүн хөлдөөсөн мах болон дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломж бүрдэж байгаагаар өндөр ач холбогдолтой. Вьетнам Улс нь Монгол Улсаас мах авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Протоколд хоёр улсын ирэх дөрвөн жилд хамтарч хийх ажлууд ерөнхий тусгагдсан, гол заалт нь худалдааны эргэлтийг 70 сая ам.долларт хүргэх зорилготой” гэлээ.

Ийнхүү Монгол Улсаас Вьетнам Улсад гүн хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүн экспортлох, Вьетнам Улсаас Монгол Улсад цай, кофе, гурилан бүтээгдэхүүн, шинэ жимс, жимсний ундаа, гахай, тахианы мах, далайн бүтээгдэхүүн харилцан нийлүүлэх зах зээлийн боломжийн  талаар холбогдох яриа хэлэлцээг эхлүүлэхээр тогтлоо. Мөн Вьетнам Улсад нийлүүлэх дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийн эрүүл ахуйн гэрчилгээг тохиролцлоо. Ингэснээр Хятад улсын нутаг дэвсгэрээр төмөр замаар мах махан  бүтээгдэхүүнээ тээвэрлэж  гуравдагч оронд худалдаалах боломжтой болж байна.  Хоёр улс монголын ноос, арьс ширэн түүхий эдийн нөөцийг түшиглэн хагас болон боловсруулсан бүтээгдэхүүн, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахаар тохиролцов. Монгол, Вьетнамын ЗГХК-ийн 17 дугаар хуралдааныг 2019 онд Ханой хотноо хийхээр шийдвэрлэв  гэж ХХААХҮ-ийн яамнаас мэдээлэв. 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 7

Зочин (49.0.171.43)
2017-08-10 19:55:00
belcheeriin maliin mah unetei exportond garah yostoi uchir n mongol mal 200-450 turliin emiin urgamliig iddeg oor ulsad haana ch baihgui strategiin onts ach holbogdoltoi yum shu gol n sain sudal

zochin (202.126.91.106)
2017-08-10 18:07:07
Delxiin olon ornii max idej uzlee Mongoliin mini maxiig guitsex nax xaana ch baixgui yum baina lee.Xun evchin tusdag shig mal evchin tusalgui yaxav sur bolood baix yum bish.Xarin ch mash ender uneer zarax xeregetei baigaa yum belcheeriin maliin max gedeg bol xamgiin amttai.3 -6 sar tejeesen maliin maxnaas xamaagui iluu shuu.Yaxav zarim ornii maxiig uneguiduulex bodlogo baigaa l baix gexdee udaxgui delxii niiteeree manai maxiig avaxaar irex ue irne tun udaxgui.Ever Mongold baigaa mal bas l shulxii tus ch l baigaa ch dee tegexdee China evchin tussan gej negch yaruxgui baigaa yum daa.

Зочин (202.180.220.77)
2017-08-10 17:44:27
Тэгээд тэр махаа хурдан гаргаачээ. Хэдэн жил ярьдаг юм бэ? Бурмаа сайдын үед 1 тэрбум доллар орж ирэх юм яриад байсан, хаа байна? Энэ хэдэн малаа зарахгүй бол Монголд багтахгүй болох юм бн шүү.

Зочин (202.21.106.140)
2017-08-10 17:40:25
Зөвхөн ямааны хөлдүү мах гаргана.Өөр юу ч гаргахгүй МОНГОЛчууд бид өөрсдөө жимс жимсгэнээ хэрэглэнэ.Хүн ихтэй газрынхан хувхайртал авчихдаг ,тэгээд хямдаар шүү,тэр мөнгөөр нь генийн өөрчлөлттэй тахиа,гахайн мах, ундаа хэн хэрэглэх юм,лав МОНГОЛ хүний дуртай хүнс биш.Энэ тал дээр Монголоо бодсон хүнсний хатуу бодлоготой байх ёстой.

battogtoh (202.70.43.234)
2017-08-10 17:16:30
sergelen saidaa,bolj baina shuu,ene zasgiin gazrin saidantsaruudaas oor baigaa shuu,busad amigui albatuud uhsen uu,sohorson uu,shiree sandlin temtseld mordood zavgui bna uu,buu med,ajil hiijee gej l sonsogdoh yum alga.

Зочин (213.3.38.206)
2017-08-10 17:15:21
Hamag baylagaa gargaad orond ni bidend yaj tuslah um be??? Ard tumen bolohoor eh orniihoo baylagiig hereglej amidrahdaa ih unetei toldog, zarim neg ni mahaa ch avah mongogui baina!!!

Зочин (213.3.38.206)
2017-08-10 17:15:20
Hamag baylagaa gargaad orond ni bidend yaj tuslah um be??? Ard tumen bolohoor eh orniihoo baylagiig hereglej amidrahdaa ih unetei toldog, zarim neg ni mahaa ch avah mongogui baina!!!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-17 18:22:32 - Нийслэл
Ажилгүй иргэдийн 50 орчим хувийг 15-35 насны залуучууд эзэлж байна
2018-07-17 18:15:33 - Спорт
ОУХМ С.Ганбаяр Мадридын "Гран при" тэмцээнээс алтан медаль хүртэв
2018-07-17 17:40:35 - Нийслэл
Аадар борооны улмаас хуримтлагдсан усыг соруулж байна
2018-07-17 17:10:45 - Гадаад
БНСУ-д хууль ёсоор оршин суугаа монголчуудын анхааралд
2018-07-17 17:07:46 - Нийслэл
Баянзүрх дүүрэгт 60 настай иргэн үерийн усанд автаж, амиа алджээ
2018-07-17 16:32:13 - Шар
Трамп: Путин дээд хэмжээний уулзалтын үеэр маш хүчтэй байсан
2018-07-17 16:12:43 - Хууль
Амиа алдсан алба хаагчдыг дурсах "Бид мартахгүй" хүндэтгэлийн өдөр тохиож байна
2018-07-17 16:10:34 - Гадаад
Үргэлжлэн орж буй аадрын улмаас Бээжин 650 орчим нислэгээ цуцалжээ
2018-07-17 15:51:15 - Орон нутаг
Хэнтий аймагт хүүхдийг эрсдэлээс хамгаалах ажил хийгдэж байна
2018-07-17 15:46:51 - Улс төр
Ээлжит бус чуулган хуралдуулах тухай албан бичиг илгээв
2018-07-17 15:31:34 - Шар
Нэрт хөлбөмбөгч Неймарын зурагтай тонн орчим кокаин хураан авчээ
2018-07-17 14:50:10 - Орон нутаг
Үерийн улмаас орон гэргүй болсон 163 иргэнийг сургуулийн дотуур байранд байрлуулжээ
2018-07-17 14:37:40 - Орон нутаг
Борнуур сумын гүүр үерт автаж, эвдэрсэн тул хөдөлгөөнийг хязгаарлаад байна
2018-07-17 14:37:03 - Нийслэл
“Гэрэлт гудамж”-ны үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийжээ
2018-07-17 14:22:26 - Нийслэл
Мэргэжлийн байгууллагууд 24 цагаар тээврийн товчоодод ажиллаж байна
2018-07-17 14:18:49 - Хууль
Баяр наадмын үеэр 665 иргэнийг эрүүлжүүлжээ
2018-07-17 14:11:30 - Гадаад
БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг наршихаас сэргийлэхийг зөвлөж байна
2018-07-17 14:06:02 - Гадаад
Путин, Трамп нар уулзаж, харилцаагаа хэвийн болгох эхний алхмаа хийв
2018-07-17 13:41:42 - Энтертайнмент
Өвөрмонголд Олон улсын найрал дууны долоо хоног зохиогдож байна
2018-07-17 13:35:15 - Хууль
Хоригдлууд хохирогчдоо 50 гаруй сая төгрөг шилжүүлжээ
2018-07-17 13:19:51 - Боловсрол
Япон, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар долоон сургууль баригдана
2018-07-17 13:16:46 - Шар
ФОТО: “Алтан дагина“ цомын эзэн Францын шигшээ баг эх орондоо ирлээ
2018-07-17 12:59:16 - Эрүүл мэнд
Г.Батсуурьт "Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан" цол хүртээжээ
2018-07-17 12:42:39 - Боловсрол
Шатсан цэцэрлэг ирэх намар гэхэд шинэ байртай болно
2018-07-17 12:25:37 - Нийслэл
Төв Цэнгэлдэх хүрээлэнд анх удаа “Press room” ажиллуулав
2018-07-17 12:06:47 - Гадаад
Bloomberg: Жэфф Безос энэ цаг үеийн хамгийн баян хүнээр тодров
2018-07-17 12:02:59 - Эрүүл мэнд
Энэ сарын 27-нд элэгний В, С вирусыг үнэгүй оношилно
2018-07-17 11:53:21 - Орон нутаг
З.Энхболд бэлгэнд ирсэн хурдан азаргануудын төлийг аймгийнхаа уяачдад өгчээ
2018-07-17 11:49:19 - Энтертайнмент
Германы “Чингис” хаан хамтлаг Дадал суманд сүндэрлэх бүтээн байгуулалтыг сурталчилна
2018-07-17 11:44:39 - Улс төр
Азийн сайд нарын бага хуралд оролцогчид талархлаа илэрхийлжээ
2018-07-17 11:33:03 - Орон нутаг
Орон нутагт гурван иргэнийг эрэн хайж байна
2018-07-17 11:23:06 - Нийслэл
Хөшигийн хөндийн нисэх буудалд 5.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий цацрагийн хяналтын төхөөрөмж суурилуулна
2018-07-17 11:20:53 - Хууль
Өнгөрсөн онд зам тээврийн ослоор 55 хүүхэд амиа алджээ
2018-07-17 11:08:55 - Орон нутаг
Эксковаторын шанаганд сууж, тэмцлээ илэрхийлжээ
2018-07-17 11:08:15 - Орон нутаг
Мотоцикльтой хоёр иргэнийг буудсан ноцтой хэргийг шалгаж байна
2018-07-17 11:07:03 - Нийслэл
Гадаадын 60 гаруй орны удирдагчдаас баярын мэндчилгээ иржээ
2018-07-17 11:03:58 - Энтертайнмент
Б.Дэлгэржаргал: Өдөрт дунджаар 2000 гаруй иргэн “ЛэндМн” аппликейшн ашиглан зээл авч байна
2018-07-17 10:33:28 - Улс төр
Засгийн газраас Япон улсад 100 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ
2018-07-17 10:29:23 - Сонгууль
Өлгий суманд дахин үер буужээ
2018-07-17 08:22:44 - Байгаль Орчин
Улаанбаатарт 25 хэм дулаан байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй