Тендерт шалгарсан ч ажлаа гүйцэтгээгүй, зөрчил гаргасан зарим байгууллагын гэрээг цуцлахаар боллоо

Түгээх    
2017-08-10 17:29:12 - Эдийн засаг

БХБЯ-ны Сайдын зөвлөлийн хуралдаанаар 2013 оноос хойш өнөөг хүртэл улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгүүлэхээр тендерт оролцож шалгараад нийт хөрөнгийнхөө 50-аас дээш хувийг авсан боловч ажлаа дуусгаагүй, ажлын зураг төслөө тендерт оролцсоны дараа өөрчилсөн, одоо нэмэлт хөрөнгө шаардаж буй байгууллагуудтай ажил гүйцэтгүүлэх гэрээгээ цуцалж холбогдох байгууллагаар шалгуулахыг Барилга хөгжлийн төвийн холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгохоор шийдвэрлэлээ.  Цаашид мэргэжлийн зөрчил гаргасан, тендерт шалгарсны дараа дур зоргоороо техникийн зураг өөрчилдөг, төсвийн хөрөнгийг зүй бусаар зарцуулдаг гэх мэт ийм зөрчлийг мэргэжлийн Засгийн газар өршөөхгүй гэдгийн дохио нь энэ боллоо.

Тухайлбал, “Фронт гейт” ХХК нь 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын соёл, спортын цогцолбор барих барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягтай СТШ-НТШ-11/2013 дугаар бүхий гэрээг байгуулж 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулж өгөх байсан боловч өнөөдрийг хүртэл байнгын ашиглалтад хүлээлгэж өгөөгүйн улмаас Замын-Үүд сумын ард иргэд хохирч, улсын төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж байна.

Тус барилга нь 57.2x33м хэмжээтэй, зоорьтой 2 давхар 3 блок бүхий цутгамал төмөр бетон хучилттай каркасан барилга юм. “А” блокын төмөр бетон цутгамал суурь, зоорийн давхарын шал, гадна цутгамал төмөр бетон хана, багана, дам нуруу, хучилт, гадна бохирын ажил хийгдсэн. “Б” блокын хувьд цутгамал төмөр бетон суурь, зоорийн давхарын хучилт, 1-р давхарын багана дам нуруу цутгасаны дараа шатсан хийц эдлэлүүдийг буулгаж шинээр цутгасан, “В” блокын хувьд цутгамал төмөр бетон хучилт, дам нурууг хүйтний улиралд цутгалт хийж БНбД 52-02-05 зөрчсөн тул төмөр бетон цутгамал хийц хөлдөж буулгалтын ажлыг гүйцэтгүүлсэн.

Зөрчил дутагдлын хувьд “А” блок нь зоорийн ханын суурь ба дам нуруунд чих бетон гаргаагүй тул 12см тоосгон хана нь дээд хэсэгтээ бэхэлгээгүй сул, усан бассейны бетон цутгалтын ажлыг зургийн дагуу налуу гаргалгүй тэгш хэмтэй цутгасан, бетон шалны ажлыг зураг төслийн дагуу гүйцэтгээгүй, шалны бетон доор хайрган дэвсгэр хийлгүй шууд цутгаснаас бетон шаланд хагарал үүссэн байна. “Б” блок нь гадна ханын өрөг дотогш 10 см татаж өрөгдсөн, өрөгт бүтээцийн булан уулзварын торлолт, хэвтээ босоо заадсын зуурмагийн дүүргэлт хангалтгүй хийгдсэн нь БНбД 22.01.01/2006-г зөрчсөн байна. “В” блок нь БНбД 52-02-05 болон албан шаардлагыг зөрчиж дам нуруу, хучилтын бетон цутгалтын ажлыг гүйцэтгэсэн боловч хөлджээ. Зураг төсөл зохиогч, аймгийн ГХБХБГ, Барилгын хөгжлийн төвөөс тухай бүрд нь үүрэг даалгавар өгч хяналт хийж ажилласан боловч “Фронт гейт” ХХК-ийн инженер техникийн ажилчид байнга солигдож, өмнөх өгсөн үүрэг даалгаврыг “би мэдэхгүй” гэсэн шалтгаанаар үл ойшоодог байна. Тухайлбал барилгын ил далд ажлын актууд дутуу, актыг захиалагч, зураг төсөл зохиогч байгууллагын хяналтын инженер техникийн ажилтнаар гарын үсэг зурж баталгаажуулаагүй, хийц бүтээцийн бетоны бат бэх болон бусад шинжилгээний дүнг ил далд ажлын актуудад хавсаргаагүй, хийц бүтээцийн арматурчлалын ил далд ажлын актуудад тодорхой заагаагүй, барилгын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, зураг төсөл зохиогч, захиалагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй байгаа нь “Барилгын тухай” хуулийн 40.1.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Мөн гэр хорооллын дахин төлөвлөлт, инженерийн дэд бүтцийн зураг төсөл боловсруулах болон барилга угсралтын ажил /гхдт-2013/01 Улаанбаатар/ байна. Энэхүү ажлыг Барилга, хот байгуулалтын сайдын багцын улсын төсвийн хөрөнгө оруулалтаар СХД-ийн 30-р хорооны 168 гаруй айлыг инженерийн дэд бүтэцтэй холбох зорилготойгоор эхлүүлсэн. 2013 онд тус ажлын тендерийг түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр зарласан. Тус тендерт “Монгол дайвин” ХХК шалгарч гэр хорооллын дахин төлөвлөлт, инженерийн дэд бүтцийн зураг төсөл боловсруулах болон барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр 2013 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 306 дугаартай гэрээг байгуулсан. Гэрээнд тус ажлыг 2013-2014 онд дуусгахаар тусгасан боловч тус ажил нь одоог болтол дуусаагүй байна.

Энэ төслийн хүрээнд Улаанбаатар хотын СХД-ийн 30-р хороо, Хилчин хотхоны 168 айлын ус хангамж, ариутгах татуурга, дулааны инженерийн шугам сүлжээ, гадна тохижилтын болон авто замын ажлын зураг төслийг боловсруулан батлуулж зураг төслийн дагуу ажлыг хийж гүйцэтгэх ёстой байсан. Гэвч одоогийн байдлаар зураг төсөл нь дуусгаагүй, зураг төслөө дуусгаж баталгаажуулахгүйгээр шаардлага хангахгүй шугам сүлжээний ажлыг дур мэдэн хийж гүйцэтгэсэн зөрчилтэй байна. Энэхүү ажлын нийт төсөвт өртөг нь 5 тэрбум төгрөг бөгөөд үүнээс 4,5 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн.

Мөн төслийн хүрээнд СХД-ийн 30-р хорооны 168 гаруй айлыг цэвэр, бохир усаар хангаж, бие даасан нэгдсэн дулаан хангамжийг нүүрсний хийн станц барьж хангахаар төлөвлөн нүүрсний хийн станц барих газрын асуудлыг 2013 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 458 дугаартай захирамжаар СХД-ийн 15 хороо 23 дугаар байрны арын далангийн дагуу 0,21 га газрыг олгож шийдвэрлэсэн. Гэвч өдийг хүртэл энэ ажлыг судалж хэрэгжүүлэхгүй байна. Удаа дараа тус төслийг дуусгах шаардлага тавьсан хэдий ч одоогоор хийж гүйцэтгэсэн ажлууд нь шаардлага хангахгүй байна.

Гүйцэтгэгч байгууллага нь гэрээний үүргээ биелүүлээгүй, батлагдсан зураг төсөл байхгүй, ашиглалтын шаардлага хангахгүй ажил хийж гүйцэтгэсэн зөрчил дутагдалтай байна. "Арвис интернэшнл” ХХК нь 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 100 ортой эмнэлэгийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягтай СТШ-НТШ-04/2013 дугаартай гэрээг байгуулж 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулж өгөх байсан боловч өнөөдрийг хүртэл барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээлгэж өгөөгүй улмаас Замын-Үүд сумын ард иргэд хохирч, улсын төсвийн хөрөнгө үр ашиггүй зарцуулагдаж байна.

Барилга нь тэнхлэгээрээ 44.0м x 17.0м хэмжээтэй, зоорьтой, 4 давхар бөгөөд, цутгамал төмөр бетон арга бүтээцтэй. Дээрхи барилгад дараах зөрчил дутагдлууд илэрч байна.

Үүнд,

-Барилгын төмөрбетон каркасын зарим баганын бетоны бат бэх зураг төслийн шаардлага хангахгүй;

-Зарим дамнурууны арматурын хамгаалах бетон үеийн зузаан бага;

-Буурь хөрсийг ухаж, суурийн котлованыг нээсний дараа инженер геологийн судалгааны дүгнэлттэй нийцсэн эсэхийг хянуулаагүй, буурь хөрсний хяналтын акт үйлдээгүй, инженер геологийн судалгааны дүгнэлт байхгүй;

-Тус барилгын техникийн үндсэн шийдлийн өөрчлөлтийн зураг төслийг зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлгүй “Арвис интернейшнл” ХХК-д RN03/13 шифртэйгээр боловсруулсан ба үндсэн шийдлийн өөрчлөлтийн зураг төслийг улсын экспертизийн албаар хянуулж баталгаажуулаагүй;

-Барилгын 1 дүгээр давхрын гадна хана 1-р давхарт: 24см хөнгөн блок+15см хөөсөнцөр дулаалга+12см тоосгон хана бүтэцтэй байхаар зураг төсөлд төлөвлөсөн байхад газар дээр нь 24см хөнгөн блок+10см хөөсөнцөр дулаалга+чулуун хавтан болгон шийдлийг өөрчилсөн байна. Гадна ханын бүтцийг өөрчилсөн, дулаалгын хэмжээг багасгасантай уялдуулан дулаан техникийн тооцоо дахин хийж баталгаажуулаагүй, гүйцэтгэлийн зураг хийгээгүй, чулуун хавтан ханын бэхэлгээний зураг байхгүй. Чулуун фасад тогтоох хэсэглэлийн зураг төсөл, гадна ханын бүтцийг өөрчилсөнтэй уялдуулан дулаан техникийн тооцоог хийсэн боловч боловсруулсан тусгай зөвшөөрөл бүхий компанийн нэр байхгүй, улсын экспертизийн албаар хянуулж батлуулаагүй байна;

-Хучилтын хавтанд 18см, 22см зузаантай 2 төрлийн хавтан хэрэглэсэн нь хучилтын дээр шалны түвшингийн зөрүүтэй байдал үүсгэсэн, хучилтын хавтангийн хажуугаар хийгдэх цутгамал хучилтын хавтангуудыг зураг төсөлгүй гүйцэтгэсэн;

-Барилгын зураг төсөлд 3 дугаар давхрын 7-8/Е. 7-8Ж тэнхлэгүүдэд 1.35м-ийн өргөнтэй консольтой төлөвлөсөн байхад угсралтын ажлын явцад консольгүй гүйцэтгэсэн. Мэс заслын өрөөнүүдийн хэмжээг багасгасан нь төлөвлөлтийн зураг төсөл боловсруулсан "ЭЗТ" ХХК-ийн захирал Д.Цогоос 2014 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 6/29 тоот зохиогчийн хяналт хийсэн дүгнэлтийн 4-р заалтанд консоль хэсгийг хассан болно гэж мэдэгдсэн байна;

-Барилгын зураг төсөлд 1-2/Ж-И. 1-2/А-Б тэнхлэгүүдэд техникийн өрөө байхаар төлөвлөсөн бөгөд цутгамал төмөр бетон рам. хучилттай байхаар төлөвлөсөн байхад газар дээр нь металл рамтай сендвичен барилга барьсан байна. Сендвичен хэсэг нь зураг төсөлгүй баригдсан бөгөөд цутгамал төмөр бетон болон металл баганын уулзварын узель бэхэлгээ тодорхойгүй, шалнаас 1.4м өндөртэй 25см зузаантай тоосгон гадна ханатай хийсэн нь дулаан техникийн шаардлага хангахгүй байна;

-Барилгын дээврийн дулаалгын налууг зураг төсөлд керамзит байхаар төлөвлөсөн байхад угсралтын ажлын явцад зураг төсөл зохиогчийн зөвшөөрөлгүйгээр үнс болгон өөрчилж даац нэмсэн. Дээврийн налуу хангалтгүй, дээврийн зарим хэсэгт ус тогтож байгаа нь дээврийн дулаалгыг хөөсөнцөр хавтангаар шаардлага хангахгүй хийсэн болох нь дээврийн дулаалгын актаар баталгаажсан;

-Зураг төсөл зохиогчоос даацын раманд ирэх ачааллыг хөнгөрүүлэх санал тавьсаны дагуу нийт барилгын хамар ханыг полистрол бетон хавтангаар өөрчилсөн бөгөөд тэдгээр хавтангуудын шалтай нийлэх бэхэлгээ болон хучилтын болон баганын хавтан хоорондын уулзваруудын бэхэлгээний ажлын зураг төсөл хийгдээгүй. Дээрх узелүүдийн ашиглалтын үеийн аюулгүй байдлын төлөв байдал тодорхойгүй. Галын аюулын зэрэглэл, эрүүл ахуйн болон дуу чимээ тусгаарлах шинжилгээ судалгаа хийгдээгүй;

-Барилгын 8 тэнхлэг дагуух гадна довжооны хажуугийн налуу замыг хийгээгүй байна;

-Барилгын талбайн журналын хөтлөлт дутуу. Барилгын ажлын гүйцэтгэлийн явцад өөрчлөгдсөн хэсгийн зураг төслийг талбайн журналд тэмдэглээгүй, зөвшилцөөгүй;

-Барилгын дотор ханыг М75 маркийн керамик тоосгоор өрөөгүй, өнгөлгөөтэй полистирол бетон хавтан угсарч зураг төслийг зөрчсөн, уг хавтан нь хүний эрүүл мэндэд эерэг нөлөөтэй эсэхийг итгэмжлэгдсэн лабораториор тогтоолгоогүй;

-Зураг төсөлд төлөвлөсний дагуу барилгын нүүрэн талын цонхуудад гоёлын хүрээ будаг хийгээгүй, барилгын дээвэр дээрх гоёлын бүтээцүүдийг хийгээгүй;

-Тус эмнэлгийн барилгын Е-К/6-8 тэнхлэгт төлөвлөсөн мэс заслын өрөөний давхрын өндрийг 0.9м -ээр багасгасан;

-Барилгын хуванцар рамтай цонхны шилнүүд хагарч гэмтсэн;

-Халаатын гол шугам, хаалт, арматурын зарим угсралтын ажлыг зураг төслөөс өөрчилсөн;

-Механик салхивчийн системийн угсралтын үеийн өөрчлөлт болон техникийн давхар дахь сендвичен барилгын дулаан техникийн тооцоог эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгүүлээгүй байна.

Иймд БХБЯ-ны Сайдын зөвлөлийн хурлаас дээрх зүй бус үйлдлийг таслан зогсоох нь зүйтэй гэж үзээд холбогдох гэрээг цуцалж, хариуцлага тооцохоор боллоо.

Г.ИТГЭЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 4

Зочин (27.123.214.122)
2017-08-10 22:27:08
Ичээсээ. Тендер шалгаруулдаг комисс байдаг биз дэ. Тэднийг шалга. Ямар ч боломжгүй компанийг ялуулсан хүмүшсиэй хариуцлага тооц!!!!@

Зочин (202.70.46.217)
2017-08-10 21:17:23
mash zub

ЗОЧИн (27.123.214.118)
2017-08-10 18:18:55
МАШ ЗӨВ ШИЙДВЭР БНА,КОМПАНУУД УРЬДЧИЛГАА МӨНГӨӨ АВААД ӨӨР ЗҮЙЛД ЗАРЦУУЛДАГ,ЗУРАГ ТӨСЛИЙГ ДУРААРАА ӨӨРЧЛӨН БАРЬЖ МӨНГӨ МАТЕРИАЛ ХЭМНЭХ ГЭЖ ХЯМД ЧАНАРГҮЙ МАТЕРИАЛААР ХИЙДЭГ НЬ ГЭМ БИШ ЗАН БОЛСОН,ҮҮНТЭЙ БХБЯ,БХТ,ЗАХИАЛАГЧ,ЗУ АГ ТӨСӨЛ ЗОХИОГЧИД ЭВЛЭРЭШГҮЙ ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ.

Bi (103.57.95.242)
2017-08-10 17:43:30
Зөв мэдээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-17 18:22:32 - Нийслэл
Ажилгүй иргэдийн 50 орчим хувийг 15-35 насны залуучууд эзэлж байна
2018-07-17 18:15:33 - Спорт
ОУХМ С.Ганбаяр Мадридын "Гран при" тэмцээнээс алтан медаль хүртэв
2018-07-17 17:40:35 - Нийслэл
Аадар борооны улмаас хуримтлагдсан усыг соруулж байна
2018-07-17 17:10:45 - Гадаад
БНСУ-д хууль ёсоор оршин суугаа монголчуудын анхааралд
2018-07-17 17:07:46 - Нийслэл
Баянзүрх дүүрэгт 60 настай иргэн үерийн усанд автаж, амиа алджээ
2018-07-17 16:32:13 - Шар
Трамп: Путин дээд хэмжээний уулзалтын үеэр маш хүчтэй байсан
2018-07-17 16:12:43 - Хууль
Амиа алдсан алба хаагчдыг дурсах "Бид мартахгүй" хүндэтгэлийн өдөр тохиож байна
2018-07-17 16:10:34 - Гадаад
Үргэлжлэн орж буй аадрын улмаас Бээжин 650 орчим нислэгээ цуцалжээ
2018-07-17 15:51:15 - Орон нутаг
Хэнтий аймагт хүүхдийг эрсдэлээс хамгаалах ажил хийгдэж байна
2018-07-17 15:46:51 - Улс төр
Ээлжит бус чуулган хуралдуулах тухай албан бичиг илгээв
2018-07-17 15:31:34 - Шар
Нэрт хөлбөмбөгч Неймарын зурагтай тонн орчим кокаин хураан авчээ
2018-07-17 14:50:10 - Орон нутаг
Үерийн улмаас орон гэргүй болсон 163 иргэнийг сургуулийн дотуур байранд байрлуулжээ
2018-07-17 14:37:40 - Орон нутаг
Борнуур сумын гүүр үерт автаж, эвдэрсэн тул хөдөлгөөнийг хязгаарлаад байна
2018-07-17 14:37:03 - Нийслэл
“Гэрэлт гудамж”-ны үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийжээ
2018-07-17 14:22:26 - Нийслэл
Мэргэжлийн байгууллагууд 24 цагаар тээврийн товчоодод ажиллаж байна
2018-07-17 14:18:49 - Хууль
Баяр наадмын үеэр 665 иргэнийг эрүүлжүүлжээ
2018-07-17 14:11:30 - Гадаад
БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг наршихаас сэргийлэхийг зөвлөж байна
2018-07-17 14:06:02 - Гадаад
Путин, Трамп нар уулзаж, харилцаагаа хэвийн болгох эхний алхмаа хийв
2018-07-17 13:41:42 - Энтертайнмент
Өвөрмонголд Олон улсын найрал дууны долоо хоног зохиогдож байна
2018-07-17 13:35:15 - Хууль
Хоригдлууд хохирогчдоо 50 гаруй сая төгрөг шилжүүлжээ
2018-07-17 13:19:51 - Боловсрол
Япон, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар долоон сургууль баригдана
2018-07-17 13:16:46 - Шар
ФОТО: “Алтан дагина“ цомын эзэн Францын шигшээ баг эх орондоо ирлээ
2018-07-17 12:59:16 - Эрүүл мэнд
Г.Батсуурьт "Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан" цол хүртээжээ
2018-07-17 12:42:39 - Боловсрол
Шатсан цэцэрлэг ирэх намар гэхэд шинэ байртай болно
2018-07-17 12:25:37 - Нийслэл
Төв Цэнгэлдэх хүрээлэнд анх удаа “Press room” ажиллуулав
2018-07-17 12:06:47 - Гадаад
Bloomberg: Жэфф Безос энэ цаг үеийн хамгийн баян хүнээр тодров
2018-07-17 12:02:59 - Эрүүл мэнд
Энэ сарын 27-нд элэгний В, С вирусыг үнэгүй оношилно
2018-07-17 11:53:21 - Орон нутаг
З.Энхболд бэлгэнд ирсэн хурдан азаргануудын төлийг аймгийнхаа уяачдад өгчээ
2018-07-17 11:49:19 - Энтертайнмент
Германы “Чингис” хаан хамтлаг Дадал суманд сүндэрлэх бүтээн байгуулалтыг сурталчилна
2018-07-17 11:44:39 - Улс төр
Азийн сайд нарын бага хуралд оролцогчид талархлаа илэрхийлжээ
2018-07-17 11:33:03 - Орон нутаг
Орон нутагт гурван иргэнийг эрэн хайж байна
2018-07-17 11:23:06 - Нийслэл
Хөшигийн хөндийн нисэх буудалд 5.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий цацрагийн хяналтын төхөөрөмж суурилуулна
2018-07-17 11:20:53 - Хууль
Өнгөрсөн онд зам тээврийн ослоор 55 хүүхэд амиа алджээ
2018-07-17 11:08:55 - Орон нутаг
Эксковаторын шанаганд сууж, тэмцлээ илэрхийлжээ
2018-07-17 11:08:15 - Орон нутаг
Мотоцикльтой хоёр иргэнийг буудсан ноцтой хэргийг шалгаж байна
2018-07-17 11:07:03 - Нийслэл
Гадаадын 60 гаруй орны удирдагчдаас баярын мэндчилгээ иржээ
2018-07-17 11:03:58 - Энтертайнмент
Б.Дэлгэржаргал: Өдөрт дунджаар 2000 гаруй иргэн “ЛэндМн” аппликейшн ашиглан зээл авч байна
2018-07-17 10:33:28 - Улс төр
Засгийн газраас Япон улсад 100 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ
2018-07-17 10:29:23 - Сонгууль
Өлгий суманд дахин үер буужээ
2018-07-17 08:22:44 - Байгаль Орчин
Улаанбаатарт 25 хэм дулаан байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй