Монгол Улсын баг, тамирчид спортын есөн төрөлд өрсөлдөнө

Түгээх    
2017-08-11 15:27:17 - Спорт

Дэлхийн оюутны спортын "Тайпэй-2017" зуны XXIX Универсиад их наадамд  оролцох Монгол Улсын баг тамирчдыг үдэн гаргах арга хэмжээ өнөөдөр /2017.08.11/ БСШУСЯ-нд боллоо. Энэхүү арга хэмжээнд БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, “Азийн оюутны спортын холбоо”-ны дэд ерөнхийлөгч, МОСХ-ны нарийн бичгийн дарга, доктор Д.Жаргалсайхан, МОСХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ХААИС-ийн захирал Т.Хэрүүгэ нарын холбогдох албаны хүмүүс оролцов. "Тайпэй-2017" зуны XXIX Универсиад их наадам Тайвань улсын Тайпэй хотноо 2017 оны наймдугаар сарын 19-31-ний өдрүүдэд зохиогдох аж. 

Монгол Улсаас 76 хүний бүрэлдэхүүнтэй баг тус наадамд оролцож, спортын есөн төрөлд өрсөлдөнө. Арга хэмжээний үеэр  жүдо бөхийн тамирчин, 2013 оны зуны Казаны Универсиад наадмын алт, мөнгө, хүрэл медальт, ҮБТДС-ийн оюутан, ОУХМ Б.Сугаржаргал, Монголын төлөөлөгчдийн ахлагч Д.Жаргалсайхан нарт БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар Монгол Улсын далбааг гардуулж, оролцсон төрөл бүртээ медаль хүртэж, амжилтаа ахиулахыг захилаа.

Энэ удаагийн Универсиадад эх орноо төлөөлөн оролцох баг, тамирчдад шаардагдах зардлын тодорхой хувийг БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар шийдвэрлэжээ. Тодруулбал, 59 сая төгрөгийн зардлыг шийдвэрлэж, баг, тамирчдаа дэмжсэн байна. Дашрамд дурдахад, Монгол Улсын баг тамирчид өнгөрсөн 52 жилийн хугацаанд дэлхийн Универсиад наадмын спортын долоон төрлөөс алт-11, мөнгө-14, хүрэл-25 нийт 50 медаль хүртжээ.

Б.ГЭРЭЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 2

Монгол үнэр (202.21.106.166)
2017-08-12 19:15:44
Жинхэнэ Монгол үнэр үнэртсэн сайхан дизайнтай хувцас байна.

Зочин (183.177.98.226)
2017-08-11 21:01:56
ийм Монгол гэдгээрэй бахархахгүй яахын бэ ххэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-08-18 20:35:36 - Улс төр
“60 тэрбум”-ыг хаацайлсан хууль хүчнийхэнд ямар хариуцлага хүлээлгэх вэ, Ерөнхийлөгчөө
2017-08-18 18:55:12 - Боловсрол
Хилийн чанад дахь оюутан залуус анх удаа чуулна
2017-08-18 18:53:25 - Спорт
“Өөрийгөө ялах 12 болон 24” цагийн гүйлтийн тэмцээн болно
2017-08-18 18:50:51 - Нийслэл
П.Сэргэлэн сайд гурилын үнийг өсгөхгүй гэв
2017-08-18 18:18:29 - Хууль
Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг АТГ-аас шалгаж байна
2017-08-18 18:16:13 - Байгаль Орчин
Д.Оюунхорол: Тусгай хамгаалалттай газар нутагт өвөлжиж болох өрхийн тоог гаргахаар ажиллаж байна
2017-08-18 18:14:13 - Улс төр
Н.Номтойбаяр: У.Хүрэлсүх өөрөө “Топор” нэртэй тагнуулч “МУУЖГАЙ”
2017-08-18 18:10:49 - Нийслэл
Онцгой дэглэмтэй хорихоос суллагдсан этгээдүүд дахин гэмт хэрэг үйлджээ
2017-08-18 18:03:16 - Энтертайнмент
Монгол хүн анх удаа “Алтан алх” шагнал хүртэв
2017-08-18 17:51:51 - Нийслэл
МИАТ: Энэ бол ослын буулт биш техникийн буулт
2017-08-18 17:44:48 - Хууль
Туулын бургасанд буудаж танхайрсан “доён” У.Болдод 2.6 жилийн хорих ял оноов
2017-08-18 17:35:47 - Нийслэл
Гол дагуух хог хаягдлыг цэвэрлэх аян үргэлжилж байна
2017-08-18 16:48:05 - Спорт
Японы домогт бөхчүүд энэ сард 21-нд эхлэх ДАШТ-д барилдахгүй
2017-08-18 16:12:16 - Нийслэл
Нийслэлийн шарилжийг арилгахын тулд 84 сая төгрөг зарцуулна
2017-08-18 16:05:17 - Боловсрол
МУИС-ийн төлбөр нэмэгдсэн ч оюутнуудаас суурь хураамж авахгүй
2017-08-18 16:00:33 - Улс төр
Д.Амарбаясгалан: "60 тэрбум"-ын бичлэгийг эвлүүлэг гэж итгэж байсандаа харамсаж байна
2017-08-18 15:33:13 - Орон нутаг
Өмнөговьчууд эсэргүүцлээ илэрхийлж байна
2017-08-18 15:30:35 - Гадаад
Ерөнхийлөгч Х.Баттулгын ТАСС агентлагт өгсөн ярилцлагын онцлох ишлэлүүд
2017-08-18 15:16:16 - Улс төр
БНСВУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2017-08-18 14:50:36 - Хууль
Хамар хашааны таван хүүхэд алга болоод дөрөв хонож байна
2017-08-18 14:41:59 - Нийслэл
Нийт 6373 шинэ хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчинд холбожээ
2017-08-18 14:34:00 - Шар
Ж.Мөнхбат: Засгийн газар огцорно гэсэн асуудал байхгүй
2017-08-18 13:48:59 - Энтертайнмент
“Данзанравжаа” олон улсын яруу найргийн наадам эхэллээ  
2017-08-18 13:25:38 - Гадаад
Испанид үйлдэгдсэн террорист халдлагын улмаас 13 хүний амь үрэгдэв
2017-08-18 13:15:53 - Хууль
Шүүгчийн суурь шалгалтын бүртгэл хойшиллоо
2017-08-18 13:04:28 - Орон нутаг
Зам тээврийн ноцтой ослын улмаас гурван хүн амиа алдав
2017-08-18 12:50:02 - Нийслэл
Онгоцны нэг дугуй гэмтсэнийг хөөрсөн хойно нь тогтоосон гэв
2017-08-18 12:45:38 - Улс төр
Ирэх сарын эхээр ээлжит бус чуулган зарлаж, засаг огцрох уу
2017-08-18 12:12:59 - Шар
А.Ганбаатар АТГ-ын байцаагчдыг үүднээсээ буцаасан уу
2017-08-18 12:06:47 - Нийслэл
ФОТО: МҮЭ-ийн байгууллагын 100 жилийн түүхийг харуулсан үзэсгэлэн нээлтээ хийлээ
2017-08-18 11:53:31 - Нийслэл
Улаанбаатар-Токио чиглэлд ниссэн БОИНГ 737 онгоц техникийн буулт хийлээ
2017-08-18 11:52:40 - Нийслэл
ФОТО: “Утааны эсрэг хамтдаа” үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна
2017-08-18 11:39:46 - Нийслэл
Он гарснаас хойш нийт 153 хүүхэд хамгааллын үйлчилгээ авчээ
2017-08-18 11:24:15 - Хууль
Их хэмжээний тарваганы мах илрүүлжээ
2017-08-18 11:14:55 - Нийслэл
“U money” карт цэнэглэх, борлуулах цэгийг нэмнэ
2017-08-18 11:14:30 - Улс төр
Б.Пүрэвдорж гишүүн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад шаардлага хүргүүллээ
2017-08-18 11:04:27 - Спорт
Ш.Алтанбагана "Дэлхийн цагдаагийн олимп"-ийн дээд амжилт эвджээ
2017-08-18 10:31:45 - Улс төр
Европын холбоо Төлөөлөгчийн газраа Улаанбаатарт байгуулна
2017-08-18 09:36:09 - Энтертайнмент
Намрын Наран Экспо 2017-д Үнэ Хайллаа!
2017-08-18 09:23:27 - Байгаль Орчин
Улаанбаатарт 25 хэм дулаан байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй