Ц.Баасандорж: Ашиг сонирхол бүхий төрийн өндөр албан тушаалтны захиалгаар л хийгдсэн гэж хардаж байгаа

Түгээх    
2017-08-11 13:02:32 - Хууль

baasandorjМонголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Ц.Баасандоржтой ярилцлаа.

-Шадар сайд У.Хүрэлсүхийг дагаж мөрдсөн асуудал өндрөө авч байна. Гэрч Ч.Батболд гэх залуу хэргээ илчилснээр энэ асуудал нийтэд ил болсон. Өмгөөлөгчийн хувьд та энэ хэргийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Монгол Улсын Шадар Сайдыг 2017 оны 5-р сараас эхлэн хэд хэдэн хүн дагасан, мөрдсөн, тагнасан байдаг. Ажлын хөлс нь 50,000,000 төгрөг гэдэг. 1 сая төгрөгийн урьдчилгаа төлбөр авч дагаж байсан Ч.Батболд гэх залуу хэргээ илчилснээр уг хууль бус ажиллагаанд МАН-ын байрыг гэрээгээр хамгаалж байсан компаниудын удирдлагууд захиалгаар, зохион байгуулсан болох нь гэрчийн мэдүүлгээр нийтэд ил болсон. Хэргээ илчилсэн гэрчийн мэдүүлснээр “Нью Фалкон” ХХК, “Очир” ХХК гэх харуул хамгаалалтын компаний захирлууд болох З.Золбаяр, Энхмэнд нар уг хэргийг Ерөнхий сайдын даалгавраар хийж байгаа гэж хэлсэн гэдэг. Өмгөөлөгчийн үзэж байгаагаар Монгол Улсын Шадар Сайдыг дагаж, мөрдөнө гэдэг бол зүгээр нэг иргэний, хувийн харуул хамгаалалтын компаний хийх ажил биш, ашиг сонирхлын зөрчил бүхий төрийн өндөр албан тушаалтны захиалгаар л хийгдсэн гэж хардаж байгаа.

-Та яагаад улс төрийн өндөр албан тушаалтны захиалгаар хийгдсэн гэж үзээд байгаа юм бэ?

-Тэгж хардах хэд хэдэн үндэслэл байна. Нэгдүгээрт, жирийн нэг иргэн, харуул хамгаалалтын компаний ажилтнууд нийлээд Шадар сайдыг зүгээр л дагасан гэвэл үнэмшихэд хэцүү. Тэр хүмүүс чинь ажилтай, амьдралтай. Зүгээр л дагасан гэвэл хэн ч үнэмшихгүй. Тэдгээр мөрдсөн, тагнасан хүмүүс Шадар сайдтай ашиг сонирхлын ямар нэгэн зөрчилгүй. Өөрөөр хэлбэл өш хонзон, өр авлага, хувийн ямар нэгэн асуудал байхгүй.

-Та хэд хэдэн шалтгаан гэсэн. Өөр ямар шалтгаан байна вэ?

-Хоёрдугаарт, энэ хэрэгт гардан оролцож байсан гэрч Ч.Батболд уг үйл ажиллагаанд оролцсон, зохион байгуулсан, захиалсан хүмүүсийг илчилснээр 2017 оны 7-р сарын 03-ны өдөр Шадар Сайдын Ажлын Албанаас ТЕГ, АТГ-т гомдол хүргүүлсэн ч нэг сарын гарангийн хугацаанд тэдгээр байгууллагууд юу ч хийгээгүй. Энэ нь тэдгээр байгууллагуудад энэ хэргийг шалгахгүй байх ашиг сонирхол байсан гэж хардах үндэслэл. Түүгээр ч үл барам хэргээ илчилсэн гэрч мэдүүлэг өгөх гээд очиход зугтаасан, байцаагч нь солигдсон тохиолдол байгаа. Гуравдугаарт, энэ хэргийг илчилсэн гэрч нар, гэмт хэргийг илрүүлэхэд үүргээ гүйцэтгэсэн цагдаагийн хоёр албан хаагчийг гэнэт сар гарангийн дараа цонхыг нь хагалж, үүрээр гэртээ унтаж байхад нь баривчилсан. Эдгээр гэрчүүдийг баривчлах үндэслэл байхгүй, хэргээ илчлээд байгаа гэрчийг хорих асуудал нь Эрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн зорилт, зарчим болоод, 14.9-т нийцэхгүй.

-Цагдаа, АТГ, Тагнуулын байгууллага ажлаа хийхгүй байна гэлээ. Яагаад тэр вэ?

-Хуулинд заасан шалгах хугацаагаа зөрчин ажлаа хийхгүй байх шалтгаан байна гэсэн үг.

-Ямар?

-Яг ямар гэдгийг хэлж мэдэхгүй ч хоёрхон л шалтгаан байдаг. Нэг нь авлига, нөгөө нь албан тушаалын нөлөөлөл.

-Цагдаа, Тагнуулын байгууллагад хэн нөлөөлж болох вэ?

-Цагдаагийн албаны тухай хуулийн 20-р зүйлд “...Цагдаагийн Ерөнхий Газрын даргыг Засгийн газар томилж, чөлөөлнө” гэж заасан. Тагнуулын байгууллагын тухай хуулийн 14-р зүйлд “...Тагнуулын Ерөнхий Газрын даргыг Засгийн  Газар томилно” гэж заасан байдаг. Өмгөөлөгчийн зүгээс томилдог байгууллагаас л нөлөөлөх боломжтой гэж үзэж байгаа.

-Шадар сайд У.Хүрэлсүхийг дагаж, мөшгиж мөрдсөн нь Эрүүгийн хуулинд заасан ямар гэмт хэрэг вэ? Ямар ял шийтгэл оногдуулах вэ?

-Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулинд заасан таван гэмт хэргийн шинж байгаа гэж үзэж байгаа. Үүнд:

- Эрүүгийн хуулийн 13.12 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мөрдөж мөшгих” гэмт хэрэг гэж  үзэж байгаа. Ял шийтгэл нь зургаан сараас нэг жил хүртэл хорих ялтай.

- Эрүүгийн хуулийн 19.2 дугаар зүйл.Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах гэмт хэрэг. Ял шийтгэл  нь арванхоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ялтай.

-Эрүүгийн  хуулийн 19.3 дугаар зүйлд Төрийн өндөр албан тушаалтны амь биед халдах. Ял шийтгэл нь таван жилээс арванхоёр жил хүртэл хугацаагаар хорих ялтай. Хэдийгээр халдах ажиллагаа болоогүй ч энэ гэмт хэрэгт бэлтгэсэн, завдсанүйлдэлд нь ял оногдуулах үндэслэлтэй.

- 19.8 дугаар зүйл.Экстремист үйл ажиллагаа явуулах.Нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ

- 21.13 дугаар зүйл.Гүйцэтгэх ажлын тухай хууль. Эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

-Хэрэг мөрдөн байцаалтын ажиллагаа ямар шатандаа яваа бол?

-Мэдээлэлгүй байна. АТГ-ын даргатай уулзах гээд очсон боловч хүлээн авч уулзаагүй. Уулзахгүй байгаа шалтгааныг нь ойлгохгүй байгаа. Өмгөөлөгч болоод мөрдөгч нар хамтарч ажиллах ёстой гэж бодож байгаа. Шинэ Эрүүгийн  хуулийн зарчим ч тийм.

-Энэ хэргийн цорын ганц гэрч Ч.Батболдыг АТГ-аас баривчлаад явсан нь анхаарал татаж байгаа юм. Цагдаа биш дээ...?

-Баривчлах эрх нь хуулийн байгууллагуудад байгаа ч Эрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 14.9-т заасан баривчлах үндэслэл байхгүй. Хэргээ илчлээд байгаа гэрчийг баривчлаад байх юм бол гэмт хэрэг илрэхгүй. Гэтэл зохион байгуулсан гол хүмүүс нь эрх члөөөтэй л явж, илчилсэн гэрч нь хоригдох нь Эрүүгийн хууль, Эрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх Тухай Хуулий үзэл санаа, зарчимд нийцэхгүй.

-Зохион байгуулсан харуул хамгаалалтын компаний захирлуудыг яагаад хорихгүй байгаа юм бол?

-Уг нь хамгийн түрүүнд хорьж шалгах ёстой. Эрх чөлөөтэй, гадуур явж байгаа гэсэн. Би ойлгохгүй байгаа.

-Батболд гэж залууг эрүүдэн шүүж байгаа гэсэн мэдээлэл эх сурвалж хэлж байна. Танд энэ талаар дуулсан мэдээлэл байна уу?

-Батболдын тухайд сайн мэдэхгүй ч өөр гэрчүүдээс мэдүүлэг авахдаа хүний эрх зөрчсөн, тулгасан, хөтөлсөн асуултууд тавьж, хэт нэг талыг барьж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа гэсэн мэдээлэл байгаа. Хэрэв мөрдөгч тийм үйл ажиллагаа явуулсан бол Шадар сайдыг мөрдсөн, тагнасан хэргийн гэмт хэрэгтнүүдтэй нэг санаа зорилготой, хэргийг өөрчлөх,  зохиомол өөр хэрэг бий болгох даалгавар байна гэсэн үг. Үнэхээр тийм үйлдэл гаргасан, эрүүдэн шүүсэн бол тэдгээр мөрдөгч нарыг бүгдийг нь шалгуулна, гомдол гаргана.

-Энэ хэргийг илрүүлсэн цагдаагийн А болон Ж гэсэн хоёр албан хаагчийг ямар учраас хорьсон юм бол?

-Хэргээ илчилсэн гэрч Ч.Батболд нь цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад гарсан байдаг. Цагдаагийн байгууллагад хамт ажиллаж байсан А болон Ж нартаа шадар сайдыг мөрдсөн, тагнасан, хууль бусаар дагасан асуудлыг анх хэлсэн байдаг. А болон Ж нар Цагдаагийн албаны тухай хуульд заасан үүргийнхээ дагуу болсон асуудлыг баримтжуулж эрх бүхий байгууллага руу,  Шадар сайдад мэдэгдэж, шадар сайд гомдол гаргаснаар уг хэрэг нийтэд ил болсон. Үүнийх нь төлөө А болон Ж нарыг хорьсон байдаг. Бас л ойлгохгүй байгаа. Гэмт хэргийг илрүүлсэн, баримтжуулж эрх бүхий байгууллага, холбогдох албан тушаалтанд мэдээлсэн цагдаагийн албан хаагч нарыг хориод байгаа нь хэргийг өөр тийш эргүүлэх даалгавартай ажиллаж байгаа юм шиг харагдаад байгаа. Энэ хэрэг олны анхаарлын төвд байгаа. Хууль бусаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бол тэдгээр бүх мөрдөгч нарыг шалгуулж, хариуцлага тооцуулах болно.

-Ч.Батболдыг заавал үүрээр эхнэр, хүүхдүүдтэйгээ унтаж байхад нь цонхыг нь хагалж, онц хэрцгийгээр баривчлах шаардлага байсан юм болов уу?

-Ер нь хэргээ сайн дураараа илчилж, гэмт хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлж байгаа хүнийг баривчлах, саатуулах нь Эрүүгийн хууль, Эрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн зарчим, үзэл санаатай нийцэхгүй. Барууны  кинон дээр гардаг шиг цонхыг нь хагалж, олуулаа дайрч орж сүр дуулиантайгаар баривчлах шаардлаг бүр ч байхгүй.

-Шадар сайд У.Хүрэлсүхийг энэ хэргийг өөрөө зохион байгуулсан гэсэн мэдээлэл яваад байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Ямар ч нэргүй, эзэн нь тодорхой бус твиттерр, фэйсбүүк хаягнаас тийм мэдээлэл явж байгааг харсан. Тийм мэдээлэл нийгэмд хүргэх зорилго хэн нэгэн хүнд байна, гэхдээ тэр хүн нь нэр, хаягаа ил болгохыг хүсэхгүй байна гэж ойлгож байгаа. Хэрэв тодорхой нэр бүхий иргэн энэ мэдээллийг явуулбал хүн гүтгэсэн асуудалд холбогдоно, хуурамч мэдээ мэдээлэл тараасан нь ил болно гэж үзэж тодорхой бус твиттер, фэйсбүүк хаягнаас ийм мэдээлэл явуулж байгаа гэж харж байгаа. Шадар сайд ерөнхий сайдыг гүтгэн, жирийн ажлаа хийж яваа залуучуудыг золиослож, гэмт  хэрэгт холбогдуулж зохион байгуулах  хүн биш гэж бодож байна, тэгээд ч тэр залуучуудтай өнөөдрийг хүртэл нэг ч удаа уулаж байгаагүй, мэдээллийг авсан даруйдаа л хууль хяналтын байгууллагад хандсан. Харин өөрөө зохион байгуулсан гэж харагдуулах сонирхол шалгаж байгаа хуулийн байгууллагад байгаад байна уу гэх хардлага байна. Ямар шалтгаанаар гэдэг л байна.

-Энэ хэрэг үнэн зөвөөр шалгагдах болов уу? Ерөнхий сайдын нэр холбогдсон хэрэг шүү дээ...

-Хуульд байгаа бүх л боломжийг ашиглана. Энэ хэргийн захиалагч/хатгагч/, гүйцэтгэгч, зохион байгуулагч нарыг илрүүлэхийн тулд хуулинд заасан шаардлагатай бүх арга хэмжээг авна. Гэмт хэрэг  үйлдсэн л бол хэн ч байсан, төрийн өндөр албан тушаалтан  ч байсан хуулийн хариуцлага хүлээх ёстой. Энэ бол Үндсэн хуулийн зарчим.

-Танд амжилт хүсье. Баярлалаа. 

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 61

зочин (203.91.118.180)
2017-08-15 11:27:13
Энэ өмгөөлөгч чив чимээгүй байж байгаад жаахан сенсаацтай хэрэг гарахаар гарч ирээд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр өмгөөлөл хийх юм даа хөөрхий

Зочин (104.34.136.83)
2017-08-14 12:58:35
60 тэрбумын бичлэг дээр Энхболд, Сандуй, Ганбаатар 3, Хурэлсухийн гар холийг яг аалз шиг тас татна гэж тодорхой хэлсэн байгаа шуу дээ. Яг мэргэн бууч шиг

Зочин (182.160.2.25)
2017-08-14 07:56:36
TV huulch yum bishyy

xurelsuxed (202.70.46.207)
2017-08-13 22:20:42
Jencotoi ix niileed demii de.tsaadax chini chamaig ashiglaad xayaana

ман гишүүн (112.72.11.110)
2017-08-13 14:21:24
Би энхболдын төлөө намын төлөө олон жил санал өгч байсандаа харамсаж сууна. Одоо дарангуйлал нэг хүнийг шүүтсэн гишүүн болморгүй байна

Z (139.5.217.152)
2017-08-13 11:24:10
Mahnii mashinii ezed ergeed mashindaa herchuuldegiig bid bugd zunduu l harsandaa, hashirdaggui l yum baihda

erka erka (202.9.43.91)
2017-08-12 12:31:04
ene barivchilgaa Miegiin Ami tavin erh ashig erh yambaa ehiin udam zalgasan buleglelee tdusaa hamgaalj yu ch hiihees butsahgui baigaag haruulj bna manai huuli huchniihen unendee tangaragtaa unench baihuu tomilson ezendee ajiltai avilgatai amudral zalguuldag baigaa oligarhiuddaa unench baihuu gesen songoltiig udur bolgon hiij baina hunii shunal gegch hetsuu yum teg shunalaa dagaj baina haramsaltai Shuuh huchinii baiguullagad NEN TERGUUN TSEVERLEGEE HIIH HEREGTEI.......

erka erka (202.9.43.91)
2017-08-12 12:29:55

зочин (139.5.218.243)
2017-08-12 09:38:49
М Энхболд чинь үеэл дүү болох Ж.Эрдэнэбатыгаа ерөнхий сайд болгосон гээд байх юм үнэн үү таминээ

Зочин (203.91.115.40)
2017-08-12 09:09:47
зоригийн хэрэг нам жим болонгуут нам жим байсан лалар батүүл зориг орон лалар гэж орилоод гараад иржээ.

Зочин (203.91.115.40)
2017-08-12 09:06:28
зоригийн хэрэг нам жим болонгуут нам жим байсан лалар батүүл зориг орон лалар гэж орилоод гараад иржээ.

Зочин (203.91.115.40)
2017-08-12 09:06:08
зоригийн хэрэг нам жим болонгуут нам жим байсан лалар батүүл зориг орон лалар гэж орилоод гараад иржээ.

Зочин (103.26.193.49)
2017-08-12 08:39:06
ЭНЭ НӨХӨР ДАНДАА НЭГ ИИМЭРХҮҮ ШОУ ХИЙСЭН ДАРГА НАРЫГ ӨМГӨӨЛЖ ДОЛГИНОЖ ЯВАХ ЮМ ДАРГА БОЛОХ САГААТАЙ Л ЯВДАГ БАЙХ ДАА

Зочин (103.26.193.49)
2017-08-12 08:38:48
ЭНЭ НӨХӨР ДАНДАА НЭГ ИИМЭРХҮҮ ШОУ ХИЙСЭН ДАРГА НАРЫГ ӨМГӨӨЛЖ ДОЛГИНОЖ ЯВАХ ЮМ ДАРГА БОЛОХ САГААТАЙ Л ЯВДАГ БАЙХ ДАА

Zochin (27.123.212.129)
2017-08-12 08:14:05
Shadar said ene jujigee zogsooj uvuljiltiin beltgel ntr ajilaa hiigeeseesene uvul hundhen uvul boloh geed bhad ambitsi huuguud jujig nairuulaad bj bmaargui bns odoo nairuulssn jujig n barigdah deeree tulahaar zasgaaraa togloj shantaajlah geed bh yum yun zasag inagaah muruuruu ajlaa hii genkogiin turhiraltand avtaj ongirch bolohgui

Зочин (202.70.46.239)
2017-08-12 01:36:56
Хятад цустай хүмүүс зарим нь их онцгүй байх юм аа, ялангуяа эрх мэдэлд очихоороо. Элбэгээ, миеэ, ерөнхий сайд хийж байгаа эрдэнэбат бил үү хэн бил ээ . Миеэгийн хамаатан гээ биз дээ

алуурчин gkeehxbt (202.9.40.14)
2017-08-12 01:31:00
Монгол улсад маань шинэчлэл хэрэгтэй байна энэ маягаар бол урагшлах биш хойшлох бололтой айл руу дайрж ороод ямар соц нийгмийн ногоон малгайтнууд биш дэ

zochin (188.64.247.34)
2017-08-11 20:49:10
mongol 90 ond ardchilsan . zamruu orson. urd hursh . gej komnist daranguilaliin avraga tom mangas baihad . hil zalgaa baihad . heeeech . ardchilaliig bvren utgaar ni hugjvvleh bolomj vgvi yum bn . mongol banhariin zoond shigdsen erliiz hurliiz nohodiin soyo . ardchilaliig sharhduulsaar irleee . . . iimees . mongolchuud hujaaruu nvvrs tvlee gargaj . ashig yrisaar . 30 jiliig vdeh ni . bidend yu uurchlugduv ???? . . iimees hujaatai 70 80 jil hariltsaagaa taslaj . bolood irsen . . turshlaga . bn. urd hiliig mash yaraltai haa sugai . . turuus erliiz hurliieuudiig . archin tseverlegee hii sugai !!!!!!!!!

2017-08-11 20:49:09

2017-08-11 20:49:08

иргэн (112.72.11.106)
2017-08-11 18:22:07
юуны уих ыг тараах энэ уих энхболдын хувийн компан шүү.

Монгол эх орон (62.167.93.99)
2017-08-11 18:07:29
60 тэрбумыг илчилсэн хүнийг өөрийг нь элдвээр шалгаж дарамталдаг шиг юм болж бндаа . Орон дотроо буу хутга тэврээд унтах цөвүүн цаг иржээ. Гэнэт цонх хагалаад авилгалчдын гар хөл чарлаад ороод ирвэл чацгатайн холиноо

Зочин (202.9.43.187)
2017-08-11 17:50:51
Эрх баригчид улс төрийн мэдрэмж гарган нөхцөл байдлыг мэдрэн дүгнэлт хийж,нам үл харгалзан буруутай этгээдүүдтэй нэн даруй хариуцлага тооцон шударгаар идэвхийлэн ажиллахыг өнөөгийн бий болсон нөхцөл байдал шаардаж байна.

Зочин (202.9.43.187)
2017-08-11 17:45:04
Олон нийтийн сүлжээн дэхь нийгмийн хандалтаар ард түмний дийлэнх олонх УИХ-ыг тараах нөхцөл байдал хэдийнэ үүсчихсэн байна. Хэрэв бүх нийтийн санал асуулга явуулбал тарахаар нөхцөл бүрдчихжээ. Иймд УИХ-ын гишүүд элдэв хэрэгт төвөгт нэр нь холбогдсон этгээдүүдэд ард түмний хүсэн хүлээсэн хүлээлтийн дагуу намчирхалгүй хууль ёсны хариуцлагыг нэн даруй тооцож төрийг цэвэрлэх, хууль хүчний байгууллагыг зөвхөн хуульд заасны дагуу үндсэн чиг үүргээ шударгаар хэрэгжүүлдэг болгох, тэдэнд элдэв дарамт үзүүлэхгүй боломж нөхцлөөр хангах, эс бөгөөс сайн дураараа тарах ийм үндсэн хоёр зам үлдсэн байна. Энэ хоёрын алийг сонгохоос энэ УИХ-ын хувь заяа шалтгаална. Ард түмэн үнэн шударгын талд нэгдэж чаддаг болжээ. Хэрэв шударга ёс тогтоохоос цааргалж зайлсхийх, гацааж саад учруулбал эх оронч Ерөнхийлөгчөө дэмжин нэг тал болон нягтарч, эвлэлдэн нэгдэж шударга ёсны төлөө тэмцэхэд бэлэн болжээ.

Зочин (182.160.33.152)
2017-08-11 16:26:53
Гэрч Батболд болон хоер цагдааг эруудэн шууж болохгуй шуу дээ Хуультай шуу дээ

зочин (103.242.47.242)
2017-08-11 16:14:55
Миэегийн үлдэл

pochin (150.129.141.218)
2017-08-11 16:06:01
Одоо монголд үнэмших юм алга болж. Хэн нь хэнийгээ гүтгэсэн юм хэлэхэд хэцүү болж. Бүгд л хэдэн халтар цаасны төлөө бичлэг хийдэг,мэдээлэл гэж юм цацдаг болж. Энэ өмгөөлөгч бас л нэг талыг барьж. Шадар сайд тийм юм хийх хүн биш гэчихэж тэгэхээр нөгөө ерөнхий сайд нь тийм юм хийх, хийж чадах хүн болж таарч байна. Өмгөөлөгчийн таамаг чадвар ч мөн дөө. Бүгд л мөнгөний төлөө, мөнгө, мөнгө

Uria (61.148.243.231)
2017-08-11 15:53:17
Mongoloo tseverleye! Uuniig hoihiin tuld huhchin sandliin bogloosuudiig bugdiig avch hayah heregtei

Зочин (103.229.120.50)
2017-08-11 15:50:01
Хүрэлсүх одоо Женкотой нийлж кино хийхээ болимоор юмаа.

Зочин (178.199.125.234)
2017-08-11 15:43:15
Zsss Hurelsuh gej hugshun gomog heden bandiin shuumruud dagasaniig sur bolgood baih yum ene neg psda

Зочин (178.199.125.234)
2017-08-11 15:43:15
Zsss Hurelsuh gej hugshun gomog heden bandiin shuumruud dagasaniig sur bolgood baih yum ene neg psda

Зочин (178.199.125.234)
2017-08-11 15:43:14
Zsss Hurelsuh gej hugshun gomog heden bandiin shuumruud dagasaniig sur bolgood baih yum ene neg psda

Зочин (178.199.125.234)
2017-08-11 15:43:13
Zsss Hurelsuh gej hugshun gomog heden bandiin shuumruud dagasaniig sur bolgood baih yum ene neg psda

Зочин (178.199.125.234)
2017-08-11 15:43:12
Zsss Hurelsuh gej hugshun gomog heden bandiin shuumruud dagasaniig sur bolgood baih yum ene neg psda

Зочин (202.131.248.210)
2017-08-11 15:34:09
mundag omgoologch shuu

001 (66.181.177.215)
2017-08-11 15:32:18
Цагдаа байсан хүн байж тэр Ч.Батболд гээч анхнаасаа тийм хэрэгт оролцсон гэхээр нэг л биш ээ, нас сүүдрийг нь харсан ч. Тэр өмгөөлөгч ч гэсэн хувийн сонирхол нь давамгайлаад байна уу гэж харсан

Kub (103.57.95.58)
2017-08-11 15:29:55
Khevleleer baakhan yariltslaga uguud l umguulsun khun ni shorond yavdag khundee

Иргэн (103.242.47.242)
2017-08-11 15:24:56
Жирийн хүн төрийн сайдыг тагнаж чадахгүй гэдгийг хүн бүхэн мэднэ. Энэ хэргийн захиалагч МАН ялангуяа Эрдэнэбат гэдэгт итгэл төгс байна

Зочин (103.206.195.166)
2017-08-11 14:55:03
Энгийн ардад сүрээ үзүүлээд, эвэртэн туурайтанд сөгдөөд байдаг хуулийн байгууллагынханы энэ шудрага бус явдал нь,4 жилийн өмнө хуулийн байгууллагт хийсэн шинэчлэлийн үр дүн л юм даа

Цэцэг (202.9.40.109)
2017-08-11 14:10:35
Батболдын гэрт халдсан балмад байдалыг хархад Энхбаярыхтай адил цаад зохион байгуулагч нь тодорхой юм биш үү?

Oogi) (85.203.7.35)
2017-08-11 14:04:14
MAH-g tseejere hamgaaldag hun shude ene Hurelsuh chn.. Erdenebat shg l suudliin tuluu chichirch iimerhuu jujig tavihaar hun bish..

Huslen) (85.203.18.254)
2017-08-11 14:00:51
uunees iluu barimttai medeelel gj yu bhawde. Erdenebat namiin darga boloh gj ulairch bnda. Er hun shg oligtoihon orsoldooch!!!

ход (43.228.129.85)
2017-08-11 14:00:44
Бааскагиин явсан газар балагтай Батгана суусан газар өттэй гэж

Зочин (27.123.214.117)
2017-08-11 13:54:25
Mongol ugaasaa iim sh dee. 60 terbumiinhan mongoliig ideed l duusna

Зочин (103.229.123.134)
2017-08-11 13:50:00
ene neg yanhan mayagiin umguulugch neg bnaa.dandaa neg taliig barij dubchignene.unen show chin

зочин (103.10.22.95)
2017-08-11 13:47:41
хэрэг хийсэн этгээдүүд нь зүгээр явж байдаг гэрч илрүүлэгчид нь хоригдож байдаг яасан хэцүү болсон цаг юм бэ.энэ төр нэг л бишээ .ард түмэн минь сонгуулийн чинь үр дүн энэ юмдаа. хоосон ядуу байлгаад энэ мэтээр засгийн эрхийг хууль бусаар авагчидтай эрс шийдвэртэй тэмцэх цаг болжээ.тайван замаар тэмцэцгээе

Sugar* (138.68.108.44)
2017-08-11 13:42:45
Turiin xamgaalagchid shudarga vneni tuluu ywax yostoi baital mungunii tuluu xen negnii bool bolox ch gejdee.

zochin (150.129.142.45)
2017-08-11 13:40:48
Eer emgeelegch baigaa sh dee neg taliig barigch iim neg emgeelegch hkumuusees kholduulaachee , hkeruulees eer yu ch ygyi.....

Hanhuu* (185.89.248.35)
2017-08-11 13:39:34
Shudarga bus baina ugasa. Erdenebatiig gerchiolj ugj baixad ygad ingej bol Erdenebat alban tushaalaa ashiglaj busdiin erx medeld xaldaxaa bolimoor yum.

нямка (85.203.17.254)
2017-08-11 13:36:39
Хүний эрх, эрх чөлөө шүү дээ оффшорчидын бусармаг түрэмгийлэл далдуур хийх хор хутгаарыг зогсоох хэрэгтэй тэгж байж цэвэршинэ.

зочин. (144.217.76.201)
2017-08-11 13:35:06
Сөргөөр тайлбарлах гэж их үзэж дээ Хүрэлсүхийн хэрэг гарж ирсэнээс биш олон ажилтан ажиллагсад мөргүүлж дагуулж дарамтан доор ажилсаар байгаа. Энэ бол эрх мэдэлтэй мөнгөтэй хүмүүс зүгээр сууж байгаа бүх зүйлийг гартаа авах гэсэн атгаг санаанаас үүэлтэй асуудал

Б.зочин (124.158.95.187)
2017-08-11 13:27:29
Хуульч хүний хэлж ярьсанаас харахад мэдээлэл өгсөн 2 цагдаа,гэрчилсэн этгээдүүдийг барьж хориод байгаа нь цаанаа өндөр албан тушаалтан, авилга 2-той холбоотой байж болзошгүй хардлагыг хүн бүрт төрүүлээд байна.Монголын цагдаа бүр биш болжээ.Гайхмаар...

zochin (202.9.47.177)
2017-08-11 13:20:12
mongold uur unguulugch baidaggvi yum u shsarlaisan pyazdunuud

zochin (202.9.47.177)
2017-08-11 13:20:12
mongold uur unguulugch baidaggvi yum u shsarlaisan pyazdunuud

zochin (202.9.47.177)
2017-08-11 13:20:11
mongold uur unguulugch baidaggvi yum u shsarlaisan pyazdunuud

zochin (202.9.47.177)
2017-08-11 13:20:10
mongold uur unguulugch baidaggvi yum u shsarlaisan pyazdunuud

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:

Таны сэтгэгдэл:

Шинэ мэдээ
2017-10-19 07:48:03 - Улс төр
Л.Болд: Наймааны, тохиролцооны, эвлүүлгийн Засгийн газар бүрдлээ
2017-10-19 07:37:24 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
2017-10-18 18:06:52 - Нийслэл
Турк улсад зарласан онц байдал монголчуудад нөлөөлөхгүй гэв
2017-10-18 17:50:22 - Шар
Алтайн нуруунаас 2000 орчим жилийн настай эрэгтэй хүний мумми олджээ
2017-10-18 17:34:15 - Спорт
Жүдо бөхийн Залуучуудын ДАШТ эхэллээ
2017-10-18 17:33:58 - Улс төр
Д.Гантулга: Хүүхэд хүчиндсэн гээд сошиалд шуугихаар л засаг төр шийдвэр гаргадаг нь буруу
2017-10-18 17:09:47 - Улс төр
Д.Оюунхорол: Огцруулахад нь 100 хувь оролцсон АН-ынхан ярьсан хэлснээсээ буцаж арчаагүй улс төр хийж байна
2017-10-18 17:02:28 - Байгаль Орчин
Нойтон цас орж сэрүүснэ
2017-10-18 16:55:38 - Эдийн засаг
Баяжуулахын “нэвтэрхий толь”
2017-10-18 16:25:49 - Орон нутаг
Зодоон гарсан сургуулийн захирал халагдах өргөдлөө өгчээ
2017-10-18 15:54:18 - Шар
Өнөөдөр “Гар угаах дэлхийн өдөр” тохиож байна
2017-10-18 15:39:03 - Гадаад
Путин Хойд Солонгосын эсрэг хориг тавих тухай зарлигт гарын үсэг зуржээ
2017-10-18 15:16:21 - Шар
Бананаар ДОХ-ын вирус халдварласан мэдээлэл ташаа болохыг мэдэгдэв
2017-10-18 15:02:45 - Хууль
Хугацаа дууссан бүтээгдэхүүний шошго засварлаж, худалдахаар бэлтгэж байжээ
2017-10-18 14:42:46 - Улс төр
М.Билэгт: Малчид малаа зээлээр зарахыг хүсч байна
2017-10-18 14:38:39 - Хууль
Цагдаа руу салаавч гаргасан Ц.Баярцогтыг суллалаа
2017-10-18 14:14:16 - Эрүүл мэнд
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
2017-10-18 14:05:35 - Улс төр
КОИКА-гийн үнэлгээний баг “Цахим парламент” төсөлтэй танилцав
2017-10-18 13:45:29 - Шар
Нийслэлийн 92 дугаар цэцэрлэгээс бүүрэг илэрчээ
2017-10-18 13:40:39 - Хууль
Дээд шүүхийн ерөнхий шүүгч Үндсэн хуулийн Цэцэд хандав
2017-10-18 12:22:37 - Спорт
Улсын начин Б.Серик Дарханы барилдаанд түрүүлжээ
2017-10-18 12:15:32 - Гадаад
“Рио Тинто"-гийн экс удирдлагуудыг залилангийн хэрэгт буруутган шалгаж байна
2017-10-18 12:09:26 - Улс төр
УИХ-ын гишүүн Д.Гантулга: Шүлхийний асуудалд анхаарлаа хандуулаарай
2017-10-18 12:07:33 - Боловсрол
Нийт 35 мянган багш Засгийн газарт захидал илгээнэ
2017-10-18 11:42:19 - Хууль
10000 төгрөгийн хураамж авч үзлэг хийх гурван сайдын хамтарсан тушаалыг цуцлана гэв
2017-10-18 11:38:39 - Улс төр
Х.Баттулга: Улаанбаатар хот дөрвөн ханатай гэртээ багтахаа больсон өрх шиг л байна
2017-10-18 11:18:28 - Хууль
Замын цагдааг мөргөсөн жолоочийг шалгаж байна
2017-10-18 11:10:44 - Гадаад
Си Зиньпин: Хятад улс Тайваний тусгаар тогтнолыг зөвшөөрөхгүй
2017-10-18 10:42:25 - Хууль
Д.Бямбадорж: Эмэгтэйчүүд жирэмсэн хил давчихаад хүүхдээ яасан нь мэдэгдэхгүй орж ирж байна
2017-10-18 10:31:52 - Хууль
Булганы ОБГ-ын даргаар дэд хурандаа Ш.Баасандоржийг томилов
2017-10-18 10:26:28 - Орон нутаг
Дорнод аймгийн 0306 дугаар анги эрчим хүчинд холбогджээ
2017-10-18 10:24:03 - Улс төр
Өнөөдөр Засгийн газрын өргөтгөсөн хуралдаантай
2017-10-18 10:17:50 - Орон нутаг
Нүүрс тээврийн машины араас мөргөсний улмаас нэг иргэн амиа алджээ
2017-10-18 09:01:59 - Эдийн засаг
“GLOBAL FINANCE” сэтгүүл Хасбанкийг Монгол Улсын шилдэг банкаар дахин өргөмжиллөө
2017-10-18 08:54:54 - Улс төр
Ц.Нямдоржийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо
2017-10-18 08:45:24 - Нийслэл
Хоёр дүүрэгт цахилгаан хязгаарлана
2017-10-18 07:27:36 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 хэм дулаан байна
2017-10-18 07:25:59 - Хууль
Ч.Саранзаяа: Д.Гантулгатай холбоотой хүчингийн хэргээр кино хийж, орлогоо сайн үйлсэд зарцуулна
2017-10-18 07:25:55 - Энтертайнмент
А.Өсөх-Ирээдүй: Хүмүүс намайг булдруу, булдруу л гээд байгаа
2017-10-18 07:25:52 - Эдийн засаг
ШИНЭ БОНД: “Хуралдай”-гаас хүү нь доогуур гарах хүлээлттэй байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-10-18 07:25:59 - Хууль
Ч.Саранзаяа: Д.Гантулгатай холбоотой хүчингийн хэргээр кино хийж, орлогоо сайн үйлсэд зарцуулна
2017-10-16 09:42:50 - Хууль
Таван настай охиныг хүчирхийлсэн хойд аав нь гулсуур дээрээс унасан хэмээжээ
2017-10-17 07:43:11 - Хууль
СУРВАЛЖЛАГА: Хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн охин эмнэлэгт хэвтжээ
2017-10-16 10:37:42 - Хууль
Нисэх-Яармагийн замд зам тээврийн ослоор таван хүн амиа алджээ
2017-10-16 14:46:19 - Нийслэл
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: С.Батболд, Э.Анар нарыг огцрох хүртэл хугацаагүй нойтон өлсгөлөн зарлана гэв
2017-10-18 07:25:55 - Энтертайнмент
А.Өсөх-Ирээдүй: Хүмүүс намайг булдруу, булдруу л гээд байгаа
2017-10-16 15:16:47 - Шар
Жүжигчин Армен Джигарханян эхнэрээ цагдаад өгчээ
2017-10-18 17:02:28 - Байгаль Орчин
Нойтон цас орж сэрүүснэ
2017-10-17 13:29:45 - Улс төр
Х.Баттулга: Ц.Нямдорж та 5 настай охин, 13 настай охины асуудлыг анхааралдаа аваарай
2017-10-18 14:38:39 - Хууль
Цагдаа руу салаавч гаргасан Ц.Баярцогтыг суллалаа