БНАСАУ энэ сарын дундуур Гуам аралд цохилт өгөхөөр төлөвлөж байна

Түгээх    
2017-08-10 17:26:36 - Гадаад

soБНАСАУ Номхон далайн Гуам арал дээр байрлаж буй АНУ-ын цэргийн баазад тив алгасах баллистик пуужингаар цохилт өгөхөө дахин мэдэгдсэн талаар ВВС агентлаг мэдээлэв. Хойд Солонгосын мэдээллийн төв агентлагаас мэдэгдсэнээр, БНАСАУ-ын арми Японы Шиманэ, Хирошима, Коти мужуудыг давуулн, дөрвөн ширхэг дунд тусгалын баллистик "Хвансон-12" пуужингаар АНУ-д цохилт өгөх бөгөөд пуужингууд 1065 секунд (18 минут)-д 3356 км зам туулж, Гуамаас 30 км зайтай усанд газардана гэж тооцоолж буй аж.

Энэхүү төлөвлөгөө энэ сарын дундуур БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уныг эцсийн шийдвэрээ гаргасны дараа хэрэгжих боломжтой юм байна. Өнгөрсөн мягмар гаригт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Пхеньяны зүгээс Америкт аюул занал учруулвал "гал, уур хилэн"-гээр хариу барихаа мэдэгдсэн билээ.

Өнгөрсөн сард хоёр удаа тив алгасах баллистик пуужин хөөргөн туршсантай нь холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Пхеньяны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан юм. Тодруулбал, тус улсаас нүүрс, төмрийн хүдэр, хар тугалга болон далайн гаралтай бүтээгдэхүүн зэрэг ашигт малтмалыг импортлохыг бүрэн хориглосон билээ.

Өчигдөр Хойд Солонгос АНУ-ын цэргийн баазууд, стратегийн бөмбөгдөгч онгоцууд байдаг, 163 мянган оршин суугчтай Гуам аралд пуужингаар цохилт өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн юм. Мөн мэдэгдэлдээ “Манай улсын арми наймдугаар сарын дундуур гэхэд энэ төлөвлөгөөгөө бүрэн биелүүлэх болно. Удирдагч Ким Жөн Ун хэзээ тушаал өгөхийг хүлээж байна” гэжээ.

Америкийн нутаг дэвсгэр - Гуам арал: Нийт 541 км.кв газар нутагтай. Филиппин болон Хавай арлын хооронд Номхон далайн баруун хэсэгт оршдог жижиг арал. АНУ-ын газар нутагт хамаардаг, 163 мянган хүн амтай. Энэ аралд төрсөн хүмүүс АНУ-ын иргэн боловч тэд АНУ-ын бүх нийтийн сонгуулиуд, тухайлбал ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх эрхгүй.

АНУ-ын цэргийн баазууд арлын газар нутгийн дөрөвний нэг хувийг нь хамран оршдог бөгөөд тус улсын армийн 6000 алба хаагч тэнд байрлаж байна. Дэлхийн II дайны үед АНУ-ын армийн гол бааз байсан бөгөөд АНУ-ын хувьд Өмнөд Хятадын тэнгис, хоёр Солонгос болон Тайванийн хоолой зэрэг чухал цэгүүдэд нэвтрэн ажиллагаа явуулах гарц юм.

Э.ЭНХ-ЭРДЭНЭusa



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 6

Зочин (103.26.194.164)
2017-08-11 10:04:28
Анхаарлийг нь аралруу чиглуулэж байгаад яг цохилтоо том хотруу нь огчих вийдээ энэ пандааг басаж болохгуй шуу

Обоб (66.181.189.98)
2017-08-11 07:04:52
ХАРВААД ӨГӨӨЧ АЛААД ӨГӨӨЧ ХОШНОГО ХАЛИМАГТАЙ МАНГАР ЦАПААНЫГ

Зочин (202.70.46.236)
2017-08-11 01:01:32
Hoid solongos mundag yumaa. Ted omhii japan shig americiin bugsiig doloosongui baatarlag bna

Зочин (66.181.160.3)
2017-08-10 20:42:10
tusgaar uls iim baidag yum manaih shig aij algiin chinee boldogguil baihgui yu

Монгол эх орон (62.167.93.99)
2017-08-10 19:58:40
Гуам руу дайрч чадахгүй л дээ

Зочин (202.55.191.130)
2017-08-10 18:10:24
ингэх юм болуужин ёстой сууж байгаа мөчрөө цавчихтай адил юм болно. Бага дээрээ араагаа татаасай билээ тэр Ёндон халимагтай нөхөр

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-12-12 17:37:52 - Нийслэл
“Шинэ санаа-Шилдэг инноваци” сэргээгдэх эрчим хүчний төслийн уралдаан зарлалаа
2017-12-12 16:47:54 - Нийслэл
Хугацаа нь дууссан бараа, бүтээгдэхүүнээс болгоомжлохыг анхааруулав
2017-12-12 16:47:20 - Гадаад
ОХУ-ын тамирчид “Пёнчан-2018” өвлийн олимпод оролцох хүсэлтэй байгаагаа мэдэгджээ
2017-12-12 16:29:47 - Технологи
Автомашины хаягдал баттерейн хор уршгийн талаар хэлэлцүүлэг боллоо
2017-12-12 16:29:01 - Гадаад
Твиттерт ОХУ-ын олимпийн хоригийг эсэргүүцэн нэгдэж эхэлжээ
2017-12-12 16:18:24 - Хууль
МХЕГ-ын байцаагчдыг суллаагүй, цагдан хорих шийдвэр гаргажээ
2017-12-12 16:14:10 - Улс төр
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 33.7 хувиар өсчээ
2017-12-12 16:05:32 - Улс төр
Шадар сайд Ө.Энхтүвшин урчуудын төлөөлөлтэй уулзлаа
2017-12-12 16:02:28 - Хууль
Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаан болно
2017-12-12 15:57:01 - Гадаад
Путин Сириэс цэргүүдээ татах тушаал өгчээ
2017-12-12 15:24:13 - Улс төр
Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
2017-12-12 15:15:28 - Гадаад
Нью-Йоркт дэлбэрэлт үйлдсэн этгээд “Лалын улс” бүлэглэлд үнэнчээ хэлжээ
2017-12-12 15:10:29 - Энтертайнмент
“Монгол Улсын Филармони-45” баярын концерт болно
2017-12-12 15:08:38 - Нийслэл
“Эко дүүрэг” хог хаягдлаа ангилан, ялгах аян өрнүүлжээ
2017-12-12 14:39:40 - Спорт
Б.Мөнгөнтуул мөнгөн медаль хүртлээ
2017-12-12 14:21:08 - Улс төр
Оюу толгой, Эрдэнэс Таван толгойн үйл ажиллагаанд аудит хийнэ
2017-12-12 14:07:54 - Нийслэл
Улаанбаатар зам засвар, арчлалтын газрынхан “Хүүхэд нэг бүрийн төлөө” аянд нэгдлээ
2017-12-12 14:04:40 - Энтертайнмент
Бурханч лам Г.Пүрэвбат: Үндэсний урлаг, соёлоо ард түмэндээ таниулж сонирхуулъя гэсэн юм
2017-12-12 13:55:57 - Эдийн засаг
Импорт 825.1 сая ам.доллараар өсчээ
2017-12-12 13:50:21 - Нийслэл
Пиротехникийн хэрэгслийн аюулгүй байдлын хяналт шалгалт явагдаж байна
2017-12-12 13:36:37 - Эдийн засаг
ҮСХ: Дундаж цалин 955.9 мянган төгрөг байна
2017-12-12 12:35:01 - Энтертайнмент
Өмнөд Африкийн эрдэмтэд 3.6 сая жилийн настай эртний хүний араг яс олжээ
2017-12-12 12:31:36 - Хууль
Зохион байгуулалттайгаар худал мэдээлэл тарааж нэр хүндэд халдаж байна гэв
2017-12-12 12:21:39 - Энтертайнмент
“Алтан бөмбөг” шагналын эзэн өнөөдөр тодорно
2017-12-12 12:09:24 - Орон нутаг
Өмнөговьд 120 км оочирлож буй жолооч нарт туслах хүмүүнлэгийн аян эхлүүлжээ
2017-12-12 11:34:56 - Шар
Мисс А.Баярцэцэг ТҮК-ийн ажилтанд гэр бэлэглэв
2017-12-12 11:32:07 - Эдийн засаг
Д.Сумъяабазар: Онцгой албан татвар нэмэгдсэнтэй холбоотойгоор бензиний үнэ нэмэгдэхгүй
2017-12-12 11:09:27 - Спорт
Харумафүжид холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ
2017-12-12 11:00:40 - Нийслэл
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр, торгуулийг oнлайнаар төлөх боломж бүрдлээ
2017-12-12 10:59:26 - Орон нутаг
БНХАУ-ын хоёр иргэнийг албадан гаргажээ
2017-12-12 10:49:09 - Улс төр
У.Хүрэлсүх: Залуучуудын хөдөлмөр эрхлэлт бидний санааг зовоосон асуудал
2017-12-12 10:48:44 - Хууль
С.Баатаржав: Алба хаагчдад тавьж буй шаардлага зөвхөн хуулийн дагуу байх ёстой
2017-12-12 10:45:09 - Шар
Д.Ганболор кикбоксын дэлхийн хошой аварга боллоо
2017-12-12 10:41:41 - Нийслэл
Морьтны их жагсаал гиннест бүртгэгджээ
2017-12-12 10:36:35 - Улс төр
Гэр хороололд инженерчлэлийн дэд төвүүдийг барина
2017-12-12 10:35:28 - Нийслэл
Өнөөдөр зулын хорин таван
2017-12-12 09:38:11 - Улс төр
УИХ-ын байнгын хороод хуралдана
2017-12-12 07:39:49 - Улс төр
С.Ганбаатар: О.Баасанхүү эздийнхээ захиалгыг биелүүлэх гээд толгойгүй болсон
2017-12-12 07:33:55 - Хууль
Хэдэн зуун сая төгрөг гэртээ нуучихаад хэнээс авснаа тайлбарлаж чадахгүй байна
2017-12-12 07:30:09 - Нийслэл
Орлого нь өссөн ч зардлаа оновчтой тусгаагүй нийслэлийн төсөв
Их уншсан
Их сэтгэгдэлтэй