Н.Байгалмаа: Өвөг дээдсийнхээ Торгоны замаар XXI зуунд тэмээгээр аялах гэж байна

Түгээх    
2017-08-11 09:01:00 - Энтертайнмент

Өвөг дээдсийнхээ түүхэн жим буюу алдарт торгоны замыг дэлхийд ганцхан байдаг хоёр бөхт тэмээгээрээ Европийн орныг зорих гэж буй “Offroad Mongolia” компанийн гүйцэтгэх захирал Н.Байгалмаатай ярилцахаар түүний гэрт нь зочилсон юм. Түүний гэрт Африкийн онгон зэрлэг байгалийг дүрслэсэн бүхий уран зураг, цочиж, сүрдмээр шилүүсний чихмэл Монголын нүүдэлчин соёлыг илтгэх араг, тулга, морин хуур болон бурхан багшийн хөрөг, этгээд чамин хийцтэй бэлэг дурсгалын зүйлс өөрийн эрхгүй хараа булаав. Яг л эртний музейд ороод ирэв үү гэлтэй. Гэхдээ энэ бол музей биш. Жирийн нэгэн монгол айл. Харин энэ айл гэрээ тавилгаар бус, дурсгалт, эд өлгийн зүйлсээр тохижуулжээ.

Н.Байгалмаа юм. Тэрбээр дэлхийн 20 гаруй орноор аялж, долоон тивийн ноён оргилын хоёрт нь авирчээ. Түүнийг ганцхан үгээр тодорхойл гэвэл, хурдан шаламгай хөдөлгөөнтэй жижигхэн биендээ баймгүй их зоригтой, хүсэл тэмүүлэлтэй, мөрөөдлөө зорилго болгож биелүүлж чаддаг ийм л бүсгүй. Монголчууд бид Эр хүний дотор эмээл хазаартай морь багтдаг гэдэг. Гэтэл жирийн нэгэн монгол бүсгүйн дотор Торгоны замыг тэмээгээр гаталж, дэлхийг тойрох хүсэл багтжээ.

“Энэ аялал ганц миний биш бүх Монголчуудын сэтгэл зүрхийг огшоосон аялал болох болно” гэж тэрээр ярилцлагандаа онцлон хэлж байсан. Өвөг дээдэсийн үлдээсэн түүхийн жимээр тал нутагаас алс холын Европ тив хүртэл Монгол тэмээгээр Монгол бүсгүй багаа бүрдүүлээд ялалд гарахад тун ойрхон байна. Энэ аяллаа эхлүүлэхийн тулд маш их зориг, хүсэл тэмүүлэл гаргаж буй уншигч та ойлгоно буй зэ. Болохгүй бүтэхгүй бүхнийг бүтээхээр зүтгэж яваа Н.Байгалмаа бүсгүйн сонин, содон ертөнцөөр аялахыг урьж байна.

-СЭТГЭЛ ХҮРСЭН ГАЗАР БИЕ ХҮРЧ, ОЮУН БОДОЛ, ЗҮРХЭНД
БАГТСАН ЗҮЙЛ БИЕЛЭДЭГ-

-Та багадаа ямар хүүхэд байсан бэ. Аялал жуучлалын салбарт дуртай болоход юу нөлөөлөв?

-Хүний нэг унаган зан гэж байдаг даа. Аав ээжийнхээ чихийг халууцуулдаг, багш нарын хуралд ордог. Үеийнхнээсээ содон, сонин хачин зүйлийг их хийдэг хүүхэд байлаа. Найзлаж байгаа хүүхдүүд нь хүртэл хөвгүүд голдуу охин найз ховортой. Манай аав намайг хэл ам сайтай юм чинь сэтгүүлч, юмуу хуульч бол гэдэг байлаа.  Харин ээж маань “Гэрт нэг эмч хүн байвал гоё шүү дээ” гэдэг байлаа. Арван жилээ төгсөөд олон улсын харилцаанд орлоо. Хотын гоё охидуудад чирэгдсэн. Хоёрдугаар курстээ олон улсын эрхзүйд орсон бас бүтээгүй. Харин гаравдугаар курстээ аялал жуучлалд ороод төгссөн дөө. Аялал жуулчлал бол яах аргагүй миний байх ёстой салбар гэдгийг хоёрдугаар курстээ  аялал гэдэг юманд явж үзээд мэдэрсэн. Хувь хүний зан араншинд маань таарсан мэргэжил байсан. Би чинь нэг юман дээр тогтож чаддаггүй. Хувьсаж хурдан, хурдан солигдож бас их хурдан хөдөлгөөнтэй, хурдан ярьдаг. Аливаа зүйлээс их хурдан уйддаг. Шинийг илэрхийлж өөрийгөө сорих дуртай.

-Маш олон ялалын төрлүүдээс яагаад тэмээн ялалыг сонгож авав. Хэзээнээс эхлэн төлөвлөж эхлэв?

-Таван жилийн өмнө Австрали хүн Унгар руу мориор аялаж байгааг үзсэн. “Wow” ямар гоё юм бэ гэж бодож байсан. Тэр үед би том хүүхдээ гаргачихсан нялх биетэй, давхар ажил хийдэг байлаа. Тухайн үед аялах тухай бодож байсан ч гэсэн “Байгалмаа чи нялх хүүхэдтэй аялах хаа ч байсан юм. Нэг хүн мориор аялчихлаа ямар сарлагаар аялалтай биш” гэж өөрөө өөртэйгээ ярьдаг байлаа. Би өөрөө малчин айлын хүүхэд. Малтай ойрхон өссөн болоод ч тэр үү хамгийн тохиромжтой нь тэмээ байсан. Сүүлийн 3-4 жил бодол дотроо төлөвлөж хааяа сэтгэл санаагаар унасан үедээ мөрөөдөл дотроо амьдардаг байлаа. Мөрөөдөл маань намайг ургаш түлхдэг учраас өнөөдөр мөрөөдлөө биелүүлэх гэж байна. Хааяа монголчуудад энэ санаагаа хэлэхээр “Мэдрэл галзуу хүн шиг юу яриад байгаа юм. Хэзээ ч бүтэхгүй санаа” гэнэ. Одоо ч гэсэн энэ аялалыг яриад эхлэхэд дэмжиж байгаа хүн маш ховор байна. Ингэж явсаар байгаад өнгөрсөн өвөл Английн алдарт аялагч Karl Bushby гэх энэ нөхөртэй уулзаж танилцаад тэмээгээр аялах мөрөөдөлтэй байгаагаа хэлсэн “Ямар гоё санаа вэ” гэсэн. Гурав дахь уулзалтан дээрээ “Манай багт нэгдээчээ” гэж санал тавьсан. Дөрвөн сараас хойш энэ төсөл дээр ажиллаж эхэлсэн байна. Хүний хань, ээж хүнд чинь зөндөө олон үүрэг хариуцлаг байдаг учраас энэ төсөл дээр шаргуу ажиллаж чадсангүй. Ажлынхаа хажуугаар ургашлуулсаар байгаад өдийг хүрлээ. Миний бодлоор сэтгэл хүрсэн газар бие хүрч. Оюун бодол, зүрхэнд багтсан зүйл биелэдэг л гэж боддог. 

-ЭНЭ АЯЛАЛ АМАРХАН ЗҮЙЛ БИШ. БИЕ БОЛОН СЭТГЭЛЗҮЙН
МАШ ИХ АЧААЛАЛ АВНА-

-Танай баг хэдэн хүний бүрэлдэхүүнтэй аялалдаа гарах гэж байна?

-Би энэ аялалд монголчуудыгаа арай түлхүү авч явахыг хүссэн. Багаа бүрдүүлэхдээ гурван монгол эмэгтэй, гурван гадаад аялагч гээд олон улсын баг бүрдүүлэхээр зорьсон юм. Тэмээгээр аялах үгүйгээ мэдэхгүй байсан учраас олон нийтэд мэдээлэл цацаж сенсаци тарихыг хүсээгүй. Өөрийн мэддэг хүрээнээсээ асууж, сураглаж байгаад хамгийн сүүлд найз охиноо л багийнхаа гишүүнээр авлаа. Гурав дахь гишүүн одоогоор тодорхойгүй байна. Энэ аялал зурган дээр харагдаж, ярьж байгаа шиг амархан зүйл биш. Цаг агаарын хэцүү нөхцөлд сайн сургаагүй 10 тэмээтэй явна. Сэтгэлзүй болон бие бялдарын маш их ачаалал авна. Баг бүрдүүлэхэд маш хэцүү байсан. Гадаад багийг маань Английн алдарт аялагч бүрдүүлж байгаа.

-Гадаад багийн гишүүд хэзээ монголд ирэх вэ. Танилцаж амжсан уу?

-Англи найзтайгаа уулзаад гурван сар болж байна. Нэг багийн гишүүн маань манай улсад ирээд 10 хонож байна. Харин гурав дахь багийн гишүүнтэйгээ одоогоор ярьж үзээгүй л байна даа. Энэ сарын 13-нд монголд онгоцоор бууна. Энэ хэмжээний зориг тэвчээр гаргаад ирж байгаа эмэгтэйг хүндлэнэ. Болохоосоо болохгүйг хүртэл хамт байхыг хичээнэ. Гурван жилийнхээ амьдралыг энэ аялалд зориулаад ирж байгаа эмэгтэйг дотроо их хайрлаж хүндэтгэж байгаа.

-Аялалдаа хэдийнээс гарах төлөвлөгөөтэй байна?

-Бид аялалдаа найман сарын сүүлээр гарах төлөвлөгөөтэй байгаа. Жаахан, жаахан мөнгөний асуудал байна. Тэмээг хилээр гаргахад олон төрлийн бичиг баримт, вакцин, даатгал хийлгэсэн байх ёстой гээд маш олон төрлийн шаардлага тавьдаг юм байна. Үүнээс шалтгаалж аялал жаахан хойшилож магадгүй. Хүйтрэхээс өмнө Монголын хилээс гарвал сайн л байна. Баруун аймагуудад өвөл тачигнана шүү дээ.

-Өдөрт хэдэн километр зам туулах вэ?

-Бид нар тэмээгээ дасгах үүднээс өдөрт 30 километр л явна. Эхний гурван сар багийн гишүүд болон тэмээнүүдийн хувьд маш чухал. Дасан зохицох, нэг цогц бие болох гээд  том сорилт хүлээж байна. Энэ аялал бид бүхний аялал биш бүх монголчуудыг огшоосон аялал болох болов уу гэж бодож байгаа. Өвөг дээдэс маань хийж байсан торгоны замын аялалыг 21 дүгээр зуунд хийх гэж байна.

-Гадаад багийн гишүүд ч гэсэн тэмээгээр аялана гэсэн үг үү?

-Гадаад багийн гишүүд маань байна тэмээ унахгүй. Яагаад гэвэл тэмээ уначихвал олон жил хийж ирсэн аялалын зорилго нь алдагдчихана. Дэлхийг тойрч явган аяладаг хүмүүс юм.

-Та багийнхаа монгол гишүүнийг танилцуулахгүй юу?

-Манай найз охиныг Э.Эрдэнэчимэг гэдэг. Миний баруун гар, Зүүн гар англи найз маань

-ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНИЙ ХЭЦИЙН ХҮРЭН ҮҮЛДЭРИЙН 10 ЗАЛУУ
ТЭМЭЭГ СОНГОЖ АВСАН-

-Тэмээгээ аль аймгаас худалдаж авсан бэ. Хүндрэл бэрхшээл тулгарсан уу?

-Өмнөговь аймгаас цуглуулсан. Монголын тэмээ холбоо”-ны хамт олонтой хамгийн түрүүнд очиж уулзсан. Аялалаа танилцуулахад маш сайхнаар хүлээж авсан. Энэ холбооныхон миний хүч хөдөлмөр, бүл дутаж байгаа зүйл дээр туслаж Өмнөговь аймгийн Ханийн хэцийн хүрэн үүлдэрийн тэмээг цуглуулж өгсөн. Дандаа сайхан залуу тэмээнүүд. Хүмүүс хэлэхдээ “Сургасан тэмээ авахгүй яасан бэ” гэж хэлж байгаа. Миний бодлоор цаг агаарын өөр, өөр нөхцөлд аялах учраас залуу тэмээ хамаагүй дээр юм болов уу гэж бодож байгаа.  Одоо малчин маань тэмээгээ сургаж байгаа.

-Хоол хүнсээ яаж зохицуулахаар төлөвлөж байна?

-Ер нь миний бодлоор хамгийн амархан зүйл. Яагаад гэвэл монголчууд бид чинь дэлхий дээр үлдсэн хамгийн сүүлчийн нүүдэлчин ард түмэн. Хоол хүнсийг нөөшлөх, хатаах гэх мэт маш олон арга барилтай ард түмэн. Тиймээс санаа зовохгүй байгаа. Гадаад аялагчид маань олон жил аяласан хүмүүс учраас юу ч хамаагүй иднэ. Хоолонд санаа зовж байсан бол энэ аялалд нэгдэхгүй байсан байх.

-Нийтдээ хэдэн километрт аялаж, хэдэн улсаар дайран өнгөрөх вэ?

-Гурван жилийн хугацаанд 12 мянган километр зам туулж 12 улсаар дайран өнгөрнө. Гэхдээ төлөвлөгөө өөрчлөгдөж магадгүй. Мэдээж тавьсан зорилгоо гүйцээхийг хичээнэ.

-Гурван жил гэдэг бол чамгүй урт хугацаа маш олон зүйл сурна, туршлага ч сууна. Энэ бүхнээ хойч үедээ яаж үлдээх бодолтой байна?

-Би их муу хүн юм байна. Зарим хүн бодсоноо цаасан дээр буулгадаг байхад харин би цээжиндээ хийчихдэг. Энэ урт хугацааны аялалаараа түүхийг бүтээх гэж хичээж, оролдож байгаа юм чинь яалт ч үгүй аялалын тэмдэглэл хөтлөхөөс аргагүй. Одоо 20 гаруй орноор аяласан байна. Өтлөхөөсөө өмнө дэлхийн бүх улс орноор аялачих байх. Тэгээд өөрийнхөө амьдралаар ном бичнэ гэж боддог. Үр хүүхдүүдэдээ үзүүлээд сууж байх сайхан юм уу даа. Эмгэн болохоороо дурсамжин дундаа амьдрана шүү дээ. Тиймээс олонд хүргэхдээ чухал биш өөрөө өөртөө хэлж сануулах юмтай болох нь чухал гэсэн бодолтой явдаг.

-Урт хугацааны аялал хийхэд мөнгө санхүүгийн асуудал их тулгарч байгаа болов уу. Ивээн тэтгэгч байгууллага бий юу?

-Намайг дэмжихээр алс холоос өөрсдийнхөө зардалаар нисээд хүрээд ирсэн гадаад гишүүд маань гайхалтай, маш их баярлаж байгаа. Монгол бүсгүйн мөрөөдлийг биелүүлэх гээд өөр өөрсдийнхөөрөө ар тал минь болоод аялалдаа гарах гэж байна. Санхүүгийн хувьд үнэхээр амаргүй байгаа. Яг одоогоор монгол улсаас намайг дэмжинэ гэсэн хүн алга байна. Би ч намайг дэмжээрэй гэж ярьж яваагүй байна. Энэ долоо хоногоос л яригдаж эхлэж хүмүүстэй уулзаж байна. Өчигдөр хамгийн анхны мөнгөн тусламжаа авлаа. Монгол улсын харцага н.Ганхуяга ах малчины маань цалинг хандивлалаа. Хүний тус багадахгүй. Яг үнэнийг хэлхэд зургаан хүний майхан, эрүүл мэндийн хэрэгсэл, сансарын утас гээд хэрэгтэй зүйлүүд байна.

-МОНГОЛЧУУД МААНЬ ЭЕРЭГЭЭР ХҮЛЭЭЖ АВАХ БАЙХ-

-Эмэгтэй хүн санаачилаад энэ аялалыг эхлүүлэх гэж байгаа нь олон хүний сонирхолыг татах байх?

-Монголчууд маань их сайхан эерэгээр хүлээж авах болов уу гэж бодож байна.

-Хэдэн жилийн хугацаатай аялахаар төлөвлөж байна?

-Манай ард түмэн хол замд гарахдаа цаг товлодоггүй хүмүүс шүү дээ. Сайхан тайван аялана гэж бодож байгаа. Гурван жил аялах төлөвлөгөөтэй байна.

-Гурван жилийн дараа та бүхэн монголд ирнэ гэж үү?

-Ер бол тийм, хүүхдүүдээ орхиод явж байгаа учраас дундуур нь ганц хоёр ирнэ. Манай хоёр охин аялах маш дуртай. Гэдсэн дотор байхаасаа л ээжтэйгээ хамт аяласан учраас эрт биеэ даачихсан. Тиймээс зарим үед амралтыг нь ашиглан аялалдаа хамт авч явна.

-Таныг тэмээгээр аялана гэхэд гэрийнхэн нь яаж хүлээж авсан бэ?

-Манайхан уужуу тайван хүмүүс юм болов уу. Манай ээж уул руу авиралт хийхээр явахад л эмзгэлдэг болохоос биш бусад бүх зүйлийг маань дэмжидэг. Эх хүний зөн совин, үг маш гоё ерөөлтэй байдаг. “Миний охин чадна” гээд л сууж бай “Охин чинь чадчихаад хүрээд ирнэ” гэж хэлээд явдаг. Надад хэлэхгүйгээр дотроо маш их шаналаж эмтэрдэг байх. Ээжийгээ зоригжуулаад “Ямар хүүхэд төрүүлж өсгөснөө мэдэх цаг нь болсон. Ганц охин нь удамынхаа нэрийг гаргана” гээд сэтгэлийг нь хатуужуулдаг. Хэзээ ч амархан олддог мөнгө, аз жаргал гэж байдаггүй. Маш их хөлс хөдөлмөр, зориг тэвчээр шаардана. Уйлаад сэтгэлээр унах үе зөндөө байдаг. Өөрөө өөртэйгээ тэмцэлдэж яг юуны төлөө ингэж зүтгээд байгаагаа ойлгохгүй төөрөлдөх үе байдаг.

-Таван жилийн өмнө тэмээгээр Торгоны зам дагуу аялах таны мөрөөдөл байсан бол өнөөдөр биелэлээ олж аян замдаа гарах бэлтгэлээ хийж байна. Дараагийнхаа мөрөөдөлийг бидэнтэй хуваалцаач?

-Уулын авиралтуудаа дуусгана. Африк тивийн хоёр өндөр оргил дээр гарчихсан. Одоо таван оргил дээр гараагүй үлдчихсэн байна. Харин эх орныхоо өндөр оргилууд дээр гарчихсан. Мөн аялал жуучлалын салбарт ажиллаж олон хүнийг ажлын байраар хангаж, улсдаа өндөр татвар төлөх мөрөөдөлтэй. Мэдээж би ээж хүн юм чинь чадварлаг Монгол улсын иргэнийг бэлдэнэ.

-Ээж хүн эх орондоо бүл нэмж хүнлэг, энэрэнгүй, чадварлаг иргэнийг өсгөж хүмүүжүүлэх нь улсдаа хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм болов уу?

-Ер нь би тэгж боддог юм. Би айлын ганц охин харахад эмэгтэй хүн шиг мөртлөө их эрэгтэйлэг л дээ. Хоёр эрэгтэй дүүтэй. Хоорондоо их ойрхон биш. Ээж маань эхээсээ олуулаа ч гэсэн бас л ойр дотно биш. Би ер нь их ганцаардмал нөхөр л дөө. Эгчтэй, эмэгтэй дүүтэй байсан бол гэж их мөрөөддөг. Тийм болохоор ч тэр юм уу таван хүүхэдтэй болохыг мөрөөддөг. Гайгүй залуухан байна таван хүүхэдтэй болох байхаа. Өтөлсөн ч цэмбэгэрээ байж байгаад үхэх болов уу гэж боддогийн. Олон хүүхэд гаргаж сайн хүмүүжүүлнээ./инээв/

-ЭХ ОРНЫ МААНЬ УУЛСЫН ОРГИЛ СЭТГЭЛД НЭГ Л ДОТНО-

-Хүний нутагт аялалаар явж байхад хамгийн хэцүү нь юу байдаг вэ. Бас хамгийн мартагдашгүй аялал?

-Эрүүл мэнд муудах л хамгийн хэцүү. Энэтхэгт аялаж байгаад хордлого аваад гурван долоо хоног буудалд хэвтсэн. Бараг “чад” болох дөхсөн. Хамгийн гоё нь уулын аялал гайхамшигтай.

-Уулын спорт ер нь хүнд ямар төлөвшлийг өгдөг юм бэ?

-Уул руу авиралт хийж байхдаа уйлна, юу хийж яваа билээ гэж дотроо өөртэйгээ тэмцэлдэнэ. Зорилгоо гүйцээх ёстой гэж бодно. Уулын спорт ганцаараа байж бодлоо цэгцэлдэг газар юм болов уу. Нэг алхам буруу хийвэл амьдралаас нэг мөсөн явах магадлалтай. Би их удаан төвлөрч чаддаггүй нөхөр, ингэж явж байхад их удаан төвлөрч чаддаг. Ганцаараа байх боломж олгодог, бодлоо цэгцлэж, амьдралаа нэг эргэж харах  боломжийг уулын авиралт өгдөг гэж би боддог. Өндөр дээрээс доошоо харахад бүх зүйл тод харагддаг шүү дээ. Тэгээд өөртэйгээ ярьж байхад дараагийн төлөвлөгөө гарч ирдэг, асуултын хариулт ч гарч ирдэг.

-Эх орныхоо өндөр оргилд гарах, бусад улсын өндөр оргилд гарах хоёр ялгаатай байдаг уу?

-Эх орны маань уулсын оргил сэтгэлд нэг л дотно, өөрийн эрхгүй уйлдаг, надтай шивнээд яриад байгаа ч юм шиг мэдрэмж төрдөг.

-Аялаж байх хугацаандаа бусад улс орнуудад эх орноо яаж сурталчилах вэ?

-Өдөр, цаг тутамд монгол ахуйгаа тээж явна. Бодож зүйлүүд их байгаа. Аялал эхлэхээр бодитоор харагдах байх. Аялалынхаа туршид байнга монгол хувцасаа өмсөнө.

-ТЭМЭЭН АЯЛАЛД НЭГДЭЖ БҮХ ЗҮЙЛИЙГ БОЛОМЖТОЙ ГЭДГИЙГ
ХҮМҮҮСТ  ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН-

Англи улсын иргэн алдар аялагч KARL BUSHBY: Аялалд гарснаасаа хойш 18 жил гэртээ харьсангүй

Дэлхийгээр аялагчид дунд Karl Bushby бол онцгой нэгэн юм. Тэрээр хуурай газраар 40 мянган километр зам туулсан. Явган аяллаа 18 жилийн өмнө Өмнөд Америкын хамгийн өмнөд цэгээс эхлэж түүнээс хойш ганцаарчилсан аялалаа төв Америка, Мексик, АНУ, Канад, Окугаар үргэлжилсэн. АНУ-д амьдардаг тэрээр Англи улсын иргэн аялалаа ажил амьдралынхаа дундуур амжуулдаг. Түүний аялалд мэдээж маш олон саад болон хүнд явдал тохиолдож байсан аж. Жишээ нь Бэрнгийн хоолойн мөсөн далайг сэлж гарч  олон удаа ч баривчлагдаж байсан тухайгаа ярьсан юм. Хүн бүр энэ хорвоод ямар нэгэн хувь тавилантайгаар ирдэг. Цөөнхөн хором түүнтэй уулзаж хэдхэн асуултад хариулт авсан нь бидний хувьд нэр төрийн хэрэг байлаа.

-Та БНХАУ-ын хилээс Улаанбаатар хот руу алхаж ирсэн. Аялал хийж явахад цаг агаарын нөхцөл байдал ямар байсан бэ?

-Хоёр дугаар сард Монголд Эрээн хотын хилээр орж ирсэн. Тэгээд Улаанбаатарт хотод явган ахлаж ирсэн. Өвлийг ОХУ-д өнгөрөөсөн учраас намайг алхаж байх үед харьцангуй дулаахан байсан. Харин маш хүчтэй хуурай салхитай байсан.

-Та манай улсын өргөн уудам нутаг, үзэсгэнтэй газруудаар ахиж алхах бодол байна уу?

-Үгүй ээ

-Яагаад?

-Маш олон үзэсгэлэнтэй газруудаар аяласан учраас ахиж алхах бодол алга байна. Гол төвлөрч байгаа аялал маань энэ тэмээн аялал. Монгол орноор бид гурван сар аялаж БНХАУ-ын хил рүү орно. Энэ хугацаанд илүү сайхан газруудыг харах байхаа.

-Тэмээн аялалд явах саналыг яагаад хүлээж авав?

-Тэмээн аялалын марширут нь миний аялах чиглэлтэй нэг байсан. Мөн маш олон хүн энэ аялалыг бүтэхгүй гэж бодож магадгүй. Бодит зүйл болгож өрнүүлбэл гайхалтай юм болов уу гэж бодоод саналыг хүлээж авсан. Ерөнхийдөө бүх зүйлийг л боломжтой гэдгийг хүмүүст харуулахыг зорьж байгаа.

-Таныг 18 жил дэлхийн орнуудаар явган аялаж байгаа гэлээ. Яагаад явган алхдаг юм бэ?

-28 настайдаа явган аялаж эхэлсэн. Бүх улс орнуудын хүмүүс энэ зүйлийг боломжгүй гэж ярьдаг. Тийм болохоор хийхийг хүссэн. Бас маш том сорилт.

-Аялалд гарахдаа ойролцоогоор хэдэн килогармм ачаа авч явдаг вэ?

-Би 18 жил тэрэг түрээд аялаж байгаа. Ойролцоогоор 100 килогармм ачаа авч явдаг. Яагаад гэвэл аялаж байгаа газрынхаа бүсэд тохируулж хүнсээ авч явна. Хот суурин газар хол бол хоол хүнсээ их базаана. Жишээлбэл, говиор аялахдаа их ус авч явдаг.

-Та 365 хоногийн хэдэн хоногт нь явган алхаж аялал хийдэг вэ?

-Нөхцөл байдлаасаа хамаардаг. Зарим үед суурин газар 7-8 хоног амарч цаашаагаа аялалаа үргэлжлүүлдэг. Өдөр бүрийг аялаж өнгөрөөхгүй. Дараагийн аялалд гарахаасаа өмнө хоол хүнсээ бэлтгэнэ гэх мэт ажлууд зөндөө байдаг. Зарим үед эрүүл мэндийн байдлаас шалтгаалж аялахаа түр хойшлуулдаг.

-Та хамгийн сүүлд хэзээ гэртээ харьсан бэ?

-Би гэрээсээ гараад 18 жил болж байна. Аялалаа дуусгаж байж л гэртээ харина. Тэрнээс өмнө гэртээ харьж болохгүй.

-Хэдэн жилийн дараа гэртэй харих вэ?

-Бидний аялал гурван жил үргэлжилэх байх. Гурван жилийн дараа л гэртээ харих байх даа.

-Тэгэхээр гэр бүлгүй байх нь тийм ээ?

-Тиймээ. Жинхэнэ “Singel” гэсэн үг /инээв/

-18 жилийн хугацаанд хичнээн километр газар алхсан бэ?

-Энэ хугацаанд нэг ч тээврийн хэрэгсэл ашиглаагүй. 40 мянган километр алхаж аяласан байна.

 М.ЖАРГАЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 23

зочин (182.160.35.65)
2017-08-13 18:38:57
Ганцаараа биш гадаад хар юм дагуулаад явж бгаа болохоор зугаатаы байхалдаа

Torgonii zam (202.9.42.89)
2017-08-13 13:10:59
Үндсэн Торгоны зам Монголоор дайрч байгаагүй, угаасаа ч Монголчуудын зүйл биш. Торго хийдэг хятадуудтай хийдэг байсан наймааны л зам шүү дээ.

Зочин (150.129.143.40)
2017-08-13 12:37:14
Тэмээгээ хамгийн сүүлд орхих улс байна даа

zochin (202.179.31.21)
2017-08-13 10:47:44
minii bodloor deer ved jin teeh temeeg 3 jil unaagvi gvitseej baigaad undag baisan gej nutgiin hughschvvl yridag baisan yagaad gevel hol zam tuulah chadvar sain gej baga temee hol yvah boluud aa nastai huduunii buurluudaas sain asuuh heregtei amjilt hvsie

Зочин (202.9.43.167)
2017-08-12 19:46:10
Гадаад аялагчын тэргийг тэмээгээр чирэх нь дээ. Тэмээгээ тэгээд хаяад ирэх юмуу?

Зочин (202.179.31.121)
2017-08-12 19:16:43
Ta naraar baharhaj baina...

Ah (103.26.194.203)
2017-08-12 17:13:47
БОЛИО ЧИ ТЭНЭХ МӨРӨӨРӨӨ ТЭНЭ, БИТГИЙ ТЭМЭЭ ТАМЛА,,,,,,,

Зочин (203.91.115.38)
2017-08-12 15:37:00
болио өөр юмаар зугаал. усны тэргээр ч юм уу?

Зочин (202.131.225.197)
2017-08-12 12:19:34
явган ч юм уу дугуйгаар гэвэл ойлгохсон.. тэмээгээр гэхээр эсэргүүцмээр байна. би чинь зоопарк эсэргүүдэг хүн шд. дандаа хөдөөгүүр явах юм байх даа

Зочин (202.179.31.13)
2017-08-12 09:48:43
Майхнаа ч бэлдээгүй хүнтэй юу ярих вэ дээ. гялс хэвлэлээр яриад хүмүүсээр санхүүжүүлнэ гэж л тооцсон байна.

зочин (202.179.27.74)
2017-08-11 19:51:56
их л бэрх мөрөөдөл байна даа. Торгоны замаар ингэж явсны явсны үр дүн, ашиг юу юм бэ. Зүгээр л чиний хобби юм биш үү.орчин цагт тэмээтэй аял гэхээр санаанд орохгүй л байна. За ямар ч байсан амжилт хүсье

zochin (66.181.185.209)
2017-08-11 19:13:37
erdoo saikhan sonsogdohgui bna. temee uldaad balrah baih daa. tiim l aylah durtai yum bol holooroo yavaach huuhen guai

Зочин (122.201.31.77)
2017-08-11 13:09:45
Hiih ajilgyu gertee hevtetsgeej baihaar temee unaad yavj baih n barag zuv yum baigaaz.

Зочин (66.181.177.186)
2017-08-11 12:51:17
Амитан зовоохнээ!?! Болиулаа!

Зочин (24.130.115.88)
2017-08-11 12:24:21
Доогуур хэдэн дебил оркууд юу гэж хуцалдаад байнаа,apple,samsung тай золгосонч гэх шиг,ядаж Samsung гээд зөв бичиж чадахгүй лалар,энэ хүн та нараас нэг төгрөг аваагүй,авахчгүй эрэлхэг эмэгтэй байна,олон хүн бүтэхгүй гэж бодож байж болох,харин энэ их туршлагатай англи эр нэгдэж байгаа бол бүтнээ гэсэн үг,хэцүү нь хэцүү,бүү шантар,амжилт хүсье

Зочин (172.56.12.131)
2017-08-11 12:03:52
Гадаадын хумуусын хэлж ярж байгааг илуу сайн ойлгож товлорох хэрэгтэй гэж бодож байна.Уулс унэхээр гайхамшигтай

Зочин (122.201.31.200)
2017-08-11 11:53:40
Та бүхний аялалд амжилт хүсье Холын аянд дан говийн залуу ат авч явах нь буруу. Говийн тэмээ Алтай Хангайн өндөр уул, гол уснаас "сүрддэг" Аянд авч явах тэмээний 6 уул устай нутгийн тэмээ байвал зүгээр байх, энэ 6 тэмээний хоер ингэ байна.

Зочин (172.56.12.131)
2017-08-11 11:46:23
Торгны зам хятад худалдаачид монглын болон бусад оргкудад найиаа хийдэг байсан уе илжигээ унаад.Монголчууд чамтай чамгуй оорсондоо хэрэгтэй зуйлээ улс орон алгасаад л онгоц ашиглаад хийж чадна.Энэ 21 зуун юуны торгны зам.Бид интернет apple sumsung тай али хэдиинэ золгочихоод байна

хрл (27.123.214.81)
2017-08-11 10:53:31
Зассс Торгоны зам хэзээ ч монголын говиор яваагүй явахч гүй Одоо бол бүүр тойроод явцан Байгалаа гуай Багахан элиир

shal hudlaa shouchin . (103.26.194.228)
2017-08-11 10:49:53
Ene neg galzuu sogtuu zavaan baliar huuhnii haashaa yaj yavah ni hend hamaataim bee. Temeegeer tegeed europe hurtel yavj chadah uu nogoo heden mal aa mashind achaad l yana daa. Emegtei Amai bolj nom bichne genee.Unshih hun oldoh uu . 25-n Altai ah . Amai 2 chine mundag nevtruuleg hiigeed nom bicheed aali hediin ogoh estoi medeeleleer 100 % hangatsan shdee. 21-r zuund humuus delhiigeer maash ikh ayalj baina mongolchuud ch gesen . Haana uy uy baidag yamar gazar oron nutag baidagiig hun buhen meddeg bolhoor ogt sonin bish bainaa.

Зочин (202.55.191.130)
2017-08-11 10:40:50
Монголчууд нэгэн үе Торгоны замыг эрхшээж байснаас биш жин тээж байгаагүй шиг билээ. Мунхаг миний бодол.

www (66.181.160.97)
2017-08-11 10:29:39
fc nz daa amjilt husie

Зочин (202.70.46.218)
2017-08-11 10:04:25
Дэлхийд ганцхан байдаг хоёр бөхт тэмээ- ердөө 1 ширхэг

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-10-19 07:48:03 - Улс төр
Л.Болд: Наймааны, тохиролцооны, эвлүүлгийн Засгийн газар бүрдлээ
2017-10-19 07:44:19 - Хууль
Ж.Бямбадорж: Цаазын ялыг сэргээх нь ОЛОН УЛСАД БОЛ УХРАЛТ
2017-10-19 07:37:24 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
2017-10-18 18:06:52 - Нийслэл
Турк улсад зарласан онц байдал монголчуудад нөлөөлөхгүй гэв
2017-10-18 17:50:22 - Шар
Алтайн нуруунаас 2000 орчим жилийн настай эрэгтэй хүний мумми олджээ
2017-10-18 17:34:15 - Спорт
Жүдо бөхийн Залуучуудын ДАШТ эхэллээ
2017-10-18 17:33:58 - Улс төр
Д.Гантулга: Хүүхэд хүчиндсэн гээд сошиалд шуугихаар л засаг төр шийдвэр гаргадаг нь буруу
2017-10-18 17:09:47 - Улс төр
Д.Оюунхорол: Огцруулахад нь 100 хувь оролцсон АН-ынхан ярьсан хэлснээсээ буцаж арчаагүй улс төр хийж байна
2017-10-18 17:02:28 - Байгаль Орчин
Нойтон цас орж сэрүүснэ
2017-10-18 16:55:38 - Эдийн засаг
Баяжуулахын “нэвтэрхий толь”
2017-10-18 16:25:49 - Орон нутаг
Зодоон гарсан сургуулийн захирал халагдах өргөдлөө өгчээ
2017-10-18 15:54:18 - Шар
Өнөөдөр “Гар угаах дэлхийн өдөр” тохиож байна
2017-10-18 15:39:03 - Гадаад
Путин Хойд Солонгосын эсрэг хориг тавих тухай зарлигт гарын үсэг зуржээ
2017-10-18 15:16:21 - Шар
Бананаар ДОХ-ын вирус халдварласан мэдээлэл ташаа болохыг мэдэгдэв
2017-10-18 15:02:45 - Хууль
Хугацаа дууссан бүтээгдэхүүний шошго засварлаж, худалдахаар бэлтгэж байжээ
2017-10-18 14:42:46 - Улс төр
М.Билэгт: Малчид малаа зээлээр зарахыг хүсч байна
2017-10-18 14:38:39 - Хууль
Цагдаа руу салаавч гаргасан Ц.Баярцогтыг суллалаа
2017-10-18 14:14:16 - Эрүүл мэнд
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
2017-10-18 14:05:35 - Улс төр
КОИКА-гийн үнэлгээний баг “Цахим парламент” төсөлтэй танилцав
2017-10-18 13:45:29 - Шар
Нийслэлийн 92 дугаар цэцэрлэгээс бүүрэг илэрчээ
2017-10-18 13:40:39 - Хууль
Дээд шүүхийн ерөнхий шүүгч Үндсэн хуулийн Цэцэд хандав
2017-10-18 12:22:37 - Спорт
Улсын начин Б.Серик Дарханы барилдаанд түрүүлжээ
2017-10-18 12:15:32 - Гадаад
“Рио Тинто"-гийн экс удирдлагуудыг залилангийн хэрэгт буруутган шалгаж байна
2017-10-18 12:09:26 - Улс төр
УИХ-ын гишүүн Д.Гантулга: Шүлхийний асуудалд анхаарлаа хандуулаарай
2017-10-18 12:07:33 - Боловсрол
Нийт 35 мянган багш Засгийн газарт захидал илгээнэ
2017-10-18 11:42:19 - Хууль
10000 төгрөгийн хураамж авч үзлэг хийх гурван сайдын хамтарсан тушаалыг цуцлана гэв
2017-10-18 11:38:39 - Улс төр
Х.Баттулга: Улаанбаатар хот дөрвөн ханатай гэртээ багтахаа больсон өрх шиг л байна
2017-10-18 11:18:28 - Хууль
Замын цагдааг мөргөсөн жолоочийг шалгаж байна
2017-10-18 11:10:44 - Гадаад
Си Зиньпин: Хятад улс Тайваний тусгаар тогтнолыг зөвшөөрөхгүй
2017-10-18 10:42:25 - Хууль
Д.Бямбадорж: Эмэгтэйчүүд жирэмсэн хил давчихаад хүүхдээ яасан нь мэдэгдэхгүй орж ирж байна
2017-10-18 10:31:52 - Хууль
Булганы ОБГ-ын даргаар дэд хурандаа Ш.Баасандоржийг томилов
2017-10-18 10:26:28 - Орон нутаг
Дорнод аймгийн 0306 дугаар анги эрчим хүчинд холбогджээ
2017-10-18 10:24:03 - Улс төр
Өнөөдөр Засгийн газрын өргөтгөсөн хуралдаантай
2017-10-18 10:17:50 - Орон нутаг
Нүүрс тээврийн машины араас мөргөсний улмаас нэг иргэн амиа алджээ
2017-10-18 09:01:59 - Эдийн засаг
“GLOBAL FINANCE” сэтгүүл Хасбанкийг Монгол Улсын шилдэг банкаар дахин өргөмжиллөө
2017-10-18 08:54:54 - Улс төр
Ц.Нямдоржийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо
2017-10-18 08:45:24 - Нийслэл
Хоёр дүүрэгт цахилгаан хязгаарлана
2017-10-18 07:27:36 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 хэм дулаан байна
2017-10-18 07:25:59 - Хууль
Ч.Саранзаяа: Д.Гантулгатай холбоотой хүчингийн хэргээр кино хийж, орлогоо сайн үйлсэд зарцуулна
2017-10-18 07:25:55 - Энтертайнмент
А.Өсөх-Ирээдүй: Хүмүүс намайг булдруу, булдруу л гээд байгаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-10-18 07:25:59 - Хууль
Ч.Саранзаяа: Д.Гантулгатай холбоотой хүчингийн хэргээр кино хийж, орлогоо сайн үйлсэд зарцуулна
2017-10-16 09:42:50 - Хууль
Таван настай охиныг хүчирхийлсэн хойд аав нь гулсуур дээрээс унасан хэмээжээ
2017-10-17 07:43:11 - Хууль
СУРВАЛЖЛАГА: Хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн охин эмнэлэгт хэвтжээ
2017-10-16 10:37:42 - Хууль
Нисэх-Яармагийн замд зам тээврийн ослоор таван хүн амиа алджээ
2017-10-16 14:46:19 - Нийслэл
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: С.Батболд, Э.Анар нарыг огцрох хүртэл хугацаагүй нойтон өлсгөлөн зарлана гэв
2017-10-18 07:25:55 - Энтертайнмент
А.Өсөх-Ирээдүй: Хүмүүс намайг булдруу, булдруу л гээд байгаа
2017-10-16 15:16:47 - Шар
Жүжигчин Армен Джигарханян эхнэрээ цагдаад өгчээ
2017-10-18 17:02:28 - Байгаль Орчин
Нойтон цас орж сэрүүснэ
2017-10-17 13:29:45 - Улс төр
Х.Баттулга: Ц.Нямдорж та 5 настай охин, 13 настай охины асуудлыг анхааралдаа аваарай
2017-10-18 14:38:39 - Хууль
Цагдаа руу салаавч гаргасан Ц.Баярцогтыг суллалаа